| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хумбаагийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 173/2020/00188/э |
| Дугаар | 2020/ШЦТ/189 |
| Огноо | 2020-11-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Цолмонгэрэл |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 2020/ШЦТ/189
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,
Улсын яллагч: Г.Цолмонгэрэл,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Л.Мөнхнасан,
Шүүгдэгч: Ч.Л нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тарган овгийн Ч.Л-д õîëáîãäîõ 2026000000188 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Тарган овгийн Ч.Л
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.Л нь согтуурсан үедээ 2020 оны 08 дугаар сарын 19-ний орой 22 цагийн орчим *гэх газар оршин суух О.Э-н гэрт өөрийн хадам эх И.Д-гийн толгойн хэсэгт төмөр алхаар цохиж тархи доргилт, толгойн хэсэгт шарх гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Ч.Л шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.
Хохирогч И.Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:...Би өөрийн төрсөн охин Б, ач хүү Э нарын хамт *гэх газарт оршин суудаг. Том хүргэн Э, бага хүргэн Л нарынх айл байдаг. 2020 оны 08-р сарын 19-ний өдрийн 22 цагийн үед манайх хоол хийгээд бүгд идэх гэж байтал манай охин Д нөхөр Л-д хоол аягалаад өгсөн. Тэгтэл манай хүргэн Л гэр орондоо хоол унд хийхэд яадаг юм гээд эхнэртэйгээ муудалцаад байхаар нь та 2 минь яах гэж тэгж байдаг юм бэ гэж хэлсэн. Тэгтэл манай хүргэн Л та нар намайг байнга гадуурхаж байдаг. Амиа хорлоно гэж хэлээд гараад явсан. Би араас нь гарсан чинь Л Э-н гэр рүү орсон. Би араас нь орсон чинь Л тогооны савнаас юм хайж байгаад гэнэт эргэж хараад толгой руу юмаар цохьсон. Тухайн үед би ухаан алдсан. Тэгээд ухаан ороход намайг манай охин Д сугадаад гэр рүү оруулж өгсөн. Миний дагз хэрэгт цохих шиг болсон. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй байхгүй. /хх-ийн 31-32 хуудас/,
Гэрч Л.Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:...2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 18 цаг өнгөрч байхад манай нөхөр Ч.Л бид 2 аймаг яваад гэртээ ирсэн. Удалгүй манай ээжийн хамаатан нь гээд хүмүүс ирсэн. Тэр хүмүүс архи авч ирж өгсөн. Манай нөхөр тэр архийг тэр хүмүүстэй уусан. Тэгээд би ээжийнд орчихоод байж байтал нөгөө хүмүүс явсан. Би будаатай хоол хийгээд нөхрийгөө идэх үү гэсэн чинь идэлгүй яадаг юм. Өмнөх хоолонд чинь цадаагүй гээд байсан. Тэгээд намайг гэр орондоо хоол ундаа хийхгүй гээд хэрүүл гуйгаад байсан. Тэгтэл манай ээж энд хоол унд идчихэж байгаа юм чинь ялгаа юу байхав. Хүний хийж өгсөн хоолыг дуугүй идчих гэж хэлсэн чинь та нар намайг дандаа гадуурхдаг, чамайг ээжтэй чинь цуг ална гээд байсан. Тэгээд Э ахын гэр лүү явчихсан. Тэгсэн чинь манай ээж араас нь явсан. Тэгээд би удалгүй Э ахын гэрт орсон чинь Л гартаа барьж байсан төмөр алхаар ээжийн толгой хэсэг рүү нэг удаа цохиж байгаа харагдсан. /хх-ийн 35-36, 37 хуудас/,
Гэрч Л.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:....Би ээж болон хүүхэдтэйгээ хамт амьдардаг юм. 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн оройн 22 цагийн орчимд манайд манай хүргэн ах Э, Ч.Л, Л.Д бид нар хоол идээд сууж байтал манай хүргэн Ч.Л согтуу агсам тавиад байсан. Тэгснээ гэнэт гараад явсан. Манай ээж Л ахын араас гараад явсан. Удалгүй манай ээжийн толгойноос цус гарчихсан гэртээ ороод ирсэн. Тухайн үед гэрийн гадаа юу болсон талаар огт мэдэхгүй байна. /хх-ийн 38-39 хуудас/,
Гэрч О.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:..Тухайн өдөр И.Д гэх айлд хотоос хүмүүс ирсэн юм. Тэгтэл Л аймаг ороод ирлээ гээд манайд орж ирсэн. Манайд Л, Ө бид гурав 1 шил архи уусан. Дараа нь Лувсандагвынд ороод дахин 1 шил архи уусан. Тэгээд И.Д бид нарыг хоол ид гэхээр нь гэрт нь ороод байж байтал Л та нар намайг дандаа ингэж загнаж байдаг гээд уйлаад гэрээс гараад явсан. Араас нь Д, Д хоёр гараад явсан. Тэгээд гэрийн гадаа маргалдаад байх шиг байсан. Тэгээд би гэртээ ортол Д эгч намайг Л алхаар цохьчихлоо гээд сууж байсан. Л мотоциклио унаад яваад өгсөн. /хх-ийн 45-47 хуудас/,
Гэрч Ч.Н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:....Ч.Л нь миний төрсөн ах байгаа юм. Ч.Л ахыг хадам ээжтэйгээ маргалдсан гэж сонссон. Заримдаа архи уучихдаг хүн. Зан төлөвийн хувьд даруу, төлөв зантай, олны дунд нэр хүндтэй хүн. Энэ жил хадам ээжтэйгээ айл бууж зуссан. /хх-ийн 40-41, 42 хуудас/,
Гэрч Д.Ж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:...Ч.Л нь манай хадам ах байгаа юм. Ч.Л нь хадам ээж И.Д-тэй маргалдаж гэмтэл учруулсан талаар мэдсэн. Ч.Л нь даруу төлөв зантай, олны дунд нэр хүндтэй хүн байгаа юм. /хх-ийн 43-44 хуудас/,
Яллагдагч Ч.Л мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Би 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн оройн 20 цагийн орчимд *гэх газар хонио усалчихаад гэртээ ирсэн. Тэгтэл манай хажуу айл болох хадам ээж Д-гийн гэрт Ө гээд манай баз гэр бүлийн хамт ирсэн байсан. Ө намайг дуудаад Э ахынд хамт оръё гээд орсон чинь Э ах 0.5 литрийн 1 шил хараа нэртэй архи өгсөн. Бид нар хувааж уучихаад манай гэрт орсон. Манайд 0.5 литрийн 1 шил хараа нэртэй архи хувааж уусан. Тухайн үед ихэнх архийг нь би уучихсан. Ө гэр бүлийн хамт буцах гээд хадам ээж Дгийнд ороод удалгүй тэр хэд буцсан. Тэгээд манайхан бөөндөө хадам ээжийнд хоол идэх гээд сууж байтал манай эхнэр Д намайг хоол идэх үү гэж асуухаар нь би идэлгүй яадаг юм, оройны хоолонд чинь цадаагүй гэж хэлсэн. Тэгтэл хадам ээж яахаараа цаддаггүй юм гэж хэлсэн. Хадам ээжийнд байсан хүмүүс бүгдээрээ намайг загнаад байх шиг байсан. Тэгээд би цааш нь юу болсон талаар сайн мэдэхгүй байгаа юм. Нэг мэдэхэд би мотоциклио унаад явж байснаа санаж байгаа юм. Өглөө үүрээр гэгээ орж байхад би хөдөө хээр засмал замын хойно ганцаараа унтаж байсан. Тэгээд би гэртээ харих гэснээ айгаад шууд Нарийнтээл сумын Баянтээгийн уурхай орсон. 2 хоногийн дараа намайг Нарийнтээл сумын Баянтээгийн уурхайд байхад цагдаа нар ирж авч явсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. /хх-ийн 21-22 хуудас/,
Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн №375 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:... Үзүүлэгч И.Д-гийн биед дархи доргилт, толгойн хэсгийн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 9-10 хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, эд зүйлийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 18, 27-28 хуудас/,
Шүүгдэгч Ч.Л-н хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 2 дугаар багийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн а/253 дугаартай тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 67-68 хуудас/,
Шүүгдэгч Ч.Л-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 66 хуудас/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийг яллагдагчаар болон хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоосон байх тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Ч.Л-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.Л нь согтуурсан үедээ 2020 оны 08 дугаар сарын 19-ний орой 22 цагийн орчим Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Бурхант 1 дүгээр багийн нутаг Даагийн-Ам гэх газар оршин суух О.Э-н гэрт өөрийн хадам эх И.Д-гийн толгойн хэсэгт төмөр алхаар цохиж тархи доргилт, толгойн хэсэгт шарх гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Ч.Л нь согтуурсан үедээ 2020 оны 08 дугаар сарын 19-ний орой 22 цагийн орчим Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Бурхант 1 дүгээр багийн нутаг Даагийн-Ам гэх газар оршин суух О.Э-н гэрт өөрийн хадам эх И.Д-н толгойн хэсэгт төмөр алхаар цохиж тархи доргилт, толгойн хэсэгт шарх гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Лувсандагвын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч И.Д-н 2020 оны 08-р сарын 19-ний өдрийн 22 цагийн үед манайх хоол хийгээд бүгд идэх гэж байтал манай охин Д нөхөр Л-д хоол аягалаад өгсөн. Тэгтэл манай хүргэн Л гэр орондоо хоол унд хийхэд яадаг юм гээд эхнэртэйгээ муудалцаад байсан. Тэгэхээр нь та 2 минь яах гэж тэгж байдаг юм бэ гэж хэлсэн. Тэгтэл манай хүргэн Л та нар намайг байнга гадуурхаж байдаг. Амиа хорлоно гэж хэлээд гараад явсан. Би араас нь гарсан чинь Л Э-н гэр рүү орсон. Би араас нь орсон чинь Л тогооны савнаас юм хайж байгаад гэнэт эргэж хараад толгой руу юмаар цохьсон. Гэрч Л.Д-гийн манай ээж Л-д хандан энд хоол унд идчихэж байгаа юм чинь ялгаа юу байхав. Хүний хийж өгсөн хоолыг дуугүй идчих гэж хэлсэн чинь та нар намайг дандаа гадуурхдаг. Чамайг ээжтэй чинь цуг ална гээд байсан. Тэгээд Э ахын гэр лүү явчихсан. Тэгсэн чинь манай ээж араас нь явсан. Тэгээд би удалгүй Э ахын гэрт орсон чинь Л гартаа барьж байсан төмөр алхаар ээжийн толгой хэсэг рүү нэг удаа цохиж байгаа харагдсан. Гэрч Л.Б-гийн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн оройн 22 цагийн орчимд манайд манай хүргэн ах Э, Ч.Л, Л.Д бид нар хоол идээд сууж байтал манай хүргэн Ч.Л согтуу агсам тавиад байсан. Тэгснээ гэнэт гараад явсан. Манай ээж Л ахын араас гараад явсан. Удалгүй манай ээжийн толгойноос цус гарчихсан гэртээ ороод ирсэн. Гэрч О.Э-н И.Д бид нарыг хоол ид гэхээр нь гэрт нь ороод байж байтал Л та нар намайг дандаа ингэж загнаж байдаг гээд уйлаад гэрээс гараад явсан. Араас нь Д, Д хоёр гараад явсан. Тэгээд гэрийн гадаа маргалдаад байх шиг байсан. Тэгээд би гэртээ ортол Д эгч намайг Л алхаар цохьчихлоо гээд сууж байсан. Гэрч Ч.Нийн Ч.Л нь миний төрсөн ах байгаа юм. Ч.Л ахыг хадам ээжтэйгээ маргалдсан гэж сонссон. Заримдаа архи уучихдаг хүн. Зан төлөвийн хувьд даруу зантай, олны дунд нэр хүндтэй хүн. Энэ жил хадам ээжтэйгээ айл бууж зуссан. Гэрч Д.Ж-гийн Ч.Л нь манай хадам ах байгаа юм. Ч.Л нь хадам ээж И.Д-тэй маргалдаж гэмтэл учруулсан талаар мэдсэн. Ч.Л нь даруу төлөв зантай, олны дунд нэр хүндтэй хүн байгаа юм гэх мэдүүлгүүд, шүүгдэгч Ч.Лувсандагвын үйлдлийн улмаас хохирогч И.Д-гийн биед гэмтэл учирсан, хохирогч И.Д-гийн эрүүл мэндэд учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болох нь Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн №375 дугаартай шинжээчийн дүгнэлт, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, эд зүйлийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, шүүгдэгч Ч.Лувсандагвын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдсон мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүгдэгч Ч.Л-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч Ч.Лувсандагвыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчид хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Ч.Л нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг болон түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Ч.Л-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ч.Лувсандагвын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзэв.
Шүүгдэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,
Шүүгдэгч Ч.Л нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй, шүүгдэгч Ч.Л нь хэрэгт авагдсан нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй болохыг,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурьдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн алх 1 ширхгийг устгаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ч.Лд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Тарган овгийн Ч.Л-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч Ч.Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Л нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Ч.Л нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй, шүүгдэгч Ч.Л нь хэрэгт авагдсан нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн алх 1 ширхгийг устгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Л-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ч.Л-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.