Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2015/1325

 

2015 оны 7 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2015/1325

Улаанбаатар хот

 

 

К ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Д.Батбаатар, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн /хуучнаар/ 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 149 дүгээр шийдвэрт гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор К ХХК-ийн нэхэмжлэлтэй Хөдөлмөрийн яам, Хөдөлмөрийн яамны Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн тоног төхөөрөмж нийлүүлэх ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ТТ-01/2014 дугаартай тендерийн үнэлгээний хороонд холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч К ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани Хөдөлмөрийн яамнаас 2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр зарлагдсан Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн тоног төхөөрөмж нийлүүлэх ажлынгүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ТТ-01/2014 дугаартай тендерийн 1 дүгээр багц Мужааны дадлагын тоног төхөөрөмж"-д оролцсон. Гэвч үнэлгээний хороо Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ гэдэг заалтыг зөрчиж хамгийн бага үнийн санал ирүүлсэн гэдэг үндэслэлээр В ХХК-ийг шалгаруулсан. Сангийн яам манай компаниас гаргасан гомдлын дагуу 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 5/3184 тоот дугаартай албан бичгээр Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 12.1(ё)-д шаардсан Тендерт оролцогчийн харъяа дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн тодорхойлолт"-ыг тендерийн нээлт хийх өдрийн байдлаар тодруулж, авсны үндсэн дээр тус тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийх чиглэлийг Хөдөлмөрийн яаманд өгсөн боловч Үнэлгээний хороо дахин хууль зөрчин Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс Хөдөлмөрийн яаманд 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 1100 тоот албан бичгээр хүргүүлсэн В ХХК-ийн 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар өргүй нь үнэн болно гэсэн тодорхойлолтыг 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар өргүй болгож 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдөр В ХХК-ийг дахин шалгаруулсан. Манай компани дээрх зөрүүтэй хугацааг нягталж өгөх хүсэлтийг 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Сангийн яаманд гаргасан ба Нийгмийн даатгалын ерөнхий газраас Сангийн яаманд 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдөр ирүүлсэн 8/1021 тоот дугаартай албан бичигт Хөдөлмөрийн яамны Үнэлгээний хорооны шалгаруулсан В ХХК нь тендерийн нээлт хийсэн өдөр буюу 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар 2240584.97 төгрөгийннийгмийн даатгалын өр төлбөртэй нь тогтоогдсон байна. Иймд 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Хөдөлмөрийн яамны Үнэлгээний хорооны гаргасан шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч К ХХК нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: ...Тус захиргааны хэрэг шүүхээр хянан хэлэлцэгдэж байх хугацаанд буюу 2014 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Хөдөлмөрийн яам нь В ХХК-тай гэрээ байгуулсан байна. Гэрээ байгуулах үндэслэл, нөхцөл болсон баримт бичгүүд нь шүүхээр баталгаажиж, эцэслэн шийдэгдээгүй байхад гэрээ байгуулсан нь хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Иймд энэхүү гэрээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Хөдөлмөрийн яамны Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн тоног төхөөрөмж нийлүүлэх ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ТТ-01/2014 дугаартай тендерийн үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 4 дүгээр сарын 14-нийөдрийн А/53 тушаалаар "Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн тоног төхөөрөмж нийлүүлэх" гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог 7 гишүүнтэйгээр байгуулсан. Үнэлгээний хорооны даргаар тус яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч У, гишүүдээр Хөдөлмөрийн яамны мэргэжилтэн Н, О, М, төрийн бус байгууллагын төлөөллөөр Б, Г нар, нарийн бичгээр Хөдөлмөрийн яамны мэргэжилтэн М ажиллахаар болсон. Үнэлгээний хороо нь 2014 оны 4 дүгээрсарын 21-ний өдөр хуралдан тендерийн бичиг баримтыг боловсруулан улмаар Төрийн нарийн бичгийн даргаар батлуулан ажилласан. 2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр уг тендер шалгаруулалтыг нээлттэй зарлаж тендерийн зарыг "UB post, "Өдрийн сонин"www.e-procurement.mn, www.mol.gov.mn цахим хуудсууд дээр байрлуулсан. 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 10 цаг 20 минутад Тендерын нээлтийг хийхэд 1,744,755,600 төгрөгийн төсөвт өртөг бүхий 1 дүгээр багц болох "Мужааны дадлагын тоног төхөөрөмж"-д хоёр компани тендер ирүүлсэн. "К" ХХК нь 1,719,899,038 төгрөгийн, "В" ХХК нь 1,708,403,760 төгрөгийн үнийн санал тус тус ирүүлсэн. 2014 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Үнэлгээний хороо 5 гишүүний бүрэлдэхүүнтэй, ирцийн хувьд хүчин төгөлдөр хуралдсан. Хуралд гишүүн М БНСУ-д, Н хөдөө орон нутагт томилолттой учир оролцоогүй. Үнэлгээг хийхэд тендер ирүүлсэн 2 компани нь шаардлага хангасан тендер санал ирүүлсэн бага үнэ санал болгосон "В" ХХК-ийг шалгаруулахыг хуралд оролцсон 5 гишүүн санал нэгтэйгээр шийдвэрлэсэн. Энэ тухай үнэлгээний дүгнэлтийг Захиалагч /Төрийн нарийн бичгийн дарга/-д хүргүүлснээр 2014 оны 6 дугаар сарын 02-ны өдөр В" ХХК-нд гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг, "К" ХХК-нд шалгараагүй тухай мэдэгдлийг нэгэн зэрэг хүргүүлсэн. 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдер "К" ХХК нь гомдол ирүүлсэн тул гүйцэтгэгч сонгох ажиллагааг түр хугацаагаар түдгэлзүүлж, тендерийн бүх бичиг баримтыг прокурорын хяналтанд шилжүүлсэн байна.Дүүргийн 1 дүгээр прокурорын газрын хяналтын прокурор Э нь В" ХХК нь тендерийн нээлт хийсэн өдөр буюу 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар нийгмийн даатгалын өр төлбөргүй нь тогтоогдсон ба гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байх тул Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 175 дугаар зүйлийг удирдлага болгон К ХХК-ийн захирал Бгийн гомдолд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тухай тогтоолыг 2014 оны 8 дугаар сарын 04-ний өдөр гаргасан байна. В ХХК нь тендерийн нээлт хийсэн өдөр буюу 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдрийнбайдлаар нийгмийн даатгалын өр төлбөргүй нь дээрх эрх бүхий байгууллагуудын хяналт шалгалтаар тогтоогдсон байх тул Үнэлгээний хорооны 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн шийдвэр нь хууль, журамд нийцсэн гэж үзэж байна гэжээ.

 

Хариуцагч Хөдөлмөрийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Авлигатай тэмцэх газрын комиссар А нь "К" ХХК-ийн гомдлын дагуу шалгаад эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан, Дүүргийн 1 дүгээр прокурорын газрын хяналтын прокурор Э нь "В" ХХК нь тендерийн нээлт хийсэн өдөр буюу 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар нийгмийн даатгалын өр төлбөргүй нь тогтоогдсон ба гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байх тул Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 175 дугаар зүйлийг удирдлага болгон К ХХК-ийн захирал Бгийн гомдолд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тухай тогтоолыг 2014 оны 8 дугаар сарын 04-ний өдөр гаргасан. Хөдөлмөрийн яамнаас дээрх тогтоол гарсан тул "В" ХХК-тай 2014 оны 8 дугаар сарын 04-ний өдөр гэрээ байгуулан ажиллаж байна. Эрх бүхий байгууллагуудаас тендер шалгаруулалтын үйл ажиллагааг зогсоосон тухай мэдэгдэл тус яаманд ирүүлээгүй тул гэрээ байгуулсан. Хөдөлмөрийн яамны Мэргэжлийн боловсрол, сургалтын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас тоног төхөөрөмжийн техникийн тодорхойлолтыг гаргаж, Төрийн нарийн бичгийн даргаар батлуулсан. "В" ХХК нь нийлүүлэх барааны заалтдаа зураг болон, нийлүүлэхтоног төхеөрөмжийн техникийн үзүүлэлтийг гарган ирүүлсэн. Үүнийг Үнэлгээний хорооны гишүүд нэг бүрчлэн тулгаж үзсэн болно. Тендер шалгаруулалтыг үнэлэхэд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан ижил төстэй ажлын туршлага, борлуулалтын орлого, өр төлбөртэй эсэх, гэрээний үүргээ зөрчиж байсан эсэх, техникийн тодорхойлолтыг хангасан эсэх, тендерийн баталгаа хангасан эсэх зэрэг бүхий л шалгуур үзүүлэлтүүдийг авч үзсэн бөгөөд "В" ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзах үндэслэл байхгүй гэжээ.

 

Гуравдагч этгээд В ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартааТус компани нь 2008 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр гадаад худалдаа эрхлэх чиглэлээр байгуулагдсан. В ХХК Хөдөлмөрийн яамнаас зарласан Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн тоног төхөөрөмж, нийлүүлэх ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдөр оролцсон. Энэхүү тендерт 2 компани оролцож Хөдөлмөрийн яамны 2014 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн №3/1304 дүгээр албан тоотоор манай компани тендерт шалгарч, гэрээ байгуулах эрхийг олгосон.Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн №1211 албан тоотод 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар "В" ХХК нь Нийгмийн даатгалын өр төлбөргүй болохыг тодорхойлсон. В" ХХК Хөдөлмөрийн яамнаас зарласан Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн тоног төхөөрөмж нийлүүлэх ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт чин шударгаар оролцож өөрсдийн санал болгож болох үнийн саналыг оруулсан. Тус компани нь Хөдөлмөрийн яамнаас 2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр батлагдсан Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн тоног төхөөрөмж нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ТТ-01/2014 дугаартай тендерийн 1 дүгээр Багц Мужааны дадлагынтоног төхөөрөмж-д холбогдох хуулийн шаардлага болон захиалагчийн тогтоосон чадавхи, нөхцөл шаардлага тодруулбал Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨ3 12.1(ё) Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, шүүх, тендерт оролцогчийн харьяа дүүргийн нийгмийн даатгал, татварын алба болон харилцагч банкны байгууллагын тодорхойлолтыг нэмж бүрдүүлнэ" гэж заасны дагуу дурдагдсан эрх бүхий байгууллагуудаас тодорхойлолтыг авч, тендерийн баримт бичиг бүрдүүлэн оролцсон.Гэтэл уг тендерт оролцогч К ХХК нь Сангийн яаманд гомдол гаргаж, Сангийн яамнаас "тендерт оролцогчийн харъяа дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн тодорхойлолтыг тендер нээлт хийх өдрийн байдлаар тодруулж авсны үндсэн дээр тус шалгаруулалтын үнэлгээг дахин хийх нь зүйтэй байна" гэсэн чиглэл өгсний дагуу Хөдөлмөрийн яамнаас 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 3/1434 тоот албан бичгийг Чингэлтэй дуүргийн Нийгмийн даатгалын хэлтэст хүргүүлсэн ба уг албан бичгийн хариуд 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 1100 тоот албан бичгээр манай компанийг өр төлбөргүй талаар тодорхойлолтыг хүргүүлсэн байна. Бид Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст хандан 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар манай компани өр төлбөртэй эсэх талаар тодорхойлолт авахад Тус ХХК нь 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 922,000 төгрөгийн илүү төлөлттэй байсан болно гэсэн хариуг өгсөн юм. Мөн хавтаст хэрэгт авагдсан Сангийн яамны 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 5/3609 тоот албан бичигт "Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 8/1021 тоот албан бичгээр В ХХК нь 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар 2,240,584.97 төгрөгийн үлдэгдэлтэй байсан талаар тодруулгыг ирүүлсэн байна" гэх боловч уг албан бичгийг хавтаст хэрэгт хавсаргаагүй байна. Манай компани нь Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст харъяалагддаг бөгөөд тус хэлтсээс 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 1211 тоот албан бичгээр тодорхойлолтыг гаргуулсан ба уг албан бичигт В ХХК нь 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар 922.000 төгрөгийн илүү төлөлттэй байсан талаар бичсэн байдаг. Мөн К ХХК нь уг тендер шалгаруулалттай холбоотой гомдлыг Авлигатай тэмцэх газарт гарган шалгуулсан бөгөөд уг газрын комиссар П.Алтанцоож нь гомдлын дагуу шалгаж, 2014 оны 7 дугаар сарын 16-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай санал бичгээр гаргаж, 2014 оны 7 дугаар сарын 18-ны өдөр прокурорын хяналтад ирүүлснийг хүлээн авч хянаад, Бгийн гаргасан гомдолд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тухай 2014 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 9006 тоот тогтоолыг Дүүргийн 1 дүгээр прокурорын газраас гаргасан. Иймд уг тендер шалгаруулалт нь хуулийн дагуу явагдсан нь шат шатны эрх бүхий байгууллагын хяналт шалгалтын явцад тогтоогдсоор байтал төрийн ажлыг удаашруулж,бидний үйл ажиллагааг зогсоож, хууль ёсны эрх ашгийг хөндөж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 149 дүгээр шийдвэрээр:Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.2, 42 дугаар зүйлийн 42.1.3, 55 дугаар зүйлийн 55.3.3-т тус тус заасныг баримтлан КлаймаксИнтернэшнл ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хангаж, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн тоног төхөөрөмж нийлүүлэх ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ТТ-01/2014 дугаартай тендерийн Үнэлгээний хорооны 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн №3 дугаартай тэмдэглэл, Хөдөлмөрийн яам, В ХХК нарын 2014 оны 8 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд мужааны дадлагын тоног төхөөрөмж нийлүүлэх 5/2014/12 дугаар гэрээг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: ...Уг захиргааны хэргийн маргааны зүйл болох манай компанийг 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн буюу тендер нээх өдрийн байдлаар нийгмийн даатгалын өр төлбөртэй эсэхийг тогтоох байсан. Хавтас хэрэгт авагдсан Чингэлтэй дүүргийн 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 1211 тоот тодорхойлолт, 2014 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн В ХХК-ийн 02/05 тоот албан бичигт холбогдох нийгмийн даатгалын байцаагчийн тодорхойлолт зэргийг шинжлэн судлаагүй. Уг тодорхойлолтуудаар манай компани тендер нээх өдрийн байдлаар

 

 

 

 

 

 

өр төлбөргүй нь нотлогдож байхад шийдвэрийн үндэслэх хэсэгт ...хэдийгээр 2.240.584,94 төгрөгийн шимтгэлийн төлбөр нь 05дугаар сарын 23-ны өдрийн байдлаар төлөгдөөгүй өр төлбөрт хамаарахгүй боловч... гэж тус компанийн тендер нээх өдрийн байдлаар өр төлбөргүйг тогтоосон атлаа ТТ-01/2014 дугаартай тендер үнэлгээний хорооны 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн №3 дугаартай тэмдэглэл, Хөдөлмөрийн яам, В ХХК-ийн байгуулсан 5/2014/12 дугаартай гэрээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэр гаргаагүй ба нэг талын эрх ашгийг хэт барьж шийдвэрлэсэн гэж үзэхээр байна. Иймд захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 149 тоот шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, бидний хууль ёсны эрх ашгийг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч К ХХК шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлээ Хөдөлмөрийн яамны Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн тоног төхөөрөмж нийлүүлэх ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ТТ-01/2014 дугаартай тендерийн үнэлгээний хороонд /цаашид үнэлгээний хороо гэх/ холбогдуулж уг үнэлгээний хорооны 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 03 тоот хурлын тэмдэглэлийг хүчингүй болгуулахыг хүссэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хөдөлмөрийн яамыг хариуцагчаар татан Хөдөлмөрийн яам В ХХК нарын хооронд 2014 оны 8 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд мужааны дадлагын тоног төхөөрөмж нийлүүлэх 5/2014/12 тоот гэрээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

Дээрхи нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэхдээ холбогдох хуулийн заалтыг зөв тайлбарлан хэрэглэж хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэн үйл баримтанд дүгнэлт өгсөн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

 

Тодруулбал, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.7, 55 дугаар зүйлийн 55.1-д зааснаар тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хянан шийдвэрлэх эрхтэй бөгөөд энэ эрхээ хэрэгжүүлж Сангийн яам 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 5/3184 тоот албан бичгээр Тендерт оролцогчийн харъяа дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн

тодорхойлолтыг тендерийн нээлт хийх өдрийн байдлаар тодруулж авсны үндсэн дээр тус тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийх нь зүйтэй гэж санал хүргүүлснээр тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийж 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн үнэлгээний хорооны хуралдаанаар дахин В ХХК-ийг шалгаруулсан, уг үнэлгээний хорооны шийдвэрт К ХХК дахин гомдол гаргасны дагуу мөн Сангийн яам 2014 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 5/3448 тоот албан бичгээр гүйцэтгэгч сонгох ажиллагааг түр хугацаагаар түдгэлзүүлж, 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 5/3609 тоот албан бичгээр Нийгмийн даатгалын ерөнхий газраас В ХХК-ийг 2.240.585 төгрөгийн үлдэгдэлтэй байсан тодруулгыг ирүүлсэн тул дахин багцын үнэлгээг хийх шаардлагатай болохыг захиалагчид мэдэгдсэн, үүний дагуу Хөдөлмөрийн яам хүсэлт гаргаж тендерийн хүчинтэй байх хугацааг 30 хоногоор сунгуулсан үйл баримтууд хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй.

Гэвч үнэлгээний хороо дахин хуралдаж тендерийн шалгаруулалт хийлгүйгээр В ХХК-нд гэрээ байгуулах эрх олгосон нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3-т заасныг зөрчсөн гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь хуульд нийцжээ.

Өөрөөр хэлбэл төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагаа гагцхүү хуульд заасан журмаар явагдах учиртай бөгөөд төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3-т зааснаар зөрчлийг арилгасны үндсэн дээр дахин тендер шалгаруулалт явуулахыг захиалагчаас шаардсан шийдвэр гаргасан, 55.2-т зааснаар уг шийдвэр эцсийн шийдвэр байдаг зохицуулалтыг зөрчин, хуулиар хүлээлгэсэн үүргээ эс биелүүлж дахин тендер шалгаруулалт явуулалгүй В ХХК-нд гэрээ байгуулах эрх олгон, үүний дагуу Хөдөлмөрийн яам болон В ХХК-ийн хооронд гэрээ байгуулагдсан нь мөн дээрхи хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан худалдан авах ажиллагаанд хариуцлагатай байх зарчим зөрчигдсөн гэж үзэх үндэслэл болно.

Хариуцагчийн Дүүргийн нэгдүгээр прокурорын газрын 2014 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 9006 дугаар тогтоолоор К ХХК-ийн захирал Бгийн гомдолд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоолыг үндэслэж дахин үнэлгээ хийлгүй гэрээ байгуулсан гэх тайлбар хууль зүйн үндэслэлгүй, Үндсэн хуулиар тунхагласан Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ гэх зарчимтай зөрчилдөж байгааг дурьдах нь зүйтэй.

Харин шүүх хуулиар тогтоосон журмыг зөрчсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангахдаа В ХХК тендерийн нээлт хийх өдрийн байдлаар өртэй байсан эсэх, өөрөөр хэлбэл маргааны агуулгад дүгнэлт өгөх шаардлагагүй бөгөөд үнэлгээний хороо энэ талаар дахин нарийвчлан тодруулснаар тендерийн шалгаруулалт явуулах эрхтэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3-т зааснаар шүүхийн шийдвэр гагцхүү хуульд үндэслэх тул худалдан авах ажиллагаа тогтоосон журмаар явагдсан эсэхэд дүгнэлт өгсөнийг нэхэмжлэлийн шаардлагаас хальсан гэж үзэх үндэсгүй.

Иймд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан тендер нээлт хийх өдрийн байдлаар өр төлбөргүй нь тогтоогдож байхад үнэлгээний хорооны шийдвэр болон гэрээг хүчингүй болгосон нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэр гаргаагүй гэх давж заалдах гомдлыг хүлээж авах боломжгүй гэж үзлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн /хуучнаар/ 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 149 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан гуравдагч этгээд В ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар магадлалыг эс зөвшөөрвөл нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ Д.БАТБААТАР

ШҮҮГЧ О.НОМУУЛИН