Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2017/00052

 

2016 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2017/00052

Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, .... дүүрэг, ... дүгээр хороо, ... ... дугаар байрны ... тоот хаягт байрлах, П.Х ХХК-ийн

 

Хариуцагч: Улаанбаатар хот, ... дүүрэг, ... дүгээр хороо, ... хотхоны ... дүгээр байрны 00 тоот хаягт байрлах Ш.А.Снд холбогдох,

 

Хамтран ажиллах гэрээний үүрэгт 48,419,518.51 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт ирүүлсэн зохигчдын эвлэрлийг хүлээн авч хянаад:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч П.Х ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: П.Х ХХК нь Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Алтай хотхоны нийт 11 орон сууцны ашиглалт, үйлчилгээг хариуцан ажилладаг. Дээрх 11 орон сууцны 8, 10, 12, 14 дүгээр байрнуудын 629 айл өрхийн нийтийн эзэмшлийн үйлчилгээг Ш.А.С нь хариуцдаг. Ш.А.С нь Алтай хотхоны 8, 10, 12, 14 байрны орцны халаалт, гражийн халуун ус, цэвэр ус, бохир усны төлбөрийг манай байгууллагад гэрээний үндсэн дээр эрх бүхий байгууллагаас батлагдсан үнэ тарифын дагуу төлөх үүрэгтэй. Гэтэл тус сууц өмчлөгчдийн холбоо айл өрхүүдээсээ төлбөрөө авсан атлаа манай байгууллагад төлөх ёстой төлбөрийг цаг тухайд нь төлөхгүй өдийг хүрлээ. Улмаар Ш.А.Сны гүйцэтгэх захирал Г.Азжаргалд төлбөрөө төлөх талаар удаа дараа шаардахад айл өрхүүдээсээ төлбөрөө авсан даруйдаа танай байгууллагын төлбөрийг төлнө гэдэг боловч одоог болтол төлөөгүй байна. Иймд үндсэн төлбөр 42,092,434.33 төгрөг, алданги 6,327,084.18 төгрөг, нийт 48,419,518.51 төгрөгийг Ш.А.Сноос гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: ...Нэхэмжлэгч нь 48,419,518.51 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн алданги болох 6,327,084.18 төгрөгийн шаардлагаасаа татгалзаж, ашиглалтын хуримтлагдсан үндсэн төлбөр болох 42,092,434.33 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгааг хариуцагч хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор бүрэн төлж дуусгасан байхаар харилцан тохиролцов... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч П.Х ХХК нь хариуцагч Ш.А.Снд холбогдуулан Хамтран ажиллах гэрээний үүрэгт 48,419,518.51 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Нэхэмжлэгч нь 48,419,518.51 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн алданги болох 6,327,084.18 төгрөгийн шаардлагаасаа татгалзаж, ашиглалтын хуримтлагдсан үндсэн төлбөр болох 42,092,434.33 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгааг хариуцагч хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулах-аар тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй шүүх үзлээ.

 

Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч П.Х ХХК нь 48,419,518.51 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн алданги болох 6,327,084.18 төгрөгийн шаардлагаасаа татгалзаж, ашиглалтын хуримтлагдсан үндсэн төлбөр болох 42,092,434.33 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгааг хариуцагч Ш.А.С хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 400,050 төгрөгийг улсынорлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 200,025 төгрөг, хариуцагч Ш.А.Сноос 200,025 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч П.Х ХХК-д буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ М.МӨНХТӨР