Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/67

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Б даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А,

Орчуулагч, хэлмэрч Б.Ж,

Прокурор: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Д,

Шүүгдэгч Х.Е нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Ет холбогдох 22130000700033 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 2000 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Баян-Өлгий аймгийн Алтанцөгц суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, яс үндэс казах, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-2, аав Х.Х-ы хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Бугат сумын 5 дугаар багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Молхы овгийн Хасиханы Елик, РД:ББ00262819

            Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч .Елик нь 2021 оны 11 дүгээр сарын 29-нээс 30-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баян-Өлгий аймгийн Бугат сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч О.Аын зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Гэм буруугийн талаарх нотлох баримтууд:

1. Шүүгдэгч Х.Е шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Миний бие гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Надад хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү.” гэв.

2. О.Ааас Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 1-2 дахь тал/,

3. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 5-10 дахь тал/,

4. Хохирогч О.Аын өвчний түүх /хавтаст хэргийн 12-30 дахь тал/,

5. Хохирогч    О.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 21 цагийн үед хөрш айлын залуу Д.Жы гэрт өөрийн портер машинтайгаа очсон. Д.Жы гэрт эхнэр С.Б нь байсан. Өөр хүн байгаагүй. Миний машин дотор 4 ширхэг 0.5 литрийн Сэрүүн гэсэн лаазтай пиво байсныг гэрт нь авч орсон. Хоёулаа 4 ширхэг пиво ууя гэсэн чинь Аг дуудъя гээд Д.Ж Аг дуудсан. Удалгүй А ирсэн. Д.Ж дахин савтай 2 пиво нэмж аваад нэг мөсөн сууя гэхээр нь гурвуулаа миний машинтай “Фариза” дэлгүүрт очиж 2.5 литрийн Сэрүүн пивоноос 2 ширхгийг аваад Д.Жы гэрт ирээд ууцгаасан. Том савтай пиво 1 үлдсэн байх, Ад Х.Е гэх залуу залгаж аман тамхи татах гэсэн юмаа гэхээр нь А би Д.Жы гэрт байна хүрээд ир гэж хэлсэн. Гэрийн гадаа ирэхэд ороод ир гэж гэрт оруулсан. Х.Е нь гэрт орж ирэхэд эрүүл байсан. Орж ирээд мэндлээд бидэнтэй хамт ширээнд суугаад үлдсэн 1 пивог хамт уулцсан. Пиво дууссаны дараа бүгдээрээ гадаа гарч гэр гэрлүүгээ тарахаар болж би жолоо барьж, дунд нь Х.Е, туслах талд А суугаад хөдлөөд явж байхад Х.Е миний баруун талын шанаанд 1 удаа цохичихсон. Би тэр үед юу болсон Х.Е гээд машинаа зогсоосон. Тэгэхэд А буугаад явсан. Араас нь Х.Е буугаад жолооч талруу хүрч ирээд намайг машинаас татаж буулгаад толгой тархигүй цохиод эхэлсэн. Дараа нь бид хоёр хэрэлдсэн юунаас болж Х.Е намайг зодсоныг мэдээгүй. Тэгээд зогсож байхад А ирж бид нарыг салгах гэсэн боловч Х.Е түлхэхэд А газар унасан. Тэр үед надтай түлхэлцээд би хойшоогоо савж унасан. Тухайн үед мөн ирээд гараараа нэг удаа цохисон. Анх машинаас тойрч буугаад цохих үеэр миний уруул, шүднээс цус гараад миний нүүр цусаар будагдсан байсан. Яг миний санаж байгаагаар 3 удаа нүүрэнд хүчтэй цохисон. Би миний нүүрнээс цус гарчихаар нь хуулийн байгууллагад хандана гэж хэлсэн. Тэр үед А байсан ба удалгүй алга болчихсон. Намайг Х.Е унагааж аваад толгойд олон өшиглөсөн, босох гээд оролдож байхад өшиглөсөн. Гэрлүүгээ зугтсан боловч цагдаагийн газарт цуг очно гээд намайг баруун талын мөрнөөс татаж чирээд Ан хашаанд оруулаад унагааж гараараа цохиод, хөлөөрөө өшиглөж намайг нүхрүү түлхээд унагачихсан. Би хөлөөрөө нүхэнд унасан. Дараа нь ухаан алдаад нэг мэдэхэд нүхэндээ хэвтэж байсан ба өөрөө босоод нүхнээс гарсан чинь Ан гэрийн урд талд Х.Е утсаар яриад зогсож байсан. Би зугтаад шууд гэртээ ирсэн. Дараа нь эмнэлэгт залгаж дуудаад эмнэлэгт ирсэн...”, “...А явсны дараа намайг өшиглөж гараараа цохиж байхад шүд унасныг мэдээд шүд гэж би орилсон. Тэр үед миний эрүү өвдөж байсан. Намайг эд зүйлээр цохисныг хараагүй, гараараа цохиж, өшиглөж байсан. Би зүүн гараараа цохиж өшиглөхөд нь өөрийгөө хамгаалсан. Тэгсэн зүүн гарын шуу яс хугарсан байсан...”, “...Би нийтдээ эмчилгээнд 1.053.000 төгрөгийн зардал гаргасан. Х.Е өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч надаас сайн дураараа уучлалт гуйж надад учирсан 1.053.000 төгрөгийн хохирлыг бүрэн төлж өгч барагдуулсан. Одоо миний зүгээс Х.Еээс нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45-55 дахь тал/,

6. Гэрч Х.Т-ийн (Х.А) мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Бид гэр гэрлүүгээ харихаар болоод үүдэнд байсан О.Аын портер машинд гурвуулаа сууцгаасан. О.А портероо асаагаад өөрийн гэрлүү хөдлөөд ойролцоогоор 50 метр газар яваад машинаа зогсоосон. Яагаад зогсоосныг би мэдээгүй. Бөөлжис хүрээд байхаар нь хэлээд би буугаад миний араас Х.Е буусан. Жолооч талаас О.А бууж байх шиг болсон. Би портерын хойд талруу очоод бөөлжөөд байж байхад юунаас болсныг мэдэхгүй тэд хоёр хоорондоо хэрэлдэж эхэлсэн. Би бөөлжчихөөд юу болсон бэ гэж хүрч ирэхэд портерын урд О.А, Х.Е нар хоорондоо маргалдсан нэг нэгнийгээ хүчтэй түлхэлцээд зогсож байсан. Би болиорой гээд шууд дундуур нь ороход тэр хоёр нэг нэгрүүгээ дайрахад би хойшоогоо савж унасан. Би хөгжлийн бэрхшээлтэй, түнх мултралттай хүн, тэдний хүчтэй түлхэлцэхэд тэсэлгүй унасан. Би босоод ирэхэд тэр хоёр барилцаад авсан ба О.Аыг Х.Е газарт унагааж авсан О.А, Х.Еийн доороос цээжнээс нь барьсан байдалтай, Х.Е нь мөн адил О.Атай заамдалцаж барилцсан босоо байдалтай байсан. Би тэгээд Х.Еийг араас нь татахад Х.Е гараараа О.Аыг 1 удаа цохиод авсан. Би Х.Еийг татахад О.А ч босоод ирсэн. О.А нь миний нүүрнээс цус гарчихлаа би чамайг хуулийн байгууллагад өгнө гэж хэрэлдээд зогсож байхаар нь би айгаад яваад өгсөн...”, “...би О.Аын гэрт нь очиход О.Аын толгойноос цус гоожсон байдалтай сууж байсан ба юу болсон талаар асуусан чинь амаа хөдөлгөөд юм ярих шиг болсон. Юу хэлснийг нь ойлгоогүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 58-59 дэх тал/,

7. Гэрч Х.Х-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай бэр Күмисгүл О.А ирээд Аг асуусан. А алга байна. Би Д.Жы гэрт очоод ирье гээд гараад явсан. Хэсэг хугацааны дараа бэр ирэхээр нь би О.Аын гэрт очсон О.А нүүр ам нь цустай байсан ба юу болсныг асуухад Х.Е зодчихлоо гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 75 дахь тал/,

8. Гэрч Т.Хазазын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “...О.Аын гэрт очиход нүүр ам нь цус болсон сууж байсан. Юу болсон талаар асуусан чинь Х.Е зодсон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 81 дэх тал/,

9. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 576 дугаартай “...Иргэн О.Аын биед гавал тархины битүү гэмтэл, тархины доргилттой, дээд, доод эрүүний хэд хэдэн шүд хугаралттай, дээд эрүүний 3 дугаар соёо шүд, дээд эрүүний 1 дүгээр бага араа шүд хугарсан, эрүүний зүүн талд хийтэй, дээд эрүүний хугаралттай, хамрын нурууны мурийлттай, дээд эрүү ясны хугаралттай, зүүн талын бугуй ясны үе дайрсан шуу ясны зөрөөгүй хугаралттай, хамрын нуруунд шархтай, дээд эрүүний шархтай, дээд ба доод уруулын зүүн талд хавдалтай, хэгзэрсэн, дээд уруулын зүүн талд сэтэрсэн шархтай, духны зүүн талд шархтай, зүүн талд бугуйвч орчим битүү хавдартай зэрэг зөөлөн эдийн бэртэл гэмтэлтэй зэрэг гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн 2-оос дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Ерөнхий хөдөлмөрлөх чадвар алдалтад удаан нөлөөлөх, үүссэн гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан сарниулах, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 89-90 дэх тал/,

10. Шинжээч К.Хын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “...Иргэн О.Аын 576 дугаартай дүгнэлтэд үүссэн гэмтлүүд нүхэнд унаснаас болж үүссэн гэмтлүүд биш. Яагаад гэвэл гэмтлүүд нь биеийн янз бүрийн хэсэгт үүссэн өөрөөр хэлбэл шүдэнд, эрүүнд, тархинд, хамрын нуруунд, зүүн талын бугуй орчим, дээд, доод уруулд, духанд зэрэг биеийн хэсгүүдэд үүссэн олон тооны зөөлөн эдийн гэмтэл болно. Тухайн гэмтлүүд нь тус бүр дээр хатуу мохоо зүйлийн нэг нэг удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтлүүд болно. Хэрвээ нүхэнд унаснаас үүссэн гэмтэл гэвэл биеийн нэг гадаргуунд нэг хавтгайд үүснэ. Харамсалтай нь О.Аын дүгнэлтэд тусгасан биеийн нэг хавтгай гадаргуунд үүссэн гэмтэл алга...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 102 дахь тал/,

11. Шүүгдэгч Х.Еийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед өгсөн: “...Би эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой танилцлаа. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн санал хүсэлт байхгүй...”, “...Миний бие 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гэрлүү явж байхдаа замдаа худ болох Ан гар утасруу залгаж танд тамхи байна уу? хоёулаа тамхи татах уу гэж асуух үед А надад Д.Жы гэрт байгаа талаар хэлж намайг дуудсан. Тэгээд би Д.Жарханы гэрийн гадаа очиж дахин утсаар яриад Д.Жарханы гэрт орсон. Би тухайн айлд ороход Д.Ж, А, О.А гурав хоёр пиво уугаад сууж байсан. Тэд нар бүгдээрээ надад суу гэхээр нь би ч гэсэн тэд нартай хамт суусан. Анх очиход 2.5 литрийн нэг пиво байсан ба тухайн пивог ууж дууссаны дараа О.А бид хоёр гарч 2.5 литрийн хоёр пивог авч ирж хувааж уусан. Дараа нь бүгдээрээ тарж явахаар болж гадаа гарсан ба О.Аын машинд А бид гурав сууж явж байх үед О.А, Ан эхнэрт очиж хов ярьсан байна гэдгийг сонсоод А чи яагаад худлаа ярьж байгаа юм, чи худлаа ярьж чадахгүй юм уу гэж хэлсэн. Тэр үед О.А Аг хамгаалж надтай маргалдаж эхэлсэн. Тэгээд бид хоёр машинаас бууж ирээд зодолдсон. Миний бие О.Аын эрх чөлөөнд халдаж, түүний биед гэмтэл учруулж гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Мөн ийм гэмт хэрэг үйлдсэндээ маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 118-119 дэх тал болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:

1. Баян-Өлгий аймгийн Бугат сумын 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хавтаст хэргийн 121-122 дахь тал/,

2.Шүүгдэгч Х.Еийн иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 125-126 дахь тал/,

3.Шүүгдэгч Х.Еийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст “урьд ял шийтгүүлж байгаагүй” гэж тэмдэглэсэн  /хавтаст хэргийн 123 дахь тал/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

4. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

5.Түүнчлэн хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт нийцсэн байх тул шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд Х.Ет холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн ба прокурор нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талуудын хүсэлтийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасан журмыг зөрчөөгүй байна.

Иймд шүүх хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийв.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

1. Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Х.Еийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

2. Хэргийн үйл баримтаар шүүгдэгч Х.Е  нь 2021 оны 11 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнө архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тус аймгийн Бугат сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч О.Атай үл ойлголцон, хэрүүл маргаан гаргаж, түүнийг зодож биед нь хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтууд болон шүүгдэгч Х.Еийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон байна.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

4. Шүүгдэгч Х.Еийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч О.Аын эрүүл мэндэд “гавал тархины битүү гэмтэл, тархины доргилттой, дээд, доод эрүүний хэд хэдэн шүд хугаралттай, дээд эрүүний 3 дугаар соёо шүд, дээд эрүүний 1 дүгээр бага араа шүд хугарсан, эрүүний зүүн талд хийтэй, дээд эрүүний хугаралттай, хамрын нурууны мурийлттай, дээд эрүү ясны хугаралттай, зүүн талын бугуй ясны үе дайрсан шуу ясны зөрөөгүй хугаралттай, хамрын нуруунд шархтай, дээд эрүүний шархтай, дээд ба доод уруулын зүүн талд хавдалтай, хэгзэрсэн, дээд уруулын зүүн талд сэтэрсэн шархтай, духны зүүн талд шархтай, зүүн талд бугуйвч орчим битүү хавдартай зэрэг зөөлөн эдийн бэртэл” зэрэг гэмтэл учирсан байх ба энэ гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах, шинэ гэмтэл болох нь  хэргийн 102 дахь талд авагдсан Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Баян-Өлгий аймгийн шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 03-ний өдрийн 576 дугаартай дүгнэлтээр нотлогдсон байна.

5. Түүнчлэн хохирогч О.А нь дээрх гэмтлийн улмаас эмчилгээ хийлгэсэн нь хавтаст хэргийн 12-30 дахь талд авагдсан О.Аын өвчний түүхийн хуулбараар нотлогдож байна.

6. Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хохирогчийн өвчний түүхийн хуулбар, мөн шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хохирогч О.Аын биед учирсан дээрх гэмтэл нь шүүгдэгч Х.Еийн гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна гэж шүүх үзлээ.

7. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг  нь  хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

     8. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн 12 дугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.

 9. Шүүгдэгч Х.Е нь хохирогчийн хуулиар баталгаажуулсан эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

10. Иймд шүүгдэгч Х.Еийн хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

11. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.

12. Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгчийн ёс зүй, зан харьцааны дутмаг байдал, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал шууд нөлөөлсөн байна гэж дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар: 

1. Гэмт хэргийн улмаас хохирогч О.Аын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь тогтоогдсон ба хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Х.Еээс эмчилгээний зардалд 1.053.000 төгрөг нэхэмжилж, холбогдох нотлох баримтыг гаргаж өгсөн нь хэргийн материалд авагдсан байна.

2. Шүүгдэгч Х.Е нь мөрдөн байцаалтын шатанд гэмт хэргийн улмаас О.Аад учирсан бодит хохирол болох эмчилгээний зардал 1.053.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр нотлогдож байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Х.Еээс гаргуулах хохирол, төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

            1. Шүүгдэгч Х.Е нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хэргийг хөөн хэлэлцэх хуульд заасан хугацаа дуусаагүй тул Х.Ет Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

            2. Шүүгдэгч Х.Е нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна. 

3. Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг хангасан гэж дүгнэж, шүүхээс хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

4. Шүүгдэгч Х.Е гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний үйлдсэн гэмт хэрэг баримтаар нотлогдон тогтоогдсон, прокурорын сонсгосон ялыг шүүгдэгч зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдал тогтоогдсон тул Х.Ет холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

5. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Еэд 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах, уг торгуулийн ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг  Х.Ет танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

6. Шүүгдэгч Х.Ет эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдсоныг түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэх нь зүйтэй.

            7. Иймд шүүгдэгч Х.Еийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр  шийдвэрлэв.

            8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт "Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасан тул шүүгдэгч Х.Ет оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаа болох 3 сарын дотор биелүүлэх үүрэгтэйг тайлбарлаж, биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулах нь зүйтэй байна.

            Бусад асуудлаар:

            1. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцон ирүүлсэн хохирогч О.Аын хугарсан шүд 1 ширхгийг  устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Х.Ет өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2  дугаар зүйлийн 1-4, 36,6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч М овгийн Хы Ейг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Еийг 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун  мянга/-н төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Х.Ет оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Е нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15000 төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулсугай.

5. Шүүгдэгч Х.Е нь хохирогч О.Аад гэмт хэргийн хор уршигт 1.053.000 /нэг сая тавин гурван мянга/-н төгрөг төлсөн тул энэ шийтгэх тогтоолоор түүнээс гаргуулах хохирол, төлбөргүйг дурдсугай.

6. Шүүгдэгч Х.Е нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хохирол төлбөр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн хохирогч О.Аын 1 ширхэг шүдийг устгахыг тус шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт устгах, шилжүүлэх комисст даалгасугай.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Ет урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2-д зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлба

2022              05            26                                        2022/ШЦТ/67                                           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2-д зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор,