Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 2020/ШЦТ/174

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч: Д.Ганцэцэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Л.Мөнхнасан,

Шүүгдэгч: Б.Б, түүний өмгөөлөгч Б.Хандмаа,

Шүүгдэгч: Б.Д, түүний өмгөөлөгч П.Дониддолгор нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1.2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сайн ноён овгийн Б.Д, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сартуул овгийн Б.Б нарт холбогдох 1926001890102 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 2003 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн Сум дундын шүүхийн 09 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан, 2005 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн Сум дундын шүүхийн 64 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 1 жил 3 сар 24 хоногийг өршөөн хэлтрүүлж суллагдсан, 2010 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 28 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 15 хоног баривчлах ялаар шийтгүүлж, 2010 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, 2011 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Өвөрхангай аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 43 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ял шийтгүүлж, 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, Сайн ноён овгийн Б.Д

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 253 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 150 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 37 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 87 тоот шүүгчийн захирамжаар ял дүйцүүлэн хасч, ялаас чөлөөлсөн, Сартуул овгийн Б. Б

 

            Холбогдсон хэргийн талаар:

 

Яллагдагч Б.Д нь яллагдагч Б.Б-тай бүлэглэн, машин механизм ашиглаж 2018 оны 10 дугаар сарын 07-ны шөнө 02 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр болох “Дээж” худалдааны төвд байрлах Э.Зын эзэмшлийн дэлгүүрт цонхоор нь хууль бусаар нэвтэрч гар утас, мөнгөн аяга, монетон ээмэг, бөгж, мөнгөн ээмэг, бөгж, гинж, тагштай аяга зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 29.457.133 төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч Б.Б-тай бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр болох “Тэвхэн” худалдаа үйлчилгээний төвийн 2 давхрын цонхоор хууль бусаар нэвтэрч лангууны шилийг хагалж М.Б-н 39 ширхэг гар утас хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, М.Бд 7.365.000 төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч Б.Бтай бүлэглэн 2018 оны 09 дүгээр сарын 10-11-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сум 6 дугаар баг “С” дэлгүүрт хууль бусаар нэвтэрч 82 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Д.С-д 17.365.000 төгрөгийн хохирол учруулсан,

Ганцаараа 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Булган аймгийн Рашаант сумын 2 дугаар баг Шинэ хорооллын 8-8 тоотод байрлах Б.С-н хашааны гаднаас 650.000 төгрөгийн үнэ бүхий хятад улсад үйлдвэрлэсэн “Super dayun” маркийн мотоцикль хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахыг завдсан,

2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Булган аймгийн Рашаант сумын 2 дугаар баг Шинэ хорооллын 9-9 тоотод байрлах Т.Н-н хашааны гаднаас хятад улсад үйлдвэрлэсэн “Super dayun” маркийн мотоцикль хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1.460.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багийн 45-07 тоотод байрлах Ө.Ч-н хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч, мөнгөн аяга 7 ширхэг, мөнгөн хазаар 2 ширхэг, мөнгөн бөгж 2 ширхэг, мөнгөн бугуйвч 1 ширхэг, бэлэн 7.000 төгрөг, Болор нэртэй архи /хагас шил/ зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 4.070.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 14-ний өдрийн хооронд эрүүгийн 1926001890102 дугаартай хэрэгт Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа цагдан хорих төвд яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байх үедээ Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс цагдан хорих байранд хүргэгдэх үедээ оргон зайлсан гэмт хэрэгт,

 

Яллагдагч Б.Б нь яллагдагч Б.Д-той бүлэглэн машин механизм ашиглан 2018 оны 10 дугаар сарын 07-ны шөнө 02 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр болох “Дээж” худалдааны төвд байрлах Э.Зын эзэмшлийн дэлгүүрт цонхоор нь хууль бусаар нэвтэрч гар утас, мөнгөн аяга, монетон ээмэг, бөгж, мөнгөн ээмэг, бөгж, гинж, тагштай аяга зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 29.457.133 төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч Б.Д-той бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр болох “Тэвхэн” худалдаа үйлчилгээний төвийн 2 давхрын цонхоор хууль бусаар нэвтэрч лангууны шилийг хагалж М.Б-н 39 ширхэг гар утас хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, М.Бд 7.365.000 төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч Б.Д-той бүлэглэн 2018 оны 09 дүгээр сарын 10-11-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сум 6 дугаар баг “С” дэлгүүрт хууль бусаар нэвтэрч 82 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Д.С-д 17.365.000 төгрөгийн хохирол учруулсан,

Ганцаараа 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ний үйл ажиллагаа явуулах зориулалттай 2 дугаар байрны цонхоор нэвтрэн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч бусдад 1.960.000 төгрөгийн хохирол учруулсан,

Ганцаараа 2017 оны 07 дугаар сарын 30-ны орой Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо “Зэлэм” худалдааны төвийн хүнсний дэлгүүрт нэвтэрч хохирогч Б.У-н 430.000 төгрөг, нокиа маркийн гар утас 1 ширхэг, самсунг маркийн гар утас 1 ширхэг, гар утасны лангуунаас Э.Б-н гар утас 57 ширхэг, гар утасны баттерэй 20 ширхэг, дагалдах хэрэгсэл 14 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Б.У-д 488.000. төгрөг, хохирогч Э.Б-д 5.600.000 төгрөг, бусдад нийт 6.088.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Б.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Яллах дүгнэлтэнд уншигдсан гэмт хэргээс Дорнод аймагт би хулгайлах гэмт хэрэг үйлдээгүй учир тухайн хэргийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин бусад хулгайлсан гэмт хэргийг хүлээн зөвшөөрч байна. Энэ гэмт хэрэгтээ гэмшиж байна. Сүхбаатар аймагт Б.Д-той бүлэглэн хулгай хийсэн үйлдлийг машин механизм ашиглан үйлдсэн гэж зүйлчилснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Энэ хэргийг анхнаасаа илчлэн мэдээлэлсэний үндсэн дээр Сүхбаатар, Хөвсгөл аймгууд болон Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, Сүхбаатар дүүргүүдэд үйлдсэн гэмт хэргүүд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж эхэлсэн. Үүнийгээ өмнөх шүүх хурлуудад хэлсэн байдаг. Илчлэн мэдээллэсэн гэрчлэн өгсөн мэдээлэл бол тухайн мэдээлэлтэй холбогдуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг бүрэн гүйцэд мөрдөн байцаалтын шатанд явуулаагүй гэж үзэж байна. Яагаад гэвэл Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Толгойтын 37 дугаар байрны подволд байх “Хос мөнхжин” хүнсний дэлгүүрт нэвтэрч эд зүйл хулгай хийсэн талаараа 2018 оны 10 дугаар сарын 24, 26-ны өдрүүдэд өгсөн мэдүүлэгтээ тус тус мэдүүлсэн байдаг. Энэ нь дээр хохирогчоос мэдүүлэг авах эсвэл дахин нэмэлт ажиллагаа хийх ёстой гэж бодож байна. Гэтэл энэ талаар мөрдөн шалгах ажиллагааг явуулаагүй. Прокурорын уншиж сонсгосон яллах дүгнэлтэнд дурьдагдсан гэмт хэргүүдэд ял шийтгүүллээ гэж бодоход түүний дараа Сонгинохайрхан дүүрэгт үйлдэгдсэн гэмт хэрэгт дахин ял шийтгүүлэхэд миний эрх зүйн байдал дордоно. Би шинэ зүйл яриагүй. Урд нь 2018 оны 10 дугаар сарын 24, 26-ны өдрүүдэд ярьж байсан зүйлүүд. Шинжээчийн дүгнэлтүүд болон мөрдөгчийн шинжээч томилсон тогтоолуудыг танилцуулаагүй. Мөн шинжээчийн дүгнэлтэнд гомдол гаргах эрхийг хязгаарласан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй учраас энэ хэргийг прокурорт буцааж өгнө үү гэсэн мэдүүлэг өгч байна. Өөр нэмж хэлэх зүйлгүй гэв.

 

            Шүүгдэгч Б.Д шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Яллах дүгнэлттэй холбогдуулж тайлбарлан хэлэх үг байна. Биеийн байцаалтанд ам бүл нэг гэсэн байна. Би эхнэртэй, гэр бүлийн баталгаатай. Бас дундаасаа 3 хүүхэдтэй, хүүхдүүд маань надаар овоглодог. Яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэг буюу хэргийн товч агуулга дээр шүүгдэгч Б.Бтай бүлэглэн машин механизм ашиглан гэмт хэрэг үйлдсэн гэх боловч. Шүүгдэгч Б.Бгийн яллах дүгнэлтийн хэсэгт машин механизм ашигласан гэсэн үг байхгүй байна. Яллах дүгнэлтийг би хуулийн шаардлага хангаагүй гэж үзэж байна. Яллах дүгнэлтийн тэмдэглэх болон тогтоох хэсгүүдэд Булган аймагт үйлдэгдсэн хулгай хэргүүдэд, хууль бусаар, хууль ёсоор мотоцикль авсан эсэхийг прокурор тогтоож чадаагүй. Д, Б.Б хоёр нь бүлэглэн Сүхбаатар болон Хөвсгөл аймгуудаар хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэж тэмдэглэсэн боловч эдгээр аймгуудын прокурорын газраас намайг яллагдагчаар татахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлаагүй. Энэ хуульд хэд хэдэн яллагдагч, эсвэл хэд хэдэн гэмт хэргийг хамтран үйлдсэн бол үйлдэл тус бүр нь Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж мөрдөн байцаалт явуулдаг. Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь прокуророос шүүхэд шилжүүлсэн Эрүүгийн хэргийн хүрээнд явагддаг. Миний хувьд Сүхбаатар, Хөвсгөл аймгуудын хулгайн гэмт хэргийн үйлдлүүдээс бусад гэмт хэргийн үйлдлүүд нь нотлогдохгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болголоо гэж үзвэл прокурор нь дээрх Сүхбаатар, Хөвсгөл аймагт үйлдэгдсэн гэмт хэргийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан яллагдагчаар татаагүй болохоор шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүйд хүрнэ. Тодруулбал анхан шатны шүүхэд Сүхбаатар, Хөвсгөл аймгуудын хэргийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шийдвэрлэх эрхгүй болж байна. 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хэрэг мөрдөн байцаалтын шатанд буцсан. Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан нэмэлт хийгдсэн ажиллагааг хэргийн оролцогч нарт танилцуулна гэж заасан байна. Иймд 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс хойш хийгдсэн нэмэлт ажиллагааг надад болон өмгөөлөгчид танилцуулаагүй. Тухайн үед надад нэмэлт ажиллагааг танилцуулаад санал хүсэлт авсан бол би 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр яллах дүгнэлтээ гардаж авахаас өмнө шүүхэд 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр өгсөн хүсэлтээ би өгөх байсан. Энэ хүсэлтийг нэг удаа өгч байгаа биш. Өмнө 6 дугаар сард өгсөн. Тухайн үед хэрэг прокурорт ирээгүй байна гээд хүсэлт шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу ирсэн. Мэдэгдэх хуудас хавтас хэргийн материалд авагдаагүй. Дараа нь мэдэгдэх хуудсыг ШШГ газрын тоо бүртгэлийн ажилтнаас хуулбарыг аваад өмгөөлөгчид өгсөн. Шүүхэд гаргасан хүсэлтэнд гэрч нарыг шалгуулах хүсэлттэй байсан. Энэ хүсэлтээ шалгуулмаар байсан. Хохирогч Наранбаатарыг хэргийн материалтай танилцуулаагүй. Наранбаатарын мотоциклийг нь аваад буцаагаад өгсөн боловч шүүх хурлын дараа гомдол саналтай байсан бол иргэний журмаар гомдол гаргах эрхгүй болоод хохирогчийн эрх нь хязгаарлаж байна. Ө.Ч-н хэрэг дээр хүсэлт бичсэн байгаа. Мөрдөн байцаалтын шатанд энэ талаар мэдүүлэг өгөөгүй болохоор авч хэлэлцэхгүй болов уу гэж бодож байна. Тухайн айлын хашаанд ороод гэр рүү нь нэг шагайсан нуу гэхээс би өөр зүйл байхгүй. Алдагдсан зүйлүүдээс нь бүгдийг нь сайн мэдэхгүй. Анх мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ өөрийнхөө авсан зүйлүүдийг ярьсан. Яллах дүгнэлтэнд бичигдсэнээс өөр алдагдсан зүйлүүд нэмэгдсэн байсан гэв.

 

Хохирогч Э.З мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:...Би Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн нутагт байх Дээж худалдааны төвийн баруун урд талын өргөтгөлд байх “Remax Мөнгөнзавъяа нэртэй гар утас, алт мөнгө, монетны дэлгүүрийг хувиараа ажиллуулдаг юм. 2018 оны 10-р сарын 07-ны шөнийн 02 цаг 30 минутаас 03 цаг 10 минутын хооронд дэлгүүрийн урд талын цонхны хамгаалалт болох сараалж төмрийг таслагчаар тасалж хулгай орсон байсан. Ингээд доторх эд зүйлээ үзэж шалгахад 124.6 гр монетон эдлэл нийт 11.151.700 төгрөг, эрэгтэй мөнгөн гинж 98 ширхэг нийт 1.513.000 төгрөг, шүртэй мөнгөн бөгж 2 ширхэг нийт 200.000 төгрөг, мөнгөн шүртэй гинжний кулон 1 ширхэг 100.000 төгрөг, монет 1 гр металл 52.500 төгрөг,эмэгтэй мөнгөн гинж 16 ширхэг нийт 366.000 төгрөг, хос мөнгөн гинж 7 ширхэг нийт 315.000 төгрөг, эмэгтэй жижиг бөгж 14 ширхэг 140.000 төгрөг, эрэгтэй том мөнгөн бөгж 7 ширхэг нийт 196.000 төгрөг, 7-ийн тагштай доороо улаан шүртэй 2 ширхэг мөнгөн аяга 476.000 төгрөг, доороо ягаан 3 шүртэй утсан сүлжмэлтэй 6-ын тагштай мөнгөн аяга 1 ширхэг 225.000 төгрөг, доороо ягаан 3 шүртэй 5.5 тагштай 1 ширхэг аяга 190.000 төгрөг, 7-ийн тагштай доороо цэнхэр шүртэй 1 ширхэг аяга 198,000 төгрөг, 7-ийн тагштай доороо цэнхэр шүртэй хээтэй мөнгөн аяга 1 ширхэг 163.000 төгрөг, 6-ын тагштай харлуулсан хээтэй 3 ширхэг мөнгөн аяга нийт 435.000 төгрөг, 6-ын тагштай доороо утсан сүлжмэлтэй мөнгөн аяга 2 ширхэг нийт 290.000 төгрөг, шармал мөнгөн аяга 5-ын тагштай 1 ширхэг 125.000 мянган төгрөг, лазертай 5-ын тагштай 1 аяга 125.000 төгрөг, битүү мөнгөлсөн 5-ын тагштай аяга 1 ширхэг 135.000 төгрөг, 5-ын тагштай доороо хээтэй мөнгөн аяга 3 ширхэг нийт 285.00 төгрөг, 5.5-ын тагштай хээтэй аяга 1 ширхэг 145.000 төгрөг, Samsung S-8 рlus маркийн гар утас 1 ширхэг 970.000 төгрөг, Samsung S-8 маркийн гар утас-3 ширхэг нийт 2.340.000 төгрөг, Samsung S-8 edge маркийн гар утас 1 ширхэг 410.000 төгрөг, Samsung S-7 маркийн гар утас 4 ширхэг нийт 1.320.000 төгрөг, Samsung S-7 маркийн гар утас 2 ширхэг нийт 550.000 төгрөг, Samsung S-5 маркийн гар утас 2 ширхэг нийт 400.000 төгрөг, Samsung S-6 edge маркийн гар утас 2 ширхэг нийт 660.000 төгрөг, Samsung S-8 рlus маркийн гар утас 2 ширхэг нийт 740.000 төгрөг, I phone-6 plus маркийн гар утас 1 ширхэг 390.000 төгрөг, I phone-6 маркийн 375.000 төгрөг, Samsun А8 маркийн гар утас 2 ширхэг нийт 550.000 төгрөг, Samsung J7 маркийн гар утас 1 ширхэг 245.000 төгрөг, LG G-5 маркийн гар утас 2 ширхэг нийт 550.000 төгрөг, LG G-4 маркийн гар утас 2 ширхэг нийт 390.000 төгрөг, LG G-2 plus  маркийн гар утас 2 ширхэг нийт 370.000 төгрөг, Grand prime маркийн гар утас  ширхэг 185.000 төгрөг, Samsung С маркийн гар утас 1 ширхэг 275.000 төгрөг, LG К-10 маркийн гар утас 2 ширхэг нийт 370.000 төгрөг, LG К-20 маркийн гар утас 1 ширхэг 275.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлээ хулгайд алдагдсан байсан. Нийтдээ 27.838.700 төгрөгийн эд зүйлийн хохирол учраад байна. Гомдолтой байна. Алдагдсан эд зүйлийнхээ мөнгөн дүнг нэхэмжилнэ. /1хх-ийн 24-25 хуудас/,

 

       Хохирогч М.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Би Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах Тэвхэн худалдаа үйлчилгээний төвийн 2 дугаар давхарт лангуу түрээслэж гар утас зардаг юм. Гэтэл 2018 оны 02 дугаар сарын 05 ны өглөө 09 цагийн орчимд миний хажуу талын лангуун дээр зогсдог гоо сайхны худалдагч Бурмаа утсаар над руу залгаад хулгай орчихсон байна. Хурдан ир гэхээр нь очсон чинь лангуун дээр байсан 40 орчим гар утас маань алдагдсан байсан. Би тэгээд өөрийнхөө камерыг шүүхэд 2018 оны 02 дугаар сарын 03-ны шөнө 03 цаг 50 орчим минутад юүдэнтэй малгай, бээлий өмссөн нүүрэндээ масктай хүн тэр давхраар явж хулгай хийж байгаа бичлэг байсныг үзүүлсэн. Харанхуйд камерын бичлэг хийгдсэн болохоор хар саарал бичлэг үлдсэн байсан. Учирсан хохирлоо хөрөнгийн үнэлгээнд гарсны дагуу нэхэмжилнэ. /2хх-ийн 185-186, 187 хуудас/,

 

Хохирогч Т.Н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Би отроор малтай явж байгаад саяхан ирсэн. 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 12 цагийн үед эхнэр бид 2 хадам аавынд оччихоод 13 цагийн үед гэртээ ирээд мотоциклио хашааныхаа ард гадаа тавиад гэртээ ороод хэсэг хугацаа өнгөрсний дараа гараад иртэл миний мотоцикль байхгүй байсан. Тэгээд цагдаад мэдэгдсэн. Манай хашаанаас баруун тийш Өвөрхангай аймаг руу явдаг чиглэлд мотоциклийн мөр гарсан байсан. Сумын цагдаа нар Тарны постны цагдаа нарт мэдэгдсэн байсан. Удалгүй мотоцикль хулгайлсан хүн баригдсан байна гэхээр нь цагдаа нартай цуг очиход миний мотоцикль мөн байсан. Тарны цагдаа хэлэхдээ 1 мотоцикльтой хүн Тарны постоор оролгүй хойшоо явахаар нь араас нь очиж барьж авсан гэсэн. Тэгээд би Чинбаатар цагдаагаас мотоциклио хүлээж аваад явсан. Миний мотоцикль бүрэн бүтэн байсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. Шүүх хуралдаанд суухгүй, хэргийн материалтай танилцахгүй. /3хх-ийн 169-171 хуудас/,

 

Хохирогч Б.С мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 13 цагийн орчим Булган аймгийн Рашаант сумын Хийморь хорооллын 8-8 тоотын хашааны гадаа байсан миний шар өнгийн Супер Даюун маркийн хятад улсад үйлдвэрлэсэн мотоцикль алга болчихсон. Тэгээд цагдаад бүртгүүлэхээр сумын цагдаа дээр очтол манай хөрш Наранбаатар мөн мотоциклио алдсан гээд бүртгүүлэх гээд ирсэн байсан. Би  цагдаад бүртгүүлчихээд тэр хавиараа мотоциклио хайгаад олоогүй. Удалгүй гэртээ  байж байтал манай хамар хашааны хүн “Сэдэдээ чиний мотоцикль урд гудамжинд байна” гэхээр нь шалгаад үзэхэд манай хашаанаас 2 гудамжны урд миний мотоцикль байсан. Миний мотоцикль бүрэн бүтэн олдсон. Ямар нэгэн эвдрэл гэмтэл алдагдсан зүйлгүй байсан. /4хх-ийн 194 хуудас/,

 

Хохирогч Ө.Ч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр манайд хулгай орсон байсан. Манай гэрээс 2 мөнгөн хазаар, 7 ширхэг мөнгөн аяга, 2 мөнгөн бөгж, 1 мөнгөн бугуйвч, мөн Болор нэртэй дундуур архи байхгүй болсон байсан. Би алдагдсан эд зүйлээсээ 2 ширхэг мөнгөн хазаарын тоноглолуудыг хүлээн авсан. Надад нийтдээ 4.070.000 төгрөгийн хохирол учирснаас 2 мөнгөн хазаарын үнэлгээ нь тус бүрдээ 1.200.000 төгрөг буюу 2.400.000 төгрөг болсон.  Хазаарны мөнгөн тоноглолуудын үнэлгээ 2.340.000 төгрөг болсон. Уг мөнгөн тоноглолуудаа буцаан авсан. Одоо хоёр хазаарны 60.000 төгрөг, үнэлгээ гаргуулсны төлбөр  80.000 төгрөгийг нэхэмжилнэ. Одоо нийт 1.810.000 төгрөгийг нэхэмжилж байна. Манайд талаас доогуур орсон багахан хэмжээтэй Болор нэртэй 0.75 литрийн архи байсан үүний үнэлгээг би гаргуулахгүй, мөн нэхэмжлэхгүй. /4хх-ий 25 хуудас/,

 

            Хохирогч Д.С мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Би Хэрлэн сум 6-р багт үйл ажиллагаа явуулдаг “Тулга” төвийн хойд талаасаа ордог “С” гэсэн нэртэй гар утасны дэлгүүрийг 2016 оноос хойш ажиллуулж байгаа юм. Би  2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 21 цагийн орчим дэлгүүрээс гарахад хулгай ороогүй байсан. Харин  өглөө буюу 2018 оны 09 сарын 11-ний өдөр 10 цагийн орчим манай дэлгүүрийн худалдагч Б.Уранхайч надруу залгаж дэлгүүрт хулгай орсон байна гэсэн. Тэгээд шууд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм. Нийт 82 ширхэг гар утас алдагдсан  байсан. 17365000 төгрөгийн хохирол учирсан. Манай дэлгүүрийн төмөр хамгаалалтыг хөрөөдөөд цонхыг нь хагалж орсон байсан. /7хх-ийн 7-8 хуудас/,

 

Хохирогч Б.У мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2017 оны 07 дугаар сарын 31-ний өглөө 08 цаг 20 минутын үед өөрийн ажил буюу Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороонд байрлах “Зэлмэ” худалдааны төвд ирээд гадна хаалгаа өөрийнхөө түлхүүрээр онгойлгоод ортол тус худалдааны төвийн хүнс барааны лангуу болон гар утасны лангуунуудад хулгай орсон байсан тул цагдаад хандсан. Миний ажиллуулдаг хүнс барааны лангуунаас бэлнээр 430.000 төгрөг болон мобикомын нэгж зардаг нокиа маркийн гар утас болон миний өөрийн ашигладаг самсунг маркийн гар утас алдагдсан. Үнэлгээний дагуу эд зүйлээ нэхэмжилнэ. /3хх-ийн 31 хуудас/,

 

Хохирогч Э.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:...Би “3элмэ” худалдааны төвд гар утасны лангуу ажиллуулдаг ба 2017 оны 07 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө уг худалдааны төвд хулгай орж миний ажиллуулдаг лангуунаас гар утас, сэлбэг хэрэгсэл алдагдсан. Нокиа маркийн гар утас 66 ширхэг, самсунг маркийн гар утас 22 ширхэг, хятад I phone маркийн гар утас 1 ширхэг, скай маркийн гар утас 8 ширхэг, элжи маркийн гар утас 1 ширхэг, нокиа маркийн гар утасны зай 99 ширхэг, андройд гар утасны зай 38 ширхэг, гар утасны чихэвч 37 ширхэг, мемори карт 14 ширхэг, селфи гар 1 ширхэг, гар утас тогтоогч 1 ширхэг, мр-3 тоглуулагч 3 ширхэг, гар утасны шигтгээ 10 ширхэг зэрэг эд зүйлс алдагдсан. Эд зүйлээ үнэлгээний дагуу нэхэмжилнэ. /3хх-ийн 35 хуудас/,

 

Хохирогч Б.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өглөө 10 цаг 20 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо ажлын байрандаа иртэл ТҮЦ-ний хойд талын цонхны хаалт төмрийг онгойлгоод хулгайч орж нөтебүүк, принтер, зургийн аппарат, самсунг эс-2 маркийн гар утас, үдээс авагч, уртасгагч, модем, цэнэглэгч, үдэгч, нөтебүүкний дагалдах хэрэгсэл зэрэг эд зүйлээ алдсан. Бүгд шинээрээ байсан. Үнэлгээний дагуу хохирлоо нэхэмжилнэ. /2хх-ийн 86 хуудас/,

 

Гэрч Н.Т мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Б.Б бид хоёр 2018 оны 02 дугаар сарын сүүлээр Фейсбүүкээр танилцаж Улаанбаатар хотод 2018 оны 04 дүгээр сард уулзсан. Тэр цагаас хойш хамт 2018 оны 10 дугаар сар хүртэл Баянгол дүүрэг  22-р хороо Зүүн Нарангийн 12-127а тоотод хамт амьдарсан. 2018 оны 10 дугаар сарын эхээр Б гэртээ Д гэх найзыгаа дагуулж ирээд хөдөө хамт ажилладаг байсан ажлын найз гэж надад танилцуулж байсан. Б.Бтай танилцсанаас хойш буюу 2018 оны 03, 04-р сарын үед Улаанбаатар хотоос Өвөрхангай аймаг руу 1 хоногийн хугацаатай яваад ирсэн. Ямар ажлаар явсныг нь мэдэхгүй. Мөн үүнээс хойш 2018 ны 04-р сард Б нь Дорнод аймаг руу явсан. 2-3 хоноод ирсэн байх. 2018 оны 05-р сард би цалингийн зээл авч өөрийнхөө гэрийг тохижуулчихсан байсан бөгөөд Б нь айлын хажуу өрөө түрээслэж амьдардаг талаар ярьж байсан учир 5-р сард би өөрийнхөө гэрт Бг авчирч хамт амьдарч эхэлсэн. Б бид 2 нийлж буфет ажиллуулж эхэлсэн бөгөөд ашиггүй болсон тул Sunday дэлгүүрийн үүдэнд сарын 1 сая төгрөгөөр ТҮЦ түрээслэн ажиллаж байсан. Өдрийн орлого дунджаар 500.000 төгрөгийн орлого олдог байсан. 2018 оны 10-р сарын 2, 3-ны орчим Б бид 2 маргаж муудсан юм. Шалтгаан нь гэвэл Б нь урьд нь шоронд орж байсан. Мөн хүүхэдтэй байсан талаар нь мэдсэнээс болсон. Үүнээс хойш Бтай уулзалдаагүй байж байгаад гэртээ уулзалдсан. Энэ үед Б машинтай болчихсон байсан бөгөөд ТҮЦ-ний орлогоор худалдаж авсан гэж байсан. Энэ машин чинь явдаг юм уу гэсэн чинь 1000 км яваад ирлээ гэсэн. Хаашаа явсан юм гэхэд Сүхбаатар аймаг руу явсан. Ажил хийгээд мөнгөтэй болсон гээд 1000000 орчим төгрөг гаргаж ирж байсан. Уг мөнгийг манай эмээ нас барсан учраас ажил явдалд нь зарцуулсан. /1хх-29-30 хуудас/,

 

Гэрч Н.Т 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:...Би Б.Б-н албан ёсны эхнэр нь юм. Бид дундаасаа хүүхэдгүй. Б-н гаргасан  гомдлын талаар Энхцэцэг захирал руу цагдаагаас гомдолгүй гэж мэдүүлэг өг гэж ярьсан хүн байхгүй. Энхцэцэг нь Тэйсти тайм ХХК-ий захирал ажилтай. Б.Б бид хоёр уг компанид ажиллаад 1 жил болж байна. Б-н холбогдсон хэрэг дээр Энхцэцэг захирлыг олон удаа дуудаж мэдүүлэг авснаас болж Энхцэцэг захирал уурладаг болсон. Над руу цагдаагийн албан хаагч ярьж байгаагүй. Намайг мэдүүлэг өгөхөд хэн нэгэн дарамт шахалт үзүүлсэн зүйл байхгүй. /9хх-80-83/,

 

Гэрч Д.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Би Дээж худалдааны төвийн зохицуулагч ажил хийдэг юм. 2018 оны 10 дугаар сарын 07 ны өглөө 08 цаг 30 минутанд Жаахан шарга театрын жижүүр ажилтай Г гэх хүн надруу утсаар яриад танай худалдааны төвийн урд талын ломбардны цонх нь онгорхой байна гэсэн. Тэгээд яваад очиход хуучин ломбард ажиллаж байсан. Одоо гар утас, монетан эдлэл худалдаалдаг дэлгүүрийн урд талын цонхны төмөр хамгаалалт болон цонх нь онгорхой байсан. Би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. 2017 оны 10 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө манаачаар Отгонбаяр гэх шинээр ажилд орсон хүн гарч байсан. Би 2018 оны 10 дугаар сарын 06-ны орой 18 цагийн орчим бүх хүмүүсээ гаргаад зүүн талын хаалгаа цоожлоод явсан. Урд талын 2 хаалгыг манаач нар цоожилдог юм. /1хх-31 хуудас/,

 

Гэрч Г.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:...Шөнө 01 цаг өнгөрч байхад өдрийн цугласан хогоо шатаачихаад камерын хяналтын өрөөнд орсон. Тэгээд жаахан унтсан. Театрын жижүүрээр ажилладаг Г гэдэг залуу 6 цаг өнгөрч байхад орж ирээд урд талд ломбардны цонх чинь онгорхой байна гэхээр нь гараад хартал хуучин ломбард ажиллаж байсан одоо гар утас, монетан эдлэл худалдаалдаг дэлгүүрийн урд талын цонхны төмөр хамгаалалт болон цонх нь онгорхой байсан.  /1хх-32 хуудас/,

 

Гэрч С.Б биш мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2018 оны 02 дугаар сарны 05-ны өглөө 09 цаг өнгөрөөгөөд “Тэвхэн” ХҮТ-д ирээд 2 давхарт үйл ажиллагаа явуулдаг хүмүүс цуглаад дээшээ гарсан. Гэтэл миний лангуун дээр байсан гар утаснууд байхгүй лангууны шилийг хагалаад хулгайч аваад явчихсан байсан. Лангуун дотор маань миний гэхээр зүйл бол байгаагүй. Тэр дэлгүүрийн зүүн талд лангуу ажиллуулдаг Бямбадулам гээд дүүгийн маань 40 ширхэг андройд гар утаснууд бүгд алга болсон байсан. Би уг нь гар утас, сэлбэг зардаг юм. Тухайн үед өөрөө бараагүй байсан. Манай дүү Бямбадулам гар утаснуудаа тавьж надаар заруулж байсан юм. Тэр гар утаснууд нь “Самсунг”, “Эл Жи”, “Скай” зэрэг маркийн Сс, Евро стандартын гар утаснууд байсан. “Тэвхэн” дэлгүүрийн 2 давхар нь бүтэн сайн өдөр буюу 2018 оны 02 дугаар сарын 4-нд амарсан. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй байна. Манай дүү урьд нь ч гар утаснуудаа хулгайд алдаж байсан. /2хх-188 хуудас/,

 

Гэрч Д.Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 12 цагийн үед нөхөр бид 2 ээжийндээ очоод 13 цагийн үед гэртээ ирээд мотоциклио хашааныхаа ар талын жижиг хаалган дээр тавиад гэртээ орсон. Тэгээд би ороод хэвтэж байсан чинь манай нөхөр Т.Н гараад буцаад орж ирэхдээ миний мотоцикль алга болсон байна гэсэн. Тэгээд бид 2 гудамжныхаа дээд болон доод үзүүр рүү гүйж харчихаад дэлгүүрийн камерыг шүүж үзээд байхгүй болохоор нь цагдаад мэдэгдсэн. Тэгтэл цагдаа үзээд баруун чиглэлтэй явсан байна гээд Тарны постны цагдаа руу утсаар мэдэгдсэн. Бүгдийн овооны цаана мотоцикльтой хүн баригдсан байна гэхээр нь цагдаа нартай цуг очиход миний мотоцикль мөн байсан. Тэндээс мотоциклио манай нөхөр хүлээж аваад сумын төв явсан. Манай мотоцикль бүрэн бүтэн байсан. /3хх-172-173 хуудас/,

 

Гэрч Т.Ч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2018 оны 07-р сарын 18-19-нд Цагдаагийн байгууллагын 80 жилийн ойн арга хэмжээнд оролцоод тухайн сарынхаа 20-ны өдөр Рашаант сум руу явсан. Би тухайн үед Рашаант  сум дахь цагдаагийн тасгийн дарга албан тушаалыг хашиж байсан. Булганд байхад манай замын цагдаа, цагдаагийн ахлагч Б.Мягмарсүрэн мотоцикль алдагдсан талаар хэлсэн. Тэгээд уг алдагдсан мотоциклийн араас хөөцөлдөж яваад Архангай аймгийн Хашаат сумын нутгаас мотоциклийг олсон. Хулгай хийсэн гэх хүний мэдээллийг шалгахад Б.Д гэдэг хүн байсан. Т.Н гэгчийг дуудаж, мотоциклийг харуулахад мөн байна гэхээр нь бичиг баримтыг нь мотоциклийн хөдөлгүүрийн арлын дугаартай тулгаж шалгахад мөн байсан. Тэгээд мотоциклийг нь тэмдэглэл  үйлдэн хүлээлгэн өгсөн.  /3хх-176-177 хуудас/,

 

Гэрч Б.С мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 13 цагийн үед Рашаант сумын 8-8 тоот хашааны гадна байсан шар өнгийн Даюун маркийн улсын дугааргүй мотоциклио хулгайд алдчихаад цагдаа дээр ирэхэд Т.Н мөн мотоциклио хулгайд алдсан гэж ярьж байсан. Удалгүй Наранбаатар мотоциклио Бүгдийн овоо гэх газраас олсон байсан. Тэгээд гэртээ байж байтал миний мотоциклийг манай гудамжнаас урагш 2 дахь гудамжны үзүүрт байна гэхээр нь очоод үзэхэд мөн байсан. /3хх-178-179 хуудас/,

 

Гэрч Н.Ц мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 13 цагийн үед Рашаант сумын Хийморь хорооллын 8-8 тоот хашааны гадна байсан шар өнгийн Даюун маркийн улсын дугааргүй мотоциклио хашааны гадна байж байгаад алга болчихоор манай нөхөр Б.С бид 2 цагдаад мэдэгдэхээр ирэхэд Т.Н бас мотоциклио хулгайд алдсан гэж  байсан. Тэгээд гэртээ хариад байж байтал удалгүй цагаан портер маркийн автомашинтай хүмүүс манайд ирээд танай мотоцикль юм шиг байна танайхаас 2 гудамжны цаана байна гэхээр нь бид 2 яваад очтол манай мотоцикль бүрэн бүтэн байсан. Тэгээд мотоциклио аваад явсан.  /3хх-180 хуудас/,

 

Гэрч Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Би 2018 оны 07 сарын 20-ны өдөр Архангай аймгийн Хашаат сумын Номгон гэх газар байх Тарнын уулзварын постонд үүрэг гүйцэтгэж байхад Б.Д гэгч нь хятад мотоцикльтой Тарнын постыг Рашаант сумаас Хархорин чигтээ явж өнгөрөхөөр нь зогсоох гэтэл зогсоогүй. Араас нь хөөж байгаад суваргатай хөшөөний орчмоос барьж авсан. Тухайн үед унаж явсан мотоцикль нь Рашаант сумын Наранбаатар гэх хүний мотоцикль байсныг хүлээлгэн өгсөн. Тэгээд Б.Дтой уулзахад тэрээр 2018 оны 07 сарын 20-ны өдөр Рашаант сумын шар өнгийн мотоциклийг хашааны гаднаас түрээд 2 гудамж яваад асахгүй байхаар нь хаячихсан талаар ярьж байсан. Би  Б.Д гэх хүнийг танина. Тэрээр 2015 онд над дээр хулгайн гэмт хэрэгт байцаагдаж байсан юм. /3хх-181 хуудас/,

 

Гэрч Ц.С мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Би Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын Хархорин сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст эрүүгийн мөрдөгчөөр ажилладаг. 2019 оны 04 дүгээр  сарын 19-ны өдөр хулгайн  гэмт  хэрэг дээр биечилсэн сурвалжлага хийж явж байгаад Д гэх этгээдийнд  очтол тус этгээд гэртээ байж байсан. Ажил дээрээ авчираад мэдүүлэг автал Өвөрхангай аймгаас 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр айлаас  эд зүйл хулгайлсан талаар ярьсан. Тус хэргийн талаар авсан мэдүүлэгт Өвөрхангай аймгаас 7 ширхэг мөнгөн аяга, 2 ширхэг мөнгөн хазаар хулгайлсан. 7 ширхэг мөнгөн аягыг нь Өвөрхангай аймгийн Хангамж зах дээр бүгдийг нь 200.000 төгрөгөөр зарсан.  Хазаараас нь тоноглолуудыг нь салгаж аваад Хархорин суманд хашаан дотор булсан гэж хэлсэн. Булсан гэх хашаа нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган Орхон багийн дээд өргөн чөлөөний баруун талын хаяггүй зүүн доод үзүүрийн задгай хашаа байсан. Тус газар үзлэг хийж хазаарын тоноглолуудыг Доор хаана байгааг нь заалгаж хурааж авсан. Тэр өдөр Д гэх этгээдийг цагдаагийн хэлтсийн өрөөнд байлгаж байтал оргон зайлсан байсан. Сүүлд дахин дайчлан баривчилж Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газар руу явуулсан. Нийтдээ 2 удаа оргон зайлсан. /4хх-93-94 хуудас/,

 

Гэрч Г.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:...Би 2017 оны сүүлээр Мишээл гэх залуугаас ***** улсын дугаартай “Honda Capa” маркийн автомашиныг аваад 2018 онд Б гэх хүнд зарсан. Б нь зарын дагуу ирж машиныг авсан. /5хх-76-77 хуудас/,

 

Гэрч Б.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын даргын баталсан томилгооны дагуу Шүүхийн харуулын үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн өдрийн 12 цаг 40 минутын үед шүүгчийн туслах ажилтан Бямбасүрэн дээр цагдан хорих байрнаас түр гаргаж авч ирэн хэргийн материалтай танилцаж байсан ялтанг шүүгчийн туслах ажилтан ундны цаг болчихлоо цагдан хорих байранд хүргээд өгчих ундны цаг дуусгаад дахин авъя гэж хэлсэн. Тухайн үед би ганцаараа жижүүр дээрээ байсан. Тэгээд Д гэгчийг би албаны гаваар хоёр гарыг нь урд нь гавлаад урдаа оруулаад дагуулаад явж байтал Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байрны хойд тал шинэ хуучин хоёр байрны харалдаа иртэл намайг зүүн мөрөөрөө түлхчихээд шууд хоёр байшингийн дундуур ороод зугтаасан. Би шинэ байшингийн зүүн талаар тойроод амдаж барьж авахаар гүйтэл аль хэдийнээ алга болсон байсан. Би ойр хавиар хайгаад харагдахгүй болохоор шууд Цагдаагийн газрын жижүүр дээр ирж мэдэгдсэн. Б.Дыг хүргэж өгөх замд хэн нэгэн хүн тааралдаагүй. Д замдаа юу ч яриагүй. Б.Д дээгүүрээ саарал өнгийн малгай цамцтай явсан. Бараан өнгийн өмдтэй, цагаан саарал өнгийн үдээстэй пүүзтэй явсан. /6хх-76-77 хуудас/,

 

Гэрч Б.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2019 оны 09 дүгээр сарын 09-ны өдөр Цагдан хоригдож байсан Б.Д гэгч тус шүүхэд хэргийн материалтай танилцах хүсэлт ирүүлснийг 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүсэлтийг хангаж цагдан хорих байрнаас Б.Дыг хэргийн материалтай танилцуулсан. Дахин 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр дутуу танилцсан материалтайгаа дахин танилцах хүсэлт гаргаж түүнийг нь 2019 оны 09 дүгээр сарын 12- ны өдөр хэргийн материал танилцуулсан. Тухайн өдөр цагдаагийн ахлах ахлагч Г.Эрдэнэбат шүүхийн дуудан ирүүлэх бичгээр Б.Д-г авч ирэн шүүхийн 102 тоот өрөөнд эрүүгийн 1926001890102 дугаартай 4 хавтаст хэргийн материалыг танилцуулсан. Танилцуулж дуусгаад хүлээлгэн өгөхдөө 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Хууль зүй дотоод хэргийн сайд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын хамтарсан тушаалаар баталсан яллагдагч шүүгдэгчийг хуяглан хүргэх журмын 3.111-5-д зааснаар шүүхийн хуяглан хүргэх цагдаад хүлээлгэн өгсөн. /6хх-79 хуудас/,

 

Гэрч Б.П мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:...Би 2018 оны 09 дүгээр сарын эхээр ***нэртэй фэйсбүүк хаягтай эрэгтэй хүнтэй танилцсан. Тэр хүнтэй 2-3 удаа уулзсан. Өөрийнхөө нэрийг С гэж танилцуулсан. Тэр хүнд гар утасгүй байгаа талаараа хэлэхэд надад цэнхэр өнгийн Iphone-6 маркийн гар утас чи барьж бай гээд өгсөн. Тэгээд тэр залуу сураггүй болсон. Би 2018 оны 9 дүгээр сарын сүүлээр тэр гар утсыг нь 250000 төгрөгөөр зарсан. /7хх-20-21 хуудас/, 

 

Шүүгдэгч Б.Б 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:...2018 оны 10 дугаар сарын эхээр Улаанбаатар хотоос найз Д-н хамт өөрийн эзэмшлийн  “Honda Capa” маркийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Сүхбаатар аймагт 16 цагийн үед ирээд би машинаас буугаад хулгай орсон гэх Дээж худалдааны төвийн утас худалдаа гэсэн дэлгүүр харагдахаар нь би дотор нь орж хулгайлж авчихаар эд зүйл юу байна гэж харчихаад гараад Д-д гар утас монетон эдлэл зардаг дэлгүүр байгаа юм байна гэхэд Д мөн орж үзээд тэгээд тэр дэлгүүрээс хулгай хийе гэж тохиролцсон. Тэгээд машинтайгаа хөл бөмбөгийн талбайн хойно хоноод маргааш нь үдээс хойш хөл бөмбөгийн талбайн баруун урд талаас төмөр хайч олсон юм. Тэгээд тэр орой нь буюу 03 цагийн орчимд Д бид хоёр нөгөө дэлгүүр дээрээ ирээд төмөр хайчаараа Д цонхны хамгаалалт төмрийг нь эвдээд дэлгүүр рүү нь орж харин би гадна хүн харж хүлээсэн. Д дэлгүүр ороод 20 орчим минутын дараа эргэж гарч ирсэн. Гарч ирэхээсээ өмнө надад цүнхтэй эд зүйл өгсөн. Тэрийг нь би авч гадна зогсож байхад Д гарч ирээд цүнхтэй эд зүйлээ аваад бид хоёр хойшоо гэр хороололд тавьсан байсан машин дээрээ очиж машинаа асаагаад шууд тэндээсээ Улаанбаатар хот руу явсан. Би хулгайлсан эд зүйлээ Нарантуул, Урт цагаан, Хархорин захуудаар зарж борлуулан 6000000 орчим төгрөгтэй болсон. Дод 2000000 орчим төгрөг өгсөн. /1хх-ийн 144-145 хуудас/,

 

            Шүүгдэгч Б.Б 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:... Би 2018 оны 02 сарын эхээр Улаанбаатар хотоос найз Дын хамт Хөвсгөл аймаг руу шуудангийн автобустай очиж тэр шөнөдөө Д-н хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын төвд байх 2 давхар дэлгүүрээс хулгай хийхээр болж дэлгүүрийн хажуу талын хашаанаас сунадаг төмөр шат авчирч шатаараа уг дэлгүүрийн 2 давхрын вакум цонхыг гараараа түлхэж онгойлгож орсон. Ороод үнэт эдлэл зардаг хэсэг рүү нь очиход үнэт эдлэл нь сейфэнд байсан. Тэгэхээр нь гардаг юм билүү гээд дэлгүүрийн дотуур явж байхад гар утас зардаг лангуун дээр очиход гар утаснууд нь лангуун дээрээ байсан. Лангуу нь цоожтой байхаар лангууны хажууд отвирк байхаар нь лангууны цоожийг онгойлгож дотор нь байсан 30-40 орчим гар утас байхаар нь цүнхэндээ хийгээд дэлгүүрээс гарсан. Дэлгүүрийн гадна намайг Д хүлээгээд зогсож байсан. Тэгээд тэндээсээ Хөвсгөл аймгийн тээврийн товчоо руу нь очиж Дын хамт Улаанбаатар руу ирж би гар утсаа авч явж харин Д гэртээ харьсан. Маргааш нь өглөө нь гар утаснуудаа интернетэд зар тавьж зарсан. /2хх-ийн 194 хуудас/,

 

    Шүүгдэгч Б.Б 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлэхдээ:... Би Улаанбаатар хотоос 2018 оны 10 дугаар сарын 05-ны өглөө эрт Хонда Капа маркийн ***** улсын дугаарын машинтай Б.Дын хамт гарсан. Сүхбаатар аймаг орж хулгай хийх санааг би гаргаад шууд засмал замаар явсаар байгаад Баруун-Урт суманд 16 цагийн орчим орж ирсэн. Тэгээд аймгийн төвөөр явж байтал гар утас худалдаа гэсэн бичигтэй гурван давхар байшин байхаар нь би өөрөө эхлээд орж үзсэн. Тэгээд дотроо дохиололгүй орж болмоор байхаар нь Дод боломжийн юм байна гэсэн чинь Д орж үзчихээд болохоор юм байна гээд маргааш орой нь орохоор болоод бид хоёр замаар явж байгаад хөлбөмбөгийн талбайн хойд талд гэр хороолол дунд машиндаа унтсан. Явган хүний замын хажуу талаас хоёр төө хэрийн урттай, иртэй, хайч шиг багаж олсон. Тэгээд тэр шөнөө 02 цагийн үед Дээж худалдааны төвийн гар утас хаягтай дэлгүүрийн урд талын цонхоор Д ороод би гадна талд нь хүн харж байсан. Тэгээд Д ороод 30-40 минутын дараа гарч ирээд болсон гэхээр нь шууд машин руугаа явж машинаа аваад баруун талын пост өнгөрөөгөөд цагаан хаалганы цаад талд зам руу орсон. Тэгээд Улаанбаатар хотод 2018 оны 10 дугаар сарын 07-ны орой 18 цагийн үед ирсэн. Тэгсэн Д Их Засаг сургуулийн хажууд буудалд бууж үлдээд би гэр рүүгээ явсан. Тэгээд маргааш нь 10 цагийн үед бид хоёр уулзаад хулгайлсан бүх юмаа би аваад Хархорин зах ороод хэсэг монетон гинж, ээмэг, бөгж гэсэн зүйлүүдийг 3 ченжид тус тусад нь зарсан. 1.400.000 төгрөгтэй болсон. Тэндээсээ Урт цагаан орж мөн монетон эдлэл 3 ченжид зараад 2.000.000 төгрөгтэй болсон. Тэндээсээ Нарантуул зах ороод 2 ченжид үлдсэн монетон эдлэлүүдээ хувааж өгөөд 1.600.000 төгрөгтэй болсон. Мөн 17 ширхэг аягаа мөнгөн аяга зардаг хэсэгт суудаг эмэгтэй 40 орчим насны хүнд бүгдийг нь 500.000 төгрөгөөр зарсан. Хулгайлсан утаснуудаа интернэтээр өөрийн барьж байсан утаснаас зар тавьж зарсан. Нийтдээ 40 орчим утас дундажаар нэг нь 120.000 орчим мянган төгрөг болж байсан. Том мөнгөн аяга 5 ширхэг, дунд гарын болон бага гарын мөнгөн аяга тус бүр 6 ширхэг нийт 17 ширхэг мөнгөн аяга, монетон эдлэлийг тоолоогүй. Харин гялгар ууттай нь дархны газар орж жинлэхэд 100 грамм болж байсан. Мөнгөн гинж том жижиг нийлсэн 20 ширхэг байсан. LG G4 маркийн гар утас 2 ширхэг, LG нэрийг нь санахгүй байгаа гар утас 4 ширхэг, 36 2 ширхэг, 35 2 ширхэг, 87 3 ширхэг, 36 эдич 2 ширхэг, 38 3 ширхэг, 38 плас 1 ширхэг, хуурамч 39 плас 1 ширхэг гэх мэт 30 гаран утас байсан. Би дээрх эд зүйлийг зараад Дод 3.000.000 төгрөг өгсөн гэж бодож байна. 2017 оны 08 дугаар сард Сүхбаатар дүүрэгт байдаг “Зэлэм” гэх дэлгүүрээс 40 ширхэг гар утас хулгайлсан. Үүнийг би ганцаараа үйлдсэн. Тэрний дараа 2017 онд 10 дугаар сард Улаанбаатар хотод таван шард байдаг түцнээс принтер, нотебүүк, зургийн аппарат хулгайлсан. Тэрний дараа 2018 оны 02 дугаар сард Улаанбаатар хот Сонгино хайрхан дүүрэгт байдаг нэрийг нь мэдэхгүй байна дэлгүүрээс тамхи хулгайлсан. Тэрний дараа 2018 оны 02 дугаар сард Улаанбаатар хотод модны хоёрын дунд замд дагуу автобусны буудал дээр байдаг түцнээс тамхи хулгайлсан. Тэрний дараа 2018 оны 02 дугаар сард Б.Дын хамт Хөвсгөл аймаг байх Тэвхэн дэлгүүрээс 40 орчим гар утас хулгайлсан. /1хх-35-37/,

 

Шүүгдэгч Б.Б 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлэхдээ:...2017 оны зун 8 дугаар сарын орчимд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 3 давхар дэлгүүрийн 3 давхрын буйдангийн ар талд нь нуугдаж үлдээд нэг давхарт нь байрлах хүнсний дэлгүүр рүү орж гар утасны лангуунаас нь 30 орчим ширхэг гар утас хулгайлан авч ар талынх нь хаалгаар гарсан. Хулгайлсан гар утаснуудаа зарсан. Мөн Геологийн төв лабораторын урд талд байрлах авто үнэлгээний газрын арын цонхоор орж, принтер, зургийн аппаратыг хулгайлсан. Эд зүйлсээ зарж борлуулсан. 2018 оны хавар он, сарыг нь санахгүй байна. Баянгол дүүргийн нутаг дэвсгэр Модны хоёрт байрлах 3 ТҮЦ-ний цонхоор нь орж хулгай хийсэн. Хулгайлсан эд зүйлсээ ТҮЦ-нүүдэд аваачиж хямд үнээр зарж борлуулсан. Тухайн хэргийг ганцаараа үйлдсэн. 2018 оны өвөл Хөвсгөл аймаг руу Драгон төвөөс жижиг машинд суугаад Д-н хамтаар явсан. Хөвсгөлд очоод Тэвхэн гэдэг худалдааны төвийн цонхоор хотоос бэлдэж очсон сунадаг шатаар би авирч орсон. Гар утасны лангуун дотроос нь 40 орчим гар утсыг хулгайлан авсан. Тухайн хэргийг үйлдэж байх үед Д гадна талд шат бариад зогсож байсан. Хулгайлан авсан эд зүйлсээ зарсан. Дод би ажил хийж хураасан мөнгөнөөсөө цувуулан 1.200.000 орчим төгрөгийг өгсөн. Эд зүйлс зарсан мөнгөнөөсөө бол өгөөгүй. Дод мөнгө өгөхдөө нэг ченжид бөөнөөр нь өгчихлөө гэж худлаа хэлсэн. 2018 оны 02 сарын эхээр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Нэгдсэн эмнэлгийн хойд талд байрлах орон сууцны подвальд байрлах хүнсний дэлгүүрийн цонхыг түлхэн орж тамхинууд хулгайлан авсан. Хулгайлан авсан эд зүйлсээ ТҮЦ-үүдэд хямд үнээр зарж борлуулсан. 2018 оны 10 дугаар сарын эхээр бэлэн 1.000.000 төгрөг өгч үлдсэнийг нь бичиг баримт шилжүүлэхдээ өгөхөөр тохиролцоод Капа маркийн ***** улсын дугаартай машин худалдан аваад Д-н хамтаар 2018 оны 10 дугаар сарын эхээр машин худалдаж авснаасаа 2 хоногийн дараа Сүхбаатар аймаг руу худалдаж авсан машинаараа Д-н хамт явсан. Сүхбаатар аймаг руу бид хоёр хулгай хийх зорилгоор яваад 30 гаруй гар утас, монетон эдлэлүүд, 17 ширхэг мөнгөн аяга, мөнгөн эдлэлүүдийг хулгайлан авч шөнөө хотод ирсэн. /2хх-101-104/,

 

Шүүгдэгч Б.Б 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:...Би 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр цагдаагийн байгуулллагын ажилтанд өөрийн үйлдсэн гэмт хэргийн талаар мэдүүлэг өгсөн. Мэдүүлэг өгсөн тэр өдөр мэдүүлэг авсан мөрдөгч нь Д бид хоёрыг дагуулаад Баянгол дүүргийн модны хоёрын голын замд байх миний хулгай хийсэн газар руу очсон. Модны хоёрын голын замд байрлах замын урд талын автобусны буудал дээр очиход хулгай хийсэн ТҮЦ-нүүд байхгүй болсон байсан. Би ганцаараа ТҮЦ-ний ар талын жижиг цонхоор орж тамхи, шоколад авсан. 2018 оны 1, 2 сарын үед хийсэн байх гэж бодож байна. Мөн энэ өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооллын эмнэлгийн ар талд байх орон сууцны подвальд байрлах хүнсний дэлгүүрт орж хулгай хийсэн газрыг зааж өгсөн. 2018 оны 02 сарын эхээр би ганцаараа дэлгүүрийн цонхоор тамхи авах зорилготой орсон боловч тамхи байгаагүй учраас юм аваагүй буцаад гарсан. Тухайн дэлгүүрийн эмэгтэй худалдагч нь манай дэлгүүрт хулгай ороогүй өмнө ажиллуулж байсан хүний дэлгүүрт хулгай орсон үгүйг мэдэхгүй гэж хэлсэн. Мөн Сүхбаатар дүүргийн Дамбадаржаад байх “Зэлэм” дэлгүүрт очиж хулгай хийсэн газраа зааж өгч зураг авхуулсан. Би дэлгүүрээс ганцаараа хулгай хийсэн. Би гэрчээр мэдүүлэг өгөхдөө ченж нараас зааж өгч чадна гэж мэдүүлсэн байна. Гэхдээ би ингэж мэдүүлээгүй, хулгайн эд зүйл худалдаж авсан хүнийг зааж өгч чадахгүй. Яагаад гэвэл одоо харвал танихгүй. Би хулгай хийсэн гэх газраа зааж өгч чадна. Надаас мэдүүлэг өгөхийг албадсан, айлган сүрдүүлсэн, дарамталсан асуудал байхгүй. Би 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр цагдан хоригдоод 1 сар гаруй болох хугацаанд сэтгэл санаа тогтворгүй байсны улмаас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлаагүй байхад хууль бусаар цагдан хоригдсон гэсэн гомдлыг шүүхийн байгууллагад гаргасан. Мөн хууль бусаар баривчлагдсан гэсэн гомдлыг прокурорын байгууллагад гаргасан. Би өөрийгөө мөрдөн шалгах ажиллагаанаас зайлсхийсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Ийм учраас дээрх гомдлуудаасаа татгалзсан байгаа. Гомдлоос татгалзсан хүсэлтээ прокурор, шүүхийн байгууллагад явуулсан байгаа. Миний хэргийг хурдан шийдвэрлэж өгнө үү. Үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна./8хх-115-119/,

 

Шүүгдэгч Б.Д 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:...Би 2018 оны 02 сарын 03-ны өдөр Улаанбаатар хотоос найз Бн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сум руу хулгай хийх зорилгоор шуудангийн автобусанд сууж явсан. 2018 оны 02 дугаар сарын 03-наас 04-ний шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын төвд байх 2 давхар нэрийг нь мэдэхгүй дэлгүүрээс хулгай хийхээр болж хажууханд нь баригдаж байсан барилга дээрээс шат авчирч дэлгүүрийн 2 давхрын цонхоор Б орж харин дэлгүүрийн гадна хүлээж байхад Б гарч ирэхдээ цүнхэнд дотроо 30-40 тооны гар утас хийчихсэн гарч ирсэн. Тухайн үед Б нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын төвд утас зардаг газар байгаа тэрийг үзээд ирье гэхээр нь хамт явж хулгай хийсэн. 2018 оны 02 дугаар сарын 04-ний өглөө Улаанбаатар хот руу буцаад Улаанбаатарт ирээд Б хулгайлсан эд зүйлээ авч явсан. Тэгээд би Өвөрхангай аймаг явсан. Намайг Өвөрхангай аймаг явахаас өмнө Б гар утаснуудаа зараад надад 300.000 мянган төгрөг өгсөн. Бг гар утаснуудаа хаана зарсан эсэхийг мэдэхгүй. /2хх-ийн 195 хуудас/,

 

Шүүгдэгч Б.Д 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:... Би ганцаараа 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 11.00 цагийн үед Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1-р багийн 45-р гудамжны 07 тоотод суух Ө.Ч-н монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн мөнгөн хазаар-2 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 7 ширхэг, мөнгөн бугуйвч 1 ширхэг, мөнгөн бөгж 2 ширхэг гэх зэрэг эд зүйл хулгайлан 4.070.000 /дөрвөн сая далан мянга/ төгрөгийн хохирол учруулсан хэргийг, мөн 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Булган аймгийн Рашаант сум 2-р баг Шинэ хороолол 09-09 тоот хашаанаас Т.Н-н эзэмшлийн Super dayun маркийн улаан өнгөтэй мотоцикль хулгайлан 1.460.000 /нэг сая дөрвөн зуун жаран мянга/ төгрөгийн хохирол учруулсан хэргийг үйлдсэн. Б.Б-тай хамтран Сүхбаатар аймгийн Баруун урт сум 7-р багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг иргэн Э.З-н эзэмшлийн “Дээж” худалдааны төвийн цонхоор 2018 оны 10 дугаар сарын 07-ны шөнийн 02.00 цагийн нэвтрэн орж гар утас, монетан ээмэг, бөгж, мөнгөн ээмэг, бөгж гэх зэрэг эд зүйл хулгайлан 29.457.133 /хорин есөн сая дөрвөн зуун тавин долоон мянга нэг зуун гучин гурван мянга/ төгрөгийн хохирол учруулсан, 2018 оны 02 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8-р багийн нутагт байрлах Тэвхэн ХҮТ-ийн 2 давхарт байрлах лангуунаас олон тооны гар утаснууд хулгайд алдагдаж 7.365.000 /долоон сая гурван зуун жаран таван мянга/ төгрөгийн хохирол учруулсан хэргүүдийг тус тус үйлдсэн. /4хх-ийн 190-192 хуудас/,

 

Шүүгдэгч Б.Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Би ганцаараа, явган явж айлын гэрийн цоожийг эвдэж хулгай хийсэн. Хамтран оролцсон ямар нэгэн хүн байхгүй. Ө.Чын гэрээс мөнгөн хазаар 2 ширхэг, мөнгөн аяга 7 ширхэг, хагас шил Болор архи авсан өөр эд зүйл аваагүй. Би хулгай хийх үедээ эрүүл байсан болохоор авсан эд зүйлээ сайн санаж байна. Мөнгөн бөгж, бугуйвч, бэлэн 7000 төгрөг огт аваагүй. Энэ талаар би мэдэхгүй. 2018 оны 09 дүгээр сард Сүхбаатар аймгийн төвөөс дэлгүүрээс гар утас хулгайлсан гэх хэрэгт шалгагдаж байгаа. Тухайн хэрэгт Б гэх залуутай би хамтран оролцсон хэрэгт шалгагдаж байгаа. 2019 оны 05 дугаар сарын 07-08-ны үед мөрдөгч Түмэнжаргалд хэлэлгүйгээр гэртээ харьсан, намайг гэртээ очсоноос хойш нэг хоногийн дараа цагдаагаас хүн ирж буцаж Арвайхээр суманд авчирсан. Өөрөөр мөрдөн шалгах ажиллагаанаас оргож зайлаагүй. Учруулсан хохирлоо нөхөн төлнө. Гэм буруугаа ойлгож байна. /1хх-ийн 105 хуудас/,

 

            Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн №67 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:..Хэргийн газрын үзлэгээр бэхжүүлж авсан 3 ширхэг гутлын мөр нь шинжилгээнд тэнцэнэ. Уг 3 ширхэг гутлын мөр нь нэг төрлийн мөр байна. Шинжилгээнд хүргүүлсэн Б.Д-н гутлын улны мөртэй ерөнхий онцлог шинж тэмдгээрээ тохирч байна. /4хх-41-45/,

 

            Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн №71 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:...“Шинжилгээнд хүргүүлсэн Б.Дын гутлын улны мөртэй хэргийн газрын үзлэгээр бэхжүүлж авсан гутлын мөр ерөнхий онцлог шинж тэмдгээрээ тохирч байна./4хх-47-52/,

 

            Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн №68 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:...“Хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн 4 ширхэг дакто хальсанд нийт 20 ширхэг гарын мөр байна. Тунгалаг өнгийн наалтуузанд бэхжүүлж авсан “2,3,9,10” гэж дугаарласан 4 ширхэг гарын мөр харьцуулах шинжилгээнд тэнцэнэ, “1,4-8,11-20” гэж дугаарласан 16 ширхэг гарын мөрүүд харьцуулах шинжилгээнд тэнцэхгүй. Шинжилгээнд тэнцэж буй “3,9,10” гэж дугаарласан 3 ширхэг гарын мөр хохирогч Ө.Ч-н зүүн гарын эрхий, долоовор, дунд хурууны дардастай тохирч байна. Шинжилгээнд тэнцэж буй “2” гэж дугаарласан 1 ширхэг гарын мөрийг 2019- 020-ӨВХ гэж кодлон хайлт хийхэд бүртгэлтэй эзэнгүй хэргүүдийн гарын мөртэй тохирохгүй байна./4хх-56-60/,

 

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолууд, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлүүд, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлүүд, хөрөнгө үнэлсэн тайлан,  Вендо хөрөнгийн үнэлгээний компаний 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн №ӨХЦ19-16 дугаартай, 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн №ӨХЦ19-07 дугаартай үнэлгээний тайлангууд,  Линзийн Өгөөж ХХК-ий 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн №19/0356 дугаартай үнэлгээний тайлан, Хас үнэлгээ ХХК-ий 2019 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн №117 дугаартай, 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн №30 дугаартай үнэлгээний тайлангууд, Хөрөнгө-Эстимет ХХК-ий 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 01/56 дугаартай шинжээчийн дүгнэлт, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийж хүлээлгэж өгсөн тэмдэглэл, мөрдөгчийн магадлагаа, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, оргодол эрэн сурвалжилсан тэмдэглэл, таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, ярианы биллүүд, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоолууд, прокурорын дуудан ирүүлэх мэдэгдэх хуудас, итгэмжлэлийн хуулбар, хэргийн материал танилцуулсан тухай баримт, тэмдэглэл, хүсэлтийг хэсэгчлэн хангах тухай, хүсэлт хангахаас татгалзах тухай прокурорын тогтоолууд, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, нэмэлт шинжилгээ хийлгэх тухай прокурорын тогтоол, нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтанд буцаах тухай прокурорын тогтоолууд, нөхөн илрүүлсэн хэргийг шалгуулах тухай мөрдөгчийн тогтоол, Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 12/3-807 дугаартай, Сонинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 27и-1/1365 дугаартай албан бичгийн хуулбарууд, шүүгдэгч Б.Дын 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр тус шүүхэд гаргасан хүсэлт, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD 4 ширхэг, шүүх хуралдааны бичлэг бүхий СD 1 ширхэг, хохирлын тооцоо /1хх-16-20, 21-23, 51-53, 144-145, 2хх- 68, 99, 174-177, 196-197, 198-199, 211-212, 3хх-56-57, 61-63, 136-137, 185-186, 4хх-16-22, 35-37, 59, 65-67, 67-69, 88-89, 91-92, 120-122, 146-147, 169-171, 172, 173-174, 217, 218-219, 6хх-55-58, 98, 99-203, 207, 246-247, 7хх-2-3, 208-209, 106-126, 8хх-141-142, 150-153, 154-158, 159-160, 222, 9хх-62, 105, 124, 144, 165, 11хх1-3, 4-5, 49/,

 

Шүүгдэгч Б.Дын хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Хархорин сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 164 тоот тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа /8хх-ийн 238, 246 хуудас/,

 

Шүүгдэгч Б.Бгийн хувийн байдлыг тогтоосон Нийслэлийн Баянгол дүүргийн 22 дугаар хорооны Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, Тэйсти тайм ХХК-ий 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 02 дугаартай тодорхойлолт, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 423 дугаар хорих ангийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 01/331 дугаартай тодорхойлолт, 201703923 дугаартай мэргэжлийн үнэмлэхийн хуулбар /6хх-ийн 14, 5хх-241, 8хх-215, 218, 9хх-100-101 хуудас/,

 

Шүүгдэгч Б.Дын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /7хх-ийн 67 хуудас/,

 

Шүүгдэгч Б.Бгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /7хх-ийн 66 хуудас/ зэрэг болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч Б.Б, Б.Д нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.

 

       Шүүгдэгч Б.Д-н өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгч Б.Дын 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн байцаалтанд гэрчээр өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар тооцохгүй байх тухай хүсэлтийг 2020 оны 09 дүгээр  сарын 23-ны өдрийн 2020/ШЗ/573 дугаартай шүүгчийн захирамжаар хангаж шийдвэрлэсэн.

 

                Мөн шүүгдэгч Б.Б-н 2018 оны 10 дугаар сарын 24, 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрүүдэд мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэг нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж авсан мэдүүлэг тул дээрх мэдүүлгүүдийг шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Шүүгдэгч Б.Б, Б.Д нарын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлгүүдээс бусад хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийг яллагдагчаар болон хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоосон байх тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Б, Б.Д нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

           

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Д нь шүүгдэгч Б.Бтай бүлэглэн, машин механизм ашиглаж 2018 оны 10 дугаар сарын 07-ны шөнө 02 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр болох “Дээж” худалдааны төвийн цонхоор нэвтэрч Э.Зын эд зүйлийг хулгайлан авч хохирогч Э.Зт 29.457.133 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Б-тай бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр болох “Тэвхэн” худалдаа үйлчилгээний төвийн 2 давхрын цонхоор нэвтэрч М.Б-н 39 ширхэг гар утсыг хулгайлан авч хохирогч М.Б-д 7.365.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Б-тай бүлэглэн 2018 оны 09 дүгээр сарын 10-11-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сум 6 дугаар багт байх “С” дэлгүүрт нэвтэрч 82 ширхэг гар утсыг хулгайлан авч хохирогч Д.Сд 17.365.000 төгрөгийн хохирол учруулсан,

Ганцаараа 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Булган аймгийн Рашаант сумын 2 дугаар баг Шинэ хорооллын 8-8 тоотод байрлах Б.Сийн хашааны гаднаас 650.000 төгрөгийн үнэ бүхий хятад улсад үйлдвэрлэсэн “Super dayun” маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахыг завдсан,

2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Булган аймгийн Рашаант сумын 2 дугаар баг Шинэ хорооллын 9-9 тоотод байрлах Т.Н-н хашааны гаднаас хятад улсад үйлдвэрлэсэн “Super dayun” маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.460.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багийн 45-07 тоотод байрлах Ө.Ч-н хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрт нэвтэрч эд зүйл хулгайлан авч хохирогч Ө.Ч-д 4.070.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 14-ний өдрийн хооронд эрүүгийн 1926001890102 дугаартай хэрэгт Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа цагдан хорих төвд яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байх үедээ Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс цагдан хорих байранд хүргэгдэх үедээ оргон зайлсан,

 

Шүүгдэгч Б.Б нь шүүгдэгч Б.Д-той бүлэглэн машин механизм ашиглан 2018 оны 10 дугаар сарын 07-ны шөнө 02 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр болох “Дээж” худалдааны төвийн цонхоор нэвтэрч Э.З-н эд зүйлийг хулгайлан авч хохирогч Э.Зт 29.457.133 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Д-той бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр болох “Тэвхэн” худалдаа үйлчилгээний төвийн 2 давхрын цонхоор нэвтэрч М.Бын 39 ширхэг гар утасыг хулгайлан авч хохирогч М.Бд 7.365.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Д-той бүлэглэн 2018 оны 09 дүгээр сарын 10-11-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сум 6 дугаар багт байх “С” дэлгүүрт нэвтэрч 82 ширхэг гар утсыг хулгайлан авч хохирогч Д.С-д 17.365.000 төгрөгийн хохирол учруулсан,

Ганцаараа 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ний үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтрэн орж эд зүйл хулгайлан 1.960.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Ганцаараа 2017 оны 07 дугаар сарын 30-ны орой Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо “Зэлэм” худалдааны төвийн хүнсний дэлгүүрт нэвтэрч эд зүйл хулгайлан авч хохирогч Б.Ут 488.000 төгрөгийн, хохирогч Э.Бд 5.600.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд эдгээр нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

           

Шүүгдэгч Б.Д нь шүүгдэгч Б.Б-тай бүлэглэн, машин механизм ашиглаж 2018 оны 10 дугаар сарын 07-ны шөнө 02 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр болох “Дээж” худалдааны төвийн цонхоор нэвтэрч Э.Зын эзэмшлийн гар утас, мөнгөн аяга, монетон ээмэг, бөгж, мөнгөн ээмэг, бөгж, гинж, тагштай аяга зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Э.Зт 29.457.133 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Б-тай бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр болох “Тэвхэн” худалдаа үйлчилгээний төвийн 2 давхрын цонхоор нэвтэрч лангууны шилийг хагалж М.Б-н 39 ширхэг гар утасыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч М.Бд 7.365.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Бтай бүлэглэн 2018 оны 09 дүгээр сарын 10-11-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сум 6 дугаар баг “С” дэлгүүрт нэвтэрч Б.Солонгийн эзэмшлийн 82 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Д.Сд 17.365.000 төгрөгийн хохирол учруулсан,

Ганцаараа 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Булган аймгийн Рашаант сумын 2 дугаар баг Шинэ хорооллын 8-8 тоотод байрлах Б.Сийн хашааны гаднаас 650.000 төгрөгийн үнэ бүхий хятад улсад үйлдвэрлэсэн “Super dayun” маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахыг завдсан,

2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Булган аймгийн Рашаант сумын 2 дугаар баг Шинэ хорооллын 9-9 тоотод байрлах Т.Нын хашааны гаднаас хятад улсад үйлдвэрлэсэн “Super dayun” маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.460.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багийн 45-07 тоотод байрлах Ө.Ч-н хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, мөнгөн аяга 7 ширхэг, мөнгөн хазаар 2 ширхэг, мөнгөн бөгж 2 ширхэг, мөнгөн бугуйвч 1 ширхэг, бэлэн 7.000 төгрөг, Болор нэртэй архи /хагас шил/ зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 4.070.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 14-ний өдрийн хооронд эрүүгийн 1926001890102 дугаартай хэрэгт Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа цагдан хорих төвд яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байх үедээ Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс цагдан хорих байранд хүргэгдэх үедээ оргон зайлсан,

 

Шүүгдэгч Б.Б нь шүүгдэгч Б.Д-той бүлэглэн машин механизм ашиглан 2018 оны 10 дугаар сарын 07-ны шөнө 02 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр болох “Дээж” худалдааны төвийн цонхоор нэвтэрч Э.З-н эзэмшлийн гар утас, мөнгөн аяга, монетон ээмэг, бөгж, мөнгөн ээмэг, бөгж, гинж, тагштай аяга зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Э.Зт 29.457.133 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Д-той бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр болох “Тэвхэн” худалдаа үйлчилгээний төвийн 2 давхрын цонхоор нэвтэрч лангууны шилийг хагалж М.Бын 39 ширхэг гар утас хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч М.Бд 7.365.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Д-той бүлэглэн 2018 оны 09 дүгээр сарын 10-11-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сум 6 дугаар багт байх “С” дэлгүүрт нэвтэрч Б.С-н 82 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Д.С-д 17.365.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Ганцаараа 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ий үйл ажиллагаа явуулах зориулалттай 2 дугаар байрны цонхоор нэвтрэн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч “Тэнцвэр Эстимэйт” ХХК-д 1.960.000 төгрөгийн хохирол учруулсан,

Ганцаараа 2017 оны 07 дугаар сарын 30-ны орой Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо “Зэлэм” худалдааны төвийн хүнсний дэлгүүрт нэвтэрч хохирогч Б.У-н 430.000 төгрөг, нокиа маркийн гар утас 1 ширхэг, самсунг маркийн гар утас 1 ширхэг, гар утасны лангуунаас Э.Б-гийн гар утас 57 ширхэг, гар утасны баттерэй 20 ширхэг, дагалдах хэрэгсэл 14 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Б.Ут 488.000 төгрөгийн, хохирогч Э.Б-д 5.600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч Э.З-н 2018 оны 10-р сарын 07-ны шөнийн 02 цаг 30 минутаас 03 цаг 10 минутын хооронд манай дэлгүүрийн урд талын цонхны хамгаалалт болох сараалж төмрийг таслагчаар тасалж хулгай орсон байсан. Гар утас, монетон эдлэл, мөнгөн аяга зэрэг эд зүйлс алдагдсан. Нийтдээ 27.838.700 төгрөгийн эд зүйлийн хохирол учраад байна. Хохирогч М.Бын 2018 оны 02 дугаар сарын 05 ны өглөө 09 цагийн орчимд миний хажуу талын лангуун дээр зогсдог гоо сайхны худалдагч Бурмаа утсаар над руу залгаад хулгай орчихсон байна. Чиний сейф хөдөлсөн байна хурдан ир гэхээр нь очсон чинь лангуун дээр байсан 40 орчим гар утас маань алдагдсан байсан. Би тэгээд өөрийнхөө камерыгшүүхэд 2018 оны 02 дугаар сарын 03-ны шөнө 03 цаг 50 орчим минутад юүдэнтэй малгай, бээлий өмссөн нүүрэндээ масктай хүн тэр давхраар явж хулгай хийж байгаа бичлэг байсныг үзүүлсэн. Хохирогч Т.Нын 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 12 цагийн үед эхнэр бид 2 хадам аавынд оччихоод 13 цагийн үед гэртээ ирээд мотоциклио хашааныхаа ард гадаа тавиад гэртээ ороод хэсэг хугацаа өнгөрсний дараа гараад иртэл миний мотоцикль байхгүй байсан. Тэгээд цагдаад мэдэгдсэн. Хохирогч Б.Сийн 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 13 цагийн орчим Булган аймгийн Рашаант сумын Хийморь хорооллын 8-8 тоотын хашааны гадаа байсан миний шар өнгийн Супер Даюун маркийн хятад улсад үйлдвэрлэсэн мотоцикль алга болчихсон. Тэгээд цагдаад бүртгүүлэхээр сумын цагдаа дээр очтол манай хөрш Н мөн мотоциклио алдсан гээд бүртгүүлэх гээд ирсэн байсан. Би  цагдаад бүртгүүлчихээд тэр хавиараа мотоциклио хайгаад олоогүй. Удалгүй гэртээ  байж байтал манай хамар хашааны хүн “Сэдэдээ чиний мотоцикль урд гудамжинд байна” гэхээр нь шалгаад үзэхэд манай хашаанаас 2 гудамжны урд миний мотоцикль байсан. Хохирогч Ө.Чын 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр манайд хулгай орсон байсан. Манай гэрээс 2 мөнгөн хазаар, 7 ширхэг мөнгөн аяга, 2 мөнгөн бөгж, 1 мөнгөн бугуйвч, мөн Болор нэртэй дундуур архи байхгүй болсон байсан. Одоо нийт 1.810.000 төгрөгийг нэхэмжилж байна. Хохирогч Д.С-н 2018 оны 09 сарын 11-ний өдөр 10 цагийн орчим манай дэлгүүрийн худалдагч Б.Уранхайч надруу залгаж дэлгүүрт хулгай орсон байна гэсэн. Тэгээд шууд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм. Нийт 82 ширхэг гар утас алдагдсан  байсан. 17.365.000 төгрөгийн хохирол учирсан. Хохирогч Б.У-н 2017 оны 07 дугаар сарын 31-ний өглөө 08 цаг 20 минутын үед өөрийн ажил буюу Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороонд байрлах “Зэлэм” худалдааны төвд ирээд гадна хаалгаа өөрийнхөө түлхүүрээр онгойлгоод ортол тус худалдааны төвийн хүнс барааны лангуу болон гар утасны лангуунуудад хулгай орсон байсан тул цагдаад хандсан. Хохирогч Э.Бгийн би “3элмэ” худалдааны төвд гар утасны лангуу ажиллуулдаг ба 2017 оны 07 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө уг худалдааны төвд хулгай орж миний ажиллуулдаг лангуунаас гар утас, сэлбэг хэрэгсэл алдагдсан. Хохирогч Б.А-н 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өглөө 10 цаг 20 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо ажлын байрандаа иртэл ТҮЦ-ний хойд талын цонхны хаалт төмрийг онгойлгоод хулгайч орж нөтебүүк, принтер, зургийн аппарат, самсунг эс-2 маркийн гар утас, үдээс авагч, уртасгагч, модем, цэнэглэгч, үдэгч, нөтебүүкний дагалдах хэрэгсэл зэрэг эд зүйлээ алдсан. Гэрч Н.Тын 2018 оны 10 дугаар сарын эхээр Б гэртээ Д гэх найзыгаа дагуулж ирээд хөдөө хамт ажилладаг байсан ажлын найз гэж надад танилцуулж байсан. Б.Б-тай танилцсанаас хойш буюу 2018 оны 03, 04-р сарын үед Улаанбаатар хотоос Өвөрхайгай аймаг руу 1 хоногийн хугацаатай яваад ирсэн. Мөн үүнээс хойш 2018 ны 04-р сард Б нь Дорнод аймаг руу явсан. 2-3 хоноод ирсэн байх. 2018 оны 10-р сарын 2, 3-ны орчим Б бид 2 маргаж муудсан юм. Үүнээс хойш Б-тай уулзалдаагүй байж байгаад гэртээ уулзалдсан. Энэ үед Б машинтай болчихсон байсан бөгөөд ТҮЦ-ний орлогоор худалдаж авсан гэж байсан. Энэ машин чинь явдаг юм уу гэсэн чинь 1000 км яваад ирлээ гэсэн. Хаашаа явсан юм гэхэд Сүхбаатар аймаг руу явсан. Ажил хийгээд мөнгөтэй болсон гээд 1.000.000 орчим төгрөг гаргаж ирж байсан. Гэрч Н.Т-н Б-гийн гаргасан  гомдлын талаар Энхцэцэг захирал руу цагдаагаас гомдолгүй гэж мэдүүлэг өг гэж ярьсан хүн байхгүй. Энхцэцэг нь Тэйсти тайм ХХК-ий захирал ажилтай. Б.Б бид хоёр уг компанид ажиллаад 1 жил болж байна. Б-гийн холбогдсон хэрэг дээр Энхцэцэг захирлыг олон удаа дуудаж мэдүүлэг авснаас болж Энхцэцэг захирал уурладаг болсон. Над руу цагдаагийн албан хаагч ярьж байгаагүй. Намайг мэдүүлэг өгөхөд хэн нэгэн дарамт шахалт үзүүлсэн зүйл байхгүй. Гэрч Д.Гын 2018 оны 10 дугаар сарын 07 ны өглөө 08 цаг 30 минутанд Жаахан шарга театрын жижүүр ажилтай Г гэх хүн надруу утсаар яриад танай худалдааны төвийн урд талын ломбардны цонх нь онгорхой байна гэсэн. Тэгээд яваад очиход хуучин ломбард ажиллаж байсан. Одоо гар утас, монетан эдлэл худалдаалдаг дэлгүүрийн урд талын цонхны төмөр хамгаалалт болон цонх нь онгорхой байсан. Гэрч Г.Оын шөнө 01 цаг өнгөрч байхад өдрийн цугласан хогоо шатаачихаад камерын хяналтын өрөөнд орсон. Тэгээд жаахан унтсан. Театрын жижүүрээр ажилладаг Г гэдэг залуу 6 цаг өнгөрч байхад орж ирээд урд талд ломбардны цонх чинь онгорхой байна гэхээр нь гараад хартал хуучин ломбард ажиллаж байсан одоо гар утас, монетан эдлэл худалдаалдаг дэлгүүрийн урд талын цонхны төмөр хамгаалалт болон цонх нь онгорхой байсан. Гэрч С.Бибишийн 2018 оны 02 дугаар сарны 05-ны өглөө 09 цаг өнгөрөөгөөд “Тэвхэн” ХҮТ-д ирээд 2 давхарт үйл ажиллагаа явуулдаг хүмүүс цуглаад дээшээ гарсан. Гэтэл миний лангуун дээр байсан гар утаснууд байхгүй лангууны шилийг хагалаад хулгайч аваад явчихсан байсан. Гэрч Д.Доржпүрэвийн 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 12 цагийн үед нөхөр бид 2 ээжийндээ очоод 13 цагийн үед гэртээ ирээд мотоциклио хашааныхаа ар талын жижиг хаалган дээр тавиад гэртээ орсон. Тэгээд би ороод хэвтэж байсан чинь манай нөхөр Т.Н гараад буцаад орж ирэхдээ миний мотоцикль алга болсон байна гэсэн. Гэрч Т.Чинбаатарын би тухайн үед Рашаант  сум дахь цагдаагийн тасгийн дарга албан тушаалыг хашиж байсан. Булганд байхад манай замын цагдаа, цагдаагийн ахлагч Б.М мотоцикль алдагдсан талаар хэлсэн. Тэгээд уг алдагдсан мотоциклийн араас хөөцөлдөж яваад Архангай аймгийн Хашаат сумын нутгаас мотоциклийг олсон. Хулгай хийсэн гэх хүний мэдээллийг шалгахад Б.Д гэдэг хүн байсан. Т.Н гэгчийг дуудаж, мотоциклийг харуулахад мөн байна гэсэн. Гэрч Б.Сийн  2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 13 цагийн үед Рашаант сумын 8-8 тоот хашааны гадна байсан шар өнгийн Даюун маркийн улсын дугааргүй мотоциклио хулгайд алдчихаад цагдаа дээр ирэхэд Т.Н мөн мотоциклио хулгайд алдсан гэж ярьж байсан. Гэрч Н.Ц-н 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 13 цагийн үед Рашаант сумын Хийморь хорооллын 8-8 тоот хашааны гадна байсан шар өнгийн Даюун маркийн улсын дугааргүй мотоциклио хашааны гадна байж байгаад алга болчихоор манай нөхөр Б.С бид 2 цагдаад мэдэгдэхээр ирэхэд Т.Н бас мотоциклио хулгайд алдсан гэж  байсан. Гэрч Д.Б би 2018 оны 07 сарын 20-ны өдөр Архангай аймгийн Хашаат сумын Номгон гэх газар байх Тарнын уулзварын постонд үүрэг гүйцэтгэж байхад Б.Д гэгч нь хятад мотоцикльтой Тарнын постыг Рашаант сумаас Хархорин чигтээ явж өнгөрөхөөр нь зогсоох гэтэл зогсоогүй. Араас нь хөөж байгаад суваргатай хөшөөний орчмоос барьж авсан. Гэрч Ц.С-н 2019 оны 04 дүгээр  сарын 19-ний өдөр хулгайн  гэмт  хэрэг дээр биечилсэн сурвалжлага хийж явж байгаад Д гэх этгээдийнд очтол тус этгээд гэртээ байж байсан. Ажил дээрээ авчираад мэдүүлэг автал Өвөрхангай аймгаас 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр айлаас эд зүйл хулгайлсан талаар ярьсан. Гэрч Г.А би 2017 оны сүүлээр Мишээл гэх залуугаас ***** улсын дугаартай “Honda Capa” маркийн автомашиныг аваад 2018 онд Б гэх хүнд зарсан. Б нь зарын дугаар ирж машиныг авсан. Гэрч Б.Б-н хэргийн материал танилцуулчихаад Д гэгчийг би албаны гаваар хоёр гарыг нь урд нь гавлаад урдаа оруулаад дагуулаад явж байтал Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байрны хойд тал шинэ хуучин хоёр байрны харалдаа иртэл намайг зүүн мөрөөрөө түлхчихээд шууд хоёр байшингийн дундуур ороод зугтаасан. Гэрч Б.Б-н 2019 оны 09 дүгээр сарын 09-ны өдөр Цагдан хоригдож байсан Б.Д гэгч тус шүүхэд хэргийн материалтай танилцах хүсэлт ирүүлснийг 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүсэлтийг хангаж цагдан хорих байрнаас Б.Д-г хэргийн материалтай танилцуулсан. Танилцуулж дуусгаад хүлээлгэн өгөхдөө 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Хууль зүй дотоод хэргийн сайд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын хамтарсан тушаалаар баталсан яллагдагч шүүгдэгчийг хуяглан хүргэх журмын 3.111-5-д зааснаар хэргийн материал танилцуулж шүүхийн хуяглан хүргэх цагдаад хүлээлгэн өгсөн. Гэрч Б.П-н би 2018 оны 09 дүгээр сарын эхээр Д Д нэртэй фэйсбүүк хаягтай эрэгтэй хүнтэй танилцсан. Тэр хүнтэй 2-3 удаа уулзсан. Өөрийнхөө нэрийг Сүхээ гэж танилцуулсан. Тэр хүнд гар утасгүй байгаа талаараа хэлэхэд надад цэнхэр өнгийн Iphone-6 маркийн гар утас чи барьж бай гээд өгсөн. Тэгээд тэр залуу сураггүй болсон гэх мэдүүлгүүд, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн №67 дугаартай, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн №71 дугаартай, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн №68 дугаартай, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолууд, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлүүд, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлүүд, хөрөнгө үнэлсэн тайлан,  Вендо хөрөнгийн үнэлгээний компаний 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн №ӨХЦ19-16 дугаартай, 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн №ӨХЦ19-07 дугаартай үнэлгээний тайлангууд,  Линзийн Өгөөж ХХК-ий 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн №19/0356 дугаартай үнэлгээний тайлан, Хас үнэлгээ ХХК-ий 2019 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн №117 дугаартай, 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн №30 дугаартай үнэлгээний тайлангууд, Хөрөнгө-Эстимет ХХК-ий 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 01/56 дугаартай шинжээчийн дүгнэлт, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийж хүлээлгэж өгсөн тэмдэглэл, мөрдөгчийн магадлагаа, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, оргодол эрэн сурвалжилсан тэмдэглэл, таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, ярианы биллүүд, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоолууд, прокурорын дуудан ирүүлэх мэдэгдэх хуудас, итгэмжлэлийн хуулбар, хэргийн материал танилцуулсан тухай баримт, тэмдэглэл, хүсэлтийг хэсэгчлэн хангах тухай, хүсэлт хангахаас татгалзах тухай прокурорын тогтоолууд, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, нэмэлт шинжилгээ хийлгэх тухай прокурорын тогтоол, нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтанд буцаах тухай прокурорын тогтоолууд, нөхөн илрүүлсэн хэргийг шалгуулах тухай мөрдөгчийн тогтоол, Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 12/3-807 дугаартай, Сонинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 27и-1/1365 дугаартай албан бичгийн хуулбарууд, шүүгдэгч Б.Дын 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр тус шүүхэд гаргасан хүсэлт, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD 4 ширхэг, шүүх хуралдааны бичлэг бүхий СD 1 ширхэг, хохирлын тооцоо, шүүгдэгч Б.Б, Б.Д нарын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 5/25 дугаартай Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоолоор яллагдагч Б.Б-д холбогдох 17080226351312 дугаартай эрүүгийн хэргийг яллагдагч Б.Б нарт холбогдох 1830003080215 дугаартай эрүүгийн хэрэгт /2хх69/,

 

Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 5/07 дугаартай Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоолоор яллагдагч Б.Б-д холбогдох 1838001270448 дугаартай эрүүгийн хэргийг яллагдагч Б.Б нарт холбогдох 1830003080215 дугаартай эрүүгийн хэрэгт /2хх160-161/,

 

Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 5/08 дугаартай Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоолоор яллагдагч Б.Б-д холбогдох 1709004970130 дугаартай эрүүгийн хэргийг яллагдагч Б.Б нарт холбогдох 1830003080215  дугаартай эрүүгийн хэрэгт /2хх246/,

 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 208 дугаартай Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоолоор яллагдагч Б.Дод холбогдох 1915000460119, 1830003080215 дугаартай эрүүгийн хэргүүдийг 1926001890102 дугаартай эрүүгийн хэрэгт /3хх163/,

 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 38 дугаартай Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоолоор яллагдагч Б.Дод холбогдох 1926003780008 дугаартай эрүүгийн хэргийг яллагдагч Б.Д-д холбогдох 1926001890102 дугаартай эрүүгийн хэрэгт /6хх228/,

 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 127 дугаартай Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоолоор яллагдагч Б.Доржзодод холбогдох 1821005360063 хэргийг яллагдагч Б.Д, Б.Б нарт холбогдох 1926001890102 дугаартай эрүүгийн хэрэгт /9хх121/,

 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 06 дугаартай Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоолоор яллагдагч Б.Б-д холбогдох 190900000000807 дугаартай эрүүгийн хэргийг яллагдагч Б.Д-д холбогдох 1926001890102 дугаартай эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2, 4, 5, 7-д заасан журмын дагуу нэгтгэжээ. /5хх-69/,

 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокуророос шүүгдэгч Сайн ноён овгийн Б.Дод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1.2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

 

Шүүгдэгч Сартуул овгийн Б. Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

            Шүүгдэгч Б.Дод холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт багтаан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.Д Б.Б нар нь бүлэглэн, машин механизм ашиглан 2018 оны 10 дугаар сарын 07-ны шөнө 02 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр болох “Дээж” худалдааны төвийн цонхоор нэвтэрч Э.Зын эзэмшлийн гар утас, мөнгөн аяга, монетон ээмэг, бөгж, мөнгөн ээмэг, бөгж, гинж, тагштай аяга зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 29.457.133 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэхдээ тухайн үед шүүгдэгч Б.Бгийн эзэмшлийн гэх ***** улсын дугаартай “Honda Capa” маркийн автомашиныг буюу машин механизм ашиглаж үйлдээгүй гэж шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Хандмаа нар,

 

Мөн 2018 оны 09 дүгээр сарын 10-11-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сум 6 дугаар баг “С” дэлгүүрт нэвтэрч 82 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Д.С-д 17.365.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэргийг шүүгдэгч нар нь үйлдээгүй гэж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлж байгаа боловч хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурьдсан нотлох баримтууд  болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “С” дэлгүүрийн хяналтын камерын бичлэг бүхий CD, Дээж худалдааны төвийн хяналтын камерын бичлэг бүхий CD зэргээр няцаагдаж байна.

 

Шүүгдэгч Б.Д нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 14-ний өдрийн хооронд эрүүгийн 1926001890102 дугаартай хэрэгт Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа цагдан хорих төвд яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байх үедээ Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс цагдан хорих байранд хүргэгдэх үедээ оргон зайлаагүй гэх боловч,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1-д “Баривчлагдсан, цагдан хоригдсон яллагдагч, цагдан хоригдсон шүүгдэгч, эсхүл хорих ял шийтгүүлсэн ялтан оргон зайлсан бол зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж хуульчилсан.

 

Шүүгдэгч Б.Д нь 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа цагдан хорих байранд яллагдагчаар цагдан хоригдож байсан болох нь Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2018/ЦХШЗ/34 дугаартай, Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2018/ЦХШЗ/38 дугаартай, Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2019/ЦХШЗ/01 дугаартай, Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 2019/ЦХШЗ/05 дугаартай, Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 2019/ЦХШЗ/12 дугаартай, Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 64 дугаартай, Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 2019/ЦХШЗ/22 дугаартай, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 2019/ЦХШЗ/262-1 дугаартай, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 2019/ЦХШЗ/262-2 дугаартай, Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 2019/ШЗ/385 дугаартай, Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2019/ШЗ/414 дугаартай “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Д, Б.Б нар нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ шүүгдэгч Б.Дын үйлдлийг яллах дүгнэлтэнд тусгахдаа шүүгдэгч Б.Бтай бүлэглэн машин механизм ашиглан 2018 оны 10 дугаар сарын 07-ны шөнө 02 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр болох “Дээж” худалдааны төвийн цонхоор нэвтэрч Э.Зын эзэмшлийн гар утас, мөнгөн аяга, монетон ээмэг, бөгж, мөнгөн ээмэг, бөгж, гинж, тагштай аяга зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 29.457.133 төгрөгийн хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдсэн боловч,

 

Шүүгдэгч Б.Бгийн үйлдлийг яллах дүгнэлтэнд тусгахдаа Б.Д-той бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 07-ны шөнө 02 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр болох “Дээж” худалдааны төвийн цонхоор нэвтэрч Э.З-н эзэмшлийн гар утас, мөнгөн аяга, монетон ээмэг, бөгж, мөнгөн ээмэг, бөгж, гинж, тагштай аяга зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 29.457.133 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн, прокурорын яллах дүгнэлтийг шаардлага хангахгүй байна гэж байгаа боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт тусгаагүй ч шүүгдэгч Б.Б, Б.Д нар нь бүлэглэн машин механизм ашиглан 2018 оны 10 дугаар сарын 07-ны шөнө 02 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр болох “Дээж” худалдааны төвийн цонхоор нэвтэрч Э.Зын эзэмшлийн гар утас, мөнгөн аяга, монетон ээмэг, бөгж, мөнгөн ээмэг, бөгж, гинж, тагштай аяга зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 29.457.133 төгрөгийн хохирол учруулсан гэж яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт болон шүүгдэгч Б.Дын үйлдсэн гэмт хэргийн тэмдэглэх хэсэгт энэ талаар тус тус тусгасан.

 

      Иймд шүүгдэгч Б.Б, Б.Д нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгч Б.Б нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэрэгт хохирогч Б.А-г хохирогчоор тогтоогоогүй,

 

Шүүгдэгч Б.Д нь хохирогч Т.Н-т хавтаст хэргийн материалыг танилцуулаагүй, хохирогчийг эрхээр хангаагүй, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах нь зүйтэй гэж тус тус мэдүүлж байгаа боловч 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хохирогч Б.А-г хохирогчоор тогтоосон мөрдөгчийн тогтоол 2 дугаар хавтаст хэргийн 83-84 дүгээр хуудсанд авагдсан.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч мөрдөн шалгах бүх ажиллагааг хийж дууссан, хэргийн бодит байдлыг бүрэн нотолж тогтоосон гэж үзвэл яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид хавтаст хэргийн материалтай танилцахыг мэдэгдэнэ,

 

Мөн хуулийн 32.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт Хэргийн материалтай энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан оролцогч мөрдөгчөөс тогтоосон хугацаанд танилцах ба мөрдөгч хэргийн материалтай танилцах боломж, нөхцөлийг бүрдүүлнэ гэсний дагуу хохирогч Т.Н-г хэргийн материалтай танилцах нөхцөл боломжоор хангасан. Хохирогч Т.Н нь 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ “Шүүх хуралдаанд суухгүй, хэргийн материалтай танилцахгүй гэж мэдүүлжээ.

 

Шүүгдэгч Б.Б нь хохирогч Э.З, М.Б, Д.С, Б.А, Б.У, Э.Б нарт учирсан хохирол буюу эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтүүдийг надад танилцуулаагүй, эрхээр хангаагүй гэж мэдүүлж байгаа боловч хөрөнгийн үнэлгээний тайлан, шинжээчийн дүгнэлтүүдийг танилцуулсан баримт 9 дүгээр хавтаст хэргийн 163 дугаар хуудсанд авагдсан,

 

Шүүгдэгч  Б.Б, Б.Д нар нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэргийн оролцогч нарыг эрхээр хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж байгаа боловч эдгээр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ноцтой зөрчил биш байна гэж шүүх дүгнэлээ.

 

            Шүүгдэгч Б.Д нь хохирогч Ө.Ч-н хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрт нэвтэрч хохирогч Ө.Ч-д 4.070.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг ганцаараа биш нэрийг нь мэдэхгүй зүс таних хүнтэй бүлэглэж үйлдсэн гэж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн. Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Д нь уг гэмт хэргийг ганцаараа үйлдсэн нь,

 

            Шүүгдэгч Б.Б нь Улаанбаатар хотын Сонинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Нэгдсэн эмнэлгийн хойд талд байрлах орон сууцны подвальд байрлах хүнсний дэлгүүрийн цонхыг түлхэн орж тамхинууд хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэж мэдүүлж байгаа боловч Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 12/3-807 дугаартай, Сонинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын дүгээр хэлтсийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 27и-1/1365 дугаартай албан бичгүүдээр шүүгдэгч Б.Бд холбогдох гэмт хэрэг, зөрчил тухайн үед бүртгэгдээгүй болох нь тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхээс шүүгдэгч Сартуул овгийн Б. Б-г бүлэглэн, машин механизм ашиглаж, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Сайн ноён овгийн Б.Д-г бүлэглэн, машин механизм ашиглаж, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн,

Шүүгдэгч Сайн ноён овгийн Б.Д-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн,

Шүүгдэгч Сайн ноён овгийн Б.Д-г цагдан хоригдсон яллагдагч оргон зайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Б, Б.Д нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6  дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

  Шүүгдэгч Б.Д, Б.Б нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан үзэж, шүүгдэгч Сартуул овгийн Б. Бг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

 Шүүгдэгч Сайн ноён овгийн Б.Дыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хугацаагаар хорих ялаар,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 5 жил 7 сарын хугацаагаар хорих ялаар,  

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 2.2, 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Дод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар оногдуулсан хүнд ял болох 5 жил 7 сарын хугацаагаар хорих ялд хөнгөн ял болох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хөнгөн ял болох 1 жилийн хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 4 сарын хугацаагаар хорих ялыг тус тус нэмж нэгтгэж, шүүгдэгч Б.Д-н нийт эдлэх ялыг 7 жил 11 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож,

 

Шүүгдэгч Б.Б, Б.Д нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан үзэж шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Б.Дод оногдуулсан 7 жил 11 сарын хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад тус тус эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл нийт 129 хоног, 2020 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл 292 хоног буюу нийт 421 хоног яллагдагч, шүүгдэгчээр,

 

Шүүгдэгч Б.Д нь 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл нийт 136 хоног, 2020 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл 495 хоног буюу нийт 631 хоног яллагдагч, шүүгдэгчээр цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бгийн цагдан хоригдсон 421 хоногийг, шүүгдэгч Б.Дын цагдан хоригдсон 631 хоногийг, тэдний нийт эдлэх ялд оруулан тооцлоо.

 

Шүүгдэгч  Б.Д, Б.Б нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ***** улсын дугаартай “Honda Capa” маркийн автомашин нь гэмт хэрэг үйлдэгдэх үед шүүгдэгч Б.Б-гийн өмчлөлийнх,

 

Мөн уг автомашин нь тухайн үеийн зах зээлийн ханшаар 2.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан гэрч Б.А, Н.Т, шүүгдэгч Б.Б нарын мэдүүлэг, нэмэлт шинжилгээ хийлгэх тухай прокурорын тогтоол, Хөрөнгө-Эстимет ХХК-ий 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 01/56 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдсон.

 

       Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна”,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж хуульчилсан байх тул шүүгдэгч Б.Б, Б.Д нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ***** улсын дугаартай “Honda Capa” маркийн автомашин үнэ 2.000.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн шүүгдэгч Б.Доос 1.000.000 төгрөг, шүүгдэгч Б.Б-гаас 1.000.000 төгрөгийг гаргуулж,

 

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “ Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ.” гэж хуульчилсан байх тул шүүгдэгч Б.Б-гийн өмчлөлийн ***** улсын дугаартай “Honda Capa” маркийн автомашиныг шүүгдэгч Б.Б, Б.Д нараас гарах хохирлыг нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлж,

 

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Б, Б.Д нараас хохирогч Э.Зт учруулсан нийт 29.457.133 төгрөгийн хохирлыг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн шүүгдэгч Б.Бгаас 14.728.566 төгрөгийг, шүүгдэгч Б.Д-с 14.728.566 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Э.Зт,

 

Хохирогч М.Б учруулсан нийт 7.365.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн шүүгдэгч Б.Бгаас 3.682.500 төгрөгийг, шүүгдэгч Б.Доос 3.682.500 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч М.Бд,

 

Хохирогч Д.С-д учруулсан нийт 17.365.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн шүүгдэгч Б.Б-гаас 8.682.500 төгрөгийг, шүүгдэгч Б.Доос 8.682.500 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Д.С-д,

 

Шүүгдэгч Б.Б-гаас 1.960.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Ат, 488.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Ут, 5.600.000 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Бд,

 

Шүүгдэгч Б.Д-с 1.810.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ө.Ч-д тус тус олгож,

 

Хохирогч Б.С, Т.Н нар нь мотоциклио буцаан авсан, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгч Б.Д нь хохирогч Б.С, Т.Н нарт төлөх төлбөргүй болохыг дурьдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн С дэлгүүрийн камерын бичлэг бүхий CD 1 ширхэг, Зэлэм худалдааны төвийн камерын бичлэг бүхий CD 1 ширхэг, Дээж худалдааны төвийн камерын бичлэг бүхий CD 1 ширхэг, 1926003780008 дугаартай эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан CD 1 ширхэг буюу нийт 4 ширхэг СD-г хэргийн хадгалах хугацаа дуустал уг хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч Б.Дын гэмт хэрэг үйлдэхдээ өмсөж явсан гэх 1 хос кетийг устгаж,

           

Хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримт, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурьдаж,

 

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдаж,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Б, Б.Д нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ,”

16.1 дүгээр зүйлийн 2-т “Баримтат мэдээлэл нь гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг, эд мөрийн баримт, баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг, мөрдөгчийн магадлагаа, энэ хуульд заасны дагуу бэхжүүлсэн кино ба гэрэл зураг, зураглал, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг, ул мөрөөс авсан хэв, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл, хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас ирүүлсэн гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл болон энэ хуульд заасан бусад баримтаар тогтоогдоно.” гэж хуульчилсан.

Шүүгдэгч Б.Б нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт тус шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 2020/ШЗ/282 дугаартай “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг нотлох баримтад тооцон шинжлэн судалсан боловч, шүүгчийн захирамж нь 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр тус шүүхээс гаргасан эрхийн акт болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 3.3, 3.5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.5, 1.7, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь :

 

1. Шүүгдэгч Сартуул овгийн Б. Б-г бүлэглэн, машин механизм ашиглаж, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Сайн ноён овгийн Б.Д-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн,

Бүлэглэн, машин механизм ашиглаж, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, 

Цагдан хоригдсон яллагдагч оргон зайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

 2. Шүүгдэгч Сартуул овгийн Б. Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

 Шүүгдэгч Сайн ноён овгийн Б.Д-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 5 жил 7 сарын хугацаагаар хорих ялаар,  

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 2.2, 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Дод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар оногдуулсан хүнд ял болох 5 жил 7 сарын хугацаагаар хорих ялд хөнгөн ял болох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хөнгөн ял болох 1 жилийн хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 4 сарын хугацаагаар хорих ялыг тус тус нэмж нэгтгэж, шүүгдэгч Б.Дын нийт эдлэх ялыг 7 жил 11 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 5 жил 6 сарын хугацаагаар хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Б.Дод оногдуулсан 7 жил 11 сарын хугацаагаар хорих ялыг тус тус хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бгийн цагдан хоригдсон 421 хоногийг түүний эдлэх ялд, шүүгдэгч Б.Дын цагдан хоригдсон 631 хоногийг түүний эдлэх ялд тус тус оруулан тооцсугай.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй, хохирогч Б.С нь 850.000 төгрөгийн үнэлгээ бүхий мотоцикль 1 ширхэг, хохирогч Т.Н нь 1.460.000 төгрөгийн үнэлгээ бүхий мотоцикль 1 ширхэгийг буцаан авсан гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгч Б.Д нь хохирогч Т.Н, Б.С нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Б-гаас 14.728.566 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Зт, 3.682.500 төгрөгийг гаргуулж хохирогч М.Б-д, 8.682.500 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Сд, 1.960.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.А, 488.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Ут, 5.600.000 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Б-д, шүүгдэгч Б.Д-с 14.728.566 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Зт, 3.682.500 төгрөгийг гаргуулж хохирогч М.Б-д, 8.682.500 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Сд, 1.810.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ө.Ч-д тус тус олгосугай.

 

       8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар  шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ***** улсын дугаартай “Honda Capa” маркийн автомашины үнэ болох 2.000.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн шүүгдэгч Б.Б-с 1.000.000 төгрөг, шүүгдэгч Б.Д-с 1.000.000 төгрөг тус тус гаргуулж хохирол нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD 4 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал уг хэрэгт хавсарган үлдээж, кет 1 хосыг устгасугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б, Б.Д нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б, Б.Д нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.