Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2017/01543

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ... дүүрэг, ... дугаар хороо, 1... дүгээр хороолол, .ийн гудамж, ... дугаар байр, ... тоотод оршин суух, ... овогт Л.Бгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ... дүүрэг, ... дугаар хороо, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух, ... овогт А.Б холбогдох

Бусдын хууль бус эзэмшлээс өөрийн өмчлөлийн хувийн сууцыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.П, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түмэн-Өлзий нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Бгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: А.Б нь миний өмчлөлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, ДСАА, 2 дугаар гудамжны 2а, 26 тоотод байрлах гэр ахуйн зориулалттай хувийн сууцыг хууль бусаар эзэмшиж байх тул түүнийг албадан гаргаж өгнө үү гэв.

Хариуцагч А.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Мгийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ... Энэ хэргийн хариуцагч гээд байгаа А.Бийн эзэмшлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, ДСАА 2 дугаар гудамж, 2а, 26 тоотод байрлах гэр ахуйн зориулалттай хашаа, байшинг А.Бийн төрсөн эгч болох А.Т нь өмчилж байгаад гуравдагч этгээд н.Энхтайванд залилуулсан гэх гомдлыг Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст гаргасан бөгөөд мөрдөн байцаалтын шатанд удаа дараа сэргэж, хэрэгсэхгүй болсон байдаг. Эдгээр баримтуудыг хэрэгт өгсөн. Тиймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д “уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа бол нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзана” гэж заасан үндэслэл үүсэж байна. Учир нь Баянгол дүүргийн 20 дугаар хороо, ДСАА 2 дугаар гудамж, 2а, 26 тоотод байрлах гэр ахуйн зориулалттай хашаа байшинг бусдад залилуулсан гэх эрүүгийн хэрэг шалгагдаж байгаа. Нэхэмжлэгч Л.Б тус хаягт байгаа хашаа, байшинг бусдын хууль эзэмшлээс чөлөөлүүлэх

 

 

тухай нэхэмжлэлийг гаргасан. Ингээд нэг газар эрүүгийн журмаар нөгөө газар нь иргэний журмаар шалгаж болохгүй. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан үндэслэлээр нэхэмжлэлийн хүлээн авахаас татгалзаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Б Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, ДСАА, 2 дугаар гудамжны 2а, 26 тоот хувийн сууцыг А.Бийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэв.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжпэгч Л.Б нь маргааны зүйл болох Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, ДСАА, 2 дугаар гудамжны 2а, 26 тоотод байрлах 215 м.кв талбай бүхий хувийн сууцны өмчлөгч болох нь эрхийн улсын Ү- 2205020761 дугаар бүртгэл, бүртгэлийн дагуу олгосон 000333796 дугаартай, Г- 2205000823 дугаар бүртгэл, бүртгэлийн дагуу олгосон 000286901 дугаартай гэрчилгээнүүдээр тогтоогдож байна.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө емчлөх эрхээ знэ хуульд заасны дагуу зрхийн улсын бүртгэлд бүртгүүлжтзрчилгзэ авснаар түүний өмчлөх эрх баталгаажна.” гэж хуульчилснаас үзэхэд маргаан бүхий хувийн сууцны хууль ёсны өмчлөгч нь Л.Б байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж заасны дагуу хариуцагч А.Бийн хууль бус эзэмшлээс маргаан бүхий хувийн сууцыг чөлөөлүүлэхээр нэхэмжлэгч Л.Б шаардах эрхтэй гэж шүүх дүгнэлээ.

Иймд нэхэмжлэгч Л.Бгийн өмчлөлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, ДСАА, 2 дугаар гудамжны 2а, 26 тоот хувийн сууцыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар А.Бийн хууль бус эзэмшлээс чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.М “...нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой асуудлыг цагдаагийн байгууллага эрүүгийн журмаар шалгуулж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж маргаж байх боловч Баянгол дүүргийн Прокурорын газрын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 32 дугаар тогтоолоос үзвэл “Х.Энхтайванд холбогдох А.Т, А.Дэлгэрхишиг нарыг залилсан гэх үйлдлийг цагдаагийн байгууллага шалгаж байх бөгөөд энэ нь Л.Бгийн нэхэмжлэлтэй А.Б-д холбогдох бусдын хууль бус эзэмшлээс өмчлөлийн зүйлээ шаардаж буй иргэний хэрэгт хамааралгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.    Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан эрхийн улсын Ү-2205020761, Г-2205000823 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, 2 дугаар гудамжны 2а, 26 тоот хувийн сууцыг А.Бийн хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.

2.    Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Бгаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 143,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Бөөс 140,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2,-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4.                                                            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн
119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш
14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд. тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч
анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан
авах үүргээ биөлүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд
шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг

тоолохийг дурдсугай..      

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  МӨНХТӨР