Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 03275

 

2017 оны 12 сарын 05 өдөр           Дугаар 102/ШШ2017/03275                   Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би,

 

Нэхэмжлэгч Баянзүрх дүүрэг, хороо, байрны  тоотод оршин суух Х овогтой Э-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч Баянгол дүүрэг, хороо, Энгельсийн гудамж, тоотод оршин суух овогт ХБ хариуцагч Баянгол дүүрэг, хороо, Энгельсийн гудамж, тоотод оршин суух Б овогт С Б нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 109.200.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Манлай, хариуцагч Х.Б, С.Б, хариуцагч нарын өмгөөлөгч Д.Баттөмөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

       Нэхэмжлэгч ХЭ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний эцэг Ж.Хойлогдорж 2015 оны 5 сарын 12-ны өдөр Х.Б, С.Б нарын өмчлөлийн орон сууцыг барьцаалан Зээлийн гэрээ байгуулан, 1 сарын хугацаатай, 70.000.000 төгрөгийг, 4 хувийн хүүтэй зээлдүүлсэн бөгөөд зээлийг хугацаандаа төлөөгүй бол хоногийн 0.5 хувийн алданги тоооцохоор тохиролцсон.

 

        ХБ, С.Б нар үндсэн зээлд 70.000.000 төгрөг, 1 сарын 4 хувийн хүү болох 2.800.000 төгрөг, зээлийн гэрээний 3 дугаар зүйлд заасны дагуу хоногийн 0.5 хувийн алданги 36.400.000 төгрөг, нийт 109.200.000 төгрөгийг төлөх ёстой болж байна.

 

Миний аав 2016 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр нас барж, Өвлөх эрхийн гэрчилгээ-г 2017 оны 7 дугаар сарын 5-ны өдөр надад олгосон тул Х.Б, С.Б нараас 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээ-ний төлбөрийг шаардан төлж барагдуулах хугацаа олгосон боловч өнөөдрийг хүртэл төлөхгүй миний эрх ашгийг хөндөж байна.

 

Иймд барьцаат зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 109.200.000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү, гэжээ.

 

Хариуцагч нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ХБ, СБ бид хоёр 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Ж.Хойлогдоржтой 70.000.000 төгрөгийн Зээлийн гэрээ байгуулсан боловч 45.000.000 төгрөгийг авсан. Энэ мөнгийг авч, өгсөн гэдгээ гэрээний ард тэмдэглэсэн байгаа. Сүүлд 25.000.000 төгрөгийг аваад, тэр дор нь буцаагаад 9 сарын хүүг төлсөн, үлдэгдэл мөнгөө төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа боловч 4 хувийн хүү 2.800.000 төгрөг, 0.5 хувийн алданги тооцон, 109.200.000 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй, гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

 

        Нэхэмжлэгч ХЭ, хариуцагч ХБ, СБ нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 109.200.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч нар 70.000.000 төгрөг зээлж авахаар Зээлийн гэрээ байгуулсан боловч эхлээд 45.000.000 төгрөг, 8 дугаар сард үлдэгдэл 25.000.000 төгрөгийг авсан, сүүлийн гэрээнд алданги төлөхгүй гэж маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Хариуцагч ХБ, СБ нар 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдөр иргэн Ж.Хойлогдоржтой 70.000.000 төгрөгийг, сарын 4 хувийн хүүтэй, 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдөр төлөх нөхцөлтэйгээр, 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 25.000.000 төгрөгийг 8 дугаар сарын 12-ны өдрөөс 9 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл сарын 4 хувийн хүүтэй Зээлийн гэрээ байгуулж, зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, Үйлдвэрийн бүс, Энгельсийн гудамжны 0 дүгээр байрны 000 тоот, Ү-000000000 дугаарын Улсын бүртгэлтэй, 77 метр квадрат талбайтай, 3 өрөө орон сууцыг барьцаалсан болох нь зохигчдын хооронд хийгдсэн Зээл болон Барьцааны гэрээ, шүүхэд өгсөн тайлбараар тогтоогдож байна.

 

Талуудын хооронд байгуулсан Зээлийн болон Барьцааны гэрээ-нүүд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 Барьцааны гэрээг бичгээр байгуулна, 156.2 дахь хэсэгт заасан Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт заасан ипотек улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ гэж заасны дагуу байгуулсан хуульд заасан үндэслэл шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ болох нотлогдож байна.

 

Тэрээр хэрэгт авагдсан баримтаар зээлдэгч Ж.Хойлогдорж 2016 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр нас барсан болох нь нас барсны бүртгэлийн 2096 дугаарт бүртгэгдсэн гэрчилгээгээр тогтоогдон, Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1 дэх хэсэгт нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг,эх гэж зааснаар 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээ-г Хойлогдоржийн Энхзаяад олгосноор хууль ёсны өвлөгч гэж дүгнэж, Иргэний хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

 

Улмаар хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны явцад хариуцагч нар анх 70.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулаад, 45.000.000 төгрөгийг бэлнээр авсан гэх тайлбарын талаар нэхэмжлэгч маргаагүй энэ нь нотлох баримтаар тогтоогдож, 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 96.465.000 төгрөг болгон багасгаж, шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад, нэхэмлэгч ХЭ-д 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 70.000.000 төгрөгийн Зээлийн гэрээ бүхэлдээ өвлөгдөж харин 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн гэрээ өвлөгдөөгүй нь батлагдан, хариуцагч нар 25.000.000 төгрөгийг дараа нь аваад, тухайн үед 9 сарын хүү, үлдэгдэл төлбөрөө хасаад 18.575.000 төгрөг болсон нь үнэн... гэсэн тайлбарыг гарган, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар зээлдүүлэгч, зээлдэгч нарт мөнгийг шилжүүлсэн нь тогтоогдон, хариуцагч нар зээлээ төлөх үүрэгтэй нь нотлох баримт, талуудын тайлбар, зээлийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1 болон 2 дахь хэсгүүдэд заасан зээлийн гэрээний салшгүй хэсэг зээл эргэн төлөх хуваарийг зөрчиж, 2015 оны 9 дүгээр сараас хойш төлөлт хийгээгүй байх тул 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн гэрээний үүрэгт нэхэмжлэгч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасны дагуу алданги нэхэмжлэх эрхтэй учраас 45.000.000 төгрөг /үндсэн зээл/+22.500.000 төгрөг /алданги/=67.500.000 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн гэрээнд үндсэн зээл 25.000.000 төгрөгнөөс зохигчдын хоорондын тооцоогоор үлдсэн 18.575.000 төгрөг, нэхэмжлэгчид 8 дугаар сард байгуулсан гэрээ өвлөгдөөгүй хэдий ч хариуцагч нар мөнгө авснаа хүлээн зөвшөөрсөн тул алданги тооцоогүй бөгөөд 67.500.000+18.575.500= нийт 86.075.000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, нэхэмжлэгчид олгон, нэхэмжилсэн 96.465.000 төгрөг-86.075.000 төгрөг= 10.390.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд хуулийн дагуу цуглуулсан, нотлох баримтын шаардлага хангасан, үнэн зөв эргэлзээгүй баримтууд гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 703.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 86.075.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 588.325 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч А овогт ХБ, Б овогт СБ нараас зээлийн гэрээний үүргийн биелэлт 86.075.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О овогт ХЭ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10.390.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 703.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 588.325 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА