Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 2021/ШЦТ/94

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  М.Мандахбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгонхишиг,    

Улсын яллагч Ч.Энхжаргал, 

Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч П.Дониддолгор,

Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Т.Оюунчимэг,

Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Р.Шүрхүү,

Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Г.Адъяатогтох нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Муу мянган овогт *******,

 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цамбынхан овогт *******,

 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харчу овогт *******,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хүрэмт овогт ******* нарт холбогдох 1826003790038 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд

 

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Өвөрхангай аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2000 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 1/126 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1, 123 2. 131 дүгээр зүйлийн 131.2-т зааснаар 1 жил 6 сарын хорих ял, Өвөрхангай аймгийн Шүүхийн 2002 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 05 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 1231 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 жил хорих ял, Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2008 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 1/55 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 сар 10 хоногийн баривчлах ял, Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2010 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 1/19 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 216 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 4 жил хорих ял, Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 144 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2019/ХМШЗ/05 дугаартай захирамжаар Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар биелүүлээгүй үлдсэн 394 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг ажлын нэг хоногоор тооцож, 49 хоногийн хугацаагаар хорих ялаар сольж байсан, Муу мянган овогт *******, регистрийн дугаар:*******;

 

Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Өвөрхангай аймгийн Шүүхийн 2001 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 1231 дүгээр зүйлийн 4-т зааснаар 5 жил хорих ял, Өвөрхангай аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2001 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1/248 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2-д зааснаар 6 сар хорих ял шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жил хорих ял дээр нэмж нийт 5 жил 6 сар хорих ял, Өвөрхангай аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1/134 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар 5 жил 1 сарын хорих ял, Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2009 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 1/66 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн' 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 3 сар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан. Цамбынхан овогт *******, регистрийн дугаар: ;

 

Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Харчу овогт *******, регистрийн дугаар:;

 

Монгол улсын иргэн, 1965 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Хүрэмт овогт *******, регистрийн дугаар:;

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Т., *******, ******* нар нь бүлэглэн, машин механизм ашиглан 2018 оны 08 дугаар сарын 23-аас 24-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр гэх газраас хохирогч ын эзэмшлийн 22 тооны адуу буюу олон тооны бод малыг хулгайлж, 12.150.000 /арван хоёр сая нэг зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

 

Шүүгдэгч ******* нь бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг шалгах явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу гэрчийн эрх үүрэг, худал мэдүүлэг өгвөл хүлээлгэх хариуцлагын талаар хууль сануулан, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа буюу 2018 оны 09 дүгээр сарын 03, 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрүүдэд гэрчийн мэдүүлэг өгөхдөө “...мотоцикльтой хүн машин авахаар адуу тууж ирсэн” гэж зориуд худал мэдүүлэг өгч, худал мэдүүлэх гэмт хэргийг үйлдсэн,

 

Шүүгдэгч ******* нь “ бусдын олон тооны малыг хулгайлсан” гэмт хэргийг шалгах явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу гэрчийн эрх үүрэг, худал мэдүүлэг өгвөл хүлээлгэх хариуцлагын талаар хууль сануулан, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа буюу 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр, 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр, 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрүүдэд гэрчийн мэдүүлэг өгөхдөө “... болон бусад өөр хүмүүстэй ямар нэгэн адуу туулцаж, хашилцах ажилд огт оролцоогүй би тухайн үед Улаанбаатар хотод байсан...”, “... би согтуу байсан байх тэгж хэлснээ санахгүй байна. Би ийн хулгайлсан адуу Ганбатын адуу байсныг сүүлд мэдсэн. Согтуу л тэднийд орсон байх. ..” “...Намайг тухайн адуунуудаа туугаад жаахан урагшаа гаргаад өг гэхээр нь би чадахгүй гэж хэлээд яваад өгсөн...” гэж зориуд худал мэдүүлэг өгч, худал мэдүүлэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Т. шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би *******, хоёрын мэдүүлгийг эсэргүүцэж байна. Гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Би машин тэрэг авна гэж *******д хэлээгүй, үүнийг нь би хүлээн зөвшөөрөхгүй. гэдэг хүн намайг утсаар ярьж 200-300 адуу өгнө гэж ярьсан гэсэн. Би яриагүй. Ямар хүн ярьсныг мэдэхгүй байна. Тухайн үед архи уусан байсан. 20-30 тооны адуу өгнө гэж хэлээгүй, 2 адуу өгнө гэж хэлсэн. *******гаас машин худалдаж авна гэж хэлээгүй машинаа зарна гэсэн хаяг наасан гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хотоос *******гийн найз ирэх гэж байгаа. Тухайн үед адуу аваад Баянхонгор аймаг явах гэж байгаа гэж хэлж байсан  Надад хөдөө явах зорилго байгаагүй. Энд албадан ажил хийж байсан. Би *******той таарч 2 адуу хэрэгтэй байна гэхээр нь эзэнгүй 2 адуу байгаа мөнгө болгоод хэрэглэе гэж тухайн үед ярьж байсан. Тэр адуу жилийн өмнө байсан. Адууг хүргэн *******аас хамт туугаад яваад өгөөч гэж гуйсан нь үнэн. *******г өмнө нь таньдаггүй байсан. Би цагаан идээ авчрах, айраг уух зорилготой эгчийндээ очих гэж өглөө мотоциклтэй гарах гээд *******т шөнө нь ярьсан чинь би найзыгаа   дуудчихъя гэж хэлсэн. Тэгээд машинтай явсан. ...******* мөнгөний хэрэгтэй байна. 2-3 адууны хэрэг байна гэхээр нь эзэнгүй 2 адуу байгаа гэж хэлсэн чинь би найзаа дуудчихъя мотоцикл хэрэггүй гэж хэлсэн. Адууг би тууж ирээд хашчихсан байсан” гэв.

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Өглөө ******* над руу залгаад уулзъя гэсэн.  Захын хойд талын айраг зардаг газар хүлээж байсан. Ирэхгүй болохоор нь ын биллиард тоглуулдаг газар биллиард тоглоод  зогсож байсан. Тэгээд ******* хүрч ирсэн. Гараад уулзсан чинь хайгчаар сольё гэж хэлээд байсан машин чинь байгаа юу? гэж асуусан. Тэгээд байж байтал Т. гараад ирсэн. Энэ 2 юу ярьсныг би мэдэхгүй. Намайг нойл ороод бие засаад гараад ирэхэд адуу мал үзэхээр болоод ******* надад хандаж чи завтай байгаа бол дэмий байхаар хамт яваад адуу үзээд өг гэж хэлсэн. Тухайн үед хэдэн адуу авах гэж байгааг нь асуугаагүй. Би тухайн үед Шарын гол яваад ирсэн байсан. Ирээд 2 хонож байсан. Шарын голоос 2 сая гаран төгрөгтэй ирсэн байсан. Тухайн үед надад мөнгөний хэрэг байгаагүй” гэв.

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тэр өдөр Т. намайг адуу хулгай хийлцэхээр хамт явсан гэж хэлээд байгаа. Би түрүүнд нь огт таньдаггүй байсан хүнтэйгээ дөнгөж уулзчихаад чи надад адуу хулгай хийгээд өгөөч гэж асуухгүй нь тодорхой. Миний машин  зарна гэсэн бичгийг харчихаад зарах гэж байгаа юм уу? хэдээр зарах гэж байгаа юм гэж ард, урдуур нь тойрч  тонгойж янз бүрээр үзээд байсан. Тэр биллиард тоглуулдаг айлын гадаа машин үзэхэд зөндөө хугацаа болсон.  Тэгээд над дээр ирээд энэ машинаа зарах гэж байгаа юм уу? Хэдээр зарах юм гэж асуусан. Тэгэхээр нь би 17.000.000 төгрөгөөр зарна гэж хариулсан. Тэгтэл мал оролцуулж болох уу? Би энэ жил өвөлжингөө эгчийндээ мал малласан. Бэлэн 10.000.000 төгрөг байгаа гэж надад хэлсэн. Тэгээд машиндаа түлш хийчихээд буцаж биллиардны газар очиж энэ хоёрыг авч хөдөө явсан. Намайг цагаан идээнд явъя гэсэн гэж байна. Надад цагаан идээний хэрэг байхгүй, би юу гэж хүний цагаан идээнд өөрөө түлш, масло хийгээд өчнөөн км зам явах шаардлагагүй байсан. Тэгээд хойноос адуу тууж ирсэн гэж хэлээд байна. ******* бид хоёрын хүлээж байсан газар сүлжээ барьдаг газар. Хааш хаашаа 200 метр яваад сүлжээгүй болчихдог.  Тэгээд бас намайг адуу туулцаж явсан гэж мэдүүлэг өгсөн байсан. Би огт сүлжээгээр тасраагүй би найзтайгаа мессеж бичиж байсан. Мөн адуу авах хүнтэй хүртэл ярьсан. Урд өдөр Богд сумаас машиныг чинь ямаагаар хүн авъя гэж ярьсан. Би зар мэдээ, телевиз, Facebookт хүртэл Ланд 80 маркийн машин зарна гэж зар тавьсан байсан. Тэр машиныг *******аас Т. зээлээр авсан 17.000.000 төгрөгийг өгөх ёстой байсан гэсэн. Үгүй тэр машиныг зээлээр авсан зүйл байгаагүй. Тэр машиныг тэтгэлэг тогтоолгох гэж хүүгийн маань аав нь бид хоёрт өгсөн. Тэгээд Т.ийн мал оролцуулж болох уу? гэхэд надад малны хэрэг байхгүй, надад мөнгө нь хэрэгтэй, адуу оролцуулж болох юм. Надад таньдаг махны ченж байдаг гэж хэлсэн. Тэгээд адуу өгөхөөр болж 10.000.000 төгрөгийг Зүүнбаян-Улаан суманд айлд бэлэн байгаа одоо очоод аваад өгчихнө гэж хэлээд эгчийнд нь очсон. Эгчийнд нь нэг пиво хувааж уучихаад тэр айлаас айраг аваад гарсан. Тэр айлын эгчийг  10.000.000 төгрөг өгнө үлдэгдэлд нь чамд адуу өгнө гэж хэлсэн. Т. гүтгэж байна. *******ыг би энд дэмий байж байхаар надтай хамт явж адуу үзээд өг гэж хэлээд дагуулж явсан. Би гэж хүнд би машинаа зарж байгаа, энэ хүн надад адуу өгөх гэж байгаа, адууг нь авч бэлэн мөнгө гаргаж өгч болох уу бэлэн мөнгө хэрэгтэй байна гэж ярьсан. гэх хүн наад хүмүүстээ мэдэгдэлгүй Т.ийн зургийг утсаар авч явуул гэхээр нь бичлэг, зургийг авч явуулсан” гэв.

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Худлаа мэдүүлэг өгсөндөө гэмшиж байна” гэв.

 

Хохирогч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 08 дугаар сарын 23-ны орой бүрэнхий болж байхад адуугаа харахад манай гэрийн ойролцоох өвөлжөөн дээр байсан. Маргааш өдөр нь буюу 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр сумаас утасдаад танай адууг “Хондлойн бууцан” дээр хулгайлж аваачаад зарах гэж байхад нь цагдаа нар илрүүлсэн байна ирж адуугаа ав гэж ярьсан. Тухайн үедээ итгэхгүй арай үгүй байлгүй гэж бодоод сумын төв ортол үнэхээр манай адуунууд мөн байсан. Сумын төвөөс зүүн хойшоо 12 км зайд манайх “Цахиурт” багийн “Ханги” гэх газар байдаг. Манай адуу байсан өвөлжөөнөөс 17.18 км зайтай байгаа байх. Би дунджаар 10.400.000 төгрөгөөр үнэлж байна. гэх Т. нь манай адууг хэд хоногийн өмнө харчихаад Батсайхан гэх хүнд энэ эзэнгүй адуу юм шиг байна гэж ярьсан гэсэн. Батсайхан надад хэлэхдээ танайх адуугаа барьж уядаггүй болохоор адууг чинь эзэнгүй адуу байна гэж яриад байсан. Тэгэхээр нь би танай адууг гэж хэлсэн шүү дээ гэж байсан. Тэгэхээр буюу манай адууг эзэнгүй гүйгүүл отроор орж ирсэн адуу л гэж бодсон юм шиг байна лээ. Тухайн хамт явсан гэх машинтай хүмүүс нь буюу ийн гэрт 3-4 хоног байсан гэж ойр орчмын хүмүүс хэлж байсан... манай адуу бол хүний оролцоотой тууж байж л тухайн газар очсон байх. Тэрнээс бол бэлчээрээрээ манай адуу тухайн газар очихгүй. Хэрэг болох үед бол Т.ийн гэр манайхаас 4-5 км зайтай л байсан...” гэсэн мэдүүлэг / 1 хх-ийн 31-38 дугаар хуудас/,

 

Гэрч Б.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 23, 24-ний үед гэж таньдаг хүн утсаар залгаад хүмүүс хулгай хийсэн адуу зарах гэж байгаа юм шиг байна гэж хэлэхээр нь хаана байгааг нь асуугаад тухайн газарт нь Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 4 дүгээр багийн нутаг Ар хондлой гэсэн байх нэг газар очиход *******, Ц., ******* нар малын хашаан дотор хэдэн адуу хийчихсэн, 2 адууг нь барьж аваад машиндаа ачуулах гэж байсан. Харин бусад адууг нь хашаанаас гаргах гэж байгаа бололтой байсан. Тэгээд юун адуу ачиж байгаа талаар асуугаад шалгалт хийхэд тухайн адуунууд нь Зүүнбаян-Улаан сумын 2 дугаар багийн иргэн ын адуу болох нь тогтоогдсон. Тэр адууг *******, Ц., ******* нар эзэн ад нь мэдэгдэлгүй хулгай хийгээд машинд ачих гэж байсан. Намайг тухайн хэрэг учрал болсон газар очиход *******гаас машинд ачих гэж байсан адуунуудыг асуухад *******ийн адуу гэж байсан. *******ид машинаа зараад оронд нь адуу авах гэж байгаа талаар ярьж байсан. Харин *******, Ц. хоёр юу ч ярихгүй байсан болохоор цагдаагийн газарт авчирч шалгасан, ...намайг очиход хэрэг учрал болсон гэх газар байх малын саравч дотор ******* Ц., Т. нар ын эзэмшлийн 22 тооны адууг хашчихсан, хоёр адууг нь барьж аваад ачих гэж байсан...” гэсэн мэдүүлэг / 1 хх-ийн 54-55, 2 хх-ийн 106 дугаар хуудас/,

 

Гэрч Р.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын сүүлээр байх, яг өдрийг нь санахгүй байна. Манай нөхөр ногоон өнгийн Ланд маркийн машинд суучихсан, 2 хүнтэй гэрээрээ ороод гарсан, ...сүүлд нь би сумынхаа хүнээс манай нөхрийг адуу хулгай хийгээд цагдаад баригдсан гэж ярихыг сонссон юм, ...манай гэрт мотоцикл байхгүй. Манай нөхөр машинтай хүнтэй ирэх үедээ огт мотоциклтой хүнтэй хамт яваагүй, машинтай ирэхдээ эрэгтэй, эмэгтэй 2 хүнтэй л ирсэн өөр хүн огт байгаагүй...” гэсэн мэдүүлэг / 1 хх-ийн 56-57 дугаар хуудас/,

 

Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...ын адуу бол гэрийнхээ ойролцоо хойд талаараа л бэлчдэг юм. “Хондлойн өвөр” гэх газар луу бол явж бэлчдэггүй юм. Шургуунд оруулах гэж л хүн тууж “Хондлой” гэх газар луу явдаг юм. Өөрсдөө бол явдаггүй юм...” гэсэн мэдүүлэг / 1 хх-ийн 63-64 дүгээр хуудас/,

 

Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Манайх 2018 оны 08 дугаар сард Ханги гэх газар Ганбат гэх айлтай хамт зусаж байсан. Т. манайхаас 5-6 км зайд нутаглаж байсан, ...2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр санагдаж байна. Намайг өвөлжөөн дээр юм хийчихээд гэрлүүгээ явах замд ын адуу Улаанчулууны голд 22 тоотой хүрэн азарагатай бүрэн байсан. Харин маргааш нь үдээс хойш ын адууг Хондлойн өвөр гэх газар очсон байна гэж дуулсан. Тэгээд сураг сонсоход / / хүмүүстэй нийлж ачсан талаар мэдсэн...” гэсэн мэдүүлэг / 1 хх-ийн 67-68 дугаар хуудас/,

 

Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Одоо би он сарыг нь сайн санахгүй байна. Над руу нэг өдөр 88288787 гэсэн дугаараас залгаад “та адуу худалдаж авч байгаа юу би их хэмжээгээр нь адуу өгмөөр байна” гэхээр нь би “тиймээ адуу авч байгаа одоогийн байдлаар би Улаанбаатар хотод байна. Адууг авч болно гэж хариулсан”. Тэгээд утсаар ярьсан хүн нь эмэгтэй хүн байсан ба “ахаа би хүнд машинаа зарж байгаа юмаа тэгсэн тэр хүн надад мөнгөний оронд адуу өгч байгаа юм та тэрийг нь аваад надад мөнгийг нь өгч болох уу” гэж хэлсэн. Би болно гэж зөвшөөрсөн. Би хэдэн адуу байгаа юм бэ цөөхөн адуу бол очиж авмааргүй байна “олон юмуу” гэхэд “нөгөө хүн нь бараг хоёр гурван зуун адуу өгье” гэнээ гэхээр нь “аан тийм бол очиж авч болно” гэж хариулсан. Гэтэл нөгөө хүн “та өнөөдөртөө 21 ширхэг адуу худалдаж авах боломж байна байна уу” гэхээр нь “өө манай найз наана чинь том тэрэгтэй ачаа ачаад явж байгаа би мөнгийг нь шилжүүлээд үзүүлээд авчихаж болно. Адуугаа гарал үүслийн бичигтэйгээ бэлэн байлгаж бай очоод үзээд авч болно” гэж хэлсэн. 21 адуу бол багтахгүй харин 18 ширхэг адуу авч болно гэж хэлсэн, ...Удалгүй дахиж залгаад өнөөдөр 18 ширхэг адуу өгье гэхээр нь гарал үүслийн бичигтэй бэлдээд байж бай би хүн явуулъя гэж хэлсэн. Тэгтэл над руу залгаад та энэ адуу өгөх гээд байгаа хүнтэй утсаар ярина уу гэхээр нь “би ярьтал гарал үүслийг нь би авч чадахгүй байна. Чи өөрөө зохицуул гэхдээ би чамд 18 биш 5 хоног тутамд 20-30 адуу нийт 2-3 зуун адуу өгч чадна чи гарал үүслийг нь зохицуул гэж хэлсэн”. Тэгэхээр нь надад их сэжигтэй санагдсан учраас би гарал үүсэл авах хүнтэй ярьчихаад болохоор бол эргээд холбогдъё гэж хэлээд утсаа тасалсан. Ингээд би өөрийн найз болох цагдаад ажилладаг мөрдөгч гэж хүнтэй холбогдоод болсон явдлын талаар хэлээд, Мөнх-Эрдэнэ хошуучийн утасны дугаарыг аваад Мөнх-Эрдэнэ ах руу болсон явдлын талаар хэлээд хүмүүс хулгай хийсэн адуу зарах гээд байгаа юм шиг байна гэж хэлсэн. Тэгээд намайг адууны зургийг чатаар явуул гэхээр нь би чатаар адууных нь зургийг явуулсан. Тэрнээс өмнө гэх хүнтэй ярихдаа за чи наад адуу зарах гэж байгаа хүнийхээ зургийг болон адууны зургийг нь над руу мэдэгдэхгүйгээр аваад явуул гэж хэлээд авчихсан байсан юм...” гэсэн мэдүүлэг / 1 хх-ийн 69 дүгээр хуудас/,

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр гэх адуу авдаг залуу утсаар над руу залгаж яриад Өвөрхангай аймгийн Зүүнбаян- Улаан сумаас 30 гаран тооны адуу өгье гээд байна, шөнөдөө амжиж ирж чадах уу гэж байна сэжигтэй санагдаад байна гэж яриад, тухайн оройдоо над руу дахиж залгаад “... гэдэг хүүхэн над руу байн байн залгаад Зүүнбаян- Улаанаас шөнө ирээд 30 тооны адуу аваадах би адууных нь зургийг явуулъя хэдэн төгрөг болох бол гэж асуугаад байна, би тань руу “гийн явуулсан зураг бичлэгийг нь явуулъя” гээд миний фэйсбүүк чат руу бэлчээрт явсан адууны зураг, бичлэгийг нь явуулсан. Уг хэрэг дээр буюу согтуу юм яриад байгаа бололтой дүрс байсан өөр юм бичлэгт харагдаагүй. 2018 оны 08 дугаар сарын 23-ны орой ыг би худалдаж авъя гээд хэлчих хаана уулзах уу гэж асуугаад надад эргээд хэлээдэх гэсэн. над руу эргэж залгаад эрүүгийн мөрдөгч д хаана уулзах, яаж явахыг хэлчихлээ гэж байсан тэгээд мөрдөгч нарын хамт Зүүнбаян-Улаан сумын 2 дугаар багийн нутагт адуу өгөх гэж хүлээж байтал гэж хүнтэй цагаан хаалган дээр уулзахаар болоод явсан. Шинэ цагаан хаалган дээр ногоон өнгийн Ланд крузер 80 маркийн авто машинтай ын хамт ирээд ачааны машиныг дагуулаад явсан, ...Дагаж явахад Зүүнбаян-Улаан сумын төвөөс зүүн урагш эзэнгүй айлын байранд дээр очсон байсан. Машинаас буугаад очтол байранд 20 гаран тооны адуу хашаатай, хашаан дээр уяа ногт зэргийг тавьчихсан 2 хүн адуу барих гээд зогсож байсан. Бид нарыг хараад тэр хоёр хүн зугтсан. Бид нар байрны хэдэн талаар тойрч , нарыг барьсан. машин дотор сууж байсан...” гэсэн мэдүүлэг / 2 хх-ийн 104-105 дугаар хуудас/,

 

Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2018 оны 08 дугаар сарын дундуур өдрийг нь сайн санахгүй байна. Аймгийн төвөөс ирсэн гээд машинтай цагдаа нар ирээд хохирогчийг нь танихгүй адуу айлын байранд байна багийн даргад нь хүлээлгэж өгөх гэсэн юм гээд намайг дуудсан. Тэгээд тус газар нь яваад очиход М.Батаа гэх хүний байранд 20 гаран тооны хүрэн азаргатай адууг хашсан байсан. Миний одоо санаж байгаагаар 99 тоон тамгатай 2 туранхай байдас байсан. Бусад адуунууд нь сувай тарган  адуунууд байсан. Тэгээд эзэн нь байхгүй та энэ адуунуудыг бүртгэж аваад өөр дээрээ байлгаж бай гэсний дагуу би уг адуунууд бүртгэж авсан. Тэгээд уг адуунуудыг өөрийн машинаар сумын төв рүү туугаад явж байтал цагдаагаас яриад эзэнийг нь оллоо. Танай 2 дугаар багийн Ганбат гэх иргэн байна гэсэн. Би сумын төв орж Ганбатын гэрлүү нь хүн явуул авчруулаад тус адуунуудыг хүлээлгэн өгсөн...” гэсэн мэдүүлэг / 2-р хх-ийн 108-109 дүгээр хуудас/,

 

Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай гэр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар багт байдаг байж байгаад 2016 оны 8 сард Атар өргөө ХХК-ны хашаан очиж буугаад, тэрнээс хойш тэр хашаанд байгаа юм. Манай хашаанд байсан тухайн цагаан машин бол миний өөрийн эзэмшлийн машин байгаа юм. ******* надтай 2018 оны зун Арвайхээр сумын 10 дугаар багт явж байгаад таарсан юм. Тэгэхээр нь би металь хайгч, хайж явна, хайгчаар машин сольчихмоор байна гэж ярьсан чинь би хайгч олж өгөөд машиныг чинь зараад өгье, зөрөө гарвал мөнгийг нь би авна шүү гэж хэлсэн тэгэхээр нь би гайгүй хайгч байвал тэг тэг гэж хэлж байсан юм. Тэгээд гэрээ зааж өгсөн. Гэтэл удалгүй Д.Эрдэнэ-очир, *******г бас нэг танихгүй хүнтэй дагуулчихсан манай гэрт ирсэн. Тэгээд манай хашаанд байсан цагаан өнгийн Хондо Севик маркийн машиныг тэр хэд үзсэн. Би бас хайгчийг нь харсан чинь хайгч нь муу хайгч байхаар нь больсон. Тэгээд тэр хэд яваад өгсөн” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 74-76 дугаар хуудас/,

 

Гэрчүүдийг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэлд: Гэрч мэдүүлэг өгөхдөө “...энэ талаар бол худлаа ярьсан юм. би дөрвийн дөрвөн хүүхэдтэй надад хэцүү байна гэхээр нь би тэгээд хэлчихсэн юм. Тэнд мотоцикльтой хүн байгаагүй, миний тухайд буюу ийн хэлээрэй гэснээр мотоцикльтой хүн байсан гэж бол ярьж байсан. Харин адуу хашсан газар мотоцикльтой хүн байгаагүй, тэр хорооны хажуугаар гардаг замтай юм билээ. Бид хоёрыг том машин дагуулаад явж байхад мотоцикльтой хүмүүс явж л байсан, тэрнээс адуу хашсан газар бол мотоцикльтой хүн байгаагүй. ... буюу тэгээд хэлчих гэхээр нь тэгээд хэлчихсэн юм. цагдаа дээрээс гарч явах үедээ ингээд хэлээд өгчих гэхээр нь би тэгээд хэлчихсэн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 дугаар хуудас/,

 

Гэрч ын 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Он сарыг нь сайн мэдэхгүй байна. ... гэх эмэгтэй ярихдаа хүнд машинаа зарж байгаа юм та тэр хүний адууг аваад мөнгийг өгөх боломж байна уу гэхээр нь боломжтой. Наана чинь  манай найз том тэрэгтэй мал авч аймагт байгаа тэр хүнээр дамжуулан адуу авч болно. Хэдэн тооны ямар адуу юм гэхэд 21 тооны адуу байна. Одоо би адуу руу нь явж байна. Тэгээд үдээс хойш 17-18 цагийн үед залгасан. Адууны эзэнтэй нь яръя гэхэд тэр хүн 200, 300 тооны адуу зармаар байна гэсэн.  Адуу чинь бөөн байгаа юмуу? гэхэд. Байгаа 5-6 хоногийн зайтай 20-30 тоогоор нь өгнө гэсэн. Би өөрөө адуутай айлын хүн болохоороо нэг дор тийм их адуу өгнө гэхээр нь тухайн үед их гайхсан. Машинд нь 18 тооны адуу багтана гэхэд за тэгвэл 18 тооны адуу өнөөдөр өгье гэхээр нь гарал үүслийн бичгийг нь бэлдээд байж бай гэхэд, гарал үүслийн бичиг боломжгүй байна чи аргалчих ухааны юм ярьсан. Тухайн үед 18 тооны адууг 8.000.000  орчим төгрөгөөр ярилцсан байх сайн санахгүй байна. Дараа нь гэх эмэгтэйг адууны  эзний зураг, ямар настай адуу гэдгийг нь мэдээд зургийн аваад над руу явуулчих гэж хэлсэн. тэгье фейсбүүк хаягаа өгчих гэсэн. Тэгээд найз эрүүгийн мөрдөгч д энэ тухай хэлэхэд тухайн үеийн малын хулгайтай тэмцэх тасгийн дарга Мөнх-Эрдэний утасны дугаарыг өгсөн. Мөнх-Эрдэнэ байцаагч руу хэдэн хүн 200, 300 тооны адуу өгье гээд байна. Надад сэжигтэй санагдаад байна гэхэд. Мөнх-Эрдэнэ Сүхээ чи наад адуугаа авъя гэж байгаад надтай тэр хүмүүсийг уулзуул гэсэн.  гаас  тухайн үед адуу зарах гэж байгаа хүнийг чи таньдаг юмуу гэхэд танихгүй зүгээр миний машиныг авах гэж байгаа хүн гэсэн. Тэгээд миний фейсбүүк рүү улаан бил үү, хүрэн дээлтэй эрэгтэй хүний зургийг явуулсан. ...Анх ******* машин зарах гэж байгаагаа хэлж байсан. Би Ланд 80 маркийн машинаа зарах гэж байгаа. Таньд адууг өгөөд мөнгийг нь би авах юм гэж яриад байсан” гэсэн мэдүүлэг. /3-р хх-ийн 138-139 дугаар хуудас/

 

Шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “Д.Эрдэнэ-очир аавын дэлгүүрээр байнга орж гарч байдаг болохоор таньдаг юм. Бусдаар бол төрөл садан биш. Тэгээд 2018 оны 07 сард Эрдэнэ-очир машин зарна гээд дэлгүүрт орж ирчихээд яриад байсан. Ямар машин яаж зарах юм гэж оос асуусан чинь металль хайгч-оролцуулаад зарчихмаар байна гээд байсан. Мөн короп нь ажиллахгүй байгаа юм гэж байсан. Харин манай ангийн найз facebook дээр металль хайгч зарна, машинаар солино гээд тавьчихсан байсан болохоор би лүү утсаар залгаад тэр талаар нь ярьсан чинь манай гэрт хүрээд ирсэн. Тэгээд бид хоёр ыг аваад нөгөө машин байгаа газар нь очсон. тэр газар нь Атар өргөе ХХК-ны хашаа байсан юм. Гэтэл хайгчин дээрээ мөнгө өг гэсэн. Нөгөө машин байсан хашааны эзэн бас өгөхгүй гэсэн. Тухайн үед хайгчин дээр өгөх мөнгө байхгүй байсан болохоор бид хоёр машин авч чадаагүй буцсан. Тэгээд сүүлд 2018 оны 08 сарын 20-ны орчимд байх мөнгө олчихсон, нөгөө машин чинь байгаа болов уу гэж надаас асуухаар нь 2018 оны 08 сарын 27-ны өдөр байх Эрдэнэ-очир луу утсаар залгаж үзсэн чинь утас нь холбогдож байсан.  Тэгээд нөгөө машин чинь байна уу, худалдаж авъя гэж хэлсэн чинь Арвайхээр сумын 3 дугаар багт Хүрлээ ламын гудамжны баруун үзүүрт хүрээд ир гэж хэлсэн. ...Ингээд би өөрийн Ланд-80 маркын машинтайгаа очиход , 2 хамт гарч ирээд Зүүнбаян-Улаан сум руу 30 км газар айрганд яваад өгөөч гэсэн. Нөгөө машинаа зарчихсан. Металь хайгчаар сольчихсон гэж байсан. Би урд нь тэр машиныг нь үзээд 700.000 төгрөгөөр зарна гэж байсан. Би тэр үнээр нь худалдаж аваад үнэ нэмээд зарчих санаатай байсан юм. Тэгтэл чи наад машинаа зарах гэж байгаа юм уу? мал оролцуулж авч болох уу? гэсэн. Би тэгэхээр зарах мал бол авъя гэсэн. Ингээд би машинаа д 17 сая төгрөгөөр зарахаар тохиролцож уг мөнгөний 7-8 сая төгрөгөнд нь адуу өгье айраг авчрах газар зарах адуунууд байгаа очоод үзчих гэхээр нь , хоёртой хамт Зүүнбаян-Улаан сум руу явсан. Эндээс гараад шууд сумын төв ороод нэг айлаас мөнгө аваад дэлгүүр орж 2 том пиво, 1 шил архи, чихэр аваад сумаас урагшаа гарч нэг зуны жижиг байшинтай айлд очоод ороод 1 шил архиа чихэртэйгээ өгчихөөд гарч ирсэн. Тэр айлын нөхөр нь урд айлдаа байсан болохоор очиж уулзаад тэр хүн нь г манайд очиж хонь ав гээд дагуулж яваад гэртээ хүргүүлээд үлдсэн. Эхнэртэйгээ хэрэлдээд байсан болохоор нь хонийг нь аваагүй. Айраг авах айлдаа очсон чинь гийн эгчийнх гээд нэг айл байсан. тэр айлдаа дэлгүүрээс авсан 2 пивоо өгөөд нэгийг нь тэр гэрт согтуу унтаж байсан 2 хүний нэгийг нь босгоод эгчтэйгээ гурвуулаа хувааж уугаад айргаа аваад Зүүнбаян-Улаан сумаас хойш байдаг гийн гэр лүү нь очсон. Гэр лүү нь очих замын хажуухан талд зам дээр 20 гаруй тооны адуунууд байсан тэр адуун дээр очиж зогсоод зургыг нь аваад гэрт очсон. Энэ адуунуудаас надад өгнө гээд би адуу авах болоод холбоо барих сүлжээтэй газар очоод ярьсан чинь гарал үүслийн бичиг аваарай гэсэн. Тэгэхээр нь би д хэлсэн чинь одоо цаг орой болсон болохоор гарал үүслийн бичиг олдохгүй гэсэн. Би нөгөө адуу авах хүндээ адуунуудынх нь зургыг аваад зүс, тамгатай нь явуулаад 17 тооны том жижиг нийлсэн адууг зарахаар болсон. Ингээд тэр сүлжээ орсон газар бид хоёрыг адуу авах хүнтэйгээ холбогдоод байж бай би адуугаа туугаад ирье намайг мотоцикпьтой хүн ирээд авна та 2 адуу авах хүнтэйгээ тохиролцоод байж бай гэсэн. Тэгээд хэсэг таг чиг болчихсон. Энэ хооронд , гийн утас руу  залгахад холбогдохгүй байж байгаад орой 22 уагийн үед холбогдоод адуугаа туугаад очиж байна. Бороо ороод байгаа болохоор адуу сайн явахгүй байна гэж хэлсэн. Одоо ийм орой болчихсон юм чинь яах юм бэ, маргааш болвол яасан юм гэсэн чинь би маргааш өглөө Шүүхийн шийдвэр дээр ажилтай зав байхгүй одоо л ажлаа амжуулъя одоохон очлоо наад сүлжээтэй газраа хүлээж бай гээд байсан. Адуу авах машинаа дагуулаад ир гэхээр нь би нөгөө адуу авах хүнтэйгээ холбоо бариад аймгийн шинэ цагаан хаалган дээр том тэрэг байгаа гэхээр нь бид 2 дагуулаад гийн адуугаа хашаад байж байя гэсэн газар луу явсан. Замаар өгсөөд явж байтал мотоцикльтой өмнөөс  ирээд адуу байгаа газар дагуулж очоод адуугаа ачих гэж байсан чинь цагдаа нар ирээд баригдсан. эдгээр адуунуудыг манай адуу гэж байсан. тэй анх тэр өдөр л таарсан. ыг урд нь зүс мэддэг байсан. Би тэр адуунуудыг хулгайнх гэдгийг мэдээгүй.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 40-41 хуудас, 43-44, 40-45 дугаар хуудас/,

 

 Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: 2018 оны 08 сарын 23-ны өглөө над руу утсаар яриад уулзая гэж хэлсэн. Тэгээд би захын хойно айраг зардаг газрын тэнд хүлээж байсан чинь ирэхгүй болохоор нь Арвайхээр сумын 3-р багт байрлах гэх хүний ажиллуулдаг биллиардны газар очсон тэнд тоглож байсан. Тэр үед дахиж залгаад ирж уулзсан. машинаа зарах гээд зар тавьсан чинь хүн авъя гээд байна хамт очоод адуу үзээд өг гэсэн. Ингээд Зүүнбаян-Улаан сум явах болсон. бас Зүүнбаян-Улаан сум руу айрганд явах гэж байсан болохоор нь би хамт явчих гээд *******, бид 3 хамт явсан. Эндээс  шууд яваад Зүүнбаян-Улаан сумын төв орсон. Сумын төв дээр нэг айлд орж 20.000 төгрөг аваад дэлгүүрээс архи, пиво аваад сумын төвөөс урагшаа гол гараад айраг авах айлд нь очиж 60 литр айраг аваад явж байтал Болороо нөгөө адуу авах Сүхээ гэдэг хүн залгаад байна сүлжээтэй газар ярья гээд сумын төв ороод ярьсан чинь өнөөдөр ачуулвал авъя гэж байна гэхээр нь Болороо машин авах гэж байгаа хүн рүүгээ миний утсаар яриад адууг чинь үзье гэсэн чинь ганцаараа яваа бол чи мэдэх юмуу? гэтэл би нэг хүнтэй яваа гэж хэлээд тасалсан. Ингээд сумын төвөөс гийнд очиж хоол идчихээд адуу үзэх газар луугаа явсан. Нар шингэхийн үед адуугаа очиж үзээд буцаад сүлжээтэй газар очиж агт авах хүнтэйгээ ярья гэж сүлжээтэй газар луу очоод ярьсан би тэр хүнтэй нь ярьж ямархуу адуунууд байсан талаар нь хэлсэн. Тэгээд нөгөө адуу өгөх хүнээ адуугаа туугаад ойртуулаад ир гээд явуулсан чинь адуу олигтой явахгүй байна гээд буцаад ирсэн тэгэхээр нь мотоциклийнх нь араар г суулгаад хамт туугаад ир гээд явуулсан. Тэгээд Болороо бид 2 тэр 2-ыг хүлээгээд машинд нь байж байсан. Ирэхгүй болохоор нь би гийн утас руу нь залгаад болохгүй бол хүрээд ир гэсэн чинь Болороо заавал туугаад ир гээд байсан Ингээд гийн мэддэг нэг саравчинд хашиж оруулахаар болоод Болороо бид 2 ачааны машинаа дагуулаад саравчин дээр ирэхэд нөгөө мотоцикльтой хүн яваад өгсөн хаашаа явж байгаа талаар нь гээс асуухад сум ороод архи аваад ирье гэж хэлсэн. Оосор байхгүй яаж барих уу, гэсэн чинь жолоочид оосор байгаа гээд 2 адуу барьж аваад байж байтал цагдаа нар хүрээд ирсэн. Би г 6 жилийн өмнөөс таних болсон. Болотуяагийн аав Банзрагч манайхны хүргэн болсон юм. Би г 2008 онд Хархорин сумын хорих ангид хамт ял эдэлж байгаад танилцаж байсан юм. Тэр хүн Дулаанхайрхан, сарын гол хавиар нутагладаг гэж ярьж байсан нэрээ хэлээгүй. Өрөөсөн нүднийх нь зовхи нь унжсан махлагдуу, 30 гаруй насны саарал өнгийн дээлтэй хүн байсан. Тухайн адуунуудыг эхлээд хулгайнх гэж мэдээгүй” гэсэн мэдүүлгүүд /1-р хх-ийн 46-49, 50-51 дүгээр хуудас/

 

Шүүгдэгч П.Батсайхны мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...Би өмнө айгаад худлаа мэдүүлэг өгсөн. Учир нь Дагвадорж надтай хамааралтай, би хүргэн нь болохоор мэдэхгүй хоноод байсан гэж мэдүүлчихсэн юм. Энэ миний буруу. 2018 оны 08 дугаар сард өдрийг нь санахгүй байна, сумын төвөөс гэрлүүгээ явж байх замд Т. явган 20 гаруй тооны адуу тууж явахад нь таарсан. Тухайн үед нар жаргасан бүрэнхий болж байсан. Би өөрөө адуугүй болохоор адуу сайн танихгүй.  Тухайн үед хэний адуу гэдгийг мэдээгүй намайг туулцаад өг гэхээр нь 1 км хүрээгүй зайнд хамт туулцсан. Тэр үед юун адуу вэ гэхэд Ганбатын адуу хэлээрэй гэсэн. Тэр үед хар өнгийн Ланд-80 машинтай нэг туранхай хар залуу, бүдүүн шар хүүхэн машинд нь сууж явсан. Машин дотор хоорондоо 9 тамгатай адуу гэж яриад байсан. Би ганцаараа ногоон өнгийн Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоцикльтой явсан. Би мотоциклио тухайн үед шинээр нь аваад 7-8 жил унасан. Тухайн үед ******* согтуу, би эрүүл байсан. Бүдүүн шар хүүхэн нь үсээ авахуулчихсан харагдсан. Нөгөө залуу нь эцэнхий туранхай хар харагдсан. Би эхлээд хулгайн адуу гэдгийг нь мэдээгүй. Т.ийг Ганбатын адуу гэж хэлэхэд мэдсэн. Би Ганбатад дараа нь нь согтуу байхдаа хэлсэн. Даваадорж тэр адуунуудыг хаанаас тууж ирснийг нь мэдэхгүй байна. Би энэ хэрэгт хамаалгүй хүргэн нь болохоор нуугаад хэлээгүй.” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 238-239 хуудас/,

 

Шүүгдэгч  Т.ийн яллагдагчаар өгсөн  мэдүүлэг /1-р хх-ийн 140-147 дугаар хуудас/

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 13 дугаар хуудас/,

 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14-21 дүгээр хуудас/,

 

Адуунуудад үзлэг хийж хүлээлгэж өгсөн тэмдэглэл /хх-ийн 22 дугаар хуудас/,

 

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 23 дугаар хуудас/,

 

Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 24-28 дугаар хуудас/,

 

Хөрөнгийн үнэлгээ, төслийн Лэндс ХХК-ний 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн №09/44 тоот үнэлгээний тайлан /1-р ххх-ийн 86-89 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч *******гийн эзэмшилд байсан гэх Токота ланд круйзер 80 маркийн 26-14 ӨВО улсын дугаартай автомашин болон шүүгдэгч *******ы эзэмшилд байсан гэх улсын дугааргүй БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Мустанг-5 150 маркийн мотоциклийг үнэлсэн хөрөнгийн үнэлгээ төслийн Лэндс ХХК-ны 2020 оны 07 дугаар сарын 24-ны өдрийн 07/32, 07/31 дугаартай үнэлгээний тайлангууд /2-р ххх-ийн 242-250 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Т.ийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /1-р хх-ийн 58-59, 160-161, 217, 219, 222-249,  2-р хх-ийн 2-5 дугаар хуудас 1-р хх-ийн 58-59 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч *******ын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд / 1-р хх-ийн 218-219, 222,  2-р хх-ийн  6-23 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч *******гийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд / 2-р хх-ийн 24, 28-32, 35, 37, 39-47 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч *******ы хувийн байдлыг тодорхойлсон баримтууд / 3-р хх-ийн 48-52, 56-58, 61-68 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Т.ийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас  / 1-р хх-ийн 229 дүгээр хуудас/, 

 

Шүүгдэгч *******ын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас  / 2-р хх-ийн 6 дугаар хуудас/, 

 

Шүүгдэгч *******ы Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас  / 3-р хх-ийн 49 дугаар хуудас/ зэрэг болно. 

 

Улсын яллагч “Шүүгдэгч Т., *******, ******* нар нь бүлэглэн 2018 оны 08 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр болох “” гэх газраас хохирогч ын эзэмшлийн 22 тооны адуу буюу олон тооны бод малыг хулгайлж, 12.150.000 төгрөгний хохирол учруулсан, шүүгдэгч ******* нь бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг шалгах явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу гэрчийн эрх, үүрэг, худал мэдүүлэг өгвөл хүлээлгэх хариуцлагын талаар хууль сануулсан хэдий ч худал мэдүүлэг өгсөн. Шүүгдэгч Б.Батсайхан нь бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэрэгт гэрчээр удаа дараа мэдүүлэг өгөхдөө хууль сануулж, хүлээлгэх хариуцлагын талаар сануулж баталгаа гаргуулсаар хэдий ч худал мэдүүлэг өгөх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зураг, нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Ганбат, гэрч , Р., , Мөнх-Эрдэнэ, Цэрэнтогтох, Мягмарбат, Гантөмөр нарын мэдүүлгүүд, хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс” ХХК-ийн үнэлгээний тайлангууд, хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан эд зүйл, бичиг баримт, гомдол мэдээлэл бусад баримтыг хавтаст хэрэгт тусгасан мөрдөгчийн тогтоол тэмдэглэлүүд зэрэг бичгийн нотлох баримтууд, мөн өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр нотлогдож тогтоогдсон гэж үзэж байна. Хэдийгээр шүүгдэгч нь энэ хэргийг үйлдээгүй, надад оролцоо байхгүй байгаа гэж мэдүүлсэн боловч яллагдагчийн мэдүүлэг дангаараа яллах болон цагаатгах үндэслэл бүхий нотлох баримт болохгүй гэж үзэж байна. Мөн шүүгдэгч “би бол санаа зорилгын хувьд адууг нь үзэж өгөх гэж явсан” гэж мэдүүлж байгаа боловч гэмт хэрэгт хамтран оролцсон, бүлэглэж үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Хэдийгээр Дагвадорж, , нар нь бүлэглэж үйлдсэн үйлдлээрээ нэгдээгүй, бид нар өөр өөр санаа зорилготой явсан  гээд мэдүүлээд байгаа боловч урьдчилан үгсэж тохиролцоогүй боловч үйлдлээрээ нэгдсэн нөхцөл байдлууд тогтоогдож байна.

Шүүгдэгч ын тухайд худал мэдүүлэг өгөх гэмт хэрэг үйлдсэнээр давхар зүйлчлэгдэж байгаа. Худал мэдүүлэг өгөх гэмт хэргийн тухайд шүүгдэгч ыг худал мэдүүлэг өгөх гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах ажиллагаа 2019 онд хийгдсэн. Үүнээс хойш хэрэгт хамтран оролцсон байна гэдэг нөхцөл байдал үүсээд, худал мэдүүлэг үйлдсэн гэмт хэргээс хойш буюу 2020 онд энэ гэмт хэрэгт хамтран оролцсон байна гэдэг үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байгаа.

Шүүгдэгч Батсайханы тухайд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр удаа дараа, гурван удаа мэдүүлэг өгөхдөө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулах зорилгоор худал мэдүүлэг өгсөн нөхцөл байдлууд нотлогдож хавтаст хэрэгт авагдсан баримтууд шүүхийн хэлэлцүүлгээр хангалттай нотлогдож тогтоогдсон гэж үзэж байгаа. Ийм учраас шүүгдэгч Дагвадорж, , нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, яллагдагч ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 зүйлийн худал мэдүүлэг өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, яллагдагч Батсайханыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу худал мэдүүлэг өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг,

 

            Шүүгдэгч Т.ийн өмгөөлөгч П.Дониддолгор: “...Миний үйлчлүүлэгч Дагвадорж нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бусдын 22 тооны адуу хулгайлсан болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн байна гэж үзэхээр байна. Хохирогч Ганбатын хувьд гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдуулах санал гаргаж байна. Хэдийгээр Дагвадорж тооны хувьд 2 тооны адуу хулгайлсан гэдэг мэдүүлгийг шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгч байгаа боловч уг хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрч байгаа. Бусдын олон тооны адуу гэдгийг Эрүүгийн хуулийн тусгай ангид нарийн тайлбарлаад өгсөн учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзэж байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Т.Оюунчимэг: “...Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоход хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтын хэмжээнд нотлогдохгүй байна гэж цагаатгах байр суурьтай оролцож байна. Тухайн хэрэг учрал 2018 оны 8 дугаар сарын 23-аас 24-нд шилжих шөнө 22 тооны адуу хулгайлсан хэрэгт холбогдож, тухайн хэрэг шүүхэд шилжиж ирээд анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хяанан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3-т зааснаар гэм буруугийн сэдэл, санаа зорилго, гэм буруугийн хэлбэр буюу нотлогдвол зохих байдал нь нотлогдоогүй гээд шүүх хуралдаанаар  нөхөн гүйцэтгэх боломжгүй гээд 2 удаа прокурорт буцсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар эрүүгийн хэрэгт хамаарал бүхий нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч гэм буруутай нь нотлогдсонгүй гэж үзэж байна. Энэ хэрэг дээр *******, ******* нарын хувьд хамтран оролцогч гэж байгаа боловч *******, ******* нарын мэдүүлэг дээр *******, ******* нар хулгай хийх санаа зорилго байгаагүй, дээрээс нь *******ы мэдүүлэг дээр тухайн адууг Т. ганцаараа туугаад явж байсан, намайг адуу туулцаад өг гэхээр нь адууг нь туулцаж өгсөн гэсэн мэдүүлэг, гэрч ын мэдүүлэгт тухайн асуудал ерөнхийдөө нилээд сэжиг бүхий байсан боловч *******г удаа дараа адууны тоо толгой мөн зүсийг, адууг ямар хүн зарах гэж байгаа талаар зургийг нь өгөөд явуул гэдэг, зургийг нь өгөөд явуулдаг. Тэр нь бол адуу зарах гэж байгаа хүний зураг хавтаст хэрэгт байхгүй боловч гэрчүүдийн мэдүүлэгт хүрэн өнгийн дээлтэй хүн байсан  гэдэг. *******той утсаар ярьсан байдаг. Тэгэхэд тэдэн тооны адуу өгнө гэдгийг ярьдаггүй, тухайн адууг тарган туранхай ийм тамгатай адуу байна гэдгийг хэлдэг. *******ын мэдүүлэг хэдий тогтворгүй байгаа ч гэсэн мэдүүлэг дотор тухайн адууны зүс, им, тамгыг тухайн хүндээ зураг явуул гэсэн асуудлыг ярьдаг. Эндээс харахад хулгай хийх санаа зорилготой байсан бол тийм тийм тооны адууг тэгэх гэж байгаа ингэж гэж ярих байсан уу. Тэгэхэд хэрэг учрал биллиардны газраас *******тай уулзаад машин тэрэгний талаар яриад тэндээ Т.той энэ хоёр уулзаад ******* энэ хоёр машин тэрэг зарах талаар ярьсан. Намайг чи зүгээр байхаар гэрт очоод мал адуу үзэж өгөөч гэсний дагуу би явсан. Тухайн адуунд бол миний оролцоо байхгүй гэж хэлдэг. Хэдийгээр өөрийнхөө гэм буруутайг нотлох үүрэг хүлээхгүй ч гэсэн энэ асуудлыг *******, ******* нар давхар гэрчилдэг. Тэгэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т заасан гэм буруугүйд тооцох үндэслэлтэй гэж үзэх саналыг шүүхэд гаргаж байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч *******гийн өмгөөлөгч Р.Шүрхүү: “...*******гийн өмгөөлөгчийн хувьд энэ хэрэгт Т., ******* нартай бүлэглэн бусдын 22 тооны адууг хулгайлж бүлэглэн, хамтран оролцсон гэх нөхцөл үндэслэл бүрэн хангалттай тогтоогдоогүй гэсэн дүгнэлтийг өгч байна. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар нотлогдвол зохих байдал буюу гэмт хэргийн сэдэл, зорилго, гэм буруугийн хэлбэрийг нотолж ирүүлэх шаардлагатай гэж хоёр ч удаа энэ хэрэг прокурорт буцсан. Дээр дурдагдсан зүйлүүд нь 2 удаа буцаагдахад тогтоогдоогүй дахиад өнөөдрийн шүүх хуралдаанд ярьж байгаа юм. Үүнийг давж заалдах шатны шүүхэд тогтоогдох боломж муутай, үүнийг шүүх хэрэгт авагдсан нотлох баримт материалаар дүгнээд дотоод итгэлээрээ шийдэх нь зүйтэй гэсэн байр суурьтай  шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэж хэлэлцэж байна. Прокурор  үйлдлээрээ нэгдсэн гэдэг, тэрнээс санаа сэдэл зорилго, ярьсан, хэлэлцсэн гэдэг бол бүгд үгүйсгэгдэж байгаа. Тэр адууг байсан байрнаас нь хөдөлгөөд өөр газар аваачсан, туусан явсан ийм хөдөлгөөнд ******* огт оролцоогүй. ******* өөрөө тайлбарлахдаа би машин зарах гэж яваад л энэ хэрэгт холбогдоод байгаа, би машинаа л заръя гэсэн. Тэгээд машинаа заръя гээд огт танихгүй Т.той тааралдаад Т. миний машиныг авъя гээд  10.000.000 төгрөгийг бэлнээр бусдад нь адуу өгнө гэсэн. Би энэнд л итгэсэн. Ямар хөрөнгөтэй, ямар адуутай адуугүйг нь мэдэхгүй байсан учраас би өнөөдөр энэ хэрэгт холбогдчихлоо гэдэг тайлбар нь бусад нотлох баримтуудаар давхар нотлогдож байгаа гэж үзэж байна. Энэ бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1.2-т зааснаар цагаатгах нотлох баримтууд энд нотлогдож байна. Нэгдүгээрт машин зарах зорилготой явсан гэдгийг хэргийн газар дээр очсон цагдаагийн ажилтан мэдүүлдэг. Хэргийн газар дээр яваад очиход 3 хүн байсан. нь бол би машин зарах гээд энэ улсуудаас адуу аваад тэр адууных нь мөнгийг авах зорилготой байна, энэ хүнд машин зарж байгаа юм гэж мэдүүлэг өгөөд зогсож байсан. Нөгөө хоёр бол харин зугтсан. Тэгээд асуухад юу ч хэлэхгүй доошоо хараад зогсож байсан гэсэн. Энэ бол цагаатгах нотлох баримт болно. Яагаад гэвэл ******* хэлдэг зүйлээ хэлээд л зогсож байсан. Харин хоёр дахь нотлох баримт бол ******* нь *******ийг урьд огт үзэж байгаагүй, огт танихгүй ийм хүнтэй айлын 22 тооны адууг хулгайлъя гээд нэгдэх боломж байна уу үгүй юу аваад үзэхэд тийм боломж огт байхгүй. Хувийн байдлаараа ч гэсэн ******* 8 настай хүүхдийн ээж, ганц бие эмэгтэй, нөхөргүй, дээд боловсролтой, багш хүн. Гуравдугаарт гэрч мөрдөн байцаалт, шүүх хуралдаанд мэдүүлгээ тогтвортой өгсөн. Мөрдөн байцаалтын шатанд “тэр эмэгтэй над руу яриад ийм адуу өгөх гэсэн юм, би машинаа зарж байгаа юм, энэ хүмүүсийн адууг аваад мөнгийг нь гаргаж өгч болох уу гэсэн. “Би г сэмхэн наад хүмүүсийнхээ зургийг болон адууны зургуудыг аваад надад явуулаатах гэхэд машин дотроосоо хүрэн дээлтэй хүний зураг, адуунуудын зургийг надад ирүүлсэн” гэдэг. Хэргийг шалгах явцад ч гэсэн, шүүх хуралдаанд ч гэсэн миний ойлголтоор бол ******* гэдэг хүн машинаа л зарах гэсэн зорилготой юм байна, эд нартай бүлэглэж хулгай хийх гэсэн зорилго бол байхгүй юм байна гэсэн мэдүүлэг өгдөг. Энэ мэдүүлгээр бол цагаатгах нотлох баримт бүрэн нотлогдож тогтоогдож байна. Яг ярихад энэ хэргийг ******* илрүүлсэн.  Яг хаана очих, хэдий хугацаанд, аль замаар, хэдэн адуу энэ бүгдийг нь тийш нь явуулаад нь цагдаагийн ажилтанд мэдэгдээд цаг хугацаа, орон байрыг нь мэдэгдээд энэ хүмүүс баригдсан. Тэгээгүй зургийг явуулаагүй, энэ мэдээллийг өгөөгүй байсан бол өнөөдөр бусдын 22 тооны адуу ашиглагдсан, хүн хохирсон, хэдий нь тэр нядалгаанд орчихсон ийм л байх байсан. Ганцхан адуу хашсан газар байсан гэдгээрээ л үйлдлээрээ нэгдсэн гээд байгаа юм. Тэгээд  эргэлзээтэй болж байгаа юм. Ийм болохоор өмгөөлөгч миний хувьд *******д энэ хэргийг шалгасан боловч гэм буруутай нь хангалттай тогтоогдоогүй учраас энэ хэргийг шүүгдэгчид ашигтайгаар шийдэх журмыг баримталж *******г гэм буруугүйд тооцож өгнө үү гэсэн дүгнэлтийг шүүх хуралдаанд оруулж байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч  *******ы өмгөөлөгч Г.Адъяатогтох: “...*******ы холбогдсон хэргийн үйлдэл бол хэрэг гардаг өдөр буюу 8 дугаар сарын 23-ны өдөр Зүүнбаян-Улаан сумын нутаг Бээрийн хошуу гэх газар сумын төвийн ойролцоо Батсайхан бензин авахаар явж байхдаа 20-оод тооны адуу туусан *******той таараад даваа өөд адуу дөхүүлж өгөөч гэсний дагуу адууг нь тууж дөхүүлж өгөөд ажилтай байсан учраас яараад явсан байдаг. Тухайн үедээ хулгайн адуу гэдгийг мэдээгүй, сумын төвөөр явж байгаад ******* бусдын адууг хулгайлсан гэдгийг мэдсэн байдаг. Ингээд өөрөө хэрэгт холбогдчих байх гэж айгаад цагдаагийн газраас дуудаж мэдүүлэг авахад гурван удаа худлаа мэдүүлэг өгөөд “Дагвадоржтой таараагүй, мэдээгүй, хараагүй” талаар мэдүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан нотлох баримтууд, шүүх хуралдааны хэлэлцүүлгүүдээр батлагдаж байгаа. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдож байгаа” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Т., *******, *******, ******* нарын холбогдсон хэрэгт гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримт болон үйл баримтыг тал бүрээс нь шинжлэн судалж  дүгнэхэд:

 

Шүүгдэгч ******* нь мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр, яллагдагчаар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “...Т. миний автомашиныг 17.000.000 төгрөгөөр, 10.000.000 төгрөг бэлнээр, 7.000.000 төгрөгөнд адуу өгөхөөр авъя гэж тохиролцсон. Тэгээд би  *******ыг дэмий байж байхаар надтай хамт явж адуу үзээд өг гэж хэлээд дагуулж явсан. Би гэж хүнд би машинаа зарж байгаа, энэ хүн надад адуу өгөх гэж байгаа, адууг нь авч бэлэн мөнгө гаргаж өгч болох уу бэлэн мөнгө хэрэгтэй байна гэж ярьсан. гэх хүн наад хүмүүстээ мэдэгдэлгүй Т.ийн зургийг утсаар авч явуул гэхээр нь бичлэг, зургийг авч явуулсан” талаар

 Шүүгдэгч ******* нь мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр, яллагдагчаар  болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “...Т., ******* хоёр юу ярьсныг мэдэхгүй  адуу мал үзэхээр болоод ******* надад хандаж чи завтай байгаа бол дэмий байхаар хамт яваад адуу үзээд өг гэж хэлсэн. Тухайн үед хэдэн адуу авах гэж байгааг нь асуугаагүй. ...Би сүлжээтэй газар очоод тэр адуу авах хүнтэй нь ярьж ямархуу адуунууд байсан талаар нь хэлсэн” талаар тус тус мэдүүлдэг ба шүүгдэгч нарын дээрх мэдүүлэг нь гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Одоо би он сарыг нь сайн санахгүй байна. Над руу нэг өдөр 88288787 гэсэн дугаараас залгаад “та адуу худалдаж авч байгаа юу би их хэмжээгээр нь адуу өгмөөр байна” гэхээр нь би “тиймээ адуу авч байгаа одоогийн байдлаар би Улаанбаатар хотод байна. Адууг авч болно гэж хариулсан”. Тэгээд утсаар ярьсан хүн нь эмэгтэй хүн байсан ба “ахаа би хүнд машинаа зарж байгаа юмаа тэгсэн тэр хүн надад мөнгөний оронд адуу өгч байгаа юм та тэрийг нь аваад надад мөнгийг нь өгч болох уу” гэж хэлсэн. Би болно гэж зөвшөөрсөн. ....Тэгээд намайг адууны зургийг чатаар явуул гэхээр нь би чатаар адууных нь зургийг явуулсан. Тэрнээс өмнө гэх хүнтэй ярихдаа за чи наад адуу зарах гэж байгаа хүнийхээ зургийг болон адууны зургийг нь над руу мэдэгдэхгүйгээр аваад явуул гэж хэлээд авчихсан байсан юм...” гэсэн мэдүүлэг / 1 хх-ийн 69 дүгээр хуудас/, гэрч ын 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...Он сарыг нь сайн мэдэхгүй байна. ... гэх эмэгтэй ярихдаа хүнд машинаа зарж байгаа юм та тэр хүний адууг аваад мөнгийг өгөх боломж байна уу гэхээр нь боломжтой. Наана чинь  манай найз том тэрэгтэй мал авч аймагт байгаа тэр хүнээр дамжуулан адуу авч болно. Хэдэн тооны ямар адуу юм гэхэд 21 тооны адуу байна. Одоо би адуу руу нь явж байна. Тэгээд үдээс хойш 17-18 цагийн үед залгасан. Адууны эзэнтэй нь яръя гэхэд тэр хүн 200, 300 тооны адуу зармаар байна гэсэн.  Адуу чинь бөөн байгаа юмуу? гэхэд. Байгаа 5-6 хоногийн зайтай 20-30 тоогоор нь өгнө гэсэн. Би өөрөө адуутай айлын хүн болохоороо нэг дор тийм их адуу өгнө гэхээр нь тухайн үед их гайхсан. ...Тухайн үед 18 тооны адууг 8.000.000  орчим төгрөгөөр ярилцсан байх сайн санахгүй байна. Дараа нь гэх эмэгтэйг адууны  эзний зураг, ямар настай адуу гэдгийг нь мэдээд зургийн аваад над руу явуулчих гэж хэлсэн. тэгье фейсбүүк хаягаа өгчих гэсэн. ....Надад сэжигтэй санагдаад байна гэхэд. Мөнх-Эрдэнэ Сүхээ чи наад адуугаа авъя гэж байгаад надтай тэр хүмүүсийг уулзуул гэсэн.  гаас  тухайн үед адуу зарах гэж байгаа хүнийг чи таньдаг юмуу гэхэд танихгүй зүгээр миний машиныг авах гэж байгаа хүн гэсэн. Тэгээд миний фейсбүүк рүү улаан бил үү, хүрэн дээлтэй эрэгтэй хүний зургийг явуулсан. ...Анх ******* машин зарах гэж байгаагаа хэлж байсан. Би Ланд 80 маркийн машинаа зарах гэж байгаа. Таньд адууг өгөөд мөнгийг нь би авах юм гэж яриад байсан” гэсэн мэдүүлэг. /3-р хх-ийн 138-139 дугаар хуудас/, гэрч Б.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг тухайн хэрэг учрал болсон газар очиход *******гаас машинд ачих гэж байсан адуунуудыг асуухад Т.ийн адуу гэж байсан. Т.ид машинаа зараад оронд нь адуу авах гэж байгаа талаар ярьж байсан...” гэсэн мэдүүлэг / 1 хх-ийн 54-55, 2 хх-ийн 106 дугаар хуудас/, гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр ...би тань руу “гийн явуулсан зураг бичлэгийг нь явуулъя” гээд миний фэйсбүүк чат руу бэлчээрт явсан адууны зураг, бичлэгийг нь явуулсан. Уг хэрэг дээр Т. буюу согтуу юм яриад байгаа бололтой дүрс байсан өөр юм бичлэгт харагдаагүй...” гэсэн мэдүүлэг /2 хх-ийн 104-105 дугаар хуудас/, яллагдагч *******ы мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “...2018 оны 08 дугаар сард өдрийг нь санахгүй байна, сумын төвөөс гэрлүүгээ явж байх замд Т. явган 20 гаруй тооны адуу тууж явахад нь таарсан. Тухайн үед нар жаргасан бүрэнхий болж байсан. ...Тухайн үед хэний адуу гэдгийг мэдээгүй намайг туулцаад өг гэхээр нь 1 км хүрээгүй зайнд хамт туулцсан” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 238-239 хуудас/ зэрэг нотлох баримтуудаас харахад шүүгдэгч нарын мэдүүлгийг дээрх гэрч нарын мэдүүлэг давхар нотолдог, шүүгдэгч *******, ******* нарыг бусдын олон тооны малыг бүлэглэж хулгайлсан болохыг нотлох  баримт хэрэгт хангалттай авагдаагүй, энэ талаар эргэлзээгүй шалгаж тогтоосон баримт хэрэгт авагдаагүй байна. 

 

Түүнчлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй” гэж хуульчилан заасан. Шүүгдэгч нарын гэрч, яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг нь бусад баримтаар давхар нотлогдож байх тул яллагдагч, шүүгдэгч нарын мэдүүлэг, тэдгээрийн гэрчээр өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар тооцож шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.

 

Иймд Өвөрхангай аймгийн прокуророос шүүгдэгч *******, *******, ******* нар нь бүлэглэн 2018 оны 08 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр гэх газраас хохирогч ын эзэмшлийн 22 тооны адуу буюу олон тооны бод малыг хулгайлж, 12.150.000 /арван хоёр сая нэг зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд энэ хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгч *******, ******* нар нь дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай эсэх нь эргэлзээтэй байх тул “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд ...эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Өвөрхангай аймгийн прокуророос шүүгдэгч *******, ******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Улсын яллагч “Шүүгдэгч Т., *******, ******* нар нь бүлэглэн 2018 оны 08 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр болох “” гэх газраас хохирогч ын эзэмшлийн 22 тооны адуу буюу олон тооны бод малыг хулгайлж, 12.150.000 төгрөгний хохирол учруулсан, ...Шүүгдэгч нь энэ хэргийг үйлдээгүй, надад оролцоо байхгүй байгаа гэж мэдүүлсэн боловч яллагдагчийн мэдүүлэг дангаараа яллах болон цагаатгах үндэслэл бүхий нотлох баримт болохгүй гэж үзэж байна. Мөн шүүгдэгч “би бол санаа зорилгын хувьд адууг нь үзэж өгөх гэж явсан” гэж мэдүүлж байгаа боловч гэмт хэрэгт хамтран оролцсон, бүлэглэж үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Хэдийгээр Т., *******, ******* нар нь бүлэглэж үйлдсэн үйлдлээрээ нэгдээгүй, бид нар өөр өөр санаа зорилготой явсан  гээд мэдүүлээд байгаа боловч урьдчилан үгсэж тохиролцоогүй боловч үйлдлээрээ нэгдсэн нөхцөл байдлууд тогтоогдож байна” гэсэн дүгнэлт гаргасан ч энэ нь хэрэгт авагдсан  шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 хх-ийн 69 дүгээр хуудас/, гэрч ын 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг. /3-р хх-ийн 138-139 дугаар хуудас/, гэрч Б.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: мэдүүлэг /1 хх-ийн 54-55, 2 хх-ийн 106 дугаар хуудас/, гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /2 хх-ийн 104-105 дугаар хуудас/, яллагдагч П.Батсайхны мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг /2хх-ийн 238-239 хуудас/  зэрэг нотлох баримтуудаар няцаагдаж байгаа ба шүүгдэгч нарын мэдүүлгийг дээрх гэрч нарын мэдүүлэг давхар нотолдог бөгөөд  улсын яллагч шүүгдэгч *******, ******* нарыг үйлдлээрээ нэгдэж бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж байгаа боловч тухайн олон тооны адууг туух, хаших зэрэгт шүүгдэгч нар оролцоогүй нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон. Үйлдлээрээ нэгдэх гэдэг нь ямар нэгэн хууль бус зүйл хийж  түүний үр дагаврыг ухамсарласны үндсэн дээр оролцсон байхыг хэлдэг болохыг тус тус дурдаж байна.

 

Шүүгдэгч Т. нь нь 2018 оны 08 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр гэх газраас хохирогч ын эзэмшлийн 22 тооны адуу буюу олон тооны бод малыг хулгайлж, 12.150.000 /арван хоёр сая нэг зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

 

Шүүгдэгч ******* нь бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг шалгах явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу гэрчийн эрх үүрэг, худал мэдүүлэг өгвөл хүлээлгэх хариуцлагын талаар хууль сануулан 2018 оны 09 дүгээр сарын 03, 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрүүдэд гэрчийн мэдүүлэг өгөхдөө “...мотоцикльтой хүн машин авахаар адуу тууж ирсэн” гэж зориуд худал мэдүүлэг өгч, худал мэдүүлэх гэмт хэрэг үйлдсэн,

 

Шүүгдэгч ******* нь “ бусдын олон тооны малыг хулгайлсан” гэмт хэргийг шалгах явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу гэрчийн эрх үүрэг, худал мэдүүлэг өгвөл хүлээлгэх хариуцлагын талаар хууль сануулан, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа буюу 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр, 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр, 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрүүдэд гэрчийн мэдүүлэг өгөхдөө “... болон бусад өөр хүмүүстэй ямар нэгэн адуу туулцаж, хашилцах ажилд огт оролцоогүй би тухайн үед Улаанбаатар хотод байсан...”, “... би согтуу байсан байх тэгж хэлснээ санахгүй байна. Би ийн хулгайлсан адуу Ганбатын адуу байсныг сүүлд мэдсэн. Согтуу л тэднийд орсон байх...”, “...Намайг тухайн адуунуудаа туугаад жаахан урагшаа гаргаад өг гэхээр нь би чадахгүй гэж хэлээд яваад өгсөн...” гэж зориуд худал мэдүүлэг өгч, худал мэдүүлэх гэмт хэргийг тус тус үйлдсэн болох хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

Хохирогч ын “...Би 2018 оны 08 дугаар сарын 23-ны орой бүрэнхий болж байхад адуугаа харахад манай гэрийн ойролцоох өвөлжөөн дээр байсан. Маргааш өдөр нь буюу 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр сумаас утасдаад танай адууг “Хондлойн бууцан” дээр хулгайлж аваачаад зарах гэж байхад нь цагдаа нар илрүүлсэн байна ирж адуугаа ав гэж ярьсан. Тухайн үедээ итгэхгүй арай үгүй байлгүй гэж бодоод сумын төв ортол үнэхээр манай адуунууд мөн байсан. Сумын төвөөс зүүн хойшоо 12 км зайд манайх “Цахиурт” багийн “Ханги” гэх газар байдаг. Манай адуу байсан өвөлжөөнөөс 17.18 км зайтай байгаа байх. ... гэх Т. нь манай адууг хэд хоногийн өмнө харчихаад Батсайхан гэх хүнд энэ эзэнгүй адуу юм шиг байна гэж ярьсан гэсэн. Батсайхан надад хэлэхдээ танайх адуугаа барьж уядаггүй болохоор адууг чинь эзэнгүй адуу байна гэж яриад байсан. Тэгэхээр нь би танай адууг гэж хэлсэн шүү дээ гэж байсан. Тэгэхээр буюу манай адууг эзэнгүй гүйгүүл отроор орж ирсэн адуу л гэж бодсон юм шиг байна лээ. ...манай адуу бол хүний оролцоотой тууж байж л тухайн газар очсон байх. Тэрнээс бол бэлчээрээрээ манай адуу тухайн газар очихгүй. Хэрэг болох үед бол Т.ийн гэр манайхаас 4-5 км зайтай л байсан...” гэсэн мэдүүлэг / 1 хх-ийн 31-38 дугаар хуудас/, гэрч Б.гийн “...2018 оны 08 дугаар сарын 23, 24-ний үед гэж таньдаг хүн утсаар залгаад хүмүүс хулгай хийсэн адуу зарах гэж байгаа юм шиг байна гэж хэлэхээр нь хаана байгааг нь асуугаад тухайн газарт нь Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 4 дүгээр багийн нутаг Ар хондлой гэсэн байх нэг газар очиход *******, Ц., ******* нар малын хашаан дотор хэдэн адуу хийчихсэн, 2 адууг нь барьж аваад машиндаа ачуулах гэж байсан. Харин бусад адууг нь хашаанаас гаргах гэж байгаа бололтой байсан. Тэгээд юун адуу ачиж байгаа талаар асуугаад шалгалт хийхэд тухайн адуунууд нь Зүүнбаян-Улаан сумын 2 дугаар багийн иргэн ын адуу болох нь тогтоогдсон. ...Намайг тухайн хэрэг учрал болсон газар очиход *******гаас машинд ачих гэж байсан адуунуудыг асуухад *******ийн адуу гэж байсан. Т.ид машинаа зараад оронд нь адуу авах гэж байгаа талаар ярьж байсан. ...намайг очиход хэрэг учрал болсон гэх газар байх малын саравч дотор ******* Ц., Т. нар ын эзэмшлийн 22 тооны адууг хашчихсан, хоёр адууг нь барьж аваад ачих гэж байсан...” гэсэн мэдүүлэг / 1 хх-ийн 54-55, 2 хх-ийн 106 дугаар хуудас/, гэрч Р.гийн “...2018 оны 08 дугаар сарын сүүлээр байх, яг өдрийг нь санахгүй байна. Манай нөхөр ногоон өнгийн Ланд маркийн машинд суучихсан, 2 хүнтэй гэрээрээ ороод гарсан, ...сүүлд нь би сумынхаа хүнээс манай нөхөрийг адуу хулгай хийгээд цагдаад баригдсан гэж ярихыг сонссон юм...” гэсэн мэдүүлэг / 1 хх-ийн 56-57 дугаар хуудас/, гэрч ын “...ын адуу бол гэрийнхээ ойролцоо хойд талаараа л бэлчдэг юм. “Хондлойн өвөр” гэх газар луу бол явж бэлчдэггүй юм. Шургуунд оруулах гэж л хүн тууж “Хондлой” гэх газар луу явдаг юм. Өөрсдөө бол явдаггүй юм...” гэсэн мэдүүлэг / 1 хх-ийн 63-64 дүгээр хуудас/, гэрч ын мөрдөн байцаалтанд өгсөн: “... Манайх 2018 оны 08 дугаар сард Ханги гэх газар Ганбат гэх айлтай хамт зусаж байсан. Т. манайхаас 5-6 км зайд нутаглаж байсан, ...2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр санагдаж байна. Намайг өвөлжөөн дээр юм хийчихээд гэрлүүгээ явах замд ын адуу Улаанчулууны голд 22 тоотой хүрэн азарагатай бүрэн байсан. Харин маргааш нь үдээс хойш ын адууг Хондлойн өвөр гэх газар очсон байна гэж дуулсан. Тэгээд сураг сонсоход / / хүмүүстэй нийлж ачсан талаар мэдсэн...” гэсэн мэдүүлэг / 1 хх-ийн 67-68 дугаар хуудас/, гэрч ын “... Одоо би он сарыг нь сайн санахгүй байна. Над руу нэг өдөр 88288787 гэсэн дугаараас залгаад “та адуу худалдаж авч байгаа юу би их хэмжээгээр нь адуу өгмөөр байна” гэхээр нь би “тиймээ адуу авч байгаа одоогийн байдлаар би Улаанбаатар хотод байна. Адууг авч болно гэж хариулсан”. Тэгээд утсаар ярьсан хүн нь эмэгтэй хүн байсан ба “ахаа би хүнд машинаа зарж байгаа юмаа тэгсэн тэр хүн надад мөнгөний оронд адуу өгч байгаа юм та тэрийг нь аваад надад мөнгийг нь өгч болох уу” гэж хэлсэн. Би болно гэж зөвшөөрсөн. Би хэдэн адуу байгаа юм бэ цөөхөн адуу бол очиж авмааргүй байна “олон юмуу” гэхэд “нөгөө хүн нь бараг хоёр гурван зуун адуу өгье” гэнээ гэхээр нь “аан тийм бол очиж авч болно” гэж хариулсан. Гэтэл нөгөө хүн “та өнөөдөртөө 21 ширхэг адуу худалдаж авах боломж байна байна уу” гэхээр нь “өө манай найз наана чинь том тэрэгтэй ачаа ачаад явж байгаа би мөнгийг нь шилжүүлээд үзүүлээд авчихаж болно. Адуугаа гарал үүслийн бичигтэйгээ бэлэн байлгаж бай очоод үзээд авч болно” гэж хэлсэн. 21 адуу бол багтахгүй харин 18 ширхэг адуу авч болно гэж хэлсэн, ...Удалгүй дахиж залгаад өнөөдөр 18 ширхэг адуу өгье гэхээр нь гарал үүслийн бичигтэй бэлдээд байж бай би хүн явуулъя гэж хэлсэн. Тэгтэл над руу залгаад та энэ адуу өгөх гээд байгаа хүнтэй утсаар ярина уу гэхээр нь “би ярьтал гарал үүслийг нь би авч чадахгүй байна. Чи өөрөө зохицуул гэхдээ би чамд 18 биш 5 хоног тутамд 20-30 адуу нийт 2-3 зуун адуу өгч чадна чи гарал үүслийг нь зохицуул гэж хэлсэн”. Тэгэхээр нь надад их сэжигтэй санагдсан учраас би гарал үүсэл авах хүнтэй ярьчихаад болохоор бол эргээд холбогдъё гэж хэлээд утсаа тасалсан. Ингээд би өөрийн найз болох цагдаад ажилладаг мөрдөгч гэж хүнтэй холбогдоод болсон явдлын талаар хэлээд, Мөнх-Эрдэнэ хошуучийн утасны дугаарыг аваад Мөнх-Эрдэнэ ах руу болсон явдлын талаар хэлээд хүмүүс хулгай хийсэн адуу зарах гээд байгаа юм шиг байна гэж хэлсэн. Тэгээд намайг адууны зургийг чатаар явуул гэхээр нь би чатаар адууных нь зургийг явуулсан. Тэрнээс өмнө гэх хүнтэй ярихдаа за чи наад адуу зарах гэж байгаа хүнийхээ зургийг болон адууны зургийг нь над руу мэдэгдэхгүйгээр аваад явуул гэж хэлээд авчихсан байсан юм...” гэсэн мэдүүлэг / 1 хх-ийн 69 дүгээр хуудас/, гэрч “...2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр гэх адуу авдаг залуу утсаар над руу залгаж яриад Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумаас 30 гаран тооны адуу өгье гээд байна, шөнөдөө амжиж ирж чадах уу гэж байна сэжигтэй санагдаад байна гэж яриад, тухайн оройдоо над руу дахиж залгаад  ...би тань руу “гийн явуулсан зураг бичлэгийг нь явуулъя” гээд миний фэйсбүүк чат руу бэлчээрт явсан адууны зураг, бичлэгийг нь явуулсан. Уг хэрэг дээр буюу согтуу юм яриад байгаа бололтой дүрс байсан өөр юм бичлэгт харагдаагүй. 2018 оны 08 дугаар сарын 23-ны орой ыг би худалдаж авъя гээд хэлчих хаана уулзах уу гэж асуугаад надад эргээд хэлээдэх гэсэн. над руу эргэж залгаад эрүүгийн мөрдөгч д хаана уулзах, яаж явахыг хэлчихлээ гэж байсан тэгээд мөрдөгч нарын хамт Зүүнбаян-Улаан сумын 2 дугаар багийн нутагт адуу өгөх гэж хүлээж байтал ******* гэж хүнтэй цагаан хаалган дээр уулзахаар болоод явсан. Шинэ цагаан хаалган дээр ногоон өнгийн Ланд крузер 80 маркийн авто машинтай ын хамт ирээд ачааны машиныг дагуулаад явсан, ...Дагаж явахад Зүүнбаян-Улаан сумын төвөөс зүүн урагш эзэнгүй айлын байранд дээр очсон байсан. Машинаас буугаад очтол байранд 20 гаран тооны адуу хашаатай, хашаан дээр уяа ногт зэргийг тавьчихсан 2 хүн адуу барих гээд зогсож байсан. Бид нарыг хараад тэр хоёр хүн зугтсан. Бид нар байрны хэдэн талаар тойрч , нарыг барьсан. машин дотор сууж байсан...” гэсэн мэдүүлэг / 2 хх-ийн 104-105 дугаар хуудас/, гэрч ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын дундуур өдрийг нь сайн санахгүй байна. Аймгийн төвөөс ирсэн гээд машинтай цагдаа нар ирээд хохирогчийг нь танихгүй адуу айлын байранд байна багийн даргад нь хүлээлгэж өгөх гэсэн юм гээд намайг дуудсан. Тэгээд тус газар нь яваад очиход М.Батаа гэх хүний байранд 20 гаран тооны хүрэн азаргатай адууг хашсан байсан. Миний одоо санаж байгаагаар 99 тоон тамгатай 2 туранхай байдас байсан. Бусад адуунууд нь сувай тарган  адуунууд байсан. Тэгээд эзэн нь байхгүй та энэ адуунуудыг бүртгэж аваад өөр дээрээ байлгаж бай гэсний дагуу би уг адуунууд бүртгэж авсан. Тэгээд уг адуунуудыг өөрийн машинаар сумын төв рүү туугаад явж байтал цагдаагаас яриад эзнийг нь оллоо. Танай 2 дугаар багийн Ганбат гэх иргэн байна гэсэн. Би сумын төв орж Ганбатын гэрлүү нь хүн явуул авчруулаад тус адуунуудыг хүлээлгэн өгсөн...” гэсэн мэдүүлэг / 2-р хх-ийн 108-109 дүгээр хуудас/, шүүгдэгч *******ын гэрчээр өгсөн “...Сумын төвөөс гийнд очиж хоол идчихээд адуу үзэх газар луугаа явсан, ...Ингээд гийн мэдлийн нэг саравчинд хашиж оруулахаар болоод Болороо бид 2 ачааны машинаа дагуулаад саравчин дээр ирэхэд нөгөө мотоцикльтой хүн яваад өгсөн хаашаа явж байгаа талаар нь би гээс асуухад сум ороод архи аваад ирье гэсэн гэж хэлсэн. Оосор байхгүй яаж барих уу гэсэн чинь жолоочид оосор байгаа гээд 2 адуу барьж байтал цагдаа нар хүрээд ирсэн, ...Тэр адуу зарж машин авах гэж байгаа хүн нь өрөөсөн нүд нь онигор, 170 орчим өндөртэй, 30 гаран насны дундын биетэй хүн байсан. Тэр хүн цэнхэр мотоцикльтой хүн байсан. Тэр хүн нилээн удаж байгаад араас ирсэн...” гэсэн мэдүүлэг / 1 хх-ийн 48-49 дүгээр хуудас/, Гэрчүүдийг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэлд: Гэрч мэдүүлэг өгөхдөө “...энэ талаар бол худлаа ярьсан юм. би дөрвийн дөрвөн хүүхэдтэй надад хэцүү байна гэхээр нь би тэгээд хэлчихсэн юм, ...тэнд мотоцикльтой хүн байгаагүй, миний тухайд буюу ийн хэлээрэй гэснээр мотоцикльтой хүн байсан гэж бол ярьж байсан. Харин адуу хашсан газар мотоцикльтой хүн байгаагүй, тэр хорооны хажуугаар гардаг замтай юм билээ. Бид хоёрыг том машин дагуулаад явж байхад мотоцикльтой хүмүүс явж л байсан, тэрнээс адуу хашсан газар бол мотоцикльтой хүн байгаагүй... ... буюу тэгээд хэлчих гэхээр нь тэгээд хэлчихсэн юм. цагдаа дээрээс гарч явах үедээ ингээд хэлээд өгчих гэхээр нь би тэгээд хэлчихсэн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 дугаар хуудас/, шүүгдэгч П.Батсайхны мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “...Би өмнө айгаад худлаа мэдүүлэг өгсөн. Учир нь Дагвадорж надтай хамааралтай, би хүргэн нь болохоор мэдэхгүй хоноод байсан гэж мэдүүлчихсэн юм. Энэ миний буруу. 2018 оны 08 дугаар сард өдрийг нь санахгүй байна, сумын төвөөс гэрлүүгээ явж байх замд Т. явган 20 гаруй тооны адуу тууж явахад нь таарсан. Тухайн үед нар жаргасан бүрэнхий болж байсан. Би өөрөө адуугүй болохоор адуу сайн танихгүй.  Тухайн үед хэний адуу гэдгийг мэдээгүй намайг туулцаад өг гэхээр нь 1 км хүрээгүй зайнд хамт туулцсан” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 238-239 хуудас/, шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг /1хх-ийн 40-41 хуудас, 43-44, 40-45 дугаар хуудас/,  Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 13 дугаар хуудас/, Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14-21 дүгээр хуудас/, Адуунуудад үзлэг хийж хүлээлгэж өгсөн тэмдэглэл /хх-ийн 22 дугаар хуудас/,  Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 23 дугаар хуудас/, Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 24-28 дугаар хуудас/, Хөрөнгийн үнэлгээ, төслийн Лэндс ХХК-ний 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн №09/44 тоот үнэлгээний тайлан /1-р ххх-ийн 86-89 дүгээр хуудас/ шүүгдэгч *******, *******, ******* нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

Шүүгдэгч Т. нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа гэсэн ба харин машин тэрэг авна гэж *******д хэлээгүй, үүнийг нь би хүлээн зөвшөөрөхгүй. гэдэг хүн намайг утсаар ярьж 200-300 адуу өгнө гэж ярьсан гэсэн. Би яриагүй. Ямар хүн ярьсныг мэдэхгүй байна. 20-30 тооны адуу өгнө гэж хэлээгүй, 2 адуу өгнө гэж хэлсэн. *******гаас машин худалдаж авна гэж хэлээгүй машинаа зарна гэсэн хаяг наасан гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хотоос *******гийн найз ирэх гэж байгаа. Тухайн үед адуу аваад Баянхонгор аймаг явах гэж байгаа гэж тухайн үед надад тэгж хэлж байсан  Надад хөдөө явах зорилго байгаагүй. Энд албадан ажил хийж байсан. Би той таарч 2 адуу хэрэгтэй байна гэхээр нь эзэнгүй 2 адуу байгаа мөнгө болгоод хэрэглэе гэж тухайн үед ярьж байсан. ...******* мөнгөний хэрэгтэй байна. 2-3 адууны хэрэг байна гэхээр нь эзэнгүй 2 адуу байгаа гэж хэлсэн чинь би найзаа дуудчихъя мотоцикл хэрэггүй гэж хэлсэн...” гэж мэдүүлж байх боловч энэ нь шүүгдэгч *******, ******* нарын гэрч, яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг, гэрч , , Мөнх-Эрдэнэ нарын мэдүүлгээр энэ нь няцаагдаж байгаа бөгөөд шүүгдэгч Т.ийн мэдүүлгийг үнэн зөв гэдгийг нотлох баримт хэрэгт байхгүй тул түүний мэдүүлгийг дангаар нь нотлох баримт болгон үнэлэх хууль зүйн үндэслэлгүй юм.

 

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  “ бусдын олон тооны малыг хулгайлсан бол” гэж хуульчилсан байсныг 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнд “машин механизм ашиглаж” гэж нэмэлт оруулсан бөгөөд “олон тооны мал” гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно гэж тайлбарлажээ.

 

             Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тогтооно” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч Т.ид 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдахаас өмнө үйлчилж байсан Эрүүгийн хуулиар гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах нь түүний  эрх зүйн байдлыг дээрдүүлж байна.  

 

Шүүгдэгч Муу мянган овогт Төмөрбаатарын ид Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэж өөрчлөх нь зүйтэй байна.  

 

Шүүгдэгч Муу мянган овогт *******ийг бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан,

 

Шүүгдэгч Цамбынхан овогт *******, Хүрэмт овогт ******* нарыг гэрч мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэж шүүгдэгч Т.Д  авгадоржийг бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч *******, ******* нарыг гэрч мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох эрх зүйн үндэслэлтэй байна.  

 

Уг гэмт хэргийн улмаас хохирогч ад 22 тооны адууны буюу 12,150,000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд хохирогч хулгайд алдсан 22  тооны адуугаа буцаан авсан  болох нь хохирогч Б. Ганбатын 22 тооны адуугаа хүлээж авсан тухай мэдүүлэг, адууны гэрэл зургийн үзүүлэлт, гэрч ийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Т. нь хохирогч ын эзэмшлийн 22 тооны адуу буюу олон тооны бод малыг буцааж өгсөн тул бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ бензины үнэ 100.000 төгрөг, үнэлгээ хийлгэсний 80.000 төгрөг нэхэмжлэнэ гэсэн боловч энэхүү нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь  шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтаар тогтоогдож байна.

 

Иймд хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн. Шүүгдэгч Т., *******, ******* нар нь бусдад төлөх төлбөргүйг дурдах нь зүйтэй байна.

 

Улсын яллагч “...Шүүхээс шүүгдэгч  Т., Д.Эрдэнэ-очир, ******* нарыг гэм буруутайд тооцсон хэмжээнд нь эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтээ гаргая. Шүүгдэгч Т.ийг Монгол улсын Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасныг журамлан эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учраас  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.ид 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Эрүүгийн хариуцлага оногдуулах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүй нь тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэж дууссан эсвэл таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамруулан ойлгоно” гэж заасан байгаа. Уг гэмт хэрэг үйлдэгдсэн хөөн  хэлэлцэх хугацааны асуудал Монгол улсын Үндсэн хуулийн цэц дээр маргаантай байсан. Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гарсан. Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг бүхэлд нь хүчингүй болгосон үндсэн хуулийн цэцийн дүгнэлт гарсан. Ийм учраас эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлд заасныг журамлаж Д.Эрдэнэ-очирт холбогдох худал мэдүүлэг өгөх гэмт хэрэг үйлдэгдэж дууссан хугацааг 2019 оны 02 дугаар сарын 15-наар тооцож Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн учраас *******ын худал мэдүүлэг өгөх гэмт хэргийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох саналтай байна. Шүүгдэгч *******ы хувьд мөн адил гэмт хэрэг тодорхой хугацаанд үргэлжилсэн хамгийн сүүлийн хугацаа нь 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр  гэрчийн мэдүүлэг өгөхдөө худал мэдүүлсэн нөхцөл байдал тогтоогддог. Ийм учраас 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс гэмт хэрэг төгссөн цаг хугацааг тооцож Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 1 жилийн хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгуулахаар прокурорын дүгнэлт гаргаж байна. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан П.Батсайхны эзэмшлийн мотоциклийг 100.000 төгрөгөөр үнэлсэн байдаг. Үүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан машин механизм гэж үзэж үнэлгээний мөнгө болох 100.000 төгрөгийг Т.оос гаргуулж улсын төсөвт шилжүүлэх, гэмт хэргийн хохирол, хор уршгийн тухайд хохирогч  Ганбат гаргасан 180.000 төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзсан учраас Т.оос бусдад төлөх төлбөргүйг дурдах. Т. нь 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авагдаж 2019 оны 04 дүгээр сарын 04-ны өдөр таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосон. Мөн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2020 оны 02 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл 6 хоног, нийтдээ 65 хоног цагдан хоригдсон. Уг цагдан хоригдсон 65 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох.  Шүүгдэгч Т.ид авсан хувийн баталгаа гаргах, таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ өдрөөс эхлэн цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авахаар санал гаргаж байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Т.ийн өмгөөлөгч П.Дониддолгор: “...Шүүхээс Т.ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцлоо. Т.ид ял шийтгэл эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дараах нөхцөл байдлыг харгалзаж эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх нөхцөл байдал буюу бусдад төлөх төлбөргүй, хохирол төлөгдсөн гэдэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг удирдлага болгоод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулах саналыг гаргаж байна. Өөрөөр хэлбэл энэ зүйлчлэл дэх гэмт хэрэг нь 2-8 жилийн хорих ялтай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар журамлаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргаж байна. Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байгаа, Т.ийн нийт цагдан хоригдсон 65 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцуулах санал гаргаж байна. Мөн түүнд оногдуулах хорих ялыг нээлттэй хорих ангид оногдуулах санал гаргаж байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Т.Оюунчимэг: “...Хөөн хэлэлцэх хугацаа дууссаныг  улсын яллагч хүлээн зөвшөөрч хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг дэмжиж оролцож байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч *******ы өмгөөлөгч Г.Адъяатогтох: “...Хөөн хэлэлцэх хугацаа дууссаныг  улсын яллагч хүлээн зөвшөөрч хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг дэмжиж оролцож байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

 

Шүүхээс шүүгдэгч Т., *******, ******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Т.ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т  заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, чин санаанаасаа гэмшсэн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч Т.ид  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэг жил хоёр сарын хугацаагаар хорих ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Т.ид эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял шийтгэл оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Т.ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан нэг жил хоёр сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.ийн цагдан хоригдсон 65 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй. 

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэрч, хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн бол яллагдагчаар татаж болохгүй” гэж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй” гэж тус тус хуульчилжээ.

 

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” гэж хуульчилсан байсныг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох” гэснийг “яллагдагчаар татах” гэж өөрчлөн найруулсан. 

 

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тогтооно” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч  *******, ******* нарт   2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт,  өөрчлөлт оруулах тухай хууль батлагдахаас өмнө үйлчилж байсан Эрүүгийн хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох нь шүүгдэгч  *******, ******* нарын эрх зүйн байдлыг дээрдүүлж байна.  

 

Шүүгдэгч ******* нь бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг шалгах явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу гэрчийн эрх үүрэг, худал мэдүүлэг өгвөл хүлээлгэх хариуцлагын талаар хууль сануулан, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа буюу 2018 оны 09 дүгээр сарын 03, 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрүүдэд гэрчийн мэдүүлэг өгөхдөө “...мотоцикльтой хүн машин авахаар адуу тууж ирсэн” гэж зориуд худал мэдүүлэг өгч, худал мэдүүлэх гэмт хэргийг,  

 

Шүүгдэгч ******* нь “ бусдын олон тооны малыг хулгайлсан” гэмт хэргийг шалгах явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу гэрчийн эрх үүрэг, худал мэдүүлэг өгвөл хүлээлгэх хариуцлагын талаар хууль сануулан, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа буюу 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр, 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр, 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрүүдэд гэрчийн мэдүүлэг өгөхдөө “... болон бусад өөр хүмүүстэй ямар нэгэн адуу туулцаж, хашилцах ажилд огт оролцоогүй би тухайн үед Улаанбаатар хотод байсан...”, “... би согтуу байсан байх тэгж хэлснээ санахгүй байна. Би ийн хулгайлсан адуу Ганбатын адуу байсныг сүүлд мэдсэн. Согтуу л тэднийд орсон байх. ..” “...Намайг тухайн адуунуудаа туугаад жаахан урагшаа гаргаад өг гэхээр нь би чадахгүй гэж хэлээд яваад өгсөн...” гэж зориуд худал мэдүүлэг өгч, худал мэдүүлэх гэмт хэргийг үйлдсэнээс үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн байх тул шүүгдэгч *******, ******* нарт  холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Т.ийн  гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч *******ы өмчлөлийн Мустанг-5 150 маркийн мотоциклийн үнэ 100.000  төгрөгийг шүүгдэгч Т.оос гаргуулж улсын орлого болгохыг, 

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг,

 

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьж, шүүгдэгч *******, *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхийг,  

 

Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг,  Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Т.ид  авсан цагдан хорих, шүүгдэгч *******, *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 34.14 дүгээр зүйлийн 1,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 2.5, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 3.6, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

3. Шүүгдэгч Муу мянган овогт *******ийг бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Цамбынхан овогт *******, Хүрэмт овогт ******* нарыг гэрч мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Өвөрхангай аймгийн прокуророос шүүгдэгч Цамбынхан овогт *******, Харчу овогт ******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Муу мянган овогт Төмөрбаатарын ид Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэж өөрчилсүгэй. 

 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т тус тус зааснаар шүүгдэгч *******, ******* нарт Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Муу мянган овогт *******ийг нэг жил хоёр сарын  хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.ид оногдуулсан нэг жил хоёр сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.ийн цагдан хоригдсон 65 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

8. Шүүгдэгч Б., *******, ******* нар нь бусдад төлөх төлбөргүй хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурьдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Мустанг-5 150 маркийн мотоциклийн үнэ 100.000 төгрөгийг шүүгдэгч *******оос гаргуулж улсын орлого болгосугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьж, шүүгдэгч *******, *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Т.ид  авсан цагдан хорих, шүүгдэгч *******, *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.