| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Доржсүрэн |
| Хэргийн индекс | 187/2022/0059/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/252 |
| Огноо | 2022-04-05 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | Ч.Түмэн-Өлзий |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 2022/ШЦТ/252
2022 04 05 2022/ШЦТ/252
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж, шүүгч И.Ганбат, шүүгч Х.Одбаяр нарын бүрэлдэхүүнтэй,
иргэдийн төлөөлөгч Г.Пагма,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,
улсын яллагч Ч.Түмэн-өлзий,
хохирогч Б.С”, түүний өмгөөлөгч Э.Шинэцэцэг, Ч.Дэлгэрмаа
шүүгдэгч Э.Б”, түүний өмгөөлөгч Р.Пүрэвлхам,
гэрч Б.Г”, Н.Б” нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:
Б” овогт Э”ын Б”ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 211000829 0428 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хянан хэлэлцэв.
Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн гэмт хэргийн товч агуулга:
Яллагдагч Э.Б” нь 2021 оны 03 дугаар сарын 26-аас 27-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “П”” амралтын газрын орчим хохирогч Б.С”ын гэрт согтууруулах ундаа хэрэглэн “гэрт бөөлжиж, шүлсээ хаях” зэрэг зохисгүй үйлдэл гаргасны улмаас түүнтэй маргалдан _ улсын дугаартай Приус 20 маркийн тээврийн хэрэгслээр түүнийг мөргөн унагааж улмаар үргэлжлүүлэн түүний дээгүүр автомашинаар удаа дараа дайран гарч эрүүл мэндэд нь хүзүүний 7-р нугалам, сээрний 1, 2-р нугалмын арын сэртэнгийн хугарал, зүүн талын 6,7,8,9-р хавиргануудын хугарал, зүүн тохой, сарвуу, шуу, нурууны зулгаралт бүхий гэмтлүүд бүхий хүндэвтэр хохирол учруулан “Хүнийг алах”-ыг завдсан гэмт хэрэгт холбогджээ
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлэгт:
1. Шүүгдэгч Э.Б”ээс: “2021 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Г” гэдэг найзын хамт бага тэнгэрийн аманд ажиллаж байгаад гэртээ ирсэн. Г” найзуудтайгаа уулзана гэхээр нь “П”” амралтын газрын харалдаа буулгаж өгөөд гэртээ харьсан. Г” фейсбүүкээр залгаад ажил ярих хэрэгтэй байна гээд дуудахаар нь яваад очиход Г”, У”, Б”, Н”, С”, өөрийгөө Г” гэж танилцуулах зургаан залуус 0.5 граммын шилтэй архи, 2.5 литрийн савлагаатай пиво ууж байсан. Намайг очиход Н” ажилтай боллоо гээд явсан. Би согтууруулах ундааны зүйлээс нь ууж байхад гадаа хүйтэн болсон байна, манайд орж ууцгаая гэж хэлэхээр бид С”ын ахын амралтын газар нь явж очоод уусан. Уух юм дуусах үед У”ын мотоциклтэй, миний машинтай гээд хэд хэдэн удаа дэлгүүр явсан. Хамгийн сүүлд С” миний машиныг унаж яваад түлхүүр надад өгсөн. С”ын найзын төрсөн өдөр нь ойрхон газар болж байгаа гээд орж гарч байсан. Гэнэт С” Г”той муудалцаад эхлэхээр нь би очоод гэртээ хүн авч ирчхээд яагаад муудалцаад байгаа юм бэ, хоёулаа гаръя гээд гадаа гарч юм ярьж сууж байгаад надад уурлаад гэр рүү орсон. Би гэртээ харих гэж машиндаа суусан. Машин гэрийн баруун урд талд байрлалтай байсан. Би машинаа асааж хөдлөөд гэрийн урд талын амбаарын хажуу талаар явахдаа нэг юм мөргөсөн. Би сандрахдаа хазаа гишгэсэн юм шиг байсан, 5-10 метр яваад зогссон. Хэсэг хугацааны дараа гэрээс орилох чимээ гарахаар нь яваад ортол Б” намайг алгадаад “чи С”ыг мөргөчихлөө шүү дээ” гэж хэлсэн. Би шоконд ороод хүн мөргөсөн бол гарч амиа хорлоно гээд машиндаа суугаад ойролцоох жалганд машинтайгаа орж жолооны хүрдийг мөргөж ухаан алдсан. Хэсэг хугацааны дараа сэрэхэд хүмүүс ирсэн байсан. Гэрээс ямар ч хүн гарч ирсэн би мөргөх байсан байх, нүдний шилтэй хараа муу. Бага байхдаа том хагалгаанд орж байсан болохоор хүнтэй муудалцаж, зодолдож чаддаггүй.” гэсэн мэдүүлгийг,
2. Хохирогч Б.С”аас: “2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр гэрч Б”, Э.Б”ий найз Н” хоёр манайд ирсэн. Бид хамт байж байгаад явлаа гээд амралтын үүдэнд У”, Г”, Б” нар пиво уугаад сууж байсан. Намайг У” дуудаад гадаа орой болсон байна, танайд яваад очих уу гэхээр нь тэгээ гээд гэртээ оруулсан. Намайг архинд явуулахаар нь авчирч өгсөн. Ирээд У”ын мотоциклыг унаад өөр тийшээ явсан. 10 цаг өнгөрч байхад намайг ирэхэд бүгд согтсон байсан. Би мориндоо тэжээл өгөөд гэртээ ороход У” надтай зөрөөд гарсан. Г” гэрт шүлсээ хаяад босож ирээд өмдөө тайлах гэхээр нь би уурлаад Б”ээ найзыгаа аваад яв, би энэ гэрт амьдарч байгаа миний гал голомт шүү гэсэн шаардлага тавьсан. Би Г”ыг чирээд гэрээс гарахад бид хоёрыг хамт машин мөргөсөн. Намайг газар унасан байхад дээгүүр гараад буцаж ухраад урагшлахад нь хажуу тийш эргэхэд миний ташаан толгой дээр машин гараад зогссон. Тэгээд амь авраач гээд орилоход Б” ах гарч ирээд “Б”ээ хүн аллаа шүү дээ” гэж хэлэхэд нэг мөсөн гүйцээчихье гээд дээгүүр гараад яваад өгсөн. Гэртээ орж ирээд ээж рүү утасдаж, түргэн дуудаад байж байхад Б” гаднаас орж ирээд нэг мөсөн гүйцээчихье гээд намайг дэвслэх гэж оролдсоныг Б” зогсоосон. Нийт эмнэлэгт хэвтсэн, эмчилгээнд зарцуулсан 7.584.110 төгрөгийг нэхэмжилж байгаа. Эмчилгээний зардлын тухайд баримтаар бол 4.105.117 төгрөг байгаа, эмнэлэгт хэвтэхээс өмнө 4.105.117 төгрөгийг Б” төлсөн. Эмнэлгээс гарсны дараа 1.250.000 орчим төгрөг төлсөн. Нийт 5.126.000 төгрөг төлөгдсөн. Гурван удаа эмнэлэгт хэвтэж байгаа боловч уушгины няцрал эдгэрэхгүй, зүрх өвддөг болсон.” гэсэн мэдүүлгийг,
3. Гэрч Б.Г”оос: “Тухайн өдөр 15 цаг өнгөрөөгөөд Э.Б”ийг дуудаад Сонгинын амралтад очиж ангийнхаа У”, Н” гэдэгт хүмүүстэй уулзсан. С”, У”, Н” Б” нар байсан. Би тухайн газар Э.Б”ээр хүргүүлээд буцааж дуудсан. Намайг очсоны дараа 2 шил архи, пиво уусан. Тухайн үед Б”ий нүдний шил нь эвдэрсэн байсан, орой шилгүй ирсэн. Би машинд мөргүүлээд хойшоо унасан, тэгэхэд Б.С” доор нь байсан. Э.Б”тэй 10 жилийн сургуулийн нэг анги. Маргаан болсон асуудлыг санахгүй байна. Би мөргүүлээгүй байх. С” мөргүүлсэн эсэхийг санахгүй байна. Миний архины хэмжээ хэтрээд тасарсан байсан.” гэсэн мэдүүлгийг
4. Гэрч Н.Б”аас: “Намайг гэрт байхад Б” ахаа авраарай гээд Б.С” дуудсан. Гэрээс гараад очиход гэрийн үүдэнд машин зогссон, доор нь Б.С” байсан. Тэгээд татаад дийлэхгүй болохоор нь хаалгыг нь нээгээд “чи хүн аллаа шүү дээ доор чинь Б.С” байна” гэхэд хоорондоо хэрэлдээд байсан. машиныг нь өргөсөн. Гадаа харанхуй байсан. Дээшээ харсан байдалтай байсан. Хоорондоо маргалдаад, яадаг юм ална гээд орилоод урагшаа яваад өгсөн. Би Б.С”ын өргөж гэрт оруулсан. Би Б.С”ыг өргөөд гэрт оруулсны дараа гаднаас Г” шороо болсон байдалтай мөлхөж орж ирсэн. Б” харааны шилтэй байсан. Б” нэлээд согтолттой байсан.” гэсэн мэдүүлгийг тус тус гаргасан болно.
Хоёр. Эрүүгийн 211000829 0428 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтууд:
1. Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн шуурхай удирдлагын тасагт 2021 оны 03 дугаар сарын 27-ны өдөр бүртгэгдсэн дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 5 дахь тал),
2. Хэргийн газарт 2021 оны 03 дугаар сарын 27-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 6-14 дэх тал),
3. Хүний биед 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 15-17 дахь тал),
4. Яллагдагч Э.Б”ий зөвшөөрснөөр мэдүүлгийг газар дээр нь шалгасан 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн тэмдэглэлд:
“..Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, _ тоотод оршин суух иргэн Э.Б” 29 настай эрэгтэй Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо “П”” амралтын газрын хойд талд Э.Б” нь Б.С”ыг машинаараа мөргөсөн байсан газарт мэдүүлэг газар дээр нь шалгах ажиллагаанд ...Зураг №1. _УНА улсын дугаартай Starex загварын машинтай Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо Хан-уул дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн урд талын авто машины зогсоол дээрээс амралтын газрын хойд талд нь байх Б.С”ын эзэмшлийн гэрийн ертөнцийн зүгээр баруун урд талд нь 7 метрийн зайд _УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл байсан гэх газар, Зураг №2. Цааш үргэлжлүүлэн _УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслээрээ Б.Сүхболдыг дайрч тухайн тээврийн хэрэгсэл нь Б.С”ын дээр нь гараад зогссон гэх газар, Зураг №3. Хохирогч Б.С”ыг машин доогуураа гаргаад хэвтэж байсан газраас нь орхин явсан гэх замыг харуулав, Зураг №4. Э.Б” нь тээврийн хэрэгслээ жалганд оруулан зогсоосон гэх газар, Зураг №5. Хэрэг учрал болсон гэх хугацаанд Монгол гэрийн урд хаалганд залгаа модон амбаар байсан гэх газар...” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 18-21 дэх тал),
5. Хан-Уул дүүргийн 14-р хороо “П”” амралтын газрын хойно гарсан ослын бүдүүвч зураг (хавтаст хэргийн 22 дахь тал),
6. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн тэмдэглэлд: “...Үзлэгийг Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хашааны урд талд ертөнцийн зүгээр хойд зүг рүү харсан байдалтай 1897 УНУ улсын дугаартай цагаан өнгийн Приус-20 загварын автомашинд явуулав. Үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдал: Иргэн Э.Б”ий эзэмшлийн Приус 20 маркийн _ УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ертөнцийн зүгээр баруун зүг рүү харуулан байршуулсан байдалтай тухайн тээврийн хэрэгслийн хаалга нь цоожтой байх ба тээврийн хэрэгслийг эзэмшигч Э.Б”ээр онгойлгууллаа. Тухайн тээврийн хэрэгслийн хойд талын гупер хэсэг нь хар өнгийн 15см*20см хэмжээтэй сэв суусан байдалтай, зүүн урд талын гуперны доод хэсэг нь 20см хэмжээтэй цуурсан байдалтай, үзлэгийг үргэлжлүүлэн тээврийн хэрэгслийн дотор талд ...эд зүйл байхгүй, эвдэрч гэмтсэн зүйлгүй, үзлэгийг үргэлжлүүлэхэд тээврийн хэрэгслийн хойд талын суудал дээр эд зүйл байхгүй доод гишгүүр хэсэгт хар өнгийн нэмэлт гэрэл болон шаргал өнгийн ууттай зүйл байлаа. ...Тээврийн хэрэгслийн байгаа байдлыг шинжээч зураг авч, тэмдэглэлд хавсаргав...” гэсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 25-27 дахь тал),
7. Хохирогч Б.С”ын 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 03 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө манай хуурай ах У”ын 10 жилийн ангийн нийт 4-5 хүн уулзаж байгаад надтай тааралдсан. Би “П”” амралтын газрын хойд талд адуу малаа хараад байж байтал тэд нар манай гэрт орсон. Би тэд нарыг гэртээ үлдээгээд адуугаа харах гэж яваад, 23 цаг болж байхад гэртээ ирэхэд нөгөө залуучууд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байж байгаад гэрээд гараад явсан. Тухайн хүмүүсийг би одоо та нар гэртээ харь гэж хэлэхэд гэр дотор шүлсээ хаяад байсан. Тэгэхээр нь би гэрт байсан дөрвөн хүнийг хөөсөн. Тэгтэл Б” нь намайг “чи муу бацаан, хэзээ ийм болсон юм” гэж надтай маргалдсан. Би гэрт буцаж ороод Г” гэх залууг гэрээс чирч гаргаад гадаа байж байтал миний хажуу талаас цагаан өнгийн приус 20 маркийн тээврийн хэрэгсэл миний баруун талаас мөргөөд би газарт унаад байж байтал миний дээгүүр Б” өөрийн машинтай гараад дахин урагш хойш бараг 2-3 удаа ухраад байсан. Тэгээд Б”, Г нар намайг машин доороос гаргах гэхэд Б” машинаа холдуулахгүй байж байгаад дахин миний дээгүүр гарч цаашаа зугтаагаад явсан. Намайг машинд дайруулж байхыг Г”, Б” нараас өөр хүн хараагүй. Намайг машин доор нь хэвтэж байхад Б”, Г нар харсан. Намайг Б”, Г нар гэрт оруулаад хэвтүүлж байхад Б” миний хойноос орж ирээд “чи муу яасан гэж баашлаад байгаа юм” гээд дайраад байхад Б”, Гэрлээ нар салгаад болиулсан. Би тухайн үед эрүүл байсан. Б”, Г нар эрүүл, Б”, Г” нар маш их согтсон байдалтай байсан. Миний биеийн нуруу, өвчүү, хавирга болон уушги няцралттай, сээр нуруу арын сэртэн зэрэг эрхтэн гэмтсэн. Би өөрийн эрүүл мэндэд учирсан төлбөр тооцоог гаргуулж авмаар байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-19 дэх тал),
8. Гэрч Н.Б”ын 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр С”, Н” бид гурав Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр “П”” амралтын газрын хойд талд байх С”ын гэрт очсон. Бид нар гэрт ууж байгаад уух юм дуусаад С” архинд гараад удалгүй ирсэн. Г” нь С”ын гэрт шүлсээ хаяад байсан. С” уурлаад байхаар нь Б” С”ыг гэрээс аваад гарсан. Нэг мэдсэн С” Б” ахаа авраарай гэж гэрийн зүүн урд талд орилоод байхаар нь би гэрээс гараад хартал С” машины доод талд нь орсон Б” машины жолоо дээр суусан байдалтай байсан бөгөөд би Б”д хандаж “Наад машин доор чинь С байна шүү дээ гэж хэлсэн боловч Б” надад хандаж “Яадаг юм би наадхыг чинь ална ” гэж машин доор С”ыг байгаа үгүйг нь тоохгүй дээгүүр нь гараад гэрийн хажуу талаар яваад өгсөн. Би С”ыг өргөж оруулаад орон дээр хэвтүүлээд байж байтал Б” 5-6 минутын дараа гэрт орж ирээд юу болсон талаараа санахгүй байгаа хүн шиг санагдсан. Би Б”ийг уурандаа хацар хэсэг рүү нь нэг удаа алагдаад чи хүн аллаа гэж хэлсэн. Тэгтэл Б” уурандаа би амиа хорлоно гэж гэрээс гараад гүйсэн. Удалгүй эмнэлэг, цагдаа ирсэн... Би гэрт утсаа оролдоод хэвтэж байсан болохоор сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан гэрийн гадаа машин дуугараад С” туслаарай гээд орилоод байсан. Би гэрээс гараад харахад С” машин доор нь дайруулсан, хөдлөөд хэвтэж байсан. ... Миний согтолт хэвийн байсан. Харин Б” маш их согтсон байдалтай байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 64-65 дахь тал),
9. Гэрч Ц.Г”ийн 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 03 дугаар сарын 27-ны орой 00 цаг өнгөрч байхад С” утсаар яриад “Агаа намайг алах гээд байна, та амралтын газарт түргэн ирээрэй” гээд байхаар нь би тус газар нь яваад очтол С” гэртээ ороод орон дээрээ хэвтсэн байдалтай, ээж нь надаас түрүүлээд ирсэн байсан. Манай дүү түргэн дуудаж С”ыг аваад явсан. С” биеийн гар, нуруу хэсгээрээ гэмтэл авсан байсан. Манай дүүгийн биед гэмтэл учруулсан Б” нь гэрийн гадаа согтуу байдалтай байсан. Тухайн үед манай дүү С”ын амьдардаг гэрт нь Г” гэх залуу гал руу нь шүлсээ хаяад байхаар нь С” “Чи айлд шүлсээ хаялаа, чи манай гэрээс гар” гэж хэлтэл Г”, Б” нар нь манай дүүг авч гэрээс гараад Г”той заамдалцаж байтал цаанаас нь Б” машинтай мөргөж унагаасан гэж би С”ын ээжээс сонссон. Одоо С”ын бие маш муу байгаа. Мөнгөн гүүр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 45-46 дахь тал),
10. Гэрч А.Э”ын 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б” миний том хүү бөгөөд Улаанбаатар хотод 1991 онд төрсөн юм. ...2021 оны 03 дугаар сарын 26-ны орой С”ын ах нь гэх хүн миний утас руу залгаад “Б”ээ С”ыг машинаараа мөргөсөн юм шиг байна та хурдан хүрээд ирээрэй” гэж хэлээд байхаар нь би Э” сувиллын хойд талд очиход С” гэртээ хэвтсэн байдалтай, ээж нь гэх хүн хажууд нь асарч, эгч нь гэж хүүхэн байсан. Манай хүү тухайн үед өөрөө юу болсон талаараа санахгүй байна, гэхдээ С”ыг машинаараа мөргөсөн гэж хэлээд байсан. С”ын эмчилгээний зардалд 1.000.000 төгрөг барагцаагаар өгсөн санагдаж байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 48 дахь тал),
11. Гэрч Ц.У”ын 2021 оны 03 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр бид хоёр амралтын газар дээрээ ажил хийгээд өнгөрсөн. ...Тэгээд ...2021 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 00 цаг 27 минутад миний дүү над руу залгаад ээжээ намайг авраач гэж орилсон. Тэгээд би гэрээс гараад өөрийн төрсөн дүү Г” руу залгаж дуудаад хамт очсон. Яваад очтол миний хүү гэр дотор орон дээр хэвтэж байсан. Гар хуруу, хувцас, бие нь зулгаралт үүссэн их өвдөлттэй байсан. Хамт Монхоо, Б”, Б”, Насаа нар байсан. Би болсон асуудлыг тодруулахад миний хүү гэр рүүгээ харих замдаа Монхоо, Б” нарын замд суусан машиныг гаргаж өгөөд гэртээ хамт дагуулж ирсэн. Тэгээд архи, пиво уусан юм шиг байсан. ...хамт байсан хүмүүс нь Б”гийн хэлж байгаагаар Монхоо, Б” нартай хамт архи ууж байхад тэд гэр дотор зуух руу шүлсээ шүлсээ хаяад, шээх гээд байсан учраас С” гэрээс гаргаад маргалдсан, харин Б” машинаа асааж ирээд миний хүүг дайрсан. Нэг удаа дайрчхаад буцаж ухраад нэг мөсөн гүйцээнэ гээд орилоод байсан гэсэн. Харин Б” машины хаалгыг нь онгойлгож Б”ийг татахад дахин хааз дээрээ гишгээд дайрсан гэж хэлсэн. Тэгээд Б” миний хүүг машин доороос татаж гаргасан гэж сонссон. Би эмнэлэг цагдаад дуудлага өгөөч гэж хэлээд миний дүү нар дуудсан. Би хэр их пиво уусныг мэдэх гээд үзэхэд 2.5литрийн гурван лааз пиво, 1 шил архины шил зэрэг байхыг харсан. Түргэн тусламж ирээд би хүүхэдтэйгээ хамт эмнэлэгт очсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 54-56 дахь тал),
12. Гэрч Б.Г”ын 2021 оны 03 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр би бага тэнгэрийн аманд барилга дээр ажиллаж ажил дээрээ байж байгаад 16 цагийн орчимд ажлаа тараад Биокомбинатад байдаг Хан- Уул дүүргийн _ тоот гэртээ ирсэн. ...17 цаг 30 минутаас 18 цагийн орчимд Биокомбинат дахь гэрээсээ гарч Сонгино амралтын ойролцоо У”, Н”, Б” болон хуурай дүү С” нартай уулзаж 2.5 литрийн Сэнгүр гэх нэртэй 4 сав шар айргийг бид хувааж ууж дуусгаад “П”” амралтын саадад очсон. Ингээд өөрийн арван жилийн сургуулийн багын найз болох Б” руу утсаар ярьж хүрээд ир, уулзъя гэж дуудсан. Б” нэг их удалгүй ирээд Н” Б”тэй зөрөөд гэр рүүгээ харьсан. Ингээд У”, Б”, Б”, С” бид тав “П”” амралтын модон сандал ширээтэй саадад сууж 0.75 граммын нэг шил архи 0.5 граммын нэг шил архийг хувааж уугаад С”ын гэр рүү явсан. С”ын гэр “П”” амралтын ойролцоо ард талд нь байдаг юм билээ. С”ын гэрт очоод У”, Б”, Б”, С” бид тав дахиад 0.75 граммын Шар Чингис нэртэй нэг шил архи уусан. С”ын гэрт очоод 1 шил архинаас ууж байгаад би тасарчихсан байна. 1 шил архи бараг дуусах гэж байхад би тасарсан шиг санагдаж байна. С”ын гэрт нь очоод юу болсон гэдгийг санахгүй байна. ...Б” болон С” нар хамаатнууд байгаа юм. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 58-59 дэх тал),
13. Яллагдагч Э.Б”ий 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 03 дугаар сарын 26-ны 20 цагийн үед манай найз болон Г” нь ажил яримаар байна “П”” амралтын газар хүрээд ирээ гэж намайг гэрт байхад фейсбүүкээр дуудсан. Би тухайн үед гэрээсээ 5 минутын дараа гарч “П”” амралтын газрын хашаанд уулзсан. Тухайн газар намайг ирэхэд Г”, Н”, У”, С”, Б” нар амралтын газрын саадад архи, пиво уугаад сууж байсан. Би тухайн газар очоод байж байтал Н” би гэртээ харилаа гээд явсан. Тухайн үед гадаа сууж байсан тул даараад байхаар нь С”ын гэрт нь орж бид нар архиа ууцгааж эхэлсэн. С”ын гэр нь “П”” амралтын газрын хойд талд нь байсан. ...С”, Б”, Г” бид нар хойморт суугаад архи ууцгааж байтал бид нарын уух юм дуусаад С” гэрээс дэлгүүрээс уух юм олохоор гараад явсан. ...Удалгүй С” 0.75 литрийн нэг шил архи, 2 литрийн савлагаатай 1 ширхэг пиво авчирсан. С”ын авчирсан зүйлсийг бид нар ууж байтал С” гэрээсээ гарч ороод байсан. Ойр хавьд найз нь төрсөн өдрөө тэмдэглэж байсан гэж надад хэлж байсан. Бид нар ууцгаагаад нэлээд согтоцгоосон. С” гаднаас гэртээ орж ирээд, ...Г” руу уурлаад байсан Тэр хоёр хоорондоо маргалдаж эхэлсэн. Би С”ыг гэрээс авч гараад гэрийн үүдэнд ...С”ад гэртээ хүн авчирчхаад, гэртээ хүнтэй маргалдаад дэмий байхаа гэж хэлж байсан. С” миний өөдөөс хэрүүл хийгээд бага зэргийн маргаан үүссэн, С” гэртээ буцаад орсон. Тухайн үед би ууртай байсан тул өөрийн Приус 20 загварын саарал өнгийн тээврийн хэрэгсэл дотроо сууж байсан. ..Гэрийнх нь урдуур машинтайгаа хөдлөөд явж байтал гэрийн гаднаас Г”, С” нар гэрээс барьцалдаж гарч ирж байхдаа миний машины урдуур ороод ирсэн. Миний урд хоёр хүн гараад ирэхээр нь би сандарсандаа машины тоормосыг нь гишгэх гэж байгаад андуураад хаазыг нь гишгэсэн чинь Г” хажуу тийшээ бултаад тухайн үед би архи их уусан байсан учир шоконд ороод болсон асуудлын талаар сайн санахгүй байгаа юм. Би тухайн үед С”ыг мөргөж байхад хэсэг шоконд ороод тухайн тээврийн хэрэгслээр С”ын дээгүүр нь гарсан санагдаж байна. Шоконд орсон байсан тул С”ыг гэр рүү хэн оруулсан талаар санахгүй байна. Б” намайг алгадсаны дараа би С”ыг өөрийн машинаараа мөргөснөө мэдээд би сандарсандаа би амиа хорлоно гэж гэрээс гараад өөрийн тээврийн хэрэгсэл дотор суугаад харанхуй явж байгаад хогийн цэг буюу жалга руу машин хамраараа ороод зогссон байсан. Би тухайн үед тээврийн хэрэгслийн жолоог нь мөргөөд ухаан алдсан байсан. ...удалгүй С”ын гэрт ороод харахад С” орон дээр хэвтсэн байдалтай орилоод, Б” нь С”ын хэвтэж байсан орны хажуу талд нь байсан юм. Удалгүй цагдаа нар ирээд аваад явцгаасан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 100-102 дахь тал),
14. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 2830 дугаартай хүний биед хийгдсэн:
-Б.С”ын биед хүзүүний 7-р нугалмын арын сэртэн, сээрний 1, 2-р нугаламын хугарал, зүүн тохой, сарвуу, шуу, нурууны зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
-Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
-Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” /шинжээч Ц.Оюун-Эрдэнэ/ гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 69-70 дахь тал),
15. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн шүүх эмнэлгийн 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 554 дугаартай материалаар хийсэн нэмэлт шинжилгээний дүгнэлтэд:
-2021 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн “Лазер мед” эмнэлэгт үзүүлсэн цээж, бүсэлхий нурууны КТГ-ийн /СД-2ш/ хүзүүний С-7 сээр нурууны Тh-1 Th-2 нугалмуудын арын сэртэн хугарсан, зүүн 6,7,8,9 дүгээр хавирганууд урд төгсгөл хэсгээр дотор кортекс тэгш бус /зөрүүгүй хугарал/ 2 уушгинд голомтот болон нэвчдэс өөрчлөлтгүй, хоёр уушгины ард доод хэсгээр бүүдгэр ...шинж илэрсэн.
2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн“Мед Трамма” эмнэлэгт үзүүлсэн КТГ /сиди 1ш/, цээжний рентген зураг 1 ширхэг/-р: хүзүүний С-7 сээр нурууны Тh-1 Th-2 нугалмуудын арын сэртэн хугарсан, зүүн 6,7,8,9 дүгээр хавирганууд урд төгсгөл хэсгээр дотор кортекс тэгш бус /зөрүүгүй хугарал/, хоёр уушгины доод ард хэсгээр нэвчдэст өөрчлөлттэй. /дүгнэлт бичсэн эмч О.Оюунбаясгалан 2021.6.28/ гэжээ.
Дүгнэлтэд:
-Б.С”ын биед хүзүүний 7-р нугалам, сээрний 1, 2-р нугаламын арын сэртэнгийн хугарал, зүүн талын 6, 7, 8, 9-р хавиргануудын хугарал, зүүн тохой, сарвуу, шуу, нурууны зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
-Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
-Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3 1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /шинжээч Н.А” /(хавтаст хэргийн 113-115 дахь тал),
16. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн гурван бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 814 дугаартай хэргийн материалаар хийгдсэн:
” Мөнгөн гүүр эмнэлгийн өвчний түүхийн клиникийн урьдчилсан онош хэсэгт тусгагдсан уушгины няцрал гэмтэл нь КТГ шинжилгээ болон клиникээр тогтоогдоогүй тул шинжээчийн дүгнэлтэд тусгагдаагүй байна. ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 170-173 дахь тал),
17. Хохирогч Б.С”ын эмчилгээ, үзлэг, оношилгоотой холбоотой баримтууд (хавтаст хэргийн 85-90 дэх тал) болон хохирогч Б.С”ын эмчилгээ болон бусад зардалд зарцуулсан 3.708.117 төгрөгийн 13 хуудас баримтууд
18. Шүүгдэгч Э.Б”ээс хохирогч Б.С”ын эмчилгээнд 4.042.000 төгрөгийг Хаан банкны _ тоот данснаас _ тоот данс руу шилжүүлсэн талаарх баримтууд (хавтаст хэргийн 124-126 дахь тал),
19. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтуудад: Э.Б”ий иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 83 дахь тал), оршин суугаа газрын тодорхойлолт (хавтаст хэргийн 82 дахь тал), Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 91 дэх тал), шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн Э.Б”ий Их засаг Олон улсын их сургуулийн суралцдаг талаарх тодорхойлолт, “Гэрэл” нүдний эмнэлгийн харааны үзүүлэлтийн талаарх баримт болон бусад бичгийн зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдав.
Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “Шүүгдэгч Э.Б” нь 2021 оны 03 дугаар сарын 26-аас 27-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “П”” амралтын газрын орчим хохирогч Б.С”ын гэрт согтууруулах ундаа хэрэглэн “гэрт бөөлжиж, шүлсээ хаях” зэрэг зохисгүй үйлдэл гаргасны улмаас түүнтэй маргалдан _ улсын дугаартай Приус 20 маркийн тээврийн хэрэгслээр түүнийг мөргөн унагааж улмаар үргэлжлүүлэн түүний дээгүүр автомашинаар удаа дараа дайран гарч эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулан “Хүнийг алах”-ыг завдсан гэмт хэрэг үйлдсэн нь хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай. Хохирогч нь 3.937.234 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн, шүүгдэгч нь 4.042.000 төгрөгийг төлсөн баримтыг гаргаж өгсөн байх тул хохирогчид төлөх төлбөргүй, цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт таамаглалд үндэслэж байгаа тул нотолгооны шинж муутай, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгээр гэрч, хохирогчийн мэдүүлгийг үгүйсгэх боломжгүй, харин хохирогч, гэрч нарын мэдүүлгийн эх сурвалж нь тодорхой байгаа. Шинжээч хавирганы гэмтлийг гаргахдаа бусад Мед Трамма эмнэлгийн онош, оношилгоо, шинжлүүлэгчийн биеийн байдал, хэргийн баримтаар дүгнэлтийг гаргасан. Энэхүү дүгнэлтийг эргэлзээтэй эсэхийг тодруулахаар нэмэлт болон дахин шинжилгээ хийж дүгнэлт гаргасан тул энэхүү шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзэх боломжгүй. Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч үйлдэл, эс үйлдэхүй хийж, хохирол, хор уршиг учирсан, мөн өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдсээр байж, үйлдэл хийсэн, улмаар хүн дайрчихлаа шүү дээ гэхэд би ална гэж хэлээд машинаар хохирогчийн дээгүүр гарсан, дараа нь гэрт нь ална гэж заналхийлсэн зэрэг үйл баримт байгаа учраас хүнийг алахыг завдсан гэмт хэргийн шинж бүрэн байна. Мөн хүндэвтэр гэмтэл учирсан нь алахыг завдсан байна гэдгийг тодорхойлж байгаа. Хохирогч өөрөө бусдаас тусламж хүсэж гэрч гарч ирж үйлдлийг таслан зогсоосон, улмаар Б” зугтааж явсан. Хэрэв хохирогчид учирсан гэмтэл толгойн орчим үүссэн бол хүний амь нас хохирох эрсдэл, магадлалтай бөгөөд харин хохирогчийн биед ташаан толгойн орчим гэмтэл учирсан нь амь насанд халгүй байдлаар гэмтэл учирсан байгаа учраас анхны саналыг дэмжиж байна.” гэсэн дүгнэлтийг;
Өмгөөлөгч Э.Шинэцэцэг шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалан оролцож хэлсэн дүгнэлтдээ “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино” гэж заасан. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, шинжлэн судалсан баримтаар Э.Б”ий үйлдэл хангалттай нотлогдон. Хэрэгт авагдсан баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой хуульд зааснаар цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтууд байдаг. Хэрэг гарах үед Э.Б” нь С”ын эрүүл мэндэд хохирол учруулах гэж тээврийн хэрэгсэл жолоодон дайрсан нөхцөл байдал харагддаг. Шүүгдэгч өөрөө тээврийн хэрэгслээр хүн дайрахад амь насанд нь хохирол учрахыг мэдэх боломжтой. Хэрэв Б” гэрээс гарч ирээд Э.Б”ий үйлдлийг таслан зогсоогоогүй бол цаашид энэ үйлдлээ үргэлжлүүлж алах санаа зорилгоо гүйцээх санаа сэдэлтэй байсан гэдэг нь гэрч Б”, С” мэдүүлэг зэргээр нотлогддог. Энэ хэрэг анхнаасаа хүнийг алах сэдэлттэй байдаг. Б”ий хууль бус үйлдлээс болж Б.С”ын биед гэмтэл учирсан, уг гэмтэл нь тухайн цаг хугацаанд учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоосон. Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт санаатай гэмт хэрэг болохыг зааж өгсөн. Мөн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэхээр завдах” талаар заасан байсан байдаг. Э.Б”ий үйлдэл нь идэвхтэй ухамсартай, тухайн үед болж байсан үйл явдлыг ойлгож ухамсарлаж байсан. Тээврийн хэрэгслээр хүн мөргөхөд гэмтээх талаар урьдчилан мэдэж байсан атлаа энэ үйлдлээ санаатайгаар үйлдсэн нөхцөл байдлаас харахад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна. Б.С”ын биед учирсан гэмтэл нь өнөөдрийг хүртэл эдгээргүй. Баруун талын хүзүү гүйцэт эргэхгүй, нуруу байнга өвддөг, нурааны бүс байнга зүүдэг, удаан алхаж, хүнд зүйл өргөж чадахгүй зовуурь байнга илэрдэг. Уушгины няцрал гэдэг гэмтлийг Монголд эмчлэх боломжгүй, цаашид гадаад улсад буюу Солонгос улсад эмчлүүлэх шаардлагатай гэсэн эмнэлгийн дүгнэлт гарсан. Б.С” урьд өмнө хууч өвчингүй, хөдөлмөр эрхлэх боломжтой залуу байсан. Одоо түүний биед учирсан гэмтлээс болоод ажил хөдөлмөр хийх боломжгүй нөхцөл байдалтай байгаа. Б.С”аас өөр хүн байсан бол Э.Б”ий үйлдлийг тэсэж гарах боломжгүй нөхцөл байдал харагддаг. Б.С” хэрэг гарснаас хойш 7.500.000 төгрөгийг эмчилгээний заралд зарцуулсан. Тухайн үед өмгөөлөгчгүй байсан тул баримтаа бүгдийг нь бүрдүүлж өгч чадаагүй, байгаа баримтаар 3.937.234 төгрөгийн баримтыг шүүхэд өгсөн. Цаашид уушги болон нурууны гэмтэлтэй холбоотой эмчилгээг зайлшгүй хийх шаардлагатай байгаа тул цаашид гарах зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх саналтай байна” гэсэн дүгнэлтийг,
Өмгөөлөгч Ч.Дэлгэрмаа хохирогчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалан оролцож хэлсэн дүгнэлтдээ “Прокуророос Э.Б”ий үйлдлийг хүнийг алах гэмт хэргийн завдалтын шинжтэй гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буруутгаж байгааг үндэслэлтэй гэж үзэж байна. Энэ нь гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдсон. Гэрч нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хэрэгт цугларсан баримтаар хүнийг алахыг завдсан нь нотлогдож байна. Хүний алахыг завдах гэдэг нь гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүй хийсэн буюу эхэлсэн, өөрөөр хэлбэл хүнийг санаатай алахыг завдсан үйлдэл хийсэн байхыг шаардах бөгөөд тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас таслан зогсоогдсон шинжээр завдалт тодорхойлогдоно. Э.Б”ий үйлдэлд дээрх шинж хангалттай байдаг. Б” нүдний хараа муу байсан учраас хэн гэдгийг нь мэдэх боломжгүй байсан талаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд тайлбар гаргасан. Машинаа бариад хөдлөхөд энэ үйл явдал болсон гэж мэдүүлж байна. Улсын яллагчийн тодруулсан асуултад хэн байгааг харах боломжгүй, хүн байгааг харах боломжтой байсан гэж хэлсэн. Б.С” нь спортоор хичээллэдэг байсан учраас машинд дарагдсан ч гэсэн амьд үлдсэн, гэрч Б” үйлдлийг таслан зогсоогоогүй байсан бол хохирогч өнөөдөр амьд байх эсэх асуудал яригдах байсан. Шүүгдэгчээс гэмшиж байгаа байдал харагдахгүй байна. Б.С” “Мөнгөн гүүр” эмнэлэгт гурван удаа хэвтэж эмчлүүлсэн, зүрх өвддөг болсон, уушгинд өөрчлөлт орсон зэрэгт эмнэлгийн онош тодрохгүй байгаа учраас “Мөнгөн гүүр” эмнэлгээс Солонгос Улсын хэд хэдэн эмнэлэг рүү холбогдох баримтыг нь явуулсан. Одоогоор хариу ирээгүй байна. Хохирогчийн биеийн байдал, гадаад улсад явж эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа зэргийг харгалзан үзнэ үү. Цаашид эмчилгээ үйлчилгээ үзүүлэхээр байгаа тул иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж өгнө үү” гэсэн дүгнэлтийг,
Өмгөөлөгч Л.Пүрэвлхам шүүгдэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалан оролцож хэлсэн дүгнэлтдээ “Хүнийг алахад хүндэтгэн үзэх шалтгаан хэрэгтэй. Шалтгаангүйгээр хүнийг алахыг завдана гэж байхгүй. Гэмтэл учруулсан, гэмтэл учирсан асуудлаас харахад энэ бол байж болохгүй зүйл гэж харж байгаа. Гэхдээ шууд хүнийг алахыг завдсан гэж ярих нь учир дутагдалтай. Улсын яллагч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 16 дахь заалтад заасан гэмт хэргийн сэдэлт зорилго, гэм буруугийн хэлбэр”, “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл”-ийг нотлоогүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах” гэж хуульчилсан. Миний үйлчлүүлэгч анхнаасаа алах зорилгогүй байсан нь хохирогчийн өгсөн мэдүүлгээр хангалттай нотлогддог. Улсын яллагч хэн байгааг харах боломжгүй, гэхдээ хүн байгааг харах боломжтой гэж байна. Тухайн гарч ирсэн хүнийг С” мөн эсэхийг харах боломжгүй. Хэнийг ч гарч ирсэн ална гээд зогсож байсан гэдэг байдлаар ярьж байна. Хохирогч мэдүүлэгтээ “бид хоёр гэрт ороход Г” гэрт шүлсээ хаяад бөөлжих гээд, шээх гээд байхаар нь аваад гарсан юм” гэж мэдүүлсэн. Эндээс харахад Б.С” гэж хүн гэрээс гарч ирэхгүй байхыг үгүйсгэхгүй. Хэзээ нэгэн цагт гарч ирнэ, эсхүл гараад ир, гараад ирэхээр чинь алъя гэсэн үйл баримт байхгүй. Субьектив тал нь гэмт этгээдийн санаа зорилго, хүсэл эрмэлзэл, ухамсар, оюун санаа зэрэгт үндэслэдэг тул гэмт хэргийн дотоод мөн чанарыг илэрхийлнэ. Хэрэгт авагдсан баримтаар алахыг завдсан баримт нотлогдохгүйгээс гадна, санамсар болгоомжгүй үйлдлийн улмаас бусдад хүндэвтэр гэмтэл учруулсан гэж үзэхээр байна. Мөрдөн байцаалтад буцаах саналын үндэслэл нь шинжээчийн дүгнэлтүүд зөрүүтэй, шинжээч А” зөрүүтэй дүгнэлт гаргасан. Хавирга хугарсан талаар шинжээчийн аль ч дүгнэлтэд байхгүй. Лазер мед” эмнэлэгт үзүүлсэн цээж, нуруунд зөрүүгүй хугаралтай гэж бичигдсэн байгаа. “Мед трамма” эмнэлгийн дүрс оношилгооны хариу гэдэгт 8,9,10 гэж бичсэн. Гэтэл аль ч дүгнэлтэд зүүн 6, 7, 8, 9 хавирганы хугарал гэж байхгүй. Гэмтлийн зэрэг мэдүүлэгтэйгээ зөрж байна. Тээврийн хэрэгсэл нааш, цааш холхисон бол хэдэн удаа, ямар чиглэлд хөдөлсөн гэдгийг тодруулах, хувцсыг бүгдийг нь буцааж өгсөн байдаг ба ямар урагдал үүссэн юм, хувцсанд хийсэн шинжилгээгээр тодорхой болох боловч шинжилгээ байхгүй. Тээврийн хэрэгслийн доод эд ангид үзлэг хийгээгүй. Согтолтын зэрэг тодорхойлоогүй. Гэрч Б”ын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хэрэгт авагдсан мэдүүлэг зөрүүтэй. Гэрч Б” “Энэ хоёр маргалдаад гараад яваад орилоод байсан, амь авраарай гээд байхаар нь гарахад мөргөсөн байсан” гэдэг. Гэтэл “Бид хоёр гараад буцаж орсон” гэж хохирогч өөрөө мэдүүлдэг. Гэрээс ухраад гарсан нөхцөл байдал байдаг. Б.С” байна гэдгийг яаж таних вэ, харагдах боломжгүй. Техникийн шинжээчийн дүгнэлт байхгүй. Мөн шинжээчийн дүгнэлтээс харахад цээж хэсгээр нэг удаа гарсан мэт харагдаж байна. Шүүгдэгч хүн мөргөх шиг болсон нэг зүйл дээгүүр гарсан гэдэг, дээгүүр нь гарсны дараа Б” яаж байгаа юм бэ гэсэн. Б”ын мэдүүлгээр “гэрээс гараад ирэхэд үүдэнд хохирогч машин доор байж байсан, хүүе буугаач гэхэд буухгүй яваад өгсөн” гэж байгаа. Шинжээчийн дүгнэлтэд “дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл, нэг удаагийн үйлчлэлээр гэж дүгнэсэн. Машинаар мөргөсөн, унасан, дээгүүр нь гарсан гээд гурван удаагийн үйлчлэл гэж харагдахаар байна. Тэгэхээр дээгүүр нь гарсан, мөргөсөн үйлчлэлийн асуудал байхгүй байна. Эрүүл мэндтэй холбоотой зардал хохирол төлбөрийг төлж байсан. Сүүлд өгсөн баримт нь 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн “Монос” эмийн сангаас эм авсан авсан баримт байх ба авсан зүйл нь хамрын ханиад хүрэхэд хэрэглэдэг эмийн төлбөр байна. 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр “Сод монгол групп” ХХК-с шатахуун авсан баримт байгаа нь өөрийн машиндаа авсан уу, эсхүл хэн нэгний машинд сууж явахдаа шатахуун авсан юм уу гэдэг тодорхойгүй. 2022 оны 04 дүгээр сарын 1-ний өдөр 7500 төгрөгөөр эд зүйл авсан юу авсан нь тодорхойгүй. 2022 оны 04 дүгээр сарын 4-ний өдөр авсан эм тариа нь юунд хэрэглэгддэг нь тодорхойгүй, “Мөнгөн гүүр” эмнэлэгт 35.000 төгрөгөөр ковид-19 шинжилгээ өгсөн, мөн өдөр “витамин Д” авсан байдаг, өнөөгийн нөхцөл байдлаас болоод өдөр бүр хүмүүсийн хэрэглэж байгаа зүйл. Ийм баримтаар 229.000 төгрөг нэхэмжилж байгаа нь учир дутагдалтай. Хүнийг алахыг завдсан гэж шийдвэрлэх боломжгүй, үүнийг нотолж тогтоогоогүй гэж үзэж байгаа учраас хэргийг прокурорт буцааж өгнө үү, эсхүл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг зүйлчилж өгнө үү. Шүүгдэгч нь хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн байгаа болно” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Мөн шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Г.Пагмаас “Шүүгдэгч Э.Б” согтуурсан үедээ автомашин жолоодсон, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож хүний биед гэмтэл учруулсан байх тул гэм буруутай гэж үзэж байна” гэсэн дүгнэлтийг гаргасан ба, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаж оролцсон.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Э.Б”ий холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч Э.Б” нь Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “П”” амралтын газрын орчим 2021 оны 03 дугаар сарын 26-аас 27-нд шилжих шөнө хохирогч Б.С”ын гэрт согтууруулах ундаа хэрэглэж, согтуурсан үедээ гэрт нь бөөлжиж, шүлсээ хаях” зэрэг зохисгүй үйлдэл гаргахад хохирогч Б.С”аас “миний гал голомтод шүлсээ хаялаа, одоо гэрээс явцгаа” гэсэн шаардлага тавихад “чи муу бацаан, хэзээ ийм болсон юм” гэж маргаан үүсгэж, _ улсын дугаартай Приус 20 маркийн тээврийн хэрэгслээр түүнийг мөргөж унагаан, нэг мөсөн гүйцээчихье гээд үргэлжлүүлэн түүний биен дээгүүр автомашинаар удаа дараа дайран гарч эрүүл мэндэд нь “хүзүүний 7-р нугалам, сээрний 1, 2-р нугаламын арын сэртэнгийн хугарал, зүүн талын 6,7,8,9-р хавиргануудын хугарал, зүүн тохой, сарвуу, шуу, нурууны зулгаралт бүхий гэмтлүүд бүхий хүндэвтэр хохирол учруулж “Хүнийг алах”-ыг завдсан үйл баримт нь:
-Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн шуурхай удирдлагын тасагт 2021 оны 03 дугаар сарын 27-ны өдөр бүртгэгдсэн дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 5 дахь тал),
-Хэргийн газарт 2021 оны 03 дугаар сарын 27-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 6-14 дэх тал),
-Хүний биед 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 15-17 дахь тал),
-Яллагдагчийн зөвшөөрснөөр мэдүүлгийг газар дээр нь шалгасан 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн тэмдэглэл (хавтаст хэргийн 18-21 дэх тал),
-Хан-Уул дүүргийн 14-р хороо “П”” амралтын газрын хойно гарсан ослын бүдүүвч зураг (хавтаст хэргийн 22 дахь тал),
-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 25-27 дахь тал),
-Хохирогч Б.С”ын 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...гэр дотор шүлсээ хаяад байсан, би гэрт байсан дөрвөн хүнийг хөөсөн. ...Б” ...“чи муу бацаан, хэзээ ийм болсон юм” гэж надтай маргалдсан. ...хажуу талаас цагаан өнгийн приус 20 маркийн тээврийн хэрэгсэл миний баруун талаас мөргөөд, би газарт унаад байж байтал миний дээгүүр Б” өөрийн машинтай гараад дахин урагш хойш бараг 2-3 удаа ухраад байсан. ...Б”, Гэрэлээ нар намайг машин доороос гаргах гэхэд Б” машинаа холдуулахгүй, ...дахин миний дээгүүр гарч цаашаа зугтаагаад явсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-19 дэх тал) болон түүний шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан),
-Гэрч Ц.Г”ийн 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би тус газар нь яваад очтол С” гэртээ ороод орон дээрээ хэвтсэн байдалтай, ...Тухайн үед ...С” “Чи айлд шүлсээ хаялаа, чи манай гэрээс гар” гэж хэлтэл Г”, Б” нар нь манай дүүг авч гэрээс гараад Г”той заамдалцаж байтал цаанаас нь Б” машинтай мөргөж унагаасан гэж би С”ын ээжээс сонссон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 45-46 дахь тал),
-Гэрч А.Э”ын 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...С”ын ах нь гэх хүн миний утас руу залгаад “Б”ээ С”ыг машинаараа мөргөсөн юм шиг байна та хурдан хүрээд ирээрэй” гэж хэлсэн. . ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 48 дахь тал),
Гэрч Ц.У”ын 2021 оны 03 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 00 цаг 27 минутад миний дүү над руу залгаад ээжээ намайг авраач гэж орилсон. ...Яваад очтол миний хүү гэр дотор орон дээр хэвтэж байсан. Гар хуруу, хувцас, бие нь зулгаралт үүссэн их өвдөлттэй байсан. ...Болсон асуудлыг тодруулахад ...зуух руу шүлсээ хаяад, шээх гээд байсан учраас С” гэрээс гаргаад маргалдсан, харин Б” машинаа асааж ирээд миний хүүг дайрсан. Нэг удаа дайрчхаад буцаж ухраад нэг мөсөн гүйцээнэ гээд орилоод байсан гэсэн. ...Б” машины хаалгыг нь онгойлгож Б”ийг татахад дахин хааз дээрээ гишгээд дайрсан гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 54-56 дахь тал),
- Гэрч Б.Г”ын 2021 оны 03 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 58-59 дэх тал) болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан),
- Гэрч Н.Б”ын 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...С” Б” ахаа авраарай гэж гэрийн зүүн урд талд орилоод байхаар нь ...гараад хартал С” машины доод талд нь орсон, Б” машины жолоо дээр суусан байдалтай байсан, би Б”д хандаж “Наад машин доор чинь Сүхээ байна шүү дээ гэж хэлсэн боловч Б” надад хандаж “Яадаг юм би наадхыг чинь ална ” гэж машин доор С”ыг байгаа үгүйг нь тоохгүй дээгүүр нь гараад гэрийн хажуу талаар яваад өгсөн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 64-65 дахь тал) болон түүний шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан),
-Яллагдагч Э.Б”ий 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 100-102 дахь тал),
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 2830 дугаартай хүний биед хийгдсэн дүгнэлт (хавтаст хэргийн 69-70 дахь тал),
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 554 дугаартай материалаар хийсэн нэмэлт дүгнэлт (хавтаст хэргийн 133-115 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит нөхцөл байдлыг хуульд заасан арга хэрэгслээр тогтоож, оролцогчдын эрхийг зөрчсөн, хязгаарласан зэрэг нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүх дээрх нотлох баримтуудын нотолгооны ач холбогдлыг дүгнэж, шинжээчийн дүгнэлтийн нотломжийн түвшин, агуулга зэрэгт харьцуулалт хийсний үндсэн дээр хохирогч, гэрч, яллагдагчийн мэдүүлгийг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Пүрэвлхамаас хэргийн зүйлчлэлд маргаж, “хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх хангалттай нотлох баримт байхгүй, гэмт хэргийг үйлдэх шалтгаан, сэдэлт санаа зорилгыг тогтоогоогүй, шинжээчийн дүгнэлтийн зөрүүг арилгах, бусад зүйлд шинжилгээ хийлгэх зэрэг үндэслэлээр хэргийг прокурорт буцаах, эсхүл хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү гэсэн дүгнэлт гаргасныг хүлээн авах үндэслэлгүй гэж үзсэн. Учир нь:
Шүүх хэрэгт авагдсан дээрх нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгахад шүүгдэгч Э.Б”, гэрч Б.Г” нар нь хохирогч Б.С”ын гэрт согтууруулах ундаа хэрэглэж, согтуурсан, улмаар гэрч Б.Г” хохирогчийн гэрт шүлсээ хаях, бөөлжих зэрэг зохисгүй үйлдэл гаргахад хохирогч шаардлага тавьсан, улмаар Б.Г”, Э.Б” нар хохирогч Б.С”ын шаардлагыг эсэргүүцэж маргалдан шүүгдэгч Э.Б” нь тухайн үед өөрийн жолоодон явсан машинаар хохирогч Б.С”ыг мөргөж, энэхүү байдлыг харсан, хэргийн газар байсан гэрч Н.Б”аас “машины доор чинь Б.С” орсон байна, чи хүн аллаа шүү дээ” гэхэд Э.Б”ээс “яадаг юм би наадхыг чинь ална ” гэж хэлээд машин доор байсан С”ын биен дээгүүр нь автомашинтайгаа гарсан байдал, хохирогч Б.С”ын мэдүүлсэн “Б” өөрийн машинтай гараад дахин урагш хойш бараг 2-3 удаа ухраад байсан” гэж мэдүүлсэн зэргээр хэргийн үйл баримт, сэдэлт, санаа зорилгыг хангалттай тогтоожээ.
Хэргийн үйл баримт, хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаас дүгнэж үзэхэд хэрэгт цугларсан хохирогч, гэрч нарын мэдүүлгийг үгүйсгэх няцаах үндэслэл тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгчийн үйлдлийг болиулах шаардлага тавихад би наадахыг чинь ална, гүйцээчихье гэж хэлсэн зэргээс дүгнэхэд хүнийг алах санаа зорилго, сэдэлттэй байсан нь хангалттай нотлогдон тогтоогджээ. Харин шүүгдэгч Э.Б”ээс хүн алах санаа байгаагүй, нэг юм мөргөсөн, сандрахдаа хазаа гишгэсэн юм шиг байсан” гэх мэдүүлэг эсрэгээрээ хэрэгт авагдсан баримтуудаар үгүйсгэгдэж байна.
Мөн шүүгдэгч Э.Б” гэмт хэрэг үйлдэхдээ автомашин хэрэглэж Б.С”ад гэмтэл учруулсан хохирол хор уршгийн шинж чанар зэргээр хүнийг алах санаа зорилготой байсныг давхар нотолсон гэж үзэх үндэслэлтэй тул Эрүүгийн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг нотолсон гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ” гэж заасан.
2021 оны 03 дугаар сарын 26-аас 27-нд шилжих шөнө хохирогч бусдаас тусламж гуйснаар, мөн хэргийн газар байсан гэрч Н.Б” шаардлага тавьж, шүүгдэгч Э.Б”ий үйлдлийг таслан зогсоосон байх тул шүүгдэгчийн үйлдлийг “хүнийг алах”-ыг завдсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх өөрчлүүлэх тухай өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах үндэслэл тогтоогдоогүй.
Мөн шинжээчийн дүгнэлтүүд зөрүүтэй, хохирогчийн хавирга хугарсан талаар аль ч дүгнэлтэд байдаггүй гэж шүүгдэгчийн өмгөөлөгч маргаж, зөрүүг арилгах үндэслэлээр хэргийг прокурорт буцаах санал, дүгнэлт гаргасан бөгөөд хохирогч Б.С”ын эрүүл мэндэд учирсан гэмтлийг тогтоосон шинжээчийн 2830 дугаартай дүгнэлтээр “хүзүүний 7-р нугалмын арын сэртэн, сээрний 1, 2-р нугаламын хугарал, зүүн тохой, сарвуу, шуу, нурууны зулгаралт бүхий хүндэвтэр гэмтлүүд тогтоогдсон (хавтаст хэргийн 69-70 дахь тал), харин хохирогчийн эрүүл мэндтэй холбоотойгоор дахин нэмэлт шинжилгээ хийлгэхэд шинжээчийн 554 дугаартай дүгнэлтээр дээрх тогтоогдсон гэмтэл дээр “зүүн талын 6, 7, 8, 9-р хавиргануудын хугарал” бүхий гэмтэл нэмж тогтоогдсон, эдгээр гэмтлийг тогтоосон үндэслэл нь эмнэлгийн баримт бичигт буюу “Лазер мед” эмнэлгийн КТГ оношилгоо,“Мед трамма” эмнэлгийн оношилгоо, хохирогчийн биед хийсэн үзлэг, хэрэгт цугларсан бусад нотлох баримт зэрэгт үндэслэжээ. Иймд тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэх, няцаах үндэслэл тогтоогдоогүй, мөн хэрэг үйл явдал болсон үед өмсөж байсан хувцсанд шинжилгээ хийлгэх, техникийн шинжээчийн дүгнэлт гаргуулах зэргээр хэргийг прокурорт буцаах шаардлагагүй гэж үзсэн.
Иймд нэгтгэн дүгнэхэд хүнийг алах гэмт хэргийн объектив тал нь гэмт үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байхыг шаардах бөгөөд гэм буруугийн хэлбэр нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнээс учирч болох хохирлыг хүсч эсхүл хүсээгүй боловч үйлдлээрээ уг хохиролд хүргэсэн шууд болон шууд бус санаатай хэлбэртэй байдаг.
Тогтоогдсон үйл баримтаас хууль зүйн дүгнэлт хийвэл хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь шүүгдэгчийн үйлдэлтэй шууд шалтгаантай холбоотой, шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь нотлогдсон, шүүгдэгч Э.Б” өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, уг үйлдэл нь өөрийнх нь хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас таслан зогсоогдсон тул шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл байна.
Гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл нь шүүгдэгч Э.Б” согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байдал нөлөөлжээ.
Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хуульд нийцсэн байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Э.Б”ийг “Хүнийг алах”-ыг завдсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Мөн иргэдийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчийг гэм буруутай гэж гаргасан дүгнэлт үндэслэл бүхий байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,
-мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус заасан бөгөөд гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь гэмт хэргийн хохирол буюу шууд үр дагавар болох ба хохирогчийн эрүүл мэндийн хохирлын улмаас үүссэн гэм хорыг гэмт хэргийн хор уршигт тооцно.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”,
-505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах ...сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус хуульчилжээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.С”ын бие, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх ба, хохирогч Б.С”ын хувьд гэмт хэргийн улмаас 7.500.000 төгрөг эмчилгээнд зарцуулсан боловч зарим баримтаа цуглуулж чадаагүй байсан гэж тайлбарлаж, шүүхийн шатанд 2021 оны 12 дугаар сарын 24-нд 3.708.117 төгрөгийн баримтыг ирүүлсэн, шүүх хуралдаанд 229.117 төгрөгийн баримтыг шинээр гаргаж, нийт 3.937.234 төгрөгийн нотлох баримтыг хэрэгт ирүүлсэн.
Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж хуульчилсан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Э.Б” нь хохирогчид мөнгөн дүнгээр буюу :
2021 оны 03 дугаар сарын 29-ны өдөр 500,000 төгрөг
2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 120,000 төгрөг
2021 оны 03 дугаар сарын 31-ны өдөр 80,000 төгрөг
2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 110,000 төгрөг
2021 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 200,000, 300,000 төгрөг
2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 1,832,000 төгрөг
2021 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 900,000 төгрөг, дансаар нийт 4.042.000 төгрөгийг төлж барагдуулсан байна.
Мөн хохирогч Б.С”ын эмнэлэгт хэвтсэн зардалд 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 1.088.550 төгрөг, Мөнгөн гүүр эмнэлэгт бүсэлхий нурууны зураг авхуулахад 119.500 төгрөгийг тус тус төлж барагдуулсан баримт (хавтаст хэргийн 121-126 дахь тал) авагдсан, бүгд 5.250.050 төгрөгийг шүүгдэгч хохирогчид шилжүүлж, нөхөн төлжээ. Иймд хохирогчоос ирүүлсэн нотлох баримтын хүрээнд шүүгдэгч нь хор уршгийн зардлыг бүрэн төлсөн байх тул түүнийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.
Хохирогч Б.С” нь шүүх хуралдаанд цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай талаар мэдүүлэх ба энэхүү зардал бодитоор гараагүй байх тул цаашид гарах хор уршгийн зардлыг нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч санал, дүгнэлтдээ “Шүүгдэгч Э.Б”ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Шүүгдэгч Э.Б”д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэргийн шинж чанар нөхцөл байдал, хувийн байдал, хохирол хор уршиг зэргийг харгалзсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ялын доод хэмжээний талаар заагаагүй. Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан “шударга ёсны зарчим”, нийгмийн аюулын шинж чанарт нийцүүлэн түүний үйлдсэн үйлдэлд тохирсон ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэж Эрүүгийн хуулийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай. Шүүгдэгч Э.Б” цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн, битүүмжилсэн хөрөнгөгүй байна” гэсэн дүгнэлтийг,
Хохирогчийн өмгөөлөгч Э.Шинэцэцэг, Ч.Дэлгэрмаа нараас “Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлагатай холбоотой тусгайлан гаргах саналгүй” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Пүрэвлхамаас “Эрүүгийн хуулийн 2.8 дугаар зүйлд заасныг журамлан 10. 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй учир улсын яллагчийн гаргасан санал дээр нэмж хэлэх зүйл байхгүй.”гэсэн тайлбарыг тус тус гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж гэм буруугийн зарчмыг тодорхойлжээ.
Мөн гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл болон тухайн хүний хувийн байдал зэрэгт нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаардана.
Шүүгдэгчийн хувийн байдлыг судалсан нотлох баримт болох эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар ял шийтгэгдэж байгаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг; 1.2 дахь заалтад заасан 3гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” зэргийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.гэж заасан ба, мөн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна.гэж хуульчилсан тул эдгээр заалтыг баримтлан хорих ялын хэмжээг тодорхойлж, оногдуулах үндэслэлтэй.
Шүүгдэгч Э.Б”ийг “Хүнийг алах”-ыг завдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцүүлэн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал буюу согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн, мөн тээврийн хэрэгслээр хохирогчийн биен дээгүүр гарч хохирол учруулсан хор уршгийн шинж чанар, үйлдлийн шинж байдал, нөгөө талаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
3. Бусад асуудлын талаар: Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б” овогт Э”ын Б”ийг “Хүнийг алах”-ыг завдсан гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б” овогт Э”ын Б”ийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б”д оногдуулсан 2 (хоёр) жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Э.Б”д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.С” нь энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Э.Б”д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх хорих ялыг 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн тоолсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, мөн хугацаанд улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд нь давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Э.Б”д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДОРЖСҮРЭН
ШҮҮГЧИД И.ГАНБАТ
Х.ОДБАЯР