Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 441

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар А, Ө нарын гэрлэлтийг цуцласугай.

2. Нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах, тэжээн тэтгэхтэй холбогдон гарах зардал 73.500.000 төгрөгийн шаардлагаас тус тус татгалзсан болохыг дурьдсугай. 

3. Нэхэмжлэгч Б.Ц-А, хариуцагч Д.Ө нар дундын эд хөрөнгө болох .. дугаартай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөс татгалзаж, өмчлөх эрхээ хасуулан охин Ө.Н-Э, Ө.Б-Энарын өмчлөлд үлдээх, насанд хүрээгүй охин Ө.Болор-Эрдэнийг 18 нас хүртэл орон сууцыг бусдад худалдахгүй, шилжүүлэхгүй, хариуцагч Д.Ө орон сууцыг суллан 2018 оны 09 дүгээр сарын 01-нээс 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн хооронд нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 646.565 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Д.Өаас 121.115 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Ц-Ат олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА