Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 1925

 

 

 

 

                                                           

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2017/01925

                                 Улаанбаатар хот

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Богд Ар 2 дугаар хороолол, 1А байр, 2-21 тоотод оршин байх, “Арвиндэм” хадгаламж зээлийн хоршоо, /РД:2342596/-ийн

 

иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Онгоцныхон овогт Арвайхээрийн Отгонсүрэнг /РД:пв80101614/ эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түмэн-Өлзий оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Арвиндэм” ХЗХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.Отгонсүрэн нь Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 37а байр, 49 тоотод оршин суух албан ёсны хаягтай байхдаа 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 23 тоот зээлийн гэрээгээр 5,000,000 төгрөгийг сарын 1.2 хувийн хүүтэй 24 сарын хугацаатайгаар зээлж авсан. Зээлийн эргэн төлөлтийг хуваарь болон зээлийн гэрээний 2.4, 2.5 дахь хэсгийг ноцтой зөрчиж 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс хойш зээлийн төлбөр тооцоо огт хийхгүй байгаа ба одоог хүртэл төлбөр тооцоонд ямар нэгэн эерэг өөрчлөлт оруулаагүй болно. Оршин суугаа хаягаа санаатайгаар сольж, өөрчлөгдсөн хаягаа хэлэхгүй хоршооны гишүүний үүргээ зөрчиж, ажлын цагаар залгахаар утсаа авахгүй, ажлын бус цагаар залгахаар ажлын бус цагаар ярьлаа, амрах эрх эдлүүлсэнгүй гэж дарамталж загнан утсаа тасладаг, сүүлийн үед утсаа бүр авахаа болиод холбогдож чадахаа болилоо. Иймд амьдарч байсан хаягтаа байхгүй, одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй, оршин суух хаяг нь тодорхойгүй утсаар холбогдохгүй болсон тул хариуцагч Онгоцныхон овогт Арвайхээрийн Отгонсүрэнг эрэн сурвалж өгнө үү гэжээ.

                                                                                                                           

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Уранцэцэг шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Тус шүүхэд Арвиндэм ХЗХ нь  хариуцагч А.Отгонсүрэнг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан. Үүний дагуу иргэний хэрэг үүсгэж шүүх хуралдаанаар уг асуудлыг хянан шийдвэрлэхээр болсон. Уг шүүх хуралд нэхэмжлэгч тал биечлэн оролцохгүй болсон тул Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

       ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Арвиндэм” ХЗХ нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А.Отгонсүрэнг эрэн сурвалжлуулахаар шүүхэд ханджээ.  

 

Нэхэмжлэгч “Арвиндэм” ХЗХ нь хариуцагч А.Отгонсүрэнд холбогдуулан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч “хариуцагчийн хаяг тодорхойгүй” гэсэн үндэслэлээр тус шүүхийн шүүгчийн 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШЗ2017/06346 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.   

                        

“Арвиндэм” ХЗХ-д иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А.Отгонсүрэнг эрэн сурвалжлуулах шаардлага бий болсон гэж үзэх үндэслэл дээрх шүүгчийн захирамжаар тогтоогдож байх тул хүсэлтийг хангах нь зүйтэй байна. 

 

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А.Отгонсүрэнг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоон баримтжуулан, хаягийн талаарх мэдээллийг хүсэлт гаргагч “Арвиндэм” ХЗХ-нд мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгав.

 

Нэхэмжлэгч талын хүсэлтийг үндэслэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон 

 

                                                                                                                                  ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Онгоцныхон овогт Арвайхээрийн Отгонсүрэнг эрэн сурвалжилсугай.  

       

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан А.Отгонсүрэнг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоож баримтжуулан, хүсэлт гаргагч “Арвиндэм” ХЗХ-нд мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Д.Уранцэцэг  /утас:96654151, 77414151/

Хаяг: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Богд Ар 2 дугаар хороолол, 1А байр, 2-21 тоотод оршин байх, “Арвиндэм” хадгаламж зээлийн хоршоо, /РД:2342596/

 

Хариуцагчаар оролцвол зохих этгээд: Онгоцныхон овогт Арвайхээрийн Отгонсүрэн /РД:пв80101614/

Хаяг: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 37а байр, 49 тоот

Утас: 96070840, 96680802, 88199096 /эхнэр У.Оюунбаяр/

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Н.ХАНГАЛ