Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 120

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Л.Оюун, Ц.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Жавхлан,

улсын яллагч У.Дэндэвдорж,

иргэдийн төлөөлөгч Д.Баттөмөр,

Хохирогч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мягмарсайхан, түүний өмгөөлөгч Г.Мөнхбат /0227/,

Гэрч Д.Сэлэнгэ,

шүүгдэгч Д.Урансүрэн, түүний өмгөөлөгч Д.Энхтунгалаг /0253/, Д.Мөнхтуяа /0195/,

Шүүгдэгч Ч.Оюун, түүний өмгөөлөгч З.Хүрэлсүх /0809/,

Шүүгдэгч Ө.Гандолгор, түүний өмгөөлөгч Ч.Энхтөвшин /0265/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрчим овгийн Дугаржавын Урансүрэн, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Булгадар овгийн Чойнжуурын Оюун, Монгол Улсын Эрүүгийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсгийг журамлан Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Амарсайхан овгийн Өлзийбуянгийн Гандолгор нарт холбогдох эрүүгийн 2014260001737 дугаартай хэргийг 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1959 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 57 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, 2 хүүхэд, зээ хүүгийн хамт амьдрах, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 39-04 тоотод оршин суух урьд ял шийтгэлгүй, УЗ59011528 дугаарын регистртэй, Эрчим овгийн Дугаржавын Урансүрэн,

 

Монгол Улсын иргэн, 1963 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Увс аймагт төрсөн, 53 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч, хөдөө аж ахуйн инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, хүү, охин, ач зээ бэр хүргэн нарын хамт амьдрах, Хан-Уул дүүргийн 04 дүгээр хороо, Арцатын 2-92 тоотод оршин суух урьд ял шийтгэлгүй, НЩ63031866 дугаарын регистртэй, Булгадар овгийн Чойнжуурын Оюун,

 

Монгол Улсын иргэн, 1983 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, малын эмч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт амьдрах, Баянгол дүүргийн 08 дугаар хороо, 15-25 тоотод оршин суух урьд ял шийтгэлгүй, ЗП83020600 дугаарын регистртэй, Амарсайхан овгийн Өлзийбуянгийн Гандолгор,

 

Холбогдсон хэргийн талаар:/яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Д.Урансүрэн нь Нийслэлийн мал эмнэлгийн газрын даргаар ажиллаж байхдаа давтан үйлдлээр албан тушаалын давуу байдлаа ашиглан П.Бямбасүрэнгийн хүсэлтийн дагуу 2010 оны 10 дугаар сарын 10-ны өдөр түүнийг Нийслэлийн мал эмнэлгийн газарт дээж авагч, хариу олгогч их эмчийн ажилд томилсныхоо төлөө 2011 оны 02 дугаар сард, 2012 оны 02 дугаар сард П.Бямбасүрэнгээс 170,000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг хонины мах хээл хахуульд авсан,

Ө.Гандолгорын хүсэлтийн дагуу 2011 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр түүнийг Нийслэлийн мал эмнэлгийн газарт аж ахуй, кассын няравын ажилд томилсныхоо төлөө 2011 оны 4 дүгээр сард яллагдагч Ө.Гандолгороос 1 сая төгрөгийг Ч.Оюунаар дамжуулан хээл хахуульд авсан,

 

Ч.Оюун нь Ө.Гандолгортой бүлэглэн Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн мал эмнэлгийн газрын Санхүү аж ахуйн албаны дарга, ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан Нийслэлийн мал эмнэлгийн газрын урьдчилан сэргийлэх үйлчилгээний орлогоос 2011 оны 6 дугаар сараас 12 дугаар сарын хооронд 12,050,253 төгрөг, 2012 оны 01 дүгээр сараас 9 дүгээр сарын хооронд 10,701,523 төгрөгийг завшиж, Нийслэлийн мал эмнэлгийн газарт нийт 22,751,776 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан;

 

Ө.Гандолгор нь Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн мал эмнэлгийн газрын аж ахуйн, кассын няраваар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан Нийслэлийн мал эмнэлгийн газрын Санхүү аж ахуйн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч Ч.Оюун нь Нийслэлийн мал эмнэлгийн газрын урьдчилан сэргийлэх үйлчилгээний орлогоос 2011 оны 6 дугаар сараас 12 дугаар сарын хооронд 12,050,253 төгрөг, 2012 оны 01 дүгээр сараас 9 дүгээр сарын хооронд 10,701,523 төгрөгийг буюу нийт 22,751,776 төгрөгийг завшихад учрах саадыг арилгаж буюу хамжигчаар оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.Урансүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би улсын яллагчийн буруутгаж байгаа гэмт хэрэгт гэм буруугүй. 2013 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Нийслэлийн засаг даргын захирамжаар намайг ажлаас чөлөөлсөн. Би Нийслэлийн мал эмнэлгийн газар 25 жил ажиллаж байгаа. Намайг ажлаас халсантай холбоотойгоор би Захиргааны хэргийн шүүхэд үндэслэлгүйгээр ажлаас халагдсан талаар гомдол гаргасан юм. Ингээд гомдол гаргатал миний ажлыг авсан Нарантуяа гэх хүн миний нэр дээр прокурорт гомдол гаргасан байсан. Улмаар Бадмаа гэдэг прокурор уг гомдолыг хэрэгсэхгүй болгосон. Тэгээд Улсын Дээд шүүхээс намайг ажилдаа буцаж орох шийдвэр гаргахад Нарантуяа 2014 оны 4 дүгээр сард Нийслэлийн прокурорт хандсан. Ингээд надад 2014 оны 4 дүгээр сарын 30-нд эрүүгийн хэрэг үүсгээд одоог хүртэл шалгаж байна. Намайг үндэслэлгүйгээр энэ хэрэгт холбогдуулж байна. Анх Баттогтох гэдэг залуугаас нэг сая төгрөг Д.Урансүрэнд өгсөн гэсэн мэдүүлэг авсан байсан. Нарантуяагийн хуулийн зөвлөх Отгон гэх хүн бүх ажилчдын дунд Д.Урансүрэн даргын эсрэг мэдүүлэг өгөх хүн байна уу гэж асуусан байсан. Тэгээд Баттогтохоор миний эсрэг мэдүүлэг гаргуулж аваад хариуд нь тооцооны нягтлангийн албан тушаалд томилж өгнө гэж амалсан байсан. Би Нийслэлийн мал эмнэлгийн даргаар ажиллаж байхдаа Баттогтохыг дутагдал гаргасан болохоор нь албан тушаал бууруулсан байсан юм. 1 дүгээр хавтаст хэргийн 31, 139 дүгээр хуудсанд Баттогтохын мэдүүлэг байгаа. 1 дүгээр хавтаст хэргийн 140, 141 дүгээр хуудсанд Баттогтохтой холбоотой баримтууд байгаа.

Ө.Гандолгортой холбоотой 1 сая төгрөгийн хувьд 2014 оны 12 дугаар сарын 02-ны шүүх хурал дээр “Түмэннасан гэдэг хүн Ч.Оюунд 1 сая төгрөг өгсөн үү” гэж асуухад нь “тийм” гэж хариулсан талаараа Ө.Гандолгор мэдүүлж байсан. Тэгээд тэр талаараа бичээд өгчих гэж хэлээд бичүүлж авсан байдаг. Ө.Гандолгор Д.Урансүрэн даргад мөнгө өгөөгүй, Ч.Оюунд мөнгө өгсөн гэдгээ мэдүүлсэн. Хэрэг мөрдөн байцаалтанд буцахад Бямбасүрэн хоёр хонины махны асуудлаар Нийслэлийн мал эмнэлгийн газар өргөдөл бичиж өгсөн байдаг. Баримтын сар өдөр цэнхэр өнгийн үзгээр бичсэн, өргөдөл нь хар өнгийн үзгээр бичсэн байсан. Энэ хүмүүс намайг буцааж ажилд маань оруулахгүйн тулд ийм үйл ажиллагаа явуулж байна. Би Бямбасүрэнг түр орон тоонд хоёр удаа авсан. Гэтэл Нарантуяа Бямбасүрэнг их эмчээр авсан байсан. Тэр хүний цалин нэмэгдсэн байгаа. Үүнээс шалтгаалаад намайг гүтгэж байна. Хавтаст хэрэгт ажилд орсон тушаалууд нь байгаа. Намайг улсад олон жил ажилласныг үл харгалзан зохих ёсоор маань тэтгэвэрт гаргахгүй байна. Ө.Гандолгор хоёр дээд сургууль төгссөн, мэдлэг боловсролтой хүн. Энэ хүн ямар нэгэн нотлох баримтгүйгээр хүнд мөнгө өгөөд байхгүй шүү дээ. Ч.Оюун Д.Урансүрэнг заавал чирнэ шүү гэж Ө.Гандолгорт хэлсэн байсан. Бямбасүрэн нэг хонины махыг манай нөхөрт өгсөн гэсэн. Би хэргийн материалтай танилцаад нөхрөөсөө тэр талаар асууна гэж хэлээд гарын үсэг зураагүй. Дараагийн хонины махыг би мэдээгүй. 2015 оны 5 дугаар сард өмгөөлөгч нар маань манай нөхрөөс мэдүүлэг авахаар хүсэлт гаргаад мэдүүлэг авч амжаагүй байхад нөхөр маань талийгаач болсон. Сэлэнгээс мөн мэдүүлэг авалгүй байж байгаад саяхан мэдүүлэг авсан байсан. Нэг сая төгрөг хээл хахуульд авсан гэх асуудлын хувьд Ч.Оюуныг ажлаас чөлөөлсөн учраас гомдсон сэтгэлдээ ийм зүйл хийсэн байх. Би Ө.Гандолгорыг жирэмсэн байсан учраас ажлаас чөлөөлөөгүй байсан. Яагаад энэ хүн хүний хэлсэнээр мэдүүлээд яваад байгааг ойлгохгүй байна” гэв.

 

Шүүгдэгч Ч.Оюун шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би 2009 оны 3 дугаар сараас 2012 оны 9 дүгээр сар хүртэл Нийслэлийн мал эмнэлэгийн газар нягтлан бодогчоор ажилласан. 2012 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр ажлаа хийгээд байж байтал ажил тарахаас 20 минутын өмнө Д.Урансүрэн дарга намайг дуудаад халагдах тушаал өгсөн. Тэгээд “Ч.Оюунаа би хэнд ч хэлээгүй байгаа, чи үүнийг уншаад бодож үзээд надад мэдэгдээрэй” гээд 43 тоот тушаалыг өгсөн. Би тушаалыг нь хувилаж аваад ер нь ингэж дарамтанд ажиллаж байхаар халагдъя гэж бодсон. Надад олон ч удаагийн дарамтаас болж няцах сэтгэл төрдөг байсан. Тэгээд дарга руу буцаж ороод ажлаас халах тушаалыг чинь хүлээж авъя гээд халагдсан. 2012 оны 10 дугаар сарын 01-нд ажилдаа ирээд 9 сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээгээ гаргаад даргаар гарын үсэг зуруулсан. Гарын үсэг зуруулахдаа “ажлаас халах тушаалынхаа талаар дахиж бодож үзээч” гэхэд “дахиж бодож үзээд байх зүйлгүй” гэж хэлсэн. Тэгэхэд нь “та өмнө нь ажил үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаа талаар надад хэлж байгаагүй шүү дээ” гэсэн. Би тайлангаа өгөөд байж байтал миний ажлыг хүлээж авах хүн байгаагүй. Тэр үед миний хүү олон улсын чанартай тэмцээнд амжилттай оролцоод ирсэн бөгөөд би ажлаас халагдах тушаал авсан байсан тул 4, 5 дахь өдрүүдэд нь ажилдаа очоогүй. Ингээд дараагийн 7 хоногт нь ажил дээр ирэхэд миний өрөөг битүүмжилсэн байсан. Энэ бүхнээс болоод Д.Урансүрэн бид хоёрын дунд маргаан бий болсон. Би үндэслэлгүйгээр ажлаас халагдсан гэсэн үндэслэлээр шүүхэд өргөдөл гаргасан. 2012 оны 10 дугаар сараас 2013 оны 02 дугаар сар хүртэл намайг буруутгах ажил Нийслэлийн мал эмнэлгийн газар зохион байгууллагдаж байсныг олон хүн гэрчлэнэ гэж бодож байна. “Намайг тооцоог чинь шалгаж байхад ямар ч асуудалгүй байсан. Тооцоогоо зөв шалгуулсан юм уу” гэж Ө.Гандолгороос асуухад Ө.Гандолгор “лабротарын засварт кассаар оруулахгүйгээр шууд зарцуулсан мөнгийг Наранчимэг эмч надаар кассаар нөхөн бичүүлж авсан. Түүнийгээ таныг ажлаас халагдсаны дараа тайландаа нөхөн оруулсанаас зөрүү гарсан байх гэж бодож байна” гэж хэлсэн. “Нөхөн бичихдээ чамд болон байгууллагын дансанд мөнгө тушаасан юм уу гэхэд мөнгө тушаагаагүй” гэж байсан. Ө.Гандолгор эмнэлэгт байхад кассын, болон шинжилгээний орлогын тайланг дахин хийж Ө.Гандолгороор гарын үсэг зуруулж байсныг 2016 онд надад хэлсэн. Би Ө.Гандолгорыг кассын тооцоогоо шалгуулахдаа хайнга хандаж нягтлан бодох бүртгэлийн тэмдэглэлтэй тулган шалгуулаагүй гэж бодож байгаа. Ө.Гандолгор өөрт хамаагүй, зөвхөн Ч.Оюуныг буруутгах юм чинь гээд хайнга хандсан гэж үзэж байна. Миний санаж байгаагаар 2012 оны 02 дугаар сард кассын орлогоос 4 хүнд нийт 920,000 төгрөгийн буцалтгүй тэтгэмж олгож байсан бөгөөд уг мөнгийг тухайн сард нь тэтгэмжийн данснаас Ө.Гандолгор няравын данс руу шилжүүлсэн боловч төрийн сангийн ажилтаны буруугаас шалтгаалан буцаасан тул сардаа багтаж ороогүй юм. 920,000 төгрөгийг гачигдал тохиолдсон үед авах гэхээр эрх нээгдээгүй байсан. Тийм болохоор кассын орлогоосоо шууд өгсөн юм. Гэрч Туяагийн мэдүүлэгт 2012 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 4 сая төгрөг тушаасан байдаг. Үлдсэн 5,7 сая төгрөгийг Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 175 дугаартай шийдвэрээр хэрэгсэхгүй болгосон гэсэн байна. Энэ хэрэг 2014 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр үүсгэгдсэн байсан. Гэтэл 10,7 сая төгрөгийн акт яригдаад байдаг, Ч.Оюун 5 сая төгрөг төлсөн талаар яригдаад байдаг. Энэ мөнгийг хэн төлсөн бэ гэдгийг шалгаад өгөөч гэхэд шалгаж өгдөггүй. Гэрч Лонжид мэдүүлэхдээ “Акпар аудит” ХХК нь 2012 оны санхүүгийн үйл ажиллагаанд санхүүгийн шалгалт хийж 10.7 сая төгрөгийн зөрчил илрүүлж дүгнэлт бичсэн. Мөн Нийслэлийн аудитийн газраас шалгаж 2013 оны 02 дугаар сарын 05-нд акт тогтоосон байсныг Нийслэлийн мал эмнэлгийн нягтлан Ч.Оюун эсэргүүцэж Баянгол дүүргийн шүүхэд хандаж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн дагуу 5,701,523 төгрөгийг нь хэрэгсэхгүй болгож 5 сая төгрөгийн зөрчлийг үндэслэлтэй гэж үзсэн. Түүний дагуу Ч.Оюун нь 2012 оны 12 дугаар сарын 26-ны өдөр байгууллагынхаа дансанд 4 сая төгрөг тушаасан, үлдсэн 1 сая төгрийг тушаагаагүй байсан тул акт бичсэн” гэж мэдүүлсэн. Эндээс зөвхөн  цаг хугацааны хувьд  харахад л Лонжид гэдэг хүн захиалгаар худлаа мэдүүлэг өгч байгаа нь хэд хэдэн удаа нотлогдож байна. 2013 оны 02 дугаар сарын 05-нд гарсан актаар 10.7 сая төгрөгийн зөрчлийн актыг гарахаас өмнө буюу 2013 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 175 тоот шийдвэрээр хэрэгсэхгүй болгож 5 сая  төгрөгийг нь зөрчил гэж үзэх нь үндэстэй юмаа гэж тогтоохгүй биз дээ. Өөрөөр хэлбэл Баянгол дүүргийн шүүх урьдчилаад Ч.Оюуныг 5 сая төгрөгийн зөрчил гаргасныг үндэслэлтэй гэж үзсэн мэтээр яллах дүгнэлтэд бичсэн байна. 10.7 сая төгрөгийн зөрчлийн акт тогтоогдохоос жил гаруйн өмнө 2012 оны 12 дугаар сарын 26-нд Ч.Оюун нь байгууллагынхаа дансанд 4 сая төгрөг төлсөн үлдсэн 1 сая төгрөгийг тушаагаагүй. Үүнийг юу гэж ойлгож яллах үндэслэл болгосон юм бэ. Ч.Оюуны тушаагаагүй 1 сая төгрөгт акт тогтоосон гэсэн боловч Ч.Оюун нь 2012 оны зөрчил 10,7 сая төгрөгийг хувьдаа авч ашигласнаа хүлээн зөвшөөрч 5 сая төгрөгийг төлсөн гэсэн байх юм. Ч.Оюун зөрчлийг хүлээн зөвшөөрөөд төлсөн дүн нь 5 сая болдог, Ч.Оюуны байгууллагад учруулсан хохирлыг тооцож акт тогтоох болохоор төлсөн дүн нь 4 сая төгрөг болдог. Ингэж яллах үндэслэлээ болгоод байгаа нь ойлгомжгүй байна. Д.Урансүрэнгийн захиалгаар “Координат аудит” ХХК санхүүгийн шалгалт хийхдээ Нийслэлийн эрүүл мэндийн газрын эмч нарын шинжилгээний орлогын тайлангаар тушаавал зохих орлогыг Нийслэлийн мал эмнэлгийн газарт тушаасан орлоготой харьцуулж тооцсон мэтээр мэдүүлсэн байх юм. Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийслэлийн мал эмнэлгийн газар гэсэн хоёр өөр байгууллагын орлогыг хооронд нь харьцуулж дутагдуулсан гэх мэдүүлгээр яллаж байгаа нь ойлгомжгүй байна. Хэрвээ Нийслэлийн мэл эмнэлгийн газрын тайлангаар гарсан орлогын дүн, тушаасан мөнгө хоёр зөрж байгаа юм бол эмч нар мөнгөө бүрэн тушаасан эсэхийг яагаад шалгаагүй юм бэ. Гэрч Баянбайн мэдүүлэгт “Манай бичсэн зөвлөмжийг үндэслэн Нийслэлийн аудитийн газраас 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдөр акт бичсэн. Манай байгууллагын зүгээс ямар нэгэн акт бичих эрх байхгүй. Тайлан бичих үүрэгтэй. Жагсаалтаар нийт 11 зөрчил илэрсэнээс нэг нь мөнгөний дутагдалтай зөрчил байсан. Тухайн үед нягтлан бодогчоор ажиллаж байсан Ч.Оюунтай уулзах гээд хэд хэдэн удаа дуудаж байсан боловч нэг ч удаа уулзаж байгаагүй.  Жагсаалтад хамрагдаж байх хугацаанд тус газрын 200019001 тоот дансанд 5 сая төгрөг төлсөн баримт байхаар нь дарга Д.Урансүрэнгээс хэн төлсөн талаар асуухад нягтлан бодогч Ч.Оюун тушаасан гэж хэлсэн. Тухайн үед ажиллаж байсан нягтлан бодогч Ч.Оюун нь ирж уулзахгүй байхаар нь дутагдалаа хүлээн зөвшөөрсөн гэж бичсэн юм” гэжээ. Дээрх 5 сая төгрөгийг хэн тушаасан гэдгийг мэдээгүй. Ч.Оюун 10,701,523 төгрөгийг дутаасан болон 5 сая төгрөгийг хэн дутаасан талаар тайлбар өгсөн бол Ч.Оюуныг хардах үндэслэлгүй болох байсан гэжээ. Энэ нь Ч.Оюуныг ажлаас чөлөөлсөн 2012 оны 9 дүгээ сарын 28-ны 43 тоот тушаал хавтаст хэрэгт авагдсан байгаагаар нотлогдоно. Иймд би “Акпар аудит” ХХК Нийслэлийн эрүүл мэндийн газарт аудитийн шалгалт хийгдэхээс өмнө ажлаас чөлөөлөгдсөн нь харагдаж байна. “Акпар аудит” ХХК, Баянбай нар одоог хүртэл намайг дуудаагүй. Би одоо ч Нийслэлийн аудитын газрын 2013 оны 02 дугаар сарын 05-ны актыг хараагүй байна. Мөн 2012 онд “Акпар аудит” ХХК-ийн шалгалтаар 5 сая төгрөг төлөгдсөн талаар Баянбай мэдүүлсэн. 5 сая төгрөг төлөгдсөн юм бол Нийслэлийн аудитын газраас Нийслэлийн мал эмнэлгийн газар хэдэн төгрөгийн акт тогтоосныг, ямар ямар зөрчил илэрч байсныг Нийслэлийн аудитаас яаж дүгнэснийг тодруулмаар байна. Нийслэлийн аудитын газраас тогтоосон актыг Нийслэлийн мал эмнэлгийн газар тайландаа яаж тусгасныг шалгуулмаар байна. Үүнийг шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Ч.Оюунтуул шалгахдаа юу гэж дүгнэсэн тухай гэх мэт олон зүйлийг тодруулмаар байна. Ч.Оюуныг Нийслэлийн мал эмнэлгийн газар ажил хариуцаж байх үед гарсан зөрчил акт гарч байхад яагаад надад мэдэгдээгүй нь эргэлзээ төрүүлж байна. Яллах дүгнэлтэнд эмч нарын тайланг үнэн зөв эсэхийг шалгасан тухай баримт нэг ч байхгүй. Урьдаас бэлтгэсэн нэг хавтас материалд тулгуурлаж дүгнэлт хийсэн. Ө.Гандолгор эмч нарын тайланг дахин үйлдүүлж гарын үсэг зуруулж байсан гэсэн. Намайг буруутгаж байгаа энэ бүхнийг анхнаас нь шалгаад өгөөч гэж хүсч байгаа. Яригдаад байгаа зөрчилтэй холбоотой хэдэн төгрөгийн акт, өр төлбөр байгааг шалгаж өгнө үү. Үнэн бодит баримтад тулгуурлаж шалгахгүй байгаад гомдолтой байна. Мал эмнэлгийн газар байсан нөхцөл байдлын улмаас ийм байдалд орсон. Ө.Гандолгорыг тайлангаа дутуу шалгуулсан гэж бодож байгаа. Ө.Гандолгорын хэлж байгаагаар тайланг бууруулдаг байсан. Ө.Гандолгорыг банкинд орлогоо тушаасан үед Д.Урансүрэн дарга мөнгө аваад ир гэхэд нь би ч мөн загнуулаад байсан болохоор Ө.Гандолгорыг загнадаг байсан нь үнэн. Д.Урансүрэн дарга надад хэлэхдээ Ө.Гандолгор чамаас өөр хүнд мөнгө өгөхгүй байна. Чи тэр эргүү юмнаасаа мөнгө олж ир гэдэг байсан” гэв.

 

Шүүгдэгч Ө.Гандолгор шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2011 оны 4 дүгээр сарын 21-нд ажилд орох тухай тушаал гараад би Нийслэлийн мал эмнэлэгийн газарт ажилд орсон юм. Намайг ажлаа хүлээж аваад байж байх үед хэн ч хамаагүй Д.Урансүрэн дарга мөнгө аваад ир гэж байна гээд мөнгө авдаг байсан. Би өгөхгүй гэхэд чиний мөнгөнөөс авч байгаа юм уу буцаагаад янзалчихдаг юм гэсэн. Сүүлдээ би зөвхөн Ч.Оюун нягтланг зөвшөөрсөн бол Ч.Оюун нягтланд өөрт нь өгье гэсэн. Ингээд би Ч.Оюун нягтланд л мөнгө өгдөг байсан. Эхэн үедээ би кассанд байгаа бэлэн мөнгөө өдөр өдөрт нь банкинд тушаагаад байсан юм. Гэтэл Ч.Оюун нягтланг хоёр гурван удаа мөнгө авъя гэж ирэхэд нь мөнгөө банкинд тушаасан байж таарсан. Гэтэл Ч.Оюун нягтлан намайг хэн чамайг дураараа мөнгө тушаа гэсэн юм бэ гээд загнасан. Түүнээс хойш би Ч.Оюун нягтлангаас асууж байж мөнгөө банкинд тушаадаг болсон. Би Мал эмнэлгийн дутагдсан гэх мөнгөнөөс хувьдаа нэг ч төгрөг авч байгаагүй. Тухайн үед Ч.Оюун нягтлан  авсан мөнгөнөөсөө буцаагаад өгдөг байсан. Дутагдсан 10.7 сая төгрөгийн тайлан дээр дээж авагч Наранчимэг бид хоёроор тайлан хийлгэж байсан юм. Би Ч.Оюун нягтланд “Акпар аудит” ХХК-аас шалгалт орж байна. Та энэ асуудлаа зохицуулаад өгөөч гэхэд Ч.Оюун санаа зоволтгүй байж бай гэдэг байсан. Тухайн үед шалгалт орж байх үед ирээд тайлбарлаад хэлсэн бол би ингэж хохирохгүй байсан. Надад мөнгө өгсөн, авсан талаараа тэмдэглэж байсан хар дэвтэр байсан. Түүнийг хавтаст хэрэгт өгсөн. Сарын сүүлд Ч.Оюун нягтлантай тооцоо бодоод кассын тайлангаа тулгаад сар болгон хүлээлгэж өгдөг байсан. Өөрөө мэдэж байгаа болохоор өр төлбөргүй гээд тооцоо бодсон акт бичиж өгч гарын үсэг зурсан. Улсын яллагчийн буруутгаж байгаа үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Албан ёсны баримт үйлдэлгүй мөнгө өгсөн нь миний буруу, олон жил энэ хэргийн улмаас ажилгүй байгаад байгаа нь хэцүү байгаа тул өршөөлд хамруулж өгнө үү гэж хүссэн. Мөнгө авч хохирол учруулсан болохоор өршөөлд хамруулж өгөөч гэж хэлээгүй. Хамжигчаар оролцсон гэж зүйлчилсэнийг ойлгохгүй байна” гэв.

 

            Гэрч А.Нарантуяа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…Байгууллагын үйл ажиллагааны орлогын мал эмнэлгийн шинжилгээний орлогоос 2011 онд тушаавал зохих 12.1 сая төгрөгийг тушаалгүй ашигласан энэ талаар хамтран ажиллаж байсан баг эмч, захиргааны зөвлөлд ажиллаж байсан хүмүүс нь мэднэ. Мөн манай байгууллагад 2012 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн Нийслэлийн аудитын газраас шалгасан шалгалтын акт 2013 оны 6 сарын 24-ны өдрийн актаар 19.9 сая төгрөгийг зориулалт бусаар зарцуулсан төлбөрийн акт одоо нэхэгдэж байгаа юм.

Тухайн үед Нийслэлийн мал эмнэлгийн газрын даргаар Урансүрэн ажиллаж байсан юм. Энэ мөнгөнөөс манай байгууллага 1.1 сая гаруй төгрөгийг төлсөн юм. Энэ нь ямар учиртай гэхээр эмч нарт илүү олгосон мөнгө төгрөг байдаг юм. Үүнийг буцааж суутгаж байж төлсөн юм.

Намайг ажил хүлээж авах үед 2 аудитын шалгалт орж байгуулага их хэмжээний өртэй гарсан байсан юм. Кординат аудитын газраас орсон шалгалтанд 12,1 сая төгрөг, Акпар аудитын шалгалтаар 10,7 төгрөгийн акт тавигдаад баримтаар нотлогдсон байсан юм. Эдгээр мөнгөнөөс Акпар аудитын тавьсан 5.0 сая төгрөг нь төлөгдөж үлдэгдэл 5,7 сая төгрөг нь төлөгдөөгүй байгаа. Эдгээр актууд өмнө нь ажиллаж байсан Урансүрэн дарга болон ерөнхий нягтлан Оюун, няраваар ажиллаж байсан Гандолгор нарын хууль зөрчиж хувьдаа завшсантай холбоотой юм.

Хавар ажилд орсон чинь компьютер мэдээлэл технологын ажилтан Баттогтох нь үнэхээр хүнд газар байна. Урансүрэн, Оюун нарын дунд хэлмэгдээд ажлын байр өөрчлөгдөөд ажиллахад хүнд байна гэсэн залуу надтай уулзсан юм. Намайг ороход оператороор ажиллаж байсан. Ажил орохдоо нэг сая төгрөгний хахууль Оюунаар дамжуулан Урансүрэнд өгч ажилд орж байсан талаараа өөрөө надад хэлсэн юм. Энэ хүн нь Оюуны хүүгийн найз гэх залуу байгаа.

Шүүхээс хоёр шийдвэр ирсэн юм. Нэг нь Оюунд 10.746.507 төгрөг мөн үйлчилгээний  зардалд 100.000 төгрөгийг НМЭГазар төлөх ёстой гэсэн шүүхээс гаргасан шийдвэрийн дагуу төлж барагдуулсан юм. Төлсөн баримт бүгд байгаа. “Түда” ХХК-д төлөх ёстой 22.000.950 төгрөгийг одоогоор төлж эхлээгүй байгаа учраас шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас шаардаж байгаа юм. Энэ бүхэн хувь хүн, төрийн байгууллагыг хохироож байгаа нь төрийн албан хаагчтай холбоотой.

Гоц халдварт шувууны Ньюкастл өвчин гарсан үед “Нион Шель” ХХК-ийн 4600 орчим орчим шувуу устгасны төлбөрт нийт 165-н сая төгрөгийг үргүй зардалд гаргасан энэ талаар Онцгой байдлын газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар нотлох баримтууд нь байгаа. Энэ үед мэргэжлийн бус хүн даргаар ажиллаж байсны хувьд мал эмнэлгийн албаны  шуурхай бэлэн байдал алдагдаж хувь хүн байгууллага  “Нион Шель” ХХК улсыг хохироосон юм.

Гоц халдварт боом өвчин /мал амьтнаас хүнд халдварлдаг зооноз/ гарсан үед 70.0 гаруй төгрөгний хохирол учирсан энэ талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар онцгой байдлын газар тогтоосон байгаа хамгийн ноцтой нь халдварт өвчний голомтыг шинээр бий болгосон. Эдгээр баримтууд бүгд манайд байгаа.

Манай байгууллагад учирсан хохирлын хэмжээ 100-аад сая төгрөг болж байгаа юм. Эдгээр нь өмнөх удирдлагын мэргэжлийн болоод санхүүгийн үйл ажиллагаа хариуцлагагүй явж байсан болон хувийн ашиг сонирхол, төрийн албан хаагчийн хууль, төсвийн тухай хууль зөрчсөнтэй холбоотой” гэжээ. /1 хав 28-29/

 

            Гэрч П.Дэмбэрэлням мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2012 онд координат аудитын газраас илэрсэн мөнгө юм. Тэгээд сая 2014 оны 01 сард Мэргэжлийн хяналтын шалгалтаар 2011 оны шинжилгээний орлогоос 12.1 сая төгрөгийн дутагдалтай гэж илэрч нөхөн төлүүлэх акт гарсан байгаа. Мэргэжлийн хяналтын акт нь байгаа.

Тухайн үед НМЭГ-н даргаар Д.Урансүрэн, кассын няраваар Гандолгор гэж хүн байсан. Нягтлангаар Оюун, тооцооны нягтлангаар Баттогтох гэж хүмүүс тус тус ажиллаж байсан. Эдгээр хүмүүс одоогоор манай байгууллагад ажилдаггүй.

2014 оны 01 сард Мэргэжлийн хяналтаар шалгалт хийлгэхэд 1 сая төгрөгийн дутагдалтай гээд нөхөн төлүүлэх акт тавигдсан байсан. Өмнө нь 2012 онд Акпар аудит шалгалт хийж байсан юм. Тэр аудитын шалгалтаар 10.7 сая төгрөг илэрсэн боловч энэ жилийн Мэргэжлийн хяналтын шалгалтаар 1 сая төгрөг илэрсэн юм. Гэхдээ тус актад тухайн үед ажиллаж байсан ажилчин дарга нараар төлүүлэх акт байсан.Тухайн үед дээрхи хүмүүс тус албанд тушаалд ажиллаж байсан.

Д.Урансүрэн нь өмнө нь ерөнхий нягтлангаар ажиллаж байх хугацаандаа Нийслэлийн мал эмнэлгийн газрын даргад нөлөөлөн өөрийн төрсөн дүү болох Сэлэнгэ, Нанзадсүрэн, хүргэн дүү Чулуунбаатар, хамаатан болох Ундрах нарыг ажилд авч байсан. Цагийн бүртгэлгүй гэрээгүй Оюунбилэг, Начмаа зэрэг хүмүүс шиг санаж байна цалин бичиж бодсон байсан энэ нь мэргэжлийн хяналтын шалгалтаар илэрсэн байсан. Эдгээр хүмүүс нь манайд ажиллаж байсан тэтгэвэртээ гарсан өндөр настангууд юм.

Урансүрэн нь 2008 онд ерөнхий нягтлангаар ажиллаж байх хугацаандаа эмч ажилчдын гарын үсгийг хуурамчаар үйлдэж илүү цагийн хөлс олгосон гэсэн материал бүрдүүлж 8.071.646 төгрөг хувьдаа завшсан зүйл байгаа энэ 2009 онд хийсэн Нийслэлийн мэргэжлийн хяналтын шалгалтаар тогтоогдсон юм. Энэ мөнгөн дүн нь 41.6 сая төгрөгөндөө багтсан байгаа юм. Холбогдох баримт бичиг нь архивт хадгалагдаж байгаа...” гэжээ. /1 хав 127/

 

            Гэрч А.Баттогтох мэдүүлэхдээ: “…Д.Урансүрэн даргын төрсөн дүү Д.Сэлэнгэ, Д.Нанзадсүрэн гэсэн 2 төрсөн дүү нь жолоочоор ажиллаж байсан. Хүргэн А.Чулуунбаатар, хамаатан Б.Ундрах нар нь Урансүрэн даргын үед ажилд томилогдон ажиллаж байсан. Мөн Лхамноржин гэдэг малын эмч байдаг энэ хүн Урансүрэн даргын найз нь байгаа юм...” гэжээ. /1 хав 138-141/

 

            Гэрч О.Оюунсайхан мэдүүлэхдээ: “…Аудитын гэрээт ажил хийгдэх гэрээний дагуу би тухайн байгууллагын нягтлан бодох бүртгэл хөтлөлт анхан шатны баримт бүрдүүлэлт тайлан тооцоо бодсон байдал, касс дахь бэлэн мөнгөний тооцоо картаар бүрдүүлсэн бэлэн мөнгөний баримт бүрдүүлсэн орлого зарлагын тайлан тооцоонд 2012 оны 12 сард шиг санаж байна шалгалтыг явуулсан. Шалгалтыг кассын мөнгө хөрөнгийн орлог нь эмийн сангийн орлого шинжилгээний орлого үнэт цаасны орлого нохойны үйлчилгээний орлогоос бүрдэл болдлг эдгээр орлогууд нь бэлэн мөнгөөр цуглуулж кассын няравт тушаагддаг ба кассын нярав нь нийт бэлэн мөнгөний орлогыг банк нь дахь харилцах дансанд тушаадаг. Тушаасан бэлэн мөнгөний орлог болон зарлагыг нягтлан бодох бүртгэлийн журналд бүртгэгдээгүй болох нь шалгалтаар тогтоогдсон. Шинжилгээний орлогыг ариун цэвэр лаборторын шинжилгээний ажилыг хариуцан ажилдаг эмч нарын гаргасан тайланг кассын няравын тайлантай тулган шалгаж ариун цэвэр лабораторын шинжилгээний тайлангаар 2011 оны тайлант жилд тушаавал зохих нийт бэлэн мөнгөний орлого нь нийт 104,1 сая төгрөг байсан ба 12.0 сая төгрөгөөр дутуу тушаагдсан зөрчил илэрсэн. Кассын нярав нь тайлан гэргэдаг боловч тайлан нь нягтлан бодох бүртгэлд бүртгэгдээгүй болох нь шалгалтаар тогтоогдон юм. Би Урансүрэн даргатай ямар нэгэн ойр дортны холбоогүй. Урансүрэн дарга нь манай харилцагч гэдэг үүднээс танина. Ажил төрлийн холбоотой…” гэжээ. /1хав 33/

 

            Хохирогч С.Туяа мэдүүлэхдээ: “…Нийслэлийн мал эмнэлгийн газар нь урьдчилан сэргийлэх эмчилэх үйлчилгээг төлбөртэй явуулдаг бөгөөд үйлчилгээний орлого улсын төсвийн дансанд шууд төвлөрдөг.

Гэтэл 2011 онд 12.1, 2012 онд 10.7 сая төгрөг дутуу тушаагдсан нь санхүүгийн баримтаар нотлогдож, ауидитын байгууллага, мэргэжлийн хяналтын газрын шалгалтаар тогтоогдсон байдаг болохоор буруутай хүмүүсээс хохирлоо нэхэмжилж байна. 2012 оны 10,7 сая төгрөгнөөс 4 сая төгрөгийг Ч.Оюун гэсэн нэрээр тушаасан баримт нь байгаа.

…“Координат аудит” ХХК нь ауидитын шалгалт хийж байгууллагын үйл ажиллагааний орлогыг бүрдүүлдэг мал эмнэлгийн шинжилгээний орлогоос 2011 онд тушаавал зохих 12.1 сая төгрөгийг дутаасан гэж 2012 оны 12 сарын 24-ний өдөр тайлан бичсэнийг мэргэжлийн хяналтын газраас шалгаж 2014 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 02-08-37/42 дугаартай акт бичсэн, мөн “Акпар ауидит” ХХК нь 2012 оны санхүүгийн үйл ажиллагаанд аудитын шалгалт хийж 2012 онд 10.7 сая төгрөг дутуу тушаасан гэж 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 296 дугаартай дүгнэлт бичсэнийг Нийслэлийн ауидитын газраас шалгаж 2013 оны 02 дугаар сарын 05-ний өдөр акт бичсэнийг Мэргэжлийн хяналтын газраас шалгаж 2014 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 02-08-37/43 дугаартай актуудтай бүрэн танилцсан. Акттай холбоотой гаргах маргаан байхгүй. Гэм буруутай гэх хүмүүсээс актанд заасан мөнгийг төлүүлж байгууллагыг хохиролгүй болгоё гэхэд хүлээн зөвшөөрөхгүй байсан болохоор хууль хяналтын байгууллагаар шалгуулж хохирлоо барагдуулахаар хандсан юм” гэжээ. /1 хав 123-124/

 

Гэрч С.Туяа мэдүүлэхдээ: “...анх 2011 онд Нийслэлийн мал эмнэлгийн даргаар ажиллаж байсан Д.Урансүрэнгийн хүсэлт, захиалгаар Координат аудит ХХК нь 2011 оны санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийсэн байдаг юм. Тэгээд тус шалгалтаар НМЭГ-н эмч нарын тайлагнасан ариун цэвэр лабораторын шинжилгээний орлогын тайлангаар 2011 оны тайлант жилд тушаавал зохих нийт бэлэн мөнгөний орлого 116.1 сая төгрөг байхад тушаасан бэлэн мөнгөний орлого 104.1 сая төгрөг болж 12.1 сая төгрөгөөр дутуу тушаагдсан байна гэж илэрсэн байдаг. Энэ нь баримтаар нотлогдсон зүйл байгаа юм. Мөн 2014 оны 3 сард Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 2011-2013 оныг дуустал санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийсэн юм. Үүгээр МХГ нь Координат аудитын шалгалтаар тогтоогдсон 12.1 сая төгрөг нь зөв байна гэж актаар баталгаажуулсан байна. Координат аудит нь хувийн компани юм Аудитын ерөнхий газартай гэрээ байгуулан шалгалт хийх эрх авсан байх ёстой байтал “Координат аудит нь гэрээ хийгээгүй байсан юм. Тухайн үед шинжилгээний орлогоос дутуу тушаагдсан 12.1 сая төгрөг нь НМЭГ-н даргаар ажиллаж байсан Урансүрэн дарга болон ерөнхий нягтлан бодогч Ч.Оюун, нярав Гандолгор нарын буруутай үйл ажиллагаатай холбоотой. Гандолгор нь ярихдаа би нягтлан бодогч Ч.Оюунд мөнгөө өгдөг байсан Урансүрэн дарга аваад ир гэж хэлсэн гээд Ч.Оюун нь аваад явдаг байсан гэж ярьдаг. 

2012 онд мөн мал эмнэлгийн шинжилгээний орлогоос 10.7 сая төгрөгийг тушаалгүй ашигласан энэ асуудлаар мөн энэ жил 2014 оны 1 сард Мэргэжлийн хяналтаар шалгалт хийлгэхэд 1 сая төгрөгийн дутагдалтай гээд нөхөн төлүүлэх акт тавигдсан байсан. Өмнө нь 2012 онд Акпар аудит шалгалт хийж байсан юм. Тэр аудитын шалгалтаар 10.7 сая төгрөг илэрсэн боловч энэ жилийн Мэргэжлийн хяналтын шалгалтаар 1 сая төгрөг илэрсэн юм. Энэ нэг сая төгрөгийг тухайн үед ажиллаж байсан нярав Гандолгор, нягтлангаар ажиллаж байсан Ч.Оюун нараар төлүүлэх акт тавигдсан юм. Гандолгор нь ярихдаа “Ч.Оюун нягтлан нь тус шинжилгээний орлогоос өөрийн ашигласан 5.0 сая төгрөгийг ирж аваад тушаачих гэхэд нь би аваад тушаасан” гэж ярьдаг. Гэтэл тэр нь 2012 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн байгууллагын дансанд тушаасан дүн нь 4.0 сая төгрөг байдаг. Үлдсэн 5.7 сая төгрөгийн Баянгол дүүргийн 2013 оны 1.11-ны өдрийн 175 тоот шийдвэрээр “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай” хуулийг үндэслэн хэрэгсэхгүй болгосон байдаг. Тэгээд одоогоор 1 сая төгрөгийн акт л тавигдсан байна.

 Д.Урансүрэн нь 2008 онд ерөнхий нягтлангаар 2009 онд НМЭГ-н даргаар ажиллаж байх хугацаандаа танил талын хүмүүс, ах дүүгээ хөдөлмөрийн гэрээ, цагийн бүртгэлгүйгээр цалин бичиж олгон 41.6 сая төгрөгийн Мэргэжлийн хяналтын акт тавиулсан асуудлаар ...тавигдсан актын танилцууллагаас үзэхэд үндэслэлтэй гэж үзсэн. Энэ нь ашиглалтын гэхээсээ илүү Д.Урансүрэн нь албан тушаалаа хэтрүүлэн ашигласантай холбоотой гэж үзэж байгаа. 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн НМХГ-н даргын зөвлөлөөр ярьсан хуралдааны тэмдэглэл нь байгаа юм. 

БГД-н Нийгмийн даатгалын хэлтсээс 2011-2012 оны цалингийн сангийн зарцуулалтад шалгалт хийхэд, 20 гаруй хүний нэр дээр 9.6 сая төгрөгийн гэрээт ажлын хөлс олгосоны НДШимтгэл болох 3.4 сая төгрөгийн нөхөн төлүүлсэн юм. Өрмийн байгууллагад ажиллаж байгаа ажиллагсдаас гэрээт ажлын хөлс авсан эсэхийг асуухад аваагүй гэж хариулдаг. Тэгэхээр Урансүрэн дарга нь гэрээт ажлын хөлс нэрээр мөнгө завшсан гэж үзэж байгаа юм. Дээрх 3.4 сая төгрөгийг манай байгууллага нөхөн төлсөн байгаа. Манай байгууллага нийт 55 сая орчим төгрөгийн хохиролтой байна...” гэжээ. /1 хав 134/

 

Гэрч Л.Энхцэцэг мэдүүлэхдээ: “...Ер нь Урансүрэн дарга өөрийн төрсөн дүү Д.Сэлэнгэ, жолооч ажилтай Д.Нанзадсүрэн жолооч жижүүр ажилтай, дүүгийн нөхөр буюу хүргэн А.Чулуунбаатар жолооч жижүүр ажилтай, хамаатан Б.Ундрах шинжлэгч эмч ажилтай нарыг хамаатан садан гэдгийг мэднэ...” гэжээ. /1 хав 148/

 

   Гэрч Б.Сэндэръяа мэдүүлэхдээ: Би ХААИС-ийн малын их эмчийн мэргэжлээр 2005 онд төгссөн юм. Тэгээд ангидаа Ө.Гандолгор бид 2 илүү дотно үерхэж нөхөрлөдөг.

…2011 оны дундуур Нийслэлийн тал эмнэлгийн газрын хажууд байрлах BEAR ресторанд орж суусан. …Тэнд ороод Гандолгор утасаар яриад төд удалгүй гаднаас 40-50 орчим насны, намхавтар биетэй, онигордуу нүдтэй, бондгордуу жижигхэн, бордуу царайтай эмэгтэй …орж ирэхэд Гандолгор надад миний найз наанаа сууж бай гэж хэлээр босоод нөгөө эмэгтэйтэй хамт суусан. Тэр 2 юм яриж байгаад Гандолгор тэр эмэгтэйд цагаан дугтуйтай юм өгөөд удалгүй тэр эмэгтэй “за за би ажилтай” гээд гараад явсан. Тэгээд Гандолгор буцаж над дээр ирээд төд удалгүй гараад явцгаасан юм.

…Гандолгор тухайн үед ажилгүй байж байсан. Тэгээд тэр эмэгтэйтэй уулзаад төд удалгүй ажилдаа орсон. …тэр үед Гандолгор надад хэлж ойлгуулахдаа “найз нь НМЭГ-т орох гэж байгаа, нэг сая төгрөг өгч байж ажилд ордог юм байна” гэж байсан…” гэжээ. /1хав 152-154/

 

Гэрч Б.Баттунгалаг мэдүүлэхдээ: “…Ө.Гандолгор бид 2 ХААИС-ийн нэг ангид сурч төгссөн. …2011 онд манай ангийхан уулзаад юм ярьж байгаад манай ажлын нярав жирэмсний амралтаа авч байгаа гэж ярьтал Ө.Гандолгор оронд нь ажил хийх юмсан хэнд хандах вэ, яахаа мэдэхгүй байна гэхээр нь би анкетыг бөглүүлж хүний нөөцөнд өгөөд нягтлан бодогч Ч.Оюунд манай ангийн хүүхэд байгаа юм нягтлан, малын эмч гэсэн 2 мэргэжилтэй няраваар ажилд орох гэсэн юм гэж хэлж байсан. Нэг өдөр нягтлан бодогч Ч.Оюун надтай уулзаад ажилд ороход мөнгө өгч ордог юм шиг байна, танай найзад мөнгө өгөх боломжтой юм уу, би тэр хүүхэдтэй чинь уулзмаар байна гэх хэлэхээр нь би асуугаад өгье гээд Ө.Гандолгорын утас руу нь залгаад чи мөнгө өгөөд ажилд орох боломжтой юм уу, нягтлан бодогч Ч.Оюун уулзана гэж байна шүү гэж хэлтэл биеээрээ очиж уулзъя гэж хэлсэн. Хэд хоногийн дараа Ө.Гандолгор ажлын ойролцоо BEAR нэртэй ресторанд байна хүрээд ир гэж ярихаар нь би нягтлан бодогч Ч.Оюунтай очоод хооронд нь танилцуулж уулзуулчихаад би ажил руугаа явсан. Ө.Гандолгор, Ч.Оюун хоёр миний хажууд мөнгө өгч авалцсан зүйл байхгүй. Дараа нь би Гандолгороос мөнгө өгсөн үү гэж асуухад 1 сая төгрөг өгсөн гэж ярьж байсан…” гэжээ. /1хав 157-158/

 

Гэрч Б.Оюунцэцэг мэдүүлэхдээ: “…Нярав Ө.Гандолгор бид 2 нэг өрөөнд хамт суудаг байсан. Иргэн аж ахуйн нэгж байгууллага эм авах нөхцөлд касс нярав Ө.Гандолгорт мөнгөө өгч бичүүлээд надад талоноо өгөөд эмээ авдаг. Би бэлэн мөнгөтэй харьцдаггүй байсан. Харин Ө.Гандолгорт эм зарсаны төлбөр шинжилгээний зардал гэсэн мөнгөнүүд цуглардаг байсан. Уг мөнгөнөөс ерөнхий нягтлан бодогч Ч.Оюун надад мөнгө хэрэгтэй байна, дарга Урансүрэн мөнгө аваад ир гэж байна, бараа худалдан авах хэрэгтэй байна гэх мэтээр удаа дараа нярав Гандолгороос бэлэн мөнгө аваад зарим үед буцааж өгч байсан. Хэдэн төгрөг аваад хэдэн төгрөг буцааж өгч байсаныг би мэдэхгүй. Гандолгор өгсөн авсан мөнгөнийхөө талаар надад хэлдэггүй байсан. Нярав Гандолгор нягтлан Оюун байнга бэлэн мөнгө авчих юм бэлэн мөнгөтэй байх хэцүү юм тушаачихвал надад амар байх юм гээд надад ярьдаг байсан.

…Гандолгор няраваар ажилд орсоныхоо дараа нягтлан Ч.Оюун надаас Урансүрэн даргад өгнө гээд 1 сая төгрөг авч няраваар ажилд оруулсан гэхээр нь тэгээд чи өгсөн юмуу гэтэл өгсөн гэж байсан…” гэжээ. /1хав 159-160/

 

            Шинжээч Ц.Оюунтуул мэдүүлэхдээ: “Нийслэлийн мал эмнэлгийн газрын санхүүгийн үйл ажиллагаанд “Координат аудит” ХХК нь аудитын шалгалт хийж, 2012 оны 12 сарын 24-ний өдөр бичсэн тайлан, Мэргэжлийн хяналтын газрын 2014 оны 03 сарын 12-ний өдрийн 02-08-37/42 дугаартай акт, “Аклар аудит” ХХК нь 2012 оны санхүүгийн үйл ажилгаанд нь аудитын шалгалт хийж, 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 296 дугаартай бичсэн дүгнэлт, Нийслэлийн аудитын газрын 2013 оны дугаар сарын 12-ны өдрийн 02-08-37/43 дугаартай акт, дүгнэлтүүд нь бүгд үндэслэлтэй байсан. Мөн НМЭГ-ын 2011-2012 оны санхүүгийн үйл ажиллагааг санхүүгийн баримтын хүрээнд шинжилгээ хийхэд 2011-2012 оны санхүүгийн үйл ажиллагаанд нь мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийж 2014 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 02-08-37/42 дугаартай актаар 12100,0 мянган төгрөгийн, мөн газрын 2014 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 02-08-37/43 дугаартай актаар 10701,5 төгрөг, нийт 22.801.500 төгрөгний төлбөр зөрчил илэрсэн байсан.

Үүнээс 2012 онд кассаас дутагдсан 10701,500 /арван сая долоон зуун нэг мянга таван зуун/ төгрөгнөөс Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 175 тоот шийдвэрээр 5701.5 /таван сая долоон зуун нэг мянга таван зуу/ төгрөгийг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай” хуулийг үндэслэн хэргэсэхгүй болгосон байсан.

Мөн 2012 оны 12 дугаар сарын 27-нд Худалдаа хөгжлийн банкин дахь Төрийн сангийн 2000190001 тоот дансанд нийт 5000,0 /таван сая/ төгрөгийг орлогын баримтаар тушааснаар тухайн төлбөрийг барагдуулсан баримттай байсан учир хасч тооцсон.

НМЭГ-ийн 2011-2012 оны сахүүгийн үйл ажиллагаанд хийсэн санхүүгийн хяналт шалгалтын актаар 2011 онд 12100,0 /арван хоёр сая нэг зуун мянга/ төгрөгийн кассын дутагдал болох төлбөр зөрчлийн үлдэгдэлтэй байсан учир 2014 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 115 дугаартай шинжээчийн дүгнэлтийг гаргасан. Шалгалтаар НМЭГ нь 2011-2012 онд нийт 22.801.5 /хорин хоёр сая найман зуун нэг мянга таван зуу/  төгрөгийн зөрчилтэй гарсан.

НМЭГ-ын ерөнхий нягтлан бодогч Ч.Оюун нь дарга Д.Урансүрэнгийн шийдвэрээр орлогоо бууруулж тайлагнадаг гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Байгууллагын төсвийн хөрөнгийг 1 дүгээр гарын үсгийг дарга Урансүрэн, 2 дугаар гарын үсгийг нягтлан бодогч Оюун нар зурж захиран зарцуулдаг байсан. Мөнгө хөрөнгийг кассын няраваар Гандолгор ажиллаж байсан” гэжээ. /1хав 191-192 хуу, 3 хав 218-222 хуу/

 

Гэрч П.Бямбасүрэн мэдүүлэхдээ: “…Би 2010 онд Нийслэлийн мал эмнэлэгийн газарт ажилд орохдоо эмч Лхамноржингоор Урансүрэн даргад хэлүүлж ажилд томилогдсон. 2011 оны 02 дугаар сарын үед Лхамноржин эмч өрөөнд хамт байхдаа чамайг Урансүрэн дарга ажилд томилсон, …хүмүүс ажилд орохын тулд даргадаа юм өгч ордог цаг болсон юу бодож байна гээд дахин дахин хэлээд намайг хатгаад байхаар нь хөдөө аавынхаас сар шинийн баярын өмнө эр хонины мах ирэхээр нь Урансүрэн даргын гэрт нь хүргэн Д.Эрдэнэ-Очиртой хамт хүргэж өгсөн. Маргааш нь Урансүрэн даргын өрөөнд шаардах хуудсан дээр гарын үсэг зуруулах гээд ортол чамд маш их баярласан шүү гэж хэлсэн. 2011 оны 5 дугаар сарын 03-ны өдөр миний өмнө ажиллаж байсан Наранчимэг буцаж ажилдаа ороод би ажилгүй гэртээ 7 хоног орчим болж байтал ажлаас Баярмаа утасдаад ажилдаа ор гэж байна гэхээр нь ажилдаа ороод байж байтал Лхамноржин эмч Урансүрэн дарга орон тоо гаргаж ажилд чинь буцааж авлаа, чи юм бодож байгаа биз дээ, одоо ажил олдохгүй цаг шүү гээд урд өмнө хэлж байсан шигээ дахин дахин хэлээд байхаар нь 2012 оны 02 дугаар сард хөдөөнөөс хонь ирэхээр нь жолооч М.Батбаяраар Сансараас авахуулж ажил дээр ирээд Урансүрэн даргын дүү Д.Сэлэнгээд өгч явуулсан. 2014 оны 10 дугаар 30-ны өдөр эмч Лхамноржин миний утас руу удаа дараа залгаад байхаар нь би утсаа аваагүй. Тэгтэл мал эмнэлэгийн хүрээлэнгийн доктор Б.Пүрэвцэрэн миний утас руу залгахаар нь автал “Лхамноржин чамайг утсаа авахгүй гээд байна. танай хоёр даргын хооронд шүүх цагдаагийн асуудалтай гэнэ чи Урансүрэ­н даргад авилга өгөөгүй гэж бичээд паспортоо канондаж өг гэж хэлүүлж байна Лхамноржинг залгахаар утсыг нь аваад яриарай” гэж хэлсэн. Түүнээс хойш Лхамноржин эмч тухайн өдрөөс эхлээд 2 хоног миний утас руу залгахаар нь утсаа аваагүй салгачихсан. …Тэгтэл жижүүр Хүрэлчулуун өрөөнд орж ирээд Лхамноржин эмч яаралтай ярь гээд байна гэхээр нь Урансүрэн даргыг хээл хахууль аваагүй гэсэн бичиг хийлгэж гарын үсэг зуруулж авах гэж байгаа юм, би тэгэж чадахгүй надаас 2 хонь авсан нь үнэн юм чинь гээд хонины талаар захиргаанд бичээд өгсөн. …Эмч Лхамноржингоор хэлүүлж 2 хонь авсан” гэжээ. /4 хав 48-50, 51/

 

Мөрдөн байцаалтад П.Бямбасүрэн мэдүүлэхдээ: “…Надад сонсгож буй Эрүүгийн Хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1-д заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. …Шүдлэн эр хонины мах 100,000 төгрөг, төлөгний мах 70,000 төгрөгийн үнэтэй. Лхамноржин эмч дарга Д.Урансүрэнд юм өг гэж намайг шахаанд оруулаагүй бол би хонины мах өгөхгүй байсан. Мөн Лхамноржин эмч Урансүрэн даргыг хээл хахууль аваагүй гэсэн бичиг надаас албаар авахыг шаардаж 2, 3 хоног утсаар залгаагүй бол энэ талаар ярихгүй байсан. Би хонины мах Д.Урансүрэн даргад өгсөн нь үнэн болохоор худлаа бичиг хийж өгч чадахгүй байсан учир шударгаар үнэн зөвөө хэлсэн юм” гэжээ. /4 хав 69-71/

 

Гэрч Х.Баянбай мэдүүлэхдээ: “…Шалгалтаар нийт 11 зөрчил илэрсэнээс нэг зөрчил нь мөнгөний дутагдалтай зөрчил байсан. Уг зөрчил нь 2012 оны кассын машины бичилтийг кассын тайлантай тулгахад 6,999,490 төгрөг, кассын тайланг төрийн сан дахь харилцах дансны орлоготой тулгахад 3,702,033 төгрөг нийт 10,701,523 төгрөг дутагдсан зөрчил байсан.

Энэ зөрчлийг Мөнгөн хөрөнгийг зарцуулах баримтанд 1 дүгээр гарын үсэг зурж байсан дарга Д.Урансүрэн, 2 дугаар гарын үсэг зурдаг нягтлан бодогч Ч.Оюун, мөнгөн хөрөнгийг хариуцаж байсан нярав Ө.Гандолгор нар хариуцах ёстой.

Тухайн үед нягтлан бодогчоор ажиллаж байсан Ч.Оюунтай уулзах гээд хэд хэдэн удаа дуудсан боловч нэг ч удаа ирж уулзаагүй. Шалгалтанд хамрагдаж байх хугацаанд тус газрын 200019001 тоот дансанд 5,000,000 төгрөг төлсөн баримт байхаар нь дарга Д.Урансүрэнгээс хэн төлсөн талаар асуухад нягтлан бодогч Ч.Оюун тушаасан гэж хэлсэн. Тухайн үед ажиллаж байсан нягтлан бодогч Ч.Оюун ирж уулзахгүй зугтаад байхаар нь дутагдлаа хүлээн зөвшөөрөөд эхнээс нь төлж эхэлж байгаа юм байна гэж бодоод Ч.Оюуныг хүлээн зөвшөөрсөн гээд биччихсэн юм.

Дээрх 5,000,000 төгрөгийг хэн тушаасан гэдгийг мэдээгүй. Тухайн үед Ч.Оюун 10,701,523 төгрөгийг дутагдуулсан болон 5,000,000 төгрөгийг хэн тушаасан талаар тайлбар өгсөн бол Ч.Оюуныг хардах үндэслэлгүй болох байсан.

…Манай хийсэн шалгалтаар тогтоогдсон 10,701,523 төгрөгийг 1 дүгээр гарын үсэг зурж байсан дарга Д.Урансүрэн, 2 дугаар гарын үсэг зурдаг нягтлан бодогч Ч.Оюун, мөнгөн хөрөнгийг хариуцаж байсан нярав Ө.Гандолгор нар хариуцах ёстой гэдэг нь няравын ажлыг нягтлан бодогч хянаж тайланг хүлээж авах үүрэгтэй, нярав, нягтлангийн ажлыг дарга хариуцах үүрэгтэй байдаг учир уг хүмүүс хариуцаж төлөх ёстой” гэжээ. /4 хав 52-54/

 

Д.Лхамноржин сэжигтнээр мэдүүлэхдээ: “…Пүрэвцэрэн 2010 онд надтай уулзахдаа танай байгууллагад орон тоо байна уу, малын их эмч мэргэжилтэй хүн оруулах ажил байна уу гэж асуухаар нь манай байгууллага цөөхөн хүнтэй орон тоо их гардаггүй ажил байхгүй гэж хэлсэн. Дараа нь дахин уулзахдаа асуухаар нь анкет, өргөдөл, бичиг баримтаа бүрдүүлээд боловсон хүчинд өгчихгүй юу гэж хэлсэн чинь бичиг баримтаа өгчихсөн байсан. 2011 онд лаборант Наранчимэг 6 сараас дээш хугацаагаар сургалтанд явахаар болоод оронд нь хүн авна гэхээр нь Пүрэвцэрэнтэй яриад лаборантаар түр хугацаагаар хүн авах гэж байна Бямбасүрэнг ирж шалгалтанд ор гэж хэлээч гэж хэлсэн. Бямбасүрэн ирээд шалгалт өгөөд тэнцээд лаборантаар орсон.

Би Урансүрэн даргад Бямбасүрэнг ажилд аваач гэж хэлж байгаагүй, тийм зүйл хэлж байгаагүй. Бямбасүрэнг Нийслэлийн мал эмнэлэгийн газрын лаборантаар ажилд орсноос хойш 1 жил гаруйн дараа ажил дээрээ байж байтал Бямбасүрэнгийн аав, ээж хоёр нь гэх хүмүүс хөдөөнөөс цайны сүү, шөлний мах аваад ирлээ танай гэрт очъё гэхээр нь би ажил ихтэй байна гээд дүүгээ дагуулаад гэрлүүгээ явуулсан. Орой нь би гэртээ очиход төлгөн хонины мах, ундааны сав сүү хоёр гэрт үлдээчихсэн байсан.

          …2014 оны 10 дугаар сарын үед дарга Д.Урансүрэнтэй тааралдаад мэнд усаа мэдэлцээд юу хийж байна гэсэн чинь хийсэн юмгүй, хааяа энд тэнд дуудагдаад хэл үгний асуудал дуусахгүй байна гэхээр нь, юу болоод байгаа юм гэж асуутал, намайг ажилд хүн авахдаа сая төгрөг авч оруулсан гэсэн хэл үг гарсан байна. Би ч ямар ажилд олон хүн авсан биш дээ миний ажилд авсан хүн Бямбасүрэн, Оюунцэцэг гэсэн 2, 3 хүн байгаа гэхээр нь мөнгө аваагүй л юм бол Бямбасүрэн, Оюунцэцэг нарыг мөнгө төгрөг өгсөн бол өгсөн, өгөөгүй бол өгөөгүй гэсэн бичиг хийлгээд авчихаж болохгүй юм уу гэж хэлтэл харин тиймээ гээд л явцгаасан. Дараа нь Оюунцэцэгтэй ярьж хэлчихээд Бямбасүрэнгийн утас руу залгасан чинь болохгүй байхаар нь Пүрэвцэрэнтэй яриад утсыг нь аваад залгасан чинь утсаа авахгүй байхаар нь Пүрэвцэрэнтэй дахин яриад Д.Урансүрэн дарга хүн ажилд авахдаа мөнгө төгрөг авсан хэл үгэнд ороод байцаагдаад байна гэнэ. Бямбасүрэн ямар мөнгө төгрөг өгсөн биш мөнгө төгрөг өгөөгүй гэсэн бичиг хийгээд өгчихөж болохгүй юм байх даа гэж хэлэх гэсэн юм. Надтай яриадах гээд хэлээд өгөөч гэж хэлсэн. Дахин Бямбасүрэнгийн утас руу залгатал утас нь дуудаад байсан боловч авахгүй байсан. Тэгээд ярьж чадаагүй Бямбасүрэнд бичиг хийж өгөх талаар ч хэлээгүй” гэжээ. /4 хав 73-76/

 

Гэрч Б.Пүрэвцэрэн мэдүүлэхдээ: “…Бямбасүрэнгийн аав Пүрэвжал нь Төв аймгийн Архуст суманд малчин айл байдаг. Би малд нь мал эмнэлгийн үйлчилгээг 1999 оноос эхлэн хийсэн үеэс эхлэн таньдаг болсон. Төрөл садангийн холбоо байхгүй. 2001 онд Пүрэвжалын малд нь үйлчилгээ үзүүлэхээр очиход миний охин Бямбасүрэн малын их эмч мэргэжилтэй Улаанбаатар хотод ажилд оруулаад өгөөч гэж гуйдаг байсан. 2010 онд би ангийн хүүхэд болох Нийслэлийн мал эмнэлэгийн газарт ажиллаж байсан Лхамноржинтой утсаар яриад Бямбасүрэнг ажилд оруулаад өгөөч гэж гуйтал би даргатай ярьж өгье гэж хэлсэн. 2010 оны сүүлээр Лхамноржин надтай яриад Бямбасүрэнг жирэмсэн хүний оронд лаборантаар авахаар боллоо гээд ажилд оруулсан. Түүнээс хойш Бямбасүрэнгийн талаар юу ч яриагүй. 2014 оны 10, 11 дүгээр сарын үед Лхамноржин утсаар яриад Бямбасүрэн миний утсыг авахгүй байна, манай шинэ хуучин хоёр даргын хооронд маргаан гараад шүүх цагдаагаар явж байгаа, Бямбасүрэн надад нэг хонины мах, ундааны сав сүү өгсөн юм чи Бямбасүрэнг гуйж ажилд оруулсан юм чинь Бямбасүрэнг ажилд орохдоо хээл хахууль өгөөгүй, мах шөл өгөөгүй гээд бичиг хийлгээд өгөөч гэхээр нь би мэдэхгүй ээ Бямбасүрэнд утсаар ярь гэж хэлье гээд Бямбасүрэнтэй утсаар яриад танай дарга нарын хооронд маргаан байгаа талаар Лхамноржин ярьлаа. Чамайг ажилд орохдоо хээл хахууль өгөөгүй гэсэн бичиг хийгээд өгөөч гэж байгаа юм байна Лхамжноржингийн утсыг аваад яриарай гэж хэлсэн өөр зүйл хэлээгүй. Би П.Бямбасүрэнг ажилд орохдоо Лхамноржин болон Урансүрэнд мал мах, хээл хахууль өгсөн талаар мэдээгүй” гэжээ. /4 хав 59-60/

 

Гэрч Р.Отгон мэдүүлэхдээ: …2013 оны 4 дүгээр сард дээж авагч хариу олгогч эмчээр томилогдсон өдрөөс эхлэн гаднаас ирсэн түүхий эд болон, мах, махан, сүү, сүүн бүтээгдэхүүнээс ирсэн дээжийг хүлээн авч бүртгэл хөтлөөд лабораторт хуваарилан өгөхөд эмч нар шинжилгээ хийж хариу бичиж өгдөг. Шинжилгээний хариуг үйлчлүүлэгчдэд өгч шинжилгээний төлбөрийг баримт бичиж хураан аваад орсон орлогыг өдөр бүр няравт хүлээлгэн өгдөг. Сар бүрийн 25-ны өдрөөр тасалбар болгон шинжилгээний орлогын тайлан гаргаж байгаа. 2013 оны 4 дүгээр сараас өмнө шинжилгээний орлого хурааж авдаггүй байсан.

         Миний зүгээс шинжилгээний орлого бууруулж давхар тайлан гаргаж байгаагүй. Орлого бууруулж давхар тайлан хөтлөх шаардлага байхгүй.

Шинжилгээний хариу олгоход эрхлэгч мөнгөн дүн шинжилгээний орлого хоёрыг тулгаж хянаж баталгаажуулдаг болохоор илүү дутуу авч тайлан баланс зөрүүлэх боломж байхгүй” гэжээ. /4 хав 61-62/

 

Б энд С Аудит ХХК-ийн 2009 оны 12 дугаар сарын 31-ний Санхүүгийн тайлангийн аудит /1 хав 54-71, 72-90/,

Аудиторын тайлан 2011 оны 12 дугаар сарын 31-ний дуусгавар болсон тайлант жилийн Санхүүгийн тайланд тохиролцсон горимуудыг гүйцэтгэх гэрээт ажил /1 хав 163-171/,

МУ-ын Мэргэжлийн хяналтын Улсын ахлах байцаагчийн 2014 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 02-08-37/42 дугаартай акт /1 хав 172-174/, 02-08-37/43 дугаартай акт /1 хав 180-182/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2014 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 115 дугаартай дүгнэлтэд: 1. “Координат аудит” ХХК нь аудитын шалгалт хийж, 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдөр бичсэн тайлан үндэслэлтэй байна.  Мэргэжлийн хяналтын газрын 2014 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 02-08-37/43 дугаартай акт үндэслэлтэй байна. “Акпар аудит” ХХК нь 2012 оны санхүүгийн үйл ажиллагаанд нь аудитын шалгалт хийж, 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 296 дугаартай бичсэн дүгнэлт үндэслэлтэй байна. Нийслэлийн аудитын газрын 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн акт үндэслэлтэй байна. Мэргэжлийн хяналтын газрын 2014 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 02-08-37/43 дугаартай акт үндэслэлтэй байна.

2. Тухайн байгууллагын төсвийн хөрөнгийг 1 дүгээр гарын үсгийг дарга Д.Урансүрэн, 2 дугаар гарын үсгийг нягтлан бодогч Ч.Оюун нар зурж захиран зарцуулж, мөнгөн кассын няраваар Ө.Гандолгор ажиллаж байсан байна” гэж дүгнэжээ. /1 хав 186-188/,

 

Ч.Оюунаас Нийслэлийн мал эмнэлгийн газарт 4,000,000 төгрөг өр төлбөрт гэх орлогын маягт /1 хав 222/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 123 дугаартай дүгнэлтэд: “1. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчдын 2009.5.11-12-ны өдрийн 05-242/193, 05-242/194, 05-242/195, 05-242/196, 05-242/197, 05-242/198, 05-242/199, -29-268/85, 11-29-268/86 тоот актуудаар тогтоосон 41.613.7 мянган төгрөгийн төлбөр зөрчил тогтоосон нь ШНББ-ийн шинжилгээгээр 36.072.3 мянган төгрөг болж байх тул үндэслэлтэй гэж үзэхээр байна.

…Шинжилгээний дүгнэлтээр тооцогдож байгаа нийт 36,072,3 мянга төгрөгийн зөрчил дутагдалаас 2009.05.11-ны өдрийн 11-29-268/86 тоот актаар нягтлан бодогчоор ажиллаж байсан Д.Урансүрэн нь хувийн машиндаа зарцуулсан 2.018.1 мянган төгрөг, их эмч С.Оюунбилэгт дутуу өгсөн тэтгэмж 700,0 мянган төгрөг нийт 2,088,1 мянган төгрөгийг дутагдал тооцогдож байна. Харин 05-242/197 дугаар актаар тогтоогдсон Ц.Гантөмөр, Т.Төмөрхуяг, Б.Ундрах, Л.Энхцэцэг, А.Чулуунбаатар, Дэмбэрэлдондов нарт илүү цагийн хөлс олгосон гэх 3,895,9 мянган төгрөгийн авсан хүний гарын үсэг хуурамч, дуурайлгаж зурсан гэдгийг “Шүүхийн шинжилгээний тухай хууль”-ийн 16.1.7-ын дагуу эдийн засгийн шинжилгээгээр тогтоох боломжгүй тул мөрдөн байцаалтаар хуурамч гэдэг нь тогтоогдвол дутагдлын дүн дээр нэмэгдэж тооцогдохоор байна.

…Нийслэлийн МХГ-ын улсын байцаагчдын нэгдсэн тайланд өмч хөрөнгө бараа материалын худалдан авалт хийхдээ 1 сая төгрөгөөс дээш худалдан авалт хийхдээ үнийн харьцуулалт хийх, ...төсөвт байгууллагад хөрөнгө худалдан авах зардлыг 50 хувиар бууруулах ...гэсэн холбогдох журам баримтлаагүй....гэж дурьдсан боловч тогтоосон төлбөр зөрчлийн актуудад бараа материалын дутагдал зөрчлийн акт тогтоогдоогүй байх тул “Шүүхийн шинжилгээний тухай хууль”-ийн 10.4.3-ын дагуу бараа материалын дутагдал тооцох боломгүй.

…Бараа материалын зарлага болгохдоо авсан өгсөн хүний гарын үсэггүй /шаардах хуудас, жолоочийн тооцооны хуудас зэрэг/ анхан шатны баримтын бүрдэлгүй зарцуулж байсан нь “МУ-ын Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль”-ийн 7.5 дахь заалтыг зөрчиж ажиллаж байсан талаар МХГ-н улсын байцаагчдын нэгдсэн тайланд тусгагдсан байна.

…Нийслэлийн мал эмнэлгийн газрын санхүү нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааг давхар хянаж шалгадаг дотоод хяналтын тогтолцоогүй байна” гэжээ. /2 хав 99-102/,

 

            2012 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 143 дугаартай Нийслэлийн мал эмнэлгийн газрын даргын тушаал /2 хав 112/,

2013 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Б/56 дугаартай Нийслэлийн засаг даргын захирамж / 2 хав 146/,

Шүүгдэгч Д.Урансүрэнгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /1хав 237, 238/,

Шүүгдэгч Д.Урансүрэнгийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /1хав 239-245, 2 хав 10-31/,

Шүүгдэгч Ч.Оюуны ял шийтгэлийн тэмдэглэл, иргэний үнэмлэхийн лавлагаа, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /2 хав 39, 40, 41-52/,

Шүүгдэгч Ө.Гандолгорын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /2 хав 66, 67, 68-74/

Эд зүйлийн үнэлгээ /6 хав 103/ ,

2013 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 197 дугаартай магадлал / 3 хав 101-106/,

Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 240 дугаартай тогтоол /3 хав 107-114/,

Ө.Гандолгор Нийслэлийн мал эмнэлгийн газарт хохирол төлбөрт 2,050,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн гэх баримт /3 хав 129/,

Ч.Оюун Нийслэлийн мал эмнэлгийн газарт хохирол төлбөрт 6,050,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн гэх баримт /3 хав 130/,

Нийслэлийн мал эмнэлгийн газрын шинжилгээний орлогын тооцоо /3 хав 224/,

Нийслэлийн мал эмнэлгийн газрын кассын орлогын тооцоо /3 хав 225/,

Ө.Гандолгорын өөрийн гараар бичсэн хувийн бүртгэлийн хуулбар /5хав 172-179/,

2011 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 147 дугаартай “яллагдагч Н.Лхагвасүрэн, Д.Урансүрэн нарт холбогдох эрүүгийн 20947315 дугаартай хэргийг Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 24.1.2, 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон тогтоол /2 хав 104/,

Дүүргийн 2 дугаар прокурорын газрын 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 872 дугаартай “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 270 дугаар зүйлийн 270.1 дэх хэсэгт зааснаар сэжигтэнээр тооцсон Ч.Оюунд холбогдох хэргийг Монгол улсын эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2, 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон” тогтоол /3 хав 6/,

Нийслэлийн прокурорын газрын 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 42 дугаартай яллагдагч Ө.Гандолгорт холбогдох албан тушаалтанд хээл хахууль өгсөн гэх хэргийг Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон тогтоол /6 хав 126/,

Нийслэлийн прокурорын газрын 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 33 дугаартай яллагдагч Д.Урансүрэнд холбогдох хууль тогтоомж, түүний дагуу гарсан дүрэм журмаар тодорхойлогдсон албан үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүйгээс бусдад их хэмжээний хохирол учруулсан гэх хэргийг Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон тогтоол /6 хав 113/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн бичгийн баримтыг уншиж шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Д.Урансүрэн нь Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн мал эмнэлэгийн газрын даргаар ажиллаж байхдаа давтан үйлдлээр, албан тушаалын давуу байдлаа ашиглан П.Бямбасүрэнгийн хүсэлтийн дагуу 2010 оны 10 дугаар сарын 10-ны өдөр түүнийг Нийслэлийн мал эмнэлгийн газарт дээж авагч, хариу олгогч их эмчийн ажилд томилсныхоо төлөө 2011 оны 02 дугаар сард, 2012 оны 02 дугаар сард П.Бямбасүрэнгээс 170,000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг хонины мах хээл хахуульд авсан,

Ө.Гандолгорын хүсэлтийн дагуу 2011 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр түүнийг Нийслэлийн мал эмнэлгийн газарт аж ахуй, кассын няравын ажилд томилсныхоо төлөө 2011 оны 04 дүгээр сард яллагдагч Ө.Гандолгороос 1 сая төгрөгийг Ч.Оюунаар дамжуулан хээл хахуульд авсан,

 

Шүүгдэгч Ч.Оюун нь Ө.Гандолгортой бүлэглэн Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн мал эмнэлгийн газрын Санхүү аж ахуйн албаны дарга, ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан Нийслэлийн мал эмнэлгийн газрын урьдчилан сэргийлэх үйлчилгээний орлогоос 2011 оны 6 дугаар сараас 12 дугаар сарын хооронд 12,050,253 төгрөг, 2012 оны 01 дүгээр сараас 9 дүгээр сарын хооронд 10,701,523 төгрөгийг завшиж, Нийслэлийн мал эмнэлгийн газарт нийт 22,751,776 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан;

 

Шүүгдэгч Ө.Гандолгор нь Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн мал эмнэлгийн газрын аж ахуйн, кассын няраваар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан Нийслэлийн мал эмнэлгийн газрын Санхүү аж ахуйн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч Ч.Оюун нь Нийслэлийн мал эмнэлгийн газрын урьдчилан сэргийлэх үйлчилгээний орлогоос 2011 оны 6 дугаар сараас 12 дугаар сарын хооронд 12,050,253 төгрөг, 2012 оны 01 дүгээр сараас 9 дүгээр сарын хооронд 10,701,523 төгрөгийг буюу нийт 22,751,776 төгрөгийг завшихад учрах саадыг арилгаж буюу хамжигчаар оролцсон болох нь

 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Гандолгорийн: “2011 оны 4 дүгээр сарын 21-нд ажилд орох тухай тушаал гараад би Нийслэлийн мал эмнэлэгийн газарт ажилд орсон юм. …би зөвхөн …Ч.Оюун нягтланд л мөнгө өгдөг байсан. …би Ч.Оюун нягтлангаас асууж байж мөнгөө банкинд тушаадаг болсон. Би Мал эмнэлгийн дутагдсан гэх мөнгөнөөс хувьдаа нэг ч төгрөг авч байгаагүй. Тухайн үед Ч.Оюун нягтлан  авсан мөнгөнөөсөө буцаагаад өгдөг байсан. …Надад мөнгө өгсөн, авсан талаараа тэмдэглэж байсан хар дэвтэр байсан” гэх мэдүүлэг,

 

            Гэрч П.Дэмбэрэлнямын: “...2014 оны 01 сард Мэргэжлийн хяналтын шалгалтаар 2011 оны шинжилгээний орлогоос 12.1 сая төгрөгийн дутагдалтай гэж илэрч нөхөн төлүүлэх акт гарсан байгаа. Тухайн үед НМЭГ-н даргаар Д.Урансүрэн, кассын няраваар Гандолгор гэж хүн байсан. Нягтлангаар Оюун, тооцооны нягтлангаар Баттогтох гэж хүмүүс тус тус ажиллаж байсан.

…Өмнө нь 2012 онд Акпар аудит шалгалт хийж байсан юм. Тэр аудитын шалгалтаар 10.7 сая төгрөг илэрсэн боловч энэ жилийн Мэргэжлийн хяналтын шалгалтаар 1 сая төгрөг илэрсэн юм. Гэхдээ тус актад тухайн үед ажиллаж байсан ажилчин дарга нараар төлүүлэх акт байсан…” гэх мэдүүлэг /1 хав 127/

 

            Гэрч О.Оюунсайханы: Аудитын гэрээт ажил хийгдэх гэрээний дагуу би тухайн байгууллагын нягтлан бодох бүртгэл хөтлөлт анхан шатны баримт бүрдүүлэлт тайлан тооцоо бодсон байдал, касс дахь бэлэн мөнгөний тооцоо картаар бүрдүүлсэн бэлэн мөнгөний баримт бүрдүүлсэн орлого зарлагын тайлан тооцоонд 2012 оны 12 сард …шалгалтыг явуулсан. …тайлангаар 2011 оны тайлант жилд тушаавал зохих нийт бэлэн мөнгөний орлого нь нийт 104,1 сая төгрөг байсан ба 12.0 сая төгрөгөөр дутуу тушаагдсан зөрчил илэрсэн…” гэх мэдүүлэг /1хав 33/

 

            Гэрч С.Туяагийн: “...анх 2011 онд Нийслэлийн мал эмнэлгийн даргаар ажиллаж байсан Д.Урансүрэнгийн хүсэлт, захиалгаар Координат аудит ХХК нь 2011 оны санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийсэн байдаг юм. Тэгээд тус шалгалтаар НМЭГ-н эмч нарын тайлагнасан ариун цэвэр лабораторын шинжилгээний орлогын тайлангаар 2011 оны тайлант жилд тушаавал зохих нийт бэлэн мөнгөний орлого 116.1 сая төгрөг байхад тушаасан бэлэн мөнгөний орлого 104.1 сая төгрөг болж 12.1 сая төгрөгөөр дутуу тушаагдсан байна гэж илэрсэн байдаг. Энэ нь баримтаар нотлогдсон зүйл байгаа юм. Мөн 2014 оны 3 сард Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 2011-2013 оныг дуустал санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийсэн юм. Үүгээр МХГ нь Координат аудитын шалгалтаар тогтоогдсон 12.1 сая төгрөг нь зөв байна гэж актаар баталгаажуулсан байна. Координат аудит нь хувийн компани юм Аудитын ерөнхий газартай гэрээ байгуулан шалгалт хийх эрх авсан байх ёстой байтал “Координат аудит нь гэрээ хийгээгүй байсан юм…” гэх мэдүүлэг /1 хав 134/

 

Гэрч Б.Сэндэръяагийн: “…Ө.Гандолгор бид 2 илүү дотно үерхэж нөхөрлөдөг. …2011 оны дундуур Нийслэлийн мал эмнэлгийн газрын хажууд байрлах BEAR ресторанд орж суусан. …Тэнд ороод Гандолгор утсаар яриад төд удалгүй гаднаас 40-50 орчим насны, намхавтар биетэй, онигордуу нүдтэй, бондгордуу жижигхэн, бордуу царайтай эмэгтэй …орж ирэхэд Гандолгор надад миний найз наанаа сууж бай гэж хэлээд босоод нөгөө эмэгтэйтэй хамт суусан. Тэр 2 юм ярьж байгаад Гандолгор тэр эмэгтэйд цагаан дугтуйтай юм өгөөд удалгүй тэр эмэгтэй “за за би ажилтай” гээд гараад явсан.

…Гандолгор тухайн үед ажилгүй байж байсан. Тэгээд тэр эмэгтэйтэй уулзаад төд удалгүй ажилдаа орсон. …тэр үед Гандолгор надад “найз нь НМЭГ-т орох гэж байгаа, нэг сая төгрөг өгч байж ажилд ордог юм байна” гэж байсан…” гэх мэдүүлэг /1хав 152-154/

 

Гэрч Н.Лонжид мэдүүлэхдээ: “…Ч.Оюун нь 2012 оны зөрчил 10.7 сая төгрөгийг хувьдаа авч ашигласанаа хүлээн зөвшөөрч 5 сая төгрөгийг төлсөн. 2011 оны 12.1 сая төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа…” гэх мэдүүлэг /1хав 155-156/

 

Гэрч Б.Баттунгалаг мэдүүлэхдээ: “…Ө.Гандолгор бид 2 ХААИС-ийн нэг ангид сурч төгссөн. …2011 онд манай ангийхан уулзаад юм ярьж байгаад манай ажлын нярав жирэмсний амралтаа авч байгаа гэж ярьтал Ө.Гандолгор оронд нь ажил хийх юмсан хэнд хандах вэ, яахаа мэдэхгүй байна гэхээр нь би анкетыг бөглүүлж хүний нөөцөнд өгөөд нягтлан бодогч Ч.Оюунд манай ангийн хүүхэд байгаа юм нягтлан, малын эмч гэсэн 2 мэргэжилтэй няраваар ажилд орох гэсэн юм гэж хэлж байсан.

…Нэг өдөр нягтлан бодогч Ч.Оюун надтай уулзаад ажилд ороход мөнгө өгч ордог юм шиг байна, танай найзад мөнгө өгөх боломжтой юм уу, би тэр хүүхэдтэй чинь уулзмаар байна гэх хэлэхээр нь би асуугаад өгье гээд Ө.Гандолгорын утас руу нь залгаад …биеээрээ очиж уулзъя гэж хэлсэн. Хэд хоногийн дараа Ө.Гандолгор ажлын ойролцоо BEAR нэртэй ресторанд байна хүрээд ир гэж ярихаар нь би нягтлан бодогч Ч.Оюунтай очоод хооронд нь танилцуулж уулзуулчихаад би ажил руугаа явсан... Дараа нь би Гандолгороос мөнгө өгсөн үү гэж асуухад 1 сая төгрөг өгсөн гэж ярьж байсан…” гэх мэдүүлэг /1хав 157-158/

 

Гэрч Б.Оюунцэцэг мэдүүлэхдээ: “…Нярав Ө.Гандолгор бид 2 нэг өрөөнд хамт суудаг байсан. Иргэн аж ахуйн нэгж байгууллага эм авах нөхцөлд касс нярав Ө.Гандолгорт мөнгөө өгч бичүүлээд надад талоноо өгөөд эмээ авдаг. …Ө.Гандолгорт эм зарсаны төлбөр шинжилгээний зардал гэсэн мөнгөнүүд цуглардаг байсан. Уг мөнгөнөөс ерөнхий нягтлан бодогч Ч.Оюун надад мөнгө хэрэгтэй байна, дарга Урансүрэн мөнгө аваад ир гэж байна, бараа худалдан авах хэрэгтэй байна гэх мэтээр удаа дараа нярав Гандолгороос бэлэн мөнгө аваад зарим үед буцааж өгч байсан.

…Гандолгор няраваар ажилд орсоныхоо дараа нягтлан Ч.Оюун надаас Урансүрэн даргад өгнө гээд 1 сая төгрөг авч няраваар ажилд оруулсан гэхээр нь тэгээд чи өгсөн юмуу гэтэл өгсөн гэж байсан…” гэх мэдүүлэг /1хав 159-160/

 

            Шинжээч Ц.Оюунтуулын: “Нийслэлийн мал эмнэлгийн газрын санхүүгийн үйл ажиллагаанд “Координат аудит” ХХК нь аудитын шалгалт хийж, 2012 оны 12 сарын 24-ний өдөр бичсэн тайлан, Мэргэжлийн хяналтын газрын 2014 оны 3 сарын 12-ний өдрийн 02-08-37/42 дугаартай акт, “Аклар аудит” ХХК нь 2012 оны санхүүгийн үйл ажилгаанд нь аудитын шалгалт хийж, 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 296 дугаартай бичсэн дүгнэлт, Нийслэлийн аудитын газрын 2013 оны дугаар сарын 12-ны өдрийн 02-08-37/43 дугаартай акт, дүгнэлтүүд нь бүгд үндэслэлтэй байсан. Мөн НМЭГ-ын 2011-2012 оны санхүүгийн үйл ажиллагааг санхүүгийн баримтын хүрээнд шинжилгээ хийхэд 2011-2012 оны санхүүгийн үйл ажиллагаанд нь мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийж 2014 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 02-08-37/42 дугаартай актаар 12100,0 мянган төгрөгийн, мөн газрын 2014 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 02-08-37/43 дугаартай актаар 10701,5 төгрөг, нийт 22.801.500 төгрөгний төлбөр зөрчил илэрсэн байсан…” гэх мэдүүлэг /1хав 191-192 хуу, 3 хав 218-222 хуу/

 

Гэрч П.Бямбасүрэнгийн: “…Би 2010 онд Нийслэлийн мал эмнэлэгийн газарт ажилд орохдоо эмч Лхамноржингоор Урансүрэн даргад хэлүүлж ажилд томилогдсон. 2011 оны 02 дугаар сарын үед Лхамноржин эмч өрөөнд хамт байхдаа чамайг Урансүрэн дарга ажилд томилсон, хүмүүс ажилд орохын тулд даргадаа юм өгч ордог цаг болсон юу бодож байна гээд дахин дахин хэлээд намайг хатгаад байхаар нь хөдөө аавынхаас сар шинийн баярын өмнө эр хонины мах ирэхээр нь Урансүрэн даргын гэрт нь хүргэн Д.Эрдэнэ-Очиртой хамт хүргэж өгсөн. Маргааш нь Урансүрэн даргын өрөөнд шаардах хуудсан дээр гарын үсэг зуруулах гээд ортол чамд маш их баярласан шүү гэж хэлсэн. 2011 оны 5 дугаар сарын 03-ны өдөр миний өмнө ажиллаж байсан Наранчимэг буцаж ажилдаа ороод би ажилгүй гэртээ 7 хоног орчим болж байтал ажлаас Баярмаа утасдаад ажилдаа ор гэж байна гэхээр нь ажилдаа ороод байж байтал Лхамноржин эмч Урансүрэн дарга орон тоо гаргаж ажилд чинь буцааж авлаа, чи юм бодож байгаа биз дээ, одоо ажил олдохгүй цаг шүү гээд урд өмнө хэлж байсан шигээ дахин дахин хэлээд байхаар нь 2012 оны 02 дугаар сард хөдөөнөөс хонь ирэхээр нь жолооч М.Батбаяраар Сансараас авахуулж ажил дээр ирээд Урансүрэн даргын дүү Д.Сэлэнгээд өгч явуулсан. 2014 оны 10 дугаар 30-ны өдөр эмч Лхамноржин миний утас руу удаа дараа залгаад байхаар нь би утсаа аваагүй. Тэгтэл мал эмнэлэгийн хүрээлэнгийн доктор Б.Пүрэвцэрэн миний утас руу залгахаар нь автал “Лхамноржин чамайг утсаа авахгүй гээд байна. танай хоёр даргын хооронд шүүх цагдаагийн асуудалтай гэнэ чи Урансүрэ­н даргад авилга өгөөгүй гэж бичээд паспортоо канондаж өг гэж хэлүүлж байна Лхамноржинг залгахаар утсыг нь аваад яриарай” гэж хэлсэн. Түүнээс хойш Лхамноржин эмч тухайн өдрөөс эхлээд 2 хоног миний утас руу залгахаар нь утсаа аваагүй салгачихсан. …жижүүр Хүрэлчулуун өрөөнд орж ирээд Лхамноржин эмч яаралтай ярь гээд байна гэхээр нь Урансүрэн даргыг хээл хахууль аваагүй гэсэн бичиг хийлгэж гарын үсэг зуруулж авах гэж байгаа юм, би тэгэж чадахгүй надаас 2 хонь авсан нь үнэн юм чинь гээд хонины талаар захиргаанд бичээд өгсөн…” гэх мэдүүлэг /4 хав 48-50, 51/

 

Мөрдөн байцаалтад П.Бямбасүрэнгийн: “…Надад сонсгож буй Эрүүгийн Хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1-д заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. …Шүдлэн эр хонины мах 100,000 төгрөг, төлөгний мах 70,000 төгрөгийн үнэтэй. …Лхамноржин эмч Урансүрэн даргыг хээл хахууль аваагүй гэсэн бичиг надаас албаар авахыг шаардаж 2, 3 хоног утсаар залгаагүй бол энэ талаар ярихгүй байсан. Би хонины мах Д.Урансүрэн даргад өгсөн нь үнэн болохоор худлаа бичиг хийж өгч чадахгүй байсан учир шударгаар үнэн зөвөө хэлсэн юм” гэх мэдүүлэг /4 хав 69-71/

 

Гэрч Х.Баянбай: “… Шалгалтаар нийт 11 зөрчил илэрсэнээс нэг зөрчил нь мөнгөний дутагдалтай зөрчил байсан. Уг зөрчил нь 2012 оны кассын машины бичилтийг кассын тайлантай тулгахад 6,999,490 төгрөг, кассын тайланг төрийн сан дахь харилцах дансны орлоготой тулгахад 3,702,033 төгрөг нийт 10,701,523 төгрөг дутагдсан зөрчил байсан.

Энэ зөрчлийг Мөнгөн хөрөнгийг зарцуулах баримтанд 1 дүгээр гарын үсэг зурж байсан дарга Д.Урансүрэн, 2 дугаар гарын үсэг зурдаг нягтлан бодогч Ч.Оюун, мөнгөн хөрөнгийг хариуцаж байсан нярав Ө.Гандолгор нар хариуцах ёстой.

Тухайн үед нягтлан бодогчоор ажиллаж байсан Ч.Оюунтай уулзах гээд хэд хэдэн удаа дуудсан боловч нэг ч удаа ирж уулзаагүй. Шалгалтанд хамрагдаж байх хугацаанд тус газрын 200019001 тоот дансанд 5,000,000 төгрөг төлсөн баримт байхаар нь дарга Д.Урансүрэнгээс хэн төлсөн талаар асуухад нягтлан бодогч Ч.Оюун тушаасан гэж хэлсэн. Тухайн үед ажиллаж байсан нягтлан бодогч Ч.Оюун ирж уулзахгүй зугтаад байхаар нь дутагдлаа хүлээн зөвшөөрөөд эхнээс нь төлж эхэлж байгаа юм байна гэж бодоод Ч.Оюуныг хүлээн зөвшөөрсөн гээд биччихсэн юм.

Дээрх 5,000,000 төгрөгийг хэн тушаасан гэдгийг мэдээгүй. Тухайн үед Ч.Оюун 10,701,523 төгрөгийг дутагдуулсан болон 5,000,000 төгрөгийг хэн тушаасан талаар тайлбар өгсөн бол Ч.Оюуныг хардах үндэслэлгүй болох байсан…” гэх мэдүүлэг /4 хав 52-54/

 

Д.Лхамноржингийн: “…Пүрэвцэрэн 2010 онд надтай уулзахдаа танай байгууллагад орон тоо байна уу, малын их эмч мэргэжилтэй хүн оруулах ажил байна уу гэж асуухаар нь манай байгууллага цөөхөн хүнтэй орон тоо их гардаггүй ажил байхгүй гэж хэлсэн. Дараа нь дахин уулзахдаа асуухаар нь анкет, өргөдөл, бичиг баримтаа бүрдүүлээд боловсон хүчинд өгчихгүй юу гэж хэлсэн чинь бичиг баримтаа өгчихсөн байсан. 2011 онд лаборант Наранчимэг 6 сараас дээш хугацаагаар сургалтанд явахаар болоод оронд нь хүн авна гэхээр нь Пүрэвцэрэнтэй яриад лаборантаар түр хугацаагаар хүн авах гэж байна Бямбасүрэнг ирж шалгалтанд ор гэж хэлээч гэж хэлсэн. Бямбасүрэн ирээд шалгалт өгөөд тэнцээд лаборантаар орсон.

Би Урансүрэн даргад Бямбасүрэнг ажилд аваач гэж хэлж байгаагүй, тийм зүйл хэлж байгаагүй. Бямбасүрэнг Нийслэлийн мал эмнэлэгийн газрын лаборантаар ажилд орсноос хойш 1 жил гаруйн дараа ажил дээрээ байж байтал Бямбасүрэнгийн аав, ээж хоёр нь гэх хүмүүс хөдөөнөөс цайны сүү, шөлний мах аваад ирлээ танай гэрт очъё гэхээр нь би ажил ихтэй байна гээд дүүгээ дагуулаад гэрлүүгээ явуулсан. Орой нь би гэртээ очиход төлгөн хонины мах, ундааны сав сүү хоёр гэрт үлдээчихсэн байсан.

…2014 оны 10 дугаар сарын үед дарга Д.Урансүрэнтэй тааралдаад … хааяа энд тэнд дуудагдаад хэл үгний асуудал дуусахгүй байна гэхээр нь, юу болоод байгаа юм гэж асуутал, намайг ажилд хүн авахдаа сая төгрөг авч оруулсан гэсэн хэл үг гарсан байна. Би ч ямар ажилд олон хүн авсан биш дээ миний ажилд авсан хүн Бямбасүрэн, Оюунцэцэг гэсэн 2, 3 хүн байгаа гэхээр нь мөнгө аваагүй л юм бол Бямбасүрэн, Оюунцэцэг нарыг мөнгө төгрөг өгсөн бол өгсөн, өгөөгүй бол өгөөгүй гэсэн бичиг хийлгээд авчихаж болохгүй юм уу гэж хэлтэл харин тиймээ гээд л явцгаасан. Дараа нь Оюунцэцэгтэй ярьж хэлчихээд Бямбасүрэнгийн утас руу залгасан чинь болохгүй байхаар нь Пүрэвцэрэнтэй яриад утсыг нь аваад залгасан чинь утсаа авахгүй байхаар нь Пүрэвцэрэнтэй дахин яриад Д.Урансүрэн дарга хүн ажилд авахдаа мөнгө төгрөг авсан хэл үгэнд ороод байцаагдаад байна гэнэ. Бямбасүрэн ямар мөнгө төгрөг өгсөн биш мөнгө төгрөг өгөөгүй гэсэн бичиг хийгээд өгчихөж болохгүй юм байх даа гэж хэлэх гэсэн юм. Надтай яриадах гээд хэлээд өгөөч гэж хэлсэн. Дахин Бямбасүрэнгийн утас руу залгатал утас нь дуудаад байсан боловч авахгүй байсан. Тэгээд ярьж чадаагүй Бямбасүрэнд бичиг хийж өгөх талаар ч хэлээгүй” гэх мэдүүлэг /4 хав 73-76/

 

Гэрч Б.Пүрэвцэрэнгийн: “…Бямбасүрэнгийн аав Пүрэвжал нь Төв аймгийн Архуст суманд малчин айл байдаг. …миний охин Бямбасүрэн малын их эмч мэргэжилтэй Улаанбаатар хотод ажилд оруулаад өгөөч гэж гуйдаг байсан. 2010 онд би ангийн хүүхэд болох Нийслэлийн мал эмнэлэгийн газарт ажиллаж байсан Лхамноржинтой утсаар яриад Бямбасүрэнг ажилд оруулаад өгөөч гэж гуйтал би даргатай ярьж өгье гэж хэлсэн. 2010 оны сүүлээр Лхамноржин надтай яриад Бямбасүрэнг жирэмсэн хүний оронд лаборантаар авахаар боллоо гээд ажилд оруулсан. …2014 оны 10, 11 дүгээр сарын үед Лхамноржин утсаар яриад Бямбасүрэн миний утсыг авахгүй байна, манай шинэ хуучин хоёр даргын хооронд маргаан гараад шүүх цагдаагаар явж байгаа, Бямбасүрэн надад нэг хонины мах, ундааны сав сүү өгсөн юм чи Бямбасүрэнг гуйж ажилд оруулсан юм чинь Бямбасүрэнг ажилд орохдоо хээл хахууль өгөөгүй, мах шөл өгөөгүй гээд бичиг хийлгээд өгөөч гэхээр нь би мэдэхгүй ээ Бямбасүрэнд утсаар ярь гэж хэлье гээд Бямбасүрэнтэй утсаар яриад танай дарга нарын хооронд маргаан байгаа талаар Лхамноржин ярьлаа. Чамайг ажилд орохдоо хээл хахууль өгөөгүй гэсэн бичиг хийгээд өгөөч гэж байгаа юм байна Лхамжноржингийн утсыг аваад яриарай гэж хэлсэн өөр зүйл хэлээгүй…” гэх мэдүүлэг /4 хав 59-60/

 

Б энд С Аудит ХХК-ийн 2009 оны 12 дугаар сарын 31-ний Санхүүгийн тайлангийн аудит /1 хав 54-71, 72-90/,

Аудиторын тайлан 2011 оны 12 дугаар сарын 31-ний дуусгавар болсон тайлант жилийн Санхүүгийн тайланд тохиролцсон горимуудыг гүйцэтгэх гэрээт ажил /1 хав 163-171/,

МУ-ын Мэргэжлийн хяналтын Улсын ахлах байцаагчийн 2014 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 02-08-37/42 дугаартай акт /1 хав 172-174/, 02-08-37/43 дугаартай акт /1 хав 180-182/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2014 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 115 дугаартай дүгнэлт /1 хав 186-188/, 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 123 дугаартай дүгнэлт /2 хав 99-102/,

 

Эд зүйлийн үнэлгээ /6 хав 103/ ,

Ч.Оюунаас Нийслэлийн мал эмнэлгийн газарт 4,000,000 төгрөг өр төлбөрт гэх орлогын баримт /1 хав 222/,

Ө.Гандолгор Нийслэлийн мал эмнэлгийн газарт хохирол төлбөрт 2,050,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн гэх баримт /3 хав 129/,

Ч.Оюун Нийслэлийн мал эмнэлгийн газарт хохирол төлбөрт 6,050,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн гэх баримт /3 хав 130/,

Нийслэлийн мал эмнэлгийн газрын шинжилгээний орлогын тооцоо /3 хав 224/,

Нийслэлийн мал эмнэлгийн газрын кассын орлогын тооцоо /3 хав 225/,

Ө.Гандолгорын өөрийн гараар бичсэн хувийн бүртгэлийн хуулбар /5хав 172-179/,

 

Дүүргийн 2 дугаар прокурорын газрын 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 872 дугаартай “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 270 дугаар зүйлийн 270.1 дэх хэсэгт зааснаар сэжигтэнээр тооцсон Ч.Оюунд холбогдох хэргийг Монгол улсын эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2, 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон” тогтоол /3 хав 6/,

 

Нийслэлийн прокурорын газрын 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 42 дугаартай яллагдагч Ө.Гандолгорт холбогдох албан тушаалтанд хээл хахууль өгсөн гэх хэргийг Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон тогтоол /6 хав 126/,

 

Нийслэлийн прокурорын газрын 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 33 дугаартай яллагдагч Д.Урансүрэнд холбогдох хууль тогтоомж, түүний дагуу гарсан дүрэм журмаар тодорхойлогдсон албан үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүйгээс бусдад их хэмжээний хохирол учруулсан гэх хэргийг Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон тогтоол /6 хав 113/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Шүүгдэгч Д.Урансүрэн нь П.Бямбасүрэнг ажилд томилж түүнээс 2 хонь авснаа үгүйсгэдэг боловч гэрч Б.Пүрэвцэрэнгийн: “…Бямбасүрэнгийн аав Пүрэвжал нь Төв аймгийн Архуст суманд малчин айл байдаг. …2001 онд Пүрэвжалын малд нь үйлчилгээ үзүүлэхээр очиход миний охин Бямбасүрэн малын их эмч мэргэжилтэй Улаанбаатар хотод ажилд оруулаад өгөөч гэж гуйдаг байсан. 2010 онд би ангийн хүүхэд болох Нийслэлийн мал эмнэлэгийн газарт ажиллаж байсан Лхамноржинтой утсаар яриад Бямбасүрэнг ажилд оруулаад өгөөч гэж гуйтал би даргатай ярьж өгье гэж хэлсэн. 2010 оны сүүлээр Лхамноржин надтай яриад Бямбасүрэнг жирэмсэн хүний оронд лаборантаар авахаар боллоо гээд ажилд оруулсан. 2014 оны 10, 11 дүгээр сарын үед Лхамноржин утсаар яриад Бямбасүрэн миний утсыг авахгүй байна, манай шинэ хуучин хоёр даргын хооронд маргаан гараад шүүх цагдаагаар явж байгаа, Бямбасүрэн надад нэг хонины мах, ундааны сав сүү өгсөн юм чи Бямбасүрэнг гуйж ажилд оруулсан юм чинь Бямбасүрэнг ажилд орохдоо хээл хахууль өгөөгүй, мах шөл өгөөгүй гээд бичиг хийлгээд өгөөч гэхээр нь би мэдэхгүй ээ Бямбасүрэнд утсаар ярь гэж хэлье гээд Бямбасүрэнтэй утсаар яриад танай дарга нарын хооронд маргаан байгаа талаар Лхамноржин ярьлаа. Чамайг ажилд орохдоо хээл хахууль өгөөгүй гэсэн бичиг хийгээд өгөөч гэж байгаа юм байна Лхамжноржингийн утсыг аваад яриарай гэж хэлсэн өөр зүйл хэлээгүй…” гэх мэдүүлэг /4 хав 59-60/

 

Мөрдөн байцаалтад П.Бямбасүрэнгийн “…Надад сонсгож буй Эрүүгийн Хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1-д заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. …Шүдлэн эр хонины мах 100,000 төгрөг, төлөгний мах 70,000 төгрөгийн үнэтэй. Лхамноржин эмч дарга Д.Урансүрэнд юм өг гэж намайг шахаанд оруулаагүй бол би хонины мах өгөхгүй байсан. Мөн Лхамноржин эмч Урансүрэн даргыг хээл хахууль аваагүй гэсэн бичиг надаас албаар авахыг шаардаж 2, 3 хоног утсаар залгаагүй бол энэ талаар ярихгүй байсан. Би хонины мах Д.Урансүрэн даргад өгсөн нь үнэн болохоор худлаа бичиг хийж өгч чадахгүй байсан учир шударгаар үнэн зөвөө хэлсэн юм” гэх мэдүүлэг /4хх-69-71/-ээр нотлогджээ.  

 

Гэрч А.Баттогтохийн “…Д.Урансүрэн даргын төрсөн дүү Д.Сэлэнгэ, Д.Нанзадсүрэн гэсэн 2 төрсөн дүү нь жолоочоор ажиллаж байсан...” гэх мэдүүлэг /1 хав 138-141/

Гэрч Л.Энхцэцэгийн: “...Ер нь Урансүрэн дарга өөрийн төрсөн дүү Д.Сэлэнгэ жолооч ажилтай...” гэх мэдүүлэг /1 хав 148/ зэргээс үзэхэд гэрч Д.Сэлэнгэ нь шүүгдэгч Д.Урансүрэнгийн төрсөн дүү байх тул түүний мэдүүлгийг үнэлээгүй болно.

 

Мөн Ч.Оюун, Ө.Гандолгор, П.Бямбасүрэн нар шүүгдэгч Д.Урансүрэнд хээл хахууль өгсөн, зуучилсан үйлдлээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд уг этгээдүүдэд холбогдох тус бүрийн прокурорын тогтоолуудад хэн алин нь гомдол гаргаагүй байна.

 

Шүүгдэгч Ч.Оюун “…дарга Урансүрэнгийн зааврын дагуу байгууллагаас мөнгө авч түүнд өгдөг байсан…” гэх боловч энэ нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтаар нотлогдохгүй байна.

 

            Хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн талаар нотолбол зохих асуудлыг бүрэн шалгасан байх тул шүүгдэгч Д.Урансүрэн нь давтан үйлдлээр бусдаар дамжуулан хээл хахууль авсан, шүүгдэгч Ч.Оюуныг байгууллагын өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд завшиж үрэгдүүлсний улмаас их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Ө.Гандолгорыг байгууллагын өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд завшихад учрах саадыг арилгаж буюу хамжигчаар оролцон их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тус тус тооцож ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ч.Оюун, Ө.Гандолгор нар үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгааг шүүгдэгч Д.Урансүрэн бусдад төлөх төлбөргүйг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба шүүгдэгч нарт хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар шүүгдэгч Булгадар овогт Чойнжуурын Оюун, Амарсайхан овгийн Өлзийбуянгийн Гандолгор нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3-д заасан гэмт хэрэг нь хамаарч байх тул тэдгээрийн тус бүрт оногдуулсан 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 01 сарын хугацаагаар хорих ялыг өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримт хураагдаагүй, иргэний бичиг баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч Ч.Оюун, Ө.Гандолгор, Д.Урансүрэн нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Д.Урансүрэн бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдлаа.

 

Шүүгдэгч Ч.Оюун, Ө.Гандолгор нараас Нийслэлийн мал эмнэлгийн газарт учруулсан гэх 22,751,776 төгрөгийг тэнцүү хуваан гаргуулах нь зүйтэй ба шүүгдэгч Ч.Оюун 6.050.000 төгрөгийн, шүүгдэгч Ө.Гандолгор 11.050.000 төгрөгийг тус тус төлсөн байх тул шүүгдэгч Ч.Оюунаас 5.325.888 төгрөгийг шүүгдэгч Ө.Гандолгороос 325.888 төгрөгийг тус тус гаргуулж Нийслэлийн мал эмнэлгийн газарт олгуулахаар шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Ч.Оюун “шүүхийн хэлэлцүүлэгт сүүлд төлсөн 5 сая төгрөгийн 4 сая төгрөгийг Ө.Гандолгор надаас зээлж төлсөн ба үлдсэн нэг сая төгрөгийг би мэдэхгүй. Надад хамаагүй” гэх, шүүгдэгч Ө.Гандолгор “сүүлд төлсөн 5 сая төгрөгийг Ч.Оюун эгчээс авч би байгууллагын санхүүд тушаасан” гэсэн тул уг мөнгийг Ө.Гандолгорын төлөх хохиролд оруулан тооцсон болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-д “гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл буюу түүний үнэ, …бусад хэрэгслийг эд хөрөнгө хураах ялаас гадуур заавал хураана” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Урансүрэнгээс Ө.Гандолгороос авсан хахуульд авсан гэх 1.000.000 төгрөг, П.Бямбасүрэнгээс авсан 2 тооны хонины үнэ 170.000 төгрөг, нийт 1.170.000 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгахаар тогтов.

 

Шүүгдэгч Д.Урансүрэн нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, хувийн байдал /1хх 239-245, 2хх 10-31/ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 297, 298, 299 дүгээр зүйлийн 299.3-д тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Эрчим овгийн Дугаржавын Урансүрэнг давтан үйлдлээр бусдаар дамжуулан хээл хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

            шүүгдэгч Булгадар овогт Чойнжуурын Оюуныг байгууллагын өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд завшиж үрэгдүүлсний улмаас их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

            Амарсайхан овгийн Өлзийбуянгийн Гандолгорыг байгууллагын өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд завшихад учрах саадыг арилгаж буюу хамжигчаар оролцон их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцсугай. 

 

            2. Эрчим овгийн Дугаржавын Урансүрэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 03 жил 05 сарын хугацаагаар хорих ялаар,

Булгадар овогт Чойнжуурын Оюуныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар,

Амарсайхан овгийн Өлзийбуянгийн Гандолгорыг Эрүүгийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д шүүгдэгч Булгадар овогт Чойнжуурын Оюун, Амарсайхан овгийн Өлзийбуянгийн Гандолгор нарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3-д заасан гэмт хэрэг хамаарч байх тул тэдгээрийн тус бүрт оногдуулсан 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 01 сарын хугацаагаар хорих ялыг тус тус өршөөн хэлтрүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Урансүрэнд оногдуулсан 03 жил 05 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

5. Хэрэгт эд мөрийн баримт хураагдаагүй, иргэний бичиг баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч Ч.Оюун, Ө.Гандолгор, Д.Урансүрэн нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Ч.Оюун 6.050.000 төгрөгийн, шүүгдэгч Ө.Гандолгор 11.050.000 төгрөгийг тус тус төлсөн, шүүгдэгч Д.Урансүрэн бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ч.Оюунаас 5.325.888 төгрөгийг шүүгдэгч Ө.Гандолгороос 325.888 төгрөгийг тус тус гаргуулж Нийслэлийн мал эмнэлгийн газарт олгуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-д зааснаар шүүгдэгч Д.Урансүрэнгээс 1.170.000 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

8. Энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ч.Оюун, Ө.Гандолгор нарын батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх, шүүгдэгч Д.Урансүрэнгийн батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс тоолсугай.

 

9. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдүүд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ө.Гандолгор, Ч.Оюун нарын батлан даалтын, Д.Урансүрэнгийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

 

                           ШҮҮГЧИД                                                                Л.ОЮУН

 

 

                                                                                                   Ц.МӨНХ-ЭРДЭНЭ