Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 102/2017/00126/И

 

 

2017 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2017/00219

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                              

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, .... дүүрэг, ... дугаар хороо, ... хотхоны ... дугаар байрны ... тоот хаягт байрлах К.Ю.М ХЗХны нэхэмжлэлтэй иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Ч.Цг эрэн сурвалжлуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Солонго оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч К.Ю.М ХЗХны итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жаргалсайхан нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Ч.Ц нь 2014 оны 08 дугаар сарын 13 ны өдөр манай хоршоотой 196/14 тоот Зээлийн гэрээ байгуулан 500,000 төгрөгийг сарын 3,0 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаатай ахуйн хэрэглээний зориулалтаар зээл авсан. Энэ хугацаанд үндсэн зээлээс төлөлт 1,500 төгрөг, зээлийн хүүнээс 102,310 төгрөг төлсөн бөгөөд 2015 оны 3 дугаар сараас гэрээний үүргээ биелүүлээгүй. Өнөөдрийн байдлаар үндсэн зээл 498,500 төгрөг, хүү 293,564 төгрөг, нийт 792,064 төгрөг болсон. 2016 оны 11 дүгээр сард шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хаягийг тодруулан дахин нэхэмжлэл гаргах талаар захирамж гарсан. Ч.Цтай холбогдож байсан дугаарууд 95642044, 99267682. Түүний одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй оршин суух хаяг нь тодорхойгүй байх ул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

     ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч К.Ю.М ХЗХ нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Ч.Цг эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь Ч.Цд холбогдох 792,064 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийгСонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байх ба тус шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 06833 дугаартай захирамжаар хариуцагч нь хаягтаа оршин суудаггүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

 

Ч.Ц нь 792,064 төгрөг гаргуулах иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд бөгөөд оршин суух хаяг болох Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны Бага наран 44 дүгээр гудамжны 3Б  тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 06833 дугаар захирамж зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь түүний оршин сууж байгаа газрын хаягийг тогтоох боломжгүй байх тул эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг хангах нь зүйтэй.

 

Ч.Цо нь /РД: ... утас: .... болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133-р зүйлийн 133.1.9 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

 

                                                                                    ТОГТООХ нь:

 

1.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэхь хэсэгт зааснаар Ч. Ц-г эрэн сурвалжилсугай.

 

2. Ч.Ц-г эрэн сурвалжлах ажиллагааг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст даалгасугай.

 

3.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

4. Шийдвэрийг нэхэмжлэгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                        М.МӨНХТӨР