| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2018/0150/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/738 |
| Огноо | 2018-08-28 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.1.2.4., |
| Улсын яллагч | М.Амарзаяа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 2018/ШЦТ/738
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга А.Сэрчмаа,
улсын яллагч М.Амарзаяа,
иргэний нэхэмжлэгч Б.У,
шүүгдэгч Э.Т, өмгөөлөгч Б.Тэнгис,
шүүгдэгч О.Б, П.О, өмгөөлөгч Б.Энхтүвшин,
шүүгдэгч Т.Т, өмгөөлөгч Н.Жамъяндорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт Э.Т, Т.Т нарыг,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт П.О, О.Б нарыг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2014260005371 дүгээр 16 хавтас хэргийг 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр С аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, ах, эгчийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сум, ** дугаар баг, Ялалтын *** тоотод оршин суух, Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, ** тоотод түр оршин суух,
урьд Дорнод аймаг дахь Хэрлэн сумын шүүхийн 2011 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 22 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,
Дархан-Уул аймгийн сум дундын шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 276 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хорих ял шийтгүүлсэн, Б овогт Э-ын Т /РД:*****/,
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, ахын хамт Дорнод аймгийн Хэрлэн сум, ** дугаар баг, **дугаар байр, ** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт П-гийн О /РД:*****/,
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 30 дугаар гудамж, 578а тоотод оршин суух, Б овогт О-ын Б /РД:****/,
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1999 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Завхан аймагт төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эмээ, ахын хамт Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Сэлбийн 12 дугаар гудамж, 66 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Т-ын Т /РД:*****/.
Яллагдагч Э.Т нь 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн **дүгээр хороо, Цайзын ** тоотод оршин суух И.У-ын байшингийн вакум цонхыг түлхэн орж дунд гарын мөнгөн аяга, их гарын мөнгөн аяга, бага гарын мөнгөн аяга, эмэгтэй мөнгөн бүс зэрэг эд зүйлс хулгайлан 1.620.000 төгрөгийн хохирол,
- 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр С дүүргийн ** дугаар хороо, Дамбадаржаагийн *** тоотод оршин суух иргэн Ж.Э-гийн байшингийн цонхоор нэвтрэн орж эд зүйлс хулгайлан 3.125.900 төгрөгийн хохирол учруулсан,
Бусадтай бүлэглэж
- Э.Г, Э.С, Г.Дболон 14 насанд хүрээгүй Н.Б, А.Д, О.Ннартай бүлэглэн 2009 оны 9 дүгээр сарын 27-28-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сум, 9 дүгээр баг, ** дугаар байр, ** тоотод үйл ажиллагаа явуулдаг “Х” ХХК-ийн ломбардад нэвтрэн орж 3.785.000 төгрөгийн эд зүйлс, биет 1.400.000 төгрөг хулгайлан 5.185.000 төгрөгийн хохирол,
- Э.Г, П.О нартай бүлэглэн 2010 оны 01 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сум, 9 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Е” ХХК-ийн “Х” хүнсний дэлгүүрт нэвтрэн орж эд зүйлс хулгайлан Г.Мд 931.022 төгрөгийн хохирол,
- Э.Г, П.О, 14 насанд хүрээгүй Б.Б нартай бүлэглэн 2010 оны 02 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сум, 7 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “В” төвийн “Т” ломбардад нэвтрэн орж эд зүйлс хулгайлан М.Тт 1.865.000 төгрөгийн, биет 1.250.000 төгрөгийн хохирол, иргэн Л.Огийн 78.000 төгрөгийн эд зүйлс хулгайлан нийт 3.193.000 төгрөгийн хохирол,
- Б.С, 14 насанд хүрээгүй Э.Бнартай бүлэглэн 2010 оны 5 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сум, 6 дугаар баг, 24 дүгээр байранд үйл ажиллагаа явуулдаг “Ө” ХХК-ийн дэлгүүрт нэвтрэн орж эд зүйлс хулгайлан Р.Нт 480.000 төгрөгийн хохирол,
- Э.Г, П.О, Э.С, Ц.Б нартай бүлэглэн 2010 оны 6 дугаар сарын 30-наас 2010 оны 07 дугаар сарын 01-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сум, 6 дугаар баг, “Ш” захын хойд талд байрлах “” хүнсний сүлжээ 5 дугаартай дэлгүүрт нэвтрэн орж эд зүйлс хулгайлан Н.Бд 648.930 төгрөгийн хохирол,
- Э.Гтай бүлэглэн 2011 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сум, 6 дугаар баг 58 дугаар байр, 38 тоотод оршин суух Б.Бийн гэрт нэвтрэн орж биет 1.017.000 төгрөг болон 160.000 төгрөгийн үнэ бүхий камер хулгайлан нийт 1.177.000 төгрөгийн хохирол,
- П.О, О.Б нартай бүлэглэн 2014 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Төв аймгийн Баянхангай сум, Хөшөөтийн 2 дугаар баг, Цав хангай гэх газарт үйл ажиллагаа явуулдаг “Хөвсгөл” нэртэй цайны газраас Ж.Огийн цүнхтэй эд зүйлсийг хулгайлан 964.000 төгрөгийн хохирол,
- О.Бтай бүлэглэн 2014 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Төв аймгийн Зуун мод сум, 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гайхамшиг” гоо сайхны газраас Р.Уийн хэтэвч, түүн доторх биет мөнгийг хулгайлан 392.000 төгрөгийн хохирол,
- 2014 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Төв аймгийн Зуунмод сум, 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Заяа” хүнсний дэлгүүрийн лангуун дээрээс М.Аын “Прадо” маркийн гар утсыг хулгайлан 250000 төгрөгийн хохирол,
- П.Отай бүлэглэн 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 58 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг Б.Дгийн эзэмшлийн “Д” нэртэй хүнсний дэлгүүрийн лангуун дээр байсан зөөврийн компьютерийг хулгайлан 900000 төгрөгийн хохирол,
- О.Б, Э.Анартай бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 22 дугаар байр, 1 дүгээр орцны подвальд байрлах оёдол засварын газраас Н.Гын зөөврийн компьютер хулгайлан 900000 төгрөгийн хохирол,
- Э.А, О.Б, Т.Т нартай бүлэглэн 2017 оны 3 сарын 14-18-ны хооронд Баянзүрх дүүргийн ** дүгээр хороо, ** байр, ** тоотод оршин суух иргэн Б.Оийн байшингийн вакум цонхыг түлхэн орж монетон бөгж, хуримын бөгж, эрэгтэй мөнгөн гинж, хар, цагаан шигтгээтэй мөнгөн бөгж зэрэг эд зүйлс хулгайлан 570000 төгрөгийн хохирол,
- 2017 оны 3 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Ажилчдын гудамж *** тоотод оршин суух иргэн Ё.Оын гэрт нэвтрэн орж гар утас 2 ширхэг, дунд гарын мөнгөн аяга, эмэгтэй хүний цүнх, түрийвч, иргэний үнэмлэх, биет 160.000 төгрөг зэргийг хулгайлан 1.435.000 төгрөгийн хохирол учруулсан,
- 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, “Апп тауны” *** тоотод оршин суух иргэн Г.Дын байрны цонхыг түлхэн нэвтрэн орж 32 инчийн ЛЖ маркийн цагаан хүрээтэй зурагт, Делл маркийн зөөврийн компьютер зэргийг хулгайлан 350.000 төгрөгийн хохирол,
- Э.Атэй бүлэглэн 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн ** дүгээр хороо, Цайзын *** тоотод оршин суух иргэн Б.Бийн байшингийн цонхыг хагалан орж 4 ширхэг дунд гарын мөнгөн аяга, халтар манан хөөрөг, даалин зэрэг эд зүйлсийг хулгайлан 1.320.000 төгрөгийн хохирол буюу хулгайлах гэмт хэргийн улмаас бусдад нийт 23.441.852 төгрөгийн хохирол учруулсан,
Яллагдагч П.О нь 2013 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Торгоны зам худалдааны төвийн 1Б-3 тоот лангуун дээрээс Н.Үгийн гар цүнх, хэтэвч, ноолууран ороолт, биет 218.000 төгрөг зэрэг эд зүйлс хулгайлан 278.000 төгрөгийн хохирол,
Бусадтай бүлэглэж
- Э.Г, Э.Т нартай бүлэглэн 2010 оны 01 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сум, 9 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Ерөөлт хишиг” ХХК-ийн “Хишиг” хүнсний дэлгүүрт нэвтрэн орж эд зүйлс хулгайлан Г.Мд 931.022 төгрөгийн хохирол,
- Э.Г, Э.Т, 14 насанд хүрээгүй Б.Б нартай бүлэглэн 2010 оны 02 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сум, 7 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Венус” төвийн “Түмэн” ломбардад нэвтрэн орж эд зүйлс хулгайлан М.Тт 1.865.000 төгрөгийн хохирол, биет 1.250.000 төгрөгийн хохирол, иргэн Л.Огийн 78.000 төгрөгийн эд зүйлс хулгайлан нийт 3.193.000 төгрөгийн хохирол,
- 14 насанд хүрээгүй Э.Ббүлэглэн 2009 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сум, 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Шөүс” барааны дэлгүүрт нэвтрэн орж У.Шын эд зүйлс хулгайлан 2.064.000 төгрөгийн хохирол,
- Э.Г, Э.Т, Э.С, Ц.Б нартай бүлэглэн 2010 оны 6 дугаар сарын 30-наас 2010 оны 07 дугаар сарын 01-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сум, 6 дугаар баг “Шүр” захын хойд талд байрлах “ИФ” хүнсний сүлжээ 5 дугаартай дэлгүүрт нэвтрэн орж эд зүйлс хулгайлан Н.Бд 648.930 төгрөгийн хохирол,
- Б.Өтай бүлэглэн 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр С дүүргийн 7 дугаар хороо, “Некст” дэлгүүрийн лангууны араас Ж.Мн “Самсунг галакси” маркийн гар утас хулгайлан 250.000 төгрөгийн хохирол,
- 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, “Начин заан” ломбард доторх иргэн П.Аын солонгос хувцасны дэлгүүрт нэвтрэн орж хүүхдийн хувцас зэрэг эд зүйлс хулгайлан 682.000 төгрөгийн хохирол,
- Э.Т, О.Б нартай бүлэглэн 2014 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Төв аймгийн Баянхангай сум, Хөшөөтийн 2 дугаар баг, Цав хангай гэх газарт үйл ажиллагаа явуулдаг “Хөвсгөл” нэртэй цайны газраас Ж.Огийн цүнхтэй эд зүйлсийг хулгайлан 964.000 төгрөгийн хохирол,
- Э.Ттэй бүлэглэн 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 58 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг Б.Д-гийн эзэмшлийн “Дулаан хан” нэртэй хүнсний дэлгүүрийн лангуун дээр байсан зөөврийн компьютерийг хулгайлан 900.000 төгрөгийн хохирол,
- О.Бтай бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр машин механизм хэрэглэн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Хайлаастын хуучин эцэст байрлах “Бейкери” үсчний газраас Б.Б 750.000 төгрөгийг түрийвчний хамт хулгайлан 864.880 төгрөгийн хохирол буюу хулгайлах гэмт хэргийн улмаас 10.775.832 төгрөгийн хохирол учруулсан,
Яллагдагч О.Б нь 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, “Ачлал” их дэлгүүрийн ** дүгээр лангуун дээрээс С.Аын “Самсунг галакси Нөүт 1” маркийн гар утсыг хулгайлан 280.000 төгрөгийн хохирол,
- 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр С дүүргийн 1 дүгээр хороо, “Гурван гал” худалдааны төвийн 2 давхрын У.Д-гийн “2” дугаартай лангуун дээрээс эмэгтэй савхин куртик хулгайлан 240.000 төгрөгийн хохирол,
- 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Цахилгаан станцын 3 дугаар байр, 1 дүгээр орцны зурагчны газраас С.М-гийн “Канон-600д” маркийн зургийн аппарат хулгайлан 450.000 төгрөгийн хохирол,
- 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, “Шинэ цэргийн хотхон”-ы ** дугаар байрны оёдлын цехээс Б.Д-ийн “ЛЖ-100” маркийн гар утас хулгайлан 180.000 төгрөгийн хохирол,
- 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Үйлсийн эзэд” үйлчилгээний төвийн үсчний өрөөнөөс А.Т-ийн “Айфоне 4”, “Самсунг галакси Эс-3” маркийн гар утсыг хулгайлан 440.000 төгрөгийн хохирол, Э.Б-гийн түрийвч “Самсунг галакси Нөүт-2” маркийн гар утсыг хулгайлан 112.000 төгрөг буюу нийт 552.000 төгрөгийн хохирол,
- 2017 оны 4 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, Яармагийн *** тоотод байрлах иргэн Д.И-гийн эзэмшлийн “Б” хүнсний дэлгүүрийн цонхыг түлхэн орж хүнсний бүтээгдэхүүн хулгайлан 252.800 төгрөгийн хохирол,
- Э.Т, П.О нартай бүлэглэн 2014 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Төв аймгийн Баянхангай сум, Хөшөөтийн 2 дугаар баг, Цав хангай гэх газарт үйл ажиллагаа явуулдаг “Хөвсгөл” нэртэй цайны газраас Ж.О-гийн цүнхтэй эд зүйлсийг хулгайлан 964.000 төгрөгийн хохирол,
- Э.Ттэй бүлэглэн 2014 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Төв аймгийн Зуун мод сум, 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Г” гоо сайхны газраас Р.У-ийн хэтэвч, биет мөнгийг хулгайлан 392.000 төгрөгийн хохирол,
- 2014 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Төв аймгийн Зуунмод сум, 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Заяа” хүнсний дэлгүүрийн лангуун дээрээс М.Аын “Прадо” маркийн гар утсыг хулгайлан 250.000 төгрөгийн хохирол,
- Э.Т, Э.Анартай бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, ** дугаар байр,** дүгээр орцны подвальд байрлах оёдол засварын газраас Н.Гын зөөврийн компьютер хулгайлан 900.000 төгрөгийн хохирол,
- Э.А, Т.Т нартай бүлэглэн 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуутын *** тоотод оршин суух иргэн Б.Бын байшингийн цонхоор нэвтрэн орж мөнгөн аяга, алтан ээмэг, монетон ээмэг зэрэг эд зүйлс хулгайлан 1.867.500 төгрөгийн хохирол,
- 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, Эрдэнэтолгойн *** тоотод оршин суух Н.Дгийн байшингийн вакум цонхыг түлхэн нэвтрэн орж зургийн аппарат, үнэртэй ус, пүүз зэрэг эд зүйлс хулгайлан 500.000 төгрөгийн хохирол,
- 2017 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо Хилчин хотхоны ** тоотод оршин суух Т.Ггийн байшингийн цонхоор нэвтрэн орж “Айфоне Эс-5” маркийн гар утас, бугуйн цаг зэргийг хулгайлан 450.000 төгрөгийн хохирол,
- 2017 оны 02 дугаар сарын 28-ний өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, ** хэсэг ** тоотод оршин суух иргэн С.Оийн байншингийн цонхоор нэвтрэн орж бага гарын мөнгөн аяга, дунд гарын мөнгөн аяга, хос ээмэг, биет 600.000 төгрөг зэргийг хулгайлж 2.400.000 төгрөгийн хохирол,
- 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Г.Иын гэрт нэвтрэн орж дунд гарын мөнгөн аяга, хэт цахиур буюу асаагуур зэргийг хулгайлан 350.000 төгрөгийн хохирол,
- Э.Т, Э.А, Т.Т нартай бүлэглэн 2017 оны 3 сарын 14-18-ны хооронд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, ** байр, ** тоотод оршин суух иргэн Б.Оийн байшингийн вакум цонхыг түлхэн орж монетон бөгж, хуримын бөгж, эрэгтэй мөнгөн гинж, хар, цагаан шигтгээтэй мөнгөн бөгж зэрэг эд зүйлс хулгайлан 570.000 төгрөгийн хохирол,
- 2017 оны 3 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Ажилчдын гудамж ***тоотод оршин суух иргэн Ё.Оын гэрт нэвтрэн орж гар утас 2 ширхэг, дунд гарын мөнгөн аяга, эмэгтэй хүний цүнх, түрийвч, иргэний үнэмлэх, биет 160.000 төгрөгийг хулгайлан 1.435.000 төгрөгийн хохирол,
- 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, “Апп таун”-ы *** тоотод оршин суух иргэн Г.Дын байрны цонхыг түлхэн нэвтрэн орж 32 инчийн “ЛЖ” маркийн цагаан хүрээтэй зурагт, Делл маркийн зөөврийн компьютер зэргийг хулгайлан 350.000 төгрөгийн хохирол,
- П.Отай бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр машин механизм хэрэглэн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Хайлаастын хуучин эцэст байрлах “Бейкери” үсчний газраас Б.Б 750.000 төгрөгийг түрийвчний хамт хулгайлан 864.880 төгрөгийн хохирол,
- Т.Ттай бүлэглэн 2017 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, “120 мянгат”-ын 18 байрны 2 дугаар орцонд үйл ажиллагаа явуулдаг үсчний газраас иргэн З.Оийн “Самсунг галакси Нөүт 4” маркийн утас хулгайлан 240.000 төгрөгийн хохирол,
- 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 хороо, 47 байрны нэг давхарт байрлах “Манлай” оёдлын газраас иргэн Б.Агийн “Айфоне-5” маркийн гар утас хулгайлан 240.000 төгрөгийн хохирол буюу хулгайлах гэмт хэргийн улмаас бусдад нийт 13.728.180 төгрөгийн хохирол учруулсан,
Яллагдагч Т.Т нь бусадтай бүлэглэж
- О.Б, Э.А нартай бүлэглэн 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуутын *** тоотод оршин суух иргэн Б.Бын байшингийн цонхоор нэвтрэн орж мөнгөн аяга, алтан ээмэг, монетон ээмэг зэрэг эд зүйлс хулгайлан 1.867.500 төгрөгийн хохирол,
- 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эрдэнэтолгойн *** тоотод оршин суух Н.Дгийн байшингийн вакум цонхыг түлхэн нэвтрэн орж зургийн аппарат, үнэртэй ус, пүүз зэрэг эд зүйлс хулгайлан 500.000 төгрөгийн хохирол,
- 2017 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хилчин хотхоны ** тоотод оршин суух Т.Ггийн байшингийн цонхоор нэвтрэн орж “Айфоне Эс-5” маркийн гар утас, бугуйн цаг зэргийг хулгайлан 450.000 төгрөгийн хохирол,
- 2017 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 1 хэсэг **тоотод оршин суух иргэн С.Оийн байншингийн цонхоор нэвтрэн орж бага гарын мөнгөн аяга, дунд гарын мөнгөн аяга, хос ээмэг, биет 600.000 төгрөг зэргийг хулгайлж 2.400.000 төгрөгийн хохирол,
- 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Г.Иын гэрт нэвтрэн орж дунд гарын мөнгөн аяга, хэт цахиур буюу асаагуур зэргийг хулгайлан 350.000 төгрөгийн хохирол,
- Э.Атэй бүлэглэн 2017 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн *** тоотод оршин суух иргэн Х.Уын өвлийн сууцны цонхоор нэвтрэн орж 100.000 төгрөг, бага гарын мөнгөн аяга 9 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 14 ширхэг, цаа бугын годон гутал, “Асер” маркийн нөүтбүүк, “Сейко” брендийн бугуйн цаг зэрэг эд зүйлс хулгайлан 5.790.000 төгрөгийн хохирол,
- Э.Т, О.Б, Э.Анартай бүлэглэн 2017 оны 3 сарын 14-18-ны хооронд Баянзүрх дүүргийн 4 хороо, 14 хороолол, 104 байрны 1 тоотод оршин суух иргэн Б.Оийн байшингийн вакум цонхыг түлхэн орж монетон бөгж, хуримын бөгж, эрэгтэй мөнгөн гинж, хар, цагаан шигтгээтэй мөнгөн бөгж зэрэг эд зүйлс хулгайлан 570.000 төгрөгийн хохирол,
- 2017 оны 3 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Ажилчдын гудамж *** тоотод оршин суух иргэн Ё.Оын гэрт нэвтрэн орж гар утас 2 ширхэг, дунд гарын мөнгөн аяга, эмэгтэй хүний цүнх, түрийвч, иргэний үнэмлэх, биет 160.000 төгрөг зэргийг хулгайлан 1.435.000 төгрөгийн хохирол,
- 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, “Апп таун”-ы *** тоотод оршин суух иргэн Г.Дын байрны цонхыг түлхэн нэвтрэн орж 32 инчийн “ЛЖ” маркийн цагаан хүрээтэй зурагт, Делл маркийн зөөврийн компьютер зэргийг хулгайлан 350.000 төгрөгийн хохирол,
- О.Бтай бүлэглэн 2017 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, “120 Мянгат”-ын ** байр, **дугаар орцонд үйл ажиллагаа явуулдаг үсчний газраас иргэн З.Оийн “Самсунг галакси Нөүт-4” маркийн утас хулгайлан 240.000 төгрөгийн хохирол,
- 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 хороо, ** дугаар байр, нэг давхарт байрлах “Манлай” оёдлын газраас иргэн Б.Агийн “Айфоне-5” маркийн гар утас хулгайлан 240.000 төгрөгийн хохирол буюу хулгайлах гэмт хэргийн улмаас бусдад нийт 14.192.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хийсэн хэрэгтээ их гэмшиж байна. Гэм буруугийн талаар маргаангүй. Хохирлыг төлж барагдуулна. Дахин хэрэг хийхгүй” гэв.
Шүүгдэгч П.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хохирлоо ажил хийж байгаад төлж барагдуулна. Хийсэн хэрэгтээ их гэмшиж байна” гэв.
Шүүгдэгч О.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо төлж барагдуулсан. Хийсэн хэрэгтээ их гэмшиж байна” гэв.
Шүүгдэгч Т.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хийсэн хэрэгтээ харамсаж байна. Хохирлоо төлсөн. Дахин хэрэг хийхгүй” гэв.
Иргэний нэхэмжлэгч Б.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2017 оны 2 дугаар сард хөдөө явсан хойгуур гэрт хулгай орсон байсан. Үе дамжиж ирсэн 1 ширхэг мөнгөн аяга алдагдсан. Би мөнгөн аягаа 1.000.000 төгрөгөөр үнэлсэн. Эд зүйлийн үнэлгээгээр 60.000төгрөг гэснийг зөвшөөрөхгүй байгаа. Уг мөнгөн аягыг эдэлж хэрэглэж байсан талаар зураг байхгүй, нотлох баримт байхгүй байгаа. Хохирлыг барагдуулж өгнө үү” гэв.
Эрүүгийн 2014260005371 дүгээр хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Нэг. Шүүгдэгч Э.Т үйлдсэн хэргийн талаар:
1. Шүүгдэгч Э.Т нь Э.Г, Э.С, Г.Д, 14 насанд хүрээгүй Н.Б, А.Д, О.Ннартай бүлэглэн 2009 оны 9 дүгээр сарын 27-28-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сум, ** дүгээр баг,** дугаар байр, ** тоотод үйл ажиллагаа явуулдаг “Хаян дүүрэн” ХХК-ийн ломбардад нэвтрэн орж 5.185.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн талаар:
- Хохирогч Л.Эын: “...2009 оны 09 сарын 26-ны Бямба гаригийн орой 18 цагаас хаагаад 9 сарын 28-ны Даваа гаригийн өглөө 9 цагт ирээд хаалгаа түлхүүрээрээ онгойлгоод ороход цонхны салхивч нээлттэй, бүх юм эмх замбараагүй хөглөрчихсөн, сэйф онгорхой байхаар нь цагдаа дуудаж үзлэг хийлгэсэн. Дунд гарын мөнгөн аяга 8, монетон ээмэг 14 хос, монетон бөгж 18 ширхэг, алтан ээмэг 3 хос, алтан бөгж 5, гар утас 8, монетон гинж 3, дижитал аппарат 2, бэлэн мөнгө 1.400.000 төгрөг алдагдсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-25-27/,
Иргэний нэхэмжлэгч Г.Бийн: “2009 оны 9 дүгээр сарын 25-нд 16 дугаар байранд байрлах ломбардад монетон бөгжийг 15.000 төгрөгөөр 2 хувийн хүүтэйгээр 14 хоногийн хугацаатай тавиад хугацаа болоод авах гээд очиход хулгай орсон гэж хэлсэн. Би монетон бөгжөө авч чадаагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-28-29/,
Иргэний нэхэмжлэгч Д.Цы: “2009 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 16-р байранд байрлах ломбардад гар хийцийн өрөөсөн ээмгийг 10.000 төгрөгөөр 14 хоногийн хугацаатай 10 хувийн хүүтэйгээр тавьсан. Гэтэл хулгай ороод миний ээмэг алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-31-32/,
Иргэний нэхэмжлэгч Т.Одгэрэлийн: “2009 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 16-р байранд байрлах ломбардад 2 ширхэг монетон бөгжийг 30 хоногийн хугацаатай 12 хувийн хүүтэйгээр 30.000 төгрөгөөр тавьсан. Гэтэл хулгай ороод миний бөгж алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-37-38/,
Иргэний нэхэмжлэгч Д.Дгийн: “2009 оны 5 сарын 30-ны өдөр 16-р байрны ломбардад хос ээмгийг сарын 12 хувийн хүүтэйгээр барьцаалж 17.000 төгрөг авсан. 2009 оны 9 сарын 27-ны өдөр хугацаагаа сунгуулахаар очиход хулгай ороод ээмэг алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-40-41/,
Иргэний нэхэмжлэгч Б.Аийн: “2009 оны 8 сард 16-р байрны ломбардад монетон ээмгээ 20.000 төгрөгөөр тавьсан. Дараа нь очоод авах гэтэл хулгай ороод ээмэг алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-43-44/,
Гэрч С.Аын: “...2009 оны 10 сарын 02-ны өдөр хүү Д надад “Жи мобайл”-ын хар өнгийн, камертай гар утсыг “Н-нтай хамт явж байгаад захаас оллоо” гэж хэлээд өгөхөөр нь тухайн үед юм саналгүй аваад өөрөө хэрэглэж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-83/,
Гэрч Т.Тгийн: “Би дэлгүүртээ сууж байхад гаднаас 13-14 насны 4 хүүхэд орж ирээд “монетон ээмэг гаднаас олсон зарах гэж байгаа юм” гэхээр нь 10.000 төгрөгөөр худалдаж авсан...” гэх мэдүүлэг /1-р хх-84/,
Гэрч Г.Оийн: “2009 оны 10 дугаар сард манай тоглоомын газарт тоглож байсан бүлтгэрдүү нүдтэй жижигхэн шар царайтай 7-8 дугаар ангид сурдаг болов уу гэмээр хүүхэд мөнгөтэй гэж хэлж тоглосон. Тэгээд тоглож дуусаад мөнгөө өгөх болсон чинь “мөнгө байхгүй, маргааш мөнгөө өгөөд авъя” гэж хэлээд “Нокио” маркийн гар утсаа өгсөн. Би “маргааш найдвартай юм бол яахав” гэж санаад авчихсан юм...” гэх мэдүүлэг /1-р хх-85/,
Насанд хүрээгүй гэрч Н.Бгийн: “2009 оны 09 сарын 26-ны өдөр ...Т, Г ...буцаж ирээд “16-ын ломбарданд гоё юм байна, ухъя” гэж хэлсэн. Т, С 2 вакум цонхыг гараараа түлхээд онгойлгосон. Т, Г хоёр цонхны гаднах төмөр торыг татаад дийлэхгүй байсан. С, Г, Т нар зүүн тийшээ яваад лоом шиг төмөр авчраад төмөр торыг хөшиж онгойлгосон. Г, Т бид 2 сейфийг хайгаад, Т ширээний шургуулганаас хайч байхаар нь сэйфийг хөшиж онгойлгосон. Дотор нь баахан монетон ээмэг, бөгж, мөнгөн аяга, бэлэн мөнгө байсан. Бэлэн мөнгийг бүгдийг нь авсан. Наана нь 7 мөнгөн аяга байсан, түүнийг бас ээмэг бөгжнүүд нилээн ихийг авсан...” гэх мэдүүлэг /1-р хх-87-88/,
Насанд хүрээгүй гэрч А.Дын: “Г, Т нар “16-р байрны ломбардыг ухъя, та нар хүн амьтан харж бай” гэж хэлсэн. Н, Дбид гурав хүн харж зогсоод, Т, Г, С, Б нар ломбардны цонхны хаалтыг аваад цонхыг түлхэж онгойлгож ороод 20-30 минутын дараа гарч ирэхдээ баахан гар утас, камер, ээмэг бөгж, мөнгө зэрэг эд зүйлс авч гарч ирсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-89/,
- Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-5-9/, эд зүйлийн үнэлгээ /1 дүгээр хавтас, хх-24, 30, 33, 36, 39, 42, 45, 48, 51, 54, 57, 60, 63, 66, 69, 72, 75, 79, 82/, хураан авах тогтоол, тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-11-22/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-1 дүгээр хавтас, хх-23/,
2. Шүүгдэгч Э.Т, П.О нар Э.Г, 14 насанд хүрээгүй Б.Бнартай бүлэглэн 2010 оны 02 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сум, 7 дугаар баг, “Венус” төвийн “Түмэн” ломбардад нэвтрэн орж эд зүйлс хулгайлан М.Тт 1.865.000 төгрөгийн, биет 1.250.000 төгрөгийн хохирол, иргэн Л.Огийн 78.000 төгрөгийн эд зүйлс хулгайлан нийт 3.193.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн талаар:
- Хохирогч М.Тын: “Би “Венус” төв доторх “Түмэн” гар утасны ломбардыг ажиллуулдаг. ...2010 оны 02 сарын 16-ны өдөр “Венус” дэлгүүрийн худалдагч Т залгаад “дэлгүүрт хулгай орсон байна, ирээд юмаа бүртгээд үз” гэж хэлсэн. Очиход “Венус” дэлгүүрийн баруун тийшээ харсан урд талаасаа 3 дахь цонхны хамгаалалтын төмрийг аваад цонхыг хагалаад орсон байсан. Манай ломбардын хаалганы жижиг цонхыг хагалаад, дотроос нь онгойлгоод орсон байсан. Сейфийг дээш харуулж унагаагаад цоожнуудыг эвдээд дотор нь байсан бэлэн мөнгө 1.250.000 төгрөг, зарж байсан “Нокио 2630” маркийн гар утас 5 ширхэг зэрэг эд зүйлс алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-125-127/,
Хохирогч Л.Огийн: “...2010 оны 02 сарын 16 буюу шинийн 2-ны өглөө 11 цаг өнгөрч байхад ...золголт хийгээд гарч явж байгаад “Венус” төвийн баруун талын 3 дахь цонхны хамгаалалтын төмөр нь газарт уначихсан байхаар очоод хартал цонх онгойж шил хагарсан байхаар нь хулгай орсон байна гэж мэдээд цагдаад дуудлага өгсөн. “Найк” фирмийн хар өнгийн пүүз, “Булл” фирмийн эрэгтэй гутал алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-129/,
Гэрч Э.Бийн: “2010 оны 2 сарын сүүлээр би гэрээсээ зугтаагаад Улаанбаатар хотод 3, 4-р хороололд явж байтал манай Дорнодын хүүхдүүд болох О, Г, Т нартай таарсан. Тэгээд “бид нар хотод ирээд 10 гаруй хонож байна, наашаа ирэхийн өмнө Дорнодын Венус гутлын дэлгүүрийн доторх ломбардыг ухаж 900 гаруй мянган төгрөг, нилээд хэдэн ширхэг гар утас хулгай хийгээд ирсэн. Мөнгөө гурвуулаа 300, 300 мянгаар нь хувааж авсан” гэж ярьж байсан. Г 1 Нокио утас, О 3 ширхэг Нокио утас, Т 4 ширхэг Самсунг маркийн гар утас барьчихсан явсан...” гэх мэдүүлэг /1-р хх-130/,
-Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-117-122/,
3. Шүүгдэгч Э.Т, П.О нар Э.Гтай бүлэглэн 2010 оны 01 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сум, 9 дүгээр баг, “Ерөөлт хишиг” ХХК-ийн “Хишиг” хүнсний дэлгүүрт нэвтрэн орж эд зүйлс хулгайлан 931.022 төгрөгийн хохирол учруулсан хэргийн талаар:
- Хохирогч Г.Мгийн: “Манай “Хишиг” хүнсний дэлгүүрт 2010 оны 1 сарын 12-ны өдрийн өглөө 8 цагийн үед худалдагч Урантогос “хулгай орсон байна” гэхээр нь цагдаад дуудлага өгсөн. 1.0 сая гаруй төгрөгийн хүнсний бараа алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-148-149/,
Гэрч Х.Уын: “2010 оны 10 сарын 11-ний орой 21.30 минутын үед дэлгүүрээ хаагаад түгжээд явсан. Маргааш нь 8 цагаас ирээд хаалгаа онгойлгоход хулгай орсон бололтой зарим бараануудыг шаланд хаячихсан байхаар нь захирал М гэр рүү нь очиж хэлчихээд цагдаа дуудсан. Барааны тасгийн тагтаар дамжиж орж ирсэн бололтой байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-151/,
- Шинжээчийн 2010.01.25-ны өдрийн 164 дүгээр дүгнэлт: “...2.Тэнцэх мөрнүүдээс нэгдсэн санд бүртгэлтэй Эрдэнэ овогтой Ганбаганы зүүн гарны эрхий хурууны хээтэй тохирч байна...” гэжээ /1-р хх-152-155/,
- Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-142-147/, эд зүйлийн үнэлгээ /1 дүгээр хавтас, хх-150/,
4. Шүүгдэгч Э.Т, П.О нар Э.Г, Э.С, Ц.Бнартай бүлэглэн 2010 оны 6 дугаар сарын 30-наас 2010 оны 07 дугаар сарын 01-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сум, 6 дугаар баг, “Шүр” захын хойд талд байрлах “ИФ” хүнсний сүлжээ 5 дугаартай дэлгүүрт нэвтрэн орж эд зүйлс хулгайлан 648.930 төгрөгийн хохирол учраалсан хэргийн:
- Хохирогч Н.Бгийн: “...2010 оны 06 сарын 30-ны орой 21:40 минутын үед дэлгүүрээ хаагаад манаач Б-д хүлээлгэж өгөөд явсан. Маргааш өглөө нь захирал яриад “Иф-5” дэлгүүрт хулгай орж эд зүйлс алдагдсан байна. Цагдаагийн газар дуудлага өгсөн байгаа, очиж эд зүйлээ бүртгэж үз гэхээр нь очтол баруун тийшээ харсан цонхнуудын хамгийн хойд талын цонхны хаалт төмрийг гадагш татаж мурийлгаад цонхыг түлхэж онгойлгоод орсон байсан. Манаач Б-тай уулзаад юу болсон талаар асуухад гэгээ орж байх үед жижүүрийн байрандаа сууж байтал дэлгүүр дотор тор хийх чимээ гарахаар нь гараад очтол хэдэн хүүхдүүд 2 тортой зүйл бариад дэлгүүрээс гараад зугтахаар нь араас нь гүйгээд нэгийг нь бариад автал хутга гаргаад ирэхээр айгаад тавьчихсан” гэж ярьсан...” гэх мэдүүлэг /1-р хх-221-224/,
Гэрч Г.Бы: “...2010 оны 6 сарын 30-ны орой 21 цагт дэлгүүр дээр ирж дэлгүүрээ хаалгаад манаагаа авсан. Тэгтэл өглөө үүр цайгаад гэгээ орж байх үед дэлгүүр дотор тор хийх чимээ гарахаар нь гүйж гараад дэлгүүрийн урд талаар тойроход дэлгүүрээс 4 жоохон хүүхэд, бас нэг өндөр хүүхэд нийт 5 хүүхэд хоёр тортой зүйл барьчихсан баруун урагшаа зугатахаар нь “би хөөе яаж байгаа юм” гэж хашгираад араас нь хөөж гүйгээд нэг жоохон хүүхдийг нь бариад автал өндөр нуруутай хүүхэд нь буцаж гүйж ирээд хутга гаргаад “ална шүү” гэж хэлээд далайхаар нь би айсандаа нөгөө хүүхдийг нь тавьчихсан...” гэх мэдүүлэг /1-р хх-226/,
- эд зүйлийн үнэлгээ /1 дүгээр хавтас, хх-225/, хураан авсан тухай тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-217-218/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-219/,
5. Шүүгдэгч Э.Т нь Б.С, 14 насанд хүрээгүй Э.Бнартай бүлэглэн 2010 оны 5 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сум, ** дугаар баг, ** дүгээр байр, “Өгөөж нарлаг тал” ХХК-ийн дэлгүүрт нэвтрэн орж эд зүйлс хулгайлан 480.000 төгрөгийн хохирол учраалсан хэргийн:
- Хохирогч Р.Нийн: “...2010 оны 05 сарын 09-ний өдрийн 14 цагт би ээлжийн худалдагч Гэрэлтуяагаас дэлгүүрийн барааг тоолж бүртгэл хөтлөн хүлээж авч ажиллаад, орой 22:40 минут болоход дэлгүүрээ хаагаад ...харьсан. Шөнө унтаж байтал Чулуунханд ирээд “дэлгүүрт хулгай орсон байна, түлхүүрээ аваад очих хэрэгтэй байна” гэснээр хамт ирэхэд дэлгүүрийн зүүн тийшээ харсан цонхны гадна талын хамгаалалт төмрийг таслаад, цонхыг хагалж хулгай орсон бололтой цагдаа нар ирсэн байхаар нь дотогш ороход дэлгүүрийн лангууны арын тавиур дээр байсан тамхинууд нурж унасан, алга болсон байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-248-249/,
-Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-238-242/, хураан авсан тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-246/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-247/, эд зүйлийн үнэлгээ /1 дүгээр хавтас, хх-250/,
6. Шүүгдэгч Э.Т нь Э.Гтай бүлэглэн 2011 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сум, 6 дугаар баг 58 дугаар байр, 38 тоотод оршин суух Б.Бийн гэрт нэвтрэн орж биет 1.017.000 төгрөг болон 160.000 төгрөгийн үнэ бүхий камер хулгайлан нийт 1.177.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн талаар:
- Хохирогч Б.Бийн: “...2011 оны 01 сарын 05-ны өдөр 11 цаг өнгөрч байхад гэрээс гарч явсан. “Шүр” зах болон үйлчилгээний дэлгүүрүүдээр явж юм аваад 14 цагийн орчим гэртээ ирэхэд гэрийн хаалга түлхүүрээрээ онгойхгүй байсан. Тэгэхээр нь манайх 1 давхарт тагт хамгаалалтгүй байдаг учраас зүүн талаар нь тойрч харсан. Тагтны хаалга онгорхой байхаар нь би тагтаар дамжин гэртээ орж өрөөнүүдийг харахад голын жижиг өрөөнд байх эрээн шургуулгатай шүүгээний зүүн талын шургуулга нь газарт унасан дотор нь байсан мөнгө байхгүй болсон байсан. Би тэр шургуулганд 100 төгрөгөөс доошх дэвсгэртийг 100 ширхэг болохоор нь багцлаад орхисон байсан. Голын жижиг өрөөний цонхны хажууд байх ширээн дээр байсан “Сони” маркийн хятадад үйлдвэрлэгдсэн камер алга болсон байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-103/,
- хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /2 дугаар хавтас, хх-95-101/, эд зүйлийн үнэлгээ /2 дугаар хавтас, хх-106/,
7. Шүүгдэгч Э.Т, О.Б нар бүлэглэн 2014 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Төв аймгийн Зуун мод сум, 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гайхамшиг” гоо сайхны газраас Р.Уийн хэтэвч, түүн доторх биет мөнгийг хулгайлан 392.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн талаар:
- Хохирогч Р.Уийн: “2014 оны 11 сарын 02-ны ...20 цагийн үед 1.60-1.70 см орчим өндөртэй улаан өнгийн үстэй, бор царайтай, хар өнгийн гурвалжлан босгосон үстэй махлаг хацартай 2 залуу орж ирээд “үсээ будуулах гэсэн юм, үс будах уу, өөрөө будаг гаргавал хэд вэ” гэж асуугаад “утсаар хүүхэд дуудчихъя, будаг авчирна” гээд 10-15 минут болоод хамт зогсож байгаад гарсан. Үүнээс хойш 20 орчим минутын дараа гоо сайхны газраа хаагаад гарах гэтэл сандал дээр байсан цүнхэн дотор байсан улаан өнгийн түрийвч алга болсон байсан. Сүүлд бодоход улаан өнгийн үстэй малгай өмссөн “үсээ будуулъя” гэсэн банди урдаас холдолгүй яриад байсныг бодоход биднийг саатуулж байхад махлагдуу хацартай залуу нь хулгайлсан болов уу. 249.000 төгрөгтэй Хаан банкны карт, цахим үнэмлэх, 3 ширхэг 20.000 төгрөг, том халаасанд 190.000 төгрөг байсан...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтас, хх-78/,
Гэрч Э.Э-ын мэдүүлэг /3 дугаар хавтас, хх-81/, гэрч Ц.Пүрэвмаагийн мэдүүлэг /3 дугаар хавтас, хх-82/, эд зүйлийн үнэлгээ /3 дугаар хавтас, хх-107/,
8. Шүүгдэгч Э.Т, П.О, О.Б нар бүлэглэн 2014 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Төв аймгийн Баянхангай сум, Хөшөөтийн 2 дугаар баг, Цав хангай гэх газарт үйл ажиллагаа явуулдаг “Хөвсгөл” цайны газраас Ж.Огийн цүнхтэй эд зүйлсийг хулгайлан 964.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн талаар:
- Хохирогч Ж.Огийн: “...2014 оны 11 сарын 02-ны өдөр Төв аймгийн Баянхангай сумын нутаг “Цавхангай” гэдэг газарт Атарын гуанзанд “Хөвсгөл” цайны газар ажлаа хийгээд байж байтал цагаан өнгийн япон машин унасан 3 залуу машинаа зам дээр тавиад орж ирсэн. Манай 4 настай хүүхэдтэй тоглоод байгаа бололтой их давгүй хувцас өмссөн цэвэрхэн царай зүстэй 3 хүү байсан. Хоол захиалсан хүүхдүүд алга байхаар нь лангуун дор байсан цүнхээ үзэхэд алга болчихсон байсан...” гэх мэдүүлэг /3-р хх-80/,
- эд зүйлийн үнэлгээ /3 дугаар хавтас, хх-106/,
9. Шүүгдэгч Э.Т, О.Б нар бүлэглэн 2014 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Төв аймгийн Зуунмод сум, 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Заяа” хүнсний дэлгүүрийн лангуун дээрээс М.Аын “Прадо” маркийн гар утсыг хулгайлан 250000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн талаар:
- Хохирогч М.А-ын: “...2014 оны 11 сарын 2-ны өдөр би “Заяа” нэртэй барааны дэлгүүрт ажиллаж ...шилэн лангуун дээр хар өнгийн “Прадо” маркийн гар утсаа тавьсан байсан. Орой 19 цагийн үед 160-165 см өндөртэй 2 банди орж ирээд гар утасны эсрэг талд байрлах гоо сайхны барааны лангуун дээр очоод “сахлын хутга авъя” тэрнийг аваад өг, би танд задгай мөнгө гаргаж өгнө” гээд би доошоо лангуу уруу тонгойгоод сахлын татуурга авч өгөхөд аваад гарсан. Тэр хоёрыг гарч явсны дараа би гар утсаараа ярих гэтэл алга болсон байсан....” гэх мэдүүлэг /3-р хх-76/,
- эд зүйлийн үнэлгээ /3 дугаар хавтас, хх-108/,
10. Шүүгдэгч Э.Т, П.О нар бүлэглэн 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 58 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг “Дулаан хан” нэртэй хүнсний дэлгүүрийн лангуун дээр байсан зөөврийн компьютерийг хулгайлан 900000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн талаар:
- Хохирогч Б.Дгийн: “...2015 оны 03 сарын 13-ны өдөр би ...ээжийнхээ хүнсний дэлгүүрт ажиллаж байхдаа ойролцоогоор 21 цагийн үед наймаа хийж байгаад нэг хартал лангуун дээр байсан зөөврийн компьютер алга болсон байсан. Нэлээн хайж яваад 21-р хорооллын автобусны буудал орчим 2 залуу зогсож байхаар нь дуудсан чинь надаас зугтаасан. Миний барьж авсан залуу намхан хар өнгийн үстэй, 20-21 орчим насны залуу байсан, компьютероо асуутал “сая зугатдаг шар өнгийн үстэй залууд байгаа” гэж хэлсэн. Тэгээд би цагдаа дуудаж тэр залууг барьж өгсөн. Нэг эмэгтэй миний компьютерийг авчирч өгсөн...” гэх мэдүүлэг /4-р хх-244/,
- хохирогчийн өргөдөл /4 дүгээр хавтас, хх-243/, илтгэх хуудас /4 дүгээр хавтас, хх245/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /4 дүгээр хавтас, хх-246/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-4 дүгээр хавтас, хх-247/, эд зүйлийн үнэлгээ /4 дүгээр хавтас, хх-250/,
11. Шүүгдэгч Э.Т, О.Б нар Э.Атэй бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 22 дугаар байр, 1 дүгээр орцны подвальд байрлах оёдол засварын газраас Н.Гын зөөврийн компьютер хулгайлан 900000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн талаар:
- Хохирогч Н.Гын: “...би 2015 оны 12 сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2-р хороо, 22-р байрны 1 дүгээр орцоны подвалд байрлах ээжийнхээ оёдол засварын газар очсон. Ээж “хүнд хоол хүргэж өгчихөөд ир” гэхээр нь өөрийнхөө авч явсан цүнхтэй комьпютерийг орхиод гарсан. Буцаж ирээд компьютерээ асуусан чинь байхгүй байхаар нь цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /7-р хх-98-99/,
Иргэний нэхэмжлэгч Ш.Батсайханы: “...2015 оны 12 сарын 03-ны өдөр “Туяа цэн” ломбарданд ажлаа хийгээд байж байтал үл таних 2 залуу ирээд “Асер” маркийн зөөврийн компьютер гаргаж ирээд “барьцаанд тавъя” гэж хэлсэн. Тэгэхээр “насанд хүрсэн юм уу, бичиг баримт чинь байна уу, та хоёрын эзэмшлийнх мөн үү” гэхэд 1 хүүхэд нь “бичиг баримт нь байгаа, энэ миний зөөврийн компьютер” гээд жолооны үнэмлэх гаргаж ирээд зөөврийн компьютерийг 400.000 төгрөгийн барьцаанд 4 хоногийн хугацаатай тавьсан...” гэх мэдүүлэг /7-р хх-101/,
- хохирогчийн өргөдөл /7 дугаар хавтас, хх-82/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /7 дугаар хавтас, хх-92-93, 96-97/, барьцаат зээлийн гэрээ /7 дугаар хавтас, хх-95/,
12. Шүүгдэгч Э.Т нь Э.Атэй бүлэглэн 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайзын 5а-265 тоотод оршин суух иргэн Б.Бийн байшингийн цонхыг хагалан орж 4 ширхэг дунд гарын мөнгөн аяга, халтар манан хөөрөг, даалин зэрэг эд зүйлсийг хулгайлан 1.320.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн талаар:
- Хохирогч Б.Бийн: “2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр гэрээсээ гараад 15 цаг 40 минутын үед буцаж ирэхэд урагшаа харсан жижиг вакум цонхыг хагалчихсан болохоор нь гэртээ ороод харахад гэрийн эд зүйлсийг эмх цэгцгүй болгоод авдрын цоожийг хөшөөд онгойлгосон байсан. Гэрээс 4 ширхэг мөнгөн аяга, эрэгтэй хүний мөнгөн тольтой суран бүс, халтар манан хөөрөг алдагдсан...” гэх мэдүүлэг /11-р хх-104-105/,
- эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэл “Э.Тэс...мөнгөн аяга, ... хөөрөг, хатгамалтай даалин зэргийг хураан авав” гэжээ /11-р хх-108/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /11 дүгээр хавтас, хх-80-87/, эд зүйлийн үнэлгээ /11 дүгээр хавтас, хх-95, 150/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /11 дүгээр хавтас, хх110/,
Яллагдагч Э.Ан: “...Ттэй хамт гараад Цайзын тэнд 2 давхар модон байшин байсан. Цонхыг түлхэж ороод 4 ширхэг мөнгөн аяга, эрэгтэй хүний мөнгөн бүс авсан. Т уг айлаас юу авсныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /11-хх-124-125/,
Шүүгдэгч Э.Т: “2017 оны 03 сарын 22-ны өдөр очихдоо А таарсан...Цайз зах уруу явсан...арын гэр хорооллоор явж байгаад улаан өнгийн модон, тоосгон байшинтай айлын ертөнцийн зүгээр урд талын цонхыг түлхэн орж дунд гарын мөнгөн аяга, эрэгтэй бугуйн цаг зэргийг аваад буцаад орж ирсэн цонхоор гарсан...хашаандаа монгол гэртээ айлын тооноор нь ороод эрэгтэй хүний богино савхин куртик, хар өнгийн үүрдэг цүнх зэргийг аваад буцаад тооноор нь гарсан...” гэх мэдүүлэг /11-р хх-132/,
13. Шүүгдэгч Э.Т нь 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр С дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн ** тоотод оршин суух иргэнЖ.Э байшингийн цонхоор нэвтрэн орж эд зүйлс хулгайлан 3.125.900 төгрөгийн хохирол учруулсан хэргийн талаар:
- Хохирогч Ж.Э: “2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр ...12 цагийн үед гараад буцаж ирэхэд байшингийн гал тогооны өрөөний цонхыг хагалсан, хулгайч орсон байсан. Цагдаа нартай хамт гэр рүүгээ ороход хамаг юм эмх замбараагүй, унтлагын өрөөнд байсан сейфийг эвдсэн, сейфэнд байсан дунд гарын мөнгө аяга, зочны өрөөний шүүгээнд байсан мөнгөн бугуйвч, эмчийн чагнуур, ай пад, нөүтбүүк, 100 ам доллар, жи шок эрэгтэй хүний бугуйн цаг, полице гар чийдэн, сувдан шигтгээтэй мөнгөн ээмэг бөгж, зүүлтний хослол, ундрам чулуун шигтгээтэй хиймэл шүрэн толгойтой бага нарын хөөрөг 1 ширхэг, ундрам бага гарын жижиг хөөрөг 1 ширхэг зэрэг эд зүйл алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /11-р хх-188-189/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017.03.23-ны өдрийн 1785 дугаар криминалистикийн шинжээчийн дүгнэлтэд: “шинжилгээнд тэнцэж буй гарын мөр санд...кодоор орсон Энхбатын Т нэрээр 5 удаа, Эрдэнэбулганы Т нэрээр нийт 6 удаа бүртгэгдсэн хүний зүүн гарын эрхий хуруугаар үүсгэгдсэн байна...” гэжээ /11-р хх-192-193/,
Шүүгдэгч Э.Т яллагдагчаар өгсөн: “2017 оны 03 сарын 13-ны өдрийн 17-18 цагийн үед жаахан уучихсан явахдаа нэг цагаан өнгийн хашааны хаалгатай, дотроо байшинтай айл гэрэл нь унтраалттай байхаар хашааны хаалгаар ороод байшингийн хаалгыг тогшиж үзээд хүн байхгүй байхаар нь цонхыг түлхэж ороод “Асер” нөүтбүүк, 8 ам.доллар, металл төмрөн хослол аваад гарсан...тэр айлаас гараад 2 гудамжны ар талын гудамжинд гэрэл нь унтарсан айл байхаар нь хашааны хаалгаар ороод цонхыг нь хагалаад орсон. Дотроос нь “Тошиба”-гийн нөүтбүүк, виски, чулуун хөөрөг, металл бугуйвч, бугуйн цаг зэрэг эд зүйлсийг аваад гарсан...” гэх мэдүүлэг /11-р хх-209/,
14. Шүүгдэгч Э.Т нь 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайзын *** тоотод оршин суух И.У байшингийн вакум цонхыг түлхэн орж дунд гарын мөнгөн аяга, их гарын мөнгөн аяга, бага гарын мөнгөн аяга, эмэгтэй мөнгөн бүс зэрэг эд зүйлс хулгайлан 1.620.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн талаар:
- Хохирогч И.У: “2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр ажлаа тараад гэртээ ороход хулгай орж дунд гарын мөнгөн аяга 4 ширхэг, их гарын мөнгөн аяга 1 ширхэг, бага гарын мөнгөн аяга 3 ширхэг, эмэгтэй хүний сүлжмэл мөнгөн бүс зэрэг эд зүйл алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /11-р хх-152-153/,
- Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /11 дүгээр хавтас, хх-138-141/, эд зүйлийн үнэлгээ /11 дүгээр хавтас, хх-150/,
15. Шүүгдэгч Э.Т, О.Б, Т.Т нар Э.Атэй бүлэглэн 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, “Апп тауны” *** тоотод оршин суух иргэн Г.Дын байрны цонхыг түлхэн нэвтрэн орж 32 инчийн ЛЖ маркийн цагаан хүрээтэй зурагт, Делл маркийн зөөврийн компьютер зэргийг хулгайлан 350.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн талаар:
- Хохирогч Г.Дын: “...Манай байрны цонхыг түлхэн ороод том өрөөнд байсан 32 инчийн “ЛЖ” маркийн цагаан хүрээтэй зурагт, “Делл” маркийн зөөврийн компьютер алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /12-р хх-203-207/,
Эд зүйлийн үнэлгээ “...ЛЖ зурагт, Делл маркийн нөүтбүүк-350.000 төгрөг” гэжээ /12-р хх-204/,
16. Шүүгдэгч Э.Т, О.Б, Т.Т нар Э.Атэй бүлэглэн 2017 оны 03 сарын 14-18-ны хооронд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 104 байр, 1 тоотод оршин суух иргэн Б.Оийн байшингийн вакум цонхыг түлхэн орж монетон бөгж, хуримын бөгж, эрэгтэй мөнгөн гинж, хар, цагаан шигтгээтэй мөнгөн бөгж зэрэг эд зүйлс хулгайлан 570000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн:
- Хохирогч Б.О-ийн: “...Манай гэрийн вакум цонхыг 2017 оны 03 сарын 14-18-ны хооронд түлхэн орж том өрөөний хувцасны шкафнаас монетон бөгж, хуримын бөгж, эрэгтэй мөнгөн гинж, хар шигтгээтэй мөнгөн бөгж, цагаан шигтгээтэй мөнгөн бөгж, чигчий хурууны мөнгөн бөгж зэрэг эд зүйлс алдагдсан...” гэх мэдүүлэг /12-р хх-243/,
Эд зүйлийн үнэлгээ /12 дугаар хавтас, хх-237-238/,
17. Шүүгдэгч Э.Т, О.Б, Т.Т нар Э.Атэй бүлэглэн 2017 оны 3 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Ажилчдын гудамж *** тоотод оршин суух иргэн Ё.Оын гэрт нэвтрэн орж гар утас 2 ширхэг, дунд гарын мөнгөн аяга, эмэгтэй хүний цүнх, түрийвч, иргэний үнэмлэх, биет 160.000 төгрөг зэргийг хулгайлан 1.435.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн талаар:
- Хохирогч Ё.Оын: “....2017 оны 03 сарын 21-ний шөнө дүү маань орой 22 цагийн үед хаалгаа цоожлоод унтсан. Унтаж байх хооронд 23 цагаас хойш байх жижиг өрөөний вакум цонхоор дамжин амралтын өрөөний орон дээр байсан “Самсунг Галакси Эс-5” гар утас, 2 сим ордог жижиг цагаан өнгийн “Самсунг” гар утас, том өрөөнд байсан хүрэн өнгийн “Чингис” хааны зурагтай түрийвчин дотор байсан 160.000 төгрөг, 2 долларыг нь аваад түрийвчийг үлдээчихсэн байсан. Гал тогооны өрөөнд байсан доороо луу хэлбэртэй, энэтхэг шар хуван дээр суулгасан дунд гарын мөнгөн аяга, эмэгтэй хүний цүнх, хар өнгийн түрийвч дотор нь бэлэн 20.000 төгрөг зэрэг эд зүйлс алдагдсан байна...” гэх /12-р хх-249/,
Эд зүйлийн үнэлгээ /13 дугаар хавтас, хх-1/,
Хоёр. Шүүгдэгч П.Оын үйлдсэн хэргийн талаар:
1. Шүүгдэгч П.О нь 2013 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Торгоны зам худалдааны төвийн 1Б-3 тоот лангуун дээрээс Н.Үгийн гар цүнх, хэтэвч, ноолууран ороолт, биет 218.000 төгрөг зэрэг эд зүйлс хулгайлан 278.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн талаар:
- Хохирогч Н.Үгийн: “...2013 оны 11 сарын 14-ний өдрийн 16 цагийн үед 19-23 орчим насны залуу орж ирээд даавуу сонирхож байсан. Би нэг хүнд даавуу метрлэж өгөөд эргээд хартал нөгөө залуу гараад явсан байсан. Шүүгээн доорх эд зүйлээ шалгаад үзтэл цүнх байхгүй болсон байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-217-218/,
Эд зүйлийн үнэлгээ /2 дугаар хавтас, хх-214/,
2. Шүүгдэгч П.О нь Э.Т, Э.Гтай бүлэглэн 2010 оны 01 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сум, 9 дүгээр баг, “Ерөөлт хишиг” ХХК-ийн “Хишиг” хүнсний дэлгүүрт нэвтрэн орж эд зүйлс хулгайлан 931.022 төгрөгийн хохирол учруулсан,
3. Шүүгдэгч П.О нь Э.Г, Э.Т, 14 насанд хүрээгүй Б.Бнартай бүлэглэн 2010 оны 02 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сум, 7 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Венус” төвийн “Түмэн” ломбардад нэвтрэн орж эд зүйлс хулгайлан М.Тт 1.865.000 төгрөгийн хохирол, биет 1.250.000 төгрөгийн хохирол, иргэн Л.Огийн 78.000 төгрөгийн эд зүйлс хулгайлан нийт 3.193.000 төгрөгийн хохирол,
4. Шүүгдэгч П.О нь 14 насанд хүрээгүй Э.Ббүлэглэн 2009 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сум, 6 дугаар баг, “Шөүс” барааны дэлгүүрт нэвтрэн орж эд зүйлс хулгайлан 2.064.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн талаар:
- Хохирогч У.Шын: “...Манай “Шөүс” барааны дэлгүүрт 2009 оны 08 сарын 25-ны шөнө хулгай ороод бараа алга болсон байсан. Дэлгүүрийн зүүн талын цонхны гадна хамгаалалтын төмрийг эвдээд салхивчаар нь орсон байсан. Надад 2.197.000 төгрөгийн хохирол учраад байгаа ....” гэх мэдүүлэг /2-р хх-18-21/,
Гэрч Ц.Гийн “...Би 2009 оны 08 сарын 26-ны өглөө 10 цагийн орчим дүү Шинэбаярын “Шөүс” нэртэй барааны дэлгүүрийн урд талаар явж байхад тэдний дэлгүүрийн гаднах решотик төмрийг эвдээд жижиг порчикоор хулгай орсон байдалтай байхаар нь би Шинэбаяр уруу яриад “танай дэлгүүрт хулгай орсон байна чи ирж үзээч” гэхэд Шинэбаяр ирсэн...” гэх мэдүүлэг /2-р хх-24/,
Насанд хүрээгүй гэрч Э.Бийн: “...Би 2009 оны 08 сарын 25-ны шөнө 32-р байранд байдаг О гэх ахтай хамт гадуур хэсч яваад шөнө болоход О ах бид хоёр Хэрлэн сумын 6-р багийн 20-р байранд байдаг “Шөү” нэртэй барааны дэлгүүрийн цонхны төмөр хамгаалалтыг аваад жижиг порчикийг түлхсэн чинь цаашаа саваад бариулаараа том цонхны шилийг цохиод хагалсан. Би порчикоор ороод О ах гадаа зогсоод би шуудай авч өгөөд хувцаснуудыг гадагшаа өгөөд О ах шуудайлаад байсан. Ямар ч байсан 10 гаруй пүүз, өмд, бас нилээн хэдэн футволк байсан. Мөн зүүлт ээмэг, бөгж гинж гэх зэрэг нэлээн зүйл байсныг би авч өгөөд гарсан...” гэх мэдүүлэг /2-р хх-26/,
5. Шүүгдэгч П.О нь Э.Т, Э.Г, Э.С, Ц.Бнартай бүлэглэн 2010 оны 6 дугаар сарын 30-наас 2010 оны 07 дугаар сарын 01-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сум, 6 дугаар баг, “Шүр” захын хойд талд байрлах “ИФ” хүнсний сүлжээ 5 дугаартай дэлгүүрт нэвтрэн орж эд зүйлс хулгайлан 648.930 төгрөгийн хохирол учруулсан,
6. Шүүгдэгч П.О нь Б.Өтай бүлэглэн 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр С дүүргийн 7 дугаар хороо, “Некст” дэлгүүрийн лангууны араас Ж.Мн “Самсунг галакси” маркийн гар утас хулгайлан 250.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн талаар:
-Хохирогч Ж.Мн: “...Би лангууны урд зогсож байсан. Тэр үед 2 залуу орж ирсэн. Нэг нь надаас зурагт ямар үнэтэй вэ гэж асуусан. Үнийг хэлэхээр лангуунаас холдтол нөгөө залуу нь лангууны араас гар утсыг хулгайлж авч байгаа байдал камерт бичигдсэн байсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-234/,
Эд зүйлийн үнэлгээ /2 дугаар хавтас, хх-235/,
7. Шүүгдэгч П.О нь Б.Өтай бүлэглэн 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, “Начин заан” ломбард доторх иргэн П.Аын солонгос хувцасны дэлгүүрт нэвтрэн орж хүүхдийн хувцас зэрэг эд зүйлс хулгайлан 682.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн талаар:
- Хохирогч П.Аын: “...2013 оны 11 сарын 07-ны 18 цагийн үед түгжээд явсан. 2013 оны 11 сарын 08-ны өдөр 12 цагийн үед цуг наймаа хийдэг Гэрэл-Од, түүний нөхөр Батбилэг нарын хамт лангуун дээрээ ирээд онгойлгоод орсон чинь хайрцагтай хувцаснуудыг онгичсон байсан. Камерийн бичлэгийг үзэхэд 2013 оны 11 сарын 07-ны 18 цаг 40 минутын үед 2 залуу хулсан хаалтыг эвдэж дотогш орж эд зүйл эвдсэн бичлэг байсан. Надад 682.000 төгрөгийн хохирол учирсан...” гэх мэдүүлэг /2-р хх-191-192/,
Гэрч Гын: “...нөхөр Б, А нарын хамт дэлгүүрээ онгойлгоод ороход хамаг юм ундуй сундуй болохоор нь хаалгаа шалгаж үзэхэд хулсан хаалгын хажуу талыг ханз татаад хулгай орсон байсан....” гэх мэдүүлэг /2-р хх-195/,
Эд зүйлийн үнэлгээ /2 дугаар хавтас, хх-191-192/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /2 дугаар хавтас, хх-182-188/,
8. Шүүгдэгч П.О нь Э.Т, О.Б нартай бүлэглэн 2014 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Төв аймгийн Баянхангай сум, Хөшөөтийн 2 дугаар баг, Цав хангай гэх газарт үйл ажиллагаа явуулдаг “Хөвсгөл” цайны газраас Ж.Огийн цүнхтэй эд зүйлсийг хулгайлан 964.000 төгрөгийн хохирол учруулсан,
9. Шүүгдэгч П.О нь Э.Ттэй бүлэглэн 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 58 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг “Дулаан хан” нэртэй хүнсний дэлгүүрийн лангуун дээр байсан зөөврийн компьютерийг хулгайлан 900000 төгрөгийн хохирол учруулсан,
10. Шүүгдэгч П.О нь О.Бтай бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр машин механизм хэрэглэн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Хайлаастын хуучин эцэст байрлах “Бейкери” үсчний газраас Б.Б 750.000 төгрөгийг түрийвчний хамт хулгайлан 864.880 төгрөгийн хохирол учруулсан хэргийн:
- Хохирогч Б.Б: “Би “Бейкери” гэх үсчний газар ажиллуулдаг. 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 13 цагийн үед 2 залуу орж ирээд үсний будаг асуугаад “үсээ будуулна” гэж хэлээд будгийн каталоги үзэж байгаад гараад явчихсан. Тэр хоёрыг гарсны дараа 5-10 минутын дараа мөнгө задалж өгөхөөр болоод шилэн лангуун дээр тавьсан байсан цүнхнээсээ түрийвчээ авах гэтэл түрийвч алга болчихсон байсан. Түрийвчинд биетээр 750.000 төгрөг, 50 доллар, 5-тын доллар, юань мөн миний нэр дээрх “Хаан банк”-ны виза карт байсан алга болсон. Миний түрийвч сувдан загасны арьстай байсан...” гэх мэдүүлэг /10-р хх-246-247/,
Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл “ хөх өнгийн сувдан загасны арьсан түрийвч, 5-тын доллар, 1-тийн доллар, Б.Б гэх “Хаан банк”-ны виза карт зэргийг О.Баас хураан авав” гэжээ /11-р хх-33/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл “Б.Бд хүлээлгэн өгөв” гэжээ. /11-р хх-34/, монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа /11-р хх-71/, эд зүйлийн үнэлгээ /11-р хх-59/,
Гурав. Шүүгдэгч О.Бын үйлдсэн хэргийн талаар:
1. 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, “Ачлал” их дэлгүүрийн 214 дүгээр лангуун дээрээс С.Аын “Самсунг галакси Нөүт 1” маркийн гар утсыг хулгайлан 280.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн талаар:
- Хохирогч С.Аын “...2015 оны 01 сарын 05-ны өдөр 17 цаг өнгөрч байхад өөрийн спорт барааны хэрэглэл зардаг лангуун дээр сууж байхдаа өөрийн “Самсунг галакси Нөүт-1” маркийн гар утсаа шилэн лангууны тавиур дээр тавьчихаад гаднаас орж ирсэн эмэгтэй хүнд теннисний бөмбөг авч өгч зараад эргээд гар утсаараа ярих гэтэл утас байхгүй болохоор нь хүний утсаар залгатал холбогдох боломжгүй байсан....” гэх мэдүүлэг /3-р хх-210/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /3 дугаар хавтас, хх-207/, эд зүйлийн үнэлгээ /3 дугаар хавтас, хх-208/,
2. 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр С дүүргийн 1 дүгээр хороо, “Гурван гал” худалдааны төвийн 2 давхрын У.Дгийн “2” дугаартай лангуун дээрээс эмэгтэй савхин куртик хулгайлан 240.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн:
- Хохирогч У.Дгийн: “...2015 оны 01 сарын 06-ны өдрийн 16 цагийн үед би ажил дээрээ савхин хувцас зардаг 2-2 тоот лангуунаас 240.000 төгрөгийн үнэтэй хар өнгийн савхин хүрмээ хулгайд алдсан. Манайх камерын бичлэггүй, тэр өдрийн орой цагдаагаас яриад “куртик чинь мөн үү” гээд тэр жижиг залуутай яваад ирсэн...” гэх мэдүүлэг /3-р хх-188/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /3 дугаар хавтас, хх-191/, гэрэл зургийн үзүүлэлт /3 дугаар хавтас, хх-192/, эд зүйлийн үнэлгээ /4 дүгээр хавтас, хх-209/,
3. 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Цахилгаан станцын 3 дугаар байр, 1 дүгээр орцны зурагчны газраас С.Мгийн “Канон-600д” маркийн зургийн аппарат хулгайлан 450.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн талаар:
- Хохирогч С.Мгийн: “...2015 оны 02 сарын 05-ны орой 20 цаг өнгөрч байхад Мягмарсүрэн гэдэг эрүүгийн төлөөлөгч “таны хулгайд алдсан аппаратыг олчихлоо, маргааш Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр ирж уулзаарай” гэж хэлэхээр нь очиж уулзсан. Би зургийн аппаратаа бүрэн бүтэн хүлээж авсан, ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй байна...” гэх мэдүүлэг /5-р хх-59-60/,
Эд зүйл хураан авсан болон хүлээлгөн өгсөн тэмдэглэл /5 дугаар хавтас, хх-54, 55/, эд зүйлийн үнэлгээ, гэрэл зураг /5 дугаар хавтас, хх-66-68/,
4. 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, “Шинэ цэргийн хотхон”-ы 12 дугаар байрны оёдлын цехээс Б.Д“ЛЖ-100” маркийн гар утас хулгайлан 180.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн талаар:
- Хохирогч Б.Дгийн: “...Оёдлын цехдээ 2015 оны 02 сарын 05-ны өдөр ажлаа хийж байтал 12 цагийн үед 2 эрэгтэй хүүхэд орж ирээд “дээл оёулах” гэсэн юм гэж асуусан. Удалгүй гараад явсан. 13 цаг өнгөрч байхад манай дүү У хажуу талын үсчин рүү залгаад “надтай яръя” гэсэн. Тэгэхээр нь би “миний утас уруу залгахгүй яасан юм” гэсэн чинь “утас чинь холбогдохгүй байна” гэхээр нь шалгатал ширээн дээр байсан “ЛЖ-ФС 100” маркийн солонгост үйлдвэрлэсэн утас хулгайд алдагдсан байсан. Камераа шүүж үзтэл 2 эрэгтэй хүүхэд орж ирж байгаа бичлэг хэрэгт хадгалагдсан байсан...” гэх мэдүүлэг /5-р хх-63/,
Эд зүйл хүлээлгөн өгсөн тэмдэглэл /5 дугаар хавтас, хх-56/, эд зүйлийн үнэлгээ /5 дугаар хавтас, хх-69/,
5. 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, “Үйлсийн эзэд” үйлчилгээний төвийн үсчний өрөөнөөс А.Түмэн-Өлзийгийн “Айфоне 4”, “Самсунг галакси Эс-3” маркийн гар утсыг хулгайлан 440.000 төгрөгийн хохирол, Э.Б-ийн түрийвч “Самсунг галакси Нөүт-2” маркийн гар утсыг хулгайлан 112.000 төгрөг буюу нийт 552.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн талаар:
- Хохирогч А.Т: “би “Үйлсийн эзэд” үйлчилгээний төвийн үсчний өрөөндөө Бгийн хамт ажлаа хийж байтал үл таних 2 эрэгтэй хүүхэд орж ирээд нэг нь “үсээ шар болгох гэсэн юм, ямар өнгө таарах вэ” гэж асуугаад, нөгөөдөх нь үүдний сандал дээр суусан. Тэр хоёр үсээ будуулах, будуулахгүй нь мэдэгдэхгүй суугаад байсан. Тэгэхээр Б бид хоёр 00 орж угаадсаа асгах гэтэл үүдэнд сууж байсан намхан хүүхэд “та хоёр гарчихаад ир, бид хоёр коридорт хүлээж байя” гээд гарсан. Буцаад ирэхэд тэр хоёр хүүхэд байхгүй, цэнэглээд орхисон “Айфоне 4”, “Самсунг галакси эс-3” хоёр утас байхгүй, цэнэглэгч нь газар уначихсан байсан. Бид хоёр эд зүйлсээ бүртгэж үзсэн чинь Бгийн “Самсунг галакси Нөүт-2” гар утас, түрийвч алга байсан. Би шүүгээн дэх түрийвчээ үзтэл бас байхгүй болсон байсан...” гэх мэдүүлэг /11-р хх-61/,
- Хохирогч Э.Бгийн: “хүлээж байя гэсэн хүүхдүүд байхгүй байсан... миний үсчний ширээн дээр байсан “Самсунг галакси Нөүт-2” утас, түрийвч болон 90.000 гаруй мянган төгрөг алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /11-р хх-63/,
Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /11 дүгээр хавтас, хх-52-55, 56-58/, эд зүйлийн үнэлгээ /11 дүгээр хавтас, хх-59, 12 дугаар хавтас, хх-8, 9/,
6. 2017 оны 4 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн 10-1 тоотод байрлах иргэн Д.Игийн эзэмшлийн “Баасангарьд” хүнсний дэлгүүрийн цонхыг түлхэн орж хүнсний бүтээгдэхүүн хулгайлан 252.800 төгрөгийн хохирол учруулсан хэргийн талаар:
- Хохирогч Д.Игийн “...2017 оны 04 сарын 06-07-нд шилжих шөнө дэлгүүрийн цонхыг түлхэн хулгай орж хүнсний эд зүйлс алдагдсан. Зарим хүнсний зүйл, архи алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /12-р хх-81/,
Эд зүйлийн үнэлгээ “252.800 төгрөгийн эд зүйлс” гэжээ /12-р хх-77-78/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017.04.11-ний өдрийн 05/267 дугаар криминалистикийн шинжээчийн: “шинжилгээнд ирүүлсэн №1 дугаарын унтлагын өрөөний онгойлгож орсон цонхны рамны дотор талаас гэж хаягласан гарын мөр нь О-ын Бын зүүн гарын эрхий хурууны хээтэй ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээрээ тохирч байна...” гэх дүгнэлт /12-р хх-84/,
шүүгдэгч О.Бын: “...Гэр рүүгээ такси бариад Яармаг уруу явж байгаад “архи гаргая” гэж гудамжаар явж байгаад “Баасангарьд” гэх дэлгүүрийн цонхны шилийг аваад орж 0.75 литрийн 3 шил “Болор”, 0.75 литрийн “Соёрхол” гэдэг архи, тамхи, консерв зэрэг эд зүйлсийг аваад гарсан. Авсан архинаасаа ууж байгаад согтоод унтчихсан байсан. Тэрнээс хойш юу болсныг санахгүй байна...” гэх мэдүүлэг /12-р хх-98/,
7. Шүүгдэгч О.Б нь Э.Т, П.О нартай бүлэглэн 2014 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Төв аймгийн Баянхангай сум, Хөшөөтийн 2 дугаар баг, Цав хангай гэх газарт үйл ажиллагаа явуулдаг “Хөвсгөл” нэртэй цайны газраас Ж.Огийн цүнхтэй эд зүйлсийг хулгайлан 964.000 төгрөгийн хохирол учруулсан,
8. Э.Ттэй бүлэглэн 2014 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Төв аймгийн Зуун мод сум, 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гайхамшиг” гоо сайхны газраас Р.Уийн хэтэвч, биет мөнгийг хулгайлан 392.000 төгрөгийн хохирол учруулсан,
9. Э.Ттэй бүлэглэн 2014 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Төв аймгийн Зуунмод сум, 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Заяа” хүнсний дэлгүүрийн лангуун дээрээс М.Аын “Прадо” маркийн гар утсыг хулгайлан 250.000 төгрөгийн хохирол учруулсан,
10. Э.Т, Э.Анартай бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 22 дугаар байр, 1 дүгээр орцны подвальд байрлах оёдол засварын газраас Н.Гын зөөврийн компьютер хулгайлан 900.000 төгрөгийн хохирол учруулсан,
11. Э.А, Т.Т нартай бүлэглэн 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуутын 8-205 тоотод оршин суух иргэн Б.Бын байшингийн цонхоор нэвтрэн орж мөнгөн аяга, алтан ээмэг, монетон ээмэг зэрэг эд зүйлс хулгайлан 1867.500 төгрөгийн хохирол учруулсан хэргийн:
- Хохирогч Б.Бын “...2017 оны 02 сарын 21-ний өдөр 16:30 цагийн үед байшингаа түгжиж яваад 17:50 цагийн үед гэртээ ирэхэд гал тогооны өрөөний вакум цонх онгорхой, хүүхдийн өрөөний цонх бас онгорхой, байшин доторх юмнууд эмх замбараагүй болгочихсон, том өрөөний авдарт байсан 7 ширхэг мөнгөн аяга, эхнэр Золзаяагийн ээмэг бөгжнүүд, мөнгөний хайрцаг дотор байсан 300.000 орчим төгрөг, архи, тамхи, тэлээ, утас зэрэг эд зүйлс алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /12-р хх-161-162/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /12 дугаар хавтас, хх-141-146/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /12 дугаар хавтас, хх-155-156/, эд зүйлийн үнэлгээ /12 дугаар хавтас, хх-160-161/,
12. Э.А, Т.Т нартай бүлэглэн 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эрдэнэтолгойн 33-859 тоотод оршин суух Н.Дгийн байшингийн вакум цонхыг түлхэн нэвтрэн орж зургийн аппарат, үнэртэй ус, пүүз зэрэг эд зүйлс хулгайлан 500.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн:
- Хохирогч Н.Дгийн: “...манай гэр болох Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эрдэнэтолгойн 33-859 тоотын нэг давхар улаан өнгийн тоосгон байрны ертөнцийн зүгээр урагшаа харсан цагаан вакум цонхыг 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр түлхэн орж жижиг өрөөнөөс “Канон-1000б” маркийн зургийн аппарат, мөн унтлагын өрөөнд байсан эмэгтэй хүний “Зара” брендийн үнэртэй ус, хойд жижиг өрөөнөөс “Найк” брендийн пүүз зэрэг эд зүйлс алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /12-р хх-221/,
Эд зүйлийн үнэлгээ “зургийн аппарат, үнэртэй ус, пүүз зэргийг 500.000 төгрөг” гэжээ /12-р хх-218/,
13. Э.А, Т.Т нартай бүлэглэн 2017 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хилчин хотхоны 38 тоотод оршин суух Т.Ггийн байшингийн цонхоор нэвтрэн орж “Айфоне Эс-5” маркийн гар утас, бугуйн цаг зэргийг хулгайлан 450.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн:
- Хохирогч Т.Ггийн: “...2017 оны 02 дугаар сарын 26-ны өдөр манай гэрийн үүдний жижиг цонхоор хулгай орж арьсан оосортой эрэгтэй хүний бугуйн цаг, “Айфоне-5 Эс” маркийн гар утас зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /12-р хх-221-223/,
эд зүйлийн үнэлгээ “Айфоне-5 Эс” маркийн гар утас, бугуйн цаг зэргийг 450.000 төгрөг” гэжээ /12-р хх-219/,
14. Э.А, Т.Т нартай бүлэглэн 2017 оны 02 дугаар сарын 28-ний өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 1 хэсэг **тоотод оршин суух иргэн С.Оийн байншингийн цонхоор нэвтрэн орж бага гарын мөнгөн аяга, дунд гарын мөнгөн аяга, хос ээмэг, биет 600.000 төгрөг зэргийг хулгайлж 2.400.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн талаар:
- Хохирогч С.Оийн: “...Манай байшингийн гал тогооны өрөөний цонхоор 2017 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хулгай орж том өрөөний ширээн дээр байсан мөнгөн аяга, аяга таваг хатаагч дээр байсан 6 ширхэг мөнгөн аяга, цүнхэнд түрийвчтэй байсан бэлэн 1.600.000 төгрөг, сваровский шигтгээтэй хос ээмэг зэрэг эд зүйлс алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /12-р хх-198-200/,
эд зүйлийн үнэлгээ /12 дугаар хавтас, хх-202/,
15. Э.А, Т.Т нартай бүлэглэн 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 16-400 тоот иргэн Г.Иын гэрт нэвтрэн орж дунд гарын мөнгөн аяга, хэт цахиур буюу асаагуур зэргийг хулгайлан 350.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн талаар:
- Хохирогч Г.Иын: “...2017 оны 3 дугаар сарын 21-ний шөнө Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 16-400 тоот хашаанд байрлах нэг давхар байшингийн цонхоор хулгай орж жижиг өрөөнд байсан төмөр сейфийг эвдэн дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, хэт цахиур буюу мөнгөн асаагуур, 11.000 төгрөгийг алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /12-р хх-210-212/,
эд зүйлийн үнэлгээ /12 дугаар хавтас, хх-209/,
16. Э.Т, Э.А, Т.Т нартай бүлэглэн 2017 оны 3 сарын 14-18-ны хооронд Баянзүрх дүүргийн ** дүгээр хороо, ** байр, ** тоотод оршин суух иргэн Б.Оийн байшингийн вакум цонхыг түлхэн орж монетон бөгж, хуримын бөгж, эрэгтэй мөнгөн гинж, хар, цагаан шигтгээтэй мөнгөн бөгж зэрэг эд зүйлс хулгайлан 570.000 төгрөгийн хохирол учруулсан,
17. Э.Т, Э.А, Т.Т нартай бүлэглэн 2017 оны 3 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн **дугаар хороо, Ажилчдын гудамж, ** тоотод оршин суух иргэн Ё.Оын гэрт нэвтрэн орж гар утас 2 ширхэг, дунд гарын мөнгөн аяга, эмэгтэй хүний цүнх, түрийвч, иргэний үнэмлэх, биет 160.000 төгрөгийг хулгайлан 1.435.000 төгрөгийн хохирол учруулсан,
18. Э.Т, Э.А, Т.Т нартай бүлэглэн 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, “Апп таун”-ы ** тоотод оршин суух иргэн Г.Дын байрны цонхыг түлхэн нэвтрэн орж 32 инчийн “ЛЖ” маркийн цагаан хүрээтэй зурагт, Делл маркийн зөөврийн компьютер зэргийг хулгайлан 350.000 төгрөгийн хохирол учруулсан,
19. П.Отай бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр машин механизм хэрэглэн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Хайлаастын хуучин эцэст байрлах “Бейкери” үсчний газраас Б.Б 750.000 төгрөгийг түрийвчний хамт хулгайлан 864.880 төгрөгийн хохирол,
20. Т.Ттай бүлэглэн 2017 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, “120 мянгат”-ын 18 байр, 2 дугаар орцонд үйл ажиллагаа явуулдаг үсчний газраас иргэн З.Оийн “Самсунг галакси Нөүт 4” маркийн утас хулгайлан 240.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн талаар:
- Хохирогч З.Оийн: “...Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 120.000-тын 18 байрны 2 дугаар орцонд байх үсчний газарт 2017 оны 03 сарын 26-ны өдөр ажил дээрээ байж байхад гаднаас 2 хүүхэд толгойгоо угаалгаад гарахдаа гар утсыг минь хулгайлаад зугтсан. 2015 оны 12 сард 750.000 төгрөгөөр шинээр нь худалдан авч байсан, хайрцаг нь байгаа, цагаан өнгийн корпустай “Самсунг галакси Нөүт-4” маркийн утас байсан...” гэх мэдүүлэг /13-р хх-8-9/,
эд зүйлийн үнэлгээ /13 дугаар хавтас, хх-6/,
21. Т.Ттай бүлэглэн 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 хороо, 47 байрны нэг давхарт байрлах “Манлай” оёдлын газраас иргэн Б.Агийн “Айфоне-5” маркийн гар утас хулгайлан 240.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн талаар:
- Хохирогч Б.Агийн: “...Хан-Уул дүүргийн 11 хороонд байрлах 47 байрны нэг давхарт байрлах “Манлай” оёдлын газраас 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр “Айфоне-5” маркийн гар утсаа хулгайд алдсан...” гэх /13-р хх-4/,
эд зүйлийн үнэлгээ /13 дугаар хавтас, хх-1/,
Дөрөв. Шүүгдэгч Т.Тын үйлдсэн хэргийн талаар:
1. О.Б, Э.Анартай бүлэглэн 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуутын 8-205 тоотод оршин суух иргэн Б.Бын байшингийн цонхоор нэвтрэн орж мөнгөн аяга, алтан ээмэг, монетон ээмэг зэрэг эд зүйлс хулгайлан 1.867.500 төгрөгийн хохирол,
2. 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эрдэнэтолгойн 33-859 тоотод оршин суух Н.Дгийн байшингийн вакум цонхыг түлхэн нэвтрэн орж зургийн аппарат, үнэртэй ус, пүүз зэрэг эд зүйлс хулгайлан 500.000 төгрөгийн хохирол,
3. 2017 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хилчин хотхоны 38 тоотод оршин суух Т.Ггийн байшингийн цонхоор нэвтрэн орж “Айфоне Эс-5” маркийн гар утас, бугуйн цаг зэргийг хулгайлан 450.000 төгрөгийн хохирол,
4. 2017 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 1 хэсэг 18 тоотод оршин суух иргэн С.Оийн байншингийн цонхоор нэвтрэн орж бага гарын мөнгөн аяга, дунд гарын мөнгөн аяга, хос ээмэг, биет 600.000 төгрөг зэргийг хулгайлж 2.400.000 төгрөгийн хохирол,
5. 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 16-400 тоот иргэн Г.Иын гэрт нэвтрэн орж дунд гарын мөнгөн аяга, хэт цахиур буюу асаагуур зэргийг хулгайлан 350.000 төгрөгийн хохирол,
6. Э.Атэй бүлэглэн 2017 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн 21-608 тоотод оршин суух иргэн Х.Уын өвлийн сууцны цонхоор нэвтрэн орж 100.000 төгрөг, бага гарын мөнгөн аяга 9 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 14 ширхэг, цаа бугын годон гутал, “Асер” маркийн нөүтбүүк, “Сейко” брендийн бугуйн цаг зэрэг эд зүйлс хулгайлан 5.790.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн талаар:
- Хохирогч Х.Уын: “2017 оны 02 сарын 28-ны өдөр 11 цагийн орчим гараад ...20 цагийн үед гэртээ ирсэн. Гал тогооны өрөөний цонх онгорхой байсан. Гэрийнхээ эд зүйлсийг бүртгэж үзтэл эмэгтэй годон гутал, бага, дунд их гарын нийлээд 20 гаруй мөнгөн аяга, “Асер” маркийн нөүтбүүк, үнэгэн малгай, “Сейко” бугуйн цаг зэрэг эд зүйлс алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /12-р хх-44-45, 47-48/,
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-12 дугаар хавтас, хх-28-34/, эд зүйлийн үнэлгээ /12 дугаар хавтас, хх-42, 46/, гэрч Б.Гаадмаагийн мэдүүлэг /12 дугаар хавтас, хх-49-50/, гэрч Ц.Д-ын мэдүүлэг /12 дугаар хавтас, хх-51-52/,
7. Э.Т, О.Б, Э.А нартай бүлэглэн 2017 оны 3 сарын 14-18-ны хооронд Баянзүрх дүүргийн 4 хороо, 14 хороолол, 104 байр, 1 тоотод оршин суух иргэн Б.Оийн байшингийн вакум цонхыг түлхэн орж монетон бөгж, хуримын бөгж, эрэгтэй мөнгөн гинж, хар, цагаан шигтгээтэй мөнгөн бөгж зэрэг эд зүйлс хулгайлан 570.000 төгрөгийн хохирол учруулсан,
8. Э.Т, О.Б, Э.А нартай бүлэглэн 2017 оны 3 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Ажилчдын гудамж ** тоотод оршин суух иргэн Ё.Оын гэрт нэвтрэн орж гар утас 2 ширхэг, дунд гарын мөнгөн аяга, эмэгтэй хүний цүнх, түрийвч, иргэний үнэмлэх, биет 160.000 төгрөг зэргийг хулгайлан 1.435.000 төгрөгийн хохирол учруулсан,
9. Э.Т, О.Б, Э.А нартай бүлэглэн 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, “Апп таун”-ы ** тоотод оршин суух иргэн Г.Дын байрны цонхыг түлхэн нэвтрэн орж 32 инчийн “ЛЖ” маркийн цагаан хүрээтэй зурагт, Делл маркийн зөөврийн компьютер зэргийг хулгайлан 350.000 төгрөгийн хохирол учруулсан,
10. О.Бтай бүлэглэн 2017 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, “120 мянгат”-ын 18 байр, 2 дугаар орцонд үйл ажиллагаа явуулдаг үсчний газраас иргэн З.Оийн “Самсунг галакси Нөүт-4” маркийн утас хулгайлан 240.000 төгрөгийн хохирол учруулсан,
11. О.Бтай бүлэглэн 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 хороо, 47 дугаар байр, нэг давхарт байрлах “Манлай” оёдлын газраас иргэн Б.Агийн “Айфоне-5” маркийн гар утас хулгайлан 240.000 төгрөгийн хохирол учруулсан
Иргэний нэхэмжлэгч Б.Э-ын: “2015 оны 3 сарын 13-нд шиг санаж байна, би өөрийн түрээслэдэг Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо “Бөмбүүлэй” хүнсний дэлгүүрт оройны 20 цагийн үед байж байхад 2-3 эрэгтэй хүмүүс орж ирээд нэг нь миний анхаарлыг саринуулж байгаад нөгөө нь лангуун доор байсан орлогын мөнгө болох цаасан хайрцаганд байсан мөнгийг аваад явсан байсан...тухайн үед би бараа худалдан авснаа мартчихсан байна. Барааны үнэ гээд 80.000 төгрөг өгсөн, цаасан хайрцагт 96.000 төгрөг байсан....” гэх мэдүүлэг /5-р хх-26/,
Иргэний нэхэмжлэгч Т.У-ийн: “...2017 оны 02 сарын 25-ны өдөр гэр бүлийн хамт Дундговь аймгийн Сайхан-Овоо суманд очиж золголт хийхээр явсан... гэрийн хаалга цоожоо сайн цоожлоод явсан. Дүү маань шинийн нэгний өдөр очиход гэрийн цонх онгорхой, хулгай орж гэрийн гал тогтооны өрөөнд байсан дунд гарын 1 ширхэг мөнгөн аяга хулгайд алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /12-р хх-18/,
Эд зүйлийн үнэлгээ “...мөнгөн аяга 60.000 төгрөг” гэжээ /12-р хх-186/,
Иргэний нэхэмжлэгч Д.Э-ийн: “...2017 оны 3 сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1 байрны 327 тоотод байх түргэн хоолны газраас өөрийн “Самсунг Эс-4” маркийн гар утсаа хулгайд алдсан...уг утсыг 2 дугаар сарын 20-ны өдөр 220.000 төгрөгөөр худалдан авсан...” гэх мэдүүлэг /12-р хх-192-194/,
Эд зүйлийн үнэлгээ “...Самсунг Эс-4 маркийн гар утас” гэжээ /12-р хх-191/,
Иргэний нэхэмжлэгч М.Б-ийн: “...Манай гэрээс 2017 оны 3 дугаар сард өдрийг нь сайн санахгүй байна, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Алтан-Өлгийн 1-11 тоотод байрлах мансардтай 2 давхар улаан тоосгон байшингийн баруун хойд талын вакум цонхыг түлхэн ороод гал тогооны өрөөнд байсан 1 ширхэг дунд гарын мөнгөн аяга, унтлагын өрөөний номын тавиур дээрээс хар өнгийн спорт эрэгтэй бугуйн цаг зэргийг хулгайлаад орж ирсэн цонхоороо буцаад гарсан байсан...” гэх мэдүүлэг /12-р хх-199/,
Эд зүйлийн үнэлгээ “...дунд гарын мөнгөн аяга, бугуйн цаг 200.000 төгрөг” гэжээ /12-р хх-205/,
Иргэний нэхэмжлэгч Т.Ч-ын: “...би 2017 оны 4 сард өдрийг нь сайн санахгүй байна. Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Номин” үсчин гоо сайханы газраас өөрийн “Самсунг Галакси Нөүт-2” маркийн гар утсаа ширээн дээрээс хулгайд алдсан...” гэх мэдүүлэг /13-р хх-16/,
Эд зүйлийн үнэлгээ “...Самсунг галакси Нөүт-2 маркийн гар утсыг 110.000 төгрөг” гэжээ /13-р хх-18/,
Иргэний нэхэмжлэгч Б.О-йн “...2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр С дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Эрчим” кафед ...16-17 цагийн хооронд би ажлаа хийгээд байж байхад манай кафед шинээр ажилд орох гэж байсан охиныг ажлын байртай нь танилцуулж байх хооронд гаднаас хүн орж ирээд текин дээр байсан хар өнгийн “Айфоне-4 Эс” маркийн гар утсыг авсан байсан...” гэх мэдүүлэг /13-р хх-18/,
Эд зүйлийн үнэлгээ “Айфоне-2 маркийн гар утсыг 180.000 төгрөг” гэжээ /13-р хх-15/, шүүгдэгч О.Бын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /3 дугаар хавтас, хх-99/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /3 дугаар хавтас, хх-105/, хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /3 дугаар хавтас, хх-226/, хохирогч Уранчимэгт хохирол төлсөн баримт /4 дүгээр хавтас, хх-229/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /5 дугаар хавтас, хх-54-56/, мөнгөн шилжүүлгийн баримт /8 дугаар хавтас, хх-214/, “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн дүгнэлт /11 дүгээр хавтас, хх-231-234/, О.Баас шүүх хуралдаанд гаргаж өгсөн хохирол төлсөн баримтууд, шүүгдэгч Т.Тын хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл /14 дүгээр хавтас, хх-82-84, 85-87, 91, 92-93, 94-95, 97-98, 100-102, 103-106, 15 дугаар хавтас, хх-128-134/, хохирогчоор тогтоох тогтоол /15 дугаар хавтас, хх-181-185/, шүүгдэгч Э.Т хохирол төлсөн баримт /15 дугаар хавтас, хх-135-137/ зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Прокуророос 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт П.О, О.Б нарыг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт Т.Тыг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хууль болох 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 болгон тус тус өөрчлөх нь зүйтэй.
Шүүх хуралдаанд талуудын гаргасан дүгнэлтүүд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас дүгнэхэд
шүүгдэгч Э.Т ганцаараа болон бусадтай бүлэглэн Дорнод аймгийн Хэрлэн сум, Төв аймгийн Зуун мод, Баянхангай сум, С, Чингэлтэй, Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 2009 оны 9 дүгээр сарын 27-28-нд шилжих шөнөөс 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл нууц далд аргаар, шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шууд санаатай 17 удаагийн үйлдлээр хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулах саванд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдэн бусдад 23.441.852 төгрөгийн хохирол учруулсан,
шүүгдэгч П.О ганцаараа болон бусадтай бүлэглэн Дорнод аймгийн Хэрлэн сум, Төв аймгийн Баянхангай сум, С, Чингэлтэй, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 2009 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл нууц далд аргаар, шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шууд санаатай 10 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг машин механизм хэрэглэж, орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдэн бусдад 10.775.832 төгрөгийн хохирол учруулсан,
шүүгдэгч О.Б ганцаараа болон бусадтай бүлэглэн Төв аймгийн Зуун мод, Баянхангай сум, С, Чингэлтэй, Баянзүрх, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 2014 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл нууц далд аргаар, шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шууд санаатай 21 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг машин механизм хэрэглэж, орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдэн бусдад 13.728.180 төгрөгийн хохирол учруулсан,
шүүгдэгч Т.Т бусадтай бүлэглэн Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл, нууц далд аргаар, шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шууд санаатай 11 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдэн бусдад 14.192.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хангалттай тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шүүгдэгч Э.Тэс нийт 5.281.583 төгрөгийг 1 жилийн хугацаанд гаргуулж, хохирогч И.У /Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайзын 1** дугаар гудамж, ** тоот, РД-****0/-т 1.620.000 төгрөг, хохирогч Ж.Э /С дүүргийн ** дугаар хороо, Дамбадаржаагийн ** дугаар гудамж, 1** тоот, РД-Т****7/-д 3.125.000 төгрөг, хохирогч Б овогт М-ийн Т /Дорнод аймгийн Хэрлэн сум, 9 дүгээр баг, ** тоот/-т 778.750 төгрөг, хохирогч Б.Б /Дорнод аймгийн Хэрлэн сум, 6 дугаар баг, 58 дугаар байр, 38 тоот, РД-*****/-т 588.500 төгрөг, хохирогч Р.У /Төв аймгийн Зуунмод сум, 3 дугаар баг, *** тоот, РД----/-т 196.000 төгрөг, хохирогч М.А /Төв аймгийн Зуунмод сум, ** дүгээр баг, Сэрүүн дэнжийн ** тоот, РД-***/-д 125.000 төгрөг, хохирогч Ж.О /Төв аймгийн Баянхангай сум, 2 дугаар баг, Цав хангай хороолол, РД-****/-д 321.333 төгрөг, хохирогч Н.Г /Чингэлтэй дүүргийн ** дугаар хороо, Сурагчийн *** тоот, РД-***/-д 300.000 төгрөг, хохирогч Г.Д /Сонгинохайрхан дүүргийн дүгээр хороо, “Апп таун” хотхон, *** тоот, РД-***/-т 87.500 төгрөг, хохирогч Ё.О /Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, ** тоот, РД-***/-т 358.750 төгрөг,
шүүгдэгч П.Оаас 3.221.749 төгрөгийг 1 /нэг/ жилийн хугацаанд гаргуулж, хохирогч Н.Ү /Баянгол дүүргийн **дугаар хороо, Хүрдийн 1 тоот, РД-**/-д 278.000 төгрөг, хохирогч Бичээч овогт М-жийн Т /Дорнод аймгийн Хэрлэн сум, ** дүгээр баг, ** тоот/-т 778.750 төгрөг, дугаар баг, хохирогч А овогт Л-ийн О /Дорнод аймгийн Хэрлэн сум, 7 дугаар баг, *** тоот/-д 19.500 төгрөг, хохирогч У.Ш /Дорнод аймгийн Хэрлэн сум, 6 дугаар баг, Ялалтын ** тоот/-т 1.032.000 төгрөг, хохирогч “Гэрэлт хотхон” ХХК, төлөөлөгч Н.Б /Дорнод аймгийн Хэрлэн сум, ** дүгээр баг** тоот/-д 67.716 төгрөг, хохирогч Ж-ы М /95**0, ***/-д 125.000 төгрөг, хохирогч П-ийн А /Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, Сэлбийн *** тоот, РД-****/-д 341.000 төгрөг, хохирогч Ж.О /Төв аймгийн Баянхангай сум, 2 дугаар баг, Цав хангай хороолол, РД-****/-д 321.333 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэлээ.
Шүүгдэгч О.Б, Т.Т нар бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Э.Төгс-Эрдэнийг 4 жил 6 сарын хорих ял, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч П.Оыг 4 жил 3 сарын, шүүгдэгч О.Быг 4 жил 1 сарын, шүүгдэгч Т.Тыг 3 жил 8 сарын хорих ял оногдуулж, тэдний эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгис “2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 болгож өгнө үү. Шүүгдэгч Э.Т үйлдсэн 6 үйлдэл нь 2015 оны Өршөөлийн хуулийн өмнө үйлдэгдсэнийг анхаарч уг хуульд харуулах үндэслэлтэй. Шүүгдэгч насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн,-үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирлоо төлж байгааг харгалзан 2 жилийн хорих ял оногдуулж, цагдан хоригдсон хоногт нь дүйцүүлж суллаж өгнө үү” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин “Шүүгдэгч П.О нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, дахин гэмт хэрэг үйлдээгүйг харгалзан 2 жил 6 сарын хорих ял оногдуулж өгнө үү. Шүүгдэгч О.Б анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирлыг төлж барагдуулсан байгааг харгалзан тэнсэж, хянан харгалзах хугацаа тогтоож өгнө үү” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Жамъяндорж “Т.Т нь гэмт хэрэг үйлдэх үедээ насанд хүрээгүй байсан. Хохирлоо төлсөн тул тэнсэж өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ гаргалаа.
Шүүгдэгч Э.Т хувьд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч П.О, О.Б, Т.Т нарын хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, шүүгдэгч О.Б, Т.Т нар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч О.Б, Т.Т нар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, чин санаанаас гэмшсэн болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тэдний хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, хянан харгалзахаар хугацаа тогтоож шийдвэрлэв.
Харин шүүгдэгч Э.Т, П.О нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, тэдний хувийн байдлыг харгалзан шүүгдэгч тус бүрт эрүүгийн хариуцлагыг ялгамжтай байдлаар оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг СД-ийг хэрэгт үлдээж, Хаан банкны өмчлөлийн Ө.Жанилын эзэмшлийн “Тоёота Приус-20” маркийн *** УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017.01.19-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигч Ө.Жанилд буцаан олгож, харин тухайн тээврийн хэрэгслийн үнэ болох 6.000.000 /зургаан сая/ төгрөгийг шүүгдэгч П.О, О.Б нараас гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэж байна.
Шүүгдэгч нарын цагдан хоригдсон хоног буюу Э.Т 763 хоног, П.Оын 534 хоногийг тэдний ял эдэлсэнд хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч О.Б 393 хоног, Т.Т 125 хоног цагдан хоригдсон болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Э.Т, П.О, О.Б, Т.Т нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.11, 36.12, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт П.О, О.Б нарыг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт Т.Тыг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 болгон өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч Б овогт Э-ын Т-ийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн,
шүүгдэгч Б овогт П-гийн О, Б овогт О-ын Б нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, машин механизм хэрэглэж, орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн,
шүүгдэгч Б овогт Т-ын Тыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Э.Төгс-Эрдэнийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял,
2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч П.О, О.Б тус бүрийг 2 /хоёр/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Т.Тыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т, Т.Т, П.О, О.Б тус бүрт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т 763 хоног, шүүгдэгч П.Оын 534 хоног цагдан хоригдсоныг тэдний эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хаан банкны өмчлөлийн, Ө.Жанилын эзэмшлийн *** УНБ улсын дугаартай, “Тoyota Prius-20” маркийн /11 дугаар хавтас, хх-10-11/ тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгон, уг тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч Ө.Ж-лд олгож, тээврийн хэрэгслийн үнэ 6.000.000 /зургаан сая/ төгрөгийг шүүгдэгч П.О, О.Б нараас 1 /нэг/ жилийн хугацаанд тэнцүү хэмжээгээр гаргуулан улсын орлого болгосугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Э.Тэс нийт 5.281.583 төгрөгийг 1 жилийн хугацаанд гаргуулж, хохирогч И.У /Баянзүрх дүүргийн ** дүгээр хороо, Цайзын ** дугаар гудамж, ** тоот, РД-****/-т 1.620.000 төгрөг, хохирогч Ж.Э /С дүүргийн ** дугаар хороо, Дамбадаржаагийн ** дугаар гудамж, ** тоот, РД-**/-д 3.125.000 төгрөг, хохирогч Бичээч овогт М-ийн Т/Дорнод аймгийн Хэрлэн сум, 9 дүгээр баг*** тоот/-т 778.750 төгрөг, хохирогч Б.Б /Дорнод аймгийн Хэрлэн сум, 6 дугаар баг, ** дугаар байр, 38 тоот, РД-***/-т 588.500 төгрөг, хохирогч Р.У /Төв аймгийн Зуунмод сум, 3 дугаар баг, *** тоот, РД-****/-т 196.000 төгрөг, хохирогч М.А /Төв аймгийн Зуунмод сум, 1 дүгээр баг, Сийн ** тоот, РД-****/-д 125.000 төгрөг, хохирогч Ж.О /Төв аймгийн Баянхангай сум, ** дугаар баг, Цав хангай хороолол, РД***/-д 321.333 төгрөг, хохирогч Н.Г /Чингэлтэй дүүргийн ** дугаар хороо, Сурагчийн *** тоот, РД-***/-д 300.000 төгрөг, хохирогч Г.Д /Сонгинохайрхан дүүргийн дүгээр хороо, “Апп таун” хотхон, *** тоот, РД-***/-т 87.500 төгрөг, хохирогч Ё.О /Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, *** тоот, РД-***/-т 358.750 төгрөг,
шүүгдэгч П.Оаас 3.221.749 төгрөгийг 1 /нэг/ жилийн хугацаанд гаргуулж, хохирогч Н.Ү /Баянгол дүүргийн 2** дугаар хороо, Хүрдийн ** тоот, РД-***/-д 278.000 төгрөг, хохирогч Бичээч овогт М-ийн Т /Дорнод аймгийн Хэрлэн сум, 9 дүгээр баг, *** тоот/-т 778.750 төгрөг, дугаар баг, хохирогч А овогт Л-гийн О /Дорнод аймгийн Хэрлэн сум, 7 дугаар баг, *** тоот/-д 19.500 төгрөг, хохирогч У.Ш /Дорнод аймгийн Хэрлэн сум, 6 дугаар баг, Ялалтын ** тоот/-т 1.032.000 төгрөг, хохирогч “Гэрэлт хотхон” ХХК, төлөөлөгч Н.Б /Дорнод аймгийн Хэрлэн сум, 9 дүгээр баг, ** тоот/-д 67.716 төгрөг, хохирогч Жы М/****/-д 125.000 төгрөг, хохирогч П-ийн А /Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, Сэлбийн ** тоот, РД-**/-д 341.000 төгрөг, хохирогч Ж.О /Төв аймгийн Баянхангай сум, ** дугаар баг, Цав хангай хороолол, РД-***/-д 321.333 төгрөг тус тус олгож, шүүгдэгч Т.Т, О.Б нар бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
8. Иргэний нэхэмжлэгч Б.У нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг СД-ийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.
10. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч О.Бад оногдуулсан 2 жил 06 сарын хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар, шүүгдэгч Т.Тад оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг цагдаагийн байгууллагад даалгасугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Т, П.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, тэдний эдлэх ялыг 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тоолсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Т, П.О нарт авсан цагдан хорих, шүүгдэгч О.Б, Т.Т нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР