Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашнямын Доржсүрэн |
Хэргийн индекс | 187/2022/0262/Э |
Дугаар | 2022/ШЦТ/255 |
Огноо | 2022-04-07 |
Зүйл хэсэг | 10.1-1, |
Улсын яллагч | Г.Мижиддорж |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 2022/ШЦТ/255
2022 04 07 2022/ШЦТ/255
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж, шүүгч Х.Одбаяр, шүүгч Т.Алтантуяа нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,
иргэдийн төлөөлөгч С.Будрагчаа,
улсын яллагч Г.Мижиддорж,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.У”, түүний өмгөөлөгч Ө.Учрал,
шүүгдэгч Ж.Г”, түүний өмгөөлөгч Ж.Тамир, Ц.Гансүх, Г.Урангуа,
гэрч Д.Д”,
шинжээч Ц.Г”, М.Э”, Б.Д”, Б.Ш” /цахимаар/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:
Т”овогт Ж” Г”ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 211000000 0505 дугаартай, 3 хавтас хэргийг 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хянан хэлэлцэв.
Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн гэмт хэргийн товч агуулга:
Яллагдагч Ж.Г” нь Хан-Уул дүүргийн 00 дүгээр хорооны задгай тоот буюу Буянт-Ухаа-2 хорооллын ард байрлах “М”” ХХК-ийн эзэмшлийн хашаанд дахь Монгол гэрт 2021 оны 06 дугаар сарын 04-өөс 2021 оны 06 дугаар сарын 05-нд шилжих шөнө иргэн Х.Б”тай маргалдан зодож биед нь гавлын дагз, баруун чамархай, зүүн зулай ясны хугарал, тархины няцрал, аалзан хальсны доорх цус харвалт, нүүр, их биеийн мөчдийн шарх, зулгаралт, цус хуралт гэмтлийг учруулж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч, шинжээч нарын өгсөн мэдүүлэгт:
1. Шүүгдэгч Ж.Г”аас: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс уучлалт гуйж байна. Хохирогчийг би ах шигээ бодож байсан. Би бүх зүйлийг үнэнээр нь хэлнэ.
2021 оны 06 дугаар сарын 4-ний өдрийн 15 цагийн үед хашаанд очиход талийгч Х.Б” ах байгаагүй, гэр нь цоожтой, хашаанд нь Саруул гэж хүн хүүхэдтэйгээ машины дугуйг засаж байсан. Х.Б” ахыг хүүхдийнхээ шүүх хуралд оролцох гээд явсан гэж надад хэлсэн. Б” ах өөрийн машинаар надад барилгын материал авч өгнө гэж тохиролцсон байсан. 5 цагийн үед ирэхээр нь дагаар гэрт нь ороход “ах нь хүүдээ юм хэлж чадсангүй, 2.6 жил өгөөд явуулчихлаа” гэж байсан. Би танд хэцүү байвал өнөөдрийн ажлаа хойшлуулах уу гэхэд “зүгээрээ хийнэ” гэсэн. Нисэхийн хашаанаас шавар зуурагч аваад очиход орой 20 цагийн үед цемент авна гэсэн. Энэ үед утас дуугарахаар нь авахад Д” эгч “Ах чинь сэтгэл санаа тавгүй байгаа шүү, машин барихад зүгээр биз дээ” гэхээр нь зүгээрээ болохгүй бол дүү нь очоод хоноё гэж хэлсэн. 21 цагийн үед 2 тонн цемент ачуулаад манайд 00 цагийн үед очсон. Би хүүхдүүдтэйгээ ачааг нь буулгаад Б” ахынд очиж хоноод ирье гэж хэлээд явсан. Шөнийн 01 цагийн үед “Сод монгол” шатахуун түгээх станцаас түлш хийж өгөөд гэрт нь очсон. Гэрт нь ороод гал түлээд энэ үед Х.Б” ах хөргөгчөөс хиам гаргаж ирээд хүрэн, саарал өнгийн иштэй хутгаар зүссэн. Х.Б” ах сэтгэл санаа тиймхэн байна, 100 татъя гэхээр нь цүнхэнд байсан архийг гаргаж өгөөд дайлсан. Х.Б” ах надад архи байгааг мэдэж байсан. Та бид хоёрыг Д” эгч загнана шүү дээ гэхэд ах нь өөрөө зохицуулна гэсэн. Би “дүү нь архи уухгүй байгаа” гэхэд ахтайгаа хань болоод хэсэг суучих гэсэн. Тухайн архи нь 60 градусын 1 литрийн архи байсан. Архи уугаад сууж байхдаа хүүхдийнхээ талаар ярьсан, өөр зүйл яриагүй. Надад хийж өгөхөөр нь эхний гурван хундагыг амсаад өгсөн. Маргааш нь Ерөнхийлөгчийн сонгуульд Чингэлтэй дүүргийн намын хороонд менежер хийх байсан тул маргааш ажилтай, нөгөөдөр нисэхийн ажилтай, мөн маргааш сайн өдөр тул байшингийн хундам цутгана одоо унтъя” гээд ор засаад, дэвсгэр даавуу нь байсан. Надад бүтээлэг авч өгөөд нөмөрчих гэсэн. Би хувцсаа цүнхэндээ хийгээд унтсан. Унтахдаа Х.Б” ахыг одоо амраарай гэж хэлээд унтсан. Шөнийн 02-04 цагийн үед сэрэхэд гэнэт Х.Б” ах “ална” гээд над руу дайрахаар нь “дүү чинь байна шүү дээ ахаа” гэхэд ойлгож байгаа юм байхгүй байсан. Тэгээд “та намайг яаж байгаа юм бэ, дүү Г” нь байна шүү дээ” гэж хэлээд ноцолдож байснаа санаж байна, өөр юу болсныг санахгүй байна. Өглөө Г”гэдэг хүн хаалга онгойлгож надаас Х.Б” ах хаана байна гэхээр нь газар байсан ах руу заасан. Хэсэг хугацааны дараа, зүүн талын орон дээр сууж байхад утас дуугараад Д” эгч “юу болсон бэ, ах чинь яагаад утас авахгүй байна вэ” гэхээр нь Ах бид хоёрын дунд асуудал болсон байна гэж хэлэхэд эгч нь ажлаа тарж байна яваад очъё гэж хэлсэн. Би үүдэнд зүүн талд зогсож байсан. Д” эгч гаднаас орж ирээд “юу болов” гээд гэрийн эд зүйлийг цэгцэлж эхэлсэн. Би “ах бид хоёрын дунд ийм юм болмооргүй юм, би юу болсныг мэдэхгүй байна” гэж хэлсэн. Цус асгарсан байсан. Үүдэнд савтай ус байсан, ус буцалгагч ширээн дээр байсан болохоор асгарсан байх гэж бодож байна. Тэгтэл Д” эгч ахыгаа орон дээр гаргаад өгчих гэхээр нь өргөөд орон дээр гаргахад согтуу хүн шиг л байсан. Цэвэрлэгээгээ үргэлжлүүлж байгаад ах босоод ирвэл “шараа” тайлаад гайгүй байлгүй дээ” гэж хэлэхэд чи юу яриад байгаа юм одоо яв, явахгүй бол цагдаа дуудна шүү гэхээр нь би явахаар болоод хүүхэд рүүгээ утсаар ярихад хүүхэд маань миний машин эвдэрсэн байх гэхээр нь ажил руугаа утсаар ярихад машин завгүй байна гэсэн. Би гараад алхсан. Миний биеэс цус гарсан, хувцас цус болсон байсан. Тухайн өдөр халуун өдөр байсан тул би дэлгүүрээс рашаан аваад Нисэхийн “Спорт цогцолбор”-ын автобусны буудлаас цэнхэр автобусанд суухад “Сонсголон”-гийн автобусанд андуураад суусан байсан. Би гэртээ харих гэж Багшийн дээд рүү явдаг автобусанд суух ёстой байсан. Таван шараас автобусанд дамжиж суугаад явж байхдаа унтаад сэрэхэд хэтэрсэн, Бөхийн өргөөний автобусны буудал дээр явж байхад буусан. Цус гараад байхаар нь эмийн сан орж шархны тос аваад “Американ” зочид буудалд өрөө авч ороод шархаа угааж цэвэрлэж байхад манай ажлын хүн над руу залгаад “Г” ахаа таныг энд цагдаа асуугаад байна” гэсэн. Тэгэхээр нь юу болсон бэ гэдгийг мэдэх гээд ажлынхаа Тэрбиш гэдэг хүн рүү яриад юу болсон асуугаад өгөөч хэлэхэд над руу буцааж залгаад “хүүхдүүд нь эмнэлэгт хэвтүүлсэн, тэгээд таныг асуусан юм шиг байна” гэж хэлсэн. Би скайтелын утсаа авсан, нөгөө утсаа айлд үлдээсэн байсан. Скайтелын утас цэнэг нь дуусах гэж байсан. “Г” ахын дүү хаана байна” гэхээр нь Бөхийн өргөөний “Американ” зочид буудалд байна гэхэд яваад очъё хэлэх юм байна гэхээр нь би хүлээж байна гэсэн. Хэсэг хугацааны дараа цагдаа ирээд бариад аваад явсан. 2021 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 14-15 цагийн хооронд Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст Эрболд гэдэг байцаагч мэдүүлэг авсан. Надад ямар хэрэгт холбогдуулж мэдүүлэг тайлбар авч байгаа талаар хэлээгүй, юу болсон талаар ярь гэсэн. Би болсон асуудлын ярьж өгсөн. Би “хүүхэд нь хорих газар руу явсан байхад нь ахыгаа явуулаад яах вэ дээ” гэж бодоод зэвсэг барьсан талаар нь хэлээгүй. Би мэдүүлэг тайлбараа өгөөд явж байх үедээ Д” эгчтэй шатан дээр таараад ахын бие яаж байна гэж асуухад “өө гайгүй” гэхээр нь гайгүй юм байна гэж бодоод явж байсан. Шүүхийн эмнэлэгт очиж үзүүлээд буцаад явж байхдаа ажил руугаа “маргааш очиж чадахгүй юм шиг байна” гэж мессеж бичсэн. Би “одоо намайг явуулах уу” гэж асуухад “юу яриад байгаа юм, нөгөө хүн чинь нас барсан, одоо хорино” гээд нас барсан талаар нь мэдсэн. Шөнө цагдаагийн хэлтсийн хүлээлгийн зааланд гавлаад хонуулсан. Өглөө 2021 оны 06 дугаар сарын 6-ны өдөр 7 цагийн үед 2 давхарт өрөөнд оруулаад мэдүүлэг авсан. Мэдүүлэг авахад нас барсан талаар хэлээгүй. Дараа нь “одоо би үнэнийг хэлье, ах над руу хутга бариад дайраад асуудал ийм боллоо” гээд тодорхой хэлсэн. 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хэргийн материалтай танилцахад тухайн мэдүүлэг нь байхгүй болсон, өөрчлөгдсөн байсан. 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд хүсэлт гаргасан. Байцаагч мэдүүлгийг сольсон учраас прокурор буруу ойлгосон байх. Зүйл ангийг өөрчлөөд өгөөч гэж прокурор Ц.О”, А” нарт удаа дараа гаргаж хүсэлт гаргаж байсан. Майк хэзээ хаана тайлагдсан бэ гэдгийг мэдэхгүй байна. Биеийн үзлэгийн талаар авсан цагдаагийн зураг маш тодорхой авсан байсан. Миний биед 27 сантиметр зүсэлттэй, баруун гарын шуунд 2 шархтай гэх мэт 11 шарх байсан. Шинжээчийн дүгнэлтэд яагаад мохоо зүйлийн үйлчлэлээр гэж гаргасан нь эргэлзээтэй байна. Шүүх эмнэлгийн 2772 дугаартай шинжээчийн дүгнэлтээр цусны бүлэг тохирч байна гэж гарсанд эргэлзэж байна. Шүүх эмнэлгийн цогцост үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлтэд 2021 оны 06 дугаар сарын 06-ны 00 цаг 40 минутад нас барсан гэж бичиж алдаа гаргасан. Х.Б” гэж хүний цусны шинжилгээ 1 дүгээр бүлгийн цустай байна. Жолооны үнэмлэх дээр нь 1 дүгээр бүлгийн цустай гэж байгаа. Гэтэл яагаад 3 дугаар бүлгийн цус гэж гарсан нь эргэлзээтэй байна.
Анхнаасаа энэ хэргийг над руу дайрсан учраас би биеэ хамгаалах гэсэн. Тухайн үед бор иштэй хутга байсан, хутгыг олж өгөөгүй, миний нөмөрч унтсан дэвсгэр даавууг олж, цус байгаа эсэхийг шалгуулъя гэсэн боловч олоогүй. Би өөрөө өөртөө гэмтэл учруулах ухамсартай хүн биш, миний гэмтэл бол тухайн үед үүссэн. Тухайн үед болсон асуудлыг би бодоод байхад унтаж байхад хохирогч гарч орсон юм шиг байгаа юм, эргэж орж ирээд гэв гэнэт танихгүй хүн унтаж байна гэж бодоод над руу дайрсан байх гэж бодож байна, ус асгасныг мэдэхгүй, сандал угаасаа эвдэрхий байсан, шинжээч банз шиг юмаар, хавтгай зүйлээр гэмтэл үүссэн байх гэж ярьж байна, би бодохдоо ширээний ирмэгийн талаар №26, 27 дугаар зурагт байгаа, тэнд том цус байгаа, тэр рүү унасан байх гэж бодоод байна, санахгүй байна, үүдээр хүмүүс шагайхад би жаахан ухаан орсон, ах хаана байна гэхэд нь би толгойгоороо зааж газар байна гэж хэлсэн. Гэтэл намайг тэр гэрчтэй “ах бид хоёр архи уугаад” гээд ярьсан гээд байгаа, тэр хүнтэй тийм зүйл яриагүй, энэ хүний мэдүүлэгт нөлөөлөл орсон болов уу гэж бодож байна. Би мөнгө яриагүй. Бурханы ёсонд байдаг байгаа учраас тэр хүнд зориулсан зардал учраас тэр мөнгийг нь би өгчихөө гэж хэлсэн. Би аюулгүй байдлын инженер хийж байсан. Та нарын ах дүү нарын нисэх аюулгүй байдлыг хангаж ажиллаж байсан. Монгол Улс шүүх засаглалтай, хэргийг шударгаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн мэдүүлгийг,
2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.У”ас: 2021 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн өглөө 9-10 цагийн үед аав руу хоёр удаа залгахад утсаа аваагүй. Хэсэг хугацааны дараа Д” эгч залгаад “аав нь зодуулсан байдалтай байна, Г” тэгж байна хүрээд ирэх үү” гээд би очсон. Гэрт очиход сандал эвдэрсэн, ус асгарсан, зурагтын тавиур 2 давхар шилэн ширээ хагараад бяцарсан, нэлээн их цус болсон байсан. Хажуу талд нь манай аав хувцас нь норсон, хоёр нүд нь бүлцийсэн байдалтай унтаж байсан. Би “Г”ыг та сэрээч ээ, нэгнээ аллаа шүү дээ, яаж байгаа юм бэ” гээд босгосон. Аавынхаа хувцсыг тайлаад хуурай даавуу нөмөргөж, орон дээр нь гаргаж хэвтүүлсэн. Тэгээд асгарсан цусыг цэвэрлэж байхад үед Г” ах “нэг хүн рүү утсаар яриад, ахтайгаа хамт “шараа” тайлмаар байна” гэж хэлж байсан. Д” эгч сонсоод “юу яриад байгаа юм архи ууна гэж байхгүй, гэр орноо цэвэрлэнэ” гэж хэлсэн. Бид хоёр аавыг нэлээд согтсон байна, сэрэхээр нь “Мөнгөр гүүр” эсхүл Гэмтлийн эмнэлэг аваад явъя гэж ярилцсан. Г”ын гар нь зүсэгдсэн байхаар нь бинтээр боож өгөөд явуулсан. Аав даарсан байсан тул дулаацуулах гээд тэврээд хэвтэж байхад гэнэт татганасан. Тэр даруй түргэн дуудсан, удалгүй ирсэн. Түргэн цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байсан. Бид цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгч байхад Банзрагч гэдэг байцаагч “Г”ыг бариад ирсэн байгаа, та нар гарахдаа Г”ад янз бүрийн юм хэлж, үйлдэл гаргаж болохгүй шүү өөр хаалгаар гараад яваарай, бид холбогдох мэдүүлгээ авна” гэж хэлсэн. Аав газар хэвтэж байхдаа хоёр нүд нь хөхөрсөн, язарсан, зүсэгдсэн шархтай, маш их даарсан байсан тул сэрэхээр нь эмнэлэг авч явна гэж бодож байсан. Тэр үед Г”тай анх удаа л уулзаж байсан. Оршуулгын зардалд 13.800.000 төгрөг хүлээн авсан. Аавыгаа алдсандаа маш их гомдолтой, бүгд л сэтгэл санааны хямралтай байна. Бид аавыгаа үнэгүйдүүлээгүй шүү. Би аавыг маань алсан байна гэж харж байна. гэсэн мэдүүлгийг,
3. Гэрч Д.Д”гаас: Хохирогч Х.Б”тай хамтран амьдраад 11 жил болж байсан, гэрлэлтийн баталгаагүй. Хуульд заасан эрхээ ойлгосон, татгалзахгүй, мэдүүлэг гаргана. Ж.Г”ыг 2019 оны 8 дугаар сараас мэддэг болсон. 2021 оны 06 дугаар сарын 05-ны өглөө 09 цагийн үед нөхөр Х.Б” руу залгахад утсаа авахгүй байсан. 20-иод минутын дараа Ж.Г” манай нөхрийн утсыг авахаар нь “манай хүн яагаад утсаа авахгүй байгаа юм бэ” гэхэд “Ах бид хоёр архи уугаад нэг юм болсон, та ирж байна уу” гэхээр нь ажлаасаа 10 цагт буугаад очно гэсэн. 10.00 цагт ажлаа тараад ирэх замдаа охин У” руу нь яриад “аав нь утсаа авахгүй өөр хүн авч байна, ажил чинь ойрхон байгаа бол хурдан ир” гэж хэлсэн. 11 цагийн үед бид хоёр хамт гэр рүү орсон. Хаалга онгорхой, гэрт ороход Ж.Г” баруун талын орон дээр цээж нь дээгүүрээ хувцасгүй, дээш харсан унтаж байгаа байдалтай байсан. Манай нөхөр пийшингийн ар талд хэн нь танигдахгүй, улаан цусан дунд, нүүр ам нь хавдаж, хөхөрсөн, футболк, өмд гуталтай газар хэвтэж байсан. Хоёр нүд нь танигдахгүй, У” “аниа энэ аав мөн үү” гэсэн. Гэрийн хойморт байсан телевизорын суурь хагарсан, телевиз газарт унасан, цус болсон, зүүн хойд хэсэг гайгүй, баруун тал сонин байдалтай болсон байсан. Би аав нь мөн шүү дээ гээд усны савнаас ус аваад цацаад, таньж байна уу гэхэд “аан гээд толгой дохисон. Ж.Г”ыг сэрээхэд босоод суусан. Ж.Г” цээж нүцгэн, биед нь гэмтэл шарх харагдаагүй. Х.Б”ын хувцсыг У” бид хоёр арай гэж тайлаад даавуунд ороож зүүн талын орон дээр гаргах гэхээр өргөж дийлэхгүй байсан учраас Ж.Г”тай хамт өргөж орон дээр гаргасан. Энэ үед тархи нь гурван газар язарсан, цус нь тогтсон, хамар дээр язарсан нь цус нь тогтоогүй, цус гарч байсан. Гэрийн эмийн сангаас хөвөн тавьж тогтоох гэж үзсэн боловч тогтохгүй байсан. Гэр цус, нөж болсон байсныг У”, Ж.Г” нар цэвэрлэсэн. Би яах учраа олохгүй байсан, надаар 2-3 удаа цустай угаадас асгуулсан. Ж.Г” хүнтэй утсаар яриад “ах нь байна ахындаа сонин байдалд ороод байна, ахдаа гайгүй өндөр градустай архи олоод ир” гэхээр нь би түүнд чи юу яриад байгаа юм, юун архи, чи яв гээд хөөхөд дээгүүрх цамцаа өмсөөд, ууттай аяга байсныгаа аваад гараад явсан. Ж.Г”ыг гараад явсны дараа Х.Б” сонин болоод байхаар нь түргэн тусламж дуудсан. Түргэний эмч ирээд нэг тариа хийгээд “зүрх нь дийлэхгүй байна, яаж ч чадсангүй” гэж хэлсэн. Түргэний эмч цагдаа дуудсан байх. У” бид хоёр дүү нар, хамаатан саданг дуудсан. Заазуурыг зурагтын орчмоос У” надад авч өгсөн, заазуур цустай байсан тул гаргаж гадаа нүүрсний амбаарын хажууд тавьсан. Цагдаа ирж авахад яг тэр чигээрээ цустайгаа байсан. Дараа нь цагдаа нар хутгыг ирээд аваад явсан байна лээ. Хутгыг би анзаараагүй. Архины шил цус болоогүй хувцасны шүүгээний орчим байсан. Ж.Г” утсаар ярихад нь ах чинь эмнэлэгт байгаа гэж хэлсэн. Би цагдаагийн хэлтэс дээр Ж.Г”тай тааралдахдаа юу ч яриагүй. Цагдаагийн ажилтан та нөхрийгөө нас барсан гэдгийг хэлж болохгүй шүү гэж хэлсэн. Би урьд Х.Б”, Ж.Г” нарыг маргалдаж байсныг, таарамжгүй харилцаа зэргийг хараагүй. гэсэн мэдүүлгийг,
4. Шинжээч Б.Д”гаас: 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 2703 дугаартай дүгнэлтэд хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх хувцаснууд дээр цусны ул мөр илэрсэн. Илэрсэн цус нь О(I) бүлгийн харьяалалтай хүний цус байсан. Шинжилгээнд хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх 8 ширхэг хувцас нь бүгдэд нь улаан хүрэн өнгийн толботой байсан. Хөгцөрч муудсан, нойтон зүйлийн бохирдолттой хувцас ирүүлсэн. Цус байгаа эсэхийг устөрөгчийн хэт ислээр шалгаж цус илрүүлээд тухайн цусыг хүний цус уу, амьтны цус уу гэдгийг ялгахын тулд “bluestar otpr” гэдэг тестийн аргаар шинжилж хүний цус болохыг тодорхойлсон. Тухайн цусны бүлгийн харьяалал тогтоох гэж нэлээд хугацаа алдсан, тухайн илрүүлсэн цус нь хөгцөрч муудсан байсан учраас бүтэц алдах магадлал өндөр байсан. Шинжилгээний явцад тухайн бүлгийн харьяалал тодорхойлдог аргаар шинжилсэн. Уг тестийн аргаар 3-4 удаагийн давтамжтай, мөн хяналт, лиазын арга гэдэг зүйлээр давхар хянасны үндсэн дээр тухайн хувцсан дээрээс илэрсэн цус нь 1 дүгээр бүлгийн харьяалалтай хүний цус байна гэдэг дүгнэлт гаргасан. Улаан хүрэн өнгийн цус илэрсэн хувцас бүрээс шалгаж дээж авсан. Хамгийн гол нь улаан хүрэн өнгийн зүйлийг бэхжүүлж авахдаа хөгцөрч, муудсан зүйлийг ялгаж, үр дүн гарах магадлалтай гэсэн толбыг авсан. Уг хувцас нь нойтон чийгтэй, уутанд боосон байдалтай ирүүлсэн, хар ногоон өнгийн хөгцрөх магадлалтай, эсүүдийн задрал үүсэх магадлал өндөр болсон хувцаснууд байсан. Тухайн хувцаснуудаас дээж бэхжүүлж аваад дээр дурдсан аргуудаар бүлгийн харьяалал тогтоосон. 2, 3, 4 дүгээр бүлгийн цус холилдоход өөр бүлгийн харьяалал гарах магадлалтай. Ижил бүлгийн харьяалалтай цус холилдох эсэхэд жишээ нь 3 дугаар бүлгийн цус нь дотроо дэд бүлгүүд байдаг. Тухайн хоёр хүний цус нь “BO” гэсэн дэд бүлгийг агуулсан байсан бол холилдоход 1 дүгээр бүлгийн цус гарах боломжтой. Шууд энэ бүлгийн цус холилдоход 1 дүгээр бүлгийн цус гарна гэж хэлэх боломжгүй. Хоёр өөр бүлэг, эсхүл 1 дүгээр бүлгийн цус холилдоход болон бусад эд зүйлд наалдсанаас шалтгаалан тухайн бүлэг өөр гарах боломжтой. Гэхдээ ямар бүлгийн цус хоорондоо холилдсон гэдгээс хамаарч ямар бүлгийн цус гарах вэ гэдэг онолын хувьд өөр байдаг. Энэ хоёр хүний шингэн цусны бүтэц нь “BB” эсхүл “BO” гэсэн дэд бүлэг агуулснаас шалтгаалаад дүгнэлтэд дурдан 1 дүгээр бүлгийн цус гарах боломжтой. Тухайн хэргийн материал, өмхийрч, муудаж хөгцөрсөн, цусны бүтэц алдагдсан, 3 дугаар бүлгийн цус нь эсрэг биетийг агуулдаг учраас гадаад дотоод хүчин зүйлээс шалтгаалж бүтцээ алдаж эсрэг биет гэдэг зүйл байхгүй болсон тохиолдолд 1 дүгээр бүлгийн цус гарах боломжтой байдаг. Хувцасны материал, хадгалалт, тээвэрлэлт, ирүүлсэн байдал зэргээс шалтгаалж тухайн цусны бүтэц нь өөр гарах боломжтой байдаг.
-Хэргийн газрын үзлэгээр хураан авсан, шинжилгээнд ирүүлсэн 27см урттай шар эрээн өнгийн иштэй заазуур, 19 см урттай шар эрээн өнгийн иштэй хутган дээр цус илэрсэн. Хар өнгийн “Next” загварын 32 инчийн зурагтын суурин дээрээс хөвөн бамбарт бэхжүүлж авсан гэх арчдас дээр цус илрээгүй. 27см урттай заазуур дээр илэрсэн цус нь В(III) бүлгийн харьяалалтай хүний цус байсан. 19 см урттай хутган дээр илэрсэн цус нь хүний цус, дээж хүрэлцэхгүй байсан учраас бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй гэж гаргасан. Заазуураас илэрсэн цус III дугаар бүлгийн цус илэрсэн. Хохирогч болон холбогдогч нарын цусны бүлгийн харьяалал адилхан байгаа. Энэ 3 дугаар бүлгийн харьяаллыг хохирогч, холбогдогч гэдгийг биологийн шинжилгээгээр тодорхойлох боломжгүй байдаг. Тухайн цус нь хохирогч эсхүл холбогдогчийн цус уу гэдгийг ДНХ шинжилгээгээр нарийвчлан тогтоох боломжтой юм” гэсэн мэдүүлгийг,
5. Шинжээч Ц.Г”оос: 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 4894 дугаартай хүний биед хийгдсэн үзлэгээр Ж.Г”ын биед баруун дээд, доод зовхи, баруун шуу, зүүн эрхий хурууны төвгөр, шарх, баруун бугалагад зурагдал, цус хуралт, баруун өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдсон, гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, үрэх үйлдлээр үүсгэгдэнэ, гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт гаргасан. Баруун бугалагад зурагдал гэмтэл мохоо зүйлээр үүсгэгдэнэ. Мохоо зүйлд” Өөрийнхөө гадаргуугаар гэмтэл учруулж байгаа бүхий л зүйлийг хамааруулдаг. Ир, үзүүр хэсэгтэй зүйл мохоо зүйлд хамаарахгүй. Харин хутга заазуурын иш бол мохоо зүйлд орно. Параллель хоёр зураас үүссэн ирмэг тэгш бус шархтай гэсэн байгаа тул энэ нь мохоо зүйлээр үйлчилнэ. Баруун бугалгад үүссэн урт ташуу зураас бүхий гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Тухайн гэмтлийг өөрийн гар хүрэх хэсэгт гэмтэл учруулах боломжтой. Тухайн гэмтэл 23 сантиметрийн урттай байгаа тул унах үед үүсэх боломжгүй. Цус хуралт гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Зулгаралтууд нь үрэх үйлдлээр үүснэ. Зүүн шууны ар талд 2.5 сантиметр урттай гэмтэл нь ирмэг нь тэгш гэсэн байгаа тул ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүснэ, ир үзүүртэй зүйлд хутга, заазуур, шилний ирмэг гэх мэт зүсэх боломжтой хурц иртэй зүйлээр үүснэ. Харин дүгнэлтэд энэ хэсгийг нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ гэж бичсэн нь алдаа болсон байна. Тухайн дүгнэлт бүхэлдээ худал биш, худал дүгнэлт гаргах гэсэн ойлголтод энэ ойлголт хамаарахгүй, зүүн шууны гэмтлийг мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ гэж алдаа гаргаж бичсэн байна. Шуунд зүсэгдсэн шарх, баруун бугалга дагаад зулгаралт гэмтэл нь өөртөө учруулах боломжтой, гар нь хүрч үүсгэх боломжтой. Шуун дээр учирсан ир үзүүртэй зүйлээр үүсгэгдсэн шарх гэмтэл, баруун бугалга дагаж учирсан гэмтлийг аль нь эхэлж учирсан эсэхийг дэс дарааллаар нь тогтоох боломжгүй. гэсэн мэдүүлгийг,
6. Шинжээч Б.Ш”аас: 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 2712 дугаартай дүгнэлтээр шинжилгээнд ирүүлсэн хөвөн дээрх цусны ДНХ-ийн тогтоц нь Ж.Г”ын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. Шинжилгээнд ирүүлсэн хөвөн дээрх цусны ДНХ-ийн тогтоц нь биологийн лабораторийн 3264 дугаартай Х.Б” гэж хаягласан хатаасан цусны ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй байна гэсэн. ДНХ-р дүгнэлтийг гаргасан. ДНХ шинжилгээ нь бүлгийн харьяаллаас илүү өндөр нарийвчлалтай гардаг. Цусны бүлгийн харьяалал миний гаргасан дүгнэлтэд хамааралгүй, би ДНХ-ийн шинжээч юм.
Мөн 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 000 дугаартай дүгнэлтээр шар өнгийн иштэй заазуур дээрээс илэрсэн цусны ДНХ-ийн тогтоц нь ДНХ-ийн шинжилгээний 2712 дугаартай Х.Б” гэх хатаасан цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. ДНХ-ийн шинжилгээний 2712 дугаартай Ж.Г”ын гэх хуруу шилтэй цусны ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй байна. Шар өнгийн иштэй жижиг хутган дээрээс илэрсэн цусны ДНХ-ийн шинжилгээнд тэнцэхгүй. “Зурагтын доорх гэх хөвөн бамбарнаас илэрсэн цусны ДНХ-ийн тогтоц нь холимог байна. Уг холимог ДНХ-ийн тогтоцтой 2712 дугаартай Х.Б” гэх хатаасан цусны ДНх-ийн тогтоц, ДНХ-ийн шинжилгээний 2712 дугаартай Ж.Г”ын гэх хуруу шилтэй цусны ДНХ-ийн тогтоц тохирч байна гэсэн дүгнэлтийг гаргасан. Шар иштэй заазуур дээрээс илэрсэн ДНХ-ийн тогтоц нь нэг хүнийх байна. Тухайн ДНХ тогтоц нь Х.Б” гэдэг хүний ДНХ тогтоцтой тохирч байна, Ж.Г”ын ДНХ тогтоцтой тохирохгүй байна, холимог гэдэг нь буюу 2-с дээш хүний ДНХ тогтоц илэрсэн бол холимог гэж үздэг. Холимог тогтцоос Х.Б” болон Ж.Г” нарын ДНХ тогтоц илэрсэн.
-2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 3446 дугаартай дүгнэлтээр Шинжилгээнд ирүүлсэн өнгө нь тодорхойгүй майк, өнгө нь тодорхойгүй футболк, саарал өнгийн дотуур өмд, хар өнгийн дотоож, хар өнгийн хос оймс, өнгө нь тодорхойгүй эрээн майкнаас цус илэрсэн. Цус илэрсэн өнгө нь тодорхойгүй майк, өнгө нь тодорхойгүй футболк, саарал өнгийн дотуур өмд, хар өнгийн дотоож, хар өнгийн хос оймс, өнгө нь тодорхойгүй эрээн майк нь ДНХ-ийн шинжилгээнд тэнцэхгүй гэсэн дүгнэлт гаргасан. Энэ дүгнэлтийг гаргасан үндэслэл нь цэнхэр өнгийн өмд, хар өнгийн хос гутал нь шинжилгээнд ирэх үедээ объект нь их хэмжээгээр хөгцөрч, муудсан, хөх өнгийн зүйлээр бохирлогдсон байсан. Энэ нь ДНХ-ийн шинжилгээнд саад учруулдаг буюу гарах боломжгүй байдаг учраас шинжилгээнд тэнцэхгүй гэж үзсэн. Өнгө нь тодорхойгүй фудволк зэргээс цус илэрсэн боловч устөрөгчийн ислээр шалгахад урвал явагдсан. Шүлс илрэх эсэхийг асуусан байсан учраас хэсэгчлэн дээж авч шинжлэхэд урвал явагдаж шүлс илрээгүй гэж үзсэн. Цус илэрсэн учраас ДНХ шинжилгээ хийж хэд хэдэн удаагийн туршилтаар тэнцээгүй учраас ДНХ шинжилгээнд тэнцэхгүй гэж үзсэн. Өөрөөр хэлбэл цусны эсүүд нь задарсан байсан. ” гэсэн мэдүүлгийг;
7. Шинжээч М.Э”аас: Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 1078 дугаартай цогцост хийгдсэн дүгнэлтийг гаргасан. Дүгнэлтэд дурдсан гэмтлүүд нь нэг зэрэг, нэг цаг хугацаанд үүсгэгдэнэ. Эдгээр гэмтлийг аль нь эхэлж үүссэнийг ялгах боломжгүй. Дагз, чамархай, зулай ясны хугарал зэрэг гэмтэл нь анх хүч үйлчилсэн цэгийг зааж байгаа. Тархины няцрал гэмтэл нь анх хүч үйлчилсэн цэгийг баталж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл хүч үйлчилсэн цэгийн эсрэг талд нь няцрал үүснэ. Аалзан хальсны доорх цус харвалт гэмтэл нь тархинд ямар хүчээр доргилт авсан бэ гэдгийг баталдаг. Иймд эдгээр гэмтлийн аль нь түрүүлж үүссэн гэх зүйл байхгүй, нэг удаагийн үйлчлэлээр нэг зэрэг үүсгэгдсэн гэмтлүүд юм. Савж унах, мөргөх үед үүсэж болно. Тухайн гэмтлийг авсны дараа үйл хөдлөл хийх боломжгүй. Гэхдээ хэсэг хугацаанд амьд байна, энэ хугацаанд эмнэлгийн тусламж үзүүлсэн бол амь нас аврагдах боломжтой байж болно. Нүүрэнд нь үүссэн гэмтлүүд урдаас нь цохиж хойшоо унагаах үед үүсэх боломжтой. Баруун зулайн хуйх, баруун чамархайн хуйханд том хэмжээний няцарсан шарх гэмтэл нь үхэлд хүргэхэд нөлөөлж болно. Талийгаач нь гавал тархины хүнд гэмтлийн улмаас төвийн гаралтай зүрх судас, амьсгалын дутагдалд орж нас барсан гэдэг нь Тархины аалзан хальсан дахь гэмтлүүд аажмаар зузаарч тархийг дарж эхэлнэ. Гавал нь тэлэхгүй тул тархийг шахаж өгдөг. Амьсгал зүрх судасны төв нь тархины суурь хэсэгт байдаг. Тархины уртавтар тархийг шахаж амьсгал, зүрх судасны төвийг гэмтээж амьсгал зүрх судасны дутагдалд оруулсан. Өөрөөр хэлбэл тархины гэмтлээс амьдралын амин чухал зүрх судас, амьсгалын үйл ажиллагаа алдагдаж нас барсан.
Үхэлд хүргэсэн тархины гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүснэ, бусад гэмтлүүд нь олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цусны эргэлтийн алдагдлаас тархины гэмтэл үүсэхгүй. Тархины гэмтлийн улмаас тархи, уушги хавагнасан. Энэ нь гэмтлээс үүссэн хүндрэл юм. Гэмтлээс үүссэн цусны эргэлтийн алдагдлаас зүрх судасны дутагдалд орохгүй. Дотор эрхтний цусны эргэлтийн алдагдал гэдэг нь дагалдах гэмтэл болохоос цусны эргэлтийн алдагдлаас бол амьсгалын дутагдалд орно эсхүл цус харвана гэж тайлбарлаагүй. Духны баруун төвгөрт улаан зулгаралт гэмтэл шургаж унах, гараар цохих үед үүсэж болно. Зулгаралт гэдэг нь арьсны бүх давхарга хамаараагүй, өнгөн хэсгийг хамарсан, цус гарч хатаж эдгэдэг гэмтлийг хэлнэ. Арьсны бүх давхаргыг хамааруулаагүй, арьсны өнгөц хэсгийн гэмтлийг хэлнэ
Хохирогчийн амь нас аврагдах боломжтой эсэхэд хариулахад шүүх хуралдаанд суух явцад гэмтэл авснаас хойш нэлээд хугацаагаар ямар нэгэн байдлаар эмнэлгийн тусламж авахгүй байсан юм болов уу гэж ойлгосон. Гэмтэл авсан даруйд эмнэлэгт хандсан бол амь насыг аврах боломжтой эсэхийг хэлсэн. Ийм гэмтэл авсан хүний ам насыг аварна гэж хэлэх боломж бага юм. Хохирогчийн нүүрэнд учирсан гэмтэл нь дагзны гэмтэлтэй холбоотой байж болно. Өөрөөр хэлбэл дагзанд хүч үүсгэж тархины гэмтлийг үүсгэсэн боловч урдаас нь цохисон, цохиж арагш нь унагасан байдлаар дагзны гэмтлийг авсан байхыг үгүйсгэхгүй. Гэмтэл үүсгэсэн цэг, гэмтэл үүсгэсэн хүч үйлчилсэн механизмыг дээр тайлбарласан. Бусад гэмтлүүд олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. Няцарсан шарх нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу хатуу юмаар цохиход үүсгэгдэнэ. Хохирогчийг араас нь цохисон байж болно. Гэхдээ үүссэн хугарал бол хязгаарлагдмал гадаргуутай, мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Хязгаарлагдмал гадаргуу гэдэг нь өргөн, хатуу зүйлээр цохисны улмаас үүсэж болно. Хэрэв дагзыг өөрийнх нь гадаргуугаас бага гадаргуутай зүйлээр цохисон бол шугаман хугарал биш, цөмөрсөн хугарал үүсдэг. Би хохирогчид учирсан дагзны гэмтлийг үүсэж болох хүчин зүйлүүдийг л тайлбарлаж хэлж байгаа. Гэхдээ дагзны гадаргуугаас өргөн зүйлээр цохисон байж болно, эсхүл урдаас нь цохисон, өөрөө хойшоо савж унасан байж болно. Гэмтэл авсан даруйд эмнэлэгт хандсан бол аврагдах боломжтой гэж тайлбарласныг тодруулбал хэсэг хугацаанд амьд байж болно. Хэсэг хугацаа гэдгийг хохирогч гэмтэл авсан тэр даруйг хэлнэ. Тухайн хүний амь насыг аварна гэж хэлж мэдэхгүй байна. Цохиулаад унах үед дагзанд гэмтэл үүсэх боломжтой. Духанд цохиход нүдэнд хөхрөлт үүсэж болно. Дагз ясны хугарлаас үүссэн гэмтэл нь үхэлд хүргэсэн. Нүдэнд учирсан, дагзанд учирсан гэмтэл ойролцоо цаг хугацаанд үүссэн гэмтлүүд учраас аль нь түрүүлж үүссэн гэдгийг тодорхойлох боломжгүй юм.
Хохирогчийн цусан дахь спиртийн хэмжээгээр хүнд зэргийг согтолттой гэдгийг тодорхойлсон ба үүнийг спиртийн агууламжаас гаргасан. Хүнд зэргийн согтолттой хүн үйлдэл хөдөлгөөн хийх нь архи ууж дассан байдал, тухайн хүний биеийн байдал зэрэг олон хүчин зүйлээс хамаардаг. Зарим хүн өөрийгөө удирдан жолоодох чадваргүй байдаг бол зарим нь өөрийн рефлекст үйлдэл хийх чадвартай хэдий ч өөрийн хийсэн үйлдлээ мэддэггүй. Цусны бүлгийн харьяаллыг биологийн шинжилгээнд цусны дээжийг өгөхөд В(III) дугаар бүлэг гэсэн хариу гарсан. гэсэн мэдүүлгийг тус тус гаргасан болно.
Хоёр. Эрүүгийн 211000000 0505 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтууд:
1. Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн шуурхай удирдлагын тасагт 2021 оны 06 дугаар сарын 05-ны өдөр бүртгэгдсэн дуудлагын лавлагааны хуудас (1 дэх хавтаст хэргийн 2 дахь тал),
2. Хэргийн газарт 2021 оны 06 дугаар сарын 05-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 3-20 дахь тал),
3. Цогцост 2021 оны 06 дугаар сарын 05-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 21-25 дахь тал),
4. Нийслэлийн түргэн тусламжийн төвийн эмч Л.З”гийн 2021 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 14 цаг 43 минутад Ханджавын Б”т үзлэг хийж “Extus” гэх онош тавьсан тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 223 дахь тал),
5. Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эргүүлийн офицер д/ч Ж.Д”ийн 2021 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “...Хан-Уул дүүргийн 00-р хороо Шүрт хотхоны зүүн урд байх Цэнхэр өнгийн хаалга тоотгүй өчигдөр гэртээ хүнд зодуулсан гэж хүн нас барсан байна гэсэн дуудлага мэдээллийн дагуу очиход дуудлага өгсөн 103 эмч явсан, зүүн гар талын орон дээр Б” гэгч хэвтэж байх бөгөөд хоёр нүд хавдсан хөхөрсөн, толгойн баруун хэсэгт шалбарсан, дух хэсэг шалбарсан, баруун гарын ар шуу хэсэгт хөхөрсөн байдалтай байх бөгөөд охин У” нь толгойг нь өвдөг дээрээ дэрлүүлсэн сууж байв. Гэрийн баруун орон дээр иргэн Д” уйлсан байдалтай байв...” гэх илтгэх хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 231 дэх тал),
6. Хүний биед 2021 оны 06 дугаар сарын 05-ны өдөр үзлэг хийсэн:
“...Г”ын нурууг хэмжихэд 165см өндөр нуруутай, толгойдоо улаан өнгийн саравчтай малгайтай, босоо захтай, цагаан өнгийн цахилгаан энгэртэй, урт ханцуйтай хар өнгийн биеийн тамирын богино цамц, хар өнгийн бэлтгэлийн өмд, цагаан өнгийн амны хаалт өмссөн байв. Баруун болон зүүн гарын хурууг цагаан өнгийн бинтээр боосон. Ж.Г”ын өмссөн хувцас, биеийн ерөнхий байдлыг харуулж гэрэл зургаар бэхжүүлэв. ...Хамрын нуруу хэсэг, баруун нүдний дээд зовхинд 2смх4см хэмжээтэй талбайд, баруун нүдний доод талын хацрын 2смх1,5см хэмжээтэй талбайд арьс өнгөц зулгарч улаан өнгөтэй болсон. Хамрын нурууны дунд хэсэгт хөндлөн 7мм урт 1мм өргөнтэй өнгөц зурагдсан шалбаралттай. Хар өнгийн бэлтгэлийн цамцны баруун ханцуйны шууны хэсэг улаан өнгий зүйлээр арчигдаж бохирлогдсон. Дотор талд нь мөн хар өнгийн урт ханцуйтай, цахилгаантай задгай энгэртэй дотор цамц өмссөн. Цээжинд өөр хувцасгүй, нүцгэн. Баруун гарын шууны дотор талд тохойноос суганы дотор дээд булан хүртэл үргэлжилсэн 27см хэмжээтэй үргэлжилсэн, зарим хэсэгт параллель үргэлжилсэн байдалтай хоёр ширхэг зурагдсан шалбаралт үүссэн. Уг зурагдсан зулгаралтын дунд хэсэг буюу бугалгын булчингийн дотор талд 5смх4см хэмжээтэй талбай хөхөрсөн. Баруун гарын эрхий хурууны гадна талд 6.2 см урт өнгөц зурагдсан шалбаралт үүссэн. Баруун гарын алганы гадна тал буюу нударга бүхэлдээ хавдаж товойсон. Баруун талын бөөрний ар нуруу хэсэгт 5см ур өнгөц зурагдсан улаан өнгийн шалбарсан булчинд 4ммх3мм хэмжээтэй арьс нь шалбарч цоорсон гурван шарх өөр хоорондоо 7мм зайтай зэрэгцээ үүссэн байв. Зүүн далны доор ар нураанд 10смх5см хэмжээтэй талбайд арьс өнгөц зулгарсан улайт, үүссэн. Ар талын ташааны доор, бөгсний завсрын дээд талд 4.5смх5см хэмжээтэй хэсэг арьс хөхөрч зулгарсан. Ж.Г” нь доод талдаа хар өнгийн бэлтгэлийн өмд өмссөн ба өмдийг нь тайлуулж үзэхэд дотор талдаа нүцгэн, хувцас өмсөөгүй байв. Баруун хөлийн өвдгөнд өнгөц шалбарсан шархтай байв...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 26-30 дахь тал),
7. Эд зүйлд 2021 оны 06 дугаар сарын 05-ны өдөр үзлэг хийсэн:
“...Хэргийн газраас хураан авсан хар өнгийн түрсик нь цус мэт зүйлээр бохирлогдсон, урд хэсэгтээ 2 газар урагдал цооролтой байв, цус мэт зүйлээр бохирлогдсон саарал өнгийн майкны урд энгэр нь урд хэсэгтээ 12 см хэмжээтэй урагдсан, бараан өнгийн өмд нь цус мэт зүйлээр бохирлогдсон зүүн гуя орчимд 3 см урагдал цооролтой, саарал өнгийн дотуур өмд нь цус мэт зүйлээр бохирлогдсон, бараан өнгийн майк нь урагдсан хар өнгийн хос гутал нь цус мэт зүйлээр бохирлогдсон, хан өнгийн хос оймс нь зэрэгт үзлэг хийж шинжээч гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав....” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 31-34 дэх тал),
8. Гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн тэмдэглэлд: “...Танигдах гэрч нарыг 1-5 дугаараар дугаарлаж тус бүр биеийн байцаалтыг бичсэний дараа Ү.Г”ыг таньж олуулах ажиллагааны өрөөнд оруулж 2021 оны 06 дугаар сарын 05-ны өглөө 10 цаг өнгөрч байхад Монгол гэрийн баруун талын орон дээр сууж байсан хүнийг та яаж таньж байна вэ гэхэд:
Би уг хашаанд урд нь буюу 2021 оны 04 дүгээр сарын сүүлээр нэг удаа харж байсан бор шаргалдуу царайтай 165 орчим см өндөр нуруутай, махлаг биетэй 50 орчим насны эрэгтэй хүн байсан гэж хариулав. ...Гэрч 1-5 хүртэл дугаарласан хүмүүсийн зургийг харж байгаад “3” дугаарын тооны ард байгаа хүнийг заагаад уг хүний нүд, шар царай, хоёр нь надад анх харахад хамгийн их анхаарал татаж харагдсан учраас тэр хоёроор нь хараад шууд танилаа гэж хэлснийг тэмдэглэлд тусгав. 3 тооны ард Ж” Г”ын гэрэл зургийг байршуулсан байсан. ...” гэсэн тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 35-40 дэх тал),
9. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Уянгын мөрдөн шалгах ажиллагаанд:
- 2021 оны 06 дугаар сарын 05-ны өдөр өгсөн: “...Манай аавыг Х-ын Б” гэдэг. Миний хувьд айлын том. ...Аав маань ...”М”” ХХК-ны хашаанд сахиулаар ажилладаг. Төрсөн ээжийг А.Н гэдэг, манай аав ээж хоёр 000 онд салсан юм. Сүүлд аав маань Д” гэх хүнтэй хамтран амьдарч эхэлсэн. Манай аавын хувьд Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах миний ажилладаг “М”” ХХК-ны хашаанд хамтран амьдрагч Д”тай амьдардаг байсан. ...Манай аавын хувьд аж ахуйн хашаандаа 5 ханатай монгол гэрт амьдардаг байсан.
2021 оны 06 дугаар сарын 04-ны өдөр 11 цагийн орчим аавынхаа гэрт ирж, хийсэн хоол байсан учраас хоол идүүлээд, би түрүүлээд гарсан. Аав миний ардаас өөрийнхөө машинтай гарсан. Тэгээд Сонгино-Хайрхан дүүргийн шүүх дээр аав, манай дүү Ундрах, манай эрэгтэй дүү Билгүүн бид дөрөв байж байгаад манай дүү Билгүүн шүүхээр орж ял аваад аавын хувьд ганцаараа буцаад гэр рүүгээ явсан. Хамтран амьдрагч Д”гийн хувьд тухайн үед ажилтай тэндээ хонох байсан юм. Ингээд энэ өдрийнхөө орой буюу өчигдөр аавтай 21 цаг 30 минутын орчим утсаар ярьсан чинь “ачаа ачаад ажилтай явж байна” гээд ярьж байсан. Тухайн үед надтай ярихдаа эрүүл байсан, хамт явж байсан хүн Г” гэх хүний л ачааг нь ачилцсан юм шиг байна лээ. 2021 оны 06 дугаар сарын 05-ны өдөр буюу өнөөдөр өглөө 10 цаг 39 минутад өөрийнхөө 000000 дугаараас аавын 000000 гэсэн дугаар руу залгасан чинь утсаа авахгүй байсан. Миний хувьд Жаргалантын аманд “М”” ХХК-ны барилгын хашаанд юм хийж байхдаа залгасан. Тэгээд утсаа авахгүй байсан. Аавын хамтран амьдрагч Д” буюу миний хувьд аниа гэж дууддаг юм. Аниа залгаад аав чинь хүнд зодуулсан юм шиг байна, сонин байгаад байна, наашаа хүрээд ирээ гэж хэлсэн. Би аавынхаа гэрт ирсэн чинь гэр рүү ороход гэрийн эд хогшлууд эмх замбараагүй, аавын гэрийн баруун талын орон дээр Г” гэх хүн унтаж байсан. Миний хувьд сэрээгээд сайн байна уу, та хүн аллаа шүү дээ гэж хэлсэн. Тэгсэн чинь Г” тухайн үед босож ирээд бага зэрэг согтолттой байсан, яана аа юу болчихвоо, ах бид хоёр төрсөн ах дүүгээс өөрцгүй хүмүүс, ингэх ёсгүй хүмүүс дээ уг нь гэж хэлж байсан. Аавын хувьд болохоор гэрийнхээ баруун хэсэгт шалан дээр толгой хэсэг нь хоймор руугаа, хөл нь үүд рүү харсан байдалтай. Хоёр нүд нь цохиулсан, анигдсан байдалтай, толгойны ард хэсэгт миний харснаар 2 хэсэг газраас цус гарсан, урд хэсгийн баруун талд бас 1 газар язарсан маш их цус гарчихсан. Яз цохигдсон өөх шиг зүйл гарсан байдалтай харагдаж байсан. Хоёр нүд нь хаалттай нээгдэхгүй байсан. Хоёр нүдний дунд хэсэгт бас язарсан шархтай цус гоожсон. Зүүн талын хөмсөгний хэсэгт бас язарсан цус гарчихсан байсан бөгөөд манай аавын хувьд тухайн үед амьсгаатай, согтуу хүн шиг аа аа гээд дуугарч байсан юм. Тэгээд тухайн үед аавын гэрт байсан Г” гэх хүнтэй хамт, Д” эгчтэй нийлж аавыг орон дээр гаргаад, хувцас нь нойтон байсан учраас бүгдийг нь тайлаад, биеийнх нь цусыг арчаад хамар, нүүрний хэсэгт цус болчихсон байсан болохоор эрэн тойрноор нь спирттэй хөвөнгөөр арчиж эм түрхсэн. Тэгээд монгол гэрийн аавын хэвтэж байсан баруун хэсгийн шал нь маш их цус гарч гоожсон байдалтай байхаар нь тухайн Г” гэх хүнтэй нийлж шалаа угаасан. Тухайн Г” гэх хүн нь айхтар угаагаад байсан юм, ингээд шалаа угааж дуусчхаад Г” гэх хүнийг битгий олон юм яриад бай, одоо явж үз гээд явуулчихсан юм. ...Тэгээд би аавыг өвөр дээрээ аваад аавынхаа цусыг арчаад дух энэ тэрийг нь арчаад байж байхад хоёр тийшээ хөрвөөгөөд аа, аа гээд дуугараад байсан. Энэ хооронд түргэн дуудчихсан байсан. Түргэнийг 58 настай эрэгтэй хүнд зодуулсан байдалтай байна, яаралтай түргэн дуудмаар байна гэж хэлж дуудлага өгсөн. Түргэн удаагүй ирсэн. Бараг түргэнийг орж ирж байх үед аав муухан амьсгалж байсан. Түргэний эмч орж ирээд 1 адерналин тарьж, хиймэл амьсгал цээжинд нь хийсэн. Аав сэргэлгүй байсаар байгаад нас барсан. Түргэний эмч хэлэхдээ хожимдож дуудлага өгсөн байна гэж хэлсэн. Тэр дор нь түргэн дуудахгүй яасан юм бэ гэж хэлж байсан. Тухайн үед аавын гэр рүү орж байхад түргэн, цагдаа ерөөсөө санаанд ороогүй. Нил цус хараад, тэгээд аавыг өргөж орон дээр гаргаж хувцас хунарыг нь тайлаад л тэгээд, шалаа угааж хугацаа алдчихлаа. Ерөөсөө тэр үедээ болдоггүй зүйл байна лээ. Тухайн үедээ жаахан архийг нь гаргаж байгаад эмнэлэгт явъя гэж Д” эгчтэй ярилцаж байсан. ... Аавын баруун талын мөр хэсэгт нь хөхөрсөн, хоёр нүд хавдаж аньсан нээгдэхгүй, хоёр нүдний дунд хэсэгт язарсан цус гоожсон, зүүн талын хөмсөгний орчим язарсан бас цус гоожсон. Толгойны баруун урд дээд хэсэгтээ язарсан цус гоожсон. Толгойны ард хэсэгтээ баруун тал руу 2 хэсэг газарт хагарсан цус гоожиж үсэнд нь наалдсан, цусыг нь тогтож хөвөнгөөр арчсан. Тухайн ангайсан шархнаас шар өнгийн өөх шиг зүйл харагдаж байсан. Нурууны ард хэсгийн баруун тал руу бас зулгарсан шарх харагдаж байсан. Энгэр нь нүцгэн байсан. Гэмтэл байхгүй байсан байх, хоёр хөлийг илэхэд хүйтэн байсан, даараад байна гэж бодоод хөнжилд хучсан, харахад бол ямар нэгэн гэмтэл байхгүй байсан. Ер нь бол нүүр, толгой хэсгээрээ гэмтлүүдтэй байсан. Шалан дээрх цус ер нь талбай нэлээн хамарчихсан, гэрийн уруу хэсэг рүү тунасан байдалтай байсан. Тухайн үед болохоор гэрт байсан эд зүйлс буюу шилэн ширээ хагарч бутарсан. Аавын гэрт байдаг модон сандал ширхэг ширхэг жижигхэн салж хугарсан байдалтай байсан. Тухайн үед гэр доторх зүйлсийг цэвэрлээд угаачихсан. ... Манай аавын хувьд залуу байхдаа бол архи бол уудаг байсан. Сүүлийн үед 2018 оноос чихрийн шижинтэй болсон, дүүргийнхээ эмнэлгийн хяналтад байдаг байсан. Өөр архаг хууч өвчин гэх зүйл байхгүй байсан. Чихрийн шижинтэй гэснээс хойш бол архи бол уугаагүй. Сүүлийн үед бол ер нь уухгүй байсан. Хоолны дэглэмтэй, цагаан гурилан бүтээгдэхүүн идэхгүй, үхрийн мах, байцаатай шөл зэргийн хоол хийж өгдөг байсан. Танихгүй хүнтэй бол түрүүлж харьцахгүй. Хамаатан садныхаа хүмүүстэй их сайн харилцаатай байдаг байсан, нэг сайн хүндээ бол сайн ханддаг гэх юм уу, ер нь бол дуугай талдаа хүн байгаа юм. Тамхи бол татдаг байсан. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бол огцом уур уцаартай байдаг. Гэхдээ хүнтэй хэрэлдэж зодолдож бариад байдаггүй, ганцаараа дуулж байгаад л унтаад өгчихдөг байсан. ...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 43-44 дэх тал),
- 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр өгсөн: “...2021 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 12 цаг өнгөрч байхад аавын гэрийн гадаа ирэхэд Д” эгч хашаан дотор гэрийн гадна, намайг хүлээгээд байж байсан. Гэрт нэг юм болсон байна, нил цус нөж болсон, Г” аав хоёр чинь л байна гэсэн. Тэгээд бид хоёр хамт гэрт орсон. Аав газар шалан дээр цус болсон хэвтэж байхаар нь Д” эгчийн хамт аавын өмсөж байсан хар өнгийн хос гутал, хар өнгийн өмд, саарал өнгийн дотуур өмд хар өнгийн түрсик, футболк, майк зэргийг тайлаад Г”, Д” эгч бид гурав аавыг өргөөд орон дээр тавиад хувцсыг Д” эгч боогоод аваад гарсан. Би аавын цус болсон биеийг арчаад эм тариа түрхээд түрсик өмсгөөд байж байсан чинь Г” ах надад “ах бид хоёр ийм зүйл болчихлоо одоо яана аа, /орон дээр цээж нүцгэн сууж байсан юм/ тэгээд гэр цэвэрлэсэн чинь Г” ах шал угаагаад хамт цэвэрлэсэн. Би газар унасан зурагтыг аваад зурагтын тавиур тавиад, зурагтын тавиурын хагарсан шилийг уутанд хийж байсан чинь шар өнгийн цус болсон заазуур гарч ирэхээр нь би зуухны хажууд байх модны тавиур дээр тавьсан чинь Д” эгч цустай юм түлээний саван дээр тавилаа, аав чинь дургүй гээд аваад гарсан, хаана тавьсан талаар мэдэхгүй. ...Хар өнгийн өмд, саарал өнгийн дотуур өмд, хар өнгийн оймс, хар өнгийн гутал, хар өнгийн турсик, майк саарал өнгийн футболк зэрэг цус болсон байсан нь аавын хувцас юм. Харин хар бараан өнгийн судалтай одтой юм шиг майк нь хэнийх болох нь мэдэхгүй байна. Г” гэрээс гарахдаа майк асуугаад байсан. Би 2021 оны 06 дугаар сарын 04-ны өдрийн 12 цаг өнгөрч байхад аавын гэрт очсон. Гэрийн эд зүйл болох зурагтын тавиурын шил, модон жижиг сандал зэрэг эд зүйл ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй зүгээр байсан. ... Гэрт байсан зурагтын тавиурын шил хагарсан, жижиг модон сандал эвдэрсэн байсан. Эдгээр эд зүйлийг үнэлүүлэх шаардлага бол байхгүй, нэхэмжлэхгүй болно. ... Гомдолтой байна хуулийн дагуу шалгаж өгнө үү. Мөн оршуулгын зардалд зарцуулсан мөнгийг буруутай этгээдээс гаргуулах хүсэлтэй байна. Холбогдох баримтуудыг гаргаж өгөх болно. Миний аав бол мөнгөөр үнэлэгдэхгүй эрхэм хүн байсан юм...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 45 дахь тал),
- 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр өгсөн: “Оршуулгын зардалд нийт 13,672,000 төгрөг зарцуулсан. Баримтыг гаргаж хэрэгт хавсаргуулъя. Үүнээс баримтгүй зарцуулсан мөнгө нь ном уншиж засал хийсэн ламд 1,545,000 төгрөг, оршуулах ажиллагаанд оролцсон жолооч нарт бэлнээр 200,000 төгрөг, Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний мөнгө гэж 70,000 төгрөг, Ковид өвчний учир ах дүү нарын хүүхдүүдийг цуглуулаагүй харин бүх хүүхдүүдэд хоолны мөнгө гэж нийт 840,000 төгрөг, зэдний эд зүйлд дутаад баримтгүй 1,000,0000 төгрөг, оршуулгын үйл ажиллагаанд оролцсон автомашинуудад нийт 500,000 төгрөгөөр шатахуун хийсэн. Газ цэнэглэхэд 44,000 төгрөг нийт баримтгүй мөнгөн дүн нь 4,199,000 төгрөг болж байна. ...Оршуулгад зарцуулсан мөнгө болох 13,672,000 төгрөгийг буруутай этгээдээс гаргуулах хүсэлтэй байна. ...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 46 дахь тал),
- 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр өгсөн: “...Хашаанд Д” эгчтэй тааралдаад би гэрт түрүүлж орсон. Гэрт ороход аав гэрийн баруун талд зуухны хажууд гэрийн баруун орны урд талд дээш харсан, хөл нь хаалга руу харсан байдалтай байсан. Г” нь гэрийн баруун орон дээш цээж нүцгэн дээш харсан байдалтай унтаж байсан. Аав ...нэлэнхийдээ цусандаа хутгалдсан байсан. Нүүр ам нь хөхөрсөн байдалтай байсан. Гэрийн үүдний орчимд хувцасны шүүгээний хажууд жижиг модон сандал олон хэсэг болоод салсан байсан. Аавын хэвтэж байсан газар болон баруун орны очим /орон доогуур, хувцасны шүүгээний орчим/ нэлэнхийдээ цус болсон. Гэрийн хоймор хэсэгт байх зурагтын тавиур дээр байсан зурагт, тавиурын урд шалан дээр уначихсан, шил нь хагараад газраар тарсан, зурагтын тавиурын орчимд энд тэнд цус болсон байсан. Гэрийн зүүн талд байх ор, хөргөгч, гал тогооны тавиур болон гэрийн зүүн талд ямар нэгэн цус болоогүй байсан. Дараа нь аавыг өргөөд гэрийн зүүн талд байх орон дээр тавихад цус болсон. Мөн зурагтын тавиурын шилний хагарсан хэсэг нь доошоо чиглэлтэй зурагтын тавиур руугаа байсан. Зурагт нь тавиурын урд хэсэгт харалдаа нүүрэн хэсэг доошоо харсан байдалтай байсан. Зурагтыг аваад тавиур дээр тавихад доор шилний хагархайнууд шилнүүдийн дотор цус болсон аавын гэрт байсан бор шаргалдуу өнгийн иштэй заазуур цус болсон байхаар нь би аваад түлээний хайрцаг дээр тавьсан чинь Д” эгч аваад гарсан. Мөн ...шар өнгийн усны хуванцар сав цус болсон байсныг гаргасан. Мөн гэрийн хоймор хэсэг болон гэрийн баруун талд цус болсон мөн ус асгасан байдалтай норсон байсан. Аавын өмссөн хувцас цус болсон, мөн нойтон болсон байсан. Тэгээд би хувцсыг нь тайлсан. Гэрийн хоймор хэсэг зурагтын тавиурын орчим зодолдоод гэрийн баруун талд үргэлжлэн зодолдсон юм болов уу гэж бодсон. Мөн жижиг шар өнгийн иштэй нь тухайн үед ил харагдаагүй бөгөөд орой нь хоол хийх гээд гал тавиурын доод хэсгийг онгойлгоход жижиг шар өнгийн иштэй хутга байсан. Ямар нэгэн цус болсон зүйл байгаагүй. ...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 49-50 дахь тал),
- 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн: “Тухайн үед аавын бүх хувцсыг тайлаад ...даавууг Д” эгч шкафаас гаргаж ирж нөмөргөөд би цээжнээс өргөөд Г” ах Д” эгч хоёр хөлөөс өргөөд гэрийн зүүн талын орон дээр хэвтүүлсэн. Энэ даавууг бусад эд зүйлийн хамт шатаасан юм.” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 42 дахь тал) болон оршуулгад зардал нэхэмжилсэн талаарх баримтууд (2 дугаар хавтаст хэргийн 28-57 дахь тал)
10. Гэрч Д.Д”гийн мөрдөн шалгах ажиллагаанд:
- 2021 оны 06 дугаар сарын 05-ны өдөр өгсөн: “...Г” гэдэг залуу руу залгаад “Ах чинь орой яаж ганцаараа гэртээ ирэх юм бэ гэж хэлтэл Г” би ахыг орой хүргэж ирээд хамт танайд хоночихно гэж хэлсэн. ...2021 оны 06 дугаар сарын 05-ны өглөө ...10 цаг өнгөрч байгаад утсаар нөхөр рүүгээ залгахад манай нөхрийн утас авахгүй 3-4 удаа дуудуулж байгаад дараа нь залгахад Г” нөхрийн утсыг авсан. Би ах чинь яав гэж асуутал “ Ах бид 2 шөнө 1 цагийн үед ирээд ганц шил архи хувааж уугаад хооронд муудалцсан юм шиг байна гэж хэлээд та яаралтай гэртээ ирээ” гэж Г” хэлсэн. ...12 цаг өнгөрөөгөөд гэртээ иртэл манай гэрт Г” баруун оронд дээр дээшээ харсан унтаж байсан, манай нөхөр Г”ын унтаж байсан орны урд газарт шалан дээр хэвтэж байсан. ...том охин Уянгыг дуудаад гэртээ ирэх үедээ хамт гэрийнхээ хашааны урд, ард хаалгаар зэрэг орж ирээд гэртээ хамт орсон. Би гэртээ ороод нөхрийгөө дуудсан чинь сэрэхгүй байсан. Нүүр нь цус болсон, 2 нүд нь хавдаад хөх алаг өнгөтэй болсон, хамрын дээр нь арьс нь язраад хавдсан байсан. Би нөхрийнхөө нүүрийг угаагаад, хувцсыг нь тайлаад өөр хувцас өмсүүлээд орон дээр гаргах гэтэл дийлэхгүй Г”ыг дуудаж сэрээгээд нөхрөө өөрийнх нь оронд дээр хэвтүүлсэн. Г”аас юу болсон талаар асуухад ах бид хоёр шөнө 01 цагийн үед ирээд нэг шил архи хувааж уугаад, яасан эсэхээ мэдэхгүй байна. Ах бид хоёр хоорондоо муудалцсан юм шиг байна. Бид хоёроос өөр хүн байгаагүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би уурлаад чи одоо ахыгаа ийм болгоод гэж уурласан. ...Г”ыг ажиглаж харахад түүний гар нь шуу хэсэгтээ нэлээд шалбарч мах нь гарчихсан харагдаж байсан, гар хөл нь шарх болсон байсан. Г”ыг гэрээсээ явуулсны дараа ...талийгаач нөхөр Б” орон дээрээ тийчлээд нааш, цааш болоод байхаар нь би түргэн тусламж дуудсан. Мөн хамар дээрх шархнаас нь цус гоожоод байсан. Би түргэнийг 14 цаг 11 минут-д ...дуудсан. Түргэн ирээд манай нөхөрт тариа хийгээд зүрх нь болохгүй байна гээд зүрхэнд нь массаж хийгээд байсан. ...Удалгүй эмч энэ хүн нас барчихлаа гэж хэлээд нас барсан бичиг хийж өгөөд явсан. ...Цагдаа нар залгаад ирсэн. ...Намайг гэртээ орж ирэхэд манай нөхрийн нүүр нил цус болсон, хоёр нүд нь хавдаад хөхөрсөн байдалтай баруун орны доод хэсэгт шалан дээр хэвтэж байсан. ...Гэрт нөхөр хэвтэж байсан газрын тэр хавьд тэр чигээрээ цус болсон байсан. Манай гэрийн зурагтын доод хэсгийн шилэн тавиур хагарсан, модон явган сандал эвдэрсэн байсан. Гэрт нэг архины шил байсан. Тэгээд нөхрөө орон дээр нь гаргаад хэвтүүлсний дараа гэрээ тухайн үедээ цэвэрлэсэн. ...Бид хоёр ...7 жил хамт амьдарч байна. Талийгаач нөхөр сүүлийн 3-4 жил архи уугаагүй. ...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 52-53 дахь тал),
- 2021 оны 06 дугаар сарын 06-ны өдөр өгсөн: “...2021 оны 06 дугаар сарын 05-ны өдөр гэрээ цэвэрлэж байхад У” газар унасан зурагтыг аваад өргөөд тавиур дээр тавиад ойр орчимд байх зурагтын тавиурын хагархай шилийг цэвэрлэж байхад шар өнгийн иштэй манай гэрийн заазуур цус болсон байдалтай байсан. ...гэрийн баруун талд байх саравчны зүүн талын хана дагуулаад шидсэн. Учир нь тэр үед цус болсон байхаар нь сэжиглээд гаргасан. ...Г” гэрийн шал угаагаад байж байсан. ...Хар өнгийн өмд, саарал өнгийн дотуур өмд, хар өнгийн оймс, хар өнгийн гутал, хар өнгийн түрсик, майк (цус болсон болохоор өнгө нь мэдэгдэхгүй байна майк цэнхэр өнгөтэй байгаа юм), саарал өнгийн футболк зэрэг нөхрийн хувцас бөгөөд тухайн үед гэрт ороход шалан дээр хэвтэж байхдаа энэ хувцастай байсан. Хувцсыг нь У” бид хоёр тайлаад, Г” У” бид гурав хамт өргөөд орон дээр хэвтүүлээд У” аавынхаа цусыг арчиж угаасан. Ташуу хээтэй хар бараан өнгийн майк нь манай нөхрийнх бол биш, Г”ынх байх гэж бодож байна. Учир нь Г” гэрээс гарахдаа миний майк хаана байна гээд хайгаад байсан. Тэгэхээр цус болсон хар бараан өнгийн майк гаргаж хаясан гэж хэлсэн чинь Г” юу ч хэлэлгүй гараад явсан. Нөхрийн өмсөж явсан хувцас цус болж урагдсан байсан. Намайг гэрээс 2021 оны 06 дугаар сарын 03-ны өглөө гэрээс гарахад хувцас болон гэрийн эд зүйл болох зурагтын тавиурын шил, модон жижиг сандал зэрэг эд зүйл ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй байсан. ...” (1 дэх хавтаст хэргийн 54 дэх тал),
- 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн: “...Баруун орон дээр Г”ын хэвтэж байсан, ор нь ямар нэгэн дэвсгэр даавуу дэвсээгүй, эрээн өнгийн адъяал л байсан. Гэрийн шал нэлэнхийдээ цус болсон, зурагтын тавиур хагарсан, модон жижиг сандал олон жижиг хэсэг болоод гэрээр тарсан байсан. Баруун ор цус болсон зүйл байгаагүй, орны урд том хар өнгийн ширээ тулгаад тавьсан байсан. ...Зурагт газар унасан байсан. Хутга бол манай гэрт байдаг байсан. Би ...хоол хийх зорилгоор ажил руугаа авч явдаг. Хэрэг явдал болох үед хутга манай гэрт байгаагүй, би ажил руугаа авч явсан. Г” нь ...манай гэрт гэр хараад амьдарч байсан. Тийм учраас ийм хутга байдаг гэж бол мэддэг юм. Хэрэг болох үед гэрт энэ хутга байгаагүй, цагдаа нар үзлэг хийхдээ гэрийн эд зүйлийг нэг бүрчлэн үзээд байсан. Мөн гадаа ойр орчимд нэг бүрчлэн үзээд байсан юм...” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 47 дахь тал),
11. Гэрч Ү.Г”ын мөрдөн шалгах ажиллагаанд:
- 2021 оны 06 дугаар сарын 05-ны өдөр өгсөн “...2021 оны 6 дугаар сарын 5-ны өдөр 10 цаг 43 минутын үед машинаасаа юм авах гээд ирэхэд гэрийн хаалга онгорхой байсан. Би машиндаа очоод юм авчаад буцаад гарахдаа гэрийн үүдэнд ирж шагайж харсан чин гэрийн баруун талын орон дээр танихгүй эрэгтэй хүн суусан, баруун талын үүдний газар хэсэгт нэг эрэгтэй хүн хэвтэж байсан. Би орон дээр сууж байсан хүнээс “энд юу болов” гэж асуухад тэр хүн “бид хоёр нэг нэгийгээ арай алчхаагүй сууж байна” гэж хэлсэн. Би гэрийн эзэгтэй хаачив гэж асуухад орон дээр сууж байсан хүн одоо ирж байгаа гэж хэлсэн. Бямба ах хаана байна гэхэд орон дээр сууж байсан хүн толгойгоороо цаана чинь байна гэж ойлгогдохоор заасан. Би эргээд гадагш харсан чинь гэрийн зүүн урд талд хэдэн хүн овоолсон ухсан нүхний хажууд сууж байсан. Би тэгээд гараад явсан. ...Дахиж очоогүй. Гадуур явж байхад 16 цаг 50 минутын үед надтай хамт цуг хашаанд машин тавьдаг Саруул гэх хүн утасдаж Б” ах талийгаач болсон гэнээ, ирж машинаа ав гэнэ, чам руу ярьсан уу гэж хэлсэн. Тэгээд ирэхэд цагдаагаас дуудсан. ...Би гэрийн хаалганы гадна талд, гэрийн үүд хэсэгт зогсож байгаад ярьсан. Орон дээр сууж байсан хүн нь 50 орчим насны, жижигхэн махлаг биетэй, бор шардуу өнгийн царайтай, 165 орчим см нуруутай хүн байсан. Тухайн үед дээгүүрээ шалдан байсан шиг санаад байна Доогуураа ямар хувцастай байсныг анзаараагүй. Биед нь ямар нэгэн шалбарсан зулгарсан гэмтэл, цус нөөж анзаарагдаагүй. Урьд өмнө харж байгаагүй хүн байсан. Энэ хүн согтуу байсан шиг харагдсан. Бага зэргийн согтуу байсан байхаа. ...Би газарт хэвтэж байсан хүний зүс, царайг нь харж чадаагүй. Толгой нь гэрийн хоймор тал руу, хөл нь хаалга тийш харсан. Доошоо харсан байдалтай хэвтэж байсан. Хөлөө хааяа нэг татаж хөдөлж байсан. Унтаж байсан эсэхийг анзаараагүй. Дунд зэргийн 170 см орчим нуруутай, жоохон махлагдуу биетэй, шаргалдуу хамгаалалтын албаны шиг өмдтэй байсан. Хэвтэж байсан хүний хувцас болон хэвтэж байсан хэсгийн шал тэр шигээрээ цус болсон байсан. ...Намайг байхад огт дугараагүй. Би гэрийн үүдэнд тав орчим минут болоод цаашаа явсан. Үүдний хэсэгт жижиг түшлэггүй модон сандал эвдэрсэн хэвтэж байсан. ...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 57-58 дахь тал),
- 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр өгсөн: “...Тухайн үед би гэрийн хаалганы гадна 2-3 метрийн зайнаас гэрийн баруун талын орон дээр сууж байгаа хүнтэй ярилцсан. Орон сууж байсан хүн дээгүүрээ хувцасгүй, цээж нүцгэн сууж байсан, ямар өмдтэй байсныг санахгүй байна. ...Гэрийн үүдэнд дотор жижиг модон сандал эвдэрсэн байдалтай байсан. Би эргээд харахад хашааны ертөнцийн зүгээр зүүн урд талд хашааны гадна талд 3-4 хүн газар шорооны ажил хийгээд байх шиг байсан юм. ...Гэрийн зүүн талд байсан хүнийг дахин харвал танина, учир нь би энэ хашаанд гэрийн зүүн талд сууж байсан хүнтэй нэг /2021 оны 04 дүгээр сарын сүүлээр тааралдсан/ удаа тааралдаж байсан. Махлагдуу бор шардуу царайтай 165 см орчим өндөр нуруутай 50 орчим насны эрэгтэй хүн байсан. ...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 56 дахь тал),
12. Гэрч Х.Б”гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 06 дугаар сарын 05-ны өдөр өгсөн: “...Тухайн үед ахыг нас барсан талаар ахын охин У” над руу аав хүнд зодуулсан юм шиг байна гээд утсаар мэдэгдсэн. Би ажлаас гараад гэрт нь яваад очтол цагдаа нар ирчихсэн, ах маань нас барчихсан байсан. ...2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр үүрийн 2 цаг хүртэл Г”ын юмыг Чингэлтэй дүүрэгт байрлах 7 буудлын тийшээ хүргэж өгсөн гэж байсан. Тэр хоёр хамтдаа архи уусан юм шиг байна лээ. Г” нь ахынд очиж хоноод өглөө нь 2021 оны 06 дугаар сарын 05-ны 10 цагийн үед ахын хашаанд машинаа тавьдаг хүн гэрт нь орсон чинь ах маань шалан дээр хэвтчихсэн хамаг бие цус болчихсон байсан, Г” нь орон дээр хэвтэж байсан гэсэн. Тэр гэрт нь орсон хүн Г”аас “энэ юу болж байгаа юм бэ” гэж асуухад Г” “өө бид хоёр ийм болчхоод сууж байна” гэж хэлсэн байна лээ. Тухайн үед ахын гэрт орсон хүн ахыг маань таниагүй, Г”аас “Бямбаа ах хаачсан юм гэж асуухад нь хашааны урдуур хойгуур явж байгаа" гэж хэлсэн байна лээ. ...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 63-64 дэх тал),
13. Гэрч Г.С-н мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр өгсөн: “...Г” ...02 цаг болох гэж байхад жолооч ахын хамт гараад явсан. ...2021 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 10 цаг өнгөрч байхад Ө” аавынхаа 96664924 дугаарын утас руу залгахад би жолооч ахынд байна ахтай архи уугаад ахтай маргалдсан байна. Намайг ирээд аваадах гээд байна гээд хүүхэд надад хэлсэн. ...орой 22 цагийн үед нөхөр утсаар яриад би цагдаа дээр байна гэхээр нь ирж юу болсон талаар бүгдийг мэдсэн. ...Тухайн үед манай нөхөр хар өнгийн биеийн тамирын өмд цамцтай ажлын хар өнгийн гуталтай байсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 79-80 дахь тал),
14. Гэрч Г.Ө”ын мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр өгсөн: “...Аав тэр ахын хамт гэрт нь очно гээд 01 цаг өнгөрч байхад хамт гараад явсан. ...Аав болон жолооч ах хоёр манай гэрээс гарахад ямар нэгэн согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. 2021 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 10 цаг өнгөрч байхад аавын дугаар руу залгаад ...ярьсан чинь аав согтуу байсан. Чи намайг ирээд авчих гэхээр нь би машин асахгүй байна гэж хэлсэн. Тэгсэн аав нөгөө ахтай хамт архи уугаад хоорондоо маргалдаад зодоон болсон гэсэн утгатай зүйл хэлэхээр нь ээжид энэ талаар хэлсэн. ...Орой нь цагдаагаас миний утас руу залгаад аавыг асуугаад байсан. ... Аав бид хоёр Маяти машин дээр ...эзнийг хүлээж байсан чинь 18 цагийн үед машины эзэн ирээд гэрийнхээ хаалгыг түлхүүрээр онгойлгоод орсон. ...Гэрт ороход гэрийн баруун болон зүүн талд нэг нэг ор байсан гэрийн гол зуух, зуухны хойд хэсэгт бараан өнгийн ширээ, гэрийн хоймор хэсэгт бараан өнгийн зурагтын тавиур дээр нь хар өнгийн зурагт байсан. Гэрийн эд зүйл эвдэрсэн зүйлгүй эмх цэгцтэй байсан юм...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 83-84 дэх тал),
15. Гэрч Г.Ө”ын мөрдөн шалгах ажиллагаанд “...Би ааваас та хаачих гэж байгаа юм бэ гэхэд энэ ахын гэрт нь очно гэртээ ганцаараа байгаа, хань болж хононо гээд дүү Ө”т хандаад өглөө эрт очоод намайг аваарай ...гэж хэлсэн. Аав жолооч ахын хамт 01 цаг өнгөрч байхад явсан. ...09 цаг өнгөрч байхад сэрээд байж байгаад 10 цагийн үед санаж байна аавтай утсаар яриад би очиж чадахгүй нь та өөрөө хүрээд ир гээд яриад байсан. ...Би 12 цагийн үед аав руу утсаар ярихад аав хэвийн байсан, байна уу гэхэд цаана нэг эмэгтэй хүнтэй яриад байсан. Яриаг нь сонсоход тэр эмэгтэй нэг хүнийг орон дээр хэвтүүлэх гээд байх шиг байсан, би утсаа салгасан. ...22 цагийн үед ээжийн утас руу аав залгаад би цагдаагийн газар байна, нөгөө жолооч ахтай чинь маргалдаад зодчихсон байна, хүрээд ир гэхээр нь ээж дүү Ө”ын хамт такси бариад явсан юм. 01 цаг өнгөрч байхад ээж дүү хоёр ирээд ээж надад хэлэхдээ аав чинь хашаанд барилгын материал буулгасан жолоочтой хамт архи уугаад хоорондоо маргалдсан, зодсон бөгөөд нас барсан байна гэсэн утгатай зүйл хэлсэн. Мөн ээж хэлэхдээ аавын чинь нүүр ам хөхөрсөн гар нь урагдсан байсан гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 96-97 дахь тал),
16. Гэрч Ж.Д”ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн: “...2021 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 14:36 цагт Эрхэс 10-с Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо Буянт-Ухаа 2 хорооллын хажууд Шүрт хотхоны барилгын дэргэд байх хашаанд өчигдөр гэртээ зодуулсан хүн нас барчихсан гэсэн дуудлага ирсэн. ...14 цаг 51 минутын үед очиход, цэнхэр хашаанд ороход хашааны хойд хэсэгт таван ханатай Монгол гэр байсан. Гэрт ороход гэрийн зүүн талын орон дээр нэг эмэгтэй 50 гаран насны эрэгтэй хүний толгойг өвдөг дээрээ тавьчихсан уйлаад сууж байсан. Тэр эрэгтэй хүний нүүр нь хөхөрч хавдсан, энд тэндээ шархтай нас барсан байдалтай байсан. Мөн гэрт 50 гаран насны эхнэр нь гэх эмэгтэй гэрийн баруун талын орон дээр уйлаад сууж байсан. Гэрт өөр хүн байгаагүй. 103-н эмч ирж үзээд нас барсан байна гээд бичиг хийж өгсөн байсан. Хэргийн газрын хамгаалалт авч жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэж өгөөд дараагийн дуудлагад явсан. ... Гэрийн зурагтын тавиурын шил хагарсан шалан дээр болон тавиурын энд тэнд цус болсон харагдсан, жижиг ширээн дээр эм, аяга зэрэг байсан. ...Эхнэр нь гэх 50 гаран насны эмэгтэй надад хэлэхдээ би өчигдөр гэртээ байгаагүй ажилтай явж байгаад саяхан гэртээ ирсэн юу болсон талаар бол сайн мэдэхгүй байна гэсэн. ...Гэрийг тойроод явж үзэхэд гэрийн хажууд цэнхэр өнгийн ачааны машин байсан, хаалга цонхонд эвдрэл гэмтэлгүй тойрч үзэхэд ямар нэгэн ач холбогдолтой зүйл харагдаагүй. Мөн гэрийн үүд хэсэг орчим болон гадна цус болсон зүйл бол байгаагүй. Гэрийн шалан дээр энд тэнд цус болсон дутуу арчсан байдалтай байсан. ... ” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 44 дэх тал),
17. Гэрч Л.З”гийн мөрдөн шалгах ажиллагаанд “...2021 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 14 цагийн үед Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо Буянт-Ухаа 2 хорооллын хойд талд байх хашаанд байх гэрт ухаангүй хүн байна гэсэн дуудлага мэдээлэл ирсэн. ...14:20 цагийн үед очсон санаж байна. ...Хашааны хойд хэсэгт таван ханатай Монгол гэрт ороход 50 гаран насны эрэгтэй хүн нүүр ам нь хөхөрсөн нэлээн их гэмтэлтэй гэрийнхээ зүүн орон дээр хэвтэж байсан. ...Хашааны гаднаас эхнэр гэх 50 гаран насны эмэгтэй гэр рүү дагуулж орсон. ...Гэрт ороход зодуулсан гэх эрэгтэй хүн сүүлийн амьсгалаа хураагаад нас барж байсан. Тэгэхээр нь би адерналин баруун гарын булчинд 0,1 мм тунг тарьж цээжинд шахалт буюу массаж хийсэн, өөрчлөлт өгөөгүй. Ер нь бол намайг орж ирэхэд л нас барсан юм. Үзлэг бол хийж амжаагүй, сүүлийн амьсгалаа хурааж байсан. ..Би нас барсан бичиг хийж өгөөд өөрийн утсаар 102 дугаарын утсанд зодуулсан хүн нас барсан байна гээд дуудлага өгөөд ...явсан. ...Эхнэр, охин хоёр надад хэлэхдээ урд шөнө гэртээ хүнд зодуулсан байна. Хамт архи уусан хүн нь зодсон гээд яриад байсан, эмнэлгийн байгууллагад мэдэгдээгүй зодуулсан согтуу архи нь гараагүй байхаар нь шууд дуудлага өгөөгүй гэж тэр хоёр эмэгтэй яриад уйлаад байсан. Гэрийн эд зүйл ямар байдалтай байсан талаар бол сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 46 дахь тал),
18. Гэрч И.А”ын мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 70-71 дэх тал),
19. Гэрч С.С”ын мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 73 дахь тал),
20. Гэрч Д.Д”гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр өгсөн мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 46 дахь тал),
21. Яллагдагч Ж.Г”ын мөрдөн шалгах ажиллагаанд:
2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр өгсөн: “...Гэрт нь очиход 2 цаг болж байсан. ...Бид хоёр цай уугаад сууж байхдаа би цүнхнээсээ нэг шил 1 литрийн 60 градусын шар өнгийн хаягтай ” архи гаргаж ирээд баярлалаа гэж хэлээд архиа гардуулж өгөхдөө дүү нь архи уухгүй байгаа өөрөө уух эсэхээ мэд гэсэн. Б” ах “ах нь эгчээс нь нууж байгаад зохицуулна гээд мөн ах нь сэтгэл санаа хэцүү байна гэхээр нь архиа задлахаар нь тэгвэл дүү нь нэг л татъя гэсэн. Тэгтэл Б” ах тэгвэл гурван удаа татъя гэхээр нь наад архи чинь өндөр градустай гэхэд за яахав гэж хэлээд хүүхдийнх нь талаар яриад ууцгаасан. 3 удаа уусны дараа дахиад аяганд хийгээд өгөхөөр нь нэг татсан. Тэгсэн толгой манараад би гэрийн баруун талын орон дээр унтах гээд хэвтсэн. Нэг сэрсэн Б” ах баруун гартаа нийт урт нь ойролцоогоор 20 см урттай бариул хэсэг нь бордуу /саарал/ өнгөгүй төмөр иртэй хутга барьчихсан чамайг ална шүү би гээд миний өмсөж явсан саарал бараан майкнаас татахаар нь Б” ахаа би Г” дүү нь байна гээд сандраад босоод ирсэн. Шалан дээр ус асгарсан байсан, би халтираад баруун өвдгөөрөө унасан. Тэгээд юу болсныг санахгүй байна. Нар мандсан өглөө хаалга онгойгоод хаалганы цаанаас надаас юм асуугаад байсан. Юу асуусан талаар архи гараагүй байсан болохоор санахгүй байна. Тэр хүн явчихсан. Гэрийн зүүн талын орон дээр, Б” ах шалан дээр хэвтчихсэн унтаж байгаа байдалтай байсан. Ахын утсыг авахад эхнэр нь байсан, эхнэрт нь бид хоёрын дунд асуудал үүссэн байна. Агсан согтуу тавилцаад гэж хэлсэн чинь байж байгаарай би очлоо гэж хэлсэн. ...Б” ахын эхнэр нь охины хамт орж ирсэн. ...гэрийн эд зүйлийг ажиглахад шалан дээр цус, ус болсон гэрийн хойморт байсан зурагт нь хөндлөн болоод зурагтын тавиураас хар юм хагарчихсан. ...Би өөрийнхөө биеийг харсан чинь баруун гарын долоовор хуруу зүсэгдсэн, баруун гарын булчин хэсэг хоёр урт урагдсан, баруун өвдөг шалбарсан, баруун нүд хавдартай, хамар шалбарсан, зүүн гарын эрхий хуруу хэсэгт бага зэрэг гэмтсэн, зүүн гарын шуун дээр гэмтсэн, баруун болон зүүн гуяны гадна болон дотор хөхөрсөн байсан. Б” миний унтаж байсан орны дэргэд зуухны дэргэд толгой хэсэг гэрийн хоймор руу харсан хоёр хөл нь хаалга руу харсан, нүүрэн хэсэг нь миний унтаж байсан ор руу харсан нүүр нь цус болсон. Орж ирэхээр нь би ийм зүйл болсон байна. Бид хоёр нэг нэгнийгээ хутгалж алаагүй нь их юм гэж хэлсэн. Эхнэр хүүхэд хоёр нь гэр цэвэрлээд байхаар нь шалан дээр цус болсон газрыг цэвэрлээд тэгээд бид гурав хамт арчаад гэрийн зүүн талын орон дээр тавиад тэр хоёр биеийг нь цэвэрлээд эхнэр нь одоо яв гэж хэлэхээр нь би гарч яваад Б” ах орон дээрээ амьсгалтай согтуу архи нь гараагүй байсан. ...Б” ахын эхнэр нь утсаар яриад хаана байна эгч нь очиж уулзъя гэхээр нь би газраа хэлсэн. Б” ахын бие нь гайгүй юу гэхэд гайгүй гэж хэлсэн. Орон дээрээ хэвтэж байхад намайг хоёр цагдаа орж ирээд аваад явсан. ...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 208-213 дахь тал),
-2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр өгсөн (1 дэх хавтаст хэргийн 214-215 дахь тал), 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр өгсөн (2 дугаар хавтаст хэргийн 109 дэх тал), 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр өгсөн мэдүүлгүүд (3 дахь хавтаст хэргийн 41 дэх тал),
22. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 1078 дугаартай цогцост хийгдсэн:
-Х.Б”ын цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавлын дагз, баруун чамархай, зүүн зулай ясны хугарал, тархины няцрал, аалзан хальсны доорх цус харвалт, нүүр, их бие мөчдийн шарх, зулгаралт, цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.
-Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
-Дээрх гэмтлүүдээс гавлын дагз, баруун чамархай, зүүн зулай ясны хугарал, тархины няцрал, аалзан хальсны доорх цус харвалт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, нүүр, их бие мөчдийн шарх, зулгаралт, цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
-Задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдоогүй болно.
-Талийгаач нь гавал тархины хүнд гэмтлийн улмаас төвийн гаралтай зүрх судас, амьсгалын дутагдалд орж нас баржээ.
-Талийгаач нь 2021 оны 06 сарын 06-ны 00 цаг 40 мин-д нас бараад 12-14 цаг болсон байжээ.
- Талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ.
-Талийгаач нь АВО системээр Ва(III) бүлгийн цустай байжээ....” /шинжээч М.Э”/ гэсэн дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 165-176 дахь тал),
23. Шинжээч М.Э”ын мөрдөн шалгах ажиллагаанд:
2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр өгсөн: “...Нүүр, их бие, мөчдийн шарх, зулгаралт, цус хуралт гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Баруун гарын эрхий долоовор хурууны шарх нь хурц буюу ир ирмэгтэй зүйлээр үүсгэгдэнэ. Гавлын ясны хугарал, тархины гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хүч үйлчилсэн цэг нь дагзны ар хэсэгт болно. Уг хүч үйлчилснээс гавлын ясны хугарал, тархины няцрал, аалзан хальсны доорх цус хуралт гэмтэл нь үүссэн байна. Хуйхан дахь шарх нь хурц биш ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 179-180 дахь тал),
-2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр дахин өгсөн “...2021 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 00 цаг 40 минутад цогцосны үзлэг хийхэд цогцосны хөрөлт, хөшилт зэргээр нас бараад 12-14 цаг болсон байх гэж үзсэн. Нас барсан цагийг нарийн тогтоох боломжгүй, баримжаалсан цаг хугацаа юм. Тэгэхээр 2021 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 10 цаг 40 минутаас 12 цаг 40 минутийн хооронд нас барсан байх гэж үзсэн. Гавал тархины гэмтэлтэй хүнд шууд амь нас аврагдах эсэхийг хэлэхэд хэцүү. Талийгаачийн биед гавал тархины хүнд гэмтэл учирсан байсан учир амь насыг аврах боломж багатай...” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 70 дахь тал),
24.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 4894 дугаартай хүний биед хийгдсэн:
-Ж.Г”ын биед баруун дээд, доод зовхи, баруун шуу, зүүн эрхий хурууны төвгөр, шарх, баруун бугалгад зурагдал, цус хуралт, баруун өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, үрэх үйлдлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /шинжээч Ц.Г”/ гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 124-125 дахь тал),
25. Шинжээч Ц.Г”ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр өгсөн “...Баруун дээд, доод зовхи, зүүн эрхий хурууны төвгөрт зэрэгцээ байрласан 3 ширхэг 0.5см ирмэг тэгш бус шархтай, баруун өвдөг 2.0х2.0см зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн үрэх, цохих үйлдлээр олон удаагийн хүчин зүйлээр үүссэн байна. Зүүн шууны ар дунд 2.5см ирмэг тэгш баруун бугалганы дотор 23 см урт ирмэг нь хөх өнгийн цус хуралттай, зулгаралт нь ир үзүүртэй зүйлээр үүсгэгдэнэ. 23 см гэмтэл хутгаар үүсгэгдэх боломжгүй, үзүүртэй мөртлөө хоёр талдаа мохоо зүйлээр үүсгэгдсэн байна. Зүүн шууны ар дунд 2.5см гэмтэл ир ирмэгтэй зүйлээр үүсгэгдсэн. Жишээ нь хутга, хагархай шил зэргээр үүсгэгдэнэ ...” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 74 дэх тал),
26. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын ДНХ шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 3446 дугаартай хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх хувцсанд хийсэн:
-Шинжилгээнд ирүүлсэн цэнхэр өнгийн өмд, хар өнгийн хос гутал нь шинжилгээнд тэнцэхгүй.
-Шинжилгээнд ирүүлсэн өнгө нь тодорхойгүй майк, өнгө нь тодорхойгүй футболк, саарал өнгийн дотуур өмд, хар өнгийн дотоож, хар өнгийн хос оймс, өнгө нь тодорхойгүй эрээн майкнаас цус илэрсэн шүлс илрээгүй.
-Цус илэрсэн өнгө нь тодорхойгүй майк, өнгө нь тодорхойгүй футболк, саарал өнгийн дотуур өмд, хар өнгийн дотоож, хар өнгийн хос оймс, өнгө нь тодорхойгүй эрээн майк нь ДНХ-ийн шинжилгээнд тэнцэхгүй...” гэсэн дүгнэлт /шинжээч Б.Ш”/ (2 дахь хавтаст хэргийн 139-141 дэх тал),
27. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын ДНХ шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 3447 дугаартай хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх эд зүйлд хийсэн:
-Шинжилгээнд ирүүлсэн шар өнгийн иштэй жижиг хутга, шар өнгийн иштэй заазуур, “зурагтын доорх... гэх хөвөн бамбарнаас хүний цус илэрсэн, шүлс илрээгүй.
-Шар өнгийн иштэй заазуур дээрээс илэрсэн цусны ДНХ-ийн тогтоц нь ДНХ-ийн шинжилгээний 2712 дугаартай Х.Б” гэх хатаасан цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. ДНХ-ийн шинжилгээний 2712 дугаартай Ж.Г”ын гэх хуруу шилтэй цусны ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй байна.
-Шар өнгийн иштэй жижиг хутган дээрээс илэрсэн цусны ДНХ-ийн шинжилгээнд тэнцэхгүй гэж дүгнэв.
-“Зурагтын доорх...” гэх хөвөн бамбарнаас илэрсэн цусны ДНХ-ийн тогтоц нь холимог байна. Уг холимог ДНХ-ийн тогтоцтой 2712 дугаартай Х.Б” гэх хатаасан цусны ДНх-ийн тогтоц, ДНХ-ийн шинжилгээний 2712 дугаартай Ж.Г”ын гэх хуруу шилтэй цусны ДНХ-ийн тогтоц тохирч байна...” гэсэн дүгнэлт /шинжээч Б.Ш”/ (2 дахь хавтаст хэргийн 133-136 дахь тал),
28. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын ДНХ шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 2712 дугаартай:
-Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгээр хөвөнд бэхжүүлэн авсан дээж нь шинжилгээнд тэнцэнэ.
-Шинжилгээнд ирүүлсэн хөвөн дээрх цусны ДНХ-ийн тогтоц нь химийн лабораторийн 2689 дугаартай Ж.Г”ын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.
-Шинжилгээнд ирүүлсэн хөвөн дээрх цусны ДНХ-ийн тогтоц нь биологийн лабораторийн 3264 дугаартай Х.Б” гэж хаягласан хатаасан цусны ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй байна...” /шинжээч Б.Ш”/ гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 185-188 дахь тал),
29. Шинжээч Б.Ш”ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр өгсөн “...Надад ирүүлсэн хутга заазуур, хөвөнд шингээсэн зүйлд шинжилгээ хийж 3447 дугаартай дүгнэлтийг гаргасан. Шинжилгээнд ирүүлсэн дээрх цус, шүлс эсэхийг устөрөгчийн хэт ислээр шинжилж үзэхэд цус илэрсэн. Уг цус нь хүн, мал амьтны алины цус болохыг шинжлэхэд “Blue star OBTI BLOOD” тест хүний цус гэж гаргасан. Уг цусны ДНХ-г тогтоож мөрдөгчийн асуултын дагуу манай байгууллага дээр шинжилгээ хийгдсэн. 2712 дугаартай Х.Б” Ж.Г” нарын ДНХ-г тогтоцтой харьцуулахад заазуур дээрээс илэрсэн цусны ДНХ тогтоц нь Б”ын цусны ДНХ-тэй тохирч байсан. Заазуур дээрээс авсан гэж хөвөнд шингээсэн цусны ДНХ тогтоц холимог байсан. Уг холимог тогтоц нь Ж.Г”, Х.Б” нарын цусны ДНХ-тэй тохирч байсан. Хүний цус холилдоод холимог болсон ч ДНХ-ээр ялгах боломжтой байдаг. Шар иштэй хутган дээрээс цус илэрсэн боловч шинжилгээнд тэнцэхгүй, гарч ирээгүй. Миний бие 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 2712 дугаартай дүгнэлтийг гаргасан. Уг шинжилгээнд гурван ширхэг хөвөн бамбар ирсэн. ...цус илрэх эсэхийг үзэхэд илэрч байсан. Илэрсэн цусны ДНХ-г тогтоогоод харьцуулах дээж болгон Биологийн лабораторид илгээж бүлгийг 3264 дугаартай Х.Б” /холилдсон цус/ химийн лабораторийн 2689 Ж.Г” гэж хуруу шилтэй цуснаас дээж авч ДНХ тогтоон харьцуулахад Г”ын ДНХ тогтоцтой 3 ширхэг хөвөн бамбарт шингээсэн цусны ДНХ тохирч байсан. Харин 3264 дугаартай Х.Б”ын цусны ДНХ-тэй тохирохгүй байсан. Мөн би хэрэгт хэргийн газраас хураан авсан объектуудад ДНХ-ийн шинжилгээ хийхэд муудаж хөгцөрсөн байсан тул ДНХ-ийн шинжилгээнд тэнцэхгүй байсан. Би дээрх шинжилгээнүүдийн цусны бүлгийг тодорхойлоогүй. Ер нь ДНХ-ийн шинжилгээ нь өндөр нарийвчлалтай 99.9 хувь хийдэг юм. ДНХ тогтоц нь хоорондоо давхардахгүй, нэг омгийн эсийн ихрүүд давхардах боломжгүй байдаг. Цусны дөрвөн төрөл байдаг бөгөөд олон хүнийх давхарддаг. Цус хоорондоо холилдоход өөр бүлэг гарч ирэх боломжтой байдаг. ...” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 51 дэх тал),
30. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын химийн лабораторийн шинжээчийн 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 2689 дугаартай: шинжилгээнд ирүүлсэн “Ж.Г” 51 эр” гэсэн хаягтай цуснаас спиртийн агууламж илрээгүй ...” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 159-161 дэх тал),
31. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын биологийн шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 2703 дугаартай хэргийн газрын үзлэгээр хураан авсан хувцсанд хийсэн шинжилгээгээр:
-Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх хувцаснууд дээр цусны ул мөр илэрсэн. Дээрх хувцаснууд дээр шүлсний ул мөр илрээгүй. Илэрсэн цус нь О(I) бүлгийн харьяалалтай хүний цус байна...” гэсэн дүгнэлт /шинжээч Б.Д”/ (2 дахь хавтаст хэргийн 113-116 дахь тал),
32. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын биологийн шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 2735 дугаартай хэргийн газрын үзлэгээр хураан авсан эд зүйлд хийсэн шинжилгээгээр:
” Шинжилгээнд ирүүлсэн 27см урттай шар эрээн өнгийн иштэй заазуур, 19см урттай шар эрээн өнгийн иштэй хутган дээр цус илэрсэн. Хар өнгийн “Next” загварын 32 инчийн зурагтын суурин дээрээс хөвөн бамбарт бэхжүүлж авсан гэх арчдас дээр цус илрээгүй. Дээрх объектууд дээр шүлсний ул мөр илрээгүй. 27см урттай заазуур дээр илэрсэн цус нь В(III) бүлгийн харьяалалтай хүний цус байна. 19 см урттай хутган дээр илэрсэн цус нь хүний цус байна. Бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй...” /шинжээч Б.Д”/ гэсэн дүгнэлт (2 дахь хавтаст хэргийн 120-123 дахь тал),
33. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын химийн лабораторийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 654 дугаартай:
- Шинжилгээнд ирүүлсэн “Ж.Г” 00 настай, эрэгтэй гэж хаягласан F00546644 гэсэн хуруу шилний дугаартай, ягаан өнгийн тагтай хуруу шилтэй цус нь В(III) бүлгийн харьяалалтай байна...” гэсэн дүгнэлт (3 дахь хавтаст хэргийн 58-60 дахь тал),
34. Шинжээч Б.Д”гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр өгсөн “...2703 дугаартай шинжилгээнд ирүүлсэн хэргийн газраас хураан авсан 8 ширхэг хувцсанд үзлэг хийж биологийн дүгнэлт гаргасан байдаг. Дээрх хувцсанд үзлэг хийхэд нийтдээ нойтон үнэр орж муудсан толбо бохирдолтой байсан. Уг хувцаснуудаас цус илрэх эсэхийг үзэхэд цус илэрч байсан. Илэрсэн цусыг хүн, мал, амьтан аль нь эсэхийг тодорхойлох шинжилгээ хийхэд хүний цусны урвал эерэг байсан тул хүний цус байна гэж дүгнэлт гаргасан. Илэрсэн хүний цусны бүлгийг харьяаллыг тогтоохоор Alltic ABO хурдасгасан системийн аргаар шинжлэхэд 1 дүгээр бүлгийн цусны урвал өгч байсан тул дээрх хувцаснууд дээрх цус 1 дүгээр бүлгийн харьяалалтай хүний цус байна гэж дүгнэлт гаргасан байна. Бүлгийн харьяаллаар хэн нэгэн хүнийх мөн гэдгийг тогтоох боломжгүй. Учир нь нийт дөрвөн төрлийн цусны бүлэг байдаг. Уг бүлгүүд нь өөр хоорондоо давхацдаг, мөн бүлэг хоорондоо холилдох, муудах, өмхийрөх, хөгцрөх үйл явц болоход цусны бүлэг харилцан өөрчлөгдөж өөр гардаг юм. Тэгэхээр шинжилгээнд ирүүлсэн хувцас нь нойтон, муудаж хөгцөрсөн байсан тул цусны бүлгийн харьяалал өөрчлөгдөх боломжтой. Тухайн хүний цус мөн гэдгийг ДНХ-ийн шинжилгээгээр 99.9 хувь нарийвчлалтайгаар нарийн тогтоож шинжилдэг юм. ДНХ-ийн шинжилгээ нь бүрэн гүйцэт тогтоодог юм...” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 64-65 дахь тал),
35. Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 468 дугаартай сэтгэцийн:
-Ж.Г” нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Ж.Г” нь үйл явдлыг бодитоор тусган мэдүүлэх чадвартай байна. Ж.Г” нь өөрийн үйлдлийн нийгмийн хор аюулыг ухамсарлан ойлгох, удирдан жолоодох чадвартай байна. Ж.Г” нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Ж.Г”ад эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна...” гэсэн дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 151-152 дахь тал),
36. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтуудад: Ж.Г”ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (1 дэх хавтаст хэргийн 234 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 238 дахь тал), оршин суугаа хорооны тодорхойлолт (1 дэх хавтаст хэргийн 232, 2 дахь хавтаст хэргийн 7 дахь тал), эд хөрөнгийн лавлагаа (2 дахь хавтаст хэргийн 78-80, 88-89, 91-92 дахь тал), мэргэжил эзэмшсэн дипломын хуулбар (1 дэх хавтаст хэргийн 239-248 дахь тал), Ажил олгогчийн тодорхойлолт (1 дүгээр хавтаст хэргийн 233, 2 дахь хавтаст хэргийн 82-86 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа (2 дахь хавтаст хэргийн 76-77 дахь тал), шүүх хуралдаанд шинээр өгсөн “Гэрэл” нүдний эмнэлгийн баримт болон бусад бичгийн зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, хууль зүйн дүгнэлт:
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан санал, дүгнэлтдээ “шүүгдэгч Ж.Г” нь 2021 оны 06 дугаар сарын 04-өөс 2021 оны 06 дугаар сарын 05-нд шилжих шөнө иргэн Х.Б”тай маргалдан зодож биед нь гавлын дагз, баруун чамархай, зүүн зулай ясны хугарал, тархины няцрал, аалзан хальсны доорх цус харвалт, нүүр, их биеийн мөчдийн шарх, зулгаралт, цус хуралт гэмтлийг учруулж амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, гэрч, яллагдагч, шүүгдэгч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон гэж үзэж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг цуглуулах явцад Ж.Г” анх гэрчээр мэдүүлэг өгөхдөө бид хоёр ноцолдсон гэж, сэжигтнээр мөн адил өгсөн, яллагдагчаар татсаны дараа мэдүүлэг өгөхдөө талийгаачийг бор иштэй хутга барьж дайрсан гэж мэдүүлдэг, дахин яллагдагчаар бор саарал өнгийн хутгаар миний биед гэмтэл учруулсан гэдэг. Гэтэл гэрч Д.Д” тухайн өдөр бор хутга гэрт нь байгаагүй, ажил руугаа аваад явсан гэж мэдүүлдэг. Хэргийн газраас хутга олдоогүй, заазуур олдсон ба цус мэт бүхий зүйлээр бохирлогдсон байдаг. Хэргийн газрыг харуулсан гэрэл зураг байгаа, талийгаачийн дух, нүүрэнд учирсан гэмтлийг яаж учруулсан бэ, бид хоёр бараг нэгийгээ алчихсангүй гэж хэлсэн талаар гэрч мэдүүлсэн. Эдгээр баримтаар шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт нотлогдсон гэж үзэж байна.
Өмгөөлөгчдөөс хоромхон зуурт гэмт хэрэг гарсан гэж маргаж байх боловч ийм хугацаанд талийгаачид олон тооны гэмтэл учрах боломжтой юу, олон тооны гэмтлийг сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчдаад үүсгээд байх уу гэдэгт дүгнэлт хийнэ үү. Хохирогчид учирсан гэмтэл нь амь насыг нь аврах боломж багатай гэж шинжээч хэлсэн. Цочрон давчдах гэмт хэрэг нь хоромхон зуур болдог. Иймээс Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай. Шүүгдэгч оршуулгын зардалд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 13.800.000 төгрөгийг нөхөн төлсөн байх тул төлөх төлбөргүй гэж үзэж байна. гэсэн дүгнэлтийг;
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ө.Учрал шүүх хуралдаанд хэлсэн санал, дүгнэлтдээ “Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэсэн атлаа хэсэг хугацаанд гэм буруугийн талаар ярилцаж мэтгэлцлээ. Гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь цаасан дээр хүлээн зөвшөөрч байна гэдгийг хэлэхгүй. Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн болон бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. Хүнийг алах гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн улсын яллагчтай санал нэг байна. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хүн эрүүл аюулгүй орчинд амьдрах, амьд явах эрхийг хуульчилсан. Хүнийг алах гэмт хэрэг хохирогч нас барснаар төгсдөг ба хохирогч хэсэг хугацааны дараа нас барсан нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй. Шүүгдэгч нь өөрт учирсан гэмтлийг санаад байгаа атлаа, хохирогчид учруулсан гэмтлээ санадаггүй. Хохирол хор уршгийн тухайд эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж заасан. Энэ гэмт хэрэг нь “хүнийг алах” гэмт хэрэг буюу тухайн хүн дахин хэзээ ч босож ирэхгүй гэдгийг шүүгдэгчид хэлмээр байна” гэсэн дүгнэлтийг;
Өмгөөлөгч Ц.Г хэлсэн санал, дүгнэлтдээ: Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөвшөөрөхгүй. Хэргийн байдлаас талийгч, шүүгдэгч хоёр нэлээд ноцолдсон, зодолдсон нөхцөл байдал харагддаг. Иймээс Ж.Г” гэмтлийн өөрөө өөртөө учруулсан гэж үзэх үндэслэлгүй. Шүүгдэгч Ж.Г”ын биед “зүүн шууны ар дунд хэсэгт 2.5 сантиметрийн ирмэг тэгш буюу хурц ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр үүсэх гэмтэл” баруун бугалгын дотор талд 23 сантиметр урт цус хуралт тогтоогдсон. Шүүгдэгч сэтгэл санааны хувьд тогтворгүй байсан гэдгийг дээрх гэмтэл бий болгосон гэж харж байна. Талийгаач хүнд согтолттой, шүүгдэгч согтуурал илрээгүй. Талийгаач хутга барьсныг харсан хүн гэнэт хоромхон зуур цочролд орсон гэсэн таамаглал байна. Шүүгдэгчийн хувьд болж өнгөрсөн үйл явдлыг чин үнэнээр хэлсэн гэж үзэж байгаа тул зүйлчлэлийг өөрчилж, Эрүүгийн хуулийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү” гэсэн дүгнэлтийг,
Өмгөөлөгч Г.У хэлсэн санал, дүгнэлтдээ “Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “Г”ыг согтуудаа ямар байдгийг нь мэдэхгүй, юу болов гээд суугаад байсан” гэж, гэрч Д.Д” “нэг юм уугаад, нэг юм болсон, юу болсон талаар хэлээгүй, орон дээр босоод суусан, юу ч хэлээгүй учир яах учраа олохгүй байсан” гэж мэдүүлсэн. Ж.Г” “өвдөлт өгөөд сэрсэн, сэрэхэд хутга барьсан зогсож байсан, тэгээд бид хоёр ноцолдсон, цааш нь санахгүй байна” гэж мэдүүлсэн нь Эрүүгийн хуулийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгтэй нийцэж байна. Хохирогчийн буруутай ажиллагааны үр дүнд гэмт этгээдийн санаа сэтгэл гэнэт хүчтэй цочирч түр зуур хийсэн хариу үйлдлийн улмаас Эрүүгийн хуулийн тусгай ангиар хориглосон хэм хэмжээг зөрчсөн байдгаараа санаатай үйлдэгдэх гэмт хэргээс ялгагдана. Хүний санаатай алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн байдаг. Шүүгдэгч амь хохирогчтой өс хонзон, авлага, хувийн таарамжгүй харилцаа байхгүй тул амь хохирогчийн амийг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл, сэдэлт, зорилго байхгүй байна. Тухайн үедээ өөрийн ухамсраа бүрэн удирдаж чадахгүй нөхцөл байдлыг цочрон давчдах гэнэ. Хэрэг гарах үед хохирогчийн хууль бус, ёс суртахуунгүй үйлдэл, түүний үр дагавар гэмт хэрэг үйлдсэн хүний сэтгэхүйд хэрхэн хортойгоор нөлөөлсөн байж болохыг хэргийн үйл баримтад тулгуурлан өгөх хууль зүйн дүгнэлтээр илэрдэг ойлголт. Хэргийн газар ирсэн У”, Д” нарын мэдүүлгээр Ж.Г” юу болоод байгааг, яах гээд байгааг, мэдэхгүй, цочирдсон байдалтай, үг хэлэхгүй үүний улмаас Д.Д” юу хэлэхээ мэдэхгүй самгардсан байдалтай байсан гэдэг. Эрүүгийн хуулийн 10.2 дугаар зүйлд заасан нь хохирогчийн буруутай, хууль бус үйлдэл нь тухайн цаг хугацаанд нэг удаа үйлдэгдсэн эсхүл урт хугацааны явцад дарлагдсан, доромжлогдсон байж байгаад гэнэт сэтгэл хүчтэй тэсрэлт өгч цочрон давчдахыг ойлгож болно. Тухайн цаг хугацаанд өөрийнх нь амь насанд халдахаар заналхийлэх үед сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсан гэж дүгнэж байна. Хэргийн бодит байдлыг эргэлзээгүй тогтоох ёстой. Хэрэв эргэлзээ төрвөл шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасан. Иймд хэргийг Эрүүгийн хуулийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж өгнө үү. Сэжигтэн, яллагдагчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх ёсгүй ” гэсэн дүгнэлтийг,
Өмгөөлөгч Г.Тамир хэлсэн, санал дүгнэлтдээ “Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйл “хүнийг алах”, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалт “хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барах” гэмт хэрэг, эдгээр гэмт хэргүүд нь гэмт этгээдийн үйлдэл, хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа, санаа зорилго, санаа зорилгоо хэрэгжүүлсэн үйлдэл, үйлдлээс учирсан гэмтлийн улмаас хохирогч үхэлд хүрсэн, эсхүл гэмтлээс шалтгаалсан эмчилгээ сувилгаа, бусад байдлаар учирсан хүнд гэмтэлтэй шууд шалтгаант холбоо үүсэж нас барсан зэргээр ялгагддаг. “Хүнийг санаатай алах” гэмт хэрэг бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан үйлдэл байдаг. Амь нас, эрүүл мэндэд хохирол учруулсан бол арга, ашигласан зэвсэг хэрэгслийн онцлог, илэрсэн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт этгээд хохирогчийн хоорондын харилцааны шинж чанар, түүний агуулга, гэмт хэрэг үйлдсэн үеийн зан үйл зэрэг шинжүүд хамаарна. Ж.Г”ын хохирогч Х.Б”ын биед гэмтэл учруулсан байдал, хандсан сэтгэхүйн харьцааны улмаас хохирогчид учирсан гэмтлийн зэргийг нэгдмэл байдлаар дүгнэсний эцэст хүнийг алах гэмт хэргээс хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэргийг ялган зүйлчилж өгнө үү. шинжээчийн 1078 дугаартай дүгнэлтэд хүнд гэмтлийн улмаас төвийн гаралтай зүрх судас амьсгалын гаралтай дутагдалд орж нас барсан гэсэн. Шинжээчийн 2689 дугаартай дүгнэлтэд Ж.Г”ын цуснаас этилийн спирт илрээгүй гэсэн. Б.У”, гэрч Д.Д” нарын мэдүүлэг, сэжигтэн яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг үзэхээр шүүгдэгч Ж.Г” нь амь хохирогчтой ямар нэг өр, авлага, өс хонзон, хувийн таарамжгүй харилцаа, хохирогчийг алах санаа зорилго тогтоогдохгүй, талийгаач хүнд гэмтлийн улмаас нас барсан нь тогтоогдоод байна. Гавлын ясны хугарал тархины гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хүч үйлчилсэн цэг нь дагзны ар хэсгээр үүссэн гэхээр толгой хэсгээр газар унах үед тухайн гэмтэл нь үүсэх боломжтой. Х.Б” ахтай маргалдаад барилдаж байгаа юм шиг ноцолдоод, Х.Б” ах газар унасныг гэнэт санасан” гэж шүүгдэгч мэдүүлсэн. Амь хохирогч, Ж.Г” нар хоорондоо ноцолдож байх үед амь хохирогч газар унаж гавлын ясны хугарал гэмтлийг авч нас барсан гэж үзэх боломжтой. Гавлын ясны гэмтлийг нэг удаагийн үйлдлээр үүснэ гэж шинжээч мэдүүлсэн. Тусламж үзүүлээгүйн улмаас дараагийн гэмтлүүдийг үүсгэж байна. Тэгвэл өглөө хүртэл хэр их цаг алдсан билээ. Хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан ямар зүйл хэсгээр зүйлчлэхийг хуульчилсан. Хохирогч шууд нас барсан бол хүнийг алах гэмт хэргээр зүйлчлэх байх. Гэтэл шүүгдэгч Ж.Г” амь хохирогчийг алахаар шууд чиглэсэн үйлдэл хийгээгүй. Ж.Г”ын амь хохирогч руу шууд чиглэж хийсэн ухамсарт идэвхтэй үйлдлийн улмаас амь хохирогч үхэлд хүргэх гэмтлийг шууд аваагүй. Шүүгдэгч Ж.Г”ын үйлдэл болон амь хохирогчийн үхэлд хүргэсэн гэмтлийн хооронд шууд шалтгаант холбоо байхгүй. Амь хохирогчийн дагз хэсэгт шүүгдэгч Ж.Г” цохиж гэмтэл учруулсан нь хэрэгт авагдсан үйл баримтаар тогтоогдохгүй байна. Иймд шүүгдэгчийн холбогдсон хэргийг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулах, энэ гэмт хэргийн улмаар хохирогч нас барсан” гэсэн зүйл ангиар хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Иргэдийн төлөөлөгч С.Б шүүх хуралдаанд “Шүүгдэгч Ж.Г”ыг хүний амь насыг хөнөөсөн гэм буруутай гэж үзэж байна. Яагаад гэхээр энэ хүн нэг хундага архи уусан, харин амь хохирогч өөрийн хөл дээрээ зогсож чадахгүй согтуу байсан байна. Тэр хүний үйлдлээс нэг удаагийн үйлдлээр холдох боломжтой байсан. Нотлох баримтыг харахад үнэхээр цочирдлоо, байж боломгүй зүйл байна. Тийм учраас шүүгдэгчийг гэм буруутай гэж үзэж байсан” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч Ж.Г”аас “хүн алах санаа байгаагүй, Х.Б” ах ална гэж над руу дайрсан, ноцолдож байснаа санаж байна, өөрийн биеийг хамгаалсан” гэж гэм буруугийн талаар маргаж оролцсон.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч Ж.Г” нь Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт задгай тоот буюу Буянт-Ухаа-0 хорооллын ард байрлах “М”” ХХК-ийн эзэмшлийн хашаанд дахь Монгол гэрт 2021 оны 06 дугаар сарын 04-өөс 2021 оны 06 дугаар сарын 05-нд шилжих шөнө иргэн Х.Б”тай маргалдан, түүнийг зодож бие, эрүүл мэндэд нь “гавлын дагз, баруун чамархай, зүүн зулай ясны хугарал, тархины няцрал, аалзан хальсны доорх цус харвалт, нүүр, их биеийн мөчдийн шарх, зулгаралт, цус хуралт гэмтлийг” учруулж амь насыг нь хохироосон үйл баримт нь:
-Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн шуурхай удирдлагын тасагт 2021 оны 06 дугаар сарын 05-ны өдөр бүртгэгдсэн дуудлагын лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 2 дахь тал),
Хэргийн газарт 2021 оны 06 дугаар сарын 05-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 3-20 дахь тал),
2021 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 21-25 дахь тал),
-Нийслэлийн түргэн тусламжийн төвийн эмчийн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 223 дахь тал),
-Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эргүүлийн офицер д/ч Ж.Д”ийн илтгэх хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 231 дэх тал),
-Хүний биед 2021 оны 06 дугаар сарын 05-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 26-30 дахь тал),
- 2021 оны 06 дугаар сарын 05-ны өдөр эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 31-34 дэх тал),
-Гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлд “гэрч 1-5 хүртэл дугаарласан хүмүүсийн ...”3” дугаарын тооны ард байгаа хүнийг заагаад уг хүний нүд, шар царай, хоёр нь надад анх харахад хамгийн их анхаарал татаж харагдсан учраас тэр хоёроор нь хараад шууд танилаа гэж хэлснийг, 3 тооны ард Ж” Г”ын гэрэл зургийг байршуулсан байсан. ...” гэсэн тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 35-40 дэх тал),
-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Уянгын мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 06 дугаар сарын 05-ны өдөр өгсөн: “...Аавын хамтран амьдрагч Д” ...залгаад аав чинь хүнд зодуулсан юм шиг байна, сонин байгаад байна, ...гэсэн. ...гэр рүү нь ороход эд хогшлууд эмх замбараагүй, ...баруун талын орон дээр Г” гэх хүн унтаж байсан. ...Аавын хувьд ...баруун хэсэгт шалан дээр толгой хэсэг нь хоймор руугаа, хөл нь үүд рүү харсан байдалтай, хоёр нүд нь цохиулсан, анигдсан байдалтай, толгойны ард хэсэгт миний харснаар 2 хэсэг газраас цус гарсан, урд хэсгийн баруун талд бас 1 газар язарсан маш их цус гарчихсан. ...Зүүн талын хөмсөгний хэсэгт бас язарсан цус гарчихсан байсан, ...тухайн үед амьсгаатай, согтуу хүн шиг аа аа гээд дуугарч байсан. ...аавыг орон дээр гаргаад, хувцас нь нойтон байсан учраас бүгдийг нь тайлаад, биеийнх нь цусыг арчаад хамар, нүүрний хэсэгт цус болчихсон байсан ...баруун хэсгийн шал нь маш их цус гарч гоожсон байдалтай байхаар нь тухайн Г” гэх хүнтэй нийлж шалаа угаасан. ... Түргэн ирэхэд аав муухан амьсгалж байсан. ...Аав сэргэлгүй байсаар байгаад нас барсан. ...Толгойны баруун урд дээд хэсэгтээ язарсан цус гоожсон. Толгойны ард хэсэгтээ баруун тал руу 2 хэсэг газарт хагарсан цус гоожиж үсэнд нь наалдсан, цусыг нь тогтож хөвөнгөөр арчсан. ...Нурууны ард хэсгийн баруун тал руу бас зулгарсан шарх харагдаж байсан. ...Шалан дээрх цус ер нь талбай нэлээн хамарчихсан, гэрийн уруу хэсэг рүү тунасан байдалтай байсан. ...шилэн ширээ хагарч бутарсан, ...модон сандал ширхэг ширхэг жижигхэн салж хугарсан байдалтай байсан....” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 43-44 дэх тал) болон 2021 оны 06 дугаар сарын 07, 11, 25-ны өдөр өгсөн (1 дэх хавтаст хэргийн 45-46, 49-50 дахь тал), 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн мэдүүлгүүд (3 дахь хавтаст хэргийн 42 дахь тал), шүүх хуралдаанд оролцож өгсөн мэдүүлэг,
-Гэрч Д.Д”гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 06 дугаар сарын 05-ны өдөр өгсөн: “...Г” нөхрийн утсыг аваад ...“ Ах бид 2 шөнө 1 цагийн үед ирээд ганц шил архи хувааж уугаад хооронд муудалцсан юм шиг байна, ... та яаралтай гэртээ ирээ” гэж хэлсэн. ...гэртээ иртэл ...Г” баруун оронд дээр дээшээ харсан унтаж байсан, ...манай нөхөр ...газарт шалан дээр хэвтэж байсан. ...нөхрийгөө дуудсан чинь сэрэхгүй, нүүр нь цус болсон, 2 нүд нь хавдаад хөх алаг өнгөтэй болсон, хамрын дээр нь арьс нь язраад хавдсан байсан. ...Г”аас юу болсон талаар асуухад ах бид хоёр шөнө 01 цагийн үед ирээд нэг шил архи хувааж уугаад, ...ах бид хоёр хоорондоо муудалцсан юм шиг байна ...гэсэн. ...Г”ыг ..харахад ...гар нь шуу хэсэгтээ нэлээд шалбарч мах нь гарчихсан харагдаж байсан, гар хөл нь шарх болсон байсан. ...Удалгүй эмч энэ хүн нас барчихлаа гэж хэлээд, нас барсан бичиг хийж өгөөд явсан. ...Гэрт нөхөр хэвтэж байсан газрын тэр хавьд тэр чигээрээ цус болсон, ...зурагтын доод хэсгийн шилэн тавиур хагарсан, модон явган сандал эвдэрсэн байсан....” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 52-53 дахь тал) болон 2021 оны 06 дугаар сарын 06, 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн мэдүүлгүүд (1 дүгээр хавтаст хэргийн 54, 3 дахь хавтаст хэргийн 47 дахь тал ) болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг,
- Гэрч Ү.Г”ын мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 06 дугаар сарын 05-ны өдөр өгсөн “...гэрийн үүдэнд ирж шагайж харсан чин гэрийн баруун талын орон дээр танихгүй эрэгтэй хүн суусан, баруун талын үүдний газар хэсэгт нэг эрэгтэй хүн хэвтэж байсан. Би орон дээр сууж байсан хүнээс “энд юу болов” гэж асуухад тэр хүн “бид хоёр нэг нэгийгээ арай алчхаагүй сууж байна” гэж хэлсэн. ...Бямба ах хаана байна гэхэд орон дээр сууж байсан хүн толгойгоороо цаана чинь байна гэж ойлгогдохоор заасан. ...Би гэрийн хаалганы гадна талд, гэрийн үүд хэсэгт зогсож байгаад ярьсан. ...Би газарт хэвтэж байсан хүний зүс, царайг нь харж чадаагүй. Толгой нь гэрийн хоймор тал руу, хөл нь хаалга тийш харсан, доошоо харсан байдалтай хэвтэж байсан. ...хэвтэж байсан хүний хувцас болон хэвтэж байсан хэсгийн шал тэр шигээрээ цус болсон байсан. ..жижиг түшлэггүй модон сандал эвдэрсэн байсан. ...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 57-58 дахь тал) болон түүний 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 56 дахь тал),
-Гэрч Х.Б”гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...ахын охин У” над руу аав хүнд зодуулсан юм шиг байна гээд утсаар мэдэгдсэн. ...очтол цагдаа нар ирчихсэн, ах маань нас барчихсан байсан. ... Тэр хоёр хамтдаа архи уусан юм шиг байна лээ. ...ахын хашаанд машинаа тавьдаг хүн гэрт нь орсон чинь ах маань шалан дээр хэвтчихсэн хамаг бие цус болчихсон байсан, Г” нь орон дээр хэвтэж байсан гэсэн. Тэр гэрт нь орсон хүн Г”аас “энэ юу болж байгаа юм бэ” гэж асуухад Г” “өө бид хоёр ийм болчхоод сууж байна” гэж хэлсэн байна лээ. ...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 63-64 дэх тал),
-Гэрч Ж.Д”ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 14:36 цагт Эрхэс 10-с Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо Буянт-Ухаа 2 хорооллын хажууд ...хашаанд өчигдөр гэртээ зодуулсан хүн нас барчихсан гэсэн дуудлага ирсэн. ...очиход, ...эрэгтэй хүний нүүр нь хөхөрч хавдсан, энд тэндээ шархтай нас барсан байдалтай байсан. ...103-н эмч ирж үзээд нас барсан байна гээд бичиг хийж өгсөн байсан. ...Гэрийн зурагтын тавиурын шил хагарсан шалан дээр , тавиурын энд тэнд цус болсон, жижиг ширээн дээр эм, аяга зэрэг байсан. ...гэрийг цэвэрлэсэн байх шиг байсан. ...Гэрийн шалан дээр энд тэнд цус болсон дутуу арчсан байдалтай байсан. ... ” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 44 дэх тал),
-Гэрч Л.З”гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 14 цагийн үед Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа 2 хорооллын хойд талд байх хашаанд гэрт ухаангүй хүн байна гэсэн дуудлага ирсэн. ...14:20 цагийн үед ...Монгол гэрт ороход 50 гаран насны эрэгтэй хүн нүүр ам нь хөхөрсөн нэлээн их гэмтэлтэй ...зүүн орон дээр хэвтэж байсан. ...зодуулсан гэх эрэгтэй хүн сүүлийн амьсгалаа хураагаад нас барж байсан. ...тарьж цээжинд шахалт буюу массаж хийсэн, ...өөрчлөлт өгөөгүй. Ер нь бол намайг орж ирэхэд л нас барсан юм. ...үзлэг хийж амжаагүй, сүүлийн амьсгалаа хурааж байсан. ...би нас барсан бичиг хийж өгөөд ...102 дугаарын утсанд зодуулсан хүн нас барсан байна гээд дуудлага өгөөд ...явсан. ...Хамт архи уусан хүн нь зодсон гээд яриад байсан, эмнэлгийн байгууллагад мэдэгдээгүй зодуулсан согтуу архи нь гараагүй байхаар нь шууд дуудлага өгөөгүй гэж тэр хоёр эмэгтэй яриад уйлаад байсан. ...” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 46 дахь тал),
- Гэрч И.А”ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 70-71 дэх тал),
- Гэрч С.С”ын мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 73 дахь тал),
-Гэрч Г.С-н мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 79-80 дахь тал),
-Гэрч Г.Ө”ын мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 83-84 дэх тал),
-Гэрч Г.Ө”ын мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 06 дугаар сарын 13-ны өдөр өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 96-97 дахь тал),
- Яллагдагч Ж.Г”ын мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр өгсөн: “...эхнэрт нь бид хоёрын дунд асуудал үүссэн байна. Агсан согтуу тавилцаад гэж хэлсэн чинь байж байгаарай би очлоо гэж хэлсэн. ...гэрийн эд зүйлийг ажиглахад шалан дээр цус, ус болсон гэрийн хойморт байсан зурагт нь хөндлөн болоод зурагтын тавиураас хар юм хагарчихсан ...байсан. Б” ...нүүр нь цус болсон. Орж ирэхээр нь би ийм зүйл болсон байна. Бид хоёр нэг нэгнийгээ хутгалж алаагүй нь их юм гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 208-213 дахь тал),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 1078 дугаартай цогцост хийгдсэн дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 165-176 дахь тал),
- Шинжээч М.Э”ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн (1 дэх хавтаст хэргийн 179-180, 3 дахь хавтаст хэргийн 70 дахь тал) болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын ДНХ шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 3446 дугаартай “...өнгө нь тодорхойгүй майк, өнгө нь тодорхойгүй футболк, саарал өнгийн дотуур өмд, хар өнгийн дотоож, хар өнгийн хос оймс, өнгө нь тодорхойгүй эрээн майкнаас цус илэрсэн....”гэсэн хэсэг (2 дахь хавтаст хэргийн 139-141 дэх тал),
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын ДНХ шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 3447 дугаартай ...хөвөн бамбарнаас хүний цус илэрсэн, ...Шар өнгийн иштэй заазуур дээрээс илэрсэн цусны ДНХ-ийн тогтоц нь ДНХ-ийн шинжилгээний 2712 дугаартай Х.Б” гэх хатаасан цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. ...хөвөн бамбараас илэрсэн цусны ДНХ-ийн тогтоц нь холимог байна. Уг холимог ДНХ-ийн тогтоцтой 2712 дугаартай Х.Б” гэх хатаасан цусны ДНх-ийн тогтоц, ДНХ-ийн шинжилгээний 2712 дугаартай Ж.Г”ын гэх хуруу шилтэй цусны ДНХ-ийн тогтоц тохирч байна...” гэсэн дүгнэлт (2 дахь хавтаст хэргийн 133-136 дахь тал),
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын ДНХ шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 2712 дугаартай “...хөвөн дээрх цусны ДНХ-ийн тогтоц нь химийн лабораторийн 2689 дугаартай Ж.Г”ын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.Шинжилгээнд ирүүлсэн хөвөн дээрх цусны ДНХ-ийн тогтоц нь биологийн лабораторийн 3264 дугаартай Х.Б” гэж хаягласан хатаасан цусны ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй байна...” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 185-188 дахь тал),
- Шинжээч Б.Ш”ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн (3 дахь хавтаст хэргийн 51 дэх тал) болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын биологийн шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 2703 дугаартай “...хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх хувцаснууд дээр цусны ул мөр илэрсэн. ...Илэрсэн цус нь О(I) бүлгийн харьяалалтай хүний цус байна...” гэсэн дүгнэлт (2 дахь хавтаст хэргийн 113-116 дахь тал),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын биологийн шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 2735 дугаартай ...шинжилгээнд ирүүлсэн 27см урттай шар эрээн өнгийн иштэй заазуур, 19см урттай шар эрээн өнгийн иштэй хутган дээр цус илэрсэн. ...27см урттай заазуур дээр илэрсэн цус нь В(III) бүлгийн харьяалалтай хүний цус байна....” гэсэн дүгнэлт (2 дахь хавтаст хэргийн 120-123 дахь тал),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын химийн лабораторийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 654 дугаартай дүгнэлт (3 дахь хавтаст хэргийн 58-60 дахь тал),
- Шинжээч Б.Д”гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн (3 дахь хавтаст хэргийн 64-65, 66-67 дахь тал) болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит нөхцөл байдлыг хуульд заасан арга хэрэгслээр тогтоосон байх ба оролцогчдын эрхийг зөрчсөн, хязгаарласан зэрэг нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүх дээрх нотлох баримтуудын нотолгооны ач холбогдлыг дүгнэж, шинжээчийн дүгнэлтүүдийн нотломжийн түвшин, агуулга зэрэгт харьцуулалт хийсний үндсэн дээр хохирогч, гэрч, яллагдагчийн мэдүүлгийг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Шүүгдэгчийн өмгөөлөгчдөөс хэргийн зүйлчлэлд маргасан бөгөөд өмгөөлөгч Ц.Г, Г.У нараас “талийгаач хутга барьсан байсныг шүүгдэгч харж хоромхон зуурт цочролд орсны улмаас хариу үйлдэл хийсэн, өөрийн амь насанд заналхийлэх үед сэтгэл санаа нь цочрон давчдаж хуулиар хориглосон хэм хэмжээг зөрчсөн, хохирогчийн амийг хохирооход чиглэсэн сэдэлт, зорилго байхгүй байсан, шүүгдэгчээс согтуурал илрээгүй” гэж тайлбарлаж, хэргийг Эрүүгийн хуулийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчдаж хүний алах” гэмт хэрэг үйлдсэнээр зүйлчлүүлэх тухай,
Өмгөөлөгч Ж.Т “хохирогч гэмтлийн гаралтай зүрх судасны дутагдалд орж, хүнд гэмтлийн улмаас нас барсан, тусламж үзүүлээгүйн улмаас дараагийн гэмтэл үүссэн байна, амь хохирогч үхэлд хүргэх гэмтлийг шууд аваагүй, шүүгдэгчийн үйлдэл, амь хохирогчийн үхэлд хүргэсэн гэмтлийн хооронд шууд шалтгаант холбоо байхгүй, хохирогчийн дагз хэсэгт шүүгдэгч гэмтэл учруулсан нь нотлогдоогүй, шүүгдэгч хохирогчийг алахаар шууд чиглэсэн үйлдэл хийгээгүй” гэж тайлбарлаж, хэргийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол” хэсгээр зүйлчилж өгнө гэсэн санал дүгнэлтийг; шүүгдэгчээс өөрийнхөө биеийг хамгаалсан гэх мэдүүлэг тус тус гаргасныг хүлээн авах, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй бөгөөд дараах үндэслэлээр үгүйсгэгдэж байна гэж дүгнэв.
1/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй гэж заасан ба яллагдагчаар өгсөн шүүгдэгчийн мэдүүлгийн эх сурвалж нь бусад баримтаар тогтоогдсон гэж үзсэн.
Гэмт хэрэг гарсан тухайн агшинд хохирогчийн гэрт амь хохирогч, шүүгдэгчээс өөр хүн байгаагүй байх ба гэрч Д.Д”гаас “гэрт нэрийг нь мэдэхгүй архины шил байсан...” гэсэн, гэрч Г.Ө”ын “...2021 оны 6 дугаар сарын 5-ны өглөө 10 цаг өнгөрч байхад аавын дугаар руу залгахад аав согтуу байсан. Аав нөгөө ахтай архи уугаад хоорондоо маргалдаад зодоон болсон утгатай зүйл хэлсэн” гэсэн, яллагдагч Ж.Г”ын ...архи гаргаж ирээд ...гурван удаа уусны дараа дахиад нэг татсан...” гэсэн мэдүүлгүүд, шинжээчийн 1078 дугаартай “талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ” гэсэн дүгнэлт зэргээр шүүгдэгч Ж.Г” болон амь хохирогч Х.Б” нар гэмт хэрэг болсон өдөр хохирогчийн гэрт согтууруулах ундаа хэрэглэсэн, согтуурсан үйл баримт тогтоогдсон байна.
Мөн Ж.Г”ын яллагдагчаар өгсөн “...эхнэрт нь бид хоёрын дунд асуудал үүссэн байна, агсан согтуу тавилцаад гэсэн.“ мэдүүлэг авагдсан байна.
Яллагдагчийн дээрх мэдүүлэг нь гэрч Д.Д” /амь хохирогчийн хамтран амьдрагч байсан/-гийн “ах бид хоёр ...хоорондоо муудалцсан юм шиг байна гэж ...Г” хэлсэн. ...” гэх мэдүүлэг, гэрч Ү.Г”ын “би орон дээр сууж байсан хүнээс энд юу болов гэж асуухад тэр хүн “бид хоёр нэг нэгнийгээ арай алчхаагүй сууж байна гэж хэлсэн” гэсэн мэдүүлгийн эх сурвалжуудаар,
-мөн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хууль ёсны төлөөлөгч Б.У”, гэрч Д.Д”, хэргийн газарт дуудлагаар очсон цагдаагийн ажилтан гэрч Ж.Д” нараас “амь хохирогчийн хэвтэж байсан газар нэлээдгүй цус болсон, гэрийн зарим эд зүйл болох зурагтын тавиур хагарсан, цус болсон, сандал нь эвдэрсэн зэргээр эмх замбараагүй байдалтай болсон байсан талаар мэдүүлснээр, түүнчлэн дуудлагаар очсон 103-ын эмч, гэрч Л.З”гоос “эхнэр, охин хоёр нь надад хэлэхдээ урд шөнө гэртээ хүнд зодуулсан байна, хамт архи уусан нь зодсон гээд яриад байсан” гэсэн мэдүүлэг зэргээр амь хохирогч, шүүгдэгч нар хоорондоо муудалцсан, зодолдсон үйл баримт хангалттай тогтоогджээ. Энэхүү үйлдлийн улмаас Х.Б”ын амь нас хохирсон байна.
2/ Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах гэмт хэргийн үндсэн шинж нь “Өөрт нь, ойр дотны хүнд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, хүндээр доромжлогдсон, эрхшээлд дарамтад оруулсан хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хүнийг алсан” шинжээр тодорхойлогдоно.
Субъектив шинж нь сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдахыг ойлгоно. Өөрт нь хүч хэрэглэсэн гэдгийг биед нь халдах, хүч хэрэглэхээр заналхийлэх гэж айлган сүрдүүлэх, хохирогчийн зүй бус үйлдэл гэдэгт эрх ашиг сонирхлыг нь зөрчих, хүч хэрэглэх, хүндээр доромжлох, нийгэмд тогтсон харилцаа, уламжлалд харшилсан, нэр төрийг нь гутаасан үйлдлийг ойлгоно.
Шүүгдэгч Ж.Г”аас “амь хохирогч над руу бордуу /саарал өнгийн/ төмөр хутга бариад чамайг ална шүү” гэхээр нь өөрийгөө хамгаалсан гэж хохирогчийн зүй бус үйлдлийг таслан зогсоосон агуулга бүхий мэдүүлэг гаргах боловч гэрч Д.Д”гийн “хутга бол манай гэрт байдаг байсан, би ажил руугаа авч явсан юм, хэрэг болсон өдөр манай гэрт хутга байгаагүй” гэх мэдүүлгээр шүүгдэгчийн мэдүүлэг үгүйсгэгдэж амь хохирогчоос шүүгдэгч рүү бариад дайрсан гэх хутга хохирогчийн гэрт байгаагүй болох нь тогтоогдсон. Түүнчлэн шүүгдэгчийн эсрэг амь хохирогч нь хүч хэрэглэсэн, хүндээр доромжилсон заналхийлсэн үйлдэл хийсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Нөгөө талаар шинжээчийн 1078 дугаартай цогцост хийгдсэн дүгнэлтээр Х.Б”т гавлын дагз, баруун чамархай, зүүн зулай ясны хугарал, тархины няцрал, аалзан хальсны доорх цус харвалт, нүүр, их бие мөчдийн шарх, зулгаралт, цус хуралт гэмтлүүд тогтоогдсон бөгөөд гэмтлүүд нь олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн талаар дүгнэсэн.
Дээрх байдалд дүгнэлт хийхэд хоромхон зуурт үйл явдал болсон гэх байдал тогтоогдоогүй, харин хохирогчид учирсан гэмтэл нь олон удаагийн үйлчлэлээр үүссэн байгаа нь тодорхой хугацаанд гэмт үйлдэл үргэлжилсэн нөхцөл байдал байна. Иймд шүүгдэгч Ж.Г”ын үйлдэлд хоромхон зуурт буюу сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсан гэх шинж тогтоогдоогүй. Мөн шүүгдэгч согтууруулах ундаа хэрэглэсэн согтуурсан байсан нөхцөл байдалд санаа сэтгэл нь цочрон давчидсан гэх боломжгүй юм.
3/ Талийгаач нь гавал тархины хүнд гэмтлийн улмаас төвийн гаралтай зүрх, судас, амьсгалын дутагдалд орж нас барсан нь шинжээчийн 1078 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон. Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд шинжээч М.Э” мэдүүлэхдээ “талийгаач хэсэг хугацаанд амьд байх боловч хэсэг хугацаа гэж гэмтэл авсан тэр даруйг хэлэх бөгөөд ийм гэмтэл авсан хүний амь насыг аврах боломж багатай” гэж мэдүүлсэн.
Иймээс амь хохирогч нь хүнд гэмтлийн улмаас зүрх, судас, амьсгалын дутагдалд орж тухайн хугацаанд нас барсан нь эмчлэгдэж амь нас нь аврагдах боломжтой байсан хүнд хохирлыг аливаа хэлбэрээр эмчлүүлэлгүй удаах эсхүл өөр шалтгаанаар хохирлыг даамжруулсны улмаас хохирогч нас барахаас хоорондоо ялгаатай юм.
Түүнчлэн өмгөөлөгч Ж.Тамираас “амь хохирогч үхэлд хүргэх гэмтлийг шууд аваагүй, тусламж үзүүлээгүйн улмаас дараагийн гэмтлүүдийг үүсгэсэн” гэж маргах боловч цогцост шинжилгээ хийсэн шинжээч М.Э” мэдүүлэхдээ “талийгаач нь гавал тархины хүнд гэмтлийн улмаас төвийн гаралтай зүрх судас, амьсгалын дутагдалд орж нас барсан гэдэг нь Тархины аалзан хальсан дахь гэмтлүүд аажмаар зузаарч тархийг дарж эхэлнэ. Гавал нь тэлэхгүй тул тархийг шахна. Амьсгал зүрх судасны төв нь тархины суурь хэсэгт байдаг. Тархины уртавтар тархийг шахаж амьсгал, зүрх судасны төвийг гэмтээж амьсгал зүрх судасны дутагдалд оруулсан. Өөрөөр хэлбэл тархины гэмтлээс амьдралын амин чухал зүрх судас, амьсгалын үйл ажиллагаа алдагдаж нас барсан. Үхэлд хүргэсэн тархины гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүснэ” гэж мэдүүлсэн /шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан/ бөгөөд эмнэл зүйн хувьд тайлбарласан шинжээчийн дээрх мэдүүлгээр өмгөөлөгч Ж.Тамирын хэлсэн дүгнэлт үгүйсгэгдсэн.
Улмаар “амь хохирогч, шүүгдэгч нар маргалдсан, зодолдсон үйл баримт байхад өмгөөлөгч Ж.Тамираас шүүгдэгч амь хохирогчийг цохиж гэмтэл учруулсан нь тогтоогдоогүй гэсэн нь мөн л үндэслэлгүй байна.
Хүнийг алах гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирсноор төгс үйлдэгдсэнд тооцогддог ба амь хохирогч шууд эсхүл хэсэг хугацааны дараа нас барсан эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй. Өөрөөр хэлбэл гэмт этгээдийн үйлдэл нь хохирогч нас барсан үр дагавартай шалтгаант холбоотой байна. Иймээс хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэл тогтоогдоогүй..
4/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд “Аргагүй хамгаалалт”-ын талаар заасан ба уг зүйлийн 1 дэх хэсэгт “өөрийн, ойр дотны хүний амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасан.
Аргагүй хамгаалалт нь Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т заасан “... амьд явах, халдашгүй чөлөөтэй байх ...” болон бусад эрхээ эдлэх, энэ эрхэд халдсан довтолгооныг няцаах, түүнээс хамгаалах үйлдэл ба халдлага нь аюултай буюу амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус тулгарсан үйлдэл, довтолгооны эсрэг хийж буй таслан зогсоох зорилготой үйлдэл бөгөөд шүүгдэгчийн үйлдэлд ийм нөхцөл байдал, шинж тогтоогдоогүй. Хэдийгээр шинжээчийн 4894 дугаартай дүгнэлтээр Ж.Г”ын эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учирсан байх боловч шүүх хуралдаанд шинжээч Ц.Г”оос уг гэмтэл нь хутга, хагархай шилээр үүснэ, гэмтлийг өөрөө өөртөө учруулах боломжтой гэж мэдүүлсэн бөгөөд шүүгдэгчийн биед учирсан гэмтлийг өөртөө учруулсан эсэх, эсхүл бусдаас учруулсан эсэх болон бусад байдлаар учруулсан эсэх зэрэг тогтоогдоогүй, энэ талаар дүгнэх, гэмтлийн зэрэгт үндэслэн хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй юм.
5/ Мөн шүүгдэгч Ж.Г” нь шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан цусны бүлэг буруу байна гэж маргасан боловч шинжээч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “шинжилгээ хийлгэхээр ирүүлсэн хувцаснууд нь хөгцөрч муудсан байсан учраас эсүүдийн задрал үүссэн, цусны бүтэц алдагдах, мөн хоёр хүний цус холилдоход тухайн бүлгийн цус нь өөр болж гарах боломжтой” талаар мэдүүлсэн бөгөөд үүгээр шүүгдэгчийн мэдүүлэг няцаагдаж байна.
Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ эсхүл хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй юм.
Тиймээс шүүх шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлснийг үндэслэл бүхий гэж үзсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан.
Хүнийг алах гэмт хэргийн объектив талын заавал байх шинж нь гэм буруутай этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/ хохирогчийн үхлийн хооронд шалтгаант холбоо байхыг шаарддаг ба, шинжээчийн цогцост хийсэн 1078 дугаартай дүгнэлтээр “Х.Б”т гавлын дагз, баруун чамархай, зүүн зулай ясны хугарал, тархины няцрал аалзан хальсны доорх цус харвалт нүүр их бие мөчдийн шарх, зулгаралт цус хуралт гэмтэл учирсан” үүнийг шинжээч М.Э”аас тайлбарлаж мэдүүлэхдээ хохирогчийн нүүрэнд учирсан гэмтэл нь дагзны гэмтэлтэй холбоотой байж болно. Дагзанд хүч үүсгэж тархины гэмтлийг үүсгэсэн боловч урдаас нь цохисон, цохиж арагш нь унагасан байдлаар дагзны гэмтлийг авсан байхыг үгүйсгэхгүй. ...Хохирогчийг араас нь цохисон ч байж болно. ...Цохиулаад унах үед дагзанд гэмтэл үүсэх боломжтой. Дагз ясны хугарлаас үүссэн гэмтэл нь үхэлд хүргэсэн.” гэж мэдүүлсэн.
Тиймээс хэргийн үйл баримтаас тогтоогдсон нөхцөл байдал, нотлох баримтуудад тулгуурлан хууль дүгнэлт хийхэд хохирогчийн амь нас хохирсон нь шүүгдэгчийн үйлдэлтэй шууд шалтгаантай холбоотой байх бөгөөд шүүгдэгч Ж.Г” нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэв.
Мөн шинжээчийн 1078 дугаартай дүгнэлтэд “талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолтой байсан” ба шинжээчээс “тухайн хүний архи ууж дассан байдал, биеийн байдал зэрэг хүчин зүйлээс үйлдэл хөдөлгөөн хийх эсэх нь хамааралтай гэж мэдүүлсэн тул хохирогчийн мансуурлын түвшин, хохирогчийн өөрийн үйл хөдлөлийг хянах, ямар нэг үйлдэлд хариу үйлдэл үзүүлэх боломжгүйд хүрсэн байсан эсэх, биеийн байдал, архинд дасан зохицох байдал зэрэг нь шууд хамааралтай байх бөгөөд энэхүү асуудлаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах, хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх шаардлагагүй гэж үзэж, шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэсэн болно.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчөөс шүүгдэгчийг гэм буруутай гэсэн санал, дүгнэлт гаргасан нь үндэслэл бүхий байна.
Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хуульд нийцсэн тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ж.Г”ыг “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй талаар хуульчилсан бөгөөд шүүгдэгч Ж.Г”ын гэрч, сэжигтнээр өгсөн мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдав.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,
-мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус заасан бөгөөд гэмт хэргийн улмаас хүний амь хохирсон нь гэмт хэргийн хохирол буюу шууд үр дагавар болох ба хохирлын улмаас үүссэн гэм хорыг гэмт хэргийн хор уршигт тооцно.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”,
-508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “ Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй талаар тус тус хуульчилжээ.
Гэмт хэргийн улмаас хохирогчийн амь нас хохирсон байх ба, хохирогчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалан түүний төрсөн охин Б.У” хууль ёсны төлөөлөгчөөр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оршуулгын зардалд нэхэмжилсэн баримтуудыг хэрэгт ирүүлсэн байх ба, шүүгдэгчээс оршуулгын зардалд 13.800.000 төгрөг төлсөн нь хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй. Иймд шүүгдэгчийг хууль ёсны төлөөлөгчид хор уршгийн зардлын талаар төлөх төлбөргүй гэж үзэв.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж гэм буруугийн зарчмыг тодорхойлжээ.
Мөн гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл болон тухайн хүний хувийн байдал зэрэгт нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаардана.
Улсын яллагч санал, дүгнэлтдээ “Шүүгдэгч Ж.Г”ыг Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул дээрх зүйл, хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн эрүүл мэндийн байдлыг харгалзан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна” гэсэн дүгнэлтийг,
Хохирогчийн өмгөөлөгч Ө.Учрал санал, дүгнэлтдээ “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж хуульд заасан. Шүүгдэгчийг гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэж үзэхгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8-15 жилийн хорих ялын санкцтай ба, шүүгдэгчид 10 жилээс дээш хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргаж байна. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байсантай холбогдуулж энэхүү саналыг хэлж байна. Хүний амь насыг хохироосон нь тохиолдлын шинжтэй үйлдэгдсэн гэмт хэрэг биш юм” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Г санал, дүгнэлтдээ “Ж.Г” гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинж чанартай анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг төлсөн байдал зэрэг хөнгөрүүлэх нөхцөлийг харгалзан, хуульд заасан ялын бодлогод тохируулж ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Тамир санал, дүгнэлтдээ “Улсын яллагчийн гаргасан саналыг дэмжиж байна. Хохирогчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй учраас 10-аас дээш жил хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна. Шүүгдэгч Ж.Г” нь Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар гэм буруугаа хүлээх үүрэг хүлээхгүй. Миний үйлчлүүлэгч хийсэн үйлдэлдээ харамсаж гэмшиж байгаа. Иймд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдлаар хэрэглэж өгнө үү. Гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл нь амь хохирогч, шүүгдэгч хоёр хамт согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглээд үүнээс болоод гэмт хэрэг гарсан зэргийг харгалзан үзэж 10 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэж байна гэж үзэж байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцсэн бөгөөд өмгөөлөгч Г.Урангуа санал, дүгнэлт байхгүй гэсэн болно.
Шүүгдэгчийн хувийн байдлыг судалсан нотлох баримт болох урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар ял шийтгэгдэж байгаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан болно.
Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 468 дугаартай дүгнэлтээр Ж.Г” нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай талаар дүгнэсэн байх тул (1 дэх хавтаст хэргийн 151-152 дахь тал) түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Ж.Г”ыг “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцүүлэн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал буюу согтуурсан үедээ үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар буюу хүний амь нас хохирсон зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.
Мөн шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хүний амь хохирсон хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол арилахгүй зэргийг харгалзан хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
3. Бусад асуудлын талаар:
1/ Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Г”ын 2021 оны 6 дугаар сарын 6-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл шүүхийн зөвшөөрөлгүй сэжигтнээр баривчлагдсан болон яллагдагч, шүүгдэгчээр цагдан хоригдсон 305 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хасахаар тогтоолд дурдав.
2/ Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Г “яллах дүгнэлтийн техникийн алдаа зассаныг 72 цагийн өмнө шүүгдэгчид гардуулаагүй, 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр шүүгдэгчид гардуулсан нь хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт хийнэ үү гэж мэтгэлцсэн.
Хан-Уул дүүргийн прокурорын хяналтын прокуророос Ж.Г”ыг холбогдуулан үйлдсэн 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 49 дугаартай яллах дүгнэлтийн 9 дэх хуудаст яллагдагч Ж.Г”ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлэх гэж бичсэн техникийн шинжтэй алдаа гаргасан байх ба яллах дүгнэлтийн тэмдэглэх болон тогтоох хэсэгт яллагдагч Ж.Г”ын холбогдсон гэмт хэргийн шинж, зүйл хэсгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бичиж яллах дүгнэлт үйлдсэн.
Яллагдагчийн өмгөөлөгч Ж.Тамир дээрх асуудлаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлтийг гаргаж 2022 оны 03 дугаар сарын 24-ны өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, улмаар хүсэлтийг хэлэлцүүлсний эцэст, хэрэгт авагдсан баримтыг шалгахад Ж.Г”ад эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолд 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр өөрчлөлт оруулж, уг тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгож урьд сонсгосон зүйл, хэсгийг хөнгөрүүлэн өөрчилсөн нь тус тогтоолоор тогтоогдсон.
Иймээс яллагдагчийн эрх зүйн байдал дордох эсэх асуудлыг хянаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.4 дэх заалтад заасныг үндэслэн “прокурорын яллах дүгнэлтэд гарсан үг үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй алдааг засуулах” өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч, 49 дугаартай яллах дүгнэлтийн 9 дэх хуудас дахь яллагдагч Ж.Г”ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлэх гэсэн “техникийн шинжтэй алдааг засаж, уг шийдвэрийг яллагдагч Ж.Г”ад гардуулахыг прокурор Г.Мижиддоржид даалгаж шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу прокуророос 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр шүүгдэгч Ж.Г”ад техникийн алдааг зассан яллах дүгнэлтийг гардуулах ажиллагааг явуулсан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.4 дэх заалтад зааснаар “яллах дүгнэлтийн техникийн алдааг зассан дүгнэлт”-ийг гардуулах хугацааны талаар тухайлан заасан зохицуулалтгүй, мөн хуулийн 32.10 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт прокурор яллах дүгнэлтийн хувийг яллагдагчид гардуулж, ...өмгөөлөгчид мэдэгдэнэ” гэж заасан.
Хуулийн дээрх зохицуулалтын заалт, агуулгад тодорхой хугацаа заагаагүй, мөн яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн захирамжид гэм буруугийн шүүх хуралдааны өмнө шүүгдэгчид техникийн алдааг зассан яллах дүгнэлтийг гардуулахыг прокурорт даалгасан, улмаар шүүгдэгч алдааг зассан яллах дүгнэлтийн хувийг хүлээн авч танилцсан, өмгөөлөгч мэдсэн байгаа нь яллагдагч, шүүгдэгчийн ямар хэрэгт яллагдаж байгааг мэдэх эрхийг зөрчөөгүй, хуулиар олгогдсон уг эрхийг хангасан гэж үзнэ. Нөгөө талаар яллах дүгнэлтийн техникийн алдааг зассан байдал нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулаагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т”овогт Ж” Г-ыг “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т”овогт Ж” Г”ыг 10 (арав) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Г”ад оногдуулсан 10 (арав) жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Г”ын 2021 оны 6 дугаар сарын 6-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 305 (гурван зуун тав) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хассугай.
5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.У”д төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Ж.Г”ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх хорих ялыг 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн тоолсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, мөн хугацаанд улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Ж.Г”ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДОРЖСҮРЭН
ШҮҮГЧИД Х.ОДБАЯР
Т.АЛТАНТУЯА