Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2017/00258

 

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2017/00258

Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай  

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар: 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот... дүүрэг, ... дугаар хороо, ... хотхон, ... байрны ... тоот хаягт оршин суух, ... овогт Т.Т/РД: ..../-ын  

Хариуцагч: Улаанбаатар хот, ... дүүрэг, ... дугаар хороо, ... дүгээр байр, ... давхар, ... тоот хаягт оршин суух ... овогт Г.Ц/РД: НР71011564/-д холбогдох,  

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 11,054,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, мөн сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, хариуцагч Г.Ц, нарийн бичгийн дарга Б.Солонго нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2,354,500 төгрөгийн алдангийг хасаад хэрвээ хариуцагч хүлээн зөвшөөрвөл үлдэгдэл 8,700,000 төгрөг дээр эвлэрэн хэлэлцэж болно гэв.

 

Хариуцагч Г.Цшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч бол миний төрсөн эгчийн хүүхэд юм. Асуудал ийм дээрээ тулна гэж мэдсэнгүй. Энэ мөнгийг шууд өгөх боломжгүй. Нийт 8,700,000 төгрөгийг наадмаар төлөөд дуусгана гэж бодож байгаа гэв.

 

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Т.Тнь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан иргэн Г.Цгаас 11,054,500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн болно. Талууд дараах нөхцөлөөр тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав. Үүнд:

 

  1. Нэхэмжлэгч нь 2,354,500 төгрөгийн алдангиас татгалзаж хариуцагч Г.Цнь үндсэн зээл, хүү болох 8,700,000 төгрөгийг төлөхөөр тохиролцов.

 

  2.  Дээрх мөнгийг 2017 оны 04 дүгээр сарын 18-нд 2,175,000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 18-нд 2,175,000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 18-нд 2,175,000 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 18-нд 2,175,000 төгрөгөөр тус тус 4 хувааж төлнө.

 

  3. Талууд энэхүү нэхэмжлэлтэй холбоотой асуудлаар дахин маргахгүй гэжээ.

 

    ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Тнь хариуцагч Г.Цд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 11,054,500 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ. 

 

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шатанд “нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 2,354,500 төгрөгөөс татгалзаж, үлдэгдэл нэхэмжлэлийн шаардлага болох 8,700,000 төгрөгийг хариуцагч нь 2017 оны 04 дүгээр сарын 18-нд 2,175,000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 18-нд 2,175,000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 18-нд 2,175,000 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 18-нд 2,175,000 төгрөгөөр тус тус 4 хувааж төлөхөөр тохиролцож” эвлэрсэн нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон тэдний шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

 

Зохигчид эвлэрсэн нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т.Туулын нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Цд холбогдох иргэний хэргийн зохигчид “нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 2,354,500 төгрөгөөс татгалзаж, үлдэгдэл нэхэмжлэлийн шаардлага болох 8,700,000 төгрөгийг хариуцагч нь 2017 оны 04 дүгээр сарын 18-нд 2,175,000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 18-нд 2,175,000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 18-нд 2,175,000 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 18-нд 2,175,000 төгрөгөөр тус тус 4 хувааж төлөхөөр тохиролцож” эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 191,822 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Цгаас 95,911 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Туулд олгосугай. 

 

3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         М.МӨНХТӨР