Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/151

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өлзийдэмбэрэл,

Улсын яллагч Ц.Цэрэнбалжир,

Шүүгдэгч М.*******ы өмгөөлөгч Н.Санчиндорж,

Шүүгдэгч Ж.*******ын өмгөөлөгч Г.Наранбаатар,

Шүүгдэгч М.*******, Ж.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэнбалжирын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******гийн *******, *******ын ******* нарт холбогдох эрүүгийн 1907002720027 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 20-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* өдөр ******* төрсөн, 35 настай, эрэгтэй, яс үндэс Халх, дээд боловсролтой, багш дасгалжуулагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ******* тоотод ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт оршин суух,

Урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2013.01.14-ний өдрийн 37 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж 3 жилийн хорих ялыг өршөөн хасаж 6 сарын хугацаагаар жирийн дэглэмтэй хорих ангид хорих ялаар шийтгэгдсэн.

овгийн овогтой ******* /РД:*******/,

 

Монгол улсын иргэн, ******* өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, яс үндэс Халх бүрэн дунд боловсролтой, жолооч, ахлах ахлагч, ам бүл 2, ээжийн хамт Нийслэлийн тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,          

овгийн ын ******* /РД:/

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч овогтой ******* нь 2019 оны 06 дугаар сарын 14-ний шөнө 01 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн ны нутаг дэвсгэрт байрлах ны гадаа Ж.*******тай маргалдан улмаар нүүр болон толгойн тус газар луу нь гараараа цохиж, зүүн хөмсөг рүү чулуугаар тус тус цохиж биед нь зүүн хөмсгөнд шарх, зүүн нүдний салст, дээд доод зовхинд цус хуралт, хүзүү, зүүн өвдгөнд зулгаралт, зүүн хөмсгөнд цусан хураа, нүүрэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

овогтой ******* нь 2019 оны 06 дугаар сарын 14-ний шөнө 01 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн ны нутаг дэвсгэрт байрлах ны гадаа М.*******тай маргалдан улмаар нүүр хэсэгт нь гараараа цохих, өмсөж явсан цамцаараа хоолойг нь боох зэргээр биед нь хамрын нуруу, хүзүү, баруун, зүүн өвдөг, баруун шуу, баруун сарвуунд зулгаралт, баруун доод зовхи, зүүн бугалга, зүүн шуунд цус хуралт учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч  М.*******ы  2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр шүүхийн  хэлэлцүүлэгт өгсөн: “...Найзуудтайгаа хэдэн шил архи хувааж уучхаад гэртээ ирсэн. Би засаг даргын тамгын газрын урд машинтайгаа байж байтал ард талаас цагаан өнгийн машин дотроос ******* сигналдаад орилоод байсан. Би машинаасаа бууж *******тай уулзаж байгаад гэр лүүгээ явах гэтэл араас ирээд намайг боож унагаасан. Би боолтын арай гэж тавиулсан. Би *******т чи одоо гай болохоо боль гэж хэлээд цааш явтал миний ардаас ирж боож унгаагаад, өшиглөсөн. Тэр үед миний ухаан балартсан. Бид хоёрыг ноцолдож байх үед хүрч ирээд миний толгой руу нэг хатуу зүйлээр цохисон.Тэгээд би хөлдөж чадахгүй байж байтал манай эхнэр, хамт ээж хоёр гарч ирээд бид нарыг салгаж гэж оролдсон. ******* манай эхнэрийг түлхэж унагаасан. Тэр үед нь манай хадам ирээд цагдаа дуудсан.” гэв.

Шүүгдэгч  Ж.*******ын 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр  шүүхийн  хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 15-ний өдөр найз нартайгаа пиво ууссан. Найз руугаа залгаад намайг ирээд аваач гэж дуудсан. Тэгээд тамгын газрын гадаа хүлээж байтал М.******* гэх залуу гарч ирснээ намайг үг хэлэх боломжгүй шууд хавирч унгаагаад, миний дээр гарч суугаад нүүрэн тус газар луу цохиж эхэлсэн. Би босох гэж хичээсэн боловч чадаагүй. Тэгтэл Ц. хүрч ирсэн. ******* хүүхдийг цохиод авсан. Тэр үед ах *******д чи яагаад хүүхэд цохиж байгаа юм бэ гэж хэлээд хоорондоо маргалдсан. Би газраас босож ирээд сууж байгаад ах ******* хоёрыг салгах гээд гарснаас татсан. ******* эргэж харсан аа миний нүүрэн тус газарт цохиод авсан. Би чи яагаад намайг цохиж байгаа юм бэ гэхэд хараалын үгс хэлж доромжлоод байсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирээд хэлтэс рүү бүгдийн аваад явсан. Хэлтэс дээр байхдаа ******* нь жижиг биетэй залуу нь их зэвүүн пизда намайг чулуугаар цохисон гэж хэлсэн.” гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч Ж.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ 2019.06.13-ны орой 20 цагийн орчимд танил ахтай уулзаж тамгын газрын урд талын 38-р байранд гэрт нь орж 2-уулаа том пиво ууцгаасан. Шөнө 01 цаг өнгөрч байхад ах намайг гаргаж өгөөд 37-р байрны орчим үлдсэн. Би харихаар 37-р байрны урд замын уулзвар хавьд алхаж явахад цагаан өнгийн приус-20 машинаас биерхүү бүдүүн залуу бууж ирээд хар ал минь зайлаарай гээд түлхэхээр нь чи юу гээд байгаа гэхэд миний Фудволканаас барьж татаж хавирч унагаад дээрээс толгой, нүүрэн  тус газарт нэлээд хэдэн удаа цохиход ахын хүүхэд 7 настай хүү ирж болиулах гэтэл түлхсэн. Тэр үед цаанаас нь ах ирээд чи яахаараа хүүхэд зоддог юм гээд хэрүүл маргаан болж тэр биерхүү залуу миний дээрээс нь босож ахыг багалзуурдаж хоолойг нь бооход нь би салгах гээд араас нь цээжээр нь татаж салахгүй болохоор нь би урагдсан фудволкаараа хүзүүг нь ороогоод татсан. Тэгэхэд ах уг залууг чулуугаар нүүрэнд нь цохиж нүүр хамраас нь цус гарсан. Дараа нь  биерхүү залуу ахын чулууг булааж аваад эргэж хараад миний зүүн хөмсөгний тус газарт цохисон” гэх мэдүүлэг,

/1 дүгээр хх-ийн 18-19 дүгээр тал/,

 

2. Хохирогч М.******* мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн: “...2019 оны 06-р сарын 13-ны өдрийн 23 цаг өнгөрч байхад үсчин тай уулзаад 1-р хорооны дугуй засварын орчим би д баярласан сэтгэлээ илэрхийлээд нэг шил эдэн нэртэй 0.75 литрийн архи аваад гийн машинд уусан. гийн машиныг дүү гэх танихгүй залуу унаад явж байсан. юм ярьж сууж байж байгаад 01 цаг өнгөрч байхад харихаар болоод үүдэнд хүргүүлээд машинаас буусан. Гэрлүүгээ харих гээд алхаж явах үед араас нэг залуу цамцаараа намайг боосон. Боолт нь орсон би ноцолдож байгаад салаад ******* гэх цагдаа залууд болио гай болно гэж хэлчхээд цаашаагаа гэрлүүгээ алхсан. Араас миний бөгсрүү ******* өшиглөхөөр нь яаж байна гээд эргэж хараад би ******* цагдаа байна гэдгийг нь таньсан. Цагдаа байна гэдгийг нь мэдээд хөдлөөгүй намайг ******* заамдаад авахаар нь зөрүүлээд заамдсан. Хамт явж байсан залуу нь миний толгой руу чулуугаар цохисон. Би цохисноос нь болоод газар унасан. Толгой хагарч цус гарсан. Босох үед ******* миний нүүр лүү нэг зүйлээр цохисон. Би манараад унасан. Хамрын нуруун дээр язарч цус гараад байсан. Босоод тэр хоёр залуутай хамт явсан эмэгтэйд хандаж энэ хоёр хүн чинь намайг зодоод байна цагдаа дуудаач гахад тэр эмэгтэй яваад өгсөн. Тэр хоёр залуу над руу цохиж зодоод байсан. *******тай ноцолдож байх үедээ санамсаргүй хөмсгөн дээр нь цохисон байж магадгүй ээ. Тэр үед үнэхээр хэцүү байсан ухаан балартаад байсан. Орилолдох чимээгээр эхнэр гарч ирсэн. Эхнэрт цагдаа дууд гэж хэлэхэд эхнэр дуудлага өгсөн. Тэр үеэс ******* болон хамт явсан залуу нь зүгээр болоод зогссон. Миний хүзүү улайсан. Хоёр гарын шуу тохой хэсгээр зулгарсан. Зүүн гарын бугалган дээр хөхөрч зулгарсан. Хоёр өвдөг унах үед зулгарч гэмтсэн байсан. Эхнэр орилоод байхаар нь би гэр лүүгээ орсон. Араас удалгүй хоёр цагдаа орж ирээд та дуудлага өгсөн байна цагдаагийн хэлтэс дээр очиж мэдүүлэг өг гэж хэлэхээр нь хамт дүүргийн цагдаа дээр ирсэн. Цагдаагийн хэлтэс дээр ирээд болсон явдлыг тайлбарлаад байж байхад араас ******* гэх залуу өрөөнд орж ирээд чи явах газраа хүртэл яваарай чамайг хаа хүрэхийг чинь харна гэж хэлсэн. Бид хоёрыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгаж багажаар үлээлгэсэн. Минийх 1 бүхэл 58 хувьтай, *******ынх 1 бүхэл 26 хувьтай гарсан. Тухайн үед миний бие их өвдөж байсан. Дүүргийн эмнэлэг дээр очиж хамар болон толгойндоо оёдол тавиулсан. *******тай хамт явсан залуугийнх нь хүү гэмээр 10 орчим насны хүүхэд нь хүртэл намайг юмаар ороолгоод байсан.  Чи холд гэж хэлээд холдуулсан. Тэр хоёр залуутай зэрэг зууралдаж байхад намайг ороолгоод байсан. ...Би гомдолгүй. *******тай уулзаж эв зүйгээ олсон.” гэх мэдүүлэг,

/1 дүгээр 22-24, 27 дугаар тал/,

 

3.Мөрдөн байцаалтад яллагдагчаар М.*******ы өгсөн:....2019 оны 06 дугаар сарын 13-аас 14-нд шилжих шөнө гэртээ орох үед цагдаа ******* араас ирж миний хоолойг боосон тэгэхээр нь эхлээд мултлаад харсан чинь цагдаа ******* байсан тийм болохоор би гай болно гэж хэлээд эргээд орц руугаа явсан дахиад араас юмаар хоолой боогоод би тавиулах гээд манараад ноцолдсон тэр хооронд чулуугаар толгой руу цохиж гэмтэл учруулсан би намхан хашаанаас бариад тонгойгоод зогсож байхад ******* миний хамар орчимд хөлөөрөө өшиглөсөн, би сөхрөөд унасан байхад миний зүүн гарын бугалга орчим өшиглөсөн. Тэр хооронд олон удаа л намайг цохиод байх шиг байсан. Дээрх гэмтлийг надад ******* учруулсан. Ер нь бол ******* боож унагаах үед тавиулах гээд ноцолдоод цемент дээр унасан. Өвдөг тохой, гарт зулгаралтууд үүссэн байсан энэ гэмтлүүд бол унаж ноцолдож байх үед үүссэн байх гэж бодоод байна..” гэх мэдүүлэг,

                 /2 дугаар хх-ийн 101-102 дугаар тал/

 

4.Мөрдөн байцаалтад яллагдагчаар Ж.*******ын өгсөн: “....******* миний дээр гарчихсан би дэлхий аварга, аймгийн арслан хүн чамайг алчхаж чадна шүү пизда минь гээд хоёр гараараа ээлжлээд миний нүүр хэсэгт цохиод байсан. Би доороос нь мултрах гээд газарт жийгээд зүтгэсэн боловч чадаагүй тэр үед ахын хүүхэд ахыг битгий зодоод бай гээд *******д хэлэхэд чи муу пизда минь зайлаач гээд хүүхдийг нь түлхээд унагаачихсан, уйлаад байж байтал аав нь гүйж ирээд чи яагаад хүүхэд зодоод байгаа юм босооч гээд татсан чинь ******* багалзуурдаж унагаад над дээрээс өндийгөөд мөлхөөд ах руу явсан, би нүүрээ дарж байтал аавыг аллаа гэхээр нь би нүүрээ дараад харсан чинь ах *******ы доор орчихсон сарвалзаад хоолой нь боогдчихсон байсан тэгэхээр нь би ахыг боож байсан гараас нь татсан чинь дийлэхгүй байсан тэгэхээр нь би суганы доогуур нь гараа оруулаад -өгөө гартайгаа холбож бариад хойш нь татсан ахын дээрээс өндийхдөө ахын баруун гараас гараараа чулууг нь мулталж аваад эргэж хараад чиний зүүн нүдэн дээр нэг удаа цохисон, би манараад доош тонгойгоод ёо юугаар цохчихвоо гээд өндийгөөд ирсэн чинь хохино муу пизда минь гэсэн, энэ үед эхнэр нь гарч ирээд *******ыг аваад орсон...” гэх мэдүүлэг

           /2 дугаар хх-ийн 97-98 дугаар тал/,

 

5.Гэрч М. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*******ыг байрны урд захиргааны хажууд гаргаж өгчхөөд би хойшоогоо буцаж байрны хажууд ирэхэд манай хүү ааваа ахыг хүн зодоод байна гэж хэлэхээр нь очиход *******ыг нэг биерхүү том залуу доороо хийж дээр нь суучихсан 2 гараараа ээлжлээд зодож байхаар нь би боль гэхэд болихгүй манай хүүхэд ахыг битгий зодоод бай л даа гээд нарийхан богино бургасаар нуруу хавьд нь цохиход эргэж хараад хүүхдийг түлхчихсэн. Тэгэхээр нь би чи одоо хүүхэдтэй яаж харьцаад байгаа юм гээд гийн дээрээс салгах гээд татахад би дэлхийн аварга хүн, та нар яахын гээд намайг хүзүүнээс барьж аваад багалзуурдаж газар унагаад дарчихсан. Тэр хооронд босож ирээд араас нь татаад байх шиг байсан. Тэгж арай гэж салгахад уг залуу дахин *******тай зууралдаж зодолдоод байсан. Тухайн үед болсон асуудлыг сайн мэдэхгүй байгаа...” гэх мэдүүлэг

/1 дүгээр хх-н 33-34 дүгээр тал/,

 

6.Гэрч Б. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*******ыг буулгаад гар бариад салах гэж байтал миний машины ард нэг жижиг тэрэг ирж зогсоод сигналаа дараад жолооч нь наад машинаа зайлуулаач гээд орилоод байсан. ******* “одоохон хөдлөхийн хооронд сүртэй юм” гэж хэлчхээд байрныхаа орц руу алхаад явж байтал нөгөө авто машины жолооч бууж ирээд *******ы хойноос очоод үгийн зөрөөгүй өмсөж явсан футболкоо тайлаад хүзүүгээр нь ороож боогоод газар унагаачихаар нь би хойноос нь очоод тэр хоёрыг зууралдаж байхад дундуур нь орж салгасан. Тэгтэл нөгөө залуутай хамт явсан арай настайвтар ах ирээд газраас чулуу аваад *******ы толгой руу цохисон. Тэгэхээр нь би тэр ахын гараас нь чулууг нь булааж аваад хаясан. ******* нь чулуугаар цохиулчхаад манараад юу ч хийж чадахаа больсон. *******ы толгой хагарч цус гарч байсан.” гэх мэдүүлэг

             /1 дүгээр хх-н 36-37 дугаар тал/,

 

      7.Гэрч Ч. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Шөнө гэртээ унтаж байтал байрны гадаа хүмүүс муудалцаад орилж чарлаад сэрсэн. Тэгээд болкон дээрээ гараад хартал *******, , цагдаад ажилладаг ******* нар согтуу хоорондоо маргалдаад зууралдаж зодолдож байсан. Хажууд нь нэг жоохон хүү болиоч ээ, ахаа босооч ээ гээд орилоод байсан. Намайг харахад *******, хоёр газар уначихсан хоорондоо зууралдаад байсан. бас хажууд нь зуураад байх шиг байсан. Энэ үед нэг зүйл байрны зогсоол дээр байсан машины доогуур хатуу зүйл шидтэл түс хийх чимээ гарсан. Миний харснаар газар уначихсан дээр нь ******* гараад суучихсан зуураад, нэг гараараа г татаад зуурчихсан байх шиг байсан...” гэх мэдүүлэг

          /1 дүгээр хх-н 40-41 дүгээр тал /

 

       8.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 08 шэ/326 дугаартай

“ 1. М.*******ы биед толгойн хуйх, хамрын нуруу, хүзүү, баруун зүүн өвдөг, баруун шуу, баруун сарвуунд зулгаралт, баруун доод зовхи, зүүн бугалга, зүүн шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт

 /1 дүгээр хх-н 58 дугаар тал/,

 

9.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 08 шэ/327 дугаартай

              “1. Ж.*******ын биед зүүн хөмсгөнд шарх, зүүн нүдний салст, дээд доод зовхинд цус хуралт, хүзүү, зүүн өвдгөнд зулгаралт, зүүн хөмсгөнд цусан хураа, нүүрэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.  Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох хурмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3.Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт

/1 дүгээр хх-н 59 дүгээр тал/

 

    10.Шинжээч С.Төгсбуяны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр *******ыг өөрийн биеэр үзэхэд 5*3 см зузаан хүрэн өнгийн тав тогтсон зулгаралт байсан байх бөгөөд дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй, хүзүүний ар хэсэгт хөндлөн байрлалтай 14 см зураасан хэлбэрийн зулгаралт байх 5а дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй, баруун зовхины 2*1 см хэмжээтэй бүдэг хөх өнгийн цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. *******ы биед үүссэн хамрын нуруу, хүзүүний ард хөндлөн байрлалтай зураасан хэлбэрийн зулгаралт, баруун зовхинд цус хуралт гэмтлүүд нь нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэх мэдүүлэг,

             /1 дүгээр хх-н 160 дугаар тал/,

 

             11.Шинжээч Ө.Сарангэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Үзүүлэгч М.*******ы биед учирсан гэмтлүүд нь дан дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтлүүд нь бүгд нийлж байж гэмтлийн зэрэгт хамаарна. *******ы биед учирсан гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хамрын нуруу хүзүү, баруун өвдөг, баруун шуу, баруун сарвуунд зулгаралт гэмтлүүд нь үрэгдэх хирэгдэх зэргээс үүснэ. Харин баруун доод зовхи, зүүн бугалга, зүүн шуунд цус хуралт гэмтлүүд нь цохилтоос үүснэ. Хамрын нуруу, хүзүү, баруун, зүүн өвдөг, баруун шуу, баруун сарвуунд зулгаралт баруун доод зовхины цус хуралт, зүүн шууны цус хуралт нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дан дангаараа бол хамаарахгүй гэх мэдүүлэг,

             /2 дугаар хх-н 85-86 дугаар тал/

 

12. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Ө.Сарангэрэл, Ж.Ганцэцэг, Ч.Эрдэмболор нарын бүрэлдэхүүнтэй Хэргийн материалаар хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний  2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 674 дугаар

“ 1. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн №08 шэ/326 дугаартай дүгнэлтэд дурдсан толгойн хуйханд зулгаралт гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэгт тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн №08 шэ/326 дугаартай дүгнэлтэд дурдсан хамрын нуруу, хүзүү, баруун, зүүн өвдөг, баруун шуу, баруун сарвуунд зулгаралт, баруун доод зовхины цус хуралт, зүүн бугалга, шууны цус хуралт зэрэг гэмтлүүд нь дан дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.”гэх дүгнэлт

  /2 дугаар хх-ийн 35-37 дугаар тал/,

 

13.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Ө.Сарангэрэл, Ж.Ганцэцэг, Ч.Эрдэмболор нарын бүрэлдэхүүний  2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1175  дугаар

“ 1.М. *******ы биед 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №674 дугаартай дүгнэлтэд дурдсан” хамрын нуруу, хүзүү, баруун зүүн өвдөг, баруун шуу, баруун сарвуунд зулгаралт, баруун доод зовхины цус хуралт, зүүн бугалга, зүүн шууны цус хуралт зэрэг гэмтлүүд нь бүгд нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. “ гэх шинжээчийн дүгнэлт

 /2 дугаар хх-ийн 149-151 дүгээр тал/,

 

             14. Ж.*******ын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,

                 /1 дүгээр хх-ийн 99 дүгээр тал/

15.М.*******ы  Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,

                 /1 дүгээр хх-ийн 97 дугаар тал/

 

             16. Ж.*******ын хувийн байдлыг тогтоосон баримтууд /1 дүгээр хх-ийн 71-96, 100-104  дугаар тал/, М.*******ы хувийн байдлыг тогтоосон баримтууд /1 дүгээр хх-ийн 105-107 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

2020 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн шүүх хуралдаанд гэм буруугийн талаар гаргасан дүгнэлт тайлбар

 

Улсын яллагч Ч.Пүрэвсүрэн /томилолтоор/ 2020 оны 10 сарын 29-ны өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт: Налайх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Пүрэвсүрэн  би Монгол Улсын прокурорын тухай хуулийн 17.19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн М.*******, Ж.*******т холбогдох 1907002720027 дугаартай эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцон дараах дүгнэлт гаргаж байна. Шүүгдэгч М.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 06 дугаар сарын 14-ний шөнө 01 цагийн орчимд Налайх дүүргийн ны нутаг дэвсгэрт байрлах ны гадаа Ж.*******тай маргалдан улмаар нүүр болон толгойн тус газарлуу нь гараараа цохиж, зүүн хөмсөг рүү нь чулуугаар тус тус цохиж биед нь зүүн хөмсгөнд шарх, зүүн нүдний салст, дээд доод зовхинд цус хуралт, хүзүү, зүүн өвдгөнд зулгаралт, зүүн хөмсгөнд цусан хураа, нүүрэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, Шүүгдэгч овогтой ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 06 дугаар сарын 14-ний шөнө 01 цагийн орчимд Налайх дүүргийн ны нутаг дэвсгэрт байрлах ны гадаа М.*******тай маргалдан улмаар нүүр хэсэгт нь гараараа цохих, өмсөж явсан цамцаараа хоолойг нь боох зэргээр биед нь хамрын нуруу, хүзүү, баруун, зүүн өвдөг, баруун шуу, баруун сарвуунд зулгаралт, баруун доод зовхи, зүүн бугалга, зүүн шуунд цус хуралт учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хээгт үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч М.*******, Ж.******* нарыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна.” гэх дүгнэлт

Шүүгдэгчийн өмгөөлөгч Наранбаатар 2020 оны 10 дугаар сарын 29-ны өдрө шүүхийн хэлэлцүүлэгт:Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Ж.*******ын хууль ёсны эрх ашгийн хамгаалан түүнд оногдуулсан гэмт хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй тул зүйлчлэлийн асуудал дээр маргалдаж шүүх хуралдаанд оролцож байна. Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Ж.*******ыг шүүгдэгч М.*******ы биед шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан гэмтлүүдийг учруулсан гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж яллагдагчаар татсан. Хэрэг шалгагдаж эхлээд нэлээн удаан хугацаа өнгөрсөн ба нь хугацаанд олон удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан ба сүүлийн шинжээчийн дүгнэлт дээр “баруун зүүн өвдөг, хүзүү, баруун шуу, сарвуунд зулгаралт, бугалга шуунд” цус хуралт бүхий гэмтлүүд учруулсан гэх дүгнэлтийг өмгөөлөгч миний зүгээс болон миний үйлчлүүлэгчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрэг маргаан  эхлээд дуусах хүртэл ээ зөвхөн ******* болон ******* нарын хооронд болоод өнгөрсөн зүйл байхгүй. Энэ дунд гэх хүн бас байгаа. ******* шүүхийн хэлэлцүүлэгт той маргалдсан ба унах болон татах үед зарим гэмтлүүд үүсэн гэдэг талаар хэлсэн. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмтэл нь гэмтлийн зэргийн “хөнгөн зэрэгт хамаарна” гэж заасан байдаг. Шүүгдэгч М.******* нь шүүгдэгч  Ж.*******тай маргалдаж зодолдсон улмаас эдгээр гэмтлүүд үүсэн гэж өмгөөлөгч би үзэхгүй байна. мэдүүлэг өгөхдөө болон *******ын мэдүүлгүүд дээр хүртэл дурдагдсан. Хэрэг нь мэдүүлгийн хүрээнд шийдэгдэхээс бус хавтаст хэрэгт *******д учирсан бүх гэмтлийн ******* учруулсан гэх бичгийн нотлох баримт байхгүй байна. *******д учирсан гэмтлүүдийг өөр хүн учруулсан байх магадлалтай. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “биеийн гадаргуун 1 хувтай” тэнцэх хэмжээний хөхрөлт, няцралт үүсэн байгаа тохиолдолд гэмтлийн зэрэг тогтоох боломжтой байдаг. Иймд шүүгдэгч Ж.*******ын эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх боломжтой гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь өөрөө “хөнгөн гэмтэл” заавал гарсан байхыг шаарддаг. Хэрэг гарсан процессыг ажиглаад үзэхэд хэрэг гарах үед 3 хүний хооронд хэрүүл маргаан зодоон гарсан тул *******ы биед учирсан бүх гэмтлийг ******* учруулсан гэж үзэх боломжгүй. Шүүх энэ нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүгдэгч Ж.*******ын эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх боломжтой гэж миний зүгээс үзэж байна.” гэх,  

Шүүгдэгчийн өмгөөлөгч Санчиндорж 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт:Миний зүгээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалгах саналтай шүүх хуралдаанд оролцож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.2 дэх хэсэгт заасан “нотолбол зохих” байдал буюу гэмт хэргийн хэн үйлдсэн бэ гэдэг нь тодорхой бус байна. ******* хоёр нэг цаг хугацаанд нэг субъектэд халдаж *******д “хөнгөн” зэргийн гэмтлийг учруулсан. Энэ үйлдэл нь өөрөө Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэрэгт хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ”, мөн “Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно” энэ хуулийн заалтыг харахад ******* хоёр нь үйлдлээрээ нэгдэн *******ы биед гэмтэл учруулан гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэж болохоор байна. ******* хоёрын үйлдэл нь өөрөө *******ы биед хөнгөн гэмтэл учруулсан талаар шинжээчийн дүгнэлт гарсан. Шинээр гарсан шинжээчийн дүгнэлт дээр гийн үйлдэл биш *******ын үйлдлэлийн талаар дурдсан. гийн толгой руу цохисон талаар дүгнэлт гараагүй. ******* нарыг бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн яллагдагчаар г яллагдагчаар татах хэрэгтэй гэхдээ нь үйл явцыг шүүх хэргийг шалгаж байх үед нөхөн гүйцэтгэх боломжгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусах боломжтой байсан. Гэтэл Их хурлаас Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж дагаж мөрдөх журмын тухай хуулийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан. Энэ хууль нь 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн. Хэрэг гараад яллагдагчаар татах хугацаа “нэг” жил өнгөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа дуусан. Нэг жилийн дотор яллагдагчаар татсан бол хөөн хэлэлцэх хугацаанд хамаарахгүй байхаар зааж өгсөн. Дагаж мөрдөх журмын тухай хууль нь хүний эрхийг зөрчсөн талаарх гомдол “Монгол улсын Үндсэн хуулийн цэц дээр маргааны асуудал талаарх Цэцийн гишүүний 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 69 дугаартай тогтоол” гарсан. Хэрэгт хэрэглэгдэх Эрүүгийн хуулийн тодорхой нэг заалт буюу “Хөөн хэлэлцэх хугацааны” асуудлаар цэц дээр маргаан үүсэн. Энэ тохиолдол нь өөрөө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь “.тухайн эрүүгийн хэрэгт хэрэглэх хуулийн заалт Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн талаархи гомдлыг Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэн хянан шийдвэрлэж байгаа бол” гэх заалтын хангаж байна. Ийм хэргийг хөөн хэлэлцэх хугацааны асуудал шийдвэрлэгдэж дуустал түдгэлзүүлж өгнө үү гэсэн саналтай байна. Мөн г яллагдагчаар татан гэмт хэргийн зүйлчлэлийг өөрчилсөний дараа хэргийг шийдвэрлэх нь зөв  гэж миний зүгээс үзэж байна.” гэх тайлбарыг гаргав.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, холбогдсон М.*******, Ж.******* нар хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч М.******* нь 2019 оны 06 дугаар сарын 14-ний шөнө 01 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн ны нутаг дэвсгэрт байрлах ны гадаа Ж.*******тай маргалдан улмаар нүүр болон толгойн тус газар луу нь гараараа цохиж, зүүн хөмсөг рүү чулуугаар тус тус цохиж биед нь зүүн хөмсгөнд шарх, зүүн нүдний салст, дээд доод зовхинд цус хуралт, хүзүү, зүүн өвдгөнд зулгаралт, зүүн хөмсгөнд цусан хураа, нүүрэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол,

Шүүгдэгч Ж.******* нь 2019 оны 06 дугаар сарын 14-ний шөнө 01 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн ны нутаг дэвсгэрт байрлах ны гадаа М.*******тай маргалдан улмаар нүүр хэсэгт нь гараараа цохих, өмсөж явсан цамцаараа хоолойг нь боох зэргээр биед нь хамрын нуруу, хүзүү, баруун, зүүн өвдөг, баруун шуу, баруун сарвуунд зулгаралт, баруун доод зовхи, зүүн бугалга, зүүн шуунд цус хуралт учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан болох нь:

Шүүгдэгч  М.*******ы “...Би машинаасаа бууж *******тай уулзаж байгаад гэр лүүгээ явах гэтэл араад ирээд намайг боож унагаасан. Би боолтын арай гэж тавиулсан. Би *******т чи одоо гай болохоо боль гэж хэлээд цааш явтал миний ардаас ирж боож унагаагаад, өшиглөсөн. Тэр үед миний ухаан балартсан. Бид хоёрыг ноцолдож байх үед хүрч ирээд миний толгой руу нэг хатуу зүйлээр цохисон.Тэгээд би хөлдөж чадахгүй байж байтал манай эхнэр, хамт ээж хоёр гарч ирээд бид нарыг салгах гэж оролдсон. ******* манай эхнэрийг түлхэж унагаасан. Тэр үед нь манай хадам ирээд цагдаа дуудсан.” гэв.

Хохирогч Ж.*******ын: “ 2019.06.13-ны орой 20 цагийн орчимд ...биерхүү бүдүүн залуу бууж ирээд хар ал минь зайлаарай гээд түлхэхээр нь чи юу гээд байгаа гэхэд миний Фудволканаас барьж татаж хавирч унагаад дээрээс толгой, нүүрэн  тус газарт нэлээд хэдэн удаа цохиход ахын хүүхэд 7 настай хүү ирж болиулах гэтэл түлхсэн. ...Дараа нь  биерхүү залуу ахын чулууг булааж аваад эргэж хараад миний зүүн хөмсөгний тус газарт цохисон” гэх /1 дүгээр хх-ийн 18-19 дүгээр тал/,

Хохирогч М.*******ы: “... Гэрлүүгээ харих гээд алхаж явах үед араас нэг залуу цамцаараа намайг боосон. Боолт нь орсон би ноцолдож байгаад салаад ******* гэх цагдаа залууд болио гай болно гэж хэлчхээд цаашаагаа гэрлүүгээ алхсан. Араас миний бөгсрүү ******* өшиглөхөөр нь яаж байна гээд эргэж хараад би ******* цагдаа байна гэдгийг нь таньсан. Цагдаа байна гэдгийг нь мэдээд хөдлөөгүй намайг ******* заамдаад авахаар нь зөрүүлээд заамдсан. Хамт явж байсан залуу нь миний толгой руу чулуугаар цохисон. Би цохисноос нь болоод газар унасан. Толгой хагарч цус гарсан. Босох үед ******* миний нүүр лүү нэг зүйлээр цохисон. Би манараад унасан. Хамрын нуруун дээр язарч цус гараад байсан. ...*******тай ноцолдож байх үедээ санамсаргүй хөмсгөн дээр нь цохисон байж магадгүй ээ. Тэр үед үнэхээр хэцүү байсан ухаан балартаад байсан...” гэх / 1дүгээр хх-ийн 24-25, 27 дугаар тал,

Мөрдөн байцаалтад яллагдагчаар М.*******ы:....2019 оны 06 дугаар сарын 13-аас 14-нд шилжих шөнө гэртээ орох үед цагдаа ******* араас ирж миний хоолойг боосон тэгэхээр нь эхлээд мултлаад харсан чинь цагдаа ******* байсан тийм болохоор би гай болно гэж хэлээд эргээд орц руугаа явсан дахиад араас юмаар хоолой боогоод би тавиулах гээд манараад ноцолдсон тэр хооронд чулуугаар толгой руу цохиж гэмтэл учруулсан би намхан хашаанаас бариад тонгойгоод зогсож байхад ******* миний хамар орчимд хөлөөрөө өшиглөсөн, би сөхрөөд унасан байхад миний зүүн гарын бугалга орчим өшиглөсөн. Тэр хооронд олон удаа л намайг цохиод байх шиг байсан. Дээрх гэмтлийг надад ******* учруулсан. Ер нь бол ******* боож унагаах үед тавиулах гээд ноцолдоод цемент дээр унасан. Өвдөг тохой, гарт зулгаралтууд үүссэн байсан энэ гэмтлүүд бол унаж ноцолдож байх үед үүссэн байх гэж бодоод байна..” гэх /2 дугаар хх-ийн 101-102 дугаар тал/,

Мөрдөн байцаалтад яллагдагчаар Ж.*******ын өгсөн:....******* миний дээр гарчихсан би дэлхий аварга, аймгийн арслан хүн чамайг алчхаж чадна шүү пизда минь гээд хоёр гараараа ээлжлээд миний нүүр хэсэгт цохиод байсан. ... ах *******ы доор орчихсон сарвалзаад хоолой нь боогдчихсон байсан...” гэх /2 дугаар хх-ийн 97-98 дугаар тал/,

Гэрч М.: “...*******ыг байрны урд захиргааны хажууд гаргаж өгчхөөд би хойшоогоо буцаж байрны хажууд ирэхэд манай хүү ааваа ахыг хүн зодоод байна гэж хэлэхээр нь очиход *******ыг нэг биерхүү том залуу доороо хийж дээр нь суучихсан 2 гараараа ээлжлээд зодож байхаар нь би боль гэхэд болихгүй манай хүүхэд ахыг битгий зодоод бай л даа гээд нарийхан богино бургасаар нуруу хавьд нь цохиход эргэж хараад хүүхдийг түлхчихсэн. Тэгэхээр нь би чи одоо хүүхэдтэй яаж харьцаад байгаа юм гээд гийн дээрээс салгах гээд татахад би дэлхийн аварга хүн, та нар яахын гээд намайг хүзүүнээс барьж аваад багалзуурдаж газар унагаад дарчихсан. Тэр хооронд босож ирээд араас нь татаад байх шиг байсан. Тэгж арай гэж салгахад уг залуу дахин *******тай зууралдаж зодолдоод байсан. Тухайн үед болсон асуудлыг сайн мэдэхгүй байгаа...” гэх /1 дүгээр хх-ийн 33-34 дүгээр тал/,

   Гэрч Б.: “...нөгөө авто машины жолооч бууж ирээд *******ы хойноос очоод үгийн зөрөөгүй өмсөж явсан футболкоо тайлаад хүзүүгээр нь ороож боогоод газар унагаачихаар нь би хойноос нь очоод тэр хоёрыг зууралдаж байхад дундуур нь орж салгасан. Тэгтэл нөгөө залуутай хамт явсан арай настайвтар ах ирээд газраас чулуу аваад *******ы толгой руу цохисон. Тэгэхээр нь би тэр ахын гараас нь чулууг нь булааж аваад хаясан. ******* нь чулуугаар цохиулчхаад манараад юу ч хийж чадахаа больсон. *******ы толгой хагарч цус гарч байсан.” гэх/ 1дүгээр хх-ийн 36-37 дугаар тал/,

             Гэрч Ч.: “...Шөнө гэртээ унтаж байтал байрны гадаа хүмүүс муудалцаад орилж чарлаад сэрсэн. Тэгээд болкон дээрээ гараад хартал *******, , цагдаад ажилладаг ******* нар согтуу хоорондоо маргалдаад зууралдаж зодолдож байсан. Хажууд нь нэг жоохон хүү болиоч ээ, ахаа босооч ээ гээд орилоод байсан. Намайг харахад *******, хоёр газар уначихсан хоорондоо зууралдаад байсан. бас хажууд нь зуураад байх шиг байсан. Энэ үед нэг зүйл байрны зогсоол дээр байсан машины доогуур хатуу зүйл шидтэл түс хийх чимээ гарсан. Миний харснаар газар уначихсан дээр нь ******* гараад суучихсан зуураад, нэг гараараа г татаад зуурчихсан байх шиг байсан...” гэх /1 дүгээр хх-ийн 40-14 дүгээр тал/,

             Шинжээч С.Төгсбуяны: “...2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр *******ыг өөрийн биеэр үзэхэд 5*3 см зузаан хүрэн өнгийн тав тогтсон зулгаралт байсан байх бөгөөд дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй, хүзүүний ар хэсэгт хөндлөн байрлалтай 14 см зураасан хэлбэрийн зулгаралт байх 5а дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй, баруун зовхины 2*1 см хэмжээтэй бүдэг хөх өнгийн цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. *******ы биед үүссэн хамрын нуруу, хүзүүний ард хөндлөн байрлалтай зураасан хэлбэрийн зулгаралт, баруун зовхинд цус хуралт гэмтлүүд нь нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэх /1 дүгээр хх-ийн 40-41 дүгээр тал/,

             Шинжээч Ө.Сарангэрэлийн: “...Үзүүлэгч М.*******ы биед учирсан гэмтлүүд нь дан дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтлүүд нь бүгд нийлж байж гэмтлийн зэрэгт хамаарна. *******ы биед учирсан гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хамрын нуруу хүзүү, баруун өвдөг, баруун шуу, баруун сарвуунд зулгаралт гэмтлүүд нь үрэгдэх хирэгдэх зэргээс үүснэ. Харин баруун доод зовхи, зүүн бугалга, зүүн шуунд цус хуралт гэмтлүүд нь цохилтоос үүснэ. Хамрын нуруу, хүзүү, баруун, зүүн өвдөг, баруун шуу, баруун сарвуунд зулгаралт баруун доод зовхины цус хуралт, зүүн шууны цус хуралт нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дан дангаараа бол хамаарахгүй” гэх /2 дугаар хх-н 85-86 дугаар тал/,

             Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 08 шэ/326 дугаартай “ 1. М.*******ы биед толгойн хуйх, хамрын нуруу, хүзүү, баруун зүүн өвдөг, баруун шуу, баруун сарвуунд зулгаралт, баруун доод зовхи, зүүн бугалга, зүүн шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх /1 дүгээр хх-ийн 57 дугаар тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 08 шэ/327 дугаартайЖ.*******ын биед зүүн хөмсгөнд шарх, зүүн нүдний салст, дээд доод зовхинд цус хуралт, хүзүү, зүүн өвдгөнд зулгаралт, зүүн хөмсгөнд цусан хураа, нүүрэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох хурмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” Гэх /1 дүгээр хх-ийн 58 дугаар тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Ө.Сарангэрэл, Ж.Ганцэцэг, Ч.Эрдэмболор нарын бүрэлдэхүүнтэй Хэргийн материалаар хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний  2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 674 дугаар “ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн №08 шэ/326 дугаартай дүгнэлтэд дурдсан толгойн хуйханд зулгаралт гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэгт тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн №08 шэ/326 дугаартай дүгнэлтэд дурдсан хамрын нуруу, хүзүү, баруун, зүүн өвдөг, баруун шуу, баруун сарвуунд зулгаралт, баруун доод зовхины цус хуралт, зүүн бугалга, шууны цус хуралт зэрэг гэмтлүүд нь дан дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэх /2 дугаар хх-ийн 35-37 дугаар тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Ө.Сарангэрэл, Ж.Ганцэцэг, Ч.Эрдэмболор нарын бүрэлдэхүүний  2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1175  дугаар “ М.*******ы биед 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №674 дугаартай дүгнэлтэд дурдсан” хамрын нуруу, хүзүү, баруун зүүн өвдөг, баруун шуу, баруун сарвуунд зулгаралт, баруун доод зовхины цус хуралт, зүүн бугалга, зүүн шууны цус хуралт зэрэг гэмтлүүд нь бүгд нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. “ гэх /2 дугаар хх-ийн 149-151 дүгээр тал/ шинжээчийн дүгнэлтүүд зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Иймд шүүгдэгч М.*******, Ж.******* нарыг бусдын бие махбодод халдаж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тус тус тооцох нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч М.*******ы үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ж.*******ын бие махбодид хөнгөн хохирол учирсан ба бусдад төлөх төлбөргүй,

Шүүгдэгч Ж.*******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч М.*******ы бие махбодид хөнгөн хохирол учирсан ба бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн эрүүгийн хариуцлагын хуралд гаргасан дүгнэлт тайлбар

 

Улсын яллагч 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт:Шүүгдэгч М.*******, Ж.******* нарыг Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг гаргаж байна. Шүүгдэгч *******, ******* нарын үйлдсэн гэмт хэргийг Монгол улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр эрүүгийн хэргийг өршөөн хэлтрүүлэх саналтай байна. Хохирогч *******, ******* нар нь баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй, шүүгдэгч *******, ******* нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нарт мөрдөн шалгах ажиллагаанд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга авагдсан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх саналтай байна.” гэх дүгнэлт,

2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт: “Шүүхээс шүүгдэгч *******ыг гэм буруутайд тооцсонтой холбогдуулаад дүгнэлтээ гаргаж байна. Энэ гэмт хэрэг нь 2019 оны 06 сард гарсан гэмт хэрэг байгаа, шүүгдэгч *******ын хувьд мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор тогтоогдож шүүхээс хэрэг буцаж 2020 оны 07 сард яллагдагчаар татсан. Үндсэн хуулийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудлаар маргаан хэлэлцэж яллагдагчаар татах хүртэл хугацаанд буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар түүнд хөөн хэлэлцэх хугацааны дотор яллагдагчаар татаагүй учраас түүнд холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэх,

2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт: “М.******* 2019 оны 06 сард *******т хөнгөн зэргийн гэмтэл учруулах гэмт хэрэг үйлдсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан нөхцөл байдал бий болсон. Тэгэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар уг *******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэх тайлбарыг гаргав.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүгдэгч Ж.*******, М.******* нарын Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзсэн болно.

Гэвч 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалтад “Энэ хуулийн үйлчлэлд 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн ...хамаарна.” гэж хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээг тодорхойлсон бөгөөд мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж заажээ.

Ийнхүү дээрх хуульд заасны дагуу ялыг өршөөн хэлтрүүлэхэд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байх шаардлагыг тавьсан байна.

Гэтэл шүүгдэгч М.******* нь мөрдөн байцаалтын шатанд мөн шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Ж.******* нь нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн байх тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн шаардлагыг хангаж байна.

Шүүгдэгч М.******* нь 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн нь 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдэгдсэн байх тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байна.

Иймд Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч М.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн төрөл, хэмжээний ялаас өршөөн хэлтрүүлэх  нь зүйтэй байна.

 

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй:”

1.1-т “ Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын хэмжээг нэг жил, түүнээс бага тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн”

2-т “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно” гэж заажээ.

 

Гэтэл Шүүгдэгч Ж.*******ыг  нь 2019 оны 06 дугаар сарын 13-аас 14-нд шилжих шөнө М.*******тай харилцан зодолдож биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үндэслэлээр 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 1907002720027 дугаартай прокурорын тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ялын дээд хэмжээ нь нэг  сараас зургаан гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар хуульд заасан байгаа нь гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш нэг жил өнгөрсөн гэх үндэслэлээр хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолж хэргийг хэрэгсэхгүй болгох хуулийн үйлчлэлд хамаарч байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан...” бол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заажээ. 
            Иймд
Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Ж.*******, М.******* нарын шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Түүнчлэн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр шүүх хуралдаанаас шүүгдэгч Ж.*******, М.******* нарыг шүүхээс гэм буруутайд тооцож 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 384 дугаар захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан үндэслэлээр хэргийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн ба 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр түдгэлзүүлсэн үндэслэл арилсан гэж үзэж эрүүгийн хэргийг сэргээж, эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааныг 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр товлон эрүүгийн хариуцлагын хурал явуулсан.

Гэтэл шүүх хуралдаанд Улсын яллагчийн зүгээс “Шүүгдэгч М.*******, Ж.******* нарыг Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг гаргаж байна.” гэх дүгнэлт дахин гаргасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэх шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Учир нь 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр шүүгдэгч нарыг шүүхээс гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн байхад эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд дахин гэм буруутайд тооцуулах талаар дүгнэлт гаргаж байгаа нь улсын яллагчийн зүгээс алдаа гаргасан гэж үзэж байна. Иймд дахин энэ алдааг давтахгүй байх тал дээр анхаарах нь зүйтэй байна.

 

Бусад асуудлаар

         Шүүгдэгч М.*******, Ж.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2, 34.19 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12.дугаар зүйлийн 12.8, 12.9-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч овгийн овогтой *******, овгийн ын ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.*******т холбогдох гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож,

 

                 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйл, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******д холбогдох  хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

                

3. Шүүгдэгч М.*******, Ж.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

  4. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.*******, Ж.******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.ЧИНЗОРИГ