Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/126

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2022/0094/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагчаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,

Хохирогчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа,

Шүүгдэгч Э.Э /өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт Х овогт Э-ийн Эт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2218000000067 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Х овогт Э-ийн Э /РД: .......... /, ....... оны ....  дугаар сарын .. -ны өдөр .... аймагт төрсөн,....  настай, эрэгтэй, .... боловсролтой, ...........  мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ...... аймгийн ....... сумын.....  дугаар баг, ..........  тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч Э.Э нь 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр ......  аймгийн ...... сумын .... дугаар баг ........  тоот хашааны гадна иргэн Ж.С-тэй маргалдан улмаар зодож эрүүл мэндэд нь нүүрэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Э мэдүүлэхдээ: “...Би нэг их хүн зодоод яваад байдаг хүн биш. Тухайн үед хохирогч эмэгтэй хүнийг үстээд явж байхад нь болиоч гэж хэлснээс болж, бид хоёр маргалдаж, би түүнийг цохисон нь үнэн. Би буруугаа мэдэж байна. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Эрүүгийн 2218000000067 дугаартай хэргээс:

 

Хохирогч Ж.С-ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 5 дахь тал/, гэрч Л.Отгонзулын мэдүүлэг /хавтаст хэргийн 7-8 дахь тал/, гэрч Б.М-ын мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дэх тал/, гэрч Л.Б-ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дахь тал/, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 141 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 29-30 дахь тал/, гэмт хэргийн хохиролтой холбоотой нотлох баримт /хавтаст хэргийн 51-59 дэх/ тал зэргийг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

 

Шүүгдэгч Э.Э-ын холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Э.Э нь 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр ......  аймгийн ..... сумын ....  дугаар баг ......  тоот хашааны гадна иргэн Ж.С-тэй маргалдан улмаар зодож эрүүл мэндэд нь нүүрэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан:

 

Хохирогч Ж.С-ийн мөрдөн байцаалтад 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр мэдүүлсэн: ...2022  оны 01 дүгээр сарын 10-ны өдөр эхнэр болох О-ыг өөр эрэгтэй хүнтэй хамт уулзаж харьцдаг болохыг ....  сумын ...  дугаар баг ......-д амьдардаг нэг хүнээс мэдсэн. Тэгээд 2022  оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 13 цаг өнгөрч байхад .......  аймгийн .... сумын ... дугаар баг, .......  тоотод амьдардаг Э гэх залуугийн гэрт ороод Чи ямар хогийн новш вэ, нөхөртэй эмэгтэй хүнтэй уулзаж явалддаг гэж хэлээд гараараа түлхэхэд хүүхэд байна. гараад байж бай гэж хэлэхээр нь би гэрээс нь гарсан. Тэгээд Э-ыг гэрийнх нь хашаан дотор хүлээгээд  зогсож байхад гэрээсээ гарч ирээд надад Чи яагаад гэрт дайрч орж ирж байгаа юм  гэхэд нь би Би ч гэсэн хүүхэдтэй хүн. Чи хүүхэдтэй хүн байж манай эхнэртэй явж байгаа юм уу гээд маргалдсан. Тэгээд намайг хашаанаасаа хөөж гаргахаар нь би нүүрэлдье гэж хэлээд хашаанаас нь гарч яваад хадмындаа очоод эхнэрийнхээ хувцсыг өмсгөөд хоёр гараас нь бариад гарч ирэхэд манай эхнэр Энэ намайг үстээд байна гэж хэлэхээр нь Би үстээгүй шүү гэж хэлээд гараа дээшээ өргөөд нөгөө залууд харуулахад тэр залуу өөдөөс ирэхээр нь би эхнэрээ дагуулаад урдаас нь очсон. Тэгсэн манай эхнэр С  намайг үстээд чирээд байна. Наадахаа зод гэж хэлэхэд нөгөө залуу хүрч ирээд намайг цохих гээд гараа далайхаар нь би бултсан. Тэгсэн намайг барьж аваад нүд рүү мөргөөд хавирч унагаахад би куртикээс нь татаад газарт унасан. Тэр залуу миний дээр гарч суугаад толгой хэсэг рүү гараараа цохиод байхаар нь би цээжнээс нь тэврээд өөртөө наахад намайг түлхэж босгоод цохиод байсан. Тухайн үед миний ухаан балартаад нүд бүрэлзээд өвдөлт өгөөд байхаар нь нөгөө залууг хөлөөрөө жийхэд дээрээс босохоор нь би гараараа боосон. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 5 дахь тал/,

 

Гэрч Л.О-ын мөрдөн байцаалтад 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр өдөр мэдүүлсэн: ...Би 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр ээж Л.Б , хоёр хүүхдийн хамт гэртээ байж байхад 14 цагийн үед гаднаас Ж.С орж ирээд намайг гараад ир гэхээр нь би гэрийнхээ үүдэнд гарсан. Тэгсэн Ж.С ямар нэгэн үг хэлэхгүй миний гарыг мушгиад үснээс зулгаагаад гэрийн хашааны гадаа гаргасан чинь манай хажуугийн хөрш Э гарч ирээд Ж.С рүү Чи наад эмэгтэй хүнийг тавиач гэж хэлсэн чинь Ж.С  намайг тавиад манай хөрш Э-ыг цохих гэж дайраад очсон чинь Э С-ийн нүүрэн тус газар руу нь нэг удаа мөргөсөн. Тэгсэн чинь С  Э-ыг нэг удаа өшиглөсөн. Тэгээд С манай гэр лүү орж ирээд 2 хүүхдийг чинь авч явна гэсэн чинь манай хоёр хүүхэд явахгүй гээд миний араар нуугдсан чинь С намайг цохих гэж гараа далайхаар нь түлхэж гаргаад хаалгаа хаасан. Удалгүй цагдаа орж ирээд Э, С бид гурав цагдаа руу явсан. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7-8 дахь тал/,

 

Гэрч Б.М-ын мөрдөн байцаалтад 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр мэдүүлсэн: ...Би 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 14 цагийн үед .......  аймгийн ........  сумын.......  дугаар баг ........-д айлд хүргэлт хийгээд явж байтал манай найз болох Ж.С  нь миний утас руу залгаад Найз нь хүнд зодуулчихлаа ........  сумын ....  дугаар баг ...... тоот хашааны гадна хүрээд ир гэж хэлэхээр нь би уг газар нь яваад очтол манай найз С  нь эхнэр О болон үл таних нэг залуутай гурвуулаа зогсож байсан. Тэр гурав руу яваад очтол О  нь Найзыгаа аваад зайл гэж орилоод байхаар нь би буцаад машиндаа суугаад хүлээж байтал С удалгүй араас хүрч ирээд миний машинд суусан. Тухайн үед Ж.С  надад хандан Би цагдаа дуудчихсан иртэл нь надтай хамт хүлээж бай гэхээр нь би зөвшөөрөөд хамт машинд сууж байтал удалгүй цагдаа нар ирсэн. Тухайн үед С-ийн баруун талын хацар хэсэг нь хавдчихсан байсан. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дэх тал/,

 

Гэрч Л.Б-ийн мөрдөн байцаалтад 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр мэдүүлсэн:  ...2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 14 цагийн үед гэртээ байхад гаднаас манай охин өөрийн салсан нөхөр Ж.С-ийн хамт гэрт ороод ирсэн. Ингээд би Ж.С-т хандан Чи яах гэж энүүгээр эргэлдээд байгаа юм бэ гэхэд Би О-тай буцаад сууна гэж хэлэхээр нь Манай охин О чамайг хүлээн зөвшөөрөхгүй байх. Чи О-аас салаад 1 жил 6 сар болж байна гэж хэлтэл О-ыг дагуулаад гэрээс гараад явсан. Ингээд би С болон О нарын араас цонхоор харахад С баруун гараараа О-ын шилэн хүзүү дээр тавьчихсан явж байсан. Ингээд би тэр хоёрыг тоолгүй гэр орныхоо ажлыг хийж байтал 20 минутын дараа гаднаас С  орж ирээд надад хандан Намайг зодчихлоо гэж хэлэхээр нь гайхаад хартал зүүн хацар хэсэг нь хөхөрсөн байсан. Тэгсэн араас нь О , Э хоёр хамт орж ирээд Э нь С-т Хоёулаа гаръя гэж хэлэхээр нь би Э-т хандан Чи манай гэрээс гар гэж хэлэхэд Э манай гэрээс гараад явсан. Удалгүй цагдаа нар ирээд С, О нарыг аваад явсан. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дахь тал/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 141 дугаартай ...Ж.С-ийн нүүрэнд цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Ж.С-ийн биед илэрсэн дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Ж.С-ийн биед илэрсэн гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30 дахь тал/,

 

Э.Эын мөрдөн байцаалтад 2022 оны 01  дүгээр сарын 11-ний өдөр гэрчээр, 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр яллагдагчаар тус тус мэдүүлсэн: ...2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр гэртээ хүү Тэмүгэтэй хамт хоол хийгээд байж байхад гаднаас С гэх залуу хашхираад ууртай ороод ирэхээр нь би түлхээд Чи гар. Хүүхэд байна гэж хэлэхэд гэрт орж ирчхээд зогсоод байхаар нь хөөгөөд гаргаад араас нь ярилах гэж гарахад чи яаж байгаа юм гээд С-ийн хамтран амьдрагч О-ын талаар ярилцахад эхнэртэйгээ нүүрэлдүүлнэ гэж С  хэлсэн. Тэгээд С манай урд байдаг О-ын гэр рүү ороод эхнэрээ аваад гарч ирэхдээ гарыг нь мушгисан байдалтай араас нь барьчихсан байдалтай гарч ирэхэд О  нь Энэ намайг үстээд байна гэж хэлэхээр нь би Чи яаж байгаа юм гээд өөдөөс нь очоод С-ийг түлхээд гарыг нь мулталж авахад над руу гараараа далайхаар нь би нүүр рүү нь толгойгоороо мөргөсөн. Тэгээд С бид хоёр замын хажуу талын ховил руу хамтдаа зууралдаад унахад би дээр нь унасан. Тэгээд гараараа дараад Чи нэг жилийн дараа ирчхээд яаж ийм асуудал үүсгэж чадаж байна гэж хэлэхэд С Та хоёр явалдсан гээд байсан. Тэгээд бид хоёр салаад босоход С О-ын гэр рүү яваад орохоор нь би араас нь ортол О-ын ээж надад Чи гар. Одоо яв гэхэд нь би за гэж хэлээд явсан. Намайг гэртээ байхад цагдаа нар ирсэн. Би энэ хэргийг хүлээн зөвшөөрч байна. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12, 41 дэх тал/ зэрэг дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бүрдүүлж цуглуулсан нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Э нь хохирогч Ж.С-ийн нүүрэн тус газарт нэг удаа цохиж эрүүл мэндэд нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч Э.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна.гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ...Шүүгдэгч Э.Э нь хохирогч Ж.С-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзэж байна. Хохирогч өөрөө Өмнөговь аймагт байдаг. Эмчилгээний зардалд 395,000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгчээс гаргуулж цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү. гэв.

 

Шүүгдэгч Э.Э нь гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

Шүүхээс шүүгдэгч Э.Э-ыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ шүүх хуралдаанд илэрхийлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах бөгөөд хохирогч Ж.С-ийн эрүүл мэндэд учирсан нүүрэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол нь тус Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан хөнгөн гэмтлийн шалгуур шинжийг хангаж байна.

Иймд шүүгдэгч Э.Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг хохирогчийн зүй бус харьцааны улмаас үйлдэгдсэн байна гэж дүгнэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.

Хохирогч Ж.С нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 395,000 төгрөг нэхэмжилсэн ба шүүгдэгч нь хохирлыг төлж барагдуулсан байх тул энэ тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогч Ж.С  нь энэ тогтоолоор тогтоогдсон гэмтэлтэй холбоотой цаашид гарах гэм хорын хохирлоо холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, уг нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч саналдаа: “Шүүгдэгч Э.Эын хувьд тохиолдлын шинжтэй гэмт хэргийг анх удаа үйлдсэн, хохирол төлбөрийг төлж барагдуулсан зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэх саналтай байна. гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Хохирогч нь шүүгдэгчид мөргүүлснээс болж нүд нь хөхөрсөн бөгөөд одоо хүртэл хөхрөлт нь арилаагүй, ичгэвтэр байдалтай байгаа тул хохирогчид учирсан хор уршиг арилаагүй. Мөн хохирогч нь сэтгэл санааны хохиролтой байгаа талаар хэлж өгнө үү гэж өмгөөлөгчөөсөө хүссэн. Иймд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зохимжтой гэж үзэж байна. гэв.

 

Шүүгдэгч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ ...Би буруу зүйл хийснээ мэдэж байна. Би нэг хүүхэдтэй ганц бие аав. Хувиараа хөдөлмөр эрхэлж амьжиргаагаа залгуулдаг тул нийтэд тустай ажил хийлгэх ял, зорчих эрх хязгаарлах ял тохиромжгүй гэж үзэж байна. Надад 500,000 төгрөгийн торгох ял шийтгэж өгнө үү. гэв.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Э.Э нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

Шүүгдэгч Э.Э-ын тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Ял шалгасан хуудсаар шүүгдэгч Э.Э нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ганц бие эцэг болох хувийн байдалтай байна.

Шүүхээс шүүгдэгч Э.Э-т ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхэлж байгаа байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 5 сарын хугацаанд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих нь зүйтэй гэж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Э.Э нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх  тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Монгол Улсын нэрийн өмнөөс

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт Э-ийн Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-т оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 мянган төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э.Э нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй ба хохирогч нь энэ тогтоолоор тогтоогдсон гэмтэлтэй холбоотой цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай. 

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.ИДЭР