Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 777

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг,  16 дугаар хороо, орхон 7 дугаар  гудамж 19 тоотод оршин суух, Хөтөлнуур овогт Сарантуяагийн Эрдэнэбаяр /РД:ут88051294/-ын

 

иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ганзоригийн Энхүүлэн /РД:ух89091250/-г эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хөтөлнуур овогт Сарантуяагийн Эрдэнэбаяр миний бие Улаанбаатар төмөр замд хамт ажилладаг байсан Ганзориг овогтой Энхүүлэн гэдэг хүнтэй танилцаж улмаар надаас “байшин барих гээд байна” 2011 онд 5 сард 870,000 төгрөг зээлүүлээч “байшин барих материал авахгүй бол ажил зогсох гээд байна” гэж зовлон тоочиж гуйсаар байгаад 2011 оны 12 дугаар сард манай эгч тортны цех ажиллуулдаг түүндээ материал авах гэсэн юм. 7 хоногийн дотор буцаагаад өгчихнө санаа зоволтгүй” гээд 3,600,000 төгрөг өгч туслаач гээд өдөр шөнөгүй гуйгаад байхаар нь амаар тохиролцож өөрийн гараар нь бичиг үйлдүүлэн нийт 4,500,000 төгрөг авахаар тохиролцож зээлдүүлсэн. Сүхбаатар дүүргийн шүүхэд хандан Г.Энхүүлэнгээс 4,500,000 төгрөг нэхэмжилсэн боловч Г.Энхүүлэнгийн байгаа газар тодорхойгүй байх тул улсын хэмжээнд эрэн сурвалжлуулан хаягийг тогтоосон тохиолдолд нэхэмжлэлийг гаргах нь зүйтэй гэж үзэж байна. Иймд Г.Энхүүлэнг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

                                                                                                                           

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Батсайхан шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: С.Эрдэнэбаярын нэхэмжлэлтэй Г.Энхүүлэнг эрэн сурвалжлах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Батсайхан миний бие уг шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул шүүх хуралдаанийг миний эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

       ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Энхүүлэнг эрэн сурвалжлуулахаар шүүхэд ханджээ.  

 

Нэхэмжлэгч нь хариуцагч Г.Энхүүлэнд холбогдуулан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч “хариуцагчийн хаяг тодорхойгүй” гэсэн үндэслэлээр тус шүүхийн шүүгчийн 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн  181/Ш32017/08932 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.   

                        

С.Эрдэнэбаярт иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Энхүүлэнг эрэн сурвалжлуулах шаардлага бий болсон гэж үзэх үндэслэл дээрх шүүгчийн захирамжаар тогтоогдож байх тул хүсэлтийг хангах нь зүйтэй байна. 

 

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Энхүүлэнг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоон баримтжуулан, хаягийн талаарх мэдээллийг хүсэлт гаргагч С.Эрдэнэбаярт мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгав.

 

Нэхэмжлэгч талын хүсэлтийг үндэслэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон 

                                                                                                                                  ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Энхүүлэнг эрэн сурвалжилсугай.  

       

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан Г.Энхүүлэнг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоож баримтжуулан, хүсэлт гаргагч С.Эрдэнэбаярт мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Я.Батсайхан  /утас:9595-3559, 9926-5125/

Хаяг: Баянгол дүүрэг,  16 дугаар хороо, орхон 7 дугаар  гудамж 19 тоотод оршин суух, Хөтөлнуур овогт Сарантуяагийн Эрдэнэбаяр

 

Хариуцагчаар оролцвол зохих этгээд: Ганзоригийн Энхүүлэн /РД:89091250/

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 17 дугаар хороо “My bakery” нарийн боовны цех

Утас: 8803-8874

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                  Н.ХАНГАЛ