Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 1694

 

 

 

 

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал би,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо,  13 дугаар хороолол, 170А байр, 15 тоотод оршин суух, Боржигин овогт Болдбаатарын Ариунзаяа /РД:ЧТ83071561/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 102 дугаар байр, 87 тоотод оршин суух, Хар Азаргынхан овогт Нямаагийн Хатанбаатар /РД:ШБ74070574/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 65,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэн ажиллагаа хийгээд,  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Ариунзаяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Ариунзаяа миний бие нь иргэн Н.Хатанбаатарын хүсэлтийн дагуу 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 35,000,000 төгрөгийг, 1 сарын 6 хувийн хүүтэйгээр, 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл нийт 3 сарын хугацаатай зээлдүүлсэн. Зээлийн барьцаанд Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Нарлаг хотхон /16094/, Ард Аюушийн өргөн чөлөө 102 дугаар байрны 87 тоот хаягт байрлах 43 м.кв бүхий 2 өрөө, Ү-2205034655, Г-000177063 дугаартай орон сууцыг барьцаалсан. Зээлдүүлсэн мөнгийг Н.Хатанбаатарын голомт банкны 2109024835 тоот дансанд шилжүүлсэн. Үүнээс хойш Н.Хатанбаатар нь зээлийн хүүг тогтоосон хугацаанд төлж байсан ба 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр буюу зээлийн гэрээний хугацаа дууссан өдөр хугацаа сунгах хүсэлтээ илэрхийлж зээлийн гэрээний хугацааг 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл сунгасан. Гэвч түүнээс хойшш буюу 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл зээл, хүү төлж барагдуулаагүй тул үндсэн зээл 35,000,000 төгрөг, зээлийн хүү 12,600,000 төгрөг, алданги /2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл нийт 240 хоног ба гүйцэтгээгүй үнийн дүн буюу 35,000,000 төгрөгийн 0,5 хувь болох өдрийн 175,000 төгрөгөөр тооцвол 42,000,000 төгрөг болох ба үүнээс /17,500,000 төгрөг төлөх ьухай зээлдэгчид удаа дараа мэдэгдсэн боловч нэг ч төгрөг төлөөгүй болно. Иймд Н.Хатанбаатараас 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 35,000,000 төгрөг, үндсэн хүү 12,600,000 төгрөг, нийт 65,100,000 төгрөгийг гаргуулж, барьцаанд тавигдсан байрнаас үүргийн гүйцэтгэл хангуулж хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Н.Хатанбаатар шүүхэд гаргасан тайлбартаа: Н.Хатанбаатар миний бие нь иргэн Б.Ариунзаяагаас 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 35,000,000 төгрөгийг Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, Нарлаг хотхонд байрлах 43 м.кв 2 өрөө байрыг барьцаалж зээл авсан үнэн болно. Энэхүү зээлийг 2016 оны 3 дугаар сард багтаан хүү, алдангийг тооцож төлж барагдуулах болно гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Ариунзаяа шүүхэд гаргасан хүсэлтдээ:  Тус шүүхэд хянагдаж буй Б.Ариунзаяагийн нэхэмжлэлтэй Н.Хатанбаатарт холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн гаргасан хариу тайлбартаа танилцлаа. Хариуцагч нь зээлийн гэрээний төлбөр 65,100,000 төгрөгийг 2016 оны 3 дугаар сард багтаан төлнө гэснийг зөвшөөрч байна. Иймд хуульд заасны дагуу шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                                       ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэг Б.Ариунзаяа нь хариуцагч Н.Хатанбаатар холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 65,100,000 төгрөг гаргуулахаар шүүхэд ханджээ. 

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид нэхэмжлэлийн үнийн дүн дээр эвлэрсэн болох нь талуудын ирүүлсэн тайлбаруудаар тогтоогдож байна. 

 

Зохигчид эвлэрсэн нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, хуульд харшлахгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан “нэхэмжлэгч Б.Ариунзаяа нь хариуцагч Н.Хатанбаатараас 65,100,000 төгрөг авахыг зөвшөөрч” эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 483,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 241,725 төгрөгийг улсын орлогоос, 241,725 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны  шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                           

 

 

ШҮҮГЧ                                                             Н.ХАНГАЛ