| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанноровын Угтахбаяр |
| Хэргийн индекс | 240/2018/0041/и |
| Дугаар | 92 |
| Огноо | 2018-03-05 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 92
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* *******, ******* тоотод оршин суух, ******* /регистрийн дугаар: *******/
Хариуцагч: ******* *******, ******* тоотод оршин суух, ******* /регистрийн дугаар: /
Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.О, хариуцагч О.Б, нарийн бичгийн дарга Ж.Мухлай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.О шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: О.Бтай 2003 онд танилцаж дотносон 2005 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Өмнөговь аймгийн *******ын Улсын бүртгэлийн хэлтэст гэрлэлтээ батлуулан гэр бүл болсон. 2006 оны 02 сарын 09-ний өдөр хүү , 2010 оны 11-р сарын 02-ны өдөр охин нар төрсөн. Одоо хүү 13 настай, охин 7 настай. О.Б нь сүүлийн жилүүдэд ааш зан нь эвдэрч, хэрүүл маргаан тасрахгүй, амар тайван амьдрах орчин бүрдэхгүй байгаа тул гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна. О.Б бид хоёр эд хөрөнгийн маргаангүй тул 2005 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 0039986 дугаартай гэрлэлтийн гэрчилгээтэй бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч О.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрлэлтийн баталгаагаа салгуулах хүсэлтэй байна. Бид хэдэн сар л хамт амьдарсан. , нараас гадна бас нэг хүүхэд төрүүлсэн. Түүний эцгээс мөн салсан. Б.Эрдэнэболорын аавтай хэдэн жил амьдарч байгаад салсан. Энэ хүн өвчтэй болохоор хүүхдийн тэтгэлэг тогтоолгоё гэж болохгүй байна. Нэгэнт энэ хүнтэй хамт амьдрахгүйгээс хойш гэрлэлтийн баталгаагаа салгуулаад өрх толгойлсон эмэгтэй болох бодолтой байна. Хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй гэв.
Хариуцагч О.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: О.Б миний бие О.Отай 2005 оны 06 дугаар сарын 15-ны өдөр гэрлэлтээ батлуулж гэр бүл болсон. Тусдаа амьдраад 10 жил болж байна. Гэрлэлтээ цуцлуулахад татгалзах зүйлгүй. Эд хөрөнгийн болон хүүхдийн асрамж дээр маргаангүй гэжээ.
Хариуцагч О.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: , нар нь миний хүүхэд мөн маргаан байхгүй. Надад тогтсон амьдрал байгаагүй. Хүүхдүүдтэйгээ хамт амьдарч байсан удаа байгаа. Би элэгний өвчтэй. Осолд ороод элэгнийхээ талыг тайруулсан. Одоо ганцаараа амьдарч байна. Группын мөнгө сард 140.000 төгрөг авдаг гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох О.Оы нэхэмжлэл, иргэний үнэмлэхийн хуулбар, 0039986 дугаартай О.О, О.Б нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, б.380 дугаартай ын төрсний гэрчилгээний хуулбар, 0134272 дугаартай ын төрсний гэрчилгээний хуулбар, “Энхийн хүслэн” өрхийн эрүүл мэндийн төвийн , нарыг эрүүл бойжиж буй тодорхойлолт, Өмнөговь аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 35 дугаартай тодорхойлолт, Өмнөговь аймгийн *******ын 1-р багийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 35 дугаартай тодорхойлолт, ******* дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 67 дугаартай эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, , нарын саналыг асуусан тухай тэмдэглэл, хариуцагч О.Бын 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн хариу тайлбар зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.О нь О.Бд холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
О.О, О.Б нар нь 2006 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Өмнөговь аймгийн *******ын иргэний бүртгэлийн газарт гэрлэлтээ хууль ёсоор бүртгүүлсэн болох нь 0039986 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тэдний дундаас 2010 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр охин , 2006 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр нар төрсөн болох нь хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, талуудын тайлбар зэргээр нотлогдож байна.
Нэхэмжлэгч О.О нь ******* дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргасан боловч гэрлэгчид удаан хугацаанд тусдаа амьдарсан, цаашид хамтран амьдрах хүсэлтгүй байсан тул эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болж эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 28 дугаар зүйлд заасныг үндэслэн эвлэрүүлэн зуучлах ажиллаагааг дуусгавар болгосон ба гэрлэгчид цаашид хамтран амьдрах боломжгүй болох нь талуудын тайлбар, 41 дугаартай эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл зэргээр нотлогдож байх тул гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар гэрлэгчид гэрлэлт цуцлах үедээ хүүхдийн асрамжийн талаар харилцан тохиролцож болох бөгөөд гэрлэгчид хүүхдийн асрамжийн талаар маргаж ямар нэг тайлбар гаргаагүй тул гэрлэгчдийн дундаас 2010 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн охин , 2006 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн нарыг хүүхдийн нас, эцэг эхийн халамж, ахуйн нөхцөл бололцоо, өсч суралцаж дассан орчин зэргийг харгалзан төрүүлсэн эх О.Оы асрамжинд үлдээх нь зүйтэй байна.
Хариуцагч О.О нь “...энэ хүн өвчтэй болохоор хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй” гэсэн тайлбарыг гаргаж , нарт хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.Оыг улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төгрөг төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдаж, нэхэмжлэгчийн гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг хариуцагчаас гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар *******, ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2010 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн охин , 2006 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн хүү нарыг төрүүлсэн эх О.Оы асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт зааснаар О.О, О.Б нарын гэрлэлтийг цуцласан шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Сугирсүрэнд даалгасугай.
4. Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт заасныг баримтлан охин , нарыг хүссэн үед нь уулзаж байхыг эцэг О.Бд даалгасугай.
5. Зохигчид хүүхдийн асрамж, тэтгэлэг болон хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.О нь улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын Тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг хариуцагч О.Баас гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.УГТАХБАЯР