Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 1926

 

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2017/01926

 

                      Улаанбаатар хот

                               

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Рокмон 703 тоотод оршин байх, “Монретранс трейд”  /РД:5948185/-ийн  

иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Гунгаа овогт Оюунгэрэлийг /РД:лю69093001/ эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түмэн-Өлзий оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Монретранс трейд” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Монретранс трейд” ХХК нь иргэн Гунгаа овогтой Оюунгэрэлтэй 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр “Худалдааны хамтран ажиллах гэрээ” байгуулж ажилласан. Гэрээний дагуу бид иргэн Г.Оюунгэрэлд 8,865,000 төгрөгийн барилгын материал зээлээр худалдсан. Гэрээний хугацаа 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусч төлбөрийг нэхэмжлэхэд 6,312,000 төгрөгийг өгч үлдэгдэл 2,553,000 төгрөгийг одоогоор өгөх боломжгүй байгаа тул 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгаж өгөхийг хүсэхэд бид зөвшөөрсөн боловч хариуцагч Г.Оюунгэрэл нь 100 айлын барилгын материалын “Хишигт” нэртэй дэлгүүрээ хааж одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй оршин суух хаяг нь тодорхойгүй байх тул хариуцагч Г.Оюунгэрэл /РД:ЛЮ69093001/-ийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Баасандорж шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Монретранс” ХХК-ийн хуульч Э.Баасандорж би иргэн Г.Оюунгэрэлийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан. Уг шүүх хурал 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 11 цаг 15 минутад товлогдсон байна. Миний бие шүүх хуралд биечлэн оролцох боломжгүй тул хуульд заасны дагуу эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

       ҮНДЭСЛЭХ нь:

            “Монретранс трейд” ХХК нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Оюунгэрэлийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд ханджээ.   

Хариуцагчаар оролцвол зохих этгээд Г.Оюунгэрэл нь Сүхбаатар дүүрэг, 15 дугаар хороо, Дамбадаржаа 22 гудамж, 231 тоотод бүртгэлтэй боловч хаягандаа байхгүй болох нь тус дүүргийн Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна.

Нэхэмжлэгч “Монретранс трейд” ХХК-д  иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Оюунгэрэлийг эрэн сурвалжлуулах шаардлага бий болсон гэж үзэх үндэслэл дээрх баримтаар тогтоогдож байх тул хүсэлтийг хангах нь зүйтэй байна. 

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Оюунгэрэлийг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоон баримтжуулан, хаягийн талаарх мэдээллийг хүсэлт гаргагч “Монретранс трейд” ХХК-д мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгав.

Нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэж нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Чог овогт Гунгаагийн Оюунгэрэл  /РД:лю69093001/-ийг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан Г.Оюунгэрэлийг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоож баримтжуулан, хүсэлт гаргагчийн “Монретранс трейд” ХХК-д мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Баасандорж /утас:9502-6334/,

Хаяг: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Рокмон 703 тоот /утас: 7011-6334/

 

Хариуцагчаар оролцвол зохих этгээд: Чог овогт Гунгаагийн Оюунгэрэл  /РД:лю69093001/

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 15 дугаар хороо, Дамбадаржаа 22 гудамж, 231 тоот 

Утас: 9994-9222, 9191-5330/

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Н.ХАНГАЛ