Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 00680

 

2018 оны 03 сарын 01 өдөр      Дугаар 102/ШШ2018/00680                                      Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

        Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би,

        Нэхэмжлэгч Баянгол дүүрэг,  хороо,  дугаар байрны  тоотод оршин суух овогт Х.Б-ын нэхэмжлэлтэй

        Хариуцагч Баянгол дүүрэг,  хороо,  дүгээр байрны  тоотод оршин суух овогт Г.Ү-т холбогдох гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд хариуцагч Г.Ү, хариуцагчийн өмгөөлөгч Н.Жавзандолгор, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Баяржавхлан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь

       Нэхэмжлэгч Х.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдэ: Миний бие Г.Ү-тай 2003 онд танилцаад, 2007 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гэрлэлтийн 2170 дугаартай баталгаагаар бүртгүүлж, гэр бүл болж, 2007 оны 12 дугаар сарын 08-ны өдөр охин Б.А төрсөн.

        Бид зан харилцааны таарамжгүй байдлаас гадна би өөр амьдрал сонгосон цаашид хамтран амьдрах боломжгүй тул гэрлэлтийг цуцлаж өгнө үү. Охиноо өөр дээрээ авах хүсэлтэй байна, гэжээ.

        Хариуцагч Г.Ү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхээс эвлэрэх хугацаа олгосон боловч бид нэг ч удаа уулзаж ярилцаж чадаагүй. Х.Б Бүгд Найрамдах Солонгос Улс явсан. Иймээс гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байгаа тул хариуцагчийн эзгүйд хэргээ шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Цаашид хамт амьдрах боломжгүй. Хүүхдийн асрамж, тэтгэлэгийн талаар шүүхэд хандана. Эд хөрөнгийн маргаан байхгүй, гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

        Нэхэмжлэгч Х.Б, хариуцагч Г.Үт холбогдуулан гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

         Хариуцагч гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч маргаагүй болно. 

         Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

         Нэхэмжлэгч Х.Б, хариуцагч Г.Ү нар 2006 оны 8 дугаар сарын 06-ны өдөр гэр бүл болж, Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст 2007 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн болох нь 0092885 дугаартай гэрчилгээний хуулбараар, хамт амьдарч байх хугацаанд охин Б.А 2007 оны 12 дугаар сарын 08-ны өдөр төрсөн болох нь “Төрсний бүртгэлийн лавлагаа”-аар тогтоогдож байна.

 

         Зохигчид 2015 оноос хойш гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас тусдаа амьдарсан, гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, цаашид хамтран амьдарч эвлэрэх боломжгүй, шүүхээс эвлэрүүлэх арга хэмжээ авсан ч үр дүнд хүрээгүй байх тул гэрлэлтийг цуцлах нь үндэслэлтэй байна.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлээ.

         Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлахад, хуулийн дагуу цуглуулсан, нотлох баримтын шаардлага хангасан, үнэн зөв  эргэлзээгүй баримтууд гэж шүүх дүгнэв.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

       1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар овогт Х.Б, овогт Г.Ү нарын гэрлэлтийг цуцалсугай.

       2.Зохигчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.

       3.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар  шийдвэрийн нэг хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн байгууллага болох Баянгол дүүргийн Бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Одончимэгт даалгасугай.

       4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

        5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.        

        6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Г.АРИУНАА