Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/115

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2022/0098/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,

Улсын яллагчаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Доржханд,

Шүүгдэгч Д.М /өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ш овогт Д-ийн Мт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2218000000132 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

               

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Ш овогт Д-ийн М /РД: ......... /, ........ оны ...... дугаар сарын ..... -ний өдөр ........  аймгийн ......  суманд төрсөн, ...  настай, ............ , ...... боловсролтой, ..........  мэргэжилтэй, ...... ХХК-ийн захирал ажилтай, ам бүл ..... , .......-ийн хамт ........ хотын .......... дүүргийн .....  дүгээр хороо, .... дүгээр хороолол, .....  дугаар байрны ......  тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч Д.М-ыг согтуурсан үедээ хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.М нь согтуурсан үедээ 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр ....  аймгийн .........  сумын ......  дугаар багт байрлах .......... зочид буудалд хувийн маргааны улмаас иргэн Б.А-ийг зодож эрүүл мэндэд нь нэг шүдний хугарал, баруун хөлийн шилбэний тахилзуур ясны битүү хурал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Мын мэдүүлсэн: “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Маргаж мэтгэлцэх зүйлгүй. Мөрдөн байцаалтад үнэн зөвөөр мэдүүлгээ өгсөн.” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2218000000132 дугаартай хэргээс:

 

Хохирогч Д.А-ийн хэрэг бүртгэлтэд 2022 оны 02 дугаар сарын 25, 03 дугаар сарын 12-ны өдөр тус тус мэдүүлсэн: ...2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Дархан сумын нутаг дэвсгэрт байрлах .........  зочид буудалд танил ах болох М-тай уулзах гээд 23 цагийн үед ирсэн. М ах уг буудлын 2 давхарт миний танихгүй хоёр хүний хамт өрөө авчихсан байсан. Би уг өрөөнд ороод байж байтал гаднаас танихгүй 40 орчим настай эрэгтэй орж ирээд агсам согтуу тавьж надтай хамт байсан М ах болон хамт явсан хоёр хүнтэй маргалдсан. Уг эрэгтэй архины шил гартаа барьчхаад М ах болон хамт байсан хоёр хүн рүү нь далайгаад байсан. Би уг эрэгтэйг боль гээд өрөөнөөс гаргасан. Тэгсэн чинь буудлын коридорт миний нүүр лүү гараараа хэд хэдэн удаа цохисон. Цохиулснаас болоод миний зүүн талын 1 шүд маань унасан. Мөн намайг цохисны дараа хавсраад унагаснаас нь болоод баруун хөл гишгэж болохгүй байна. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Маас 2,300,000 төгрөг нэхэмжилснийг М барагдуулсан. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 5, 6 дахь тал/,

 

Гэрч Н.Б-ын хэрэг бүртгэлтэд 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр мэдүүлсэн: ...2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр ...........  зочид буудлын ......  тоотод М, Ж нартай хамт бага зэрэг архи уугаад суусан. М, Ж  нар утсаар яриад И-ийг дуудсан. И  21 цагийн үед гаднаас Б-ийн хамт ирсэн. Биднийг сууж байтал 22 цагийн үед гаднаас А  архи уугаагүй эрүүл орж ирсэн. Ирэхдээ биедээ ямар нэгэн гэмтэл бэртэлгүй орж ирсэн. Тэгээд бид нартай хамт суугаад архинаас 2, 3 удаа татсан. Биднийг юм яриад хөзөр тоглоод сууж байхад гаднаас 40 орчим насны танихгүй хүн орж ирээд А-тэй маргалдсан. Уг эрэгтэй А-ийг өөрөө эхэлж өдөж агсам тавьж хэл амаар доромжилсон. Тэгээд А  өөдөөс нь маргалдаад өрөөнөөс хоёулаа гарсан. Тэгээд өрөөний гадаа үүдэнд түжгэнээд явчхаар нь Ж-ны хамт гараад харахад тэр залуу А-ийг газар унгачихсан цээж рүү нь өшиглөж байх шиг байсан. Тэгэхээр нь би очиж салгасан. Тухайн үед А шүд уначихлаа гээд босоод ирсэн. Мөн хөлийнх нь шагай мултарчих шиг боллоо. Намайг хавсарчихлаа гэж хэлж байсан. А  баруун хөлөөрөө гишгэж явж чадахгүй байсан. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дэх тал/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 262 дугаартай ...Б.А-ийн биед баруун хөлийн шилбэний тахилзуур ясны битүү хугарал, нэг шүдний хугарал тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйчлэлээр үүсгэгдэх боломжтой. Б.А-ийн биед илэрсэн баруун хөлийн шилбэний тахилзуур ясны битүү хугарал нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Б.А-ийн биед илэрсэн нэг шүдний хугарал нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр буюу 5%-аар алдагдуулах хөнгөн зэргийн гэмтэл болно гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 18-19 дэх тал/

 

Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн ...хэсэг газрын үзлэг: ...баруун шилбэ хавдартай гэх яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 20-21 дэх тал/,

 

Д.М-ын яллагдагчаар 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ...Тухайн өдөр 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр нэлээн архи уучихсан байсан. Ингэхдээ өөрийн гэсэн ухаантай байсан ба Дархан суманд байдаг ........  зочид буудалд А-тэй маргалдаж улмаар нүүрэн тус газар нь нэг удаа цохиод хөлөөрөө хөл рүү нь хавсраад газар унагасан. Би хохирогч Б.А-ээс уучлал гуйж нэхэмжилсэн 2,300,000 төгрөгийг нь 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр төлж барагдуулсан. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дэх тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл хангагдсан, хохирогч, шүүгдэгч нар сайн дураар эвлэрсэн, шүүгдэгч гэм буруугаа сайн дураар, ямар нэгэн дарамт шахалтгүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн байна.

 

Шүүгдэгч Д.М нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд улсын яллагчтай тохиролцсон эрүүгийн хариуцлагыг хүлээлгэж өгнө үү гэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Д.М-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч Д.Мыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч Д.М-ыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцохоо бичгээр илэрхийлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч Д.М-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 5 сарын хугацаанд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих нь зүйтэй гэж шийдвэрлэв.

 

Хохирогч Б.А  нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, гэмт хэргийн улмаар учирсан хохирол төлөгдсөн талаар мэдүүлсэн байх тул энэ тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Д.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Монгол Улсын нэрийн өмнөөс

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш овогт Д-ийг Мыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-т оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 мянган төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.ИДЭР