Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Очирбатын Номуулин |
Хэргийн индекс | 128/2015/0014/З |
Дугаар | 221/МА2015/1330 |
Огноо | 2015-07-23 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2015 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 221/МА2015/1330
2015 оны 7 сарын 23 өдөр | Дугаар 221/МА2015/1330 | Улаанбаатар хот |
Б ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Д.Батбаатар, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгч Б ХХК-ийн захирал Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б, А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гансүх нарыг оролцуулан, Захиргааны хэргийн анхан шатны 11 дүгээр шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 23 дугаар шийдвэрт нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, Б ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулингийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь анх Алтан шар зам нэртэйгээр 2003 оноос эхлэн зорчигч тээврийн үйлчилгээг эрхлэн явуулж байсан ба Б аймгийн Тээвэр авто замын газраас 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдөр зарласан Б-Эрдэнэтийн хооронд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгжүүдийн дунд сонгон шалгаруулалт зарласан нь Өрсөлдөөний тухай хууль зөрчсөнбайсан учраас Б аймгийн Засаг даргын захирамж, Тээвэр авто замын газрын даргын тушаалаар зарлагдаж дүгнэгдсэн тендер хүчингүй болсон. Ингээд 2013 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс Алтан шар зам ХХК-ийн жолооч нар манай Б ХХК-нд нэгдэн орж ажиллаж байна. Б аймгийн Засаг дарга А/43 дугаар захирамжаар Б О аймгийн хооронд явах чиглэлд Б ХХК-ийн явах хуваарийг баталсан. Тээвэр авто замын газраас 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 01/130 тоот албан бичгээр нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг эрхлэх аж ахуйн нэгжид тавигдах стандартын шаардлагыг 06 дугаар сарын 01-ний дотор бүрэн ханган тохирлын баталгаажуулалтад дахин хамрагдан гэрчилгээ авч аж ахуйн үйл ажиллагаа явуулах, дурьдсан хугацаанд тохирлын гэрчилгээг сэргээж аваагүй тохиолдолд гэрээ байгуулж ажиллах боломжгүйг мэдэгдсэн. Ингээд Б аймгийн Стандартчлал хэмжил зүйн хэлтсийн даргын 19 тоот тушаалаар манай компанийн 000154 тоот тохирлын гэрчилгээг сэргээн олгосон. Аймаг хоорондын нийтийн тээвэрлэлтийг гүйцэтгэх 3 талт гэрээг 1 жилийн хугацаагаар байгуулж, уг гэрээний дагуу тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Гэтэл Б аймгийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/479 дүгээр захирамж гарч, энэхүү захирамжийн 1 дүгээр заалт нь манай компанийн харъяа чиглэлийг Т ХХК-нд хуваарилаж байгаа нь манай компанийн үйл ажиллагаа болон ажилтан,ажилчид, гэрээт жолооч нарын зорчигч тээвэрлэлтийн үйлчилгээг хэвийн явуулж цаашид ажиллах хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байгаа тул дээрх А/479 дүгээр захирамжийг хүчингүй болгож өгнө үү. Мөн Б ХХК болон Т ХХК-ийн тохирлын гэрчилгээ хүчингүй болсон үед буюу 2014 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр аймгийн Засаг дарга А/190 тоот захирамжийг гарган хуваарь баталж байгаа нь үндэслэлгүй юм. Учир нь тухайн үед дээрх чиглэлд явж байсан нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх компаниудын тохирлын гэрчилгээг Б аймгийн Стандартчлал хэмжил зүйн газраас хүчингүй болгож, стандартын шаардлага хангасны дараа тохирлын гэрчилгээг олгохоор болсон байсан. Энэ хугацаанд манай компани стандартын шаардлага хангах гэж нэлээд хүч хөрөнгө зарцуулан өөрийн гэсэн засварын газар, жолооч нарын амрах байр зэргийг барьж байгуулан ашиглалтад оруулсан. Гэтэл шаардлага хангахаар ажиллаж байх үед гэрээгүй компаниудад А/190 тоот захирамж гарган хуваарь баталсан нь буруу юм. Аймгийн Засаг даргын дээрх хоёр захирамж хууль бус байгаа тул хүчингүй болгож, нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх эрх бүхий стандартын шаардлага хангасан, гэрээтэй ажиллаж байгаа манай компанид Б аймгийн Б сум, О аймгийн Б сум хоорондын нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх эрх олгосон захирамж гаргахыг Б аймгийн Засаг даргад даалгуулахыг хүсч байна гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:...Монгол улсын Авто тээврийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг даргын бүрэн эрх, Зам тээврийн яамнаас баримталж буй бодлогын дагуу нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд тавигдах МNS 5012:2011 ерөнхий шаардлагыг хангасан аж ахуйн нэгж байгууллагатай нийтийн зорчигч тээврийн үйл ажиллагааг нутаг дэвсгэртээ зохицуулах, зохион байгуулах, тээвэрлэгчтэй гэрээ хийж гүйцэтгүүлэх арга хэмжээг Б аймаг болон О аймгийн Тээвэр автозамын газрууд зохион байгуулж байгаа болно. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд нэгдэн нийлэх, үйл ажиллагааныхаа зарим чиглэлийг өөр аж ахуйн нэгжид шилжүүлэх нь Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд хамааралгүй асуудал юм. Аймгийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/479 дүгээр захирамжид Т ХХК-ийг З ХХК-тай нэгдсэнтэй холбогдуулан нэр өөрчлөгдсөн, аймгийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/190 дүгээр захирамжийн 1,3 дахь заалтаар Б аймгийн Б сумаас О аймгийн Б сум, Оаймгийн Б сумаас Б аймгийн Б сум чиглэлийн хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд сонирхогчдын оролцооны тэгш байдлыг хангах зорилгоор зорчигч тээврийн хуваарийг баталж, нийтийн тээврийн үйл ажиллагаанд мөрдөгдөх хууль, дүрэм, журмын шаардлагыг бүрэн хангаж, зам тээврийн хэрэг, осол зөрчилгүй ажиллахыг зорчигч тээврийн үйл ажиллагаа эрхлэгч компаниудын захирал,инженер, техникийн ажилтануудад даалгасан нь Б ХХК-ийн жолооч нарын хууль ёсны эрх ашгийг хохироосон гэж үзэхгүй байна. Аймгийн удирдлагуудад Б жолоо ХХК нь тухайн чиглэлд нийтийн зорчигч тээврийн үйл ажиллагааг дангаар эрхлэх асуудлаар удаа дараа хандаж байгаа нь Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.7 дахь заалтыг зөрчиж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Компаниуд нэгдэн нийлэх эрхийнхээ дагуу нэгдсэн байх. Энэ асуудал өнөөдрийн маргаанд хамааралгүй гэж бодож байна. З ХХК нь тохирлын гэрчилгээтэй ба уг тохирлын гэрчилгээг 2013 оны 06 дугаар сард авсан. Дуусах хугацаа нь 2016 оны 06 сард дуусна. Одоо хүчинтэй байгаа. Хүчин төгөлдөр тохирлын гэрчилгээтэй аж ахуйн нэгжтэй Засаг дарга гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй. Анх Б болонТ ХХК-уудын тохирлын гэрчилгээг хүчингүй болгосон байхад тохирлын гэрчилгээ нь хүчинтэй байгаа өөр хоёр ч компани Б аймгийн Б сум О аймгийн Б сум хоорондын нийтийн тээврийг гүйцэтгэх хүсэлт гаргаж байсан. Бид ярилцаад ямар ч байсан хуучин энэ чиглэлд явж байсан компаниудынхаа стандартыг хангатал ажлын байрыг нь хадгалж үлдэх нь зөв гэсэн шийдэлд хүрээд аймгийн Засаг даргаас А/190 дүгээр захирамжийг гаргасан юм. Тухайн үед дээрх захирамжид дурьдсан хоёр компанийн тохирлын гэрчилгээ хүчингүй болсон байсан боловч ажлын байрыг нь хадгалж үлдэх зорилгоор хуваарь гаргаж зохицуулалт хийсэн. Хэрвээ хуваарь гаргаж зохицуулалт хийгээгүй бол энэ хоёр аймгийн дунд зорчих зорчигчдын эрх ашиг сонирхол хөндөгдөх байсан. Өмнө нь энэ хоёр компани ээлжлээд нийтийн тээврийн үйлчилгээнд явж байсан. Одоо ч гэсэн Б ХХК нь З ХХК-тай ээлжлээд үйл ажиллагаа нь хэвийн явж байгаа. Ямар эрх ашиг хөндөгдөж, ямар бодит хохирол учраад байгааг ойлгохгүй байна. Харин ч Б ХХК дангаар ноёрхож энэ чиглэлийн нийтийн тээврийг ганцаар эзэмшвэл Өрсөлдөөний тухай хууль зөрчигдөнө шүү дээ. Нэхэмжлэлийн шаардлагагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.
Гуравдагч этгээд З ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гансүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хоёр компанийн нэгдэж нийлсэн тухай асуудал өнөөдрийн маргаанд ямар чхамааралгүй. Анх аймгийн Засаг даргын А/43 тоот захирамжаар Б, Т ХХК-иуд ээлжлэн О аймгийн Б сум, Б аймгийн Б сум хооронд явдаг байсан. Стандартын шаардлага ханга гэсэн шаардлагыг тавьж тохирлын гэрчилгээг хүчингүй болгосон байдаг. Тээвэр автозамын газар өөрт олгогдсон эрхийнхээ хүрээнд гэрээ байгуулаад ажиллаж байгаа. З ХХК нь хүчин төгөлдөр тохирлын гэрчилгээтэй үйл ажиллагаа явуулж байгаа. Аймгийн Засаг даргын захирамжууд нь нэхэмжлэгчийн ямар ч эрх ашгийг хөндөөгүй гэж бодож байна. Өмнө нь ээлжлээд явдаг байсан, одоо ч тэр хэвээрээ үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. З ХХК нь шинээр Б аймгийн Б сум,О аймгийн Б сумын хоорондын нийтийн тээврийн үйлчилгээг аваагүй, гагцхүү хуучин Т ХХК-нд ажиллаж байсан жолооч нар л энэ чиглэлдээ явж байгаа шүү дээ. Ер нь тухайн жолооч нар ямар компанид нэгдэн орох нь өөрсдийнх нь сонголт. Тэрнээс биш заавал Б ХХК-нд орох ёстой гэж болохгүй. Т компанийн хувьд үйл ажиллагааныхаа менежментийг сайжруулах, стандартын шаардлага хангасан компанитай хамтран ажиллах сонирхолтой байсан учраас З ХХК-нджолооч нар нэгдэн орсон. Өнөөдрийн байдлаар Б ХХК-нд учирсан бодит хохирол байхгүй байна. Энэ компанийн жолооч нар хуучин явж байсан хуваариараа хэвийн явж л байгаа. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 11 дүгээр шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 23 дугаар шийдвэрээр: Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн29 дүгээр зүйлийн 29.1.4.б, Авто тээврийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасныг тус тус баримтлан Б ХХК-иас Б аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/479 дүгээр захирамжийн 1 дэх заалт, Засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн А/190 дүгээр захирамжийн 1 дэх заалт-ыг хүчингүй болгох, Б аймгийн Б сумаас - О аймгийн Б сум, О аймгийн Б сумаас - Б аймгийн Б сум хоорондын чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх эрхийг Б ХХК-нд олгосон захирамж гаргахыг даалгах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар давж заалдах гомдолдоо:...Б аймгийн Засаг дарга нь 2014 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр А/190 тоот захирамжийг гаргахдаа Авто тээврийн тухай хуулийн 9.1-д заасан тээвэрлэлтийг Иргэний хууль болон энэ хуульд заасан гэрээний дагуу гүйцэтгэнэ гэснийг зөрчиж тээвэрлэлтийн гэрээ байгуулаагүй, тохирлын гэрчилгээ 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүчингүй болсон байхад Т ХХК-нд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх эрх олгож хуваарь гаргаснаараа илтэд хууль бус захирамж юм. Шүүх үүнийг Б, О аймгийн хооронд зорчих иргэдийн ашиг сонирхлыг хүндэтгэх, компанид үйлчилгээ үзүүлдэг жолооч нарын ажлын байрыг хадгалах, тэдний ажиллаж амьдрах эрхийг хамгаалсан шийдвэр гэж үзэх үндэслэлтэй гэж буруу дүгнэсэн байна. Гэтэл Б, О аймгийн хооронд зорчих иргэдийн ашиг сонирхол нь гагцхүү тээвэрлэлтийн гэрээ байгуулсан, тохирлын гэрчилгээтэй компаниар зорчих асуудал байхад үүнийг хүндэтгэж байгаа биш эрхийг нь зөрчиж байна, ийм компанид харъяалагдан үйлчилгээ үзүүлдэг жолооч нарын ажлын байрыг аймгийн Засаг дарга хадгалах эрх, үүрэггүй. Гагцхүү энэ зөрчлийг таслан зогсоох үүргээ биелүүлээгүй буруу шийдвэр юм. Б аймгийн Засаг даргын 2014 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн А/479 тоот захирамжийн 1 дэх заалтаар Б аймгийн Сайхан, Хутаг-Өндөр, Баян-Агт, Тэшиг сумдын чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээг эрхэлдэг З ХХК-нд Б аймгийн Б сумаас, О аймгийн Б сум, О аймгийн Б сумаас Б аймгийн Б сумын чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээг эрхлэх эрхийг олгож байгаагаараа уг захирамж илтэд хууль бус захирамж юм. Авто тээврийн тухай хуулийн 9.1-д заасан шаардлагыг ханган тээвэрлэлтийн гэрээ байгуулсан, тохирлын гэрчилгээ авсан, хууль тогтоомжийн шаардлагыг ханган ажиллаж байгаагаараа уг чиглэлд гагцхүү Б ХХК нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэх учиртай. Гэтэл Б ХХК-ийн 7 хоногт уг маргаж байгаа чиглэлд байнга үйлчилгээ үзүүлж байх эрхийн заримыг нь шилжүүлсэнээрээ Б ХХК-ийн захиргаа болон уг компанийн үйлчилгээ үзүүлдэг нийт жолооч нарын эрх ашгийг ноцтой зөрчиж хэвийн үйл ажиллагааг нь алдагдуулан саатуулж хохироосон байхад шүүх Б ХХК-ийн эрх ашгийг хөндөж хохирол учруулаагүй гэж үндэслэлгүй дүгнэлт хийж байгаа нь буруу юм гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Б ХХК нь Б аймгийн Засаг даргад холбогдуулж шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлдээ Б аймгийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/479 дүгээр захирамжийн 1 дэх заалтыг хүчингүй болгохыг хүссэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж Б аймгийн Засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн А/190 дүгээр захирамжийн 1 дэх заалтыг хүчингүй болгож Б аймгийн Б сумаас О аймгийн Б сум, О аймгийн Б сумаас Б аймгийн Б сум хооронд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх эрх олгосон захирамж гаргахыг Б аймгийн Засаг даргад даалгахыг хүсчээ.
Дээрхи нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэхдээ холбогдох хуулийн заалтыг зөв тайлбарлан хэрэглэж хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэн үйл баримтанд дүгнэлт өгсөн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.
Учир нь Авто тээврийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт зааснаар Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нийтийн тээвэр, шуудан тээвэрлэлтийг тухайн нутаг дэвсгэрт зохицуулах, зохион байгуулах бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ холбогдох хууль, дүрмийг зөрчөөгүй байна.
Өөрөөр хэлбэл Б аймгийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/479 дүгээр захирамжаар Б аймгийн Б сумаас О аймгийн Б сум, О аймгийн Б сумаас Б аймгийн Б сум хооронд нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж байсан Т ХХК-ийг З ХХК болгон өөрчилсөн нь аж ахуй эрхлэгчийн зах зээлд шударгаар өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлж орон нутгийн иргэдэд илүү сайн тээвэрлэлтийн үйлчилгээг сонгох боломж олгосон гэж үзэх үндэслэлтэй.
Тодруулбал, уг үйл ажиллагааг эрхэлж байсан Т ХХК гэрээт жолооч нарынхаа ажлын байрыг хадгалах зорилгоор З ХХК-нд тухайн чиглэлд нийтийн тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг шилжүүлэхийг өөрөө хүлээн зөвшөөрч хүсэлт гаргасан, З ХХК Б аймгийн Стандартчлал хэмжил зүйн газраас нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх тохирлын гэрчилгээ авсан, уг тохирлын гэрчилгээний хугацаа хүчинтэй байгаа үндэслэл маргаан бүхий захиргааны акт хуульд нийцсэн болохыг нотолж байна.
Нийтийн тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд эрх бүхий этгээдээс аль чиглэлд тээвэрлэлт хийх эрхээ авсны дараа тухайн эрх олгогдсон газрын төрийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулах нь зүйн хэрэг тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн Засаг даргын захирамжаар тээвэрлэлтийн гэрээ байгуулаагүй этгээдэд эрх олгосон гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.
Нэхэмжлэгч Б ХХК-ийн Б аймгийн Засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн А/190 дүгээр захирамжийн 1 дэхь заалтыг хүчингүй болгохыг хүссэн шаардлагыг шүүх шийдвэрлэхдээ дээрхи захирамжаар тохирлын гэрчилгээгүй хуулийн этгээдүүдэд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх эрх олгож, хуваарь баталсан нь хууль зөрчсөн ч иргэдийн ашиг сонирхлыг хүндэтгэж хоёр компанийн ажилчдын ажлын байрыг хадгалж тэдний ажиллаж амьдрах эрхийг хангасан шийдвэр гэж дүгнэсэн нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4 дэхь хэсгийн б-д заасан өмчийн бүх төрөл, хэлбэрт тулгуурлан харьяалах нутаг дэвсгэрийнхээ хүн амын тээврийн үйлчилгээний хэрэгцээг хангах ажлыг зохион байгуулах, уг үйлчилгээнд дагаж мөрдөх журам, стандартын биeлэлтийг хангуулах гэсэнтэй нийцэж байна.
Мөн А/190 дүгээр захирамж Б ХХК болон Т ХХК-ийн хэнийх нь ч эрх ашгийг хөндөөгүй гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт маргаан бүхий захиргааны акт иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн нь тогтоогдсон бол...хүчингүй болгосон шийдвэр гаргана гэж заасныг зөрчөөгүй байна.
Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.7 дахь хэсэгт зааснаар нутгийн захиргааны байгууллагад аль нэг аж ахуй эрхлэгчид давуу байдал олгоход чиглэсэн үйл ажиллагаа явуулахыг хориглосон байх тул тохирлын гэрчилгээ авсан, хууль тогтоомжийн шаардлага хангаж байгаа гэх үндэслэлээр дан ганц Б ХХК-нд Б аймгийн Б сумаас О аймгийн Б сум, О аймгийн Б сумаас Б аймгийн Б сум хооронд нийтийн тээврийн үйлчилгээ эрх олгосон захирамж гаргах нь дээрхи хуулийг зөрчсөн зөрчил болно.
Гуравдагч этгээд З ХХК-ийг хуульд заасан шаардлага хангаагүй гэж дүгнэх үндэслэл хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдоогүй байна.
Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнээд Захиргааны хэргийн анхан шатны 11 дүгээр шүүхийн /хуучнаар/ 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 23 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн анхан шатны 11 дүгээр шүүхийн /хуучнаар/ 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 23 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаармагадлалыг эс зөвшөөрвөл нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Ц.ЦОГТ
ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ О.НОМУУЛИН