Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 1928

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2017/01928

Улаанбаатар хот

 

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, энхтайваны өргөн чөлөө гудамж, 102 дугаар байр, 32 тоотод оршин суух, Их заан овогт Нэргүйн Оюунгэрэл /РД:ХА77091123/-ийн

 

иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Цэвэг-Очирын Уртнасанг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түмэн-Өлзий оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Оюунгэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Н.Оюунгэрэл нь хүүхдээ хараад гэртээ байхад манай нөхрийн найз болох Боогий гэдэг хүн холбогдож лагерийн газар болон байшин сонирхох уу гээд өөрийн эгч Ц.Уртнасанг надтай танилцуулсан. Дараан нь Ц.Уртнасантай уулзахад “Гачуурт гарден” нэртэй цогцолбор болохыг хэлж газар нь Ц.Уртнасан миний нэр дээр байдаг 80 айлын төсөвтэй үүнээс 10 нь байшин болон газрын хамт надад өгөхөөр тохиролцож гэрээ хийсэн байгаа зэргээр надад итгүүлсэн бөгөөд яаралтай мөнгөний хэрэг болоод нэг байшинг нь хямд үнээр зарчмаар байна гэсэн. Ингээд бид харилцан тохиролцож 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдөр амины орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд тухайн үед намайг урьдчилгаа болгож 24,000,000 төгрөг төл гэсний дагуу бид хүнээс мөнгө зээлэн байж төлсөн. Уг орон сууц нь 2015 оны 6 дугаар сард багтаад ашиглалтад орно гэж байсан. Миний бие цувуулан Ц.Уртнасанд нийт 42,000,000 төгрөгийг орон сууц худалдан авахаар өгсөн ба одоо байрандаа оръё гэхээр байр баригдаагүй Ц.Уртнасан уулзахаар байр ашиглалтад удахгүй орно гээд элдэв шалтаг тоочин биднээс зугтаах шинжтэй болсон. Ц.Уртнасанд холбогдуулж Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 42,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч Ц.Уртнасангийн Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 31-38 тоотод оршин суух хаягтаа бүртгэлгүй болох нь тухайн хорооны засаг даргын тодорхойлолтыг үндэслэн 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШЗ2017/08695 дугаартай тус дүүргийн шүүхийн шүүгчийн захирамж гарсан тул хариуцагч Ц.Уртнасан нь одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй оршин суух хаяг нь тодорхойгүй байгаа тул хариуцагч Ц.Уртнасангийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунболор шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Тус шүүхэд Н.Оюунгэрэл нь  хариуцагч Ц.Уртнасанг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан. Үүний дагуу иргэний хэрэг үүсгэж шүүх хуралдаанаар уг асуудлыг хянан шийдвэрлэхээр болсон. Уг шүүх хуралд нэхэмжлэгч тал биечлэн оролцохгүй болсон тул Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

       ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Оюунгэрэл иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.Уртнасанг эрэн сурвалжлуулахаар шүүхэд ханджээ.  

 

Нэхэмжлэгч Н.Оюунгэрэл нь хариуцагч Ц.Уртнасанд холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 42,000,000 төгрөг гаргуулахаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч “хариуцагчийн хаяг тодорхойгүй” гэсэн үндэслэлээр тус шүүхийн шүүгчийн 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШЗ2017/08695 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.   

 

 Н.Оюунгэрэлд иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.Уртнасанг эрэн сурвалжлуулах шаардлага бий болсон гэж үзэх үндэслэл дээрх шүүгчийн захирамжаар тогтоогдож байх тул хүсэлтийг хангах нь зүйтэй байна. 

 

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.Уртнасанг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоон баримтжуулан, хаягийн талаарх мэдээллийг хүсэлт гаргагч Н.Оюунгэрэлд мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгав.

 

Нэхэмжлэгч талын хүсэлтийг үндэслэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Цэвэг-Очирын Уртнасанг эрэн сурвалжилсугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан Ц.Уртнасанг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоож баримтжуулан, хүсэлт гаргагчийн Н.Оюунгэрэлд мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

Нэхэмжлэгч: Н.Оюунгэрэл /утас:8806-4314/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Оюунболор  /утас:99195465/,

Хаяг: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, энхтайваны өргөн чөлөө гудамж, 102 дугаар байр, 32 тоотод оршин суух, Их заан овогт Нэргүйн Оюунболор /РД:ХА87103005/

 

Хариуцагчаар оролцвол зохих этгээд: Цэвэг-Очирын Уртнасан

Хаяг: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 31-38 тоот

Утас: 9908-9414

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Н.ХАНГАЛ