Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 2021/ШЦТ/183

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,

Улсын яллагч С.Баярчимэг,

Шүүгдэгч *******,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан Өндөр овогт *******, Боржигон овогт ******* нарт холбогдох 2126001280197 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

             Монгол улсын иргэн, урьд Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2006 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1/125 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1, 96 дугаар зүйлийн 96.1-д тус тус зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай Өндөр овогт ******* /РД: *******/.

 

              Монгол улсын иргэн, урьд Өвөрхангай аймгийн шүүхийн 1983 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 32 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 64 дүгээр зүйлийн б-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

Өвөрхангай аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2007 оны 09 дүгээр сарын 21- ний өдрөөс 1/131 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай Боржигон овогт ******* /РД: *******/,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

 

Шүүгдэгч “...Боржигон овогт ******* нь *******тэй бүлэглэн 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр иргэн *******ын байнга амьдрах зориулалт бүхий орон байр болох Монгол гэрт нэвтрэн орж 250.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг" загварын зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

 

Шүүгдэгч Өндөр овогт ******* нь *******тай бүлэглэн 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр иргэн *******ын байнга амьдрах зориулалт бүхий орон байр болох Монгол гэрт нэвтрэн орж, 250.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг” загварын зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

 Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би 07 дугаар сарын 06-ны  өглөө зах дээр явж байхад ******* утсаар ярьж дуудаад хоёулаа уулзсан. Бид хоёр 07 дугаар хорооны гүүрэн доогуур орж 1 шил архи хувааж уусан. Тэгэхэд *******, хоёр *******гийн гэрээс хамт ирээд бид хоёртой уулзсан. гэр лүүгээ  яваад ******* үлдэхээр нь үлдсэн жаахан архиа өгсөн. Архиа уучихаад ахаа дахиад жаахан уумаар байна, мөнгө байна уу гэж асуухаар нь надад 3000 төгрөг байна гэхэд, тэрийгээ өгчих би нэмээд ганц юм аваад ирье гэж хэлээд явсан. Тэгээд ирэхгүй болохоор нь ынд очоод асуусан чинь байхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь ын хойд талын цонхоор Зоригтын зурагтыг нь авлаа шүү гэж хэлээд гараад ирэх байх гэж бодоод хэлсэн чинь гарч ирдэггүй. Тэгээд бид хоёр *******гийнд очоод гэрийнх  нь цоожийг нь эвдэж зурагтыг нь аваад, нэгдүгээр хороонд байдаг дэлгүүр орох гээд явж байхад дэлгүүрийн баруун хойд талын хаалган дээр 2 хүнтэй архи ууж байсан. Бид хоёр тэр хэд дээр очиж архийг нь хувааж уучихаад тэр телевизорыг 2 шил “Харзтай” нэртэй архинд тавьсан. Тэр архиа хувааж уучихаад гэр лүүгээ явсан. Маргааш өглөө нь би *******той утсаар яриад телевизороо аваарай мөнгийг нь төлчихлөө гэж хэлсэн. Нөгөөдөр өглөө нь ******* телевизороо авч яваад надтай таарсан. Ийм зүйл болсон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Мэдүүлэг өгөхгүй. Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна..” гэв

 

Хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр гэрийнхээ хаалгыг түгжээд 13 цагийн үед гэрээсээ гараад гадуур ажилтай явж байгаад 18 цаг өнгөрөөгөөд гэртээ ирсэн. Гэрийн хаалганы цүүг нь хөшиж хугалаад гэрт орсон байсан. Тэгээд гэртээ ортол хойморт байсан телевизор байхгүй байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Би тухайн телевизорыг 2020 оны 11 дүгээр сард 280.000 төгрөгөөр  худалдан авч байсан юм. “Самсунг” гэсэн нэртэй нимгэн дэлгэцтэй телевизор байсан. ... Би өөрийн хулгайд алдсан зурагтаа олсон. Миний зурагтыг *******, ******* гэх хоёр хүн хулгайлаад, манай хорооны “Арвижих” гэх хүнсний дэлгүүрт 2 шил “Харзтай” нэртэй архины барьцаанд тавиад, архи аваад уучихсан байсан юм байна лээ. Би сүүлд нь мэдээд тухайн дэлгүүрээс өөрийнхөө гэрээс хулгайд алдсан зурагтаа очоод авчихсан. 13.000 төгрөгнөөс өгсөн байсан. Хулгай хийсэн ******* мөнгийг нь хэд хоногийн дараа аваачаад өгсөн байсан юм байна. Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би шүүх хуралд оролцох шаардлага байхгүй”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14, 18 дугаар хуудас/

 

Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7 дугаар багийн 34-02 тоотод “Арвижах” нэртэй хүнсний дэлгүүрт ажилладаг. 2021 оны 07 дугаар сарын 06-ны үдээс хойш байсан, би цагийг нь сайн санахгүй байна.  *******сүрэн гэх хүн манай дэлгүүрт нэг ширхэг жижиг телевизор барьж орж ирсэн.  2 шил харзтай нэртэй архинд тавьчихмаар байна удаахгүй авна гэхээр нь байнга үйлчлүүлдэг хүн болохоор нь санаанд ороогүй хурдан аваарай гээд авчихсан юм. ...Би таньдаг хүн гайгүй байлгүй гэж бодоод авч ирсэн зурагтыг нь авч үлдээд 2 шил харзтай өгөөд явуулсан юм. ...Тэгээд хэд хоногийн дараа 50 орчим насны 2 эрэгтэй хүн орж ирээд энэ зурагтын барьцаа мөнгийг өгье Лангийн ******* орж ирэхээр энэ зурагтыг өгөөд явуулаарай гэж хэлээд 2 шил харзтай архины мөнгө болох 13.000 төгрөг өгчихөөд яваад өгсөн. Тэр хоёр хүнийг орж ирээд гарснаас 1-2 хоногийн дараа ******* гэх хүн орж ирээд тэр зурагтыг аваад явсан. Манай телевизор байгаа юм гэрээсээ хулгайд алдсан телевизор танайд барьцаанд тавьсан байна гэж байсан. *******сүрэн ямар учиртай зурагт болохыг нь хэлээгүй, чи энэ зурагтыг авчих би удаагүй авчихна гээд л тавьсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20, 24 дүгээр хуудас/

 

             Гэрч П.*******сүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 2 дугаар хороо руу айлд очих гээд явж байсан чинь *******, ******* гэх хоёр зүс таних хүнтэй таарсан. Тэр үед Нямхүү нэг жижиг телевизор барьчихсан явж байсан. Тэгээд надаас энэ гудамжны үзүүрт байдаг “Арвижах” нэртэй дэлгүүрийг таньдаг бол энэ телевизорыг 2 шил “Харзтай” нэртэй архинд тавиад өгөөч гээд гуйгаад байхаар нь би тухайн телевизорыг авч яваад “Арвижах” нэртэй хүнсний дэлгүүрийн худалдагчийг таньдаг болохоор барьцаанд үлдээгээд 2 шил “Харзтай” нэртэй архи авч өгсөн. Тэгээд дэлгүүрийн баруун хойно байдаг хадан дээр сууж байгаад хувааж уучихаад яваад өгсөн. Тухайн үед надад тухайн телевизорыг хаанаас авсан талаараа  хэлээгүй. Би ч асуугаагүй. Харин сүүлд нь би Нямхүүтэй очоод уулзсан чинь ******* гэх айлын гэрийн цоожийг эвдээд гэрээс нь авсан байсан гэж ярьж байсан. Тухайн телевизороо тэр дэлгүүрээс ******* гэдэг хүн буцаагаад авсан сураг байсан. Би тухайн үед мэдээгүй байсан. Сүүлд нь дэлгүүрийн худалдагч над руу залгаад цагдаа надаас мэдүүлэг авлаа, чи надад хулгайн телевизор авчирч өгсөн байна гээд уурлаад байхаар нь  мэдсэн. Тэгээд Нямхүүтэй очиж уулзахад би ******* гэх айлаас авсан байсан гэдгээ хэлсэн”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/, 

 Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс” ХХК-ий 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 07/14 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 33-36 хуудас/,    

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 05 дугаар хуудас/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, фото зураг /хх-ийн 6-10 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч С.Лхагвын хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 27-ны 819 дугаартай тодорхойлолт /хх-ийн 97/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-98 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч С.Лхагвын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-81 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч *******гийн хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар багийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн тодорхойлолт /хх-ийн 100 /, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-101 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч *******гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-72 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Улсын яллагч: “Шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэргийн 2.1-т зааснаар гэм буруутайд тооцуулах ” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч ******* өөрөө өөрийгөө өмгөөлж: “... Би тухайн үед архи уучихаад ийм үйлдэл хийсэндээ харамсаж байна. ******* миний өгсөн мөнгө дээр мөнгө нэмээд архи авч ирнэ гэж хэлээд утсаа авахгүй алга болсон. Зоригт ирсэн бол хамт архи уучихаад явах байсан” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч ******* өөрөө өөрийгөө: “... Хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Гэм буруугаа хүлээж байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч *******, ******* нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч *******, *******  нар нь бүлэглэн 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7 дугаар багийн 36-07 тоотод оршин суух  иргэн *******ын хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байр болох Монгол гэрийн цоожтой байсан хаалганы цоожны цүүг нь хөшиж хугалан, эвдэн нэвтрэн орж 250.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг" загварын зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 250.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн  болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

Хохирогч *******ын “...Би 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр гэрийнхээ хаалгыг түгжээд 13 цагийн үед гэрээсээ гараад гадуур ажилтай явж байгаад 18 цаг өнгөрөөгөөд гэртээ ирсэн. Гэрийн хаалганы цүүг нь хөшиж хугалаад гэрт орсон байсан. Тэгээд гэртээ ортол хойморт байсан телевизор байхгүй байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Би тухайн телевизорыг 2020 оны 11 дүгээр сард 280.000 төгрөгөөр  худалдан авч байсан юм. “Самсунг” гэсэн нэртэй нимгэн дэлгэцтэй телевизор байсан. ... Би өөрийн хулгайд алдсан зурагтаа олсон. Миний зурагтыг *******, ******* гэх хоёр хүн хулгайлаад, манай хорооны “Арвижах” гэх хүнсний дэлгүүрт 2 шил “Харзтай” нэртэй архины барьцаанд тавиад, архи аваад уучихсан байсан юм байна лээ. Би сүүлд нь мэдээд тухайн дэлгүүрээс өөрийнхөө гэрээс хулгайд алдсан зурагтаа очоод авчихсан. 13.000 төгрөгнөөс өгсөн байсан. Хулгай хийсэн ******* мөнгийг нь хэд хоногийн дараа аваачаад өгсөн байсан юм байна”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14, 18 дугаар хуудас/ гэрч ын “...Би Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7 дугаар багийн 34-02 тоотод “Арвижах” нэртэй хүнсний дэлгүүрт ажилладаг. 2021 оны 07 дугаар сарын 06-ны үдээс хойш байсан, би цагийг нь сайн санахгүй байна.  *******сүрэн гэх хүн манай дэлгүүрт нэг ширхэг жижиг телевизор барьж орж ирсэн.  2 шил харзтай нэртэй архинд тавьчихмаар байна удаахгүй авна гэхээр нь ...таньдаг хүн гайгүй байлгүй гэж бодоод авч ирсэн зурагтыг нь авч үлдээд 2 шил харзтай өгөөд явуулсан юм. ...Тэгээд хэд хоногийн дараа 50 орчим насны 2 эрэгтэй хүн орж ирээд энэ зурагтны барьцаа мөнгийг өгье Лангийн ******* орж ирэхээр энэ зурагтыг өгөөд явуулаарай гэж хэлээд 2 шил харзтай архины мөнгө болох 13.000 төгрөг өгчихөөд яваад өгсөн. Тэр хоёр хүнийг орж ирээд гарснаас 1-2 хоногийн дараа ******* гэх хүн орж ирээд тэр зурагтыг аваад явсан. Манай телевизор байгаа юм гэрээсээ хулгайд алдсан телевизор танайд барьцаанд тавьсан байна гэж байсан. П.*******сүрэн ямар учиртай зурагт болохыг нь хэлээгүй, чи энэ зурагтыг авчих би удаагүй авчихна гээд л тавьсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20, 24 дүгээр хуудас/  гэрч П.*******сүрэнгийн “...Би 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 2 дугаар хороо руу айлд очих гээд явж байсан чинь *******, ******* гэх хоёр зүс таних хүнтэй таарсан. Тэр үед ******* нэг жижиг телевизор барьчихсан явж байсан. Тэгээд надаас энэ гудамжны үзүүрт байдаг “Арвижах” нэртэй дэлгүүрийг таньдаг бол энэ телевизорыг 2 шил “Харзтай” нэртэй архинд тавиад өгөөч гээд гуйгаад байхаар нь би тухайн телевизорыг авч яваад “Арвижах” нэртэй хүнсний дэлгүүрийн худалдагчийг таньдаг болохоор барьцаанд үлдээгээд 2 шил “Харзтай” нэртэй архи авч өгсөн. ...Сүүлд нь дэлгүүрийн худалдагч над руу залгаад цагдаа надаас мэдүүлэг авлаа, чи надад хулгайн телевизор авчирч өгсөн байна гээд уурлаад байхаар нь  мэдсэн. Тэгээд Нямхүүтэй очиж уулзахад би ******* гэх айлаас авсан байсан гэдгээ хэлсэн”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/, Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс” ХХК-ий 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 07/145 дугаартай “...1 ширхэг Самсунг маркийн LСD телевизорыг үнэлбэл өнөөгийн зах зээлийн үнэ цэнэ 250.000 төгрөг гэж дүгнэж байна...” гэсэн үнэлгээний тайлан /хх-ийн 33-36-р хуудас/, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 05 дугаар хуудас/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, фото зураг /хх-ийн 6-10 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч *******, ******* нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд тэдний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч ******* /хх-ийн 13-14, 18, гэрч /хх-ийн 20, 24/, П.*******сүрэн /хх-ийн 22/  нарын мэдүүлгүүд, Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс” ХХК-ий 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 07/145 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 33-36-р хуудас/, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 05 дугаар хуудас/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, фото зураг /хх-ийн 6-10 дугаар хуудас/ зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн  улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан бөгөөд иргэний эд хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, захиран зарцуулах эрх болон орон байрны халдашгүй дархан байдал нь тус тус Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний баталгаатай эдлэх үндсэн эрх, эрх чөлөө болохын хувьд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан байдаг. Гэмт этгээд бусдын эзэмшил, өмчлөлд байгаа эд юмс, эд хөрөнгийг өөрөө захиран зарцуулах эрхгүй, бусдын эзэмшил өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж хувийн ашиг олох шунахай сэдэлт зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, үнэ төлбөргүйгээр хууль бусаар өөрийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэн авахыг “Хулгайлах” гэмт хэрэг гэж ойлгох бөгөөд уг авсан эд юмс, эд хөрөнгийг захиран зарцуулах бодит боломж бололцоо бүрдсэнээр тухайн гэмт хэрэг нь төгс үйлдэгдсэнд тооцогдох юм.

 

Түүнчлэн хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах болон үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн нь уг гэмт хэргийн хүндрүүлэх шинж болохоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааж хуульчилсан.

 

Хэргийн нөхцөлд Шүүгдэгч *******, *******  нар нь бүлэглэн 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7 дугаар багийн 36-07 тоотод оршин суух  иргэн *******ын хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байр болох Монгол гэрийн цоожтой байсан хаалганы цоожны цүүг нь хөшиж хугалан, эвдэн нэвтрэн орж 250.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг" загварын зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч улмаар бусдаар дамжуулан 2 ширхэг “Харзтай” архины барьцаанд тавьж,  өөрийн хувийн хэрэгцээгээ хангаж захиран зарцуулж ашигласан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 заалтад заасан “Хулгайлах гэмт хэргийг хүн амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэргийг шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв  гэж үзэж, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******, ******* нарыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.  

 

Шүүгдэгч *******, ******* нарын үйлдсэн дээрх хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч *******од 250.000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийн хохирол учирсан нь хэрэгт шинжээчээр ажилласан, Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс” ХХК-ий 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 07/14 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 33-36 хуудас/, хохирогч *******, шүүгдэгч *******, ******* нарын мэдүүлэг зэрэг баримтаар тус тус нотлогдож тогтоогдсон ба дээрх эд хөрөнгийн үнэлгээ дүгнэлтэд хэргийн хохирогч болон шүүгдэгч талууд маргаагүй болно.

 

Хохирогч ******* нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус заасан эрхийнхээ хүрээнд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх талаарх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй бөгөөд хохирогч нь хулгайд алдагдсан эд зүйлээ тоо ёсоор бүрэн бүтэн хүлээн авсан болох нь хохирогч *******, гэрч нарын мэдүүлэг, мөн хулгайн эд зүйл гэдгийг мэдэлгүй “Арвижах” дэлгүүрт 2 ширхэг “Харзтай” архины барьцаанд тавьсан талаар мэдүүлсэн гэрч П.*******сүрэнгийн мэдүүлэг, гэрч П.*******сүрэнгээс тус телевизорыг авч 2 шил “Харзтай” нэртэй архи өгсөн, тус телевизорыг хохирогч *******од буцаан өгсөн талаар мэдүүлсэн гэрч гийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож  байх тул шүүгдэгч *******, ******* нараас гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршигт тооцон энэ тогтоолоор гаргуулах төлбөргүй гэж үзнэ.

 

Хохирогч ******* нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдаж байна.

           

Улсын яллагч шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүгдэгч ******* ******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэргийн 2.1-т зааснаар  2 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна.” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч ******* шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар өөрөө өөрийгөө өмгөөлж: “... Хорих ял хүнд байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг, 

 

Шүүгдэгч ******* шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар өөрөө өөрийгөө өмгөөлж: “... Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

 

Шүүгдэгч *******, ******* нар нь урьд ял шийтгүүлж байсан тухай эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримт /хх-ийн 72, 81,/, шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 74, 83-84,86-87/ зэрэг бичгийн баримтууд хэрэгт авагдсан ба “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” талаар мөн хуулийн 6.1 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан тул шүүгдэгч *******, ******* нарын урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан нөхцөл байдлыг тэдэнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, эрх зүйн байдлыг дордуулах нөхцөл байдал болгон дүгнээгүй болно.

 

Шүүхээс шүүгдэгч *******, ******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан, шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй. Шүүх, шүүгдэгч *******, ******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй тэдний хувийн байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасан, хохирогч гомдол саналгүй гэснийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтын “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэснийг журамлан, оногдуулах хорих ялыг хөнгөрүүлж, улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Өндөр овогт *******д  1  /нэг/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ял, Боржигон овогт *******д 1 /нэг/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч *******, *******  нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар тэдгээрт оногдуулсан 1 /нэг/ жил 10 /арав/  хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

            Шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч ******* гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьж,

 

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч  нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж,

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******, ******* нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3,  36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Өндөр овогт *******, шүүгдэгч Боржигон овогт ******* нарыг бүлэглэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.3-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Өндөр овогт *******д 1  /нэг/ жил 10 /арав/ хоногийн  хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Боржигон овогт *******д 1 /нэг/ жил 10 /арав/ хоногийн  хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

           

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарт оногдуулсан 1 /нэг/ 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

 4. Шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч ******* нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,  Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьсугай,

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******, *******  нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.