Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 2021/ШЗТ/179

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,

Улсын яллагч С.Баярчимэг,

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Г.Адъяатогтох нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт *******өд холбогдох 1826002320228 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2001 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 338 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2002 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 409 дугаартай шийтгэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар, Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 109 дугаартай шийтгэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-д зааснаар 5 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар, Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 214 дугаартай шийтгэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 5 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Боржигон овогт *******, /*******/;

 

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хохирогч *******ыг модоор толгойн тус газар нь цохиж. хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр *******оо *******, ******* бид 4 хоёр шил архи уучихаад түлээний мод бэлдэх гээд хөрөөдөөд байж байсан. Тэгтэл хажуу талын мужааны залуучууд гарч ирээд нэг нь хөрөөдөлцөж байгаад *******тэй хэрэлдсэн. Би дундуур нь салгаад байж байхад *******оо ах нөгөө гэрээс гарч ирээд намайг хойноос боож унагаасан. Хүдэрээг мужааны 2 залуутай нилээд гурвуулаа дараад зодож байхаар нь би дээр нь байсан залуугийн нуруу руу нь цохьчихъё гэж бодсон чинь нөгөө залуу хажуу тийшээ болоод доор нь байсан *******оо ахын толгой дээр цохьсон. Тэгээд *******оо ах ухаан алдаж уначихаар нь сэргээгээд эмнэлэгт үзүүлэх үү гэж асуухад зүгээр гэж хэлсэн. Маргааш нь ******* ах Дархан яваад эмнэлэгт үзүүлсэн чинь гэмтэлтэй гарчихлаа гэхээр нь би Өвөрхангай аймгаас очиж эмнэлгээр хамт явж эмчилгээний зардлыг нь өгч байсан. *******оо ах бид хоёр 04 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлээд хамт нэг гэрт байдаг байсан. Нэг нэгэндээ өс санасан зүйл байхгүй. гээд манай найзыг дараад авахаар нь хамгийн дээр нь байгаа залуугийн дээрээс цохьсон чинь нөгөө залуу нь хажуу тийш бултаад доор нь байсан *******оо ахыг цохьсон.” гэв. 

           

Хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2019 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 15-16 цагийн орчим шинээр баригдсан барилгын хашаанд Дархан-Уул аймгийн харьяат *******, *******, бид дөрөв 2 шил 0.5 литрийн Нутгийн буян нэртэй архийг уусан. Архиа ууж дуусаад байрлаж байгаа гэртээ ороход хажуу талын гэрт мужаан хийдэг 4 залуугийн 2 залуу нь архи ууж байсан. 2 залуу нь архи уугаагүй мужааны гэрт *******, хоёр хоорондоо маргалдаад ноцолдоод байхаар би тэр хоёрыг салгах гээд дундуур нь ороод *******ыг тэврээд авсан чинь ******* намайг модоор толгойны орчим 1 удаа цохисон. Тэгээд л ухаан алдсан. Намайг ухаан алдсаны дараа гэрт тэр хавьд байсан хүмүүстэй өргөж гэрт оруулсан гэж маргааш өглөө нь хэлсэн. Мөн толгой руу 3 удаа модоор цохисон гэж , ******* нар хэлэхээр нь мэдсэн. Тэр өдрөө эмнэлэгт очоогүй. Цагдаагаас 2 цагдаа ирээд намайг эмнэлэгт үзүүлээрэй гэж хэлээд *******, нарыг аваад явсан. Арвайхээрт эмнэлэгт үзүүлээгүй. 2018 оны 05 дугаар сарын 12-ны өдөр биеэ үзүүлэхээр Дархан хот руу яваад 2018 оны 05 дугаар сарын 13-ны өдөр ирж Дарханы нэгдсэн эмнэлэгт үзүүлээд тархинд 2 удаа цууралттай, баруун чамархай няцралттай гэж хариу гараад тэр өдрөө хэвтээд 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хэвтээд Улаанбаатар руу яаралтай хагалгаа хийх шаардлагатай гээд гэмтлийн эмнэлэгт 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 2018 оны 06 дугаар 06-ны өдөр хүртэл хэвтсэн. *******ыг тэвэрч авснаас болж ******* *******тай найзууд тул *******ыг өмөөрөөд намайг модоор цохисон. Би урьд нь *******тэй маргалдаж байгаагүй. 4-үүлээ Улаанбаатар хотын хүмүүс гэсэн би сайн мэдэхгүй.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 32-34 хуудас/,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Дарханцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...******* нь миний төрсөн ах байгаа юм. ******* нь 2019 оны 08 дугаар сард Солонгос улс руу ажил хийхээр явсан. Би энэ хэрэгт хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байна. Хохирлын баримтаар нэхэмжилсэн хохирлоо авбал гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ******* нь 3 жилийн хугацаатай Солонгос улс руу  явсан. ” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 70 хуудас/,

 

Гэрч Ц.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр би тай хамт нэг шил 0.75 литрийн архи уугаад ажилчдын гэртээ унтаж байсан. , нар архи уугаагүй эрүүл байсан. Гэрийн ойролцоо мод хөрөөдөөд байгаа чимээ гарахаар нь би сэрээд гарсан. Өрлөгийн бригадын Хүдэрээд хандаж яагаад эр мод хөрөөдүүлээд байна гэж хэлэхэд Хүдэрээ миний урдаас юм яриад байхаар нь хоорондоо маргалдаж Хүдэрээ бид хоёр хоорондоо барилцаж авсан. Тэгээд л бужигнаад эхэлсэн. Согтуу хүмүүс маргалдсан тул яг юу болсныг сайн мэдээгүй. Нэг харахад л ******* нь ухаан алдчихсан байхаар нь бид нар маргалдахаа больсон. *******ын толгойны ард дагз хэсгээс цус гараад байхаар нь өрлөгийн бригадын нэг залуу *******ын цусыг тогтоогоод бид нар гэрт *******ыг өргөж оруулсан. Удалгүй цагдаа нар ирсэн Хүдэрээ бид хоёр эрүүлжүүлэхэд хоносон. Тэр оройдоо *******ыг толгойдоо цохиулсан гэдгийг манай мужааны хэд болон өрлөгийн хүмүүсээс мэдсэн. Манай ажлын тастагч алга болчихоор нь өрлөгийн бригадын хэдийг авсан гэж бодсон. Тэрнээс хойш тастагч олдоогүй. Тастагчийн хэрүүл даамжраад тэр өдөр би Хүдэрээтэй маргалдсан. Би тухайн үед Хүдэрээтэй маргалдаад *******ийг *******ыг цохихыг анзаараагүй. Би холбоо барих утасгүй ажил ихтэй байсан тул одоо болтол мэдүүлэг өгөөгүй юм. ” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 80-81 хуудас/,

 

Гэрч Э.ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр  бид хоёр өглөө сэрээд нэг шил 0.75 литрийн архи хувааж уусан. Мужаанаар хамт ажиллаж байсан , нар архи уугаагүй. Гэрийн гадаа хүмүүс маргалдах чимээ гараад байхаар нь гэрээс гараад өрлөгийн бригадын хүмүүсийн нэрийг мэдэхгүй байна. өрлөгийн бригадын хүмүүстэй маргалдаад байхаар нь ыг өмөөрч Хүдэрээ ******* нартай маргалдсан. Нэг харахад ******* ахын толгойны дагз хэсгээс цус гарчихсан хэвтэж байгаа харагдсан. Тэгсэн тэнд байсан хүмүүс маргалдахаа болиод ******* гэх ахын найз нь манай мужааны , нар хамт өргөөд гэрт оруулсан. Удаагүй 2 цагдаа ирсэн. Хүдэрээ нарыг 2 цагдаа эрүүлжүүлэхэд хонуулна гээд аваад явсан. Бид нар ч гэсэн амарсан. Би *******ыг яг юугаар цохиж гэмтээснийг хараагүй. ******* ахыг газар уначихсан байгааг харсан. Би эс хэн юугаар цохисныг асуухад модоор *******ыг ******* цохьсон гэж хэлсэн. Би нилээн согтчихсон байсан. Гэхдээ болсон зүйлийн талаар мэдэхээр байсан.  Би биедээ гэмтэл аваагүй. ” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 82-83 хуудас/,

 

Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр бид хоёр гэртээ унтаагүй амарч байсан. Манай ажлын Даваадорж, нар архи уучихсан унтаж байсан. Учир нь бид нарын ажлаа дуусчихсан цалингаа авах гээд хүлээж байсан. Өрлөгийн бригадын Хүдэрээ ганцаараа согтуу бид нарын байрлаж байсан гэрт орж ирээд та нар бид нарыг тастагч хулгайлсан гэж гүтгэсэн байна гэж агсам тавиад байхаар нь юм дуугараагүй. Хүдэрээ удаагүй гэрээс гарсны дараа гадаа түлээний мод хөрөөдөөд байгаа чимээ гараад байхаар нь би ганцаараа гарахад ******* согтуу мод хөрөөдөж байхаар нь хөрөөг нь аваад модыг нь хөрөөдөж байхад манай мужаан ажилтан согтуу босож ирээд гэрээс гарч *******тэй юм яриад зогсож байсан. Удалгүй гэнэт ах гэрээс гарч ирээд зодолдоод байна гэсэн. Очоод харахад Хүдэрээтэй , *******, Даваадорж нар хоорондоо барилцаж авахаар нь дундуур нь ороод салгах гэтэл дийлдэхгүй байсан. ******* нь өөрсдийнхөө байрлаж байсан гэрээс гарч ирээд , Хүдэрээ хоёрыг салгах гээд дундуур ортол ******* хөрөөдөж байсан модноос 1 метр урттай нарийн шургаа барьчихсан ирээд ыг цохих гээд далайсан чинь ******* ахын толгойны ард дагз хэсэг рүү нэг удаа цохиулснаас ухаан алдаад унасан. ах та нар хүн алчихлаа гээд бахирсан чинь маргалдахаа болиод ******* ахад анхаарал хандуулаад толгойны ард хэсгээс их цус гарсан байхаар нь хүйтэн усаар толгойг нь шавшихад цус нь тогтсон. ******* ахыг гэрт нь би, өрлөгийн нэг залуугийн хамт өргөж оруулсан. Тэр өдөр Хүдэрээ нар эрүүлжүүлэгдсэн. ыг модоор цохих гэж байгаад далайсан чинь , Хүдэрээ нар ноцолдож байгаад оногдоогүй. ******* ах цохих үед таараад толгойны ард дагз хэсэгт цохигдсон. Хоёулаа согтуу байсан. Би , , *******, Даваадорж, Хүдэрээ, ******* бас нэг настай бор царайтай ах нар байсан. Бригадын дарга Дугарсүрэн манай ажлыг хариуцаж байсан инженер Энхбаяр нар цалин мөнгөө хөөцөлдөөд явчихсан байсан. ” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 62-64 хуудас/,

 

Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 11:00 цагийн орчимд Энхбаяртай гараад барилгынхаа тооцоог тулгах гээд явсан... ******* *******ын толгой руу цохисон гэж тухайн үед ******* надад өөрөө хэлсэн. Би *******ын толгойг хэн цохисон юм бэ гэхэд ******* Дугараа ахаа би цохисон юмаа гэж хэлсэн. Тэрнээс бол би яг нүдээрээ хараагүй. Намайг ирэхэд ******* подволкоороо толгойгоо боогоод баруун талынх нь шанааг дагаад цус гоожиж байсан. Өөр шарх юм харагдаагүй. Толгой нь гэмтсэн байсан. Тухайн үед *******ийн биед ил харагдах шарх сорви байгаагүй. Мөн ******* *******ийг зодсон цохисон юм яриагүй. ” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 53 хуудас/,

 

Гэрч Т.Мөнхжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2018 оны 04 дүгээр сарын 14-ний хавьцаа Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд барилгын ажил хийхээр Дугарсүрэн, *******, *******, Хүдэрбат, Сүхтогоо, Энхбаяр бид нар явсан. Хэрэг болдог өдөр буюу 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 12:00 цагийн орчимд Сүхтогоо бид хоёр манай нэг цэргийн найз Батлут тааралдаад тэрэнтэй цуг гэр лүү нь очсон. Тэгээд тэндээ хоночихоод маргааш нь буюу 2018 оны 05 дугаар сарын 12-ны өглөө очсон чинь зодоон болсон гээд *******ын толгой нь баруун хэсгээрээ хагараад хавдсан байсан. ” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 54 хуудас/,

 

Гэрч Х.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Хүдэрээ, ******* нар нь манай мужаан , нартай маргалдаад байсан. ******* ах тэд нарыг салгах гээд дундуур нь орж яваад унасан. ******* хаанаас мод авсныг мэдэхгүй. 1 метр орчим урттай нарийхан шургааг мод барьж ирээд ыг цохих гэсэн чинь нь бултсан. Тэгсэн чинь дундуур нь ороод салгах гээд явж байсан ******* ахын толгойны ар дагз хэсэг рүү нэг удаа цохьсон чинь ******* ах ухаан алдаад унасан. ” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 59-61 хуудас/,

 

Гэрч Г.Цэрэндуламын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай нөхөр ******* 2018 оны 05 дугаар сарын 12-ын өдөр хамт ажилладаг хүнтэйгээ архи ууж байгаад маргалдаад модоор цохиулсан гээд толгойн баруун дээд талд хатсан цустай шархтай манай ажил дээр ирсэн. ******* гэх залууд модоор цохиулсан гэж надад хэлсэн. ” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 24 хуудас/,

 

Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 4 хүүхэд төрүүлж өсгөсөн. ******* нь минь хоёр дахь хүүхэд байгаа юм. Миний хүү ******* нь даруу зан ааштай. Элдэв муу зуршилгүй, намайг асарч халамжилж байгаа хүү минь байгаа юм. ******* 1 хүүхэдтэй. Ач охиныг маань 1 настай байхад ээж нь орхиод явсан. Одоо ач маань 8 настай. ” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 24 хуудас/,

 

Яллагдагч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Хүдэрбат гэх хүний хамт Арвайхээр сумын төвд барилгын ажил хийж байхдаа байрлаж байсан хашаан дотроо Хүдэрбатын хамт мод хөрөөдөөд зогсож байтал гэр дотроос нүдний шилтэй мужаан хийдэг нэг залуу гарч ирээд би хөрөөдөөд өгье. Би мужаан хүн гэж хэлсэн. Тэгээд би хөрөөгөө өгчихөөд хөрөөдсөн модоо хурааж байсан чинь гэрээс хамт мужаан хийдэг 3 залуу гарч ирээд чи яахаараа манай найзаар мод хөрөөдүүлдэг юм бэ гэсэн. Тэгээд Хүдэрбаттай хэрэлдээд байхаар нь би дундуур нь ороод уучлаарай танай найз чинь өөрөө хөрөөдөөд өгье гэсэн юм гээд тайлбарлаад зогсож байтал гэрээс ******* гэх хүн гарч ирээд намайг араас боож хойш нь татаад унагасан. Намайг газар унагаж орхичихоод Хүдэрбат руу дайраад газар унагаад ******* гэх залуу дээд талд нь суучихсан хоолойг нь боочихсон байхаар нь би газраас хөрөөдөж тайрсан мод байсныг аваад ******* гэх залуугийн толгойн ар хэсэгт нь нэг удаа цохисон. Тэгсэн ******* гэх залуу толгойгоо дараад газар хэвтчихсэн. Тэгээд *******ыг аваад гэр лүү орсон. Би Хүдэрбатыг мужаан хийдэг залуучуудаас салгаж аваад гэрлүүгээ орцгоосон. Тэгээд маргааш нь манай бригадын дарга бид нарын цалинг өгөөд явуулсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 120-121 хуудас/,

 

Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн №540 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: “...*******ын биед гавал тархины битүү гэмтэл, тархины эд доторх цусан хуралт баруун тал бөмбөлгийн цусархаг няцрал, зүүн талын дагз хэсгийн хатуу хальсан дээрхи цусан хураа, зүүн талын дагз, баруун чамархай, зулай яс, хамар ясны хугаралтай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр буюу хүчтэй цохигдох, унах үед үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар учирсан үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. /1хх-ийн 85 хуудас/,

 

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хохирол төлсөн баримт, гийн 2020 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Өвөрхангай аймгийн прокурорын газарт гаргасан өргөдөл /1хх-ийн 1-2, 241, 242  хуудас/,

 

Шүүгдэгч *******ийн хувийн байдлыг тогтоосон Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн №277 тоот тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэлт бүртгэлийн лавлагаа, Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2001 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 338 дугаартай, 2002 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 409 дугаартай, Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 109 дугаартай, Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 214 дугаартай шийтгэх тогтоолуудын хуулбарууд /1хх-ийн 245-250, 2хх-4-15, 20-21, 23-33 хуудас/,

 

Шүүгдэгч *******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 124 хуудас/ зэрэг болно.

 

Улсын яллагч “Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “Шүүгдэгч ******* нь өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч *******ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

            Шүүгдэгч ******* нь 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт баригдаж буй барилгын хашаанд хохирогч *******ын толгойн тус газар модоор цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан  гэмт хэргийг үйлдсэн  болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

Хохирогч *******ын “... 2019 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 15-16 цагийн орчим Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Онцгой байдлын урд шинээр баригдсан барилгын хашаанд Дархан-Уул аймгийн харьяат *******, *******, бид дөрөв 2 шил 0.5 литрийн Нутгийн буян нэртэй архийг уусан. Архиа ууж дуусаад байрлаж байгаа гэртээ ороход хажуу талын гэрт мужаан хийдэг 4 залуугийн 2 залуу нь архи ууж байсан. 2 залуу нь архи уугаагүй мужааны гэрт *******, хоёр хоорондоо маргалдаад ноцолдоод байхаар би тэр хоёрыг салгах гээд дундуур нь ороод *******ыг тэврээд авсан чинь ******* намайг модоор толгойны орчим 1 удаа цохисон. Тэгээд л ухаан алдсан.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 32-34 хуудас/,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Дарханцэцэгийн ”...******* нь миний төрсөн ах байгаа юм. ******* нь 2019 оны 08 дугаар сард Солонгос улс руу ажил хийхээр явсан. Би энэ хэрэгт хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байна. Хохирлын баримтаар нэхэмжилсэн хохирлоо авбал гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ******* нь 3 жилийн хугацаатай Солонгос улс руу  явсан. ” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 70 хуудас/,

 

Гэрч Ц.ын “...2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр би тай хамт нэг шил 0.75 литрийн архи уугаад ажилчдын гэртээ унтаж байсан. , нар архи уугаагүй эрүүл байсан. Гэрийн ойролцоо мод хөрөөдөөд байгаа чимээ гарахаар нь би сэрээд гарсан. Өрлөгийн бригадын Хүдэрээд хандаж яагаад эр мод хөрөөдүүлээд байна гэж хэлэхэд Хүдэрээ миний урдаас юм яриад байхаар нь хоорондоо маргалдаж Хүдэрээ бид хоёр хоорондоо барилцаж авсан. Тэгээд л бужигнаад эхэлсэн. Согтуу хүмүүс маргалдсан тул яг юу болсныг сайн мэдээгүй. Нэг харахад л ******* нь ухаан алдчихсан байхаар нь бид нар маргалдахаа больсон. *******ын толгойны ард дагз хэсгээс цус гараад байхаар нь өрлөгийн бригадын нэг залуу *******ын цусыг тогтоогоод бид нар гэрт *******ыг өргөж оруулсан. ” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 80-81 хуудас/,

 

Гэрч Э.ы “... 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр  бид хоёр өглөө сэрээд нэг шил 0.75 литрийн архи хувааж уусан. Мужаанаар хамт ажиллаж байсан , нар архи уугаагүй. Гэрийн гадаа хүмүүс маргалдах чимээ гараад байхаар нь гэрээс гараад өрлөгийн бригадын хүмүүсийн нэрийг мэдэхгүй байна. өрлөгийн бригадын хүмүүстэй маргалдаад байхаар нь ыг өмөөрч Хүдэрээ ******* нартай маргалдсан. Нэг харахад ******* ахын толгойны дагз хэсгээс цус гарчихсан хэвтэж байгаа харагдсан. Тэгсэн тэнд байсан хүмүүс маргалдахаа болиод ******* гэх ахын найз нь манай мужааны , нар хамт өргөөд гэрт оруулсан. ” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 82-83 хуудас/,

 

Гэрч ийн “... 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр бид хоёр гэртээ унтаагүй амарч байсан. Манай ажлын Даваадорж, нар архи уучихсан унтаж байсан. Учир нь бид нарын ажлаа дуусчихсан цалингаа авах гээд хүлээж байсан. Өрлөгийн бригадын Хүдэрээ ганцаараа согтуу бид нарын байрлаж байсан гэрт орж ирээд та нар бид нарыг тастагч хулгайлсан гэж гүтгэсэн байна гэж агсам тавиад байхаар нь юм дуугараагүй. Хүдэрээ удаагүй гэрээс гарсны дараа гадаа түлээний мод хөрөөдөөд байгаа чимээ гараад байхаар нь би ганцаараа гарахад ******* согтуу мод хөрөөдөж байхаар нь хөрөөг нь аваад модыг нь хөрөөдөж байхад манай мужаан ажилтан согтуу босож ирээд гэрээс гарч *******тэй юм яриад зогсож байсан. Удалгүй гэнэт ах гэрээс гарч ирээд зодолдоод байна гэсэн. Очоод харахад Хүдэрээтэй , *******, Даваадорж нар хоорондоо барилцаж авахаар нь дундуур нь ороод салгах гэтэл дийлдэхгүй байсан. ******* нь өөрсдийнхөө байрлаж байсан гэрээс гарч ирээд , Хүдэрээ хоёрыг салгах гээд дундуур ортол ******* хөрөөдөж байсан модноос 1 метр урттай нарийн шургаа барьчихсан ирээд ыг цохих гээд далайсан чинь ******* ахын толгойны ард дагз хэсэг рүү нэг удаа цохиулснаас болоод ухаан алдаад унасан. ” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 62-64 хуудас/,

 

Гэрч гийн “... 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 11:00 цагийн орчимд Энхбаяртай гараад барилгынхаа тооцоог тулгах гээд явсан... ******* *******ын толгой руу цохисон гэж тухайн үед ******* надад өөрөө хэлсэн. Би *******ын толгойг хэн цохисон юм бэ гэхэд ******* Дугараа ахаа би цохисон юмаа гэж хэлсэн. Тэрнээс бол би яг нүдээрээ хараагүй. Намайг ирэхэд ******* подволкоороо толгойгоо боогоод баруун талынх нь шанааг дагаад цус гоожиж байсан. Өөр шарх юм харагдаагүй. Толгой нь гэмтсэн байсан. Тухайн үед *******ийн биед ил харагдах шарх сорви байгаагүй. Мөн ******* *******ийг зодсон цохисон юм яриагүй. ” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 53 хуудас/,

 

Гэрч Т.Мөнхжаргалын “... 2018 оны 04 дүгээр сарын 14-ний хавьцаа Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд барилгын ажил хийхээр Дугарсүрэн, *******, *******, Хүдэрбат, Сүхтогоо, Энхбаяр бид нар явсан. Хэрэг болдог өдөр буюу 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 12:00 цагийн орчимд Сүхтогоо бид хоёр манай нэг цэргийн найз Батлут тааралдаад тэрэнтэй цуг гэр лүү нь очсон. Тэгээд тэндээ хоночихоод маргааш нь буюу 2018 оны 05 дугаар сарын 12-ны өглөө очсон чинь зодоон болсон гээд *******ын толгой нь баруун хэсгээрээ хагараад хавдсан байсан. ” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 54 хуудас/,

 

Гэрч Х.ийн “... 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Хүдэрээ, ******* нар нь манай мужаан , нартай маргалдаад байсан. ******* ах тэд нарыг салгах гээд дундуур нь орж яваад унасан. ******* хаанаас мод авсныг мэдэхгүй. 1 метр орчим урттай нарийхан шургааг мод барьж ирээд ыг цохих гэсэн чинь нь бултсан. Тэгсэн чинь дундуур нь ороод салгах гээд явж байсан ******* ахын толгойны ар дагз хэсэг рүү нэг удаа цохьсон чинь ******* ах ухаан алдаад унасан. ” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 59-61 хуудас/,

 

Гэрч Г.Цэрэндуламын “...Манай нөхөр ******* 2018 оны 05 дугаар сарын 12-ын өдөр хамт ажилладаг хүнтэйгээ архи ууж байгаад маргалдаад модоор цохиулсан гээд толгойн баруун дээд талд хатсан цустай шархтай манай ажил дээр ирсэн. ******* гэх залууд модоор цохиулсан гэж надад хэлсэн. ” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 24 хуудас/,

 

Гэрч гийн ”...Би 4 хүүхэд төрүүлж өсгөсөн. ******* нь минь хоёр дахь хүүхэд байгаа юм. Миний хүү ******* нь даруу зан ааштай. Элдэв муу зуршилгүй, намайг асарч халамжилж байгаа хүү минь байгаа юм. ******* 1 хүүхэдтэй. Ач охиныг маань 1 настай байхад ээж нь орхиод явсан. Одоо ач маань 8 настай. ” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 24 хуудас/, Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн №540 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 85 хуудас/, хохирол төлсөн баримт, гийн 2020 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Өвөрхангай аймгийн прокурорын газарт гаргасан өргөдөл /1хх-242/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй болно.

 

Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв  гэж үзэж, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.  

 

Хохирогч *******, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Дарханцэцэг нар нь шүүгдэгч *******өөс гэм хорын хохиролд 1.282.995 төгрөг баримтаар, баримтгүй 800.000 төгрөг нэхэмжилсэн. Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан 1.282.995 төгрөгийн баримт нь нотлох баримтын шаардлага хангасан баримт байна гэж үзсэн.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Дарханцэцэг нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ шүүгдэгч *******өөс хохиролд 600.000 төгрөг авсан. Үлдэгдэл мөнгөө нэхэмжлэх талаар дурдсан байсан бөгөөд шүүхээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч *******өөс 682.995 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Дарханцэцэгт олгуулж, хохирогч ******* хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Дарханцэцэг нар нь цаашид эмчилгээ хийлгэх зардалд нэхэмжилсэн 800.000 төгрөг нь баримтгүй тул хэлэлцэхгүй орхиж, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь хэлэлцэхгүй орхисон хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж  шийдвэрлэсэн.

 

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 34.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 34.15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хохирол нөхөн төлөхтэй холбоотой асуудлаар ажлын 5 хүртэлх хоногийн хугацаагаар завсарлага авч, завсарлага авсан хугацаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Дарханцэцэгт 690.000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь шүүхэд ирүүлсэн ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримт, *******өөс 690.000 төгрөг хүлээн авсан талаар ирүүлсэн мессэжийн мэдээлэл зэрэг баримтаар тогтоогдож байна. 

 

Иймд шүүгдэгч ******* нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Дарханцэцэгт нийт 1.290.000 төгрөг төлсөн, хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд бусдад төлөх төлбөргүй байна гэж шүүх үзлээ.  

 

            Улсын яллагч “Шүүгдэгч *******өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна.” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч  нь “...Шүүгдэгч ******* нь үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа. Гэм буруугаа хүлээж байгаа. Хохирлоо төлж барагдуулсан. ******* нь өндөр настай ээж болон 10 настай охины хамт амьдардаг. Иймд шүүгдэгч *******өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  тухайн торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

 

Шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Торгох ял оногдуулж өгнө үү гэсэн.

 

Шүүхээс шүүгдэгч *******өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.

           

Шүүгдэгч *******өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т  заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, чин санаанаасаа гэмшсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11.000 /арван нэгэн мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 11.000.000 /арван нэгэн сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.

           

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******өд оногдуулсан 11.000 /арван нэгэн мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 11.000.000 /арван нэгэн сая/ төгрөгөөр торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр, шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгч ******* нь 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл 30 хоног цагдан хоригдсон байх тул түүний цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож 450000 төгрөгийг түүнд оногдуулсан 11.000 /арван нэгэн мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 11.000.000 /арван нэгэн сая/ төгрөгөөр торгох ялаас хасч тооцох нь зүйтэй байна.

 

Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газраас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 387300 төгрөгийг нэхэмжилсэн баримт хэрэгт авагдсан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоовол түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг холбогдох баримтыг үндэслэн гаргуулна” гэж хуульчилсан байх тул хэрэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримтаар авагдсан 387300 төгрөгийг шүүгдэгч *******өөс гаргуулж Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газарт олгож,

 

Шүүгдэгч ******* нь 30 хоног цагдан хоригдсон, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь хавтаст хэргийн хүрээнд бусдад төлөх төлбөргүй, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт 1.290.000 төгрөг төлсөн, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь цаашид эмчилгээ хийлгэх зардалд нэхэмжилсэн 800.000 төгрөгөө нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг,

 

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж,

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт *******ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт *******ийг 11.000 /арван нэгэн мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 11.000.000 /арван нэгэн сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******өд оногдуулсан 11.000 /арван нэгэн мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 11.000.000 /арван нэгэн сая/ төгрөгөөр торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн цагдан хоригдсон 30 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож 450.000 төгрөгийг түүний эдлэх  ялаас хассугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдсугай.

 

6. Шүүгдэгч ******* нь хавтаст хэргийн хүрээнд бусдад төлөх төлбөргүй, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт 1.290.000 төгрөг төлсөн, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь цаашид эмчилгээ хийлгэх зардалд нэхэмжилсэн 800.000 төгрөгөө нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай. 

 

7. Шүүгдэгч ******* нь 30 хоног цагдан хоригдсон, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримтаар авагдсан 387.300 төгрөгийг шүүгдэгч *******өөс гаргуулж Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газарт олгосугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч,  тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.