Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 30 өдөр

Дугаар    2022/ШЦТ/482

 

2022        05        30                                     2022/ШЦТ/482

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд,  

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав,  улсын яллагч Ц.Хулан, шүүгдэгч Н.Т, Ц.Б тэдгээрийн өмгөөлөгч Т.Даваажав нарыг оролцуулан шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

          Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт  холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Т,

        Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 12.6 дугаар зүйлий  2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт  холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Б нарт холбогдох эрүүгийн  “2211 00000 0902” дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч,  2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцэв.                   

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          1. Монгол Улсын иргэн, 1985 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Өмнөговь аймгийн Цогт-Овоо суманд төрсөн, 37 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо Туул гол 706-15 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Н.Т,

        2. Монгол Улсын иргэн, 1985 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, дүү нарын хамт Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн Ард Аюушийн 3-87 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ц.Б,

          Холбогдсон хэргийн талаар:

          Шүүгдэгч Н.Т нь Ц.Бтай бүлэглэн гүйцэтгэж 2022 оны 02 дугаар сараас 2022 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, жуулчны гудамж 56 дугаар байрны 00 тоотод байрлах “Гэгээн анир” гэх саун массажны үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байрыг бусдыг биеэ үнэлэхэд зориулан бэлтгэж ашиглуулсан, биеэ үнэлэхийг зохион байгуулсан,

           Шүүгдэгч Ц.Б нь Н.Ттэй үйлдлээрээ санаатай нэгдэж 2022 оны 02 дугаар сараас 2002 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, жуулчны гудамж 56 дугаар байрны 00 тоотод байрлах “Гэгээн анир” гэх саун массажны газарт биеэ үнэлэхийг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж хамжигчаар хамтран оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.                                                                                                                      

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

           1.1.  Шүүгдэгч Н.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлгээ үнэн зөв өгсөн, миний буруу учраас  би мэдүүлэг  өгөхгүй гэв.

           1.2. Шүүгдэгч Ц.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлгээ үнэн зөв өгсөн учраас мэдүүлэг өгөхгүй гэв.

           Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

          2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Э.Одгэрэлийн:...би уг газар өмнө нь массаж хийлгүүлж байсан. Өнөөдөр массаж хийлгэхээр хаалгыг нь тогшсон шууд онгойлгосон. Тэгээд дотор нь ороход 2 эмэгтэй байсан          80.000-150.000 төгрөгийн үнэ ханштай үйлчилгээг санал болгосон. Уг үйлчилгээ нь хөөстэй угаалга, гулгаа массаж, нэг удаа бэлгийн харилцаанд орох зэрэг үйлчилгээнүүд багтсан байсан. Би 150.000 төгрөгийн багц үйлчилгээг нь авахаар тохиролцож 5028590637 дугаарын данс руу өөрийн 5084281497 дугаарын данснаас шилжүүлсэн. Би бэлгийн харилцаанд орж чадаагүй. Өмнө нь нэг удаа үйлчлүүлэхдээ бэлгэвчтэй орж байсан. Надаас гадна 4 хүн байсан. 1 эрэгтэй, 3 эмэгтэй хүмүүс байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 18 дугаар тал/,

         2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г.Энхзулын:...би уг газарт 16 цагийн үед ирсэн. Тухайн залуу надтай бэлгийн харилцаанд орохоор болж тусгаарласан 1 жижиг өрөөнд орсон. Би өөрийн танил найз болох Намуунаагаар дамжуулан уг газарт ирсэн. Би өөрийн сайн дурын үндсэн дээр уг үйлдлийг хийсэн гэх мэдүүлэг. /хх-ийн 22 дугаар тал/,

          2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Анхбаярын:..бөмбөгөрийн урд байх 56 дугаар байрны В1 давхарт байдаг Гэгээн Анир нэртэй газрын 99323323 гэсэн дугаарлуу залгаж байгаад уг массажны газар орж ирээд ресейпшн бололтой жирэмсэн эмэгтэйд 150.000 төгрөг өгөөд нэг өрөөнд орж 20 орчим настай эмэгтэй хүнтэй бэлгийн харьцаанд орсон гэх мэдүүлэг. /хх-ийн 26 дугаар тал/,

          2.4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Есөн-Эрдэнийн:...би тухайн саунд цэвэрлэгчээр ажилладаг Банзрагч эгчийг таньдаг. Банзрагч эгчээр дамжуулан 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр шиг санагдаж байна Тогоохүүхэн эгчтэй ирж уулзаж байсан. Тогоохүүхэн эгчээс ажлын нөхцөл буюу 1 хүнд бариа массаж хийгээд 30.000 төгрөг авахаар ярилцаж тохиролцоод ажиллахаар болсон. Би давхар хувиараа сүлжээний борлуулагч хийдэг болохоор 1 өдөр өнжөөд уг саун массажны газарт очиж өглөө 10 цагаас орой 23 цаг хүртэл ажилласан. Намайг ажилладаг байхад Оюун-Эрдэнэ гэх эмэгтэй хамт гарч таардаг байсан. Тэр эмэгтэй мөн адил массаж хийдэг байсан. Банзрагч эгч ихэнхдээ текэн дээр сууж орлогоо авдаг байсан. 2022 оны 3 дугаар сарын 20-ны өдөр бүтэн сайн өдөр байсан. Би гадуур явж байгаад 17 цагийн үед байх очсон. Намайг очиход цагдаа нар ирчихсэн байхаар нь би айсандаа гарч зугтаад цагдаад баригдсан. Ер нь бол гаднаас тусгай үйлчилгээ, бэлгийн харьцаанд орохоор орж ирсэн хүнтэй текен дээр сууж байгаа Тогоохүүхэн юм уу Банзрагч эгч уулзаад ямар үйлчилгээ авах талаар саналыг нь сонсдог. Ингээд тусгай үйлчилгээ авах гэж байгаа бол 100.000-150.000 төгрөгийн хооронд ярилцаж тохиролцоод 70/30 харьцаатайгаар хувааж авдаг. Ингэхдээ ресейпшн Банзрагч, Тогоохүүхэн эгч нарын аль нэг нь өөрийн дансаараа авч миний хувийг надруу шилжүүлдэг. Ингэхдээ тухайн өдрийнхөө орлогоос бөөндөө шилжүүлдэг. Миний хувьд массажны өрөөнд тухайн хүнтэй бэлгийн харьцаанд ордог, бэлгэвчтэй харилцаанд ордог. Бэлгэвчээ тухайн өрөөний хогийн саванд хаясныг Банзрагч эгч цэвэрлэдэг. Би өдөрт дээд тал нь 6 хүнтэй бэлгийн харьцаанд орж 400.000 төгрөг орчим орлого олж байсан. Заримдаа хүн орж ирэхгүй өдөр байдаг. Надаас гадна Оюу-Эрдэнэ эгч гардаг байсныг л мэднэ. Энэ газрыг Тогоохүүхэн эгч ажиллуулдаг. Энэ саунд биеэ үнэлдэг гэдгийг сонсоод Банзрагч эгч дээр ирж байсан. Тэгээд эхэндээ бариа, массаж хийж байхад гаднаас орж ирсэн үйлчлүүлэгч нар тусгай үйлчилгээ авъя гээд байхаар нь Банзрагч эгчээс асуухад “болно, гэхдээ орлогоо 70/30 хувиар хувааж авна” гэхээр нь зөвшөөрөөд тусгай үйлчилгээ буюу биеэ үнэлэх болсон гэх мэдүүлэг. /хх-ийн 49-51 дүгээр тал/

          2.5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч О.Оюу-Эрдэнийн:...2022 оны 02 дугаар сарын дундуур шиг санаж байна өмнө нь энэ сауны газар ажиллаж байсан Энхжин гэх охиноос сонсоод энэ газар ирж ажиллах болсон. Би уг нь 1 хүүхэдтэй, хүүхэд маань Орхон аймагт манай ээж дээр байдаг, би Улаанбаатар хотод ганцаараа амьдардаг. Ер нь тариф гээд байх юм байхгүй. Тусгай үйлчилгээ, угаалга, саун бариа бүгд ороод 150.000 төгрөг байдаг. Охид 90.000 төгрөгийг авч үлдсэн, 60.000 төгрөгийг Тогоохүүхэн эгч авдаг. Гэхдээ энэ мөнгийг өөрөө шууд авдаггүй цэвэрлэгч эгч Банзрагчаар дамжуулан авдаг. Авахдаа тухайн өдрөө бөөнд нь авдаг юм байна лээ. Миний орлогын мөнгийг миний 5019673527 дугаарын данс руу шилжүүлдэг байсан. Яг ямар данснаас шилжүүлдэг байсныг мэдэхгүй байна. Хаан банкны данс байдаг байсан. Цагийн хуваарь гэх зүйл байдаггүй охидууд дуртай үедээ буюу мөнгөгүй болсон үедээ ирж ажилладаг. Тусгай үйлчилгээ гэдэг нь биеэ үнэлэх үйлчилгээ гэж ойлгож болно. Би тухайн үед айсандаа худлаа хэлсэн. Ямар ч Зулаа гэх хүн байхгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 54-56 дугаар тал/,

          2.6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ц.Эрдэнэцэцэгийн:...энэ обьектын өмчлөгч нь Шийнэн гэх хүн байдаг. Би энэ хүнээс 2019 оны 02 дугаар сард 10 жилийн гэрээгээр түрээслэн ажиллуулж байгаа. Би энэ газрыг эмэгтэйчүүдийн алжаал тайлах төвийн зориулалтаар ажиллуулахаар Чингэлтэй дүүргээс саун массажны батламж, цагдаагийн газартай гурвалсан гэрээ, галын дүгнэлт, хороо, дүүрэгтэй гурвалсан гэрээ зэрэг бичиг баримтыг бүрдүүлж 1 жилийн хугацаатай буюу 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ажиллуулаад ковидын нөхцөл байдлын улмаас үйл ажиллагаа явуулж чадаагүй. Ингээд 2021 оны 8 дугаар сараас цар тахлын зэрэглэл багассантай холбоотойгоор дүүрэгтэй эрсдэлийн гэрээг хийж сургалтад сууснаар 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс ажиллахаар болтол би эмэгтэйчүүдийн умайн хүзүүний хорт хавдрын улмаас хагалгаанд ороод, хагалгааны дараах гам барьж эмчилгээ хийлгээд үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Би гэрээг 5 жилийн хугацаатай хийсэн ч гэсэн cap бүр 2.500.000 төгрөгийн түрээсийг Шийнэн гуайд өгдөг. Биеийн байдлын улмаас цаашид ажиллуулах боломжгүй болсон талаараа хэлэхэд “за яах вэ чи тэгвэл түр өөр хүнд түрээслээд биеэ тэнхрэхээр буцаагаад ажиллуулахгүй юу даа” гэж зөвшөөрөл өгөхөөр нь би фейсбүүкийн үсчин, гоо сайхны группт зар тавьсан. Ингээд зарын дагуу 2021 оны12 дугаар сарын сүүлээр Н.Т гэх эмэгтэй утсаар ярьж холбогдож ирж уулзаад 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж үйл ажиллагаа явуулахаар ярилцаж тохироод түрээсийн гэрээ байгуулж би 1 сарын 3.500.000 төгрөгөөр түрээсэлсэн. Мөн үүн дээр 1 сарын барьцаа авсан. Энэ нь юу гэвэл би тухайн газрыг нэлээд хөрөнгө гаргаж саун, шүршүүр, үсчин, гоо сайхан, маникюр, педикюрийн чиглэлээр засаж тохижуулсан, тоног төхөөрөмж, ширээ, сандал, камерын дэлгэц, дүрс хураагуур зэрэг эд зүйлийг авч тавьсан байгаа. Үүн дээрээ барьцаа авсан. Уг нь намайг анх зар тавихад олон хүн түрээслэхээр ирж уулзаж байсан боловч энэ Н.Т гэдэг эмэгтэй ирж уулзаад анхны зориулалтаар нь буюу эмэгтэйчүүдийн алжаал тайлах чиглэлээр ажиллуулна гэхээр нь би зөвшөөрсөн гэх мэдүүлэг. /хх-ийн 66-67 дугаар тал/,

          Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

          3.1.Улсын яллагч: Шүүгдэгчийн гэм бурууг нотлох байр суурьтай оролцож, хавтаст хэргээс яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалъя гэв.

          3.2.Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Шүүгдэгч нарт оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр суурьтай оролцож, хавтаст хэргээс шинжлэн судлах нотлох баримт байхгүй гэв

Гэм буруугийн талаар:

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй, Эрүүгийн  хуулийг буруу  хэрэглээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын  хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн  хүрээнд  явуулсан болно.

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

            Шүүгдэгч Н.Т нь Ц.Бтай бүлэглэн гүйцэтгэж 2022 оны 02 дугаар сараас 2022 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, жуулчны гудамж 56 дугаар байрны 00 тоотод байрлах “Гэгээн анир” гэх саун массажны үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байрыг бусдыг биеэ үнэлэхэд зориулан бэлтгэж ашиглуулсан, биеэ үнэлэхийг зохион байгуулсан,

          Шүүгдэгч Ц.Б нь Н.Ттэй үйлдлээрээ санаатай нэгдэж 2022 оны 02 дугаар сараас 2002 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, жуулчны гудамж 56 дугаар байрны 00 тоотод байрлах “Гэгээн анир” гэх саун массажны газарт биеэ үнэлэхийг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэн хамжигчаар хамтран оролцсон гэмт хэргийг ззүйлдсэн гэм буруутай болох нь:

          - гэрч Э.Одгэрэлийн:...би уг газар өмнө нь массаж хийлгүүлж байсан. өнөөдөр массаж хийлгэхээр хаалгыг нь тогшсон шууд онгойлгосон. Тэгээд дотор нь ороход 2 эмэгтэй байсан 80.000-150.000 төгрөгийн үнэ ханштай үйлчилгээг санал болгосон. Уг үйлчилгээ нь хөөстэй угаалга, гулгаа массаж, нэг удаа бэлгийн харилцаанд орох зэрэг үйлчилгээнүүд багтсан байсан. Би 150.000 төгрөгийн багц үйлчилгээг нь авахаар тохиролцож 5028590637 дугаарын данс руу өөрийн 5084281497 дугаарын данснаас шилжүүлсэн. Би бэлгийн харилцаанд орж чадаагүй. Өмнө нь нэг удаа үйлчлүүлэхдээ бэлгэвчтэй орж байсан. Надаас гадна 4 хүн байсан. 1 эрэгтэй, 3 эмэгтэй хүмүүс байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 18 дугаар тал/,

         - гэрч Г.Энхзулын мэдүүлэгт:...би уг газарт 16 цагийн үед ирсэн. Тухайн залуу надтай бэлгийн харилцаанд орохоор болж тусгаарласан 1 жижиг өрөөнд орсон. Би өөрийн танил найз болох Намуунаагаар дамжуулан уг газарт ирсэн. Би өөрийн сайн дурын үндсэн дээр уг үйлдлийг хийсэн гэх мэдүүлэг. /хх-ийн 22 дугаар тал/,

          - гэрч Б.Анхбаярын:..бөмбөгөрийн урд байх 56 дугаар байрны В1 давхарт байдаг Гэгээн Анир нэртэй газрын 99323323 гэсэн дугаарлуу залгаж байгаад уг массажны газар орж ирээд ресейпшн бололтой жирэмсэн эмэгтэйд 150.000 төгрөг өгөөд нэг өрөөнд орж 20 орчим настай эмэгтэй хүнтэй бэлгийн харьцаанд орсон гэх мэдүүлэг. /хх-ийн 26 дугаар тал/,

          - гэрч Б.Есөн-Эрдэнийн:...ер нь бол гаднаас тусгай үйлчилгээ, бэлгийн харьцаанд орохоор орж ирсэн хүнтэй текен дээр сууж байгаа Тогоохүүхэн юм уу Банзрагч эгч уулзаад ямар үйлчилгээ авах талаар саналыг нь сонсдог. Ингээд тусгай үйлчилгээ авах гэж байгаа бол 100.000-150.000 төгрөгийн хооронд ярилцаж тохиролцоод 70/30 харьцаатайгаар хувааж авдаг. Ингэхдээ ресейпшн Банзрагч, Тогоохүүхэн эгч нарын аль нэг нь өөрийн дансаараа авч миний хувийг надруу шилжүүлдэг. Ингэхдээ тухайн өдрийнхөө орлогоос бөөндөө шилжүүлдэг. Миний хувьд массажны өрөөнд тухайн хүнтэй бэлгийн харьцаанд ордог, бэлгэвчтэй харилцаанд ордог. Бэлгэвчээ тухайн өрөөний хогийн саванд хаясныг Банзрагч эгч цэвэрлэдэг. Би өдөрт дээд тал нь 6 хүнтэй бэлгийн харьцаанд орж 400.000 төгрөг орчим орлого олж байсан. Заримдаа хүн орж ирэхгүй өдөр байдаг. Надаас гадна Оюу-Эрдэнэ эгч гардаг байсныг л мэднэ. Энэ газрыг Тогоохүүхэн эгч ажиллуулдаг. Энэ саунд биеэ үнэлдэг гэдгийг сонсоод Банзрагч эгч дээр ирж байсан. Тэгээд эхэндээ бариа, массаж хийж байхад гаднаас орж ирсэн үйлчлүүлэгч нар тусгай үйлчилгээ авъя гээд байхаар нь Банзрагч эгчээс асуухад “болно, гэхдээ орлогоо 70/30 хувиар хувааж авна” гэхээр нь зөвшөөрөөд тусгай үйлчилгээ буюу биеэ үнэлэх болсон гэх мэдүүлэг. /хх-ийн 49-51 дүгээр тал/

          - гэрч О.Оюу-Эрдэнийн:...2022 оны 02 дугаар сарын дундуур шиг санаж байна өмнө нь энэ сауны газар ажиллаж байсан Энхжин гэх охиноос сонсоод энэ газар ирж ажиллах болсон. Би уг нь 1 хүүхэдтэй, хүүхэд маань Орхон аймагт манай ээж дээр байдаг, би Улаанбаатар хотод ганцаараа амьдардаг. Ер нь тариф гээд байх юм байхгүй. Тусгай үйлчилгээ, угаалга, саун бариа бүгд ороод 150.000 төгрөг байдаг. Охид 90.000 төгрөгийг авч үлдсэн, 60.000 төгрөгийг Тогоохүүхэн эгч авдаг. Гэхдээ энэ мөнгийг өөрөө шууд авдаггүй цэвэрлэгч эгч Банзрагчаар дамжуулан авдаг. Авахдаа тухайн өдрөө бөөнд нь авдаг юм байна лээ. Миний орлогын мөнгийг миний 5019673527 дугаарын данс руу шилжүүлдэг байсан. Яг ямар данснаас шилжүүлдэг байсныг мэдэхгүй байна. Хаан банкны данс байдаг байсан. Цагийн хуваарь гэх зүйл байдаггүй охидууд дуртай үедээ буюу мөнгөгүй болсон үедээ ирж ажилладаг. Тусгай үйлчилгээ гэдэг нь биеэ үнэлэх үйлчилгээ гэж ойлгож болно. Би тухайн үед айсандаа худлаа хэлсэн. Ямар ч Зулаа гэх хүн байхгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 54-56 дугаар тал/, камерийн бичлэг  /хх-ийн 10 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл шүүгдэгч нар яах гэж хамтран оролцож  бие үнэлэхийг зохион байгуулсныг шүүгдэгч нар болон гэрч нарын хэн аль нь зөрүүгүй мэдүүлсэн  мэдүүлэг зэрэг үйл баримтуудыг агуулж байх ба шүүгч энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой  нотлох баримтуудыг өөрийн дотоод итгэлээр үнэлж  үнэн зөв гэж үзсэн болно.

Шүүгдэгч нарын  дээрх үйлдэл нь хувийн ашиг сонирхолын үүднээс өөрсөндөө ашиг орлого олох зорилгоор бусдыг хууль бус  үйл ажиллагаанд татан оролцуулж, бусдаар биеийг нь үнэлүүлж, түүнийг зохион байгуулж, орон байр болон бусад зүйлээр хангаж байгаа нь гэм буруугийн  санаатай  үйлдэл  байна өөрөөр хэлбэл шүүгдэгч  нар нь өөрсдийнхөө үйлдлийг хууль  бус шинжтэй  болохыг  ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн  болох нь  гэрч нарын мэдүүлгээр хангалттай нотлогдож байх тул Н.Т, Ц.Б нарын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дүгээр зүйлд заасан “биеэ үнэлэхийг зохион байгуулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

            Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгч нарын үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Н.Тийг “ биеэ үнэлэхийг зохион байгуулсан, биеэ үнэлэхэд нь орон байр, бусад зүйлээр хангасан”,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 12.6 дугаар зүйлий  2 дахь хэсэгт зааснаар Ц.Бийг “ биеэ үнэмлэхийг зохион байгуулсан, биеэ үнэлэхэд нь орон байр, бусад зүйлээр хангахад дэмжлэг үзүүлж хамжигчаар хамтран оролцсон” гэмт хэргийн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээр дурдсан гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, анх удаа  хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учирсан хохирлыг нөхөн төлсөн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт заасныг тус тус журамлан хорих ял оногдуулахгүйгээр Н.Тг 3 жилийн хугацаагаар, Ц.Бийг 2 жилийн хугацаагаар тус тус тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, эрх хязгаарлах албадлагын  арга хэмжээ авч  шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй  байна гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т, Ц.Б нар нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тус тус тайлбарлав.

         Шүүгдэгч Н.Т, Ц.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, урьд авсан хувийн баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэжлүүлж,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг CD- ийг хэрэгт хавсаргах, 2 ширхэг 20.000 төгрөгийн дэвсгэрт  /серийн дугаар: AL0557762, AD5250117/, 3 ширхэг 10.000 төгрөгийн дэвсгэрт /серийн дугаар: NZ7140906, PS1142210, АК1967898/, 16 ширхэг 5.000 төгрөгийн дэвсгэрт /серийн дугаар: АК2182872, АМ3003023 ,АМ3073045, AR4827976, AS4207815, AJ6483666, АН3217910 АМ7367431, АМ7489473, АМ8227976, AN9847564, АР1425314, АК5361989, АР1874630, АК5001798, AN5489957/ бүхий мөнгөн дэвсгэртүүдийг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын төсөвт шилжүүлэх,  хар өнгийн JUAN нэртэй JA-N6206 маркийн, TP-N6008G5-V2 маркийн 2 ширхэг бичлэг хураагчийг эзэмшигч Н.Т, Ц.Б нарт буцаан олгохыг  тус тус  дурдах нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэлээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон                                                                                                                 

                                                                                                          ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Н.Т-г  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “ биеэ үнэлэхийг зохион байгуулсан, биеэ үнэлэхэд нь орон байр, бусад зүйлээр хангаж гүйцэтгэгчээр,

                Шүүгдэгч Ц.БЭрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 3.1 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 12.6 дугаар зүйлий  2 дахь хэсэгт заасан “ биеэ үнэмлэхийг зохион байгуулсан, биеэ үнэлэхэд нь орон байр, бусад зүйлээр хангахад  дэмжлэгч үзүүлж  хамжигчаар хамтран оролцсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Н.Тийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 3 / гурав/ жилийн хугацаагаар,

    Шүүгдэгч Ц.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 12.6 дугаар зүйлий  2 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2/ хоёр/ жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т, Ц.Б нар нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.

4. Шүүгдэгч Н.Т, Ц.Б нар нь Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг хүлээлгэж түүнд хяналт тавихын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т, Ц.Б нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй  бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож  ял оногдуулахыг тайлбарласугай.

6. Шүүгдэгч Н.Т, Ц.Б  нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй  болохыг тус тус дурдсугай.

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг CD-ийг хэргийн хугацаа дуусах хүртэл хугацаагаар хадгалсугай.

           8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг 20.000 төгрөгийн дэвсгэрт  /серийн дугаар: AL0557762, AD5250117/, 3 ширхэг 10.000 төгрөгийн дэвсгэрт /серийн дугаар: NZ7140906, PS1142210, АК1967898/, 16 ширхэг 5.000 төгрөгийн дэвсгэрт /серийн дугаар: АК2182872, АМ3003023 ,АМ3073045, AR4827976, AS4207815, AJ6483666, АН3217910 АМ7367431, АМ7489473, АМ8227976, AN9847564, АР1425314, АК5361989, АР1874630, АК5001798, AN5489957/ бүхий мөнгөн дэвсгэртүүдийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын төсөвт шилжүүлсүгэй.

           9. Хар өнгийн JUAN нэртэй JA-N6206 маркийн, TP-N6008G5-V2 маркийн 2 ширхэг бичлэг хураагчийг эзэмшигч Н.Т, Ц.Б нарт буцаан олгосугай.

           10.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

           11.Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Т, Ц.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             С.БАТЖАРГАЛ