Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Уртнасангийн Бадамсүрэн |
Хэргийн индекс | 128/2020/0453/З |
Дугаар | 128/ШШ2020/0622 |
Огноо | 2020-09-30 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 128/ШШ2020/0622
2*******0 оны 9 сарын 30-ны өдөр Дугаар Улаанбаатар хот
128/ШШ2*******0/0622
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Бадамсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Б, дүгнэлт гаргагч хяналтын прокурор Ш.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нарыг оролцуулан СБДПГХП Ш.Н дүгнэлттэй, СБДОБХХАБ Ж.Х холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийв.
Дүгнэлт гаргагч: СБДПГХП Ш.Н
Хариуцагч: СБДОБХХАБ Ж.Х.
Гуравдагч этгээд: Э С ХХК
Прокурорын дүгнэлтийн шаардлага: СБДОБХХАБ Ж.Х 2*******0 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 0******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулж, шийтгэлийн хуудаст зохих өөрчлөлт оруулж зөвтгөн дахин гаргахыг даалгах тухай прокурорын дүгнэлт бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
СБДПГХП Ш.Н шүүхэд бичгээр гаргасан дүгнэлт болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ... Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсээс хуульд заасан эрх, үүргийн дагуу тус дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа эрх бүхий албан тушаалтнуудын гаргасан шийтгэлийн хуудсанд шийтгэвэр, торгуулийг хянадаг. Эрх бүхий албан тушаалтан Ж.Х нь Э с ХХК ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлтийг хугацаанд нь сунгуулаагүй, хийгээр ажилладаг тоног төхөөрөмжийг ажиллуулдаг ажилтнуудаа хийн аж ахуйн аюулгүй ажиллагааны талаарх сургалтад хамруулахгүй зэрэг галын аюулгүй байдлын дүрэм журам зөрчсөн зөрчлийг ирүүлэн шалгаад Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
Э с ХХК-ийн ресторан нь шингэрүүлсэн шатдаг хийн тоног төхөөрөмжтэй харьцаж ажилладаг ажилчид, тогооч нараа хийн аж ахуйн аюулгүй ажиллагааны талаарх дүрмийн мэдлэг олгох сургалтад хамруулаагүй нь Хийн аж ахуйн техник ашиглалтын дүрэм-ийн 1.2.1 дэх хэсэг, 3.8.2 дахь хэсэгт заасан заалтыг, ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлтийг хугацаанд нь сунгуулаагүй нь Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн А/******* дугаар тушаалаар батлагдсан журмын 2.2 дахь хэсэгт заасан заалтыг тус тус зөрчсөн болох нь тогтоогдсон бөгөөд дээрх зөрчил нь Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй байна.
Харин Э с ХХК нь Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан ... төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй... гэх зөрчил үйлдсэн болох нь нотлогдоогүй, гал түймрийн улсын хяналтын байцаагчаас Э с ХХК-д өмнө нь шаардлага, албан даалгавар өгсөн гэх нотлох баримт шийтгэл оногдуулсан материалд авагдаагүй байна.
Дээрх байдлаас дүгнэхэд Э с ХХК нь Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Галын аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн зөрчил үйлдсэн болох нь тогтоогдож байхад эрх бүхий албан тушаалтан нь Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан ...төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй ... гэсэн үндэслэлээр шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна.
Иймд эрх бүхий албан тушаалтан Зөрчлийн тухай хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон СБДОБХХАБ Ж.Х 2*******0 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 0******* дугаартай шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулж, шийтгэлийн хуудаст зохих өөрчлөлт оруулж зөвтгөн дахин гаргахыг даалгаж өгнө үү... гэв.
СБДОБХХАБ Ж.Х шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн А/185 дугаар тушаал Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн ажил дүгнэх журам-ын 3 дугаар зүйлийн 3.1-д Галын аюулгүй байдлын төлөвлөгөө болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг нэгдүгээр зэрэглэлд 40-өөс доошгүй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын барилга байгууламжид хийнэ гэсний дагуу 2*******0 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороонд байрлах Э барилгын 101 тоотод рестораны чиглэлээр явуулж буй Э с ХХК-ийн үйл ажиллагаанд Галын аюулгүй байдлын тухай хууль, гал түймрийн улсын хяналтын дүрэм, стандарт техникийн норматив зэрэг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу холбогдох хяналт шалгалтыг явуулсан.
Хяналт, шалгалтаар Э с ХХК нь Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн А/******* дугаар тушаал Галын аюулгүй байдлын дүгнэлт гаргах журам-ын 2 дугаар зүйлийн 2.5-д заасан галын аюулгүй байдлын дүгнэлтийн хугацаа дууссан;
Дэд бүтцийн сайдын 2001 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 258 дугаар тушаалаар батлагдсан Хийн аж ахуйн аюулгүй ажиллагааны дүрэм-ийн 1.2.1-д олон нийтийн болон орон сууцанд байрлуулан ахуйн зориулалттай хийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааг нэгээс доошгүй удаа хамрагдсан байх, мөн дүрмийн 3.8.2-т хийгээр ажилладаг тоног төхөөрөмжийг ажиллуулдаг хүмүүс нь хийн аж ахуйн аюулгүй ажиллагааны талаар сургалтад хамрагдаж, зааварчилгаа авч, ажиллуулах дадлага хийж, мэдлэгээ шалгуулсан байна. Хийн аж ахуй хэрэглэгчдэд сургалтыг жилд 2-оос доошгүй удаа явуулна гэснийг тус тус зөрчсөн бөгөөд энэ талаар галын аюулгүй байдлын хяналт шалгалт хийсэн тухай тэмдэглэл, мөн галын түймрийн улсын хяналтын байцаагчийн 2*******0 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 030/281 дугаар заавал биелүүлэх албан шаардлагыг өгч, дээрх илэрсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.1-ийг үндэслэн, мөн зүйлийн 1.3-д заасан хариуцлага буюу Э с ХХК-ийг 500 нэгжээр торгосон.
Харин СБДПГХП Ш.Н 2*******0 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 35 дугаар Шийдвэрт өөрчлөлт оруулах тухай прокурорын дүгнэлтэд ... ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлтийг хугацаанд нь сунгуулаагүй нь Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн А/******* дугаар тушаал Галын аюулгүй байдлын дүгнэлт гаргах журам-ын 2 дугаар зүйлийн 2.2-т заасныг зөрчсөн нь Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй гэжээ.
Гэвч дээрх журмын 2.2-т Галын аюулгүй байдлын дүгнэлтийг аж ахуйн нэгж, байгууллага, иргэнээс Онцгой байдлын байгууллагад ирүүлсэн хүсэлт, энэ үйл ажиллагааг явуулах зориулалтаар газар, олгосон тухай Засаг даргын захирамж, барилга байгууламж байршлын батлагдсан иж бүрэн ажлын зураг, барилга байгууламжийг ашиглалтад оруулсан тухай Улсын комиссын дүгнэлт, гал түймрийн улсын хяналтын байцаагчийн шалгалтын дүнг тус тус тухайн төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллага олгоно гэж заасан, мөн энэхүү журмын 2.5-д заасан галын аюулгүй байдлын дүгнэлтийн хугацаа дуусаад сунгуулаагүй тохиолдолд иргэн, аж ахуйн нэгжид хүлээлгэх хариуцлагыг тусгайлан заагаагүй тул хяналт, шалгалтаар илэрсэн галын аюулгүй байдлын дүгнэлтийн хугацааг сунгуулах талаар үүрэг өгч, заавал биелүүлэх албан шаардлагад тусгасан.
СБДПГХП Ш.Н 2*******0 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 35 дугаар Шийдвэрт өөрчлөлт оруулах тухай прокурорын дүгнэлтэд ...Төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй... гэх зөрчил үйлдсэн болох нь нотлогдоогүй... гэж дурджээ.
2*******0 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Э с ХХК-ийн ресторанд хийсэн хяналт, шалгалтыг тус байгууллагын нягтлан бодогч Я.Т байлцуулан хийсэн бөгөөд илэрсэн зөрчлийг тухай бүрт танилцуулсан боловч гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрөхгүй байдлаар тайлбар тавих зэрэг үйлдэл гаргасан тул гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2*******0 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 030/281 дугаартай заавал биелүүлэх албан шаардлага болон хяналт, шалгалт хийсэн тухай тэмдэглэл үйлдэн, өөрт нь танилцуулж гарын үсэг зуруулж баталгаажуулан баримтжуулсан.
Мөн прокурорын дүгнэлтэд ... гал түймрийн улсын хяналын байцаагчаас Э с ХХК-д өмнө нь шаардлага, албан даалгавар өгсөн гэх нотлох баримт шийтгэл оногдуулан материалд авагдаагүй байна гэж дурджээ.
Миний бие 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр галын аюулгүй байдлын төлөвлөгөөт бус хяналт, шалгалтыг Э с ХХК-д хийсэн боловч тухайн үед зөрчил илрээгүй бөгөөд энэ талаарх холбогдох баримт материалыг Сүхбаатар дүүргийн прокурорын газраас нотлох баримт болгон аваагүй болно. Өөрөөр хэлбэл, Э с ХХК-д өмнө нь хяналт, шалгалт явуулж албан даалгавар, заавал биелүүлэх албан шаардлага өгсөн эсэхийг олж тогтоогоогүй байж дүгнэлтдээ шууд дурдсан байна.
Миний бие дээрх хяналт, шалгалтыг хийхдээ Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.1-д заасны дагуу зөрчлийг өөрөө илрүүлсэн бөгөөд Э с ХХК нь мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т заасны дагуу зөрчлөө хүлээн зөвшөөрч, гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлагыг биелүүлж, 2*******0 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 20/06 дугаар албан бичгийг ирүүлсэн болно.
Иймд СБДПГХП Ш.Н 2*******0 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 35 дугаар Шийдвэрт өөрчлөлт оруулах тухай прокурорын дүгнэлт буюу СБДОБХХАБ Ж.Х миний 2*******0 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороонд байрлах Э с ХХК-д хийсэн хяналт, шалгалтаар илэрсэн зөрчилд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу ногдуулсан хариуцлага болон уг зөрчлийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлд заасны дагуу хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: СБДОБХХАБ Ж.Х нь Эвергүүд стар ХХК-д 2*******0 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 11 цаг 20 минутад хяналт шалгалт хийсэн. Шалгалтын үеэр хоёр төрлийн зөрчил илэрсэн. Галын аюулгүй байдлын дүгнэлтийг хугацаанд нь сунгуулаагүй, хийгээр ажилладаг тоног төхөөрөмжийг ажиллуулдаг ажилтнуудаа хийн аж ахуйн аюулгүй байдлын сургалтад хамруулаагүй гэсэн зөрчил илэрсэн. Үүнд улсын байцаагчийн албан шаардлагыг 2*******0 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 03*******81 дугаартай албан шаардлага хүргүүлсэн. Энэ зөрчил нь Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлд заасан шаардлагыг биелүүлээгүй тухайн компанийн нягтлан бодогч болон хуулийн төлөөлөгч нь улсын байцаагчийг хяналт шалгалт хийх явцад үл ойлголцол үүссэн гэх тайлбар байдаг.
Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2018 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн дүгнэлт гаргах журам байдаг. Үүнд иргэн, хуулийн этгээдэд зөрчил оногдуулах шийтгэлийн арга хэмжээ ногддог. Энэ нь Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 4.2 дугаар заалтад байгаа тэсэрч, дэлбэрэх бодис ашиглах, шатахуун түгээх станц зэрэгт журам зөрчсөн бол 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний торгуул оногдуулахаар байдаг. Аж ахуй нэгж байгууллага үйлчилгээний зориулалтаар дүгнэлт гаргаж байгаа бол Зөрчлийн тухай хуульд зааж өгөөгүй байдаг. Албан тушаалтан эрх зүйн бичиг баримтыг үндэслэж, Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйл буюу эрх бүхий албан тушаалтны хууль ёсны шаардлагыг биелүүлснээр шийтгэлийн арга хэмжээг оногдуулсан байна.
Дүгнэлт гаргагчийн Зөрчлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э с ХХК-ийн гаргасан зөрчил нь хамрагдахгүй байгаа. Галын аюулгүй байдлын дүгнэлт гаргах журамд Барилга байгууламжид галт түймрээс хамгаалах тоног төхөөрөмж, гал унтраах дохиоллын систем, утаа зайлуулагч гэх мэт зүйлийг шаардсан байдаг. Эдгээр зүйл дээр дүгнэлт гаргадаг Зөрчлийн тухай хууль дээр дүгнэлт гаргаагүй иргэн хуулийн этгээдэд торгууль оногдуулах хуулийн заалт нь байхгүй. Сургалтад хамруулах гэдэг зүйл, заалт нь Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 дүгээр хэсэгт ийм зөрчил арга хэмжээ авна гэсэн заалт байхгүй гэв.
Гуравдагч этгээд Э с ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... Манай байгууллага галын аюулгүй байдлын дүгнэлтийг жил бүр сунгуулдаг журмынхаа дагуу Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтэст хүргүүлсэн бөгөөд үүний дагуу 5 дугаар сарын эхээр СБДОБХХАБ Ж.Х ажлын байрны шалгалт хийн тогооч нартаа хийн аж ахуйн сургалтад хамруулахгүй гээд шаардлага биелүүлэх тухай 2*******0 оны 5 дугаар сарын 20-ны өдөр торгуулийн арга хэмжээ аван зөрчлөө арилгах тухай 030/281 дүгээр гал түймрийн хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлагын дагуу 2*******0 оны 5 дугаар сарын 25-нд гаргасан зөрчлөө бүрэн арилгасан тухай албан бичиг СБДОБХХАБ Ж.Х хүргүүлсэн болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
СБДПГХП Ш.Н СБДОБХХАБ Ж.Х гаргасан 2*******0 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 0******* дугаартай шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрчлөлт оруулах гэх дүгнэлтийг шүүхэд анх ирүүлсэн байсан бол шүүх хуралдаан дээр уг шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах, шийтгэл оногдуулсан шийдвэрт зохих өөрчлөлт оруулж зөвтгөн дахин гаргахыг даалгах хэмээн тодруулжээ.
Шүүх, прокурорын дүгнэлт, түүнд хамаарах шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, прокурорын дүгнэлтийг хариуцагчаас эс зөвшөөрч гаргасан хариу тайлбар, шүүх хуралдаан дээр гаргасан дүгнэлт гаргагч прокурор, хариуцагч, гуравдагч этгээдийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар зэргийг хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн бусад баримтуудтай харьцуулан үнэлж, прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-т: гомдол гэж хуульд тусгайлан зааснаар эрх бүхий этгээдийн шийдвэрийг хянуулахаар захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдөл ..., Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гаргасан прокурорын дүгнэлтийг, мөн хуулийн 112 дугаар зүйлд: тусгай журмаар шийдвэрлэх маргаан, 112.4-т: дараах төрлийн маргааныг анхан шатны шүүх 30 хоногийн дотор шийдвэрлэнэ, 112.4.3-т: хуульд тусгайлан заасан гомдлоор үүсэх хэрэг, маргаан, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2-т: Захиргааны хэргийн шүүх энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.7, ... 6.15, 6.17 ... 6.27 дахь заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрт гаргасан оролцогчийн гомдол, прокурорын дүгнэлтээр зөрчил хянан шийдвэрлэнэ, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.17-д: гал түймрийн улсын хяналтын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйл, ... 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 15.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зөрчил, мөн хуулийн 7.6 дугаар зүйлийн 2-т: оролцогч энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.7, ... 6.18, ... 6.27 дахь заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гомдол гаргаж шийдвэрлүүлнэ гэхчлэн холбогдох хуулиудад зохицуулжээ.
Прокурор дүгнэлтийнхээ үндэслэлээ ... Э с ХХК нь Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Галын аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн зөрчил үйлдсэн болох нь тогтоогдож байхад эрх бүхий албан тушаалтан нь Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан ..төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй... гэсэн заалтаар шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй хэмээн тайлбарлаж маргасан бол хариуцагчийн зүгээс ...Дэд бүтцийн сайдын 2001 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 258 дугаар тушаалаар батлагдсан Хийн аж ахуйн аюулгүй ажиллагааны дүрэм-ийн 1.2.1-д ...орон сууцанд байрлуулан ахуйн зориулалттай хийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааг ... жилд нэгээс доошгүй удаа хамрагдсан байх, мөн дүрмийн 3.8.2-т хийгээр ажилладаг тоног төхөөрөмжийг ажиллуулдаг хүмүүс нь хийн аж ахуйн аюулгүй ажиллагааны талаар сургалтад хамрагдаж, зааварчилгаа авч, ажиллуулах дадлага хийж, мэдлэгээ шалгуулсан байх, ... сургалтыг жилд 2-оос доошгүй удаа явуулна гэсэн заалтыг зөрчсөн, энэ нь галын аюулгүй байдлын хяналт шалгалт хийсэн тухай тэмдэглэл, мөн галын түймрийн улсын хяналтын байцаагчийн 2*******0 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 030/281 дугаар заавал биелүүлэх албан шаардлагыг хүргүүлсэн, ...хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн нь үндэслэлтэй хэмээн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа дурдсан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс тайлбарыг бүрэн дэмжиж, 2*******0 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 030/281 дугаартай албан шаардлагыг хүргүүлсэн, Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлд заасан шаардлагыг биелүүлээгүй байх тул шийтгэлийн хуудсаар арга хэмжээ оногдуулсан нь хуульд нийцсэн гэж прокурорын дүгнэлтийг эс зөвшөөрч байна.
Гуравдагч этгээд Э с ХХК-ийн зүгээс ...зөрчлөө арилгах тухай 030/281 дүгээр гал түймрийн хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлагын дагуу 2*******0 оны 5 дугаар сарын 25-нд гаргасан зөрчлөө бүрэн арилгасан хэмээн байр сууриа илэрхийлжээ.
Маргаан бүхий СБДОБХХАБ Ж.Х 2*******0 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0******* дугаар шийтгэлийн хуудсаар Э с ХХК-ийг Галын аюулгүй байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1, Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг зөрчсөн нь нотлох баримтаар тогтоогдсон хэмээн үзэж, таван зуун нэгж буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгийн шийтгэл оногдуулсан байна.
Зөрчлийн тухай хуулийн Тавдугаар бүлэг: нийтийн хэв журам, аюулгүй байдлын эсрэг зөрчил-д хамаарах 5.14 дүгээр зүйлийн 1-д Иргэн, хуулийн этгээд галын аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, эсхүл галын аюулгүй байдлын дүрэм, журам, галын аюулгүй байдлыг хангах талаар тавигдах нийтлэг шаардлагыг зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж хуульчилсан бол, мөн хуулийн Арван тавдугаар бүлэг: төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааны эсрэг зөрчил-д хамаарах 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор 1.1-д: тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсхүл биелүүлэхгүй байхыг бусдад уриалсан бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж хуульчилжээ.
Зөрчилд холбогдогч рестораны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд болох Э с ХХК нь тогооч нарыг хийн хангамжийн сургалтад суулгаагүй байсан..., ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлтийг хугацааг нь сунгуулаагүй үйл ажиллагаа явуулсан..., зөрчлүүдийг танай байгууллагаас өгсөн албан шаардлагын хугацаанд засах болно гэх агуулгаар мэдүүлэг өгсөн нь холбогдогчоос мэдүүлэг авсан тэмдэглэлд,
Галын аюулгүй байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1 дэх заалтыг зөрчсөн болох нь..., учруулсан хохирол нөхөн тайлбар байхгүй болох нь..., Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.1-д заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй..., ажиллагааны явцыг харуулсан гэрэл зураг 2 удаа авч хавсаргасан, ажиллагаанд оролцогч буюу холбогдогч гомдол санал байхгүй, тэмдэглэл үнэн зөв бичигдсэн хэмээн хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлд тусгагдаж, тус тус хэргийн материалд нотлох баримтаар авагдсан байна.
Маргаан бүхий энэ тохиолдолд эрх бүхий албан тушаалтан Зөрчлийн тухай хуульд заасан зүйлчлэлийн алдаа гаргасан хэмээн дүгнэсэн Прокурорын дүгнэлт үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ. Учир нь зөрчилд холбогдогч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцож байгаа Э с ХХК-ийг Галын аюулгүй байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1-д: холбогдох хууль тогтоомж, галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичгийн шаардлагыг биелүүлэх, галын аюулгүй байдлыг хариуцсан албан тушаалтныг томилох гэснийг зөрчсөн, тодруулбал, Хийн аж ахуйн аюулгүй ажиллагааны дүрмийн холбогдох заалтыг зөрчиж тогооч нарыг хийн хангамжийн сургалтад хамруулаагүй байсан, Онцгой байдлын Ерөнхий газрын даргын 2018 оны А/******* дугаар журмын холбогдох заалтыг зөрчиж ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлтийг хугацаанд нь сунгуулаагүй үйл ажиллагаа явуулсан гэх эдгээр зөрчлийг гаргасан, заавал биелүүлэх албан шаардлагыг хүргүүлсэн... Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.1-д заасан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй гэх зөрчилд холбогдсон гэж эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулж байгаа энэ маргаан бүхий зөрчилд зүйлчлэлийн хувьд хариуцагч эрх бүхий албан тушаалтны ажиллаж байгаа төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааны эсрэг зөрчил бус харин галын аюулгүй байдлын талаарх холбогдох дүрэм болон журмыг хангаж ажиллаагүйгээрээ бусдын, нийтийн аюулгүй байдлын эсрэг зөрчил байна. Өөрөөр хэлбэл, зөрчилд холбогдогч Э с ХХК-ийн гаргасан зөрчлийн үйлдэл болох хариуцагч гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагчийн албан шаардлагыг биелүүлээгүй үйлдэл нь төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагаанд бус харин галын аюулгүй байдал хангагдахгүй байх, сургалтад хамрагдаагүй байдлаасаа болж хийгээр ажиллах тоног төхөөрөмжтэй харьцаж чадахгүй байх, үүнээс болж гал гарах гэхчлэн нийтийн аюулгүй байдлын эсрэг үр дагавар үүсэж болзошгүй байна.
Энэ утгаараа зөрчилд холбогдогч нь Галын аюулгүй байдлын тухай хууль, уг хуулийн зохицуулалтыг нарийвчлан гарсан дүрэм, журмыг зөрчиж байгаа нь Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлээр зүйлчлэх ёстой гэх прокурорын дүгнэлт үндэслэлтэй болно.
Хариуцагч эрх бүхий улсын байцаагч нь Зөрчлийн тухай хуульд зааснаар хууль, хэм хэмжээний актыг зөрчсөн, хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг харьяаллын дагуу хянаж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу зөрчил шалгах ажиллагааг явуулж нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх улмаар шийтгэл оногдуулах эсэх талаар шийдвэр гаргах бүрэн эрхтэй, харин энэ эрхийг хэрэгжүүлэхдээ Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1: зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно гэх хууль ёсны зарчмыг, мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1: зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэмжээнд тохирсон байна гэх шударга ёсны зарчмыг зөрчсөн, хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтооход орших шийтгэлийн зорилго нь зүйлчлэлийн хувьд алдаатай болсон байна гэж шүүх дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.
1. Галын аюулгүй байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1, Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1, 1.3 дугаар зүйлийн 1, 5.14 дүгээр зүйлд заасныг баримтлан СБДПГХП Ш.Н СБДОБХХАБ Ж.Х үйлдсэн 2*******0 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 0******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, шийтгэл оногдуулсан шийдвэрт зохих өөрчлөлт оруулж зөвтгөн дахин гаргахыг хариуцагчид даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-д заасныг баримтлан ССБДПГХП Ш.Н дүгнэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох ба мөн хуулийн зүйлийн 113 дугаар зүйлийн 113.2-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ У.Б