Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 16 өдөр

Дугаар   2022/ШЦТ/439

 

 

 

 

  2022        05         16                                 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд,  

 Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч  С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав, улсын яллагч , шүүгдэгч Н.Ц /өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

 Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Н.Цд холбогдох эрүүгийн “2211 00000 0873” дугаартай, индекстэй хэргийг 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2022 оны 5 дугаар сарын 16-ны  өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн,   1973 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эх, эгч, хүү, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Малчны 1-5а тоотод оршин суух бүртгэлтэй,

Урьд: Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1996 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 358 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 20.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн, Н./,

          Холбогдсон хэргийн талаар:

          Шүүгдэгч Н.Ц нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулах “ЭБО” төвд байрлах зочид буудлын 302 тоот өрөөнд хохирогч Д.Чинбатын толгойн тус газар нь пивоны шилээр цохиж, эрүүл мэндэд нь “тархи доргилт, дух, зулайд шарх, чих, зулай, шанаанд зулгаралт, зүүн зулайд зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай  учруулах гэмт  хэрэгт холбогджээ.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

1.1.  Шүүгдэгч Н.Ц нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...”мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлгээ үнэн зөв өгсөн. Мэдүүлэг өгөхгүй гэв.

Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

         2.1.Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Чинбатын:..2022 оны 3 дугаар сарын 19-ний өдөр миний бие Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороонд байх Эбо төвийн буудлын 302 тоотод байж байтал миний багын найз Цогоо гэгч нь архи ууж байснаа гэнэт миний толгой дээр 3 ширхэг пивоны шилээр толгой хэсэг рүү цохисон. Үүнээс болоод миний толгойн орой хэсэг хагарсан. Би эхнэр Тодбаярыг дуудсан удалгүй цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн гэх мэдүүлэг. /хх-ийн 9-10 дугаар тал/,

          2.2.Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ж.Батцогтын:...2022 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороонд байх Эбо төв гэх нэртэй буудалд миний бие багын найз Д.Чинбат, Цогбадрал нарын хамт архи ууж хоносон. Тэгээд 2022 оны 3 дугаар сарын 19-ний өглөө Чинбат, Цогбадрал нар нь хоорондоо маргаад тэгсэн Цогбадрал нь пивоны шилээр Чинбатын толгой хэсэг рүү нь нэг удаа цохисон. Чинбатын толгойн дух хэсэг нь хагараад цус гоожсон, Цогбадрал нь түүний толгойруу пивоны шилээр цохьчихоод тухайн буудлаас гараад яваад өгсөн. Удалгүй Чинбатын эхнэр нь ирээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн гэх мэдүүлэг. /хх-ийн 13 дугаар тал/,

           2.3.Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч Б.Байгалмаагийн:...Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь “Төр, нийтийн эрх ашгийг хамгаалах шаардлагатай гэж үзвэл прокурор иргэний нэхэмжпэл гаргах, гарсан нэхэмжлэлийг дэмжих эрхтэй” гэж тус тус заасан байх тул эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гарган оролцож байна. Тусламж үйлчилгээний зардал болох 214.000 төгрөгийг яллагдагч Н.Цаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк 36 дугаар тал/,

          2.4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022  оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 4749 дугаартай:..

          1. Чинбатын биед тархи доргилт, дух, зулайд шарх, чих, зулай, шанаанд зулгаралт, зүүн зулайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

          2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

          3. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой.

          4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Б.Баяртогтох  гэх дүгнэлт. /хх-ийн 24-25 дугаар тал/,

          Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

         3.1. Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47 дугаар тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 42 дугаар тал/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 166 дугаар тогтоол /хх-ийн 65 дугаар тал/, шүүгдэгч, хохирогчийн гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 66-67 дугаар тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022  оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 4749 дугаар дүгнэлт /хх-ийн 24-25 дугаар тал/, Тусламж үйлчилгээний зардал болох 214.000 төгрөгийг шүүгдэгч Н.Ц нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банканд төлсөн баримт /хх-ийн 68 дугаар тал/, Н.Цын шүүх хуралд өмгөөлөгч авахгүй өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох тухай хүсэлт зэргийг шинжлэн судлалаа.

Гэм буруугийн талаар:

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд  бүрэн хангагдсан байна гэж  шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн  хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн  хүрээнд  явуулсан болно.

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараахи үйл баримтыг тогтоов.

Шүүгдэгч Н.Ц нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулах “ЭБО” төвд байрлах зочид буудлын 302 тоот өрөөнд хохирогч Д.Чинбатын толгойн тус газар нь пивоны шилээр цохиж, эрүүл мэндэд нь “тархи доргилт, дух, зулайд шарх, чих, зулай, шанаанд зулгаралт, зүүн зулайд зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

          - хохирогч Д.Чинбатын:..2022 оны 3 дугаар сарын 19-ний өдөр миний бие Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороонд байх Эбо төвийн буудлын 302 тоотод байж байтал миний багын найз Цогоо нь  архи ууж байснаа гэнэт миний толгой дээр 3 ширхэг пивоны шилээр толгой руу цохисон. Үүнээс болоод миний толгойн орой хэсэг хагарсан. Би эхнэр Тодбаярыг  дуудсан удалгүй цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн гэх мэдүүлэг. /хх-ийн 9-10 дугаар тал/,

          - гэрч Ж.Батцогтын:...2022 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороонд байх Эбо төв гэх нэртэй буудалд миний бие багын найз Д.Чинбат, Цогбадрал нарын хамт архи ууж хоносон. Тэгээд 2022 оны 3 дугаар сарын 19-ний өглөө Чинбат, Цогтбадрал нар нь хоорондоо маргаад тэгсэн Цогбадрал нь пивоны шилээр Чинбатын толгой руу нь нэг удаа цохисон. Чинбатын толгойн дух хэсэг нь хагараад цус гоожсон, Цогбадрал нь түүний толгойг руу нь пивоны шилээр цохьчихоод тухайн буудлаас гараад яваад өгсөн. Удалгүй Чинбатын эхнэр нь ирээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн гэх мэдүүлэг. /хх-ийн 13 дугаар тал/,

          - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022  оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 4749 дугаартай дүгнэлт. /хх-ийн 24-25 дугаар тал/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн  үедээ бусдыг  үл хүндэтгэж хэрүүл маргаан үүсгэж хохирогчийн толгойн тус газар  цохиж гэмтэл учруулж байгаа нь гэм буруугийн  санаатай  үйлдэл  байна.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль  бус шинжтэй  болохыг  ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн  болох нь хохирогч, гэрч нарын болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдож байх тул Н.Цын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Н.Цыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Хохирогч Д.Чинбат нь шүүгдэгч Н.Цтай эвлэрсэн, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад  бичгээр хүсэлт гаргасан, шүүхийн шатанд утсаар ярьсан тэмдэглэл  байх тул шүүгдэгчийг бусдад учруулсан гэм хорыг  арилгасан байна гэж  шүүх үзлээ.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч,  гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож шүүгдэгчийн гарын үсэг  зурсан  прокурорын дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэж,  торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

 

Шүүхээс шүүгдэгч Н.Цыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 90 хоногийн дотор төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд мөрийн  баримт ирүүлээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,   төрд учруулсан хохирол болох 214.000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан дахь “100900020080”  дугаартай дансанд төлж барагдуулсан  болохыг тус  тус дурдаж  шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

          1.Шүүгдэгч Н.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Цыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Цд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ц нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч Н.Ц нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, төрд учруулсан хохирол болох 214.000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан дахь “100900020080”  дугаартай дансанд төлж барагдуулсан болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

           7.Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Цд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.БАТЖАРГАЛ

 

 

 

 

 

 

 

.