Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 00670

 

 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Малайз улсын иргэн Ч.Т.Л, Монгол улсын иргэн Боржигин ургийн овогтой Б.М /РД:***************/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2008 оны 06 сарын 21-ний өдөр төрсөн хүү Ч.Э г эх Б.М-ийн асрамжид үлдээсүгэй.

 

3.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан хүү Чиа Зэн Чуэн Эд эцэг Ч.Т.Л нь хүүхдийн тэтгэлэгт 726,240 төгрөгийг сар бүр төлж байхаар хариуцагч Б.М-тэй тохиролцсоныг баталгаажуулсугай.

 

4.Нэхэмжлэгч Ч.Т.Л, хариуцагч Б.Мнар гэр бүл байх хугацаанд бий болсон эд хөрөнгийн талаар маргаагүй, хэн аль нь энэ талаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргаагүйг дурдсугай.

 

5.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Ч.Т.Л-ээс төлсөн 70,200 төгрөг, хариуцагчБ.Мөнгөнцэцэгээс төлсөн 108,200 төгрөгийг тус  тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс 77,150 төгрөг гаргуулж хариуцагчид олгосугай.

 

6.Хэрэгт нотлох баримтаар авагдсан фото зургийн 2 цомгийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа нэхэмжлэгч Б.М-тбуцаан олгосугай.

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

8.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш шийдвэрийн хувийг ажлын гурван хоногийн дотор Улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах П.Эрдэнэцэцэгт даалгасугай.

           

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.АЗБАЯР