Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 1502

 

2017 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2017/01502

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, Нарны зам-41 саруул төв, 307 тоотод оршин байх, “Анумаргад эрдэнэ ББСБ” ХХК /РД:5814294/-ийн нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, энхтайваны өргөн чөлөө гудамж, 46 дугаар байр, 9 тоотод оршин суух, Мөөгт овогт Болдын Билгүүн /РД:уу89122513/,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, энхтайваны өргөн чөлөө гудамж, 46 дугаар байр, 9 тоотод оршин суух, Чонос овогт Дэмбэрэлийн Ганцэцэг /РД:ух67041368/ нарт холбогдох,

  

Зээлийн гэрээний үүрэгт 209,620,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ганхөлөг, хариуцагч Б.Билгүүн, Д.Ганцэцэг, хариуцагч нарын өмгөөлөгч Ц.Жавхлантөгс, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түмэн-Өлзий нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Анумаргад эрдэнэ ББСБ” ХХК нь 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Б.Билгүүн болон Д.Ганцэцэг нартай 90,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай сарын 4 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн өдрөөс эхлэн зээлийн хүүний 20 хувийн нэмэгдүүлсэн хүү тооцохоор ЗГ10/2014 тоот зээлийн гэрээ байгуулж нотариатаар гэрчлүүлсэн. Мөн уг зээлийн гэрээтэй хамт ЗГ10/2014 тоот үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ байгуулсан. Уг гэрээгээр Д.Болд, Б.Билгүүн болон Д.Ганцэцэг нарын өмчлөлийн Ү-2205028233 улсын бүртгэлийн дугаартай, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Дилав хутагт жамсранжавын гудамж 46 дугаар байрны 9 тоот хаягт байрлах 109 м.кв орон сууцыг барьцаалсан. Гэтэл Б.Билгүүн болон Д.Ганцэцэг нар нь гэрээ байгуулснаас хойш дараах  төлбөрийг л төлсөн. Үүнд:

1. 2014 оны 7 дугаар сарын 25 өдөр – 3,600,000 төгрөг

2. 2014 оны 10 дугаар сарын 25 өдөр – 7,200,000 төгрөг

3. 2014 оны 12 дугаар сарын 31 өдөр – 3,000,000 төгрөг

4. 2015 оны 02 дугаар сарын 16 өдөр – 2,700,000 төгрөг

5. 2015 оны 7 дугаар сарын 03 өдөр – 2,100,000 төгрөг

6. 2015 оны 12 дугаар сарын 28 өдөр – 3,000,000 төгрөг

7. 2016 оны 02 дугаар сарын 05 өдөр – 500,000 төгрөг

8. 2016 оны 7 дугаар сарын 02 өдөр – 2,000,000 төгрөг

9. 2016 оны 12 дугаар сарын 25 өдөр – 1,000,000 төгрөгийг тус тус төлсөн. Өөрөөр хэлбэл Б.Билгүүн болон Д.Ганцэцэг нар нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүртэл буюу зээлийн гэрээний хугацаа дууссан өдрөөс хойш нэхэмжлэл гаргасан өдөр хүртэл нийт 881 хоног өнгөрөөд байна. Иймд Иргэний хуулийн 451.1, 453.1-д заасны дагуу зээлийн гэрээний үндсэн үүрэг 90,000,000 төгрөг, гэрээний хугацаа дууссан өдрөөс хойш 881 хоногийн хүү 105,720,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 21,144,000 төгрөг буюу нийт 216,860,000 төгрөг болж байгаа бөгөөд үүнээс Б.Билгүүн болон Д.Ганцэцэгийн зээлийн гэрээний хугацаа дууссан өдрөөс хойш төлсөн 14,300,000 төгрөгийг хасаад үлдсэн 202,560,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Иймд нэхэмжлэлийг хүлээн авч Б.Билгүүн болон Д.Ганцэцэг зээлийн гэрээний үүрэгт 202,560,000 төгрөгийг барьцаа хөрөнгөөс гаргуулж өгнө үү гэжээ. 

 

Нэхэмжлэгч нэмэгдүүлсэн шаардлагадаа: “Анумаргад эрдэнэ” ББСБ нь 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр доорх шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан. Үүнд:

1. Зээлийн гэрээний үндсэн үүрэг болох 90,000,000 төгрөг, зээлийн хүү 105,720,000 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүү 21,144,000 төгрөг, нийт 216,860,000 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 14,300,000 төгрөгийг хасаад 202,560,000 төгрөг гаргуулах;

2. Зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөс гаргуулах;

Нэхэмжлэл гаргасан өдрөөс хойш шүүх хурлын тов товлогдсон өдөр буюу 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүртэлх хугацааны буюу 49 хоногийн зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү нийт 7,060,000 төгрөгийг нэмж гаргуулахаар нэхэмжпэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Иймд одоо хариуцагч Б.Билгүүн болон Д.Ганцэцэг нараас нийт гэрээний хугацаа дууссан өдрөөс хойш буюу 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл нийт 930 хоногийн зээлийн хүү 111,600,000 төгрөг мөн хоногийн нэмэгдүүлсэн хүү 22,320,000 төгрөг үүн дээр үндсэн зээл 90,000,000 төгрөгийг нэмж нийт 209,620,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөнөөс гаргуулах нэхэмжлэлийн шаардлага хэвээр байна. Иймд хариуцагч Б.Билгүүн болон Д.Ганцэцэг нараас нийт 209,620,000төгрөгийг гаргуулж, зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөс хангуулж өгнө үү гэжээ. 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ганхөлөг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид шүүхэд гаргасан хариуцагч Б.Билгүүн болон Д.Ганцэцэг нараас нийт 209,620,000 төгрөгийг гаргуулах, зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөс хангуулах шаардлагуудаа бүхэлд нь дэмжиж байгаа. Гэхдээ хариуцагч талаас зарим төлбөрийг төлсөн гэж маргаж байна. Иймд хариуцагч нараас дараах төлбөрийг төлсөн дээр маргахгүй. Үүнд:

1. 2014 оны 7 дугаар сарын 25 өдөр – 3,600,000 төгрөг

2. 2014 оны 10 дугаар сарын 25 өдөр – 7,200,000 төгрөг

3. 2014 оны 12 дугаар сарын 31 өдөр – 3,000,000 төгрөг

4. 2015 оны 02 дугаар сарын 16 өдөр – 2,700,000 төгрөг

5. 2015 оны 7 дугаар сарын 03 өдөр – 2,100,000 төгрөг

6. 2015 оны 12 дугаар сарын 28 өдөр – 3,000,000 төгрөг

7. 2016 оны 02 дугаар сарын 05 өдөр – 500,000 төгрөг

8. 2016 оны 6 дугаар сарын 23 өдөр – 500,000 төгрөг

9. 2016 оны 7 дугаар сарын 02 өдөр – 2,000,000 төгрөг

10. 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдөр – 1,000,000 төгрөг

11. 2016 оны 12 дугаар сарын 25 өдөр – 1,000,000 төгрөг, нийтдээ 26,600,000 төгрөгийг буцаан төлсөн тал дээр бид маргахгүй. Түүнчлэн хариуцагч талаас зээлийн мөнгийг хоёр удаа хувааж өгсөн, зээлийн гэрээ байгуулсан өдрөө мөнгөө шилжүүлээгүй гэж маргаж байна. Иймд зээлийн мөнгийг өгсөн өдрөөс эхлээд зээлийн тооцоог шүүхээс тооцож гаргахад бидэнд татгалзах зүйлгүй гэжээ.   

 

Хариуцагч Б.Билгүүн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Бид “Анумаргад эрдэнэ ББСБ” ХХК-тай 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 90,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн өдрөөс эхлэн зээлийн хүүний 20 хувийн нэмэгдүүлсэн хүү тооцохоор харилцан тохирч, гэрээг нотариатаар гэрчлүүлсэн. Барьцаанд Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Дилав хутагт жамсранжавын гудамж 46 дугаар байрны 9 тоот хаягт байрлах 109 м.кв орон сууцыг барьцаалсан. Бид зээлийн болон барьцааны гэрээг байгуулсан, 90,000,000 төгрөгийг хүлээн авсан тал дээр маргахгүй. Харин 90,000,000 төгрөгийг бид хоёр хувааж авсан бөгөөд зээлийн мөнгийг нэхэмжлэгч тал гэрээ байгуулсан өдрөө өгөөгүй, 2 хувааж өгсөн. Бид зээлийг авснаас хойш дараах байдлаар зээлийн төлбөрийг төлсөн. Үүнд:

Иймд хариуцагч нараас дараах төлбөрийг төлсөн дээр маргахгүй. Үүнд:

1. 2014 оны 7 дугаар сарын 25 өдөр – 3,600,000 төгрөг

2. 2014 оны 10 дугаар сарын 25 өдөр – 7,200,000 төгрөг

3. 2014 оны 12 дугаар сарын 31 өдөр – 3,000,000 төгрөг

4. 2015 оны 02 дугаар сарын 16 өдөр – 2,700,000 төгрөг

5. 2015 оны 7 дугаар сарын 03 өдөр – 2,100,000 төгрөг

6. 2015 оны 12 дугаар сарын 28 өдөр – 3,000,000 төгрөг

7. 2016 оны 02 дугаар сарын 05 өдөр – 500,000 төгрөг

8. 2016 оны 6 дугаар сарын 23 өдөр – 500,000 төгрөг

9. 2016 оны 7 дугаар сарын 02 өдөр – 2,000,000 төгрөг

10. 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдөр – 1,000,000 төгрөг

11. 2016 оны 12 дугаар сарын 25 өдөр – 1,000,000 төгрөг, нийтдээ 26,600,000 төгрөгийг буцаан төлсөн. Иймд зээлийн буцаан төлөх хэмжээг шүүхээс үнэн зөвөөр бодож, тооцож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Ганцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид “Анумаргад эрдэнэ ББСБ” ХХК-тай 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 90,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн өдрөөс эхлэн зээлийн хүүний 20 хувийн нэмэгдүүлсэн хүү тооцохоор харилцан тохирч, гэрээг нотариатаар гэрчлүүлсэн. Барьцаанд Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Дилав хутагт жамсранжавын гудамж 46 дугаар байрны 9 тоот хаягт байрлах 109 м.кв орон сууцыг тавьсан. Бид зээлийн болон барьцааны гэрээг байгуулсан, 90,000,000 төгрөгийг хүлээн авсан тал дээр маргахгүй. Харин 90,000,000 төгрөгийг бид хоёр хувааж авсан бөгөөд зээлийн мөнгийг нэхэмжлэгч тал гэрээ байгуулсан өдрөө өгөөгүй, 2 хувааж өгсөн. Бид зээлийг авснаас хойш нийт 26,600,000 төгрөгийг буцаан төлсөн. Иймд зээлийн буцаан төлөх хэмжээг шүүхээс үнэн зөвөөр бодож, тооцож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нарын өмгөөлөгч Ц.Жавхлантөгс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нар “Анумаргад эрдэнэ ББСБ” ХХК-тай 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан, гэрээний дагуу 90,000,000 төгрөгийг хүлээн авсан тал дээр ямар нэг маргаан байхгүй. Харин зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч 90,000,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдрөө өгөөгүй, хоёр хувааж өгсөн.  Мөн хариуцагч нар зээлийг авснаас хойш нийт 26,600,000 төгрөгийг буцаан төлсөн байгаа. Иймд зээлийн буцаан төлөх хэмжээг шүүхээс үнэн зөвөөр бодож, тооцож өгнө үү гэжээ.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

                                                               ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Анумаргад эрдэнэ ББСБ” ХХК нь хариуцагч Б.Билгүүн, Д.Ганцэцэг нарт холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 209,660,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагуудыг гаргаж шүүхэд ханджээ. 

 

Хэрэгт дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

 

2014 оны 6 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгч болон хариуцагч нар №ЗГ10/2014 тоот зээлийн гэрээ байгуулсан ба “Анумаргад эрдэнэ ББСБ” ХХК нь Б.Билгүүн, Д.Ганцэцэг нарт 90,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэйгээр 3 сарын хугацаатай зээлдүүлж, зээлийн хүү, үндсэн зээлийг хуваарийн дагуу төлөөгүй, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гэрээний үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээгээр нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохирчээ /хх 9-13 хуудас/. 

 

Дээрх зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангах арга болгож зээлдэгч нар Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Дилав хутагт Жамсранжавын гудамж, 46 дугаар байрны 9 тоот хаягт байрлах, 109 м.кв орон сууцыг барьцаалсан байна.  

 

Шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заагдсан гэрээний үүргийн харилцаа үүссэн бөгөөд зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т “...зээлийн гэрээг бичгээр хийнэ”, мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт “Барьцааны гэрээг бичгээр байгуулна”, 156.2 дахь хэсэгт “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана” гэсэн хуулийн шаардлагуудад нийцсэн, хүчин төгөлдөр байна гэж дүгнэлээ. 

Хариуцагч нар зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан болон гэрээний дагуу нийт 90,000,000 төгрөгийг хүлээн авсан эсэх тал дээр маргаагүй. Харин нэхэмжлэгч талаас гэрээний дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг буруу тооцсон, мөн гэрээ байгуулсан өдрөө буюу 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдрөө 90,000,000 төгрөгийг шилжүүлээгүй тул зээлийн эргэн төлөлтийн хэмжээнд өөрчлөлт орох ёстой гэж татгалзлын үндэслэлээ шүүх хуралдаанд тайлбарлажээ.

 

Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүү, хугацаа хэтрүүлсний хариуцлага нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргийг хүлээх ба нэхэмжлэгч “Анумаргад эрдэнэ ББСБ” ХХК нь Б.Билгүүн, Д.Ганцэцэг нараас гэрээний үүргийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд зааснаар шаардах эрхтэй байна. 

 

Хариуцагч талаас 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 3,600,000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 7,200,000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 3,000,000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 2,700,000 төгрөг, 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 2,100,000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 3,000,000 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 500,000 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 500,000 төгрөг, 2016 оны 7 дугаар сарын 02-ны өдөр 2,000,000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдөр 1,000,000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, нийтдээ 26,600,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлсөн тал дээр зохигчид маргаагүй.

 

2014 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 70,000,000 төгрөг, 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 20,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс хариуцагч Б.Билгүүний данс руу шилжүүлсэн болох нь хариуцагчийн “Голомт” банкин дахь 2209146582 тоот дансны хуулгаар тогтоогдож байна. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4-т “Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно” гэж заасан ба хариуцагч нарын “...нэхэмжлэгч бидэнд гэрээ байгуулсан өдрөө буюу 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдрөө 90,000,000 төгрөгийг шилжүүлээгүй тул зээлийн эргэн төлөлтийн хэмжээнд өөрчлөлт орох ёстой” гэсэн тайлбар үндэслэлтэй байна. 

 

Түүнчлэн зээлдэгч гэрээний хугацаа дууссанаас хойш зээлдэгчийн гүйцэтгэх үүрэг буюу Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү нь зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрөөс тооцогдоно гэж шүүх үзлээ.

 

Тодруулбал, зээлдэгчийн хувьд гэрээний хугацаа хэтэрснээс хойш үндсэн зээлийн үлдэгдэл төлөх үүргийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт заасан илүү хүнд нөхцөлтэй үүрэг гэж үзэх боломжтой тул хариуцагч талаас гэрээний хугацаа хэтэрснээс хойш төлсөн нийт 23,000,000 төгрөгийг үндсэн зээлээс хасч тооцох нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт нийцнэ гэж үзэв.

 

Ийнхүү тооцоход үндсэн зээлийн үлдэгдэл 65,420,000 төгрөг, зээлийн гэрээний хэтэрсэн хугацааны хүү 95,023,323 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16,854,665 төгрөг, нийт 177,297,988 төгрөг болж байх бөгөөд уг мөнгийг хариуцагч нараас гаргуулж, нэхэмжлэгч “Анумаргад эрдэнэ ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй.

 

Дээр дурдсанчлан талууд Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт заасан “үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлэх” шаардлагыг ханган хүчин төгөлдөр барьцааны гэрээ байгуулсан тул нэхэмжлэгчийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1.-д заасантай нийцэж байна.

 

Иймд барьцааны зүйл болох орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс нь үүргийг гүйцэтгүүлэх үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагчБ.Билгүүн, Д.Ганцэцэг нараас 177,297,988 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Анумаргад эрдэнэ ББСБ” ХХК-д олгосугай. 

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Дилав хутагт Жамсранжавын гудамж, 46 дугаар байрны 9 тоот хаягт байрлах, 109 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,276,250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Билгүүн, Д.Ганцэцэг нараас 1,114,640 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Анумаргад эрдэнэ ББСБ” ХХК-д олгосугай. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй. 

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь  гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд  шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                  Н.ХАНГАЛ