Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/175

 

 

 

 

 

   2022            03          14                                       2022/ШЦТ/175

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,

улсын яллагч С.Ууганбаяр,

шүүгдэгч Э.З”, түүний өмгөөлөгч Г.Алтанчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

   Т” овогт Э”ы З”ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 211001537 0081 дугаартай, нэг хавтас хэргийг 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн гэмт хэргийн товч агуулга:

   Яллагдагч Э.З” нь Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Г”” цогцолборын 3 дугаар давхарт үйл ажиллагаа явуулах “Г”” ХХК-д ерөнхий менежерээр ажиллаж байхдаа итгэмжлэн хариуцуулсан 89 ширхэг хүлээн авалтын сандлыг 2019 оны 12 дугаар сарын 02-ны шөнө 02 цагийн орчимд авч яван үрэгдүүлж, “Г”” ХХК-нд 2.990.400 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.

 

  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

            Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.З”аас: Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн, өөр нэмж ярих зүйл байхгүй гэсэн болно.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, эрүүгийн 211001537 0081 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

 

1.Хохирогч “Г”” ХХК-ийн гүйцэтгэх захирал  О.Н”ын Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр гаргасан гомдол (хавтаст хэргийн 7 дахь тал),

 

2. Хохирогч “Г”” ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал О.Н”ын мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр өгсөн: “...Манай “Г”” ХХК нь хуримын ордон рестораны чиглэлээр 2019 оны 06 дугаар сараас эхлэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Э.З” нь 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс ерөнхий менежерээр ажилд ороод, 2019 оны 12 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө гүйцэтгэх захирал Б”гийн нэрийг бариад, харуулд хэлээд Зайсан Хилл-ийн 3 давхарт байрладаг агуулахаас 200 орчим хүлээн авалтын сандал, ширээ таваг сэрээ халба гэх мэтчилэн зүйлүүдийг зөвшөөрөлгүй 2 ачааны портер маркийн машинаар ачаад явсан. Тус авсан бараанууд дээр хөндлөнгийн “Баян ташаагийн эх аудитын” компаниар санхүүгийн баримт дээр тулгуурлан агуулахад байсан бараануудад тооллого хийхэд 24.494.773 төгрөгийн бараа дутагдаж алга болсон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12 дахь тал),

 

3. Гэрч Ж.Б”гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр өгсөн: “...Би Г” ресторанд 2018 оны 06 дугаар сарын 1-ээс 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл буюу бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж Ресторан хаагдах хүртэл хариуцаж ажиллаж байсан. Манай ажлын ерөнхий менежер Э.З” нь манай ресторанд 2019 оны 08 сарын 15-аас 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл ажилласан. Энэ хугацаанд ажиллаж байхдаа 2019 оны 12 дугаар сарын 02-ны шөнийн 02 цагт ажил дээр ирээд Зайсан хилл-ийн жижүүрээс миний нэрийг барьж яаралтай ажлаас юм гаргах шаардлагатай байна, сая намайг унтаж байхад сэрээгээд юм гарга гэж хэлсэн гэж хэлээд доороос буюу жижүүрээс түлхүүр авч ресторанд орон эд зүйлсийг авч гаран машинд ачиж явсан байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-17 дахь тал),

 

4. Гэрч Ж.Д”ын мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө 02 цагийн үед ресторанд гүйцэтгэх захирал Б”гийн нэрийг барьж нэг давхрын харуулаас рестораны түлхүүр аваад 3 давхарт ресторан руу орж агуулахаас их хэмжээний сандал, аяга таваг, стакан, хундага зэргийг авсан байсныг сүүлд 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Б” гэх нярвын тооллогоор мэдсэн. Манайхаас Зайсан хилл-ийн хамгаалалтын албатай уулзаж ресторанаас их хэмжээний сандал, аяга таваг, стакан хэзээ гарсан талаар рапортын дэвтэр үзтэл З” Б”гийн нэрийг барьж авч гарсан байсныг мэдсэн. Манай ресторан нээгдэх үед Б” гэдэг хүн Няраваар ажиллаж байгаад ар гэрийн шалтгааны улмаас 2019 оны 11 дүгээр сарын 15-нд хөрөнгийн тооллого Нягтлан бид хоёрыг байлцуулан мөн З”ыг байлцуулан хийж ямар ч дутагдалгүй хүлээлгэж өгөөд ажлаас гарсан. Тэрнээс хойш менежер хариуцах ёстой болоод менежер рестораны өдөр тутмын ажлыг хариуцдаг болохоор давхар рестораны эд аж ахуй үйл ажиллагааг хариуцахаар болсон. Мөн шинэ жилийн арга хэмжээнүүд ч болж, ажил их байсан ч манайх нярав авч чадаагүй. З” хариуцсан хэвээр байсан. Тэгээд Рестораны үйл ажиллагаа назгайгаар эд зүйл эзэнгүй мэт байгаад байх шиг болохоор нь бид нар нярав хайж байгаад 2020 оны 09 дүгээр сарын 21-ны өдөр Б” гэх эмэгтэйг Няравын ажилд авч 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Б” эд хөрөнгийн тооллого хийтэл дээрх зүйлс дутсан. 2019 оны 12 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө гарч байсан харуулыг олж фейсбүүкээр нь асуутал танай менежер байсан залуу таны нэрийг барьж рестораны түлхүүр авч дотогшоо орон рестораны эд зүйлсийг авч гарсан байсан. Манайх хоёр менежертэй болохоор захирал тухайн харуулд З”, Б” хоёрын зургийг үзүүлтэл З”ыг зааж хэлсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-22 дахь тал),

 

5. Гэрч Г.Б”гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр өгсөн: “...Би ажилд ороод нэг сар гаран болж байсан. З” менежерийн албан тушаалын ажилд томилогдсон. 2019 оны 09 сарын дундуур би жинхлээд манай Захирал, нярав, менежер З”, кассын нярав бид нар бүгд тооллого хийж бүх эд хөрөнгөө бүртгэж авсан. Нярав Б” эд хөрөнгөө хариуцаж ажиллаж байгаад ажлаас гарахаар болоод дахин тооллого хийж эд хөрөнгийн дутагдалгүй ажлаа хүлээлгэн өгсөн ....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-27 дахь тал),

 

6. Гэрч М.Б”ын мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр өгсөн: “...Би 2019 оны 01 дүгээр сараас 12 сар хүртэл Зайсан хилл цогцолборын харуул хамгаалалтад ажилласан. Би 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ээлжид гарч байсан. Г” рестораны менежер Знь шөнийн 01 цагийн орчимд ирж тухайн ресторанаас 80 ширхэг сандал гаргасан. Зоригоо шинэ жилийн хүлээн авалтад ашиглах сандал гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37-39 дэх тал),

 

7. Яллагдагч Э.З”ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр өгсөн: “...2019 оны 11 сард манай ресторан дээр одоо нэрийг нь санахгүй байна нэг залуу ирээд жижигхэн хүлээн авалт хийх гэсэн юм аа нэг сарын хугацаатай сандлаа түрээслүүлээч гэж хэлэхээр нь би захирлаас асууя гэж хэлсэн. Тэгээд захирал болон Б”гаас асуутал зөвшөөрөөгүй. Дараа нь нөгөө залуу дахиад гуйгаад байхаар нь би өөрөө дур мэдээд сарын хугацаатай түрээслүүлсэн. Тэр залуу тухайн сандлыг аваад алга болчихсон. Надад он гараад холбогдож байгаад өгье гэж хэлээд таг болсон. Он гараад бүх газар хаагдаад карантинд орсон учир хөөцөлдөж чадаагүй, утас нь холбогдохоо болиод алга болчихсон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 154-155 дахь тал),

 

8. “Дамно” ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн №ХУ1-21-630 дугаартай: №12-т “...89 ширхэг сандлын нэг бүрийн үнэ 33.600 төгрөг, нийт 2.990.400 төгрөг гэсэн. ...” хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 79-82 дахь тал)

9. “Г”” ХХК-ийн захирлын 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 19/007 дугаартай Э” овогтой З”ыг Менежерийн албан тушаалд томилсон тухай тушаал (хавтаст хэргийн 99 дэх тал), 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 014 дугаартай Хөдөлмөрийн гэрээ (хавтаст хэргийн 107-111 дэх тал), 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх гэрээ (хавтаст хэргийн 102-103 дахь тал),  2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Компани хувь хүний нууц хадгалах гэрээ (хавтаст хэргийн 104-106 дахь тал),

10. 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “Г”” ХХК-ийн захирлын В19/15 дугаартай Э” овогтой З”ыг эд хөрөнгийн тооллогоор баталгаажсан байгууллагын бүхий л эд хөрөнгийг хариуцан ажиллах, аж ахуйн нярвын ажлыг давхар хариуцуулах үүрэг даалгавар өгсөн тушаал (хавтаст хэргийн 101 дэх тал ),

 

11. М.Б”ын бичсэн 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 02:20 цагт GrHill–с 80 сандал гаргав гэсэн рапорт (хавтаст хэргийн 97 дахь тал ),

 

12. “Г”” рестораны эд хөрөнгө тооллогын бүртгэл...” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 113-143 дахь тал ),  

 

13. 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “Г”” ХХК-ийн захирлын 000 дугаартай Э” овогтой З”ыг Менежерийн албан тушаалаас чөлөөлсөн тушаал (хавтаст хэргийн 100 дахь тал ),

 

14. 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдөр О.Н”ын Хаан банканд эзэмшдэг 000000 дугаарын дансанд 3.000.000 төгрөгийг Э.З”аас нөхөн төлсөн тухай мөнгөн шилжүүлгийн мэдээлэл,

 

 15. Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай яллагдагч Э.З”ын 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн хүсэлт, өмгөөлөгч Г.Алтанчимэгийн яллагдагчид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт, прокуророос яллагдагчид 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдөр танилцуулсан ялын санал,

 

16. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

Э.З”ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтас хэргийн 159 дэх тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтас хэргийн 161 дэх тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтас хэргийн 160  дахь тал), “Р”” ХХК-ийн 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн “...Э.З” нь 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр борлуулагчаар ажилд томилогдсон, нэг сарын цалин 1.000.000 төгрөг болно...” гэсэн тодорхойлолт, Хаан банканд эзэмшдэг дансны хуулга, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтас хэргийн 170 дахь тал), шийтгэх тогтоолын хуулбарууд (хавтаст хэргийн 173-182, 226-228 дахь тал) Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 10/-1/311 дугаартай албан тоот болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Прокуророос Э.З”т холбогдох эрүүгийн хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн ба шүүхэд хэрэг хянагдах шатанд  шүүгдэгч өмгөөлөгчөөс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах гаргасныг үндэслэн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хэлэлцүүлэг явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.6 дахь заалтад заасан “хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт”-ийг хэлэлцүүлж  прокурор эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар яллагдагчид танилцуулахад яллагдагч нь зөвшөөрсөн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан гэж дүгнэж,  хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр яллагдагчийг шүүхэд шилжүүлж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

 

Гурав: Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, хууль зүйн дүгнэлт.

 

1.Гэм буруугийн талаар:

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “шүүгдэгч Э.З” нь Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт, “Г”” цогцолборын 3 дугаарт давхарт үйл ажиллагаа явуулдаг “Г”” ХХК-д ерөнхий менежерээр ажиллаж байхдаа итгэмжлэн хариуцуулсан 89 ширхэг хүлээн авалтын сандлыг 2019 оны 12 дугаар сарын 02-ны шөнө 02 цагийн орчимд авч яван үрэгдүүлж, “Г”” ХХК-д 2.990.400 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан болон бусад бичгийн нотлох баримтаар хангалттай тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай, шүүгдэгч нь гэм хорыг арилгасан байх тул хохирогчид төлөх төлбөргүй байна” гэсэн дүгнэлтийг,

-Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Алтанчимэг нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцохоо илэрхийлж, гэм буруугийн талаар гаргасан дүгнэлтдээ “улсын яллагчийн саналтай адил байр суурьтай байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан ба, шүүгдэгч Э.З” нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн  зүйлчлэл, гэм буруугийн талаар  маргаагүй болно.

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн  холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч Э.З” нь Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг “Г”” цогцолборын 3 дугаар давхарт үйл ажиллагаа явуулдаг “Г”” ХХК-д ерөнхий менежерээр ажиллаж байхдаа итгэмжлэн хариуцуулсан хүлээн авалтын 89 ширхэг сандлыг 2019 оны 12 дугаар сарын 02-ны шөнө 02 цагийн орчим авч яван үрэгдүүлж, “Г”” ХХК-нд 2.990.400 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан үйл баримт нь:

 

-Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хохирогчийн гаргасан гомдол (хавтаст хэргийн 7 дахь тал),

 

Хохирогч “Г”” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Н”ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай “Г”” ХХК нь хуримын ордон рестораны чиглэлээр 2019 оны 06 дугаар сараас эхлэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Э.З” нь 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс ерөнхий менежерээр ажилд ороод, 2019 оны 12 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө гүйцэтгэх захирал Б”гийн нэрийг бариад, харуулд хэлээд Зайсан Хилл-ийн 3 давхарт байрладаг агуулахаас ...хүлээн авалтын сандал, ...зөвшөөрөлгүй 2 ачааны портер маркийн машинаар ачаад явсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12 дахь тал),

 

-Гэрч Ж.Б”гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...ерөнхий менежер Э.З” нь манай ресторанд 2019 оны 08 сарын 15-аас 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл ажилласан. Энэ хугацаанд ажиллаж байхдаа 2019 оны 12 дугаар сарын 02-ны шөнийн 02 цагт ажил дээр ирээд Зайсан хилл-ийн жижүүрээс миний нэрийг барьж яаралтай ажлаас юм гаргах шаардлагатай байна, сая намайг унтаж байхад сэрээгээд юм гарга гэж хэлсэн гэж хэлээд доороос буюу жижүүрээс түлхүүр авч ресторанд орон эд зүйлсийг авч гаран машинд ачиж явсан байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-17 дахь тал),

 

-Гэрч Ж.Д”ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө 02 цагийн үед ресторанд гүйцэтгэх захирал Б”гийн нэрийг барьж ...агуулахаас их хэмжээний сандал, ... авсан байсан. ...манайх нярав авч чадаагүй. З” хариуцсан хэвээр байсан. ...эд хөрөнгийн тооллого хийтэл дээрх зүйлс дутсан. 2019 оны 12 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө гарч байсан харуулыг олж ...асуутал танай менежер байсан залуу таны нэрийг барьж рестораны түлхүүр авч дотогшоо орон рестораны эд зүйлсийг авч гарсан байсан. ...харуулд З”, Б” хоёрын зургийг үзүүлтэл З”ыг зааж хэлсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-22 дахь тал),

-Гэрч Г.Б”гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 25-27 дахь тал),

- Гэрч М.Б”ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 01 дүгээр сараас 12 сар хүртэл Зайсан хилл цогцолборын харуул хамгаалалтад ажилласан. 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ээлжид гарч байсан. “Г”” рестораны менежер Зоригоо нь шөнийн 01 цагийн орчимд ирж тухайн ресторанаас 80 ширхэг сандал гаргасан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37-39 дэх тал),

Яллагдагч Э.З”ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 11 сард манай ресторан дээр ...нэг залуу ирээд жижигхэн хүлээн авалт хийх гэсэн юм аа нэг сарын хугацаатай сандлаа түрээслүүлээч гэж хэлэхээр ...захирал болон Б”гаас асуутал зөвшөөрөөгүй. ...би өөрөө дур мэдээд сарын хугацаатай түрээслүүлсэн. Тэр залуу тухайн сандлыг аваад алга болчихсон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 154-155 дахь тал),

 

-“Дамно” ХХК-ийн 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдрийн 00000 дугаартай: №00-т “...89 ширхэг сандлын нэг бүрийн үнэ 33.600 төгрөг, нийт 2.990.400 төгрөг ...” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 79-82 дахь тал),

- “Г”” ХХК-ийн захирлын 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 19/007 дугаартай Э.З”ыг Менежерийн албан тушаалд томилсон тушаал (хавтаст хэргийн 99 дэх тал), 2019 оны 08 дугаар сарын 00-ны өдрийн 00 дугаартай Хөдөлмөрийн гэрээ (хавтаст хэргийн 107-111 дэх тал ), 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх гэрээ (хавтаст хэргийн 102-103 дахь тал ),

- 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “Г”” ХХК-ийн захирлын В19/15 дугаартай Э.З”ыг эд хөрөнгийн тооллогоор баталгаажсан байгууллагын бүхий л эд хөрөнгийг хариуцан ажиллах, аж ахуйн нярвын ажлыг давхар хариуцуулах үүрэг даалгавар өгсөн тушаал (хавтаст хэргийн 101 дэх тал ),

- М.Б”ын бичсэн 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 02:20 цагт GrHill–с 80 сандал гаргав гэсэн рапорт (хавтаст хэргийн 97 дахь тал ),

- “Г”” рестораны эд хөрөнгө тооллогын бүртгэл...” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 113-143 дахь тал ) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит нөхцөл байдлыг хуульд заасан арга хэрэгслээр тогтоосон байх ба оролцогчдын эрхийг зөрчсөн, хязгаарласан зэрэг нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүх дээрх нотлох баримтуудын нотолгооны ач холбогдлыг дүгнэж, шинжээчийн дүгнэлтийн нотломжийн түвшин, агуулга зэрэгт харьцуулалт хийсний үндсэн дээр хохирогч, гэрч, яллагдагчийн мэдүүлгийг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

 

Итгэмжлэгдэн хариуцсан этгээд гэдэг нь бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгоно. Тодруулбал хууль зүйн ойлголт нь аж ахуйн нэгж байгууллагын тухайд өмчийг хариуцахаар үүрэг хүлээсэн эсхүл хууль буюу гэрээнд зааснаар өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгох бөгөөд үүрэг хүлээсэн этгээд нь итгэмжлэн өгсөн эд зүйлс, өмч хөрөнгийг хууль бусаар эргэлтэд оруулах, хууль бусаар бусдад шилжүүлэх, өөрийн өмчийн адил захиран зарцуулах, хувийн хэрэгцээндээ хэрэглэх, өрөнд шилжүүлэх зэрэг үйлдлийг завших гэж ойлгоно.

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд шүүгдэгч Э.З” нь  “Г”” ХХК-ийн захирлын 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 19/007 дугаартай тушаалаар менежерийн албан тушаалд томилогдож, 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 014 дугаартай хөдөлмөрийн гэрээг нэг жилийн хугацаагаар байгуулж, мөн өдөр эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх гэрээ байгуулан тус байгууллагад ажиллаж байсан байх ба дээрх байгууллагын рестораны менежерээр ажиллахдаа эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан үеэс буюу гэрээ, хэлцлээр байгууллагын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээд байх боловч рестораны сандлыг дур мэдэн авч, бусдад шилжүүлж завшсан үйл баримт хангалттай тогтоогджээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан.

Мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн шинжийг “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завших” гэж тодорхойлсон байна. Үүнээс үзвэл гэмт хэргийн объект нь бусдын өмчлөх эрх байх ба, халдлагын зүйл нь эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх байхаар, объектив тал нь хөрөнгө завших идэвхтэй үйлдлээр үйлдэгддэг.

 

Дээрхээс хууль зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч Э.З” нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдсээр байж, ухамсарлаж, хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн байна. Түүнчлэн шүүгдэгч нь байгууллагынхаа сандлыг нэг сарын хугацаагаар бусдад түрээсэлсэн гэж мэдүүлсэн тул өөртөө ашиг олох зорилгоор шунахай сэдэлттэй, идэвхтэй үйлдлээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг үрэгдүүлж завшжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн тайлбар хэсэгт “энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй” гэж заасан.

Мөн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” ойлгоно, 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч Э.З”ын үйлдсэн хөрөнгө завших гэмт хэргийн улмаас 300.000 төгрөгийн бага хэмжээнээс дээш хэмжээний буюу 2.990.400 төгрөгийн хохирол учруулсан нь гэмт хэрэгт тооцогдох бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Э.З”ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.

Шүүгдэгч Э.З”ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч байгууллагад 2.990.400 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан байх ба, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  шүүгдэгч Э.З”аас 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хохирогч байгууллагын төлөөлөгч О.Н”ын Хаан банканд эзэмшдэг 000000 дугаарын дансанд 3.000.000 төгрөгийг шилжүүлж нөхөн төлсөн тухай мөнгөн шилжүүлгийн мэдээлэл баримт хэрэгт авагдсан байх тул хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “шүүгдэгч Э.З”т холбогдох эрүүгийн хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргасныг хэлэлцэж, түүнд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.700.000 төгрөгийн торгох ялын саналыг танилцуулахад зөвшөөрсөн тул энэхүү ялын саналыг дэмжиж, 2.700.000 төгрөгийн торгох ял оногдуулах, 2 жилийн хугацаанд хэсэгчлэн биелүүлэх төлүүлэх саналтай байна. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж байна” гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Алтанчимэг дүгнэлтдээ “улсын яллагчийн гаргасан ялын саналын хүрээнд шийдвэрлэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг гаргасан болно.

 

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл болон тухайн хүний хувийн байдал зэрэгт нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаардана.

Шүүгдэгч Э.З” нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 516 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцогдож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөж байсан, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 471 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдэж байсан талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас, шийтгэх тогтоолын хуулбар зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 10/-1/311 дугаартай албан бичгээр Э.З” нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 471 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг бүрэн эдэлж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн тогтоолоор дуусгавар болгосон тухай лавлагаа авагдсан байх тул нэмж нэгтгэх ялгүй байна.

 

2015 оны Эрүүгийн хуулийн 6.1 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан бөгөөд тул шүүгдэгчийн урьд хэд хэдэн удаа гэмт хэрэг үйлдэн ял шийтгүүлж байсан нөхцөл байдлыг түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд харгалзах үндэслэлгүй байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид уруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан болно.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлага болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын гаргасан саналтай танилцаж зөвшөөрсөн тухай баримт зэргээр тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагууд хангагдсан гэж дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарна.

Иймд шүүгдэгч Э.З” бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, прокурортой тохиролцсон ялын саналын хүрээнд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого, эд хөрөнгө, санхүүгийн эх үүсвэр  буюу “Р”” ХХК-ийн 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн тодорхойлолтыг харгалзан, улсын яллагчтай тохиролцсон саналын хүрээнд торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тус хугацаанд торгох ялыг биелүүлэхээс зайлсхийвэл шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

3. Бусад асуудлын талаар:

   1/ Шүүгдэгч Э.З” нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр үйлдсэн байна.

   2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн этгээд хамаарна” гэж хуульчилсан хэдий боловч мөн хуулийн 7.1 дэх хэсэгт 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан “Хөрөнгө завших /Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/ заасан  гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж хуульчилсан. Тодруулбал торгох ялыг дээрх хуульд хамруулан өршөөн хасах, өршөөн хэлтрүүлэх, дүйцүүлэн солих зохицуулалт тусгагдаагүй тул Э.З”ын үйлдсэн гэмт хэрэгт Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх үндэслэл үүсээгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

 

2/ Шүүгдэгч Э.З”т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

 ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т” овогт Э”ы З”ыг “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т” овогт Э”ы З”ыг 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 (хоёр сая долоон зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.З”т оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 (хоёр) жилийн хугацаанд хэсэгчлэн биелүүлэхийг тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.З” нь торгох ялыг шүүхээс тогтоосон заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Э.З”т оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6. Шүүгдэгч Э.З”т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдсугай

 

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Э.З”т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардан авсан, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, мөн хугацаанд улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Э.З”т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

           

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Д.ДОРЖСҮРЭН