| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
| Хэргийн индекс | 186/2022/0404/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/440 |
| Огноо | 2022-05-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Азжаргал |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 2022/ШЦТ/440
2022 05 16 2022/ШЦТ/440
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав, улсын яллагч А.Азжаргал, шүүгдэгч, хохирогч Т.С, А.А /нар нь өөрөө, өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.А, Т.С нарт холбогдох эрүүгийн “2211 00480 1024” дугаартай, 186/2022/0404/Э индекстэй хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Монгол улсын иргэн, 1971 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, П.Н.Шастины нэрэмжит улсын гуравдугаар эмнэлгийн бөөрний тасагт үйлчлэгч ажилтай, ам бүл 2, одоогоор охины хамт амьдарч байгаа, Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо 27-15 тоотод оршин суух бүртгэлтэй,
-урьд: Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн шүүхийн 2001 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 149 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239.2-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан, 1 удаагийн ял шийтгэлтэй, Т.С,
2. Монгол улсын иргэн, 1992 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгийн Орхон суманд төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хими технологич мэргэжилтэй, Эмээлт эко аж үйлдвэрийн парк, Нийслэлийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газарт төсөл хэрэгжүүлэх хэлтсийн дарга ажилтай, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо баруун тасган 10 дугаар гудамжны 996 тоотод оршин суух хаягтай боловч одоогоор Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Шинэчлэл хороолол 806-76 тоотод түр оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэл эдлэж байгаагүй, А.А/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.А нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 02 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Шинэчлэл хороолол 806 дугаар байрны 76 тоотод хадам ээж Т.Сийг хазах, цохих зэргээр түүний биед шилбэнд зулгаралт, цус хуралт, баруун шуунд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах,
Шүүгдэгч Т.С нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 02 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Шинэчлэл хороолол 806 дугаар байрны 76 тоотод бэр А.Аг гараараа үсдэх, цохих зэргээр түүний биед баруун, зүүн чамархай, зулайн хуйханд, дух, зүүн бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, цээж, зүүн дал, уруулын дотор салстад цус хуралт, баруун, зүүн хацар, хүзүүнд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:
1.1. Шүүгдэгч А.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:.. мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
1.2. Шүүгдэгч Т.С нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:.. мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Хоёр: Шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч А.Агийн:...2022 оны 3 дугаар сарын 18-наас 2022 оны 3 дугаар сарын 19-нд шилжих шөнө цэргийн баяр болсонтой холбоотой найзуудын хамт уг баярыг тэмдэглэхээр хамт караокед ороод 3 лааз пиво уучихаад тэгээд уг газраас гараад гэрлүүгээ харихаар яваад Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Шинэчлэл 806-76 тоотод гэртээ очоод хаалгаа би өөрөө түлхүүрээрээ онгойлгож ороход гэрт хадам ээж, хадам дүү Энхжин, миний 4 настай охин Энх-Учрал нар байсан. Би гэртээ ороод гутал хувцсаа тайлаад цай уучихаад ороо засаад байж байхдаа дүү Энхжинд миний бугуйн цагийг зүүж явсан юм уу, миний юмыг хэрэглэхдээ асууж бай гэж хэлэхэд Энхжин би зүүгээгүй гэж надад хэлсэн тэгсэн чинь хажууд орон дээр хэвтэж байсан хадам ээж Сарангэрэл би зүүсэн юм яадын гичий минь, пизда минь гэж хэлсэн тэгээд л дахин дахин уг үгнүүдээ давтаад хэлээд байхаар нь би яах гэж ийм муухай үг хэлдэг юм бэ, та маргааш нь болсон юмаа санадаггүй шүү дээ гэж хэлсэн. Тэгээд ороо засаад байж байхад босоод нойл орчихоод буцаж ирээд намайг орон дээр сууж байхад хадам ээж Сарангэрэл намайг үсдээд толгойг минь доошоогоо дарахаар нь би хадам ээжийг холдуулах гээд гэдэс рүү нь жийсэн тэгсэн чинь буцаж ирээд дахиад миний үснээс зулгаагаад авсан. Тэгсэн чинь хадам дүү хажуу талаас миний ээжийг зодлоо гээд орилоод байсан. Тэгэхээр нь би дахиж хариу үйлдэл үзүүлээгүй харин хадам ээж намайг үргэлжлүүлээд үснээс зулгаагаад, үснээс зулгаангаа миний духаар шал мөргүүлээд байсан. Тэгэхээр нь би яагаад гэтэл хажуугаас хадам дүү наадах чинь зүгээр албаар таньд зодуулаад байна шүү дээ гэсэн юм яриад бид хоёрыг салгасан. Дахиад хадам ээж ирээд үснээс зулгаагаад толгой дээр 1-2 удаа дэвссэн тэгэхээр нь би яагаач үгүй. Би өөрийн гар утсаараа ээж дүү рүүгээ залгаж дуудах гэж байхад миний гар утсыг хадам ээж аваад утсаар яриулахгүй гээд нэг удаа шидсэн. Би мөлхөж очоод гар утсаа авсан чинь хадам ээж миний гар утсыг дахиад надаас авах гээд булаацалдаад байхаар нь би аль гар гэдгийг нь санахгүй байна гарнаас нь хазсан, тэгээд л миний үснээс зулгаагаад л миний толгой руу гараараа байнга л толгой руу цохиод толгой сэгсчээд байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 18-19 дүгээр тал/,
2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч С.Сарангэрэлийн:...би 00 орчихоод гараад ирэхэд том өрөөнд буйдан дээр суучихсан манай охин Энхжинг “чи миний цагийг зүүгээд явсан юм уу, зүүсэн юм бол хэлээд авч бай" гэж загнаж байсан. Тэгэхээр би бэр охины хэлж байгааг сонсчихоод бэр охиндоо хандаж “би зүүсэн юмаа тэгээд яах юм бэ, чи миний охины хувцсыг хэлэхгүй өмсөөд явдаг шүү дээ” гэж хэлсэн. Тэгсэн чинь л миний өөдөөс хэрэлдээд Анхзаяа буйдан дээр сууж байхдаа хойшоогоо гэдийгээд миний нүүр лүү нүцгэн хөлөөрөө өшиглөсөн. Тэгэхээр би хойшоогоо савж унаад буцаж босож ирээд үснээс нь зулгаагаад бид хоёр үсдэлцсэн чинь 4 настай охин уйлах үед манай охин Энхжин 00 руу аваад орсон. Тэр хооронд бид хоёрыг үсдэлцээд байж байхад манай охин Энхжин буцаж 00-с гарч ирээд бид хоёрыг салгасан. Тэгээд намайг орон дээр сууж байхад “шаагаад авалдаа пизда минь” гээд миний өвдөг дээр толгойгоо тавьчихаад “шаалдаа шаалдаа” гээд байхаар нь “чи яасан ядаргаатай юм бэ” гээд үснээс нь зулгаасан чинь миний баруун хөлний шилбэнээс хазсан. Бид хоёр дахиад л үсдэлцээд л байсан. Тэгсэн чинь манай охин Энхжин хажуугаас та албаар ээжийг өдөөд очоод цохиулаад л байна шүү дээ гэсэн чинь “Энхжинг манай гэрээс зайл гичий минь” гэж хэлэхээр нь би охиныг минь гичий гэж хэллээ гээд барьцалдаад л авсан. Тухайн үед Анхзаяаг үсдээд доошоогоо дарж байсан талаар санаж байна. Би 2022 оны 3 дугаар сарын 20-ны өдөр уучлалт гуйх гээд гэрт нь очиход ээжтэйгээ байж байсан тэгээд уучлалт гуйгаад хувцасаа аваад л явсан гэх мэдүүлэг. /хх-ийн 11-13 дугаар тал/,
2.3.Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй гэрч М.Энхжингийн:...Анхзаяа эгч надруу миний бугуйн цагийг зүүсэн юм уу би бугуйн цагаа олохгүй байна гээд уурлаад байсан. Тэгсэн чинь ээж 00-с гарч ирээд би зүүсэн юмаа яасан болохгүй байсан юм уу гэж хэлсэн. Тухайн үед Анхзаяа нь ор болдог буйдан дээр дэлгээд суучихсан байсан тэгээд ээж Анхзаяа эгчийн нүүрлүү нь тулаад ойртоход Анхзаяа нь хойшоогоо хэвтэж байгаад ээжийн нүүрлүү хөлөөрөө жийсэн. Би дүүг унтуулах гээд хэвтэж байснаа босоод яаж байгаа юм бэ, юу болоод байгаа юм гэхэд Анхзаяа эгч “яадаг юм, би өөрийгөө хамгаалж байна надруу ойртоод байна” гэж хэлсэн. Тэгээд байж байхад ээж тухайн үед газар уначихсан байж байгаад босч ирээд Анхзаяа эгчийг үсдээд авсан. Тэгсэн чинь манай 4 настай дүү ээж, Анхзаяа эгч нарыг хараад уйлаад эхэлсэн. Би нөгөө орлуу дүүгээ аваад явж байхад ээж, Анхзаяа эгч нар газар уначихсан байсан. Тэгээд очоод салгах гээд очиход нэг нэгнээ адилхан үснээсээ зулгаасан байдалтай байж байсан. Тэгээд арай хийж салгасан. Тухайн үед манай төрсөн ах Анхбаяр орон нутагт ажилтай байсан болохоор Анхзаяа эгчийн утсаар ярих гээд гар утсыг нь авсан байхад намайг хойшоогоо түлхээд гал тогооны тавилга руу түлхээд намайг гичий гэхээр нь би өөдөөс нь чи өөрөө гичий гэсэн. Тэгсэн чинь ээж Анхзаяа эгчийн араас нь чи хүүхэд яаж байгаа юм гээд үсдээд авсан. Анхзаяа эгч эргэж хараад ээжийг доошоогоо дараад хоёулаа газар үстэлцээд суусан. Би дахиад салгаад ээжийг орон дээр очоод суулгасан. Тэгсэн чинь Анхзаяа эгч босч очоод ээжийг орон дээр сууж байхад хөлнийх нь хажууд очиж доошоогоо хараад атиралдаад хэвтэж байхдаа дахиад зодолдоо, дахиад шаалдаа гээд ээж рүү хэлээд байсан. Тэгсэн чинь ээж дахиад үсдээд тэгээд дахиад нэг нэгнээ үсдээд байсан. Тэгэхээр нь би ээжид Анхзаяа нь танд албаар зодуулах гээд байна шүү дээ одоо болиоч ээ гээд би ээжийг хувцсаа өмсөөч ээ гэж хэлсэн. Ээж, Анхзаяа нарыг зодолдож байх хугацаанд ээжийн төрсөн эгч Нарангэрэл эгчид “Анхзаяа, ээж хоёр зодолдоод байна харин дүү Энх-Учрал уйлаад байна” гэж хэлсэн. Дүүг уйлаад байхаар нь дүүг хувцаслаж байхад ээж чи намайг хазаж байна уу гээд орилж байсан. Би сүүлийн зодоон дээр би салгаагүй өөрсдөө зодооныг дуусгасан байсан. Харин дүү уйлаад байсан болохоор дүүгээ хувцаслаад сууж байсан чинь Анхзаяа эгч ирээд манай дүүгийн хоолооноос нь боогоод миний хүүхэд, хүүхэд авч явах гэлээ гээд согтуу байсан болохоор агсраад байсан. Би дүүг уйлаад байхаар нь дүүг аваад 00 руу авч явж байхад Анхзаяа эгч дүүгийн 2 хөлөөс өргөөд авахаар нь би буцаагаад авсан чинь ээж уг үйл явдлыг хараад наадах чинь миний хүүхэд яаж байгаа юм гэсэн. Тэгээд л ээж, бэр эгч хоёр дахиад үсдэлцээд хоорондоо зодолдоод байсан, удалгүй хаалга дуугараад бэр эгчийн аавынх нь ихэр гэх хүн орж ирээд юу болцгоож байна гэж хэлээд зодоон дууссан гэх мэдүүлэг. /хх-ийн 21-22 дугаар тал/,
2.4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 4561 дугаартай дүгнэлтэд:
1. А.Агийн биед баруун, зүүн чамархай, зулайн хуйханд, дух, зүүн бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, цээж, зүүн дал, уруулын дотор салстад цус хуралт, баруун, зүүн хацар, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сариулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Шинжээч эмч Э.Эрхэмбаяр гэжээ. /хх-ийн 36-37 дугаар тад/,
2.5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 4890 дугаартай дүгнэлтэд:
1. Т.Сд баруун шилбэнд зулгаралт, цус хуралт, баруун шуунд цус хуралт тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн хазах, үрэх үйлдлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Дээрх гэмтэл нь 6-7 хоногийн өмнө үүссэн байна.
5. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ц.Ганболд гэжээ. /хх-ийн 43-44 дүгээр тал/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:
3.1. Шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 80-81 дүгээр тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 66-67 дугаар тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 4561 дугаартай дүгнэлт /36-27 дугаар тал/, 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 4890 дугаартай дүгнэлт /хх-ийн 43-44 дүгээр тал/, шүүх хуралд өмгөөлөгч авахгүй өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох тухай хүсэлт, шүүгдэгч, хохирогч А.А, Т.С нар нь нэхэмжлэх зүйл, санал гомдолгүй, бид хоёр эвлэрсэн гэж мөрдөн шалгах ажиллагаааны явцад бичгээр өгсөн хүсэлт зэргийг шинжлэн судлалаа.
Гэм буруугийн талаар:
Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараахи үйл баримтыг тогтоов.
Шүүгдэгч А.А нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 02 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Шинэчлэл хороолол 806 дугаар байрны 76 тоотод Т.Сийг хазах, цохих зэргээр түүний биед шилбэнд зулгаралт, цус хуралт, баруун шуунд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах,
Шүүгдэгч Т.С нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 02 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Шинэчлэл хороолол 806 дугаар байрны 76 тоотод А.Аг гараараа үсдэх, цохих зэргээр түүний биед баруун, зүүн чамархай, зулайн хуйханд, дух, зүүн бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, цээж, зүүн дал, уруулын дотор салстад цус хуралт, баруун, зүүн хацар, хүзүүнд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:
- хохирогч А.Агийн:...би гэртээ ороод гутал хувцсаа тайлаад цай уучихаад ороо засаад байж байхдаа дүү Энхжинд миний бугуйн цагийг зүүж явсан юм уу, миний юмыг хэрэглэхдээ асууж бай гэж хэлэхэд Энхжин би зүүгээгүй гэж надад хэлсэн тэгсэн чинь хажууд орон дээр хэвтэж байсан хадам ээж Сарангэрэл би зүүсэн юм яадын гичий минь, пиздаа минь гэж хэлсэн тэгээд л дахин дахин уг үгнүүдээ давтаад хэлээд байхаар нь би яах гэж ийм муухай үг хэлдэг юм бэ, та маргааш нь болсон юмаа санадаггүй шүү дээ гэж хэлсэн. Тэгээд ороо засаад байж байхад босоод нойл орчихоод буцаж ирээд намайг орон дээр сууж байхад хадам ээж Сарангэрэл намайг үсдээд толгойг минь доошоогоо дарахаар нь би хадам ээжийг холдуулах гээд гэдэс рүү нь жийсэн тэгсэн чинь буцаж ирээд дахиад миний үснээс зулгаагаад авсан. Тэгсэн чинь хадам дүү хажуу талаас миний ээжийг зодлоо гээд орилоод байсан. Тэгэхээр нь би дахиж хариу үйлдэл үзүүлээгүй харин хадам ээж намайг үргэлжлүүлээд үснээс зулгаагаад, үснээс зулгангаа миний духаар шал мөргүүлээд байсан. Тэгэхээр нь би яагаад гэтэл хажуугаас хадам дүү наадах чинь зүгээр албаар таньд зодуулаад байна шүү дээ гэсэн юм яриад бид хоёрыг салгасан. Дахиад хадам ээж ирээд үснээс зулгаагаад толгой дээр 1-2 удаа дэвссэн тэгэхээр нь би яагаач үгүй. Би өөрийн гар утсаараа ээж дүү рүүгээ залгаж дуудах гэж байхад миний гар утсыг хадам ээж аваад утсаар яриулахгүй гээд нэг удаа шидсэн. Би мөлхөж очоод гар утсаа авсан чинь хадам ээж миний гар утсыг дахиад надаас авах гээд булаацалдаад байхаар нь би аль гар гэдгийг нь санахгүй байна гарнаас нь хазсан, тэгээд л миний үснээс зулгаагаад л миний толгой руу гараараа байнга л толгой руу цохиод толгой сэгсчээд байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 18-19 дүгээр тал/,
- насанд хүрээгүй гэрч М.Энхжингийн:...Анхзаяа эгч над руу миний бугуйн цагийг зүүсэн юм уу би бугуйн цагаа олохгүй байна гээд уурлаад байсан. Тэгсэн чинь ээж 00-с гарч ирээд би зүүсэн юмаа яасан болохгүй байсан юм уу гэж хэлсэн. Тухайн үед Анхзаяа нь ор болдог буйдан дээр дэлгээд суучихсан байсан тэгээд ээж Анхзаяа эгчийн нүүрлүү нь тулаад ойртоход Анхзаяа нь хойшоогоо хэвтэж байгаа ээжийн нүүрлүү хөлөөрөө жийсэн. Би дүүг унтуулах гээд хэвтэж байснаа босоод яаж байгаа юм бэ, юу болоод байгаа юм гэхэд Анхзаяа эгч “яадаг юм, би өөрийгөө хамгаалж байна надруу ойртоод байна” гэж хэлсэн. Тэгээд байж байхад ээж тухайн үед газар уначихсан байж байгаад босч ирээд Анхзаяа эгчийг үсдээд авсан. Тэгсэн чинь манай 4 настай дүү ээж, Анхзаяа эгч нарыг хараад уйлаад эхэлсэн. Би нөгөө орлуу дүүгээ аваад явж байхад ээж, Анхзаяа эгч нар газар уначихсам байсан. Тэгээд очоод салгах гээд очиход нэг нэгнээ адилхан үснээсээ зулгаасан байдалтай байж байсан. Тэгээд арай хийж салгасан. Тухайн үед манай төрсөн ах Анхбаяр орон нутагт ажилтай байсан болохоор Анхзаяа эгчийн утсаар ярих гээд гар утсыг нь авсан байхад намайг хойшоогоо түлхээд гал тогооны тавилга руу түлхээд намайг гичий гэхээр нь би өөдөөс нь чи өөрөө гичий гэсэн. Тэгсэн чинь ээж Анхзаяа эгчийн араас нь чи хүүхэд яаж байгаа юм гээд үсдээд авсан. Анхзаяа эгч эргэж хараад ээжийг доошоогоо дараад хоёулаа газар үстэлцээд суусан. Би дахиад салгаад ээжийг орон дээр очоод суулгасан. Тэгсэн чинь Анхзаяа эгч босч очоод ээжийг орон дээр сууж байхад хөлнийх нь хажууд очиж доошоогоо хараад атиралдаад хэвтэж байхдаа дахиад зодолдоод, дахиад шаалдаа гээд ээж рүү хэлээд байсан. Тэгсэн чинь ээж дахиад үсдээд тэгээд дахиад нэг нэгнээ үсдээд байсан. Тэгэхээр нь би ээжид Анхзаяа нь танд албаар зодуулах гээд байна шүү дээ одоо болиоч ээ гээд би ээжийг хувцсаа өмсөөч ээ гэж хэлсэн. Ээж, Анхзаяа нарыг зодолдож байх хугацаанд ээжийн төрсөн эгч Нарангэрэл эгчид “Анхзаяа, ээж хоёр зодолдоод байна харин дүү Энх-Учрал уйлаад байна” гэж хэлсэн. Дүүг уйлаад байхаар нь дүүг хувцаслаж байхад ээж чи намайг хазаж байна уу гээд орилж байсан. Би сүүлийн зодоон дээр би салгаагүй өөрсдөө зодооныг дуусгасан байсан. Харин дүү уйлаад байсан болохоор дүүгээ хувцаслаад сууж байсан чинь Анхзаяа эгч ирээд манай дүүгийн хоолооноос нь боогоод миний хүүхэд, хүүхэд авч явах гэлээ гээд согтуу байсан болохоор агсраад байсан. Би дүүг уйлаад байхаар нь дүүг аваад 00 руу авч явж байхад Анхзаяа эгч дүүгийн 2 хөлөөс өргөөд авахаар нь би буцаагаад авсан чинь ээж уг үйл явдлыг хараад наадах чинь миний хүүхэд яаж байгаа юм гэсэн. Тэгээд л ээж, бэр эгч хоёр дахиад үсдэлцээд хоорондоо зодолдоод байсан, удалгүй хаалга дуугараад бэр эгчийн аавынх нь ихэр гэх хүн орж ирээд юу болцгоож байна гэж хэлээд зодоон дууссан гэх мэдүүлэг . /хх-ийн 21-22 дугаар тал/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 4561 дугаартай дүгнэлт. /хх-ийн 36-37 дугаар тал/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 4890 дугаартай дүгнэлт./хх-ийн 43-44 дүгээр тал/, болон бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь согтуурсан үедээ хоорондоо маргалдаж бие биенийхээ нүүр, толгойн тус газраа цохилцож бие биедээ харилцан гэмтэл учруулж байгаа нь гэм буруугийн санаатай үйлдэл байна өөрөөр хэлбэл шүүгдэгч нар нь өөрсдийнхөө үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн болох нь насанд хүрээгүй гэрч М.Энхжингийн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүд , шүүгдэгч нарын харилцан зодолдож бие биедээ гэмтэл учруулсанаа хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүдээр хангалттай нотлогдож байх тул Т.С, А.А нарын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгч нарын үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Т.С, А.А нарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирогч, шүүгдэгч Т.С, А.А нар нь хоорондоо эвлэрсэн, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж прокурорт бичгээр хүсэлт гаргаж өгсөн байх тул шүүгдэгч нарыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан байна гэж шүүх үзлээ.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож шүүгдэгч нарын гарын үсэг зурсан прокурорын дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүхээс шүүгдэгч Т.С, А.А нарыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул тэдгээрийн хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Шүүх шүүгдэгч нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгч нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 90 хоногийн дотор төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т.С, А.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.С, А.А нарыг тус бүр 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.С, А.А нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.С, А.А нар нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тус тус сануулсугай.
5. Шүүгдэгч Т.С, А.А нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
7.Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.С, А.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ
.