| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Мандахбаяр |
| Хэргийн индекс | 173/2021/0172/э |
| Дугаар | 2021/ШЦТ/178 |
| Огноо | 2021-11-10 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | С.Баярчимэг |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 2021/ШЦТ/178
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,
Улсын яллагч С.Баярчимэг,
Шүүгдэгч Г.Ганжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бундаг овогт Галсансангийн Ганжаргалд холбогдох 2126001330200 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 2002 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай. Бундаг овогт Галсансангийн Ганжаргал /РД: ЙА02212612/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Бундаг овогт Галсансангийн Ганжаргал нь жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр 2021 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 2 дугаар багийн нутаг, “Сэнжит” гэх газарт улсын дугааргүй ногоон өнгийн “Мустанг-5” маркийн мотоциклийг жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 90-14 ХӨА улсын дугаартай “Тоёота Хайлүкс” маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж улмаар Г.Ганжаргалын жолоодож явсан улсын дугааргүй “мустанг-5” маркийн мотоциклоор зорчиж явсан иргэн Ц.Содхүүгийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Г.Ганжаргал шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна” гэв.
Хохирогч Ц.Содхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн орой 23 цагийн үед Улаанбаатар хотоос Өвөрхангай аймаг Баруунбаян-Улаан суманд оршин суух гэртээ харих гээд замын унаанд суугаад гарсан. Явсаар байгаад 2021 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 10 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын нутаг дэвсгэр “Салхит” гэх газарт унаанаасаа буугаад Баруунбаян-Улаан сумаас намайг тосч авахаар ирсэн найзууд болох Ганжаргал, Бямбадаш, Тэмүүжин нартай уулзсан. Тэр 3 хоёр мотоцикльтой ирсэн байсан. Тэгээд би Ганжаргалын унаж ирсэн ногоон өнгийн “Даюун” маркийн мотоциклийн араар сундлаад сумын төв рүү явсан. Би тэндээс хөдлөөд цааш явснаа санаж байгаа. Тэгээд нэг мэдсэн эмнэлэг дээр сэрсэн. Осол болсон болон ослын дараах үеийг санахгүй байна. Миний хамгийн сүүлд санаж байгаа нь 40-50 километр цагийн хурдтай явж байсан. Би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би Улаанбаатар хотоос ирсэн унаанаасаа буугаад Ганжаргалын араар сундлахдаа та 3 архи уугаагүй биз дээ гэж асуухад хэрэглээгүй гэж хэлж байсан. Миний тархи, толгой битүү гэмтэл, тархины цус харвалт хоёр газарт үүссэн гэсэн оноштой байгаа. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28, 33-34 хуудас/,
Гэрч Б.Бямбадашийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...2021 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумаас найз Тэмүүжин, Ганжаргал нарын хамтаар 2 мотоцикльтой Улаанбаатар хотоос замын унаанд суугаад ирж байсан Содхүү гэх найзыгаа тосч авах зорилготой гараад Баруунбаян-Улаан сум руу салдаг самбараас баруун тийш 3 километр орчим зайнаас Содхүүг унаанаас нь тосч аваад цааш Баруунбаян-Улаан сум буцаж яваад Баруунбаян-Улаан сум руу салдаг “Сэнжит” гэх газарт явж байтал шаргал өнгийн 90-14 ХӨА улсын дугаартай “Toyota Hilux” маркийн автомашин Тэмүүжин бид хоёрыг гүйцэд түрүүлээд урагш явсан. Тухайн үед бид нар хоёр мотоцикльтой дөрвүүлээ явж байсан. ...Тэр үед Ганжаргалын араар сууж явсан Содхүү засмал замаас салах гээд зүүн тийш эргэх дохио гараараа өгөөд байгаа бололтой харагдсан. Тэгээд ардаас нь яваад очтол бөөн тоос босчихсон Ганжаргал, Содхүү хоёр газарт унасан байдалтай, Ганжаргалын нүүр ам, гар нь урагдсан байдалтай, Содхүү ухаангүй хэвтэж байсан. Тэгээд тэр хоёрыг шаргал өнгийн 90-14 ХӨА улсын дугаартай “Toyota Hilux” маркийн автомашинд суулгаад аймгийн эмнэлэг явсан. Аймгийн эмнэлэг явах замд 140-с дээш км/ц хурдтай явж ирсэн. Ирж байх үед замын овгор дээгүүр хүчтэй харайгаад Ганжаргал, Содхүү хоёр машины тааз 1 удаа хүчтэй мөргөсөн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38 хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Ж.Барсболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...Би эхнэр хүүхдүүдийн хамтаар 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотоос Баян-Өлзий аймаг Алтай таван богд орох зорилготой 90-14 ХӨА улсын дугаартай “Toyota hilux” маркийн тэврийн хэрэгсэлтэй гарсан. Өвөрхангай аймгийн Арвайхээр сумаас баруун тийш 60 орчим км гарч хээр хоноод, 11-ны өглөө 10 цагийн үед цааш хөдөлсөн. Хөдлөөд 50 орчим километр явж байх үед урд 1 мотоцикль дээр сундалсан 2 хүн замын голын цагаан зураасан дээгүүр яваад, ардуур нь суусан хүн нь хоёр гараа дээш доош нь савчуулаад яваад байсан. Тэгэхээр нь би ардаас нь дөхөж очоод сигнаалдтал араар нь сууж явсан цэнхэр дээлтэй залуу эргэж хараад замын баруун тийш шахаж зам тавьж өгсөн. Би гүйцэж түрүүлэх үйлдэл хийгээд хажуугаар нь ортол гэнэт машины баруун тал руу шахаж орж ирээд наалдчихсан. Тэгэхээр нь би зүүн гар тал руугаа дараад замын хөвөө хэсгээр хурдаа хасч явсаар замын эсрэг талд байсан зогсоол дээгүүр яваад цаана нь замаас гараад эргээд иртэл мотоцикльтой хоёр хүн замын эсрэг талд байрлах зогсоол өнгөрөөд ойчсон байсан. Мотоцикльтой хоёр хүн дээр очиход ёолоод хэвтэж байсан. Тэгээд анхны тусламж үзүүлээд байж байтал хамт явсан гээд мотоцикльтой 2 залуу ардаас хүрээд ирсэн. Тэгээд тэр хоёр залуутай нийлээд машинд суулгаад Арвайхээр сумын эмнэлэг явсан. Ослын улмаас автомашинд учирсан 530.000 төгрөгийг нэхэмжлэхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31,37 хуудас/,
Гэрч А.Лхамдуламын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би нөхөр, 3 хүүхдийн хамтаар Баян-Өлгий аймаг, Алтай таван богд орох гээд 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотоос гараад 2021 оны 07 дугаар сарын 10-ны шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сум өнгөрч хоноод, 2021 оны 07 дугаар сарын 11-ны өглөө цааш хөдөлсөн. Хөдлөөд 40 орчим минут явж байх үед урд, зам дээр мотоцикльтой сундалсан 2 хүн замын голын цагаан зураасан дээгүүр, зам голлоод, жолоодож явсан улаан дээлтэй хүн нь хоёр гараа алдлаад, жолоогоо тавиад яваад байсан. Тэгэхээр нь манай нөхөр дөхөж очоод сигнаалдтал ардуур нь сууж явсан цэнхэр дээлтэй хүн эргэж хараад замын баруун тал руу шахаад зам тавьж өгсөн. Тэгэхээр нь манай нөхөр Барсболд гүйцэж түрүүлэх үйлдэл хийгээд яг хажууд нь иртэл нөгөө мотоцикльтой 2 хүн гэнэт хажуу талаас шахаж ирээд шүргэчихсэн. Тэгээд манай нөхөр Барсболд зүүн гар тийш дараад замын урд талын шороон дээгүүр яваад, эрэг рүү оронгоо алдаад цааш явсаар байгаад замаас гараад эргээд иртэл засмал замын хажууд, шороон дээр мотоцикльтой 2 хүн хэвтэж байсан. Тэгээд юу болов, яав гээд гараад очтол цэнхэр дээлтэй залуу нь ухаан алдсан байсан. Би гар ариутгагч спиртээ гаргаж ирээд хамарт нь үнэртүүлж, анхны тусламж үзүүлсэн. Тэгээд байж байтал ардаас нь бас өөр нэг мотоцикльтой, хамт явж байсан гээд хоёр эрэгтэй хүн ирсэн. Тэр хоёр хүнээс сүлжээ хаанаас барих вэ? Хамгийн ойрхон эмнэлэг хаана байдаг вэ? гэж асуутал ойрын 80 километр газарт сүлжээ байхгүй, ойрхон сумын эмнэлэг байгаа гээд байсан. Тэр үед онхолдсон мотоциклийг жолоодож явсан улаан дээлтэй залуу яах гэсэн юм бэ, эмнэлэг орж хэрэггүй, зүгээр гэхэд манай нөхөр үгүй үгүй, тэгж болохгүй шууд төвийн эмнэлэг явъя гээд намайг тэр газарт хүүхдүүдтэйгээ үлдээгээд тэр хэд аймгийн эмнэлэг явсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44 хуудас/,
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Хүрэлсүхийн 2021 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 332 дугаартай шинжээчийн: 1. Үзүүлэгч Ц.Содхүүгийн биед их тархины баруун тал бөмбөлгийн духны дэлбэнгийн тархины эд дахь хатуу хальсан дээрх, доорх цус хуралт, зүүн дагз ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Уг гэмтэл нь хэргийн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай гэмтэл тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 81-83 хуудас/,
Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны харьяа Өвөрхангай аймаг дахь Политехникийн коллежийн авто механик ХАА-н багийн механикийн багш заах аргач, мэргэшсэн инженер, Техникийн шинжээч Ц.Болдбаатарын 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн: ”... 1. Энэ хэрэг учрал зам тээврийн осол мөн.”3амын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай” хууль 3.1.6 “зам тээврийн осол”гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас.эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам.замын байгууламж эвдэрч гэмтэх,ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг. 2. Шаргал өнгийн 9014 ХӨА улсын дугаартай Тоуоtа Нiluх маркийн тээврийн хэрэгслийн жолооч Ж.Барсболд нь замын хөдөлгөөний дүрмийг зөрчөөгүй байна. 3. Улсын дугааргүй ногоон өнгийн Мустанг-5 маркийн мотоциклын жолооч Г.Ганжаргал нь замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн байна.
А. Монгол Улсын ЗХД-ийн 3.7 -д Жолоочид дараах зүйлийг хориглоно. 3.7 а-д Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй,эсхүл согтууруулах ундаа ,мансууруулах эм,сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн , мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох
Б. Монгол Улсын ЗХД-ийн 3.4 в-д Мотоцикл ,мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх ,хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх.
В. Монгол Улсын ЗХД-ийн 10.4-д Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.” гэсэн заалтуудыг зөрчсөн байна. 3. Шаргал өнгийн 90-14 ХӨА улсын дугаартай “Toyota hilux” маркийн тээврийн хэрэгслийн жолооч Ж.Барсболд нь ЖҮ дугаар 614705, Ангилал “АВ” жолоодох эрхийн үнэмлэхтэй байна. 4. Улсын дугааргүй ногоон өнгийн “Мустанг-5” маркийн мотоциклийн жолооч Г.Ганжаргал нь жолоодох эрхийн үнэмлэхгүй байна. 5. Тухайн замын зохион байгуулалт, нөхцөл байдал нь осол гарахад нөлөөлөөгүй. Тэмдэг, тэмдэглэл бүрэн эвдрэл гэмтэлгүй зам байна” гэсэн дүгнэлт /хх-ийн 122-123 хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-13 хуудас/,
Шүүгдэгч Г.Ганжаргалын хувийн байдлыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 141/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-145/, 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-155 хуудас/ зэрэг болно.
Улсын яллагч “...Шүүгдэгч Бундаг овогт Галсансангийн Ганжаргал нь жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр 2021 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 2 дугаар багийн нутаг, “Сэнжит” гэх газарт улсын дугааргүй ногоон өнгийн “Мустанг-5” маркийн мотоциклийг жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 90-14 ХӨА улсын дугаартай “Тоёота Хайлүкс” маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж улмаар Г.Ганжаргалын жолоодож явсан улсын дугааргүй “Мустанг-5” маркийн мотоциклоор зорчиж явсан иргэн Ц.Содхүүгийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Г.Ганжаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар гэм буруутайд тооцох саналтай байна. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй. Иргэний нэхэмжлэгч болон хохирогч нар нь гомдол саналгүй гэсэн болохыг дурдаж байна” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Г.Ганжаргал нь өөрөө өөрийгөө өмгөөлж “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан,
Шүүгдэгч Г.Ганжаргалд холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэллээ.
Гэмт хэрэг үйлдэгдэх үед шүүгдэгч Г.Ганжаргал согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан болох нь Хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл /хх-ийн 127 дугаар хуудас, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 08 дугаар сарын 17-ний өдрийн 3691 дугаартай шинжээчийн: 1. “Г.Ганжаргалын цус Өвөрхангайгаас” гэгж хаягласан цус шинжилгээнд тэнцэнэ. 2. “Г.Ганжаргалын цус Өвөрхангайгаас гэж хаягласан цусанд спиртийн зүйл илрээгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 130-131 хуудас/ зэргээр тогтоогдож байна.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судалж үзэхэд шүүгдэгч Бундаг овогт Галсансангийн Ганжаргал нь жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр 2021 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 2 дугаар багийн нутаг, “Сэнжит” гэх газарт улсын дугааргүй ногоон өнгийн “Мустанг-5” маркийн мотоциклийг жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 90-14 ХӨА улсын дугаартай “Тоёота Хайлүкс” маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж улмаар Г.Ганжаргалын жолоодож явсан улсын дугааргүй “мустанг-5” маркийн мотоциклоор зорчиж явсан иргэн Ц.Содхүүгийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйл баримт хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.Ганжаргал нь автотээврийн хэрэгслийн жолооч тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас, хохирогч Ц.Содхүүгийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт авагдсан:
Хохирогч Ц.Содхүүгийн “...2021 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 10 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын нутаг дэвсгэр “Салхит” гэх газарт унаанаасаа буугаад Баруунбаян-Улаан сумаас намайг тосч авахаар ирсэн найзууд болох Ганжаргал, Бямбадаш, Тэмүүжин нартай уулзсан. Тэр 3 хоёр мотоцикльтой ирсэн байсан. Тэгээд би Ганжаргалын унаж ирсэн ногоон өнгийн “Даюун” маркийн мотоциклийн араар сундлаад сумын төв рүү явсан. Би тэндээс хөдлөөд цааш явснаа санаж байгаа. Тэгээд нэг мэдсэн эмнэлэг дээр сэрсэн. Осол болсон болон ослын дараах үеийг санахгүй байна. Миний хамгийн сүүлд санаж байгаа нь 40-50 километр цагийн хурдтай явж байсан. Би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би Улаанбаатар хотоос ирсэн унаанаасаа буугаад Ганжаргалын араар сундлахдаа та 3 архи уугаагүй биз дээ гэж асуухад хэрэглээгүй гэж хэлж байсан. Миний тархи, толгой битүү гэмтэл, тархины цус харвалт хоёр газарт үүссэн гэсэн оноштой байгаа” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28,33-34 хуудас/, иргэний нэхэмжлэгч Ж.Барсболдын “...Өвөрхангай аймгийн Арвайхээр сумаас баруун тийш 60 орчим км гарч хээр хоноод 11-ны өглөө 10 цагийн үед цааш хөдөлсөн. Хөдлөөд 50 орчим км явж байх үед урд 1 мотоцикл дээр сундалсан 2 хүн замын голын цагаан зураасан дээгүүр яваад, ардуур нь суусан хүн нь хоёр гараа дээс доош нь савчуулаад яваад байсан. Тэгэхээр нь би ардаас нь дөхөж очоод сигнаалдтал ардуур нь сууж явсан цэнхэр дээлтэй залуу эргэж хараад замын баруун тийш шахаж зам тавьж өгсөн. Тэгэхээр нь би гүйцэж түрүүлэх үйлдэл хийгээд хажуугаар нь ортол гэнэт машины баруун тал руу шахаж орж ирээд наалдчихсан. Тэгэхээр нь би зүүн гар тал руугаа дараад замын хөвөө хэсгээр хурдаа хасч явсаар замын эсрэг талд байсан зогсоол дээгүүр яваад цаана нь замаас гараад эргээд иртэл мотоциклтой хоёр хүн замын эсрэг талд байрлах зогсоол өнгөрөөд ойчсон байсан. Мотоциклтой хоёр хүн дээр очиход ёолоод хэвтэж байсан. Тэгээд анхны тусламж үзүүлээд байж байтал хамт явсан гээд мотоциклтой 2 залуу ардаас хүрээд ирсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31,37 хуудас/, гэрч Б.Бямбадашийн ”...Баруунбаян-Улаан сум руу салдаг “Сэнжит” гэх газарт явж байтал шаргал өнгийн 90-14 ХӨА улсын дугаартай “Toyota Hilux” маркийн автомашин Тэмүүжин бид хоёрыг гүйцэд түрүүлээд урагш явсан. ...Тэр үед Ганжаргалын араар сууж явсан Содхүү засмал замаас салах гээд зүүн тийш эргэх дохио гараараа өгөөд байгаа бололтой харагдсан. Тэгээд ардаас нь яваад очтол бөөн тоос босчихсон Ганжаргал, Содхүү хоёр газарт унасан байдалтай, Ганжаргалын нүүр ам, гар нь урагдсан байдалтай, Содхүү ухаангүй хэвтэж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38 хуудас/, гэрч А.Лхамдуламын “...2021 оны 07 дугаар сарын 11-ны өглөө цааш хөдөлсөн. Хөдлөөд 40 орчим минут явж байх үед урд, зам дээр мотоцикльтой сундалсан 2 хүн замын голын цагаан зураасан дээгүүр, зам голлоод, жолоодож явсан улаан дээлтэй хүн нь хоёр гараа алдлаад, жолоогоо тавиад яваад байсан. Тэгэхээр нь манай нөхөр дөхөж очоод сигнаалдтал ардуур нь сууж явсан цэнхэр дээлтэй хүн эргэж хараад замын баруун тал руу шахаад зам тавьж өгсөн. Тэгэхээр нь манай нөхөр Барсболд гүйцэж түрүүлэх үйлдэл хийгээд яг хажууд нь иртэл нөгөө мотоцикльтой 2 хүн гэнэт хажуу талаас шахаж ирээд шүргэчихсэн. Тэгээд манай нөхөр Барсболд зүүн гар тийш дараад замын урд талын шороон дээгүүр яваад, эрэг рүү оронгоо алдаад цааш явсаар байгаад замаас гараад эргээд иртэл засмал замын хажууд, шороон дээр мотоцикльтой 2 хүн хэвтэж байсан. Тэгээд юу болов, яав гээд гараад очтол цэнхэр дээлтэй залуу нь ухаан алдсан байсан. Би гар ариутгагч спиртээ гаргаж ирээд хамарт нь үнэртүүлж, анхны тусламж үзүүлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44 хуудас/, хохирогч Ц.Содхүүгийн биед их тархины баруун тал бөмбөлгийн духны дэлбэнгийн тархины эд дахь хатуу хальсан дээрх, доорх цус хуралт, зүүн дагз ясны хугарал гэмтэл учирсан, энэ нь амь насанд аюултай гэмтэл тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах болохыг тогтоосон Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Хүрэлсүхийн 2021 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 332 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 81-83 хуудас/, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны харъяа Өвөрхангай аймаг дахь Политехникийн коллежийн авто механик ХАА-н багийн Авто механикийн багш заах аргач, мэргэшсэн инженер, Техникийн шинжээч Ц.Болдбаатарын 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн: ... Тоуоtа Нiluх маркийн тээврийн хэрэгслийн жолооч Ж.Барсболд нь замын хөдөлгөөний дүрмийг зөрчөөгүй байна. 3. Улсын дугааргүй ногоон өнгийн Мустанг-5 маркийн мотоциклын жолооч Г.Ганжаргал нь замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн байна.
А. Монгол Улсын ЗХД-ийн 3.7 -д Жолоочид дараах зүйлийг хориглоно. 3.7 а-д Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй,эсхүл согтууруулах ундаа ,мансууруулах эм,сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн , мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох
Б. Монгол Улсын ЗХД-ийн 3.4 в-д Мотоцикл ,мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх ,хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх.
В. Монгол Улсын ЗХД-ийн 10.4-д Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.” гэсэн заалтуудыг зөрчсөн байна. 3. Шаргал өнгийн 90-14 ХӨА улсын дугаартай “Toyota hilux” маркийн тээврийн хэрэгслийн жолооч Ж.Барсболд нь ЖҮ дугаар 614705, Ангилал “АВ” жолоодох эрхийн үнэмлэхтэй байна. 4. Улсын дугааргүй ногоон өнгийн “Мустанг-5” маркийн мотоциклийн жолооч Г.Ганжаргал нь жолоодох эрхийн үнэмлэхгүй байна. 5. Тухайн замын зохион байгуулалт, нөхцөл байдал нь осол гарахад нөлөөлөөгүй. Тэмдэг, тэмдэглэл бүрэн эвдрэл гэмтэлгүй зам байна” гэсэн дүгнэлт /хх-ийн 122-123 хуудас/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-13 хуудас/, зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Иймд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдаж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Ганжаргал нь жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр 2021 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 2 дугаар багийн нутаг, “Сэнжит” гэх газарт улсын дугааргүй ногоон өнгийн “Мустанг-5” маркийн мотоциклийг жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 90-14 ХӨА улсын дугаартай “Тоёота Хайлүкс” маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж улмаар Г.Ганжаргалын жолоодож явсан улсын дугааргүй “мустанг-5” маркийн мотоциклоор зорчиж явсан иргэн Ц.Содхүүгийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Өвөрхангай аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Г.Ганжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Г.Ганжаргал нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогдсон бөгөөд шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.
Хохирогч Ц.Содхүү нь, иргэний нэхэмжлэгч Ж.Барсболд нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгч Г.Ганжаргал нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж байна.
Улсын яллагч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүгдэгч Г.Ганжаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тус хорих ялыг нээлтэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна. Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч нь эрүүгийн хариуцлагын талаар “...Улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүхээс шүүгдэгч Г.Ганжаргалд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, чин санаанаасаа гэмшиж байгаа болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж тус тус хуульчилсан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-д заасан гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.
Шүүгдэгч Г.Ганжаргал нь хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хасаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Г.Ганжаргалд оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг түүнд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолж, тэнссэн хугацаанд, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын болон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэнд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг шүүгдэгчид мэдэгдэж,
Шүүгдэгч Г.Ганжаргал нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус дурдаж,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ганжаргалд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх,
Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ганжаргалд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1,5 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бундаг овогт Галсансангийн Ганжаргалыг автотээврийн хэрэгслийн жолооч тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар шүүгдэгч Г.Ганжаргалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /жил/ 6 /зургаан/ сарын хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Г.Ганжаргал нь тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ганжаргал тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ганжаргалд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг түүнд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсан үеэс тоолсугай.
6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1, 186 дугаар зүйлийн 186.1. 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар шүүгдэгч Г.Ганжаргалыг тэнссэн хугацаанд, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний болон тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын биелэлтэнд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Шүүгдэгч Г.Ганжаргал нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ганжаргалд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ганжаргалд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.