Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 54

 

2022             05             18                               2022/ШЦТ/54                            

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж,

Нарийн бичгийн дарга Э.Э

Улсын яллагч Л.С

Шүүгдэгч Т.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1-р танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Т.Г-д холбогдох эрүүгийн 2220000010072 тоот хэргийг 2022 оны 05-р сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны  ... дүгээр сарын ...-ны өдөр Дорноговь аймгийн ... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, ... боловсролтой, ... мэргэжилтэй, ... ажилтай, Дорноговь аймгийн ... сумын ...-р баг ...тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Ш овогт Т.Г

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч  Т.Г нь Дорноговь аймгийн ... сумын ...-р баг, Ш гэх газарт оршин суух Ш.Т-ын гэрийн гадаа 2021 оны 11-р сарын  26-ны өдөр У.Б-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  /Прокурорын яллах дүгнэлтээр/

              ТОДОРХОЙЛОХ нь

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч Т.Г мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:  “... хөдөө гэрт ирээд цай сүү уугаад байж байтал Б манай дүү Д-д томроод саяхан цэргээс халагдсан билүү гээд дүүг оролдоод байсан тухайн үед Б чи яагаад хүүхэд зүгээр байлгахгүй байгаа юм бэ? чи яагаад миний дээр суугаад байгаа юм бэ? гэж хэлээд Б-ийн нүүрэн тус газар нь цохьсон би тухайн үед Б-ийн хамраас цус гарахаар нь би аваад гэрээс гарсан.Тэгтэл Б ах Б-тэй уулзана гээд гэр лүү орох гээд байхаар нь та хэрэггүй цусаа угаа гэсэн чинь Б намайг чи Б-ийг өмөөрөөд байгаа юм уу гээд миний толгойны ар луу цохьсон тэгэхээр нь би Б-ийн нүүрэн тус газар луу хоёр гурван удаа цохьсон ба газар унаад дээр доороо ороод хоорондоо ноцолдсон. Тэгтэл манай дүү Д гарч ирээд бид хоёрыг салгасан. Тухайн үед Б-ийн хамраас нь цус гарсан байсан ба манай дүү намайг аваад гэр лүү орсон. Харин Баярхүү машинаа асаагаад явсан. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ маш ихээр гэмшиж байна ...” гэсэн мэдүүлэг /хх 129-131/ гэжээ.

Хохирогч У.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Г миний дээр ирээд намайг заамдаад надтай зууралдаад гарсан. Тэгээд гадаа гараад Г миний нүүр, толгойн тус газар луу гараараа олон удаа цохьсон. ...Д нь ах Г надаас салгах гэж байхдаа далимдуулан ганц нэг удаа цохьсон гэхдээ тэр хүүхэд надад бол гэмтэл бэртэл учруулахаар хүчтэй цохиогүй. Харин шүүх эмнэлгийн дүгнэлтэд дурдсан бусад гэмтлүүдийг бүгдийг нь Г учруулсан.. Би компьютер томографикийн зураг авахуулж эмч тариа хийлгэхэд нийт 500,000 төгрөг зарлагдсан бөгөөд энэ мөнгөө гаргуулаад авчихвал надад өөр нэхэмжлэх зүйл байхгүй. ...эхлээд гэрт байхад Б намайг 1 удаа гараараа алгадсан. Би гэрээс яаж гарсан эсэхийг мэдэхгүй нэг мэдсэн гадаа гарчихсан Г болон дүүд нь зодуулж байсан. Шинжээчийн дүгнэлтэнд тусгагдсан гэмтлүүдийг Г учруулсан. ...одоо бол би гомдолтой байна. Миний эмчилгээний зардлыг тооцоод гаргаад өгчихвөл надад өөр санал хүсэлт байхгүй. ...Б, Г, Д нараас нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 63-64, 91-94, 105-106/

Гэрч Ч.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр манай гэрт Б болон түүний эхнэр хүүхдүүд Б эхнэрийн хамт, Б, манай том хүү Г нар бүгд согтуу ирцгээсэн. ...Б баруун орон дээр суугаад манай бага хүү Д элдвээр хэлээд байсан. “чи чинь цэрэгт яваад ирсэн гэл үү  гээд элдвээр хэлээд байх шиг байсан. Би хоол хийх санаатай гал түлээд гал тогоо хавиар байж байтал Б чи айлд ирчихээд айлыг доромжлоод байгаа юм уу? гээд нэг цохьсон чинь Б-ийн хамраас нь цус гарсан байсан. Тэгтэл манай хүү Г Б-г аваад гарсан. Тэгтэл гадаа хоорондоо ноцолдоод байх шиг байсан. Тэгтэл манай хүү Д салгах гэж гарсан. ... намайг хоол хийх гээд тогоо авах гээд гартал хоорондоо тэврэлдээд өнхрөлдөөд байсан. Тэгтэл манай хүү Д хажууд нь больцгоо больцгоо гээд салгах гээд байж байгаа бололтой дуу нь дуулдаж байсан” гэх мэдүүлэг /хх – ийн 23-25/

Гэрч Т.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...намайг гэрээс гарч ирэхэд Г ах Б гэх хүнтэй харилцан зодолдоод дээр, доороо ороод байж байхаар нь би очиж салгахад аль аль нь цус болчихсон байдалтай байсан. ... миний хувьд Б-г цохиж зодсон зүйл огт болоогүй зүгээр л салгах гэж түлхсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 94-95/

Шинжээч П.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...У.Б-ийн биед тогтоогдсон зүүн доод эрүүний хэсэгт учирсан зөөлөн эдийн гэмтэл, доод үүдэн 2 шүдний сулрал, толгойн зүүн хэсэгт, орой хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 дахь хэсэгт зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Харин хамар, уруул орчмын цус хуралт, баруун ухархайн дотор хананы хугарал гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Энэ үед зүүн доод эрүүний хэсэгт зөөлөн эдийн гэмтэл, мөн толгойн зүүн хэсэг дэх зөөлөн эдийн гэмтлүүд үүсэх боломжтой. Бусад гэмтлүүд нь анатомийн байрлалын хувьд хүний зүүн шанаанд цохисноос үүссэн байх боломжгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 98-99/

Гэрч Т.Ө-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...тэр айлын хүүхэд Ганбат гэх залуу аавын гал голомтод ирчихээд хэрэлдэхгүй шүү гэж хэлээд аваад гарч байсан. Хэнийг хэн түлхсэн талаар мэдэхгүй байна. Гэр дотор хэн нэгний хамар амнаас цус гаргаагүй гэрт ямар ч цус харагдаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 109-110/

 Насанд хүрээгүй гэрч Б.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...миний шээс хүрээд гэрээс гарсан. Тэгсэн цагаан фудволктой ах гадаа гарчихсан улаан эрээн дээлтэй ах зодоод байхад цагаан фудволктой ах газар уначихсан. Хажууд нь саарал дээлтэй эрүүл ах салгах гэж байгаад бас нөгөө цагаан фудволктой ахыг зодож эхэлсэн цагаан фудволктой ах одоо больё уучлаарай гэж хэлсэн тэр үед саарал дээлтэй ах улаан дээлтэй ахыг одоо боль гэж хэлээд цааш татаад аваад явсан тэр хойгуур нь цагаан фудволктой ах согтуу машинаа асаагаад гэрийн хажууд байсан тавган антеныг дайраад явсан.. Б ах зодож түлхээгүй 4 шил архи уухад гэрт ямар ч зодоон хэрүүл маргаан болоогүй. Гэр дотор цагаан фудволктой ахын хамрыг хэн ч цохиогүй. Харин галын хажууд сууж байгаад хамарнаас нь цус гарчихсан. Нэг ч орилоогүй уучлаарай л гээд байсан. Машинаа асаагаад явахад нүүр нь цус болчихсон байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 111-113/

2021 оны 12-р сарын 02-ны өдрийн Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 04/001 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

- У.Б-ийн биед зүүн доод эрүүний хэсгээр зөөлөн эдийн гэмтэл, хамар уруул орчим цус хуралт, доод үүдэн 2 шүдний сулрал, толгойн зүүн хэсэг, орой хэсэгт зөөлөн эдийн няцрал, баруун ухархайн дотор хананы хугарал гэмтэл тогтоолдлоо.

-Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.

-У.Б-ийн биед учирсан гэмтлүүд нь  “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно.

-Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

-Шинээр илэрсэн зүйлгүй болно” /хх-ийн 47-48/

Иргэний нэхэмжлэгч Э.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалт.. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт ... У.Б-ийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн байх бөгөөд хохирогч М.Г нь 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас 14,000 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Т.Г-аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь ... дугаартай дансанд төлөөлж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн хэргийн 136-137/

Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 38-42/

Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгийн томографийн кабинетийн дүгнэлт /хх-ийн 44-45/

... сумын эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт /хх-ийн 51/

Шүүгдэгч Т.Г нь урьд эрүүгийн хариуцлагад холбогдсон эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59/

Хохирогч У.Б-ийн “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй гэх хүсэлт /хх-ийн 157/

2022 оны 05-р сарын 16-ны өдрийн 5/26 дугаартай “хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол /хх-ийн 159-160/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар

Шүүгдэгч Т.Г нь 2021 оны 11-р сарын 26-ны өдөр Дорноговь аймгийн ... сумын 2-р баг, Ш гэх газарт нутаглах Ш.Т-ын гэрийн гадаа хохирогч У.Б-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож түүний эрүүл мэндэд нь зүүн доод эрүүний хэсгээр зөөлөн эдийн гэмтэл, хамар уруул орчим цус хуралт, доод үүдэн 2 шүдний сулрал, толгойн зүүн хэсэг, орой хэсэгт зөөлөн эдийн няцрал, баруун ухархайн дотор хананы хугарал зэрэг хөнгөн хохирол санаатай учруулжээ.

Шүүгдэгч Т.Г-ын энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Т.Г-ын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч У.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Г миний дээр ирээд намайг заамдаад надтай зууралдаад гарсан. Тэгээд гадаа гараад Ганбат миний нүүр, толгойн тус газар луу гараараа олон удаа цохьсон. ...Д нь ах Г надаас салгах гэж байхдаа далимдуулан ганц нэг удаа цохьсон гэхдээ тэр хүүхэд надад бол гэмтэл бэртэл учруулахаар хүчтэй цохиогүй. Харин шүүх эмнэлгийн дүгнэлтэд дурдсан бусад гэмтлүүдийг бүгдийг нь Г учруулсан. Би компьютер томографикийн зураг авахуулж эмч тариа хийлгэхэд нийт 500,000 төгрөг зарлагдсан бөгөөд энэ мөнгөө гаргуулаад авчихвал надад өөр нэхэмжлэх зүйл байхгүй. ...эхлээд гэрт байхад Б намайг 1 удаа гараараа алгадсан. Би гэрээс яаж гарсан эсэхийн мэдэхгүй нэг мэдсэн гадаа гарчихсан Г болон дүүд нь зодуулж байсан. Шинжээчийн дүгнэлтэнд тусгагдсан гэмтлүүдийг Г учруулсан. ...одоо бол би гомдолтой байна. Миний эмчилгээний зардлыг тооцоод гаргаад өгчихвөл надад өөр санал хүсэлт байхгүй. ...Б, Г, Д нараас нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 63-64, 91-94, 105-106/, гэрч Ч.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр манай гэрт Б болон түүний эхнэр хүүхдүүд Б эхнэрийн хамт, Б, манай том хүү Г нар бүгд согтуу ирцгээсэн. ... Б баруун орон дээр суугаад манай бага хүү Д элдвээр хэлээд “чи чинь цэрэгт яваад ирсэн гэл үү  гээд элдвээр хэлээд байх шиг байсан. Би хоол хийх санаатай гал түлээд гал тогоо хавиар байж байтал Б чи айлд ирчихээд айлыг доромжлоод байгаа юм уу гээд нэг цохьсон чинь Б-ийн хамраас нь цус гарсан байсан. Тэгтэл манай хүү Г Б-г аваад гарсан. Тэгтэл гадаа хоорондоо ноцолдоод байх шиг байсан. Тэгтэл манай хүү Д салгах гэж гарсан. ... намайг хоол хийх гээд тогоо авах гээд гартал хоорондоо тэврэлдээд өнхрөлдөөд байсан. ... тэгтэл манай хүү Д хажууд нь больцгоо больцгоо гээд салгах гээд байж байгаа бололтой дуу нь дуулдаж байсан” гэх мэдүүлэг /хх – ийн 23-25/, гэрч Т.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...намайг гэрээс гарч ирэхэд Г ах Б гэх хүнтэй харилцан зодолдоод дээр, доороо ороод байж байхаар нь би очиж салгахад аль аль нь цус болчихсон байдалтай байсан. .. миний хувьд Б-г цохиж зодсон зүйл огт болоогүй зүгээр л салгах гэж түлхсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 94-95/, шинжээч эмч П.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...У.Б-ийн биед тогтоогдсон зүүн доод эрүүний хэсэгт учирсан зөөлөн эдийн гэмтэл, доод үүдэн 2 шүдний сулрал, толгойн зүүн хэсэгт, орой хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 дахь хэсэгт зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Харин хамар, уруул орчмын ус хуралт, баруун ухархайн дотор хананы хугарал гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.. Энэ үед зүүн доод эрүүний хэсэгт зөөлөн эдийн гэмтэл, мөн толгойн зүүн хэсэг дэх зөөлөн эдийн гэмтлүүд үүсэх боломжтой. Бусад гэмтлүүд нь анатомийн байрлалын хувьд хүний зүүн шанаанд цохисноос үүссэн байх боломжгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 98-99/, гэрч Т.Ө-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...тэр айлын хүүхэд Ганбат гэх залуу аавын гал голомтод ирчихээд хэрэлдэхгүй шүү гэж хэлээд аваад гарч байсан. Хэнийг хэн түлхсэн талаар мэдэхгүй байна. Гэр дотор хэн нэгний хамар амнаас цус гаргаагүй гэрт ямар ч цус харагдаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 109-110/, насанд хүрээгүй гэрч Б.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...миний шээс хүрээд гэрээс гарсан. Тэгсэн цагаан фудволктой ах гадаа гарчихсан улаан эрээн дээлтэй ах зодоод байхад цагаан фудволктой ах газар уначихсан. Хажууд нь саарал дээлтэй эрүүл ах салгах гэж байгаад бас нөгөө цагаан фудволктой ахыг зодож эхэлсэн цагаан фудволктой ах одоо больё уучлаарай гэж хэлсэн тэр үед саарал дээлтэй ах улаан дээлтэй ахыг одоо боль гэж хэлээд цааш татаад аваад явсан тэр хойгуур нь цагаан фудволктой ах согтуу машинаа асаагаад гэрийн хажууд байсан тавган антеныг дайраад явсан.. Б ах зодож түлхээгүй 4 шил архи уухад гэрт ямар ч зодоон хэрүүл маргаан болоогүй. Гэр дотор цагаан фудволктой ахын хамрыг хэн ч цохиогүй. Харин галын хажууд сууж байгаад хамарнаас нь цус гарчихсан. Нэг ч орилоогүй уучлаарай л гээд байсан. Машинаа асаагаад явахад нүүр нь цус болчихсон байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 111-113/, 2021 оны 12-р сарын 02-ны өдрийн Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 04/001 дугаартай шинжээчийн дүгнэлт” /хх-ийн 47-48/,  яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 38-42/, Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгийн томографийн кабинетийн дүгнэлт /хх-ийн 44-45/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 Дээрх яллах талын нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, нэг нь нөгөөгөө давхар нотолсон, шүүхийн шийдвэрийн үндэс болсон хууль ёсны нотлох баримтууд гэж үзсэн болно.

Шүүгдэгч Т.Г нь уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэж, бусдын биед хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгчийн үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн Замын-Үүд дэх сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч Т.Г нь үйлдсэн хэргийнхээ гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

Хохирогч У.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол төлбөр болох эмчилгээний зардалд 500,000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Э.Б  эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан эмнэлгийн тусламжийн үйлчилгээний зардал 14,000 төгрөгийг тус тус нэхэмжилсэн ба мөрдөн шалгах ажиллагаанд хохирол төлбөр бүрэн төлөгдсөн байх тул шүүгдэгчийг  бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

Шүүгдэгчид хүлээлгэх Эрүүгийн хариуцлагын талаар

Шүүхээс шүүгдэгч Т.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Т.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Т.Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Т.Г нь хохирогч У.Б-ийн эмчилгээний зардалд 500,000 төгрөгийг, Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан эмнэлгийн тусламжийн үйлчилгээний зардал 14,000 төгрөгийг тус тус төлж барагдуулсаныг дурдах нь зүйтэй байна.

Прокурорын газраас хэргийг хуульд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж,  хяналтын прокурортой 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгийн торгуулийн ялыг тохирч хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Иймд шүүгдэгч Т.Г ял оногдуулахдаа хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хяналтын прокурортой тохиролцсон ялын төрөл, хэмжээний дотор 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгийн торгуулийн ялыг оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан торгуулийн ялыг сайн дураар төлөх хугацаанд төлөх боломжтой тул хэсэгчлэн төлүүлэх талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Шүүгдэгчид торгуулийн ял оногдуулахаар шийдвэрлэсэн тул шүүгдэгчид өмнө нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш овогт Т.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т. Г-ыг 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Т.Г-д оногдуулсан 700,000 төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Т.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг мэдэгдсүгэй.

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.Ц