Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 536

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал би,

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 32 дугаар хороо, баруун түрүүнг 1 дүгээр гудамж, 23б тоотод оршин суух, Хотодынхон овогт Тулгаагийн Галбадрах /РД:пж89062636/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, энхтайваны өргөн чөлөө гудамж, 34 дүгээр байр, 32 тоотод оршин суух, Тугчин овогт Батболдын Мөнхцогт /РД:дэ86071012/-д холбогдох,

 

8,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Галбадрах, хариуцагч Б.Мөнхцогт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түмэн-Өлзий нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.Галбадрах би Өргөө Капитал Просперити ХХК-д захирал албан тушаалтай Б.Мөнхцогтой 2014 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулж Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, үйлдвэрчний эвлэлийн гудамжны нутаг дэвсгэрт баригдах 39.7 м.кв 2 өрөө / нийт үнийн дүн 48,830,000 төгрөг байр 2014 оны 12 дугаар сард авахаар тохиролцож би урдчилгаа 20,000,000 төгрөг төлсөн. Гэвч Б.Мөнхцогт нь орон сууцаа одоог хүртэл барьж дуусгаагүй байгаа бөгөөд орон сууц ашиглалтанд орох хугацаа хойшлогдсон гэх шалтгаанаар миний төлсөн урьдчилгаа төлбөрөөс 15,000,000 төгрөгийг 2015 оны 9 дүгээр сард буюу гэрээнд заасан хугацаанаас 1 жилийн дараа 3,000,000 төгрөгийг 2016 оны 01 дүгээр сард буюу 1 жил 4 сарын дараа удаа дараа шаардуулж байж төлсөн Б.Мөнхцогт нь урьдчилгаа төлбөрийн 20,000,000 дээр нь орон сууц хугацаандаа оруулаагүй гэрээ цуцалсаны гэрээний үнийн дүнгийн 10 хувь буюу 4,800,000 төгрөг нийт 24,800,000 төгрөгийг 2015 оны 9 дүгээр сард багтаан төлнө гэхэд би зөвшөөосөн гэвч Б.Мөнхцогт өнөөг хүртэл өгөөгүй байна. Гэрээ анх байгуулсан он буюу 2014 онд би хөдөө орон нутагаас гэр бүлээрээ шилжиж ирж байсан. Улаанбаатарт байх орон сууц байхгүй байсан Б.Мөнхцогт нь анх манай байр 2014 оны 5 сард ашиглалтанд орно гэж наймааг ятгаж гэрээ байгуулсан 2014 оноос хойш би одоог хүртэл Б.Мөнхцогтын буруугаас болж түрээсийн байранд сар бүр 300,000 төгрөг төлж сууж байна. 2014 оны 12 дугаар сараас хойш тооцвол эдний буруугаас болж би түрээсийн байранд 23 сар, сар бүр 300,000 төгрөг нийт 6,900,000 төгрөг төлсөн байна. Иймд Б.Мөнхцогтоос миний төлсөн урдчилгаа 20,000,000 төгрөгийн үлдэгдэл 2,000,000 төгрөг 23 сар түрээсийн байранд төлсөн 6,900,000 төгрөг нийт 8,900,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.  

 

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Т.Галбадрах миний бие хариуцагч Б.Мөнхцогттой дараах байдлаар эвлэрч байна. Үүнд: нэхэмжлэлийн шаардлага болох 8,900,000 төгрөгийн 3,400,000 төгрөгөөс хэсгээс татгалзаж байна. Үлдэх 5,500,000 төгрөгийг хариуцагч Б.Мөнхцогт 2017 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрхийг зөвшөөрч байна гэжээ.

                                                                   ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Галбадрах нь хариуцагч Б.Мөнхцогтод холбогдуулж 8,900,000 төгрөг гаргуулахаар шүүхэд ханджээ. 

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 3,400,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 5,500,000 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн дотор төлж барагдуулана гэж эвлэрсэн болох нь зохигчдын  шүүхэд гаргасан тайлбаруудаар тогтоогдож байна.

 

Зохигчид эвлэрсэн нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй,  хуульд харшлахгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т заасныг баримтлан хариуцагч Б.Мөнхцогт нь нэхэмжлэгч Т.Галбадрахын 8,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 3,400,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 5,500,000 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 157,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Мөнхцогтоос 78,700 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

                           

 

 

 

ШҮҮГЧ                                     Н.ХАНГАЛ