| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2017/01822/И |
| Дугаар | 102/ШШ2017/01528 |
| Огноо | 2017-05-24 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 102/ШШ2017/01528
| 2017 оны 05 сарын 24 өдөр | Дугаар 102/ШШ2017/01528 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ... дүүрэг, ... дүгээр хороо, ...., ... хаягт байрлах, “Х.Х” ХХК /РД: 2635534/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Улаанбаатар хот, ... дүүрэг, ... дугаар хороо,... дугаар бичил хороолол, ... дугаар байр, ... тоот хаягт оршин суух ... боржигон овгийн Л.О /РД: .../,
Хариуцагч: Улаанбаатар хот, ... дүүрэг, ... дугаар хороо, .... дугаар бичил хороолол, ... дугаар байр, ... тоот хаягт оршин суух ... овгийн Ц.С /РД: .../ нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 30,022,878.23 төгрөг, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт ирүүлсэн зохигчдын эвлэрлийг хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Х.Х” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Ц.О, Ц.С нар нь тус банктай 2011 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 2011/134-н тоот “Орон сууцны зэлийн гэрээ”-г, 2011/134- н тоот “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”-г тус тус байгуулан 35,000,000.00 (гучин таван сая) төгрөгийг орон сууц худалдан авах зориулалтаар сарын 1,0 хувийн хүүтэйгээр, 180-н сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч нар нь 2011/134-н тоот “Орон сууцны зэлийн гэрээ”-гээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож иргэн Ц.Огийн өмчлөлийн ... тоот гэрчилгээтэй, улсын бүртгэлийн ...дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 27 дугаар байрны 20-н тоотын 50 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалсан болно. Өнөөдрийн байдлаар зээлдэгч нь үндсэн зээл болох 35,000,000,00 төгрөгөөс 5,975,274.89 төгрөг, төлбөл зохих нийт хүүгийн төлбөр 21,181,866.66 төгрөгөөс 20,191,713.54 төгрөг тус тус төлсөн байна. Зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж буй талаар сануулж, зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөх бодит боломжийг олгон, хугацаа өгсөн боловч өгөгдсөн хугацаанд үндсэн зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлж барагдуулалгүй гэрээг ноцтой зөрчиж байгаа учир 2011/134-н тоот “Орон сууцны зэлийн гэрээ”- ний 9.2-д заасан үндэслэлээр банкны зүгээс нэг талын санаачлагаар гэрээг цуцлах бүрэн үндэслэлтэй болно. Зээлдэгч Ц.О, Ц.С нар нь орон сууцны зэлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар дараах зээл, зээлийн хүүгийн үлдэгдэлтэй байна. Үндсэн зээлийн үлдэгдэл 29,024,725.11 төгрөг; Үндсэн хүүгийн үлдэгдэл 989,041.35 төгрөг; Нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 1,111.77 төгрөг; Хувийн хэрэг нотариатаар гэрчлүүлсний төлбөр 8,000.00 төгрөг. Нийт: 30,022,878.23 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Зээлдэгч Ц.О, Ц.С нартай байгуулсан 2011/134-н тоот орон сууцны зэлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүү, мөн хувийн хэрэг нотариатаар гэрчлүүлсний төлбөрт нийт 30,022,878.23 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 378,264.39төгрөгийг тус тус зээлдэгч Ц.О, Ц.С нараас гаргуулж Х.Х олгохоор шийдвэр гаргаж өгнө үү. Хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд 2011/134-н тоот орон сууцны зэлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож барьцаалсан иргэн Ц.Огийн өмчлөлийн ... тоот гэрчилгээтэй, улсын бүртгэлийн ...дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 27 дугаар байрны 20-н тоотын 50 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулж зээл, зээлийн хүүг төлүүлэх талаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү” гэжээ
Зохигчийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: “Х.Х” ХХК хариуцагч Л.О Ц.С нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараах байдлаар эвлэрч байна. Хариуцагч Л.О Ц.С нар нь 30,022,878.23 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар эвлэрч байна. Дээрх хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд Л.Огийн өмчлөлийн ... тоот гэрчилгээтэй улсын бүртгэлийн ...дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 27 дугаар байрны 20-н тоотын 50 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулахад татгалзах зүйлгүй болно” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “Х.Х” ХХК нь хариуцагч хариуцагч Л.О Ц.С нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 30,022,878.23 төгрөг, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Х.Х ХХК-ийн зүгээс хариуцагч Л.О Ц.С нартай эвлэрлийн гэрээ байгуулан шүүхэд ирүүлсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Зээлийн барьцаа хөрөнгө болох ... тоот гэрчилгээтэй, улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүрэг, ... дугаар хороо, ... дугаар бичил хороолол, ... дугаар байрны 20-н тоотын 50 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц нь нэг хүний буюу хариуцагч Л.Огийн өмчлөлийнх тул зохигчдийн байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд зохигчдийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзнэ.
Зохигчид эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэнээс гадна гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Х.Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Л.О, Ц.С нарт холбогдох, Зээлийн гэрээний үүрэгт 30,022,878.23 төгрөг, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэрэгт “...Хариуцагч Л.О Ц.С нар нь 30,022,878.23 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар эвлэрч, дээрх хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд Л.Огийн өмчлөлийн ... тоот гэрчилгээтэй улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүрэг, ... дугаар хороо, ... дугаар бичил хороолол, ... дугаар байрны 20-н тоотын 50 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулахад татгалзах зүйлгүй хэмээн тохиролцож” эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хариуцагч нар нь эвлэрлийн гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар ... овгийн Л.О/РД: .../-ийн өмчлөлийн ... тоот гэрчилгээтэй улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэгдсэн ... дүүрэг, .. дугаар хороо, ... дугаар бичил хороолол, ... дугаар байрны 20-н тоотын 50 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар борлуулж, дээрх төлбөрийг барагдуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 378,264.39 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.О, Ц.С нараас 189,132.195 төгрөг, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 189,132.195 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Х.Х” ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ М.МӨНХТӨР