| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2017/02221/И |
| Дугаар | 1927 |
| Огноо | 2017-06-28 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 1927
| 2017 оны 06 сарын 28 өдөр | Дугаар 102/ШШ2017/01927 | Улаанбаатар хот |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 11 дүгээр байр, 84 тоотод оршин суух, Хорго овогт Намнийгийн Энхээ /РД:цг69010161/-ийн
иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Хиад овогт Пүрэвдашийн Ганбат, Шарын Олхон овогт Хоролсүрэнгийн Батбаяр нарыг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түмэн-Өлзий оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Н.Энхээ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Намний овогтой Энхээ миний бие П.Ганбат, Х.Батбаяр нартай 2012 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр гэрээ байгуулан Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Коrea town” /Кореа таун/ 2 хотхоны 45а байрны 2 орц 168 тоот 69 м.кв орон сууцыг авахаар тохиролцож төлбөрийг бүрэн төлсөн. Энэ байрны үнэ нь м.кв тутам нь 1,600,000 төгрөгөөр тохирсон бөгөөд нийт 110,400,000 төгрөг болж урьдчилгаа болох 55,000,000 төгрөгийг 2012 оны 9 дүгээр сарын 24-ны өдөр, үлдэгдэл төлбөр болох 55,400,000 төгрөгийг 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулсан. Төлбөрийг П.Ганбат, Х.Батбаяр нартай хийсэн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т заасны дагуу “Мастер Универсал” ХХК-д бэлнээр төлсөн. Уг байр 2014 онд ашиглалтад орж 3 дугаар сард байрны түлхүүрийг гардаж авсан. Худалдаж авсан байранд нүүж ороход гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т заасан ёсоор бол 69 м.кв байх ёстой боловч хэмжээндээ хүрэхгүй санагдсан учир “Унар Асар” ХХК-д хандаж 128,000 төгрөгийн төлбөр төлж уг орон сууцны талбайг хэмжүүлэхэд нийт талбай нь 64.24 м.кв болсон. Өөрөөр хэлбэл 4.76 м.кв талбай дутуу байсан. Энэ талбайг гэрээний үнэлгээгээр тооцвол 7,616,000 төгрөг болно. Орон сууцны төлбөрийг 2012 оны 11 дүгээр сард бүрэн төлж барагдуулж байрандаа 2014 оны 3 дугаар сард орсон боловч өнөөдрийг хүртэл худалдаж авсан орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авч чадаагүй. Үүнээс үүдэн уг үл хөдлөх хөрөнгийн эрхээ баталгаажуулах болон үл хөдлөх хөрөнгийг барьцаалах, шилжүүлэх, худалдах зэрэг эрхээ хэрэгжүүлж чадахгүйд хүрч байна. Хариуцагч нар нь хаяг дээрээ оршин суудаггүй гэдэг нь хорооны тодорхойлолтоор тогтоогдсон тул доорхи хариуцагч нарыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Тус шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа Н.Энхээгийн нэхэмжлэлтэй хариуцагч П.Ганбат, Х.Батбаяр нарыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Уг хэргийг шийдвэрлэх шүүх хурал 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 11 цаг 30 минутад товлогдсон байна. Миний бие өөрийн биеэр шүүх хуралд оролцох боломжгүй тул миний эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Энхээ нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох П.Ганбат, Х.Батбаяр нарыг эрэнсурвалжлуулахаар шүүхэд ханджээ.
Нэхэмжлэгч Н.Энхээ нь хариуцагч П.Ганбатад холбогдуулан 7,744,000 төгрөг гаргуулахаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч “хариуцагчийн хаяг тодорхойгүй” гэсэн үндэслэлээр тус шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШЗ2016/04803 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Мөн нэхэмжлэгч Н.Энхээ нь хариуцагч П.Ганбат, Х.Батбаяр нарт холбогдуулан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч шүүх хариуцагч нарын хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 183/ШЗ2017/04605 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
Н.Энхээд иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох П.Ганбат, Х.Батбаяр нарыг эрэн сурвалжлуулах шаардлага бий болсон гэж үзэх үндэслэл дээрх шүүгчийн захирамжуудаар тогтоогдож байх тул хүсэлтийг хангах нь зүйтэй байна.
Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох П.Ганбат, Х.Батбаяр нарыг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоон баримтжуулан, хаягийн талаарх мэдээллийг хүсэлт гаргагч Н.Энхээд мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгав.
Нэхэмжлэгч талын хүсэлтийг үндэслэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Хиад овогт Пүрэвдашийн Ганбат, Шарын Олхон овогт Хоролсүрэнгийн Батбаяр нарыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан П.Ганбат, Х.Батбаяр нарыг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоож баримтжуулан, хүсэлт гаргагчийн Н.Энхээд мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
Нэхэмжлэгч: Н.Энхээ /утас: 99135040/
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Билгүүн /утас:99088481/,
Хаяг: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 11 дүгээр байр, 84 тоот
Хариуцагчаар оролцвол зохих этгээд: Хиад овогт Пүрэвдашийн Ганбат /РД:хи66090176/
Хаяг: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, Маршал таун хотхоны 50-1 тоот
Утас: 99115058
Шарын Олхон овогт Хоролсүрэнгийн Батбаяр /РД:ше80022815/
Хаяг: Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 13 дугаар хороо, 6-54 тоот
Утас: 99115984, 99109696, 99123211, 11453400
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ХАНГАЛ