Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 00112

 

 

2018 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 142/ШШ2018/00112

Орхон аймаг

                                                

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

             Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: М.А-ын нэхэмжлэлтэй,

           Хариуцагч: Т.А-д холбогдох,

 

           Хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

             Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.А, хариуцагч Т.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Буяндэлгэр нар оролцов.

  ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.А шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Т.Атэй 2010 оноос 2014 он хүртэл гэр бүл болон амьдарч байсан. Гэрлэлтийн баталгаа байхгүй.  2011 онд охин Б төрсөн. 2013 оноос хойш гэр бүлийн маргаан үүсээд Т.А нь 2014 оны 2 дугаар сард гэнэт охин, нөхрөө орхиж явсан. Үүнээс хойш нөхөр хүүхэд дээрээ ирэх байх гэж харсан боловч ирээгүй. Бид хоёрыг салахад охин 3 настай байсан одоо  6 настай. Т.А нь өөр хүнтэй суугаад явсан учраас охин Б-г миний асрамжид болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2010 оноос 2014 он хүртэл М.Атой амьдарч байсан. 2011 онд охин А.Б- төрсөн. Бид гэр бүлийн маргаанаас болж салсан. Би охин Б-тэй эмэгтэй дүүгийндээ очиж 2 жил амьдарсан. Энэ хүн хот яваад ажил хийж байсан. Хотоос ирээд би хүүхэдтэйгээ хэд хоног хамт хоноё гээд аваад явсан. Тэгээд охиноо аав нь өгөөгүй. Би охиноо авах гээд очиход хадам ээж чи ганцаараа ирсэн, ганцаараа яв гээд охиныг минь өгөөгүй. Охин А.Б-д төрөөс олгож буй 20000 төгрөгийг аав М.Аод шилжүүлж, охин А.Б-г аавынх нь асрамжид өгье гэжээ.  

 

Шүүх зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.А нь хариуцагч Т.Ат холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Хариуцагч Т.А хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргасан.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд М.А, Т.А нар нь 2010 оноос 2014 онд хамт амьдарч, охин А.Б-г 2011 оны 07 дугаар сарын 19-нд төрүүлсэн болох нь зохигчийн тайлбар, хүүхдийн АА  тоот регистртэй АА дугаартай төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч охин А.Б-г өөрийн асрамжинд авна гэж, харин хариуцагч охин А.Б-г нэхэмжлэгч М.Аын асрамжинд үлдээхийг зөвшөөрч байгаа, охин А.Б-г эцэг М.Аын асрамжинд өгч хүмүүжүүлэхэд түүний  хүүхэддээ тавих анхаарал халамж сайн, амьдрах нөхцөл бололцоотой, охин аавтайгаа хамт амьдарч байгаа байдал зэргийг харгалзан хүүхдийг эцгийнх нь асрамжид үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

            Нэхэмжлэгч М.Аын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72000 төгрөгөөс  70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, илүү төлсөн 1800 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч Т.Аээс 70200 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид  олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118,  дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2011 оны 07 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин Захар овогт Ариунболдын Б- /РД:ФЯ11271949/-г эцэг Захар овогт Маруушийн Ариунболдын асрамжид үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар Нэхэмжлэгч М.Аын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72000 төгрөгөөс  70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, илүү төлсөн 1800 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч Т.Аээс 70200 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч М.Аод олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ