Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/108

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2022/0090/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагчаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадам,

Шүүгдэгч Т.Ч нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ш  овогт Т-ын  Ч-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2218000000084 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хянан хэлэлцэв.

               

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Ш  овогт Т-ын  Ч/РД: ............ /, ...........  оны .....  дүгээр сарын ..... -ны өдөр .......  аймгийн ........ суманд төрсөн, ......  настай, ........... , дээд боловсролтой, эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ...... , .............-ийн хамт ..........  аймгийн ........ сумын .......  дугаар баг, ....... дүгээр байрны ......... тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.   

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч Т.Ч нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан залилах  гэмт хэрэгт холбогджээ.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Т.Ч-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилахгэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Т.Ч нь ..........  аймгийн ........ сумын ........ дүгээр багийн нутаг дэвсгэрт амины орон сууцны зориулалттай газар зарна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Ш.Ц-аас 4,000,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр В.Б-аас 4,000,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Ж.Т-өөс 4,000,000 төгрөг, 2021  оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Р.О-аас 5,000,000 төгрөг, Б.Д-аас орон сууцны дээврийн ажил хийлгэнэ гэж урьдчилгаанд 2,120,000 төгрөг буюу нийт 19,120,000 төгрөгийн хохирол учруулсан залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Ч-ийн мэдүүлсэн: “...Би өмнө нь үнэн зөвөөр мэдүүлгээ өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч нарын хохирлыг төлж барагдуулсан.” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2218000000084 дугаартай хэргээс:

 

Т.Ч-ийн эзэмшлийн .......... тоот Хаан банк дахь дансны хуулга /хавтаст хэргийн 5-22 дахь тал/,

 

Хаан банкны .......... тоот дансны хуулгад үзлэг хийсэн тухай ...хохирогч Р.Оын данс болох ......... дугаарын данснаас 2021.11.09-ний өдрийн 16:26 цагт CHгэсэн гүйлгээний утгаар 1,700,000 төгрөг, 2021.11.12-ны өдрийн 10:03 цагт CHгэсэн гүйлгээний утгаар 800,000 төгрөг, 2021.11.13-ны өдрийн 16:53 цагт CHгэсэн гүйлгээний утгаар 2,500,000 төгрөг буюу нийт 5,000,000 төгрөг шилжүүлсэн байв. ...хохирогч Ш.Цийн ........  дугаарын данснаас 2021.11.23-ны өдрийн 17:22 цагт ts ...... гэсэн гүйлгээний утгаар 2,000,000 төгрөг, 2021.11.24-ний өдрийн 13:21 цагт ts ...... гэсэн гүйлгээний утгаар 2,000,000 төгрөг буюу нийт 4,000,000 төгрөг шилжүүлсэн байв. ...хохирогч В.Б-н ........... дугаарын данснаас 2021.12.07-ны өдрийн 18:59 цагт В.Б-аас АОС  газрын үнэ ................  гэсэн гүйлгээний утгаар 2,000,000 төгрөг, 2021.12.07-ны өдрийн 19.01 цагт В.Б-аас АОС  газрын үнэ ............  гэсэн гүйлгээний утгаар 2,000,000 төгрөг буюу нийт 4,000,000 төгрөг шилжүүлсэн байв. ...хохирогч Ж.Тийн ........  дугаарын данснаас 2021.12.22-ны өдрийн 09:46 цагт ............  Т ........  гэсэн гүйлгээний утгаар 2,000,000 төгрөг, 2021.12.22-ны өдрийн 13:53 цагт .............  Т ........  гэсэн гүйлгээний утгаар 2,000,000 төгрөг буюу нийт 4,000,000 төгрөг шилжүүлсэн байв. гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 24-25 дахь тал/,

 

Хохирогч Ш.Цын хэрэг бүртгэлтэд 2022 оны 01 дүгээр сарын 12, 02 дугаар сарын 23-ны өдөр тус тус мэдүүлсэн: ...2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр манай багийн засаг дарга болох Т-ын  Ч гэх эмэгтэй ........  дугаарын утсаар миний ...... дугаар руу 16-17 агт залгаад Багийн дарга Ч байна. Ц ахаа та хоёр газартай билүү. Та газар авах уу. Би Улаанбаатар хотод эмчилгээтэй байна. DBS телевизийн ар талд амины орон сууцны зориулалттай газар байгаа. Энэ газар бол миний хуурай дүүгийн газар. Мөн миний ч газар. 2-3 айлын амины орон сууцны газар байгаа юм. тэндээс 1 айлын газар авахгүй юм уу. Амины орон сууцны газар 30-40 сая төгрөгийн үнэтэй байгаа. Та надад 8 сая төгрөг цувуулаад өгчихвөл 1 газраа танд шилжүүлээд өгье. Та яаралтай над руу 2,00,000 төгрөг шилжүүлээд өгөөч гэж хэлэхээр нь 2021 оны 11 үгээр сарын 17 цаг 22 минутад эхнэр Ж-ийн ........  дугаарын данснаас Ч-ийн .......... тоот данс руу 2,000,000 төгрөг шилжүүлсэн. Гэтэл маргааш нь 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр над руу Чдахин залгаад байхаар нь дахин 2,000,000 төгрөг шилжүүлсэн. Үүнээс хойш Чмаш олон удаа залгаад та дахин нэмээ мөнгө шилжүүл, нөгөө газар дээрээ хажуугийн газраас нэмээд авчих гэх мэтийн зүйл яриад байхаар нь ажил дээр нь очтол ажилдаа ирэхгүй хаяад явчихсан гэж багийн ажилчид хэлсэн. Үүнээс хойш миний утсыг авахаа больсон тул цагдаагийн байгууллагад хандсан. Т.Ч нь бэлнээр 4,000,000 төгрөг буцаан өгсөн. Миний хохирол төлөгдсөн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28, 33 дахь тал/,

Л.Ж-ийн эзэмшлийн ........  тоот Хаан банкны дансны хуулга /хавтаст хэргийн 30 дахь тал/,

 

Хохирогч Ж.Тийн хэрэг бүртгэлтэд 2022 оны 01 дүгээр сарын 17, 02 дугаар сарын 23-ны өдөр тус тус мэдүүлсэн: ...2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр над руу ........  гэсэн дугаараас залгаад Би ..........  сумын ......  дугаар багийн засаг дарга Т.Ч байна. Эгч нь балраад явж байна. Хотод манай нөхөр М-ийн хамаатан Э начны ажил явдлаар ирчихсэн явж байгаад цагдаагийн машин мөргөчихлөө. Яаралтай гэнэтийн юм гарчихлаа. Эгч нь чамд нэг юм санал болгоё. Эгчид нь Дархан буудлын өөдөөс харсан амины орон сууцны зориулалттай газар байдаг юм. Эгч нь тэрэн дээрээ ойрын үед байшин барьж чадахгүй байх. Тэр газрыг сонирхох уу. Эгч нь чамд бол хямдхан 15,000,000 төгрөгөөр өгчихнө. Чи эгчдээ 4,000,000 төгрөг явуулчих. Би хоёр хоногийн дараа Дархан ороод эхнэрийн чинь нэр дээр шилжүүлээд өгье. Шилжүүлсний дараа үлдэгдэл мөнгөө авна гэж хэлсэн. Тэгэхээр нь тухайн өдөр 4 сая төгрөгийг хоёр хувааж өгсөн. Гэтэл 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр над руу дахин залгаад Дахиад нэг газар тухайн байршилд байгаа. Үнээсээ арай илүү үнэтэй зарна. Газар авах хүн байвал хэлээрэй. Чи эгчдээ 2,000,000 төгрөг нэмэх боломж байна уу гэж асуусан. Тэр үед надад мөнгө байсан ч очиж байгаад нэр дээрээ шилжүүлж авсны дараа өгье гээд мөнгө өгөөгүй. 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр тухайн дугаар руу залгаад утсаа аваагүй. Тэгэхээр нь 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ажлаасаа бууж Дарханд ирчхээд Ч-ийн ажил дээр очиход түүнийг ажлаа хүлээлгэж өгсөн гэхээр нь гэр рүү нь очиж нөхөртэй нь уулзахад Эхнэртэйгээ уулзаагүй жил болж байна. Энэ тэрүүгээр хүн залилаад яваад байгаа сураг байна гэж хэлсэн. Тэгэхээр нь цагдаад хандаж байна. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37-38, 40 дэх тал/,

 

Ж.Тийн эзэмшлийн ........  тоот Голомт банкны дансны хуулга /хавтаст хэргийн 42 дахь тал/,

 

Хохирогч В.Б-н хэрэг бүртгэлтэд 2022 оны 01 дүгээр сарын 28, 02 дугаар сарын 23-ны өдөр тус тус мэдүүлсэн: ...2021 оны 12 дугаар сарын 07-ны орой .......  сумын .....  дугаар багийн засаг дарга Ч өөрийнхөө ........  дугаарын гар утаснаас над руу залгаад Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг дүүгийн маань эзэмшлийн Дархан зочид буудлын ард байрлах амины орон сууц барих зориулалттай 4 айлын 2000мкв хэмжээтэй газрыг 24 сая төгрөгөөр яаралтай зарж эмчилгээ хийлгэх хэрэгтэй байна. Маргааш эмчилгээнд орох гэсэн юм. мөнгө байвал яаралтай шилжүүлээч. Би дүүгээ 2021.12.13-ны өдрийн Даваа гарагт дагуулж Дарханд очоод худалдан авах гэрээ хийгээд үлдэгдэл мөнгөө авна гэж ярилцаж тохиролцоод Хаан банкны .........  тоот данс руу өөрийн эзэмшлийн Төрийн банк дахь өөрийн эзэмшлийн ........... тоот данснаас 4 сая төгрөг шилжүүлсэн. Гэтэл 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Т.Ч Дарханд ирээгүй ба утсаар ярихад Удахгүй очно. Очихоороо залгая гэж хэлсэн. Хэд хоногийн дараа ........  сумын .....  дугаар багийн төв дээр очоод Т.Ч-г ажлаасаа гарсан гэдгийг мэдсэн. Т.Ч надад 4 сая төгрөгийг бцааж өгсөн. Хохирол бүрэн төлөгдсөн. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 47, 49 дахь тал/,

 

В.Б-н эзэмшлийн ........... тоот Төрийн банкны дансны хуулга /хавтаст хэргийн 51 дэх тал/,

 

Хохирогч Р.О-ын хэрэг бүртгэлтэд 2022 оны 01 дүгээр сарын 30, 02 дугаар сарын 23-ны өдөр тус тус мэдүүлсэн: ...Т.Ч нэг удаа ярихдаа Дарханд газар авах хүн байна уу. Мэдэж байгаарай. Манай найзын аваад дарчихсан газар байгаа. Ээж нь өвчтэй хагалгаанд орох гэж байгаа учраас яаралтай мөнгө хэрэгтэй байна. Та газар сонирхох уу гэж асуухаар нь би Найдвартай юм уу гэж асуусан чинь Асуудалгүй. Би найзтайгаа цуг очоод тэр газрыг нь шилжүүлээд өгчихнө гэж хэлсэн. Тэр үед намайг Тэр хүнийхээ регистрийн дугаарыг явуулчих. Би нэр дээр нь газар байна уу шалгаягэж хэлэхэд Газрын албаныхан танд харуулахгүй. Найдвартай би очоод  шилжүүлээд өгнө. Нэг айлын газрыг 5 сая төгрөгөөр зарна гэж хэлсэн. Тэр үед багийн засаг дарга хүн, аав нь хөдөлмөрийн баатар Т гээд аав, ээж нь олон хүн таньдаг удам судар сайтай хүн болохоор нь итгээд 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 1,700,000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 800,000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 2,500,000 төгрөг буюу 5,000,0000 төгрөгийг Ч-ийн .......... тоот данс руу шилжүүсэн. 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш Ч-ийн утас холбогдохоо больсон. Тэгэхээр нь түүнийг судалсан чинь ажлаасаа гарсан. Ажил хийхгүй, Дарханд ирэхгүй байгаа гэж сонсоод цагдаагийн газарт хандсан. Т.Ч бэлнээр 5,000,0000 төгрөг өгсөн. Миний хохирол бүрэн төлөгдсөн. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 56-57, 59  дэх тал/,

 

Р.Оын эзэмшлийн ...... тоот Хаан банкны дансны хуулга /хавтаст хэргийн 61-63 дахь тал/

 

Хохирогч Б.Д-ийн хэрэг бүртгэлтэд 2022 оны 02 дугаар сарын 16, 02 дугаар сарын 23-ны өдөр тус тус мэдүүлсэн: ...2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр .......  сумын ........ -тай хамтран .......  сумын ..... дугаар багийн ......  дугаар байрны 1, 2 дугаар орцны дээврийн засварын ажлыг Отон нутгийн хөгжлийн сангаас 9,000,000 төгрөгөөр санхүүжүүлэхээр иргэдийн оролцоогоор буюу иргэдээс 3,500,000 төгрөг гаргуулахаар шийдвэр гарч сумын засаг даргатай гэрээ хийсэн. Тэр утгаараа дээврийн засвар хийлгэх гээд байж байтал багийн засаг дарга Ч би дээвэр хийх компани олчихлоо гээд надаас урьдчилгаа мөнгөө хурдан өгчих гээд байхаар нь Р.О, Э, Б гэсэн 3 айлаас 2,120,000 төгрөг авсан байсныг шилжүүлсэн. Т.Ч бэлнээр 2,120,000 төгрөг буцаан өгсөн. Миний хохирол бүрэн төлөгдсөн. гэх  мэдүүлэг /хавтаст хэргийн 66, 69 дэх тал/,

 

Гэрч Ц.Э-ын хэрэг бүртгэлтэд 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр мэдүүлсэн: ...Би Ч-г 2010 оноос хойш таньдаг байсан ба 2021 оны 02 дугаар сараас хойш цуг амьдарч байна. Надтай цуг амьдарч байхдаа Дарханд амины орон сууцны зориулалттай газрууд байгааг хүнээс сонслоо. Тэртээ тэрэнгүй хямд зарагдах юм байна. багийнхаа иргэдэд туслаад зараад өгчих юмсан гээд тэр газрын эзэн Э  гэх хүнтэй газрыг нь зарж өгөөд дундаас нь хэдэн төгрөг авчих юм байна гээд ярьж байхаар нь би Чи найдвартай юм хийгээрэй. Сүүлд өөрөө асуудалд оров оо.  Наад хүнд чинь яг газар байгаа юм уу гэж Ч-ээс асуухад Найдвартай, би өөрөө мэдэж байна гэж хэлэхээр нь би Ч-д ...Машин түрээсээр явуулж байгаа жижиг өр шир байвал дараад өгье. Нэмж битгий асуудал тариарай гэж хэлсэн. Ч-ийн дансаар мөнгө төгрөг орж бусдаас мөнгө авсныг нь бол мэдээгүй. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 88 дахь тал/,

 

Т.Ч-ийн яллагдагчаар 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр мэдүүлсэн: ...Би 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Ш.Ц, Р.О, Ж.Т, В.Б, Б.Д нараас авсан байсан мөнгөнүүдээ бэлнээр нь буцааж өгсөн. Ээж, дүү хоёртойгоо цуг эзэмшдэг байраа барьцаанд тавьж хүмүүсийн хохирлыг төлж барагдуулсан. Тухайн үед мөнгөгүй, ажилгүй болчхоод хүмүүсээс мөнгө авсан. Би ганцаараа энэ хэргийг үйлдсэн. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 108 дахь тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримт зэргээр тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, шүүгдэгч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

 

Гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүгдэгч Т.Ч нь .........  аймгийн .......  сумын ..... дүгээр багийн нутаг дэвсгэрт амины орон сууцны зориулалттай А зэрэглэлийн газар худалдан борлуулна гэж хуурч, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Ш.Ц-аас 4,000,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр В.Б-аас 4,000,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Ж.Т-өөс 4,000,000 төгрөг, 2021  оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Р.О-аас 5,000,000 төгрөг, Б.Д-аас орон сууцны дээврийн ажил хийлгэнэ гэж урьдчилгаанд 2,120,000 төгрөг буюу нийт 19,120,000 төгрөгийн хохирол учруулсан залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна.” гэв.

 

Шүүгдэгч Т.Ч нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

Шүүхээс шүүгдэгч Т.Ч-г өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Залилах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр хийхгүй гэсэн субъектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг бол үйлдлийн арга нь хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах, худал амлах, хуурамч бичиг баримт ашиглаж төөрөгдүүлэх замаар өмчлөгч, эзэмшигчийг эд хөрөнгөө өөрөө өгөхөд хүргэж, шилжүүлэн авах хэлбэрээр үйлдэгддэг.

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтуудаас үзвэл шүүгдэгч Т.Ч нь хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулж, залилсан нөхцөл байдал хангалттай тогтоогджээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Т.Ч-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч Т.Ч-г урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Ш.Ц, В.Б, Ж.Т, Р.О, Б.Д нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаараа шүүхэд мэдэгдсэн тул шүүгдэгч Т.Ч-ээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагчаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн гарсан нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгч Т.Ч-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, ялыг 5 сарын хугацаанд сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх саналтай байна.” гэв. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх” нөхцөл хангагдсан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар ямар нэгэн дарамт шахалтгүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, шүүгдэгч нь прокурорын сонсгосон 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг зөвшөөрсөн байна.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч Т.Ч-д прокурорын сонсгосон ялын хүрээнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Т.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болох, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Монгол Улсын нэрийн өмнөөс ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ш  овогт Т-ын  Ч-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдыг эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ч-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ч-д оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Т.Чнь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 мянган төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч Т.Чнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.ИДЭР