Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 91

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Угтахбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг Ц*******,******* багт оршин суух, ******* овогт ******* /регистрийн дугаар: *******/

        Хариуцагч: Өмнөговь аймаг Ц*******,******* багт оршин суух, ******* овогт ******* /регистрийн дугаар: *******/

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Х, хариуцагч Г.З, нарийн бичгийн дарга Ж.Мухлай нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Зтой 2008 оноос 2017 оны 10 дугаар сар хүртэл хамтран амьдарсан. Бид хамтран амьдарч байх хугацаандаа гэрлэлтээ батлуулаагүй байсан. 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдөр охин ******* төрсөн. Одоо Г.З нь өөр хүнтэй амьдралаа холбосон. Иймд Г.Зоос хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна. Бидний дунд эд хөрөнгийн маргаангүй гэжээ.

       

Нэхэмжлэгч Х.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага хэвээрээ. Хүүхдийн 20.000 төгрөгийг өөрийн нэр дээр шилжүүлж авах, мөн хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна. Би Өмнөговь аймаг дээр хагалгаанд ороод эмнэлэгт хэвтэж байхад Г.З хүүхдээ бүртгүүлээд авсан. Энэ хүн өөрөө л авч хэрэглэдэг. Хэдэн төгрөг болж байгаа талаар би мэдэхгүй байна. Замын зардал, улсын тэмдэгтийн хураамж болох 70.200 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна. Ц*******аас Өмнөговь аймаг хооронд 3 удаа явсан зардал болох 36.000 төгрөг, мөн улсын тэмдэгтийн хураамж болох 70.200 төгрөг гаргуулах хүсэлтэй байна. Замын зардал 36.000 төгрөг байна гээд тайлбар гаргаж байна. Энэ Г.З өөрөө бодоод гаргаад өгчихвөл болох байх гэж бодож байна. Нэхэмжлэлийн шаардлага бол биш гэв.

 

Хариуцагч Г.З шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Х.Хтэй 2011 оноос 2017 оны 06 дугаар сарыг хүртэл хамтран амьдарсан нь үнэн. 2014 оны 05 дугаар сард охин ******* төрсөн. Охин *******т тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Хариуцагч Г.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Хүүхдийн тэтгэлэг төлнө. Би хүүхдийн 20.000 төгрөгийг гэрээг нь цуцлаад авсан байгаа 800.000 гаруй мянган төгрөг дансанд байгаа. Нэхэмжлэгч нэр дээрээ шилжүүлээд дансыг нь нээгээд авах юм бол би тэр 800.000 гаруй төгрөгийг дансанд нь хийгээд өгнө. Яг хэдэн төгрөг байгааг нь санахгүй байна. 800.000 гаруй төгрөг байгаа. Нэхэмжлэгч 36.000 төгрөгийг өөрөө зардал гаргаж явсан болохоос би ингээд яв гэж хэлээгүй. Тийм болохоор төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Харин хүүхдийн тэтгэлэгээ төлнө гэв.

 

 Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох нэхэмжлэл, Х.Хгийн иргэний үнэмлэхийн хуулбар, 0000473034/26 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, Өмнөговь аймгийн Ц*******ын Замын шанд багийн засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн тодорхойлолт, Эрүүл мэндийн төвийн *******ыг эрүүл бойжиж байгаа талаарх тодорхойлолт, хариуцагчийн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр гаргасан хариу тайлбар зэргийг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Х нь хариуцагч Г.Зод холбогдуулж 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдөр төрсөн охин *******т хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэгч Х.Хгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Х.Х, Г.З нар нь хамтран амьдрах хугацаанд  2014 оны 05 дугаар сарын 05-ны өдөр *******ыг төрүүлсэн болох нь зохигчдын тайлбар, Өмнөговь аймгийн Ц*******ын Эрүүл мэндийн төвийн тодорхойлолт зэргээр тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт зааснаар шүүх Х.Хгийн нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт зааснаар хүүхэд нь эцэг эхийн хэн нэгнээс тусдаа амьдрах тохиолдолд тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй. Иймд 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдөр төрсөн охин *******ыг хүссэн үед нь уулзаж байхыг эцэг Г.Зод даалгах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн нотлох баримтаар ирүүлсэн хүүхдийн төрсний гэрчилгээ нь иргэний гэр бүлийн байдлыг бүртгэх байгууллагаас олгогдож, тухайн байгууллагын тамга, албан тушаалтны гарын үсгээр баталгаажсан ба уг төрсний гэрчилгээний хуулбар нотариатчаар гэрчлэгдсэн буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангасан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Өмнөговь аймгийн Ц*******ын Эрүүл мэндийн төвийн тодорхойлолтоор зохигчдын охин ******* нь одоо эхийн асрамжинд амьдарч, эрүүл бойжиж байгаа болохыг нотолсон баримт болно.

 

Монгол улсын Үндсэн хууль болон Гэр бүлийн тухай хуульд зааснаар хүүхэд нь эцэг эхээрээ тэжээн тэтгүүлэх эрхтэй ба энэ эрх нь эцэг эхээсээ тусдаа амьдарч байсан ч нэгэн адил байх тул хариуцагч Г.З нь үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй байна.

Иймд хариуцагч Г.Зоос тэтгэлэг гаргуулан охин *******ыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн үнийн дүнг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Өмнөговь аймаг Ц*******,******* багт оршин суух, ******* овогт ******* /регистрийн дугаар: *******/-оос 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдөр төрсөн охин *******т 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Г.З нь зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй бол хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд мэдэгдсүгэй.

 

3. Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт зааснаар 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдөр төрсөн охин *******ыг хүссэн үед нь уулзаж байхыг эцэг Г.Зод даалгасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.Хгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Зоос 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Хд олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.УГТАХБАЯР