Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/174

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2022/0158/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Балжинням,

Улсын яллагч Г.Уянга,

Шүүгдэгч А.К нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Н овогт А-ийн К-д холбогдох эрүүгийн 2218000000168 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Н овогт А-ийн К /РД: ..../, .... оны ... дугаар сарын ....-ны өдөр Дархан-Уул аймгийн .... суманд төрсөн, .... настай, эрэгтэй, .... боловсролтой, .... мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ..., ..., ... нарын хамт Дархан-Уул аймгийн ... сумын ... баг ... давхар ... дугаар байр ... тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай , Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ... оны .... дугаар сарын ...-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ... оны ... дугаар сарын ....-ны өдрийн .... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, өмнөх 243 дугаартай шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 332 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосон,

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга нь шүүгдэгч А.К-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.К-гийн өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөшөөрч байгаа. Хохиролд 600,000 төгрөг төлж барагдуулсан. 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар улсын яллагчтай тохиролцсон...” гэх мэдүүлэг,

Хэрэгт авагдсан:

20... оны ... дугаар сарын ...-ны өдрийн “...А овогтой Д-ий баруун шанаа хэсэгт улайж зулгарсан, бага зэрэг хавдсан, зүүн хөмсөг гадна захад зулгарсан. Зүүн гарын дунд хурууны 3-р үе шалбарсан, зүүн хөлний өвдөгний гадна хэсэгт хөхөрч зулгарсан шархтай байв...” гэх хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 3-6 дахь тал/,

20... оны .... дугаар сарын ....-ны өдрийн .... сумын ... дугаар багт үйл ажиллагаа явуулдаг ... баарны гадна камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 7 дахь тал/, 20... оны.... дүгээр сарын ....-ны өдрийн камерийн бичлэгийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 8 дахь тал/,

Хохирогч А.Д-ийн өгсөн “...20.... оны ... дугаар сарын ...-ны орой ....ын гудамжинд байдаг “....” бааранд очиход бармен нь намайг оруулахгүй, чамд үйлчлэхгүй гэж хэлсэн. Би тухайн баарны барментэй юм яриад зогсож байхад нэг танихгүй залуу хажуугаар орж ирээд намайг гадагшаа гараад яв гэж хэлсэн. Би тухайн танихгүй залуутай маргалдаад баарны үүдэнд гарахад тэр залуу намайг шат руу түлхэж унагасан. Машин зам дээр очоод намайг хоёр удаа хувцаснаас татаж унагасан. Намайг газар унасан байхад нүүр рүү нэг удаа өшиглөж зодсон. Тухайн үед миний толгой их хүчтэй өвдсөн. Манай найз  Б тэр залууг надаас салгасан. Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10 дахь тал, хавтаст хэргийн 12 дахь тал/,

Гэрч Ш.Б-ийн өгсөн “...би ..... баарны гадаа зогсож байхад А.Д баар руу ороод удалгүй нэг танихгүй залуутай маргалдсан. Би ороод нөгөө залууг чи болиоч хөөе гээд салгах гэхэд тэр залуу А.Д-тэй маргалдаж ..... баарны гадаа гарч ирээд шууд А.Д-ийг цохисон уу, эсвэл түлхсэн үү мэдэхгүй ямар ч байсан А.Д бид хоёр давхралдаад унасан. Маргалдаж байхдаа уг танихгүй залуу А.Д-ийг татаж унагаад нүүр лүү нь 1 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дэх тал/,

Гэрч Р.Г-ийн өгсөн “...тухайн өдөр .... сум .... дугаар баг ..... бааранд ажлаа хийж байх үед 21 цагийн үед хар цамцтай, улаан хүрэн цувтай, 160 см-н өндөр нуруутай залуу манай баараанд үйлчлүүлж байгаад баарны гадаа бараан хувцастай настай эмэгтэй, саарал күртэктэй бүдүүн хүүхэн, хар богино савхитай залуутай хэрүүл маргаан хийгээд байсан. Төд удалгүй манайд үйлчлүүлж байсан залууг нөгөө гурван хүн нийлээд зодоод байх шиг байсан. Тэгэхээр нь би тэр хэдийн дундуур нь орж салгах гээд очтол хоорондоо зодолдоод салахгүй байсан. Тэр хэд нилээн удаан хоорондоо зодолдсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дэх тал/,

Гэрч Б.А-ийн өгсөн “...А.Д-ийн зүүн талын хацар орчим зулгарсан, баруун нүдэнд цус хурсан, цээж хэсэгт улайсан байсан. Би А.Д-ээс юу болсон талаар асуухад ..... баарны гадаа энэ залууд зодуулчихлаа гэж хэлсэн. А.Д-ийг зодсон залуу харахад миний зүс таних А.К гэх залуу байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дэх тал/

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 20... оны .... дугаар сарын ....-ны өдрийн .... дугаартай “А.Д-ийн биед тархи доргилт, баруун нүдний зовхинд цус хуралт тогтоолдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. А.Д-ийн биед илэрсэн гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 28-29 дэх тал/, яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 26-27 дахь тал/

Шүүгдэгч А.К-ийн яллагдагчаар өгсөн “...20... оны ... дугаар сарын ....-ны өдөр ..... баар руу орж 0,5 гр-н хоёр пиво уугаад сууж байхад нэг танихгүй залуу орж ирээд баарны үйлчлэгчтэй маргалдаад байсан. Би тэр залууд чи одоо гарчих л даа би тайван суумаар байна гэж хэлэхэд тэр залуу надтай маргалдсан. Би тэр залуутай маргалдаад баарны үүдэнд гарч ирэхэд танихгүй хоёр эмэгтэй байсан. Нэг эмэгтэй нь намайг бариад авахаар тэр эмэгтэйг би цааш нь түлхэхэд А.Д тэр хоёр давхралдаад шатны уруу унасан юм. Босож ирээд тэр хоёр танихгүй эмэгтэй А.Д гурав над руу хэрүүл хийгээд ойртоод байхаар нь хойшоо ухарч байгаад А.Д-ийн хувцаснаас хоёр удаа татаж унагаад А.Д-ийн нүүр рүү нэг удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч А.К нь 20... оны ... дугаар сарын ...-ны орой 22 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дархан-Уул аймгийн ..... сумын ..... дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ..... баарны гадна иргэн А.Д-тэй маргалдаж улмаар түүнийг татаж унаган нүүр лүү нь өшиглөж эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байна.

Дээрх тогтоогдсон үйл баримт болох шүүгдэгч А.К-ийн үйлдэл нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарласан, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан зэргээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч А.Д-ийн эрүүл мэндэд  хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан хохирогч А.Д-ийн “...Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг, хүсэлт зэргээр нотлогдож байна.

Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийг сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа ба прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч А.К-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. 

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй.

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Шүүгдэгч А.К нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх ба урьд 2 удаагийн ял шийтгэлтэй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 43 дахь тал/-аар нотлогдож байна.

Шүүгдэгчийн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй байна.

Улсын яллагчаас шүүгдэгчийг 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх санал гаргасныг шүүгдэгч А.К нь хүлээн зөвшөөрч тохиролцсон ба энэ нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, гэр бүлээ тэжээн тэтгэх үүргээ биелүүлэх боломжийг харгалзан түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг эрх бүхий байгууллагын хяналтанд оршин суух газар болох Дархан-Уул аймгийн ..... сумын нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар тогтоох нь зүйтэй байна. 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Си Ди-г хэрэгт хавсаргах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийг зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Н овогт А-ийн К-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.К-г 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.К-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг эрх бүхий байгууллагын хяналтанд оршин суух газар болох Дархан-Уул аймгийн .... сумын нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар А.К нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

6. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Си Ди-г хэрэгт хавсаргасугай.

 7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.К-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч А.К-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.ИХТАМИР