Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 00302

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, 4-р байр, 49 тоотод оршин суух, Тариаланч овогт Хурцгэрэлийн Ж/РД: /-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 13 дугаар хороо, Рашаан 11 дүгээр гудамж, 643 тоотод оршин суух, Тайж овогт Батзанын М/РД: /-д холбогдох

 

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 4 147 500 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулан гэрчилгээ гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Очирваань, хариуцагч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болор-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Х.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.М нь анх надтай танилцахдаа машины тос тосолгооны материал худалдан борлуулдаг бизнес хийдэг бараа материал худалдан авах гэхээр эргэлтийн мөнгө байхгүй хэцүү асуудал байна, мөнгө зээлье гэсний дагуу Х.Ж миний бие Б.Мтай 2015 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 2.000.000 төгрөгийг 2 сарын хугацаатай, нэг сарын 10 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн. Миний бие өөрийн Хаан банкны 502 090 1255 тоот данснаас 2.000.000 төгрөгийг Мын Хаан банкны 5720418922 тоот дансанд 2015 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр шилжүүлсэн. Зээлийн гэрээний хугацаанд 340.000 төгрөгийг миний Хаан банкны дансаар төлсөн бөгөөд энэхүү гэрээний үндсэн зээл 2.000.000 төгрөг, алдангид 1.000.000 төгрөг, нийт 3.000.000 төгрөгийн төлбөр дутуу байгаа болно.

Улмаар зээлийн гэрээний хугацаа дуусах болоод ирмэгц их бараатай байвал ашиг олох боломж илүү өндөр миний бизнес ойрд маш сайн байгаа та дахин 2.000.000 төгрөг зээлээч гэхээр нь миний бие түүнд итгэн 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 2.000.000 төгрөгийг 2 сарын хугацаатайгаар, нэг сарын 10 хувийн хүүтэйгээр дахин зээлдүүлсэн. Миний бие өөрийн Хаан банкны 5000 645 942 тоот данснаас өмнөх зээлийн гэрээний хүүгийн үлдэгдэл 60.000 төгрөг надад өгөх байсныг хасч тооцож 1.940.000 төгрөгийг Мын Хаан банкны 5720418922 тоот дансанд 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдөр шилжүүлсэн.

Ж нь Б.Мын ээж ДашЖд 7.000.000 төгрөг зээлсэн бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгч Жын бусдад зээлсэн мөнгөний эргэн төлөлттэй хутган ярьж байгаа нь үндэслэлгүй бөгөөд хэрэв ДашЖ илүү мөнгө төлсөн гэвэл шаардах эрх нь нээлттэй байгаа. 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдөр тооцоо нийлэхэд 3.050.000 төргөг байсан гэж ойлгож болно.

Улмаар зээлийн гэрээний эргэн төлөлтөд 1.946.000 төгрөгийг М нь миний дансанд шилжүүлсэн болно. Шилжүүлсэн төлбөрийг хасч үндсэн зээл 365.000 төгрөг, хүү 400.000 төгрөг, алданги 382.500 төгрөг, нийт 1.147.500 төгрөг надад өгөх ёстой байгаа болно. Иймд 2015 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн зээлийн гэрээний үндсэн зээл 2.000.000 төгрөг, алданги 1.000.000 төгрөг, нийт 3.000.000 төгрөгийг, 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 365.000 төгрөг, хүү 400.000 төгрөг, алданги 382.500 төгрөг, нийт 1.147.500 төгрөгийг, нийт 4.147.500 төгрөгийг Б.Маас гаргуулж Х.Ж надад олгуулж өгнө үү.” гэв.

 

Нэхэмжлэгч Х.Жын өмгөөлөгч Д.Очирваань шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2015 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн үндсэн зээл 2 000 000/хоёр сая/ төгрөгийг, алданги 1 000 000/нэг сая/ төгрөгийг, хүүнээс 340 000/гурван зуун дөчин мянга/ төгрөгийг хассан. 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн зээлсэн үндсэн зээлд 1 635 000/нэг сая зургаан зуун гучин таван мянга/ төгрөгийг төлсөн.” гэв.

 

Хариуцагч Б.М шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний ээж Ц.ДашЖ нь өдрийн зээл гаргадаг гэх эмэгтэй Н.Уранчимэгээс 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр анх 1.000.000 төгрөгийг сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй авч, авсан өдрийнхөө маргааш өдрөөс үндсэн мөнгө болон хүүг хамт тооцож өдөрт 36.000 төгрөг төлж эхэлсэн. Хүүг гэрээнд заасны дагуу сарын сүүлд төлдөггүй байсан. Үүнээс хойш Н.Уранчимэгийн охин Х.Жаас мөнгө зээлдэг байсан. 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 1.000.000 төгрөгийг сарын хугацаатай 10 хувийн хүүтэй зээлж хугацаанд нь төлж дуусгасан. 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 2.000.000 төгрөгийг 2 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй зээлж М миний бие төлж дуусгасан. 2015 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 2.000.000 төгрөг, 2 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй зээлж М миний бие төлж дуусгасан. 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 2.000.000 төгрөгийг 2 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй зээлж М миний бие төлж дуусгасан. 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 2.000.000 төгрөгийг 2 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй зээлж ээж Ц.ДашЖ төлсөн. Миний  бие 2015 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр 2.000.000 төгрөг, 10 хувийн хүүтэй 2 сарын хугацаатай зээлээд үндсэн мөнгө, хүүгийн хамт өдөрт 40.000 төгрөгийг 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл нийт 2.160.000 төгрөг төлсөн. Х.Жаас дахин 2.000.000 төгрөг зээлэхийг хүсэхэд таны зээл бараг төлөгдсөн, зээлнээс 60.000 төгрөг л үлдсэн байна, зээл авч болно гэхээр нь 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдөр дахин 2.000.000 төгрөгийн зээл авахаар болж 2015 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр 60.000 төгрөгийг хасаад 1.940.000 төгрөгийг М миний 5720418922 тоот Хаан банкны дансанд шилжүүлсэн. Тухайн 2.000.000 төгрөгийг авсан өдөр буюу 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдөр миний бие 260.000 төгрөг шилжүүлж, 60.000 төгрөг өгөөд 2015 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн зээл бүрэн дууссан. 2015 оны 3 дугаар сарын 26-ны зээлийн хувьд миний бие 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 1.560.000 төгрөг төлсөн байдаг. 2015 оны 03 дугаар сарын 26-нд 260.000 төгрөг 60.000 төгрөг нь урьдах зээлийн үлдэгдэл төлсөн. 2015 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүртэл нийт 1.560.000 төгрөгийг төлсөн.

Мөн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 500.000 төгрөг төлсөн. Жын дансанд шилжүүлсэн болно. Үндсэн зээл 2.000.000 төгрөг, хүү 200.000 төгрөг, нийт 2.200.000 төгрөг төлөх байснаас 2.060.000 төгрөг төлсөн. Өнөөдрийн байдлаар үндсэн мөнгө, хүү нийлээд 140.000 төгрөгийг төлөх ёстой. Мөн 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 3.050.00 төгрөг зээлсэн мэт бодит бус зээлийн гэрээ байгуулж миний газар өмчлөх эрхийн гэрчилгээг хууль бусаар барьцаалсан. Нэхэмжлэгч Х.Жын үндэслэлгүйгээр нэхэмжилж байгаа 4.147.500 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэв.

 

Хариуцагч Б.М шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.М надад холбогдуулан Х.Ж нь 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 3.555.000 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Миний бие 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Х.Жаас 3.050.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй нэг сарын хугацаатай огт зээлээгүй. Харин Х.Жаас 2015 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 200.000 төгрөгийг, мөн 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 2.000.000 төгрөг зээлсэн нь үнэн. Эхний 2015 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн зээлийг бүрэн төлж дараагийн зээлийг авсан. 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр цөөн хэдэн төгрөгийн үлдэгдэлтэй байхад нэхэмжлэгч байнга залгаж ямар нэг барьцаа авна гээд байхаар нь 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдөр уулзаж өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хожуулын амны 31 дүгээр гудамж, 720 тоот хаягт байршилтай, 500 м.кв талбайтай, Гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын гэрчилгээг авч очиход барьцаанд авсан бөгөөд Х.Ж нь надад урьдны зээлийн чинь хүү, алданги өгөөд 3.050.000 төгрөг болсон гээд ямар ч мөнгө огт аваагүй байхад 3.050.000 төгрөгийн зээлийн гэрээ дээр гарын үсэг зуруулан авсан. Энэ нь шүүх хуралдаан дээр бодитой өгөөгүйгээ хүлээн зөвшөөрч, нотлогдсон болно. Миний өмчлөлийн Иймд миний өмчлөлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хожуулын амны 31 дүгээр гудамж, 720 тоот хаягтай, 500 м.кв талбайтай, Гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг хууль зөрчин барьцаалсан байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Б.М миний газар өмчлөх эрхийг сэргээж өгнө үү.” гэв.

Нэхэмжлэгч Х.Ж нь шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: “2015 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 3.050.000 төгрөгийн зээлийн гэрээг байгуулсан. Өмнө нь өгсөн, авах ёстой мөнгийг нэгтгээд гэрээ байгуулсан. Энэ мөгийг бодитоор өгөөгүй.” гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Х.Ж нь хариуцагч Б.Мад холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд 4 147 500/дөрвөн сая нэг зуун дөчин долоон мянга таван зуу/ төгрөгийг гаргуулах тухай, хариуцагч Б.М нь нэхэмжлэгч Х.Жд холбогдуулан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулан гэрчилгээг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Б.М нь үндэслэлгүйгээр нэхэмжилж байгаа 4 147 500/дөрвөн сая нэг зуун дөчин долоон мянга таван зуу/ төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Нэхэмжлэгч Х.Ж нь өмнө нь өгсөн, авах ёстой мөнгийг нэгтгээд гэрээ байгуулсан сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Зохигчид 2015 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр “Зээлийн гэрээ”/цаашид “Гэрээ-1” гэх/, 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдөр “Зээлийн гэрээ”/цаашид “Гэрээ-2” гэх/ байгуулсан болох нь Гэрээ-1, Гэрээ-2-р нотлогдож байх ба зохигчид энэ үйл баримтын талаар маргаагүй болно.

 

Гэрээ-1-ийн 1-т зааснаар нэхэмжлэгч нь 2015 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хариуцагчид 2 000 000/хоёр сая/ төгрөгийг 3/гурав/ сарын хугацаатай, сарын 10/арав/ хувийн хүүтэй, хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.4/тэг аравны дөрөв/ хувиар алданги тооцох, Гэрээ-2-ын 1, 2-т зааснаар 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 2 000 000/хоёр сая/ төгрөгийг, 2/хоёр/ сарын хугацаатай, сарын 10/арав/ хувийн хүүтэй, хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5/тэг аравны тав/ хувиар алданги тооцохоор хариуцагчид шилжүүлсэн болох нь Гэрээ-1, Гэрээ-2, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө .... шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан .... мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.”, 282 дугаар зүйлийн 282.4.-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно.” гэж заасан.

Зохигчийн байгуулсан Гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт нийцэж байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас Гэрээ-1-ийн зээлийн үндсэн төлбөрт 2 000 000/хоёр сая/ төгрөгийг, алдангид 1 000 000/нэг сая/ төгрөгийг, нийт 3 000 000/гурван сая/ төгрөгийг, Гэрээ-2-ын зээлийн үндсэн төлбөрт 365 000/гурван зуун жаран таван мянга/ төгрөгийг, хүүнд 400 000/дөрвөн зуун мянга/ төгрөгийг, алдангид 382 500/гурван зуун наян хоёр мянга таван зуу/ төгрөгийг, нийт 1 147 500/нэг сая нэг зуун дөчин долоон мянга таван зуу/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Гэрээ-1-ийн 1-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчид зээлийн үндсэн төлбөрт 2 000 000/хоёр сая/ төгрөгийг, 3/гурав/ сарын хүүнд 600 000/2000000х10%=200000, 200000x3=600000/ /зургаан зуун мянга/ төгрөгийг, нийт 2 600 000/2000000+600000=2600000/ /хоёр сая зургаан зуун мянга/ төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн болох нь Гэрээ-1-р тогтоогдож байна.

 

Хариуцагч нь Гэрээ-1-ийн зээлийн үндсэн төлбөр болон хүүгийн төлбөрт нэхэмжлэгчид 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүртэл Хаан банкин дахь 5075013518 тоот төгрөгийн данснаас нийт 3 120 000/гурван сая нэг зуун хорин мянга/ төгрөгийг өөрийн нэрийг дурдан шилжүүлсэн болох нь Хаан банкинд нэхэмжлэгчийн эзэмшиж буй 5020901255 тоот, 5000645942 тоот төгрөгийн дансны 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна.

 

Хаан банкин дахь 5075013518 тоот төгрөгийн данс нь хариуцагчийн эх Ц.ДашЖын эзэмшдэг данс байх ба нэхэмжлэгч нь 2015 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүртэл Ц.ДашЖтай зээлийн гэрээ байгуулж байгаагүй гэх тайлбар гаргасан болно.

 

Хариуцагч нь Гэрээ-1-т заасан үүргээ гүйцэтгэсэн байх тул хариуцагчаас зээлийн үндсэн төлбөрт 2 000 000/хоёр сая/ төгрөгийг, алдангид 1 000 000/нэг сая/ төгрөгийг, нийт 3 000 000/гурван сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлгүй болох нь 5020901255 тоот, 5000645942 тоот төгрөгийн дансны 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь Гэрээ-2-ын зээлийн үндсэн төлбөрт 365 000/гурван зуун жаран таван мянга/ төгрөгийг, хүүнд 400 000/дөрвөн зуун мянга/ төгрөгийг, алдангид 382 500/гурван зуун наян хоёр мянга таван зуу/ төгрөгийг, нийт 1 147 500/нэг сая нэг зуун дөчин долоон мянга таван зуу/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

Гэрээ-2-ын 1, 2-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчид зээлийн үндсэн төлбөрт 2 000 000/хоёр сая/ төгрөгийг, 2/хоёр/ сарын хүүнд 400 000/2000000х10%=200000, 200000x2=400000/ /дөрвөн зуун мянга/ төгрөгийг, нийт 2 400 000/2000000+400000=2400000/ /хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн болох нь Гэрээ-2-р тогтоогдож байна.

 

Хариуцагч нь Гэрээ-2-ын үүргийн гүйцэтгэлд 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл нэхэмжлэгчид 1 830 000/нэг сая найман зуун гучин мянга/ төгрөгийг төлсөн болох нь Хаан банкинд нэхэмжлэгчийн эзэмшиж буй 5000645942 тоот төгрөгийн дансны 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т “... төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд ... үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ.” гэж заасан.

 

Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн төлсөн 1 830 000/нэг сая найман зуун гучин мянга/ төгрөгийг зээлийн үндсэн төлбөрт тооцох үндэслэлтэй байна.

 

Хариуцагч нь зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдэл төлбөрт нэхэмжлэгчид 170 000/2000000-1830000=170000/ /нэг зуун далан мянга/ төгрөгийг төлөх үндэслэлтэй болох нь Гэрээ-2, 5000645942 тоот төгрөгийн дансны 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас хүүнд 400 000/дөрвөн зуун мянга/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-т “Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно.” гэж заасан.

 

Зохигчид Гэрээ-2-т хүүг сарын 10/арав/ хувь байхаар харилцан тохиролцсон байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас хүүнд 400 000/2000000х10%=200000, 200000x2=400000/ /дөрвөн зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас алдангид 382 500/гурван зуун наян хоёр мянга таван зуу/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Гэрээ-2-ын 5-д зааснаар зохигчид алдангийг хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5/тэг аравны тав/ хувиар тооцохоор харилцан тохиролцсон болох нь Гэрээ-2-р нотлогдож байна.

 

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.6-д “Хүүгээс анз тооцохгүй.” гэж заасан.

 

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.6 дахь хэсэгт зааснаар 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдэл төлбөр болох 170 000/нэг зуун далан мянга/ төгрөгөөс алданги тооцох үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагчаас алдангид 85 000/170000:2=85000/ /наян таван мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

Гэрээ-2-ын үүргийн гүйцэтгэлд хариуцагчаас нийт 655 000/170000+400000+85000=655000/ /зургаан зуун тавин таван мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгон, үлдсэн 492 500/1147500-655000=492500/ /дөрвөн зуун ерэн хоёр мянга таван зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй болох нь Гэрээ-2, 5000645942 тоот төгрөгийн дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 655 000/зургаан зуун тавин таван мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 3 492 500/4147500-655000=3492500/ /гурван сая дөрвөн зуун ерэн хоёр мянга таван зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулан гэрчилгээг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж байна.

 

Зохигчид 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдөр №БГ/2265 Барьцааны гэрээ/цаашид “Барьцааны гэрээ” гэх/ байгуулсан болох нь зохигчийн тайлбар, Барьцааны гэрээгээр тогтоогдож байна.

 

Барьцааны гэрээнд зааснаар хариуцагч нь өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Хожуулын амны 31-р гудамж, 720 тоотод байрлах, 18654322463149 нэгж талбарын дугаартай, 500 м.кв талбайтай газрыг 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн № 2265 “Зээлийн гэрээ”/цаашид “Зээлийн гэрээ” гэх/-ий үүргийн гүйцэтгэлд барьцаалсан болох нь Барьцааны гэрээ, Зээлийн Гэрээ, 000321426 дугаар Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

 

Зохигчид Зээлийн гэрээ байгуулсан боловч нэхэмжлэгч нь хариуцагчид 3 050 000/гурван сая тавин мянга/ төгрөгийг бодитоор шилжүүлж өгөөгүй талаар маргаагүй болно.

 

Зохигчид Зээлийн гэрээ болон Барьцааны гэрээг өмнө нь байгуулсан Гэрээ-1, Гэрээ-2-ын үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор байгуулсан талаар маргаагүй ба хариуцагчид уг Зээлийн гэрээний дагуу үүрэг үүсээгүй байх тул хариуцагч нь хэлцлийнхээ агуулгыг эндүүрсэн гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.2-т “Шүүхээс хүчин төгөлдөр бус гэж тооцсон хэлцэл нь хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байна.”, 58 дугаар зүйлийн 58.1-т “Ноцтой төөрөгдлийн үндсэн ... хийсэн хэлцлийг шүүх хүчин төгөлдөр бус гэж тооцож болно.”, 58.2-т “Дараахь тохиолдолд ноцтой төөрөгдсөн гэж үзнэ:”, 58.2.2-т “хэлцэл хийгч этгээд хүссэн хэлцлийнхээ агуулгыг эндүүрсэн.” гэж заасан.

 

Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, 58 дугаар зүйлийн 58.2.2 дахь заалтад зааснаар 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн № 2265 “Зээлийн гэрээ”, № БГ/2265 “Барьцааны гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, нэхэмжлэгчээс Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Хожуулын амны 31-р гудамж, 720 тоотод байрлах, 500 м.кв талбайтай, газрын 000321426 дугаар Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулан хариуцагчид олгох үндэслэлтэй байна.

 

Шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Маас 655 000/зургаан зуун тавин таван мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Жд олгон нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 3 492 500/гурван сая дөрвөн зуун ерэн хоёр мянга таван зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, 58 дугаар зүйлийн 58.2.2 дахь заалтад заасныг баримтлан 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн № 2265 “Зээлийн гэрээ”, № БГ/2265 “Барьцааны гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, нэхэмжлэгч Х.Жаас Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Хожуулын амны 31-р гудамж, 720 тоотод байрлах, 500 м.кв талбайтай, газрын 000321426 дугаар Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулан хариуцагч Б.Мад олгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

  1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Маас 655 000/зургаан зуун тавин таван мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Жд олгон нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 3 492 500/гурван сая дөрвөн зуун ерэн хоёр мянга таван зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, 58 дугаар зүйлийн 58.2.2 дахь заалтад заасныг баримтлан 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн № 2265 “Зээлийн гэрээ”, № БГ/2265 “Барьцааны гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, нэхэмжлэгч Х.Жаас Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Хожуулын амны 31-р гудамж, 720 тоотод байрлах, 500 м.кв талбайтай, газрын 000321426 дугаар Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулан хариуцагч Б.Мад олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Х.Жын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 90 255 төгрөгийг, хариуцагч Б.Мын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Маас улсын тэмдэгтийн хураамжид 20 270 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Жд, нэхэмжлэгч Х.Жаас 70 200 төгрөгийг гаргуулан хариуцагч Б.Мад олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.Ж, хариуцагч Б.М энэхүү шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан дараалал, журмын дагуу төлбөр гаргуулах ажиллагааг гүйцэтгэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан   сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

  ДаргалагЧ, шҮҮГЧ                                     С.ХИШИГБАТ