Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2021/ШЦТ/202

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Уянгаа,

Улсын яллагч: Д.Ганцэцэг,

Шүүгдэгч, хохирогч: *******,

Шүүгдэгч, хохирогч: *******, түүний өмгөөлөгч Л.Лхааганжав нарыг  оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ваанчиг овогт *******, Сангийнхан овогт ******* нарт холбогдох 2126000000243  дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Ваанчиг овогт *******, регистрийн дугаар: /*******/,

 

Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Сангийнхан овогт *******, регистрийн дугаар: /*******/,

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2021 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч *******ыг “надтай мэндлэхгүй байна ямар том болчихсон юм” гэх шалтгааны улмаас маргалдаж биед нь хөлийн зүүн талын гуя хэсэгт ир үзүүр бүхий хутгаар дүрж 0.9x0.2 см шарх бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд хөнгөн зэргийн хохирол санаатай учруулсан,

 

Шүүгдэгч ******* нь 2021 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч *******тэй тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодолдож биед нь дээд эрүүнд 2.1 болон 2.2 дугаар шүдний мултрал, 1.1 дүгээр шүдний бүрэн булгарал, тархи доргилт, зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт гэмтэл үүсгэж эрүүл мэндэд хөнгөн зэргийн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй. Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв” гэв. 

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Өмнө нь бүх болсон зүйлээ ярьсан. Нэмж ярих зүйл байхгүй” гэв. 

 

Хохирогч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...*******” дэлгүүрийн урд ******* гэдэг залуутай зодоон хийгээд 2 шүдээ мулт цохиулсан, 1 шүд хөдөлсөн, толгой жаахан өвдөж байгаа. Тэр бол миний согтуугийн буруугаас болсон” гэв.  

 

Хохирогч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тухайн үед ******* гэдэг хүнтэй маргалдаад зодоон хийсэн. Дараа нь зүүн хөлөндөө хутгалуулсан” гэв. 

 

Хохирогч  *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...******* гэдэг хүнтэй уулзаад хоёр, хоёр лааз пиво уучихаад “Түмэн Тулга” гэдэг дэлгүүрийн үүдэнд машин дотроо бид хоёр сууж байтал ******* гэдэг хүн дээр улаан баньд хочтой гэдэг хүн ирж мэндэлсэн. Тэгээд надад хандаж “гийн банди мөн байна надтай мэндэлдэггүй юм уу” гээд тойроод миний талын хаалган дээр хүрээд ирсэн. Тэгээд би буугаад ирсэн чинь намайг цохисон. Тэгээд бид хоёр бие биенийгээ цохисон. Намайг гэдэг хүн 3 удаа миний нүүр хэсэг рүү цохисон. Тэгтэл ******* ирээд бид хоёрыг салгасан. Тэгтэл миний шүдийг хугалчихлаа гээд баруун талын өмдний халааснаас эвхдэг жижиг тонгорог гаргаж ирээд тонгоргоо нээгээд намайг ална гээд над руу дайрсан. Тэгэхээр нь би өөрөөсөө зайлуулах гээд зүүн хөлөөрөө өшиглөх гээд хөлөө өргөхөд миний зүүн талын гуя хэсэг рүү барьж байсан хутгаараа дүрчихсэн. Тэгээд би ахад хандаж “та намайг хутгалчихлаа” гэтэл “тэгвэл гүйцээгээд ална” гээд дайрсан. Тэгээд ******* салгаад машин дотор суугаад зугтаасан. Би 2 удаа цохисон. Тэгтэл миний шүдийг хугалчихлаа гээд амнаас нь цус гарчихсан над руу хутга барьчихсан дайраад байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/, 

 

Хохирогч  *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 09 дүгээр сарын 26-ны орой 19 цаг өнгөрч байхад *гэдэг нэртэй дэлгүүр орчихоод гартал дэлгүүрийн үүдэнд ******* гэдэг хүн машин дотор сууж байсан. Тэгэхээр нь би очоод *******той мэнд мэдэж мэндэлсэн юм. *******той хамт нэг залуу байсан. Тэр залуу намайг “хүрээд ир” гэж байсан. Тэгээд намайг шууд цохиод унагасан тэгээд би газар унасан. Би босож ирээд буцаагаад нүүр хэсэг рүү цохисон, бид хоёр хоорондоо барилцаад байж байтал Манал гэдэг залуу цохиод миний дээд талын үүдний 2 шүд уначихсан. Нэг шүд нь хөдөлчихсөн их хэмжээгээр цус гараад ойчиход бэлэн болсон байсан. Тэгээд би уурандаа өөрийнхөө өмсөж явсан өмдний баруун талын халааснаас хутга гаргаж ирээд гэдэг залууг айлгах гэж хутгаа далайж байгаад санамсаргүй байдлаар зүүн талын гуя руу нь 1 удаа хутгалчихсан. ******* гэдэг хүн байсан, үйл явдал дууссаны дараа манай эхнэрийн дүү Чимэдсорогдон та нар хүн аллаа гээд бид нарыг ирээд салгасан. Тухайн хутгыг би огт олохгүй байгаа юм. Тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн согтуу байсан болохоор тэр хутгыг хаана хаяснаа огт санахгүй байна. Тэр хутга миний өөрийн биедээ авч явдаг хутга байгаа юм. Жижигхэн эвхдэг тонгорог хутга байгаа юм. Цэнхэр иштэй, нийт урт 8 см орчим урттай жижигхэн хутга байгаа юм. Миний 2 шүд унаж, 1 шүд хөдөлсөн. Бас миний зүүн талын нүд гадна талаасаа хөхөрсөн, толгой дүүрч өвдөж байгаа” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/, 

 

Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 09 дүгээр сарын 26-ны орой 20 цаг болж байхад хүнд хутгалуулчихлаа гээд гэдэг залуу орж ирсэн. Зүүн талын гуяны өвдөгний дээд хэсэгт 1 см зүсэгдсэн, 1 см гүнтэй иртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн шарх байсан би тухайн шархыг оёж цэвэрлээд явуулсан /1 оёдол тавьсан/. Шөнө 11 цагийн үед хүнд зодуулсан гээд гэдэг хүн согтуу орж ирсэн толгой их өвдөөд байна гэж байсан. Урд талын дээд талын үүдэн хоёр шүд унасан 1 шүд хөдөлчихсөн байсан. Өөр гэвэл баруун чихний дээд талын үзүүрээс цус гарч хатсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/,

 

Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг дэлгүүрээ хааж байх хугацаанд иргэн , нар маргалдаж байсан. Тэгээд би тоохгүй дэлгүүрээ хаагаад яваад өгсөн. Би цохиж зодож байхыг нь хараагүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/, 

 

Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 10 цаг болж байхад Жаргалант 1 дүгээр багийн төвийн Энхжаргал гэдэг хүний дэлгүүр орчихоод буцаад хөдөө байх гэр лүүгээ явж байтал гэдэг хүний дэлгүүрийн үүдэнд манай хүргэн ах , , ******* нар өөр хоорондоо зодолдож байсан. Тэгээд би очоод тэд нарыг салгасан. Очсон чинь гэдгийг манай хүргэн ах зүүн талын гуя хэсэг рүү хутгаар хутгалчихсан байсан. надад хандаж өөрөө эхнэр нь юм уу танай нөхөр чинь миний гуя руу хутгалчихлаа гээд гуяа үзүүлж байсан. Тэр гуянаас нь цус гарч байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/, 

 

Гэрч П.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тус өдрийн орой 19 цаг 20 минутын орчим би Манал гэдэг хүнтэй хамт ганц ганц лааз пиво уучихаад “*******” гэдэг нэртэй хүнсний дэлгүүрийн үүдэнд ирээд зогссон. Тэгтэл дэлгүүрийн үүдэнд гэдэг хүн байсан. ах машин дотор сууж байсан чинь ирээд надтай мэндэлсэн. Тэгтэл ах Маналд хандаж надтай мэндлэхгүй байна ямар том болчихсон юм гээд маргалдаад хоорондоо барилцаад авсан. Тэгэхээр нь би салгах гэтэл салахгүй байсан. ах Манал гэдэг залууг 2-3 удаа нүүр, толгой хэсэг рүү нь цохиод байсан Харин Манал ахыг 4-5 удаа нүүр хэсэг рүү цохисон. ах миний шүдийг хугалчихлаа гээд дээлнийхээ баруун хормойг сөхөөд өмднийхөө баруун талын халааснаас эвхдэг хутга гаргаж ирээд Манал руу дайраад эхэлсэн. Тэгээд шууд очоод далайж байх хооронд Манал зүүн талын хөлөөрөө өшиглөх гэтэл зүүн талын гуя руу нь 1 удаа хутгалчихсан. Тэгээд дараа нь ална гээд хутгаа барьчихсан дайраад байсан. Тэгтэл удалгүй ахын хамаатныхаа дүү нь ирээд салгаад аваад явсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/, 

 

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Хүрэлсүхийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний 416 дугаартай ”...1. Үзүүлэгч *******ын биед зүүн хөлийн гуя хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 41-42 дугаар хуудас/

 

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Хүрэлсүхийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний 415 дугаартай”... 1.Үзүүлэгч *******гийн биед дээд эрүүнд 2.1 болон 2.2 дугаар шүдний мултрал, 1.1 дүгээр шүдний бүрэн булгарал, тархи доргилт, зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 38-39 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч *******ын хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн Уянга сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 06/290 дугаартай тодорхойлолт /хх-106/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-94/,

 

Шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-92/,

 

Шүүгдэгч *******гийн хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн Уянга сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 06/291 дугаартай тодорхойлолт /хх-81/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-82/,

 

Шүүгдэгч *******гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-79/ зэрэг болно.

 

Улсын яллагч “Шүүгдэгч ******* нь 2021 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн Уянга сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “*******”  хүнсний дэлгүүрийн урд талд хохирогч *******ыг “надтай мэндлэхгүй байна. Ямар том болчихсон юм бэ” гэх шалтгааны улмаас маргалдаж биед нь хөлийн зүүн талын гуя хэсэгт хутгаар дүрж 0,9х0,2 см гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн хохирол санаатай учруулсан. Яллагдагч ******* нь 2021 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн Уянга сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “*******”  хүнсний дэлгүүрийн урд талд хохирогч *******тэй тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодолдож биед нь дээд 2 шүдний мултрал, нэг шүдний булгарал, тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт зэргийг үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди зэрэг нотлох баримтууд болон өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Ийм учраас яллагдагч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож өгнө үү гэсэн саналыг шүүхэд гаргаж байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч ******* өөрийгөө өмгөөлж: “...Хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Өмнө нь ял шийтгэл хүлээж байгаагүй. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч *******гийн өмгөөлөгч Л.Лхааганжав: “...******* нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт болон хавтаст хэрэгт авагдсан мэдүүлгүүддээ өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдаг. Мөн хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Тийм болохоор хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байгаа хэргийн зүйлчлэл дээр маргаан байхгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг хүлээн зөвшөөрч байгаа. Хохирол төлбөрийн хувьд харилцан бие биендээ гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч *******, ******* нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

            Шүүгдэгч ******* нь 2021 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн Уянга сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Түмэн Тулга” хүнсний дэлгүүрийн урд талд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч *******тай “надтай мэндлэхгүй байна” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар зодолдож биед нь халдаж хөлийн зүүн гуя хэсэгт ир үзүүр бүхий хутгаар дүрж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

Шүүгдэгч ******* нь 2021 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн Уянга сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Түмэн Тулга” хүнсний дэлгүүрийн урд талд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч *******тэй тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар зодолдож биед нь халдаж хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тус тус тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Шүүгдэгч *******, ******* нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн  болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

            Хавтаст хэрэгт авагдсан мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч *******ын “...******* гэдэг хүнтэй уулзаад хоёр хоёр лааз пиво уучихаад “Түмэн Тулга” гэдэг дэлгүүрийн үүдэнд машин дотроо бид хоёр сууж байтал ******* гэдэг хүн дээр улаан баньд хочтой гэдэг хүн ирж мэндэлсэн. Тэгээд надад хандаж гийн банди мөн байна надтай мэндэлдэггүй юмуу гээд тойроод миний талын хаалган дээр хүрээд ирсэн. Тэгээд би буугаад ирсэн чинь намайг цохисон. Тэгээд бид хоёр бие биенийгээ цохисон. Намайг гэдэг хүн 3 удаа цохисон. Миний нүүр хэсэг рүү. Тэгтэл ******* ирээд бид хоёрыг салгасан. Тэгтэл миний шүдийг хугалчихлаа гээд баруун талын өмдний халааснаас эвхдэг жижиг тонгорог гаргаж ирээд тонгоргоо нээгээд намайг ална гээд над руу дайрсан. Тэгэхээр нь би өөрөөсөө зайлуулах гээд зүүн хөлөөрөө өшиглөх гээд хөлөө өргөхөд миний зүүн талын гуя хэсэг рүү барьж байсан хутгаараа дүрчихсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-р хуудас/, хохирогч *******гийн “...Би 2021 оны 09 дүгээр сарын 26-ны орой 19 цаг өнгөрч байхад би *гэдэг нэртэй дэлгүүр орчихоод гартал дэлгүүрийн үүдэнд ******* гэдэг хүн машин дотор сууж байсан. Очоод *******той мэндэлсэн юм. *******той хамт нэг залуу байсан. Тэр залуу намайг хүрээд ир гэж байсан. Тэгээд намайг шууд цохиод унагасан тэгээд би газар унасан би босож ирээд буцаагаад нүүр хэсэг рүү цохисон, тэгээд бид хоёр хоорондоо барилцаад байж байтал Манал гэдэг залуу цохиод миний дээд талын 2 шүд уначихсан нэг шүд хөдөлчихсөн, их хэмжээгээр цус гараад ойчиход бэлэн болсон байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-р хуудас/, гэрч ийн “...2021 оны 09 дүгээр сарын 26-ны орой 20 цаг болж байхад хүнд хутгалуулчихлаа гээд гэдэг залуу орж ирсэн. Зүүн талын гуяны өвдөгний дээд хэсэгт 1 см зүсэгдсэн, 1 см гүнтэй иртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн шарх байсан би тухайн шархыг оёж цэвэрлээд явуулсан /1 оёдол тавьсан/, Шөнө 11 цагийн үед хүнд зодуулсан гээд гэдэг хүн согтуу орж ирсэн толгой их өвдөөд байна гэж байсан. Урд талын дээд талын үүдэн хоёр шүд унасан 1 шүд хөдөлчихсөн байсан. Өөр гэвэл баруун чихний дээд талын үзүүрээс цус гарч хатсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас/, гэрч ийн “...Намайг дэлгүүрээ хааж байх хугацаанд иргэн , нар нь маргалдаад байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-р хуудас/, гэрч гийн “...Би 2021 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 10 цаг болж байхад Жаргалант 1 дүгээр багийн төвийн Энхжаргал гэдэг хүний дэлгүүр орчхоод буцаад хөдөө байх гэр лүүгээ явж байтал гэдэг хүний дэлгүүрийн үүдэнд манай хүргэн ах , , ******* нар өөр хоорондоо зодолдож байсан. Тэгээд би очоод тэд нарыг салгасан. Очсон чинь гэдгийг манай хүргэн ах зүүн талын гуя хэсэг рүү хутгаар хутгалчихсан байсан. надад хандаж өөрөө эхнэр нь юм уу танай нөхөр чинь миний гуя руу хутгалчихлаа гээд гуяа үзүүлж байсан. Тэр гуянаас нь цус гарч байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 28-29 хуудас/, гэрч П.*******ын “...Тус өдрийн орой 19 цаг 20 минутын орчим би Манал гэдэг хүнтэй хамт ганц ганц лааз уучхаад дэлгүүр орох гээд “Түмэн Тулга” гэдэг нэртэй хүнсний дэлгүүрийн үүдэнд зогссон. Тэгтэл дэлгүүрийн үүдэнд гэдэг хүн байсан. ах машин дотор сууж байсан чинь ирээд надтай мэндэлсэн. Тэгтэл ах Маналд хандаж надтай мэндлэхгүй байна ямар том болчихсон юм гээд хоорондоо маргалдаад хоорондоо барилцаад авсан. Тэгэхээр нь би салгах гэтэл салахгүй байсан. ах Манал гэдэг залууг 2-3 удаа нүүр толгой хэсэг рүү цохиод байсан Харин Манал ахыг 4-5 удаа нүүр хэсэг рүү цохисон. ах миний шүдийг хугалчихлаа гээд дээлнийхээ баруун хормойг сөхөөд өмднийхөө баруун талын халааснаас эвхдэг хутга гаргаж ирээд Манал руу дайраад эхэлсэн. Тэгээд шууд очоод далайж байх хооронд Манал зүүн талын хөлөөрөө өшиглөх гэтэл зүүн талын гуя руу нь 1 удаа хутгалчихсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-р хуудас/, хохирогч *******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн №415 дугаартай шинжээчийн дүгнэлт  /хх-ийн 38-39 дүгээр хуудас/, хохирогч *******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн №416 дугаартай шинжээчийн дүгнэлт  /хх-ийн 41-42 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч *******, ******* нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд тэдний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 415, 416 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд,  Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй болно.

 

Шүүгдэгч *******, ******* нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв  гэж үзэж, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******, ******* нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.  

 

             Шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч *******, ******* нар нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдаж байна.

 

Улсын яллагч шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын асуудлаар:   “...Шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа, хувийн байдал зэргийг нь харгалзан үзээд тус бүрт нь 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох буюу 800.000 төгрөгөөр торгох санал гаргаж байна. Шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй. Эд мөрийн баримтаар хурааж авсан 1 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсаргуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч ******* өөрөө өөрийгөө өмгөөлж шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын асуудлаар: “...Өөрийнхөө хийсэн үйлдэлд гэмшиж байна. 450 нэгжээр торгож өгнө үү” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч *******гийн өмгөөлөгч шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын асуудлаар: “...Хэдийгээр би *******гийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалж шүүх хуралдаанд оролцож байгаа боловч 2 шүүгдэгч нь харилцан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн. Улсын яллагчийн зүгээс торгуулийн шийтгэл оногдуулах санал гаргаж байгааг дэмжиж байна. Шүүгдэгч нар аль аль нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, хэн хэн  нь нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй гэсэн учраас эдгээр байдлыг нь харгалзан үзээд шүүгдэгч тус бүрийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 төгрөгөөр торгож өгнө үү” гэсэн дүгнэлтийг  тус тус гаргав.

 

Шүүгдэгч *******, ******* нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарч байна.

 

Шүүгдэгч *******, ******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Шүүгдэгч *******, ******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т  заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, чин санаанаасаа гэмшсэн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар,   шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарыг  долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000  /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэх нь зүйтэй байна.

 

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч *******, ******* нарт мэдэгдэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй,

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерийн бичлэг бүхий CD 1 ширхэгийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхээр,

 

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж,

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

     Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 34.14 дүгээр зүйлийн 1,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.7, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

           

            1. Шүүгдэгч Ваанчиг овогт *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

            Шүүгдэгч Сангийнхан овогт *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ваанчиг овогт *******, Сангийнхан овогт ******* нарыг тус тус долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000  /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч *******, ******* нар нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий CD 1 ширхэгийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч  нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

                        8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.