| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Мандахбаяр |
| Хэргийн индекс | 173/2021/0185/э |
| Дугаар | 2021/ШЦТ/190 |
| Огноо | 2021-12-06 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | С.Баатарсүх |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 2021/ШЦТ/190
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,
Улсын яллагч С.Баатарсүх,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Бундаг овогт *******ид холбогдох 2126000000224 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн Бундаг овогт *******, 2000 оны 07 дугаар сарын 28-ны өдөр суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /*******/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Бундаг овогт ******* /РД: ЙА00272832/ нь иргэн *******ийн Хаан банкны виза картыг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 400.000 /дөрвөн зуун мянган/ төгрөгийг бэлэн мөнгөний АТМ-ээс авсан гэх гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Өмнө ярьсан бүх зүйл үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 09 дүгээр сарын 28-ны шөнө 23 цагийн үед над руу чатаар залгаад найз нь альфа бааранд уучихсан байна эндээс ирээд аваадах гэсэн тэгэхлээр нь би “Альфа” бааран дээр алхаж очсон. Тэгсэн чинь ******* нэг эрэгтэй найз нь байсан. Би *******ийг дагуулаад гэртээ ирсэн. Шөнийн 02 цагийн үед ******* тамхинд хамт дэлгүүр оръё гээд бид хоёр алхаад Онцгой байдлын урд талд байдаг “Баян ширээ” гэдэг газраас би картаа уншуулаад 1 хайрцаг тамхи авч өгсөн. Өглөө 08 цаг өнгөрч байхад манай найз Буяндэлгэр орж ирсэн тэгэхэд ******* унтаж байсан. Би шөнө дэлгүүр орохдоо виза картаа утасныхаа ар талын гэрэнд хийчихсэн байсан. Өглөө сэрээд утсаа үзэхэд миний карт байсан Жамбалдорж 10 цаг дөхүүлээд боссон. Тэгээд найз нь ахынд очиж хувцас хунараа аваад ирье өнөөдөр Баянхонгор явах гэж байгаа гэж хэлээд гараад явсан. Удалгүй 11 цаг өнгөрч байхад миний данснаас 400.000 төгрөг гарсан талаарх мэдээлэл утсанд ирсэн. Тэгэхлээр нь дүүдээ хэлсэн чинь цагдаа ханд эсвэл банкин дээр оч гэсэн. Тэгээд би банкин дээр очиж уулзаад дансны хуулгаа аваад цагдаа дээр ирсэн. Манай найз Очироо гэж залуу байдаг юм тэрүүгээр дамжуулж Жамбалдоржтой танилцаад 14,15 хонож байсан, ямар харилцаа холбоо байхгүй. Өвөрхангай аймаг гэр нь байдаггүй, гэр нь суманд байдаг энд хонох газар байхгүй гэхээр нь би гэртээ дагуулж очиж хонуулсан юм. ...Би босоод нойл орох гээд утас болон картаа дэрэн дээрээ үлдээгээд гарсан тэр хойгуур л миний картыг авсан байх. *******ийг явсны дараа данснаас мөнгө хасагдсан талаар мэдээлэл ирэхэд нь утасны ар талд байсан картаа үзсэн чинь байхгүй байсан. Тухайн асуудал болохын урд шөнө ******* тамхи татмаар байна тамхи аваад өг гэхээр нь бид хоёр хамт яваад “Баян Ширээ” гэх газар ороод би нэг хайрцаг тамхи авч өгсөн юм. Тэгэхдээ би өөрийн ХААН банкны виза картаа уншуулаад *******ийн дэргэд картныхаа нууц кодыг худалдагчид хэлсэн. Тэгэхэд л миний кодыг мэдэж авсан байсан. Жамбалдорж миний картнаас авсан 400.000 төгрөгөө буцааж өгч миний хохирлыг барагдуулсан. Одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй тул хэргийг түргэн хугацаанд хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүсэж байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/,
Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 9-10 дугаар хуудас/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 14-16 дугаар хуудас/
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 17-18 дугаар хуудас/
Шүүгдэгч *******ийн хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 43/, Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 2 дугаар багийн засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 199 дугаартай тодорхойлолт /хх-ийн 40/,
Шүүгдэгч *******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52/,
Шүүгдэгч *******ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар хуудас/ зэрэг болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж заасан байх тул шүүгдэгч *******ид холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч Бундаг овогт ******* нь 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар баг 4-06 тоот иргэн *******ийн Хаан банкны виза картыг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 400.000 /дөрвөн зуун мянган/ төгрөгийг бэлэн мөнгөний АТМ-ээс авсан гэх үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч Бундаг овогт ******* нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
Хохирогч *******ийн “...2021 оны 09 дүгээр сарын 28-ны шөнө 23 цагийн үед над руу чатаар залгаад найз нь альфа бааранд уучихсан байна эндээс ирээд аваадах гэсэн тэгэхлээр нь би “Альфа” бааран дээр алхаж очсон. Тэгсэн чинь ******* нэг эрэгтэй найз нь байсан. Би *******ийг дагуулаад гэртээ ирсэн. ...******* 10 цаг дөхүүлээд боссон. Тэгээд найз нь ахынд очиж хувцас хунараа аваад ирье өнөөдөр Баянхонгор явах гэж байгаа гэж хэлээд гараад явсан. Удалгүй 11 цаг өнгөрч байхад миний данснаас 400.000 төгрөг гарсан талаарх мэдээлэл утсанд ирсэн. Тэгэхлээр нь дүүдээ хэлсэн чинь цагдаа ханд эсвэл банкин дээр оч гэсэн. Тэгээд би банкин дээр очиж уулзаад дансны хуулгаа аваад цагдаа дээр ирсэн. ...Би босоод нойл орох гээд утас болон картаа дэрэн дээрээ үлдээгээд гарсан тэр хойгуур л миний картыг авсан байх. ...“Баян Ширээ” гэх газар ороод би нэг хайрцаг тамхи авч өгсөн юм. Тэгэхдээ би өөрийн ХААН банкны виза картаа уншуулаад *******ийн дэргэд картныхаа нууц кодыг худалдагчид хэлсэн. Тэгэхэд л миний кодыг мэдэж авсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/, шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг, хохирогч *******ийн 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 5540504948 дугаартай Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 9- 10 дугаар хуудас/, хохирогч *******ээр 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр таньж олуулах ажиллагааг явуулж 4 ширхэг өөр өөр хүний зургийг таниулахад хохирогч ******* нь 1 дугаартай зургийг зааж миний Хаан банкны виза картыг хулгайлан авч 400.000 төгрөг авсан хүн мөн байна би царайных нь төрхөөр таньж байна... гэх тэмдэглэл /хх-ийн 14-16 дугаар хуудас/, Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 17-18 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч *******ид холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох зүйтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 9- 10 дугаар хуудас/, хохирогч *******ээр 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр таньж олуулах ажиллагааг явуулж 4 ширхэг өөр өөр хүний зургийг таниулахад хохирогч ******* нь 1 дугаартай зургийг зааж миний Хаан банкны виза картыг хулгайлан авч 400.000 төгрөг авсан хүн мөн байна би царайных нь төрхөөр таньж байна... гэх тэмдэглэл /хх-ийн 14-16 дугаар хуудас/, Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 17-18 дугаар хуудас/ зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.
Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй болох нь хохирогч *******ийн шүүхэд ирүүлсэн “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралдаанд суухгүй” гэсэн хүсэлтээр тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлуудыг шүүх хуралдаанаар хянаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж хуульчилсан.
Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгэр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 /найм/ сарын хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх прокурорын саналыг шүүгдэгч ******* нь хүлээн зөвшөөрсөн тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч *******ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон “...гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, зэргийг тал бүрээс нь харгалзан...” үзэж прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 /найман/ сарын хугацаагаар тэнсэж, мөн хугацаанд шүүгдэгч *******ид оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хамжээ авах нь зүйтэй байна.
Шүүгдэгч *******ийг бүртгэж, түүний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг,
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч ******* нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий DVD 1 ширхэгийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 34.4 дүгээр зүйлийн 1, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бундаг овогт *******ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Бундаг овогт *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 /найм/ сарын хугацаагаар тэнсэж, мөн хугацаанд шүүгдэгч *******ид оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгч *******ийг бүртгэж, түүний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурдсугай.
5. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий DVD 1 ширхэгийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.