Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 400

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

     

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хаалттай шүүх хуралдаанаар:

  

Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, Горький 27 гудамж, 1226 тоотод оршин суух Монгол боржигон овогт Энхбатын Уянга /РД:жя87090561/, 

 

Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, Горький 27 гудамж, 1226 тоотод оршин суух Боржигон овогт Өлзийтогтохын Мөнхтогтох /РД:мз88041117/-ын 

 

Эцэг, эх мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул оролцов.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Ө.Мөнхтогтох, Э.Уянга шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Ө.Мөнхтогтох, Э.Уянга бид 2006 онд танилцаж үерхэж байгаад 2009 оны 12 дугаар сарын 17-ны өдөр гэрлэлтээ батлуулж гэр бүл болсон. Гэр бүл болсноос хойш хамт амьдарч байгаад 2011 онд Франц улс руу гэр бүлээрээ явсан. Ингээд Францад амьдарч байх хугацаандаа буюу 2013 оны 5 дугаар сарын 13 -ны өдөр том хүү Төгөлдөрийг төрүүлсэн. 2014 оны 12 дугаар сард Францаас Герман улс руу яваад Германд амьдарч байх хугацаандаа 2015 оны 3 дугаар сарын 14-нд бага хүү Анандыг төрүүлсэн. Тухайн үед хүүхдүүддээ төрсний гэрчилгээ авч чадаагүй бөгөөд төрөх эмнэлэгт хэвтэхдээ өөр хүний нэрээр эмнэлэгт хэвтсэн. 2 хүүгийн маань эмнэлгийн бичиг нь өөр хүний нэр дээр байдаг. 2015 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Монголд буцаж ирээд 2 хүүдээ төрсний гэрчилгээ авах гэхэд эмнэлгийн бичиг дээрх нэр зөрүүтэй учир төрсний гэрчилгээ олгох боломжгүй гэсэн. Иймд Ө.Мөнхтогтох, Э.Уянга биднийг Төгөлдөр, Ананд нарын эцэг, эх мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар, шинжээчийн дүгнэлт, бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Ө.Мөнхтогтох, Э.Уянга нар 2006 оны 12 дугаар сарын 04-ний өдөр гэр бүл болсныг эрх бүхий байгууллага 2009 оны 12 дугаар сарын 17-ны өдөр бүртгэж, гэрчилгээ олгожээ. 

 

Хүсэлт гаргагч Ө.Мөнхтогтох, Э.Уянга нар 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү Төгөлдөр, 2015 оны 3 дугаар сарын 14-ний өдөр төрсөн хүү Ананд нарын төрсөн эцэг, эх мөн болохыг тогтоолгохоор шүүхэд хандсан ба хүсэлтийн үндэслэлээ “...бид хоёр хүүгээ Франц болон Герман улсад ажиллаж, амьдарч байхдаа төрүүлсэн ба бичиг баримтын зөрчлөөс шалтгаалж хүүхдүүддээ төрсний гэрчилгээг авч чадаагүй, Монгол улсад ирээд хүүхдүүддээ төрсний гэрчилгээг авах гэхэд эмнэлгийн бичгэн дээрх нэрс зөрүүтэй гэсэн үндэслэлээр эрх бүхий байгууллага татгалзсан” гэж тайлбарлаж байна.

 

Ө.Мөнхтогтох, Э.Уянга нар 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү Төгөлдөр, 2015 оны 3 дугаар сарын 14-ний өдөр төрсөн хүү Ананд нарын төрсөн эцэг, эх мөн болох нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШЗ2017/11157 дугаар захирамжаар томилогдон ажилласан  шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 8587 тоот дүгнэлт, Хил хамгаалах ерөнхий газрын 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 3-1/6321 тоот албан бичиг, түүний хавсралт зэрэг баримтуудаар нотлогдож байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д заасныг үндэслэж хүсэлт гаргагч Ө.Мөнхтогтох, Э.Уянга нарыг 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү Төгөлдөр, 2015 оны 3 дугаар сарын 14-ний өдөр төрсөн хүү Ананд нарын эцэг, эх мөн болохыг тогтоох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д заасныг баримтлан Боржигон овогт Өлзийтогтохын Мөнхтогтох, Монгол боржигон овогт Энхбатын Уянга нарыг 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү Төгөлдөр, 2015 оны 3 дугаар сарын 14-ний өдөр төрсөн хүү Ананд нарын эцэг, эх мөн болохыг тогтоосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                                   Н.ХАНГАЛ