Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 432

 

 

 

 

 

                                                                         

 

  2019          5                9                                           2019/ДШМ/432

 

 

         Э.Б, А.Г, Д.О, Ш.Г,

         Ё.Г, Т.Г, Ю.А, Б.Ч,

         Б.М, Д.Ж нарт холбогдох

          эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Д.Ширэндэв,

яллагдагч Э.Б, Б.Ч нарын өмгөөлөгч Г.Орхон, Н.Цэцэгмаа, Н.Ууганцэцэг,

яллагдагч А.Г-ын өмгөөлөгч П.Баасанжав,

яллагдагч Ю.А-ийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням,

яллагдагч Ё.Г-ы өмгөөлөгч Ч.Эрдэнэбат,

яллагдагч Т.Г-ын өмгөөлөгч Д.Болдбаатар,

яллагдагч Ш.Г-ийн өмгөөлөгч М.Машбат,

яллагдагч Д.О-ын өмгөөлөгч Д.Нямдорж,

яллагдагч Д.Ж-ы өмгөөлөгч А.Ариунаа,

яллагдагч Б.М болон иргэний хариуцагч “Бэрэн групп” ХХК-ийн өмгөөлөгч Б.Мөнхбаяр, Ч.Шаравнямбуу,

иргэний хариуцагч “Бэрэн групп” ХХК-ийн төлөөлөгч Ц.Батбаяр,

нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулж,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 221 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Д.Ширэндэвийн бичсэн 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 18 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Э.Б, А.Г, Ё.Г, Т.Г, Ш.Г, Б.Ч, Д.О, Б.М, Д.Ж, Ю.А нарт холбогдох 1702000000024 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Харгана овгийн Э.Б, Улаанбаатар хотод 19... оны ... дугаар сарын ...-ний өдөр төрсөн, 61 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан, одоо Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, ............... дүүргийн ..... дүгээр хороо, ............ тоот оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: .................../,

 

2. Дамаа овгийн А.Г, Төв аймгийн Зуунмод суманд 19... оны ... дугаар сарын ..-ний өдөр төрсөн, 51 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “ТОСК” ТӨҮГ-ын захирлаар ажиллаж байсан, одоо “Ган Болд Металл” ХХК-ийн захирал ажилтай гэх, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, ............. дүүргийн ... дугаар хороо, .... дугаар хороолол, Усны гудамжны ....... тоотод оршин хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ................./,

 

3. Хөхнуурынхан овгийн Ё.Г,  Дорнод аймгийн Чойбалсан суманд 19....... оны ... дугаар сарын ..-ны өдөр төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үед Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан, одоо өндөр насны тэтгэвэрт, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, ............. дүүргийн ... дүгээр хороо, Оргил хотхоны ......... тоот оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: .................../,

 

4. Эзэн овгийн Т.Г, Төв аймгийн Баянчандмань суманд 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй, “ТОСК” ТӨҮГ-ын маркетинг, борлуулалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан, одоо “Хөх монгол принт” ХХК-д үйлдвэрлэл хариуцсан захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, ....... дүүргийн ... дугаар хороо, Нисэхийн ......... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Хан-Уул дүүргийн .. дүгээр хороо, Нүхтийн зам, ..... хорооллын ....... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ............./,

 

5. Содов овгийн Ш.Г, Улаанбаатар хотод 19.. оны .. дугаар сарын ...-ний өдөр төрсөн, 52 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер технологич мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Гэр хорооллын хөгжлийн газрын даргаар ажиллаж байсан, одоо “Тома урбан девеломпмент” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, ............. дүүргийн ... дүгээр хороо, .......... мянгатын ........... тоот оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ............./,

 

6. Харгана овгийн Б.Ч, Улаанбаатар хотод 19... оны .. дугаар сарын ...-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, найруулагч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үед “Гранд лайн” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, ........ дүүргийн ....... дугаар хороо, Оюутны гудамж ............. тоот оршин суух хаягтай,

Төв аймаг дахь Сум дундын шүүхийн 2000 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 155 дугаартай шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 65,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, /регистрийн дугаар: ...................../,

 

7. Элдэн овгийн Д.О, Улаанбаатар хотод 19... оны .. дугаар сарын ..-ны өдөр төрсөн, 51 настай, эмэгтэй, дээд боловсролтой, санхүүч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “ТОСК” ТӨҮГ-ын дэд захирлаар ажиллаж байсан, одоо “Говь транс ложистикс” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 2, нөхрийн хамт амьдардаг, ............... дүүргийн ... дугаар хороо, Жаргалан хотхон ......... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ......................../,

 

8. Бэрэн овгийн Б.М, Архангай аймгийн Цэцэрлэг суманд 19... оны .. дугаар сарын ..-ны өдөр төрсөн, 53 настай, эрэгтэй, дээд боловсролтой, физикч мэргэжилтэй, “Бэрэн групп” ХХК-ийн ерөнхий захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, ............... дүүргийн ... дугаар хороо, ... дугаар хороолол, ........ тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ...................../,

 

9. Чонос овгийн Д.Ж, Улаанбаатар хотод 19.. оны ... дүгээр сарын ...-ны өдөр төрсөн, 55 настай, эрэгтэй, дээд боловсролтой, онгоцны хөдөлгүүрийн инженер мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Могул скай” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, ............. дүүргийн .. дугаар хороо, ........ тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ......................./,

 

10. Харчу овгийн Ю.А, Улаанбаатар хотод 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр төрсөн, 49 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “ТОСК” ТӨҮГ-ын ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан, одоо “Ган Болд Металл” ХХК-ийн нягтлан бодогч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, ................. дүүргийн ... дугаар хороо, .... дүгээр хороолол, ..... тоот оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ....................../,

 

 

 

Э.Б нь:

1. Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Гэр хорооллын хөгжлийн газрын дарга Ш.Г болон өөрийн хүү Б.Ч нартай бүлэглэн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, Амгалан орчим /ГХДТ/2013/7 багцын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр “Зуншин”, “Сайрам булган”, “Гранд лайн” ХХК-иудын хамтран ажиллах түншлэл шалгарсан байхад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлйин 3.1 дэх хэсгийг зөрчиж 2013 оны 5 дугаар сарын 29-ний өдөр уг түншлэлийг бус өөрийн хүү Б.Чн гадаад худалдаа, брокер дилерийн үйл ажиллагаа явуулдаг, дээрх төслийг хэрэгжүүлэх боловсон хүчин, туршлага, техник хэрэгсэлгүй “Гранд лайн” ХХК-ийг төсөл хэрэгжүүлэгчээр батламжилж, “Гранд лайн” ХХК нь төсөл хэрэгжүүлсэн хугацаанд нэг ч орон сууцны барилга бариагүй байхад 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Амгалан орчмын дэд бүтцийн барилга байгууламжийн шугам сүлжээний ажил, зураг төсөвтэй түлхүүр гардуулах нөхцөлтэй ДБИШС-07/2013 дугаартай 11,070,000,000 төгрөгийн үнэ бүхий гэрээг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газартай байгуулж, улмаар гэрээний зарим ажилтай давхцуулан 2014 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах дэд бүтцийн барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний ажлын зураг, төсөв боловсруулах зөвлөх үйлчилгээний ДБИШС-01/2014 дугаартай 347,800,000 төгрөгийн үнэ бүхий шууд гэрээ, мөн 2014 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Дулааны 2ф-500 мм-ийн голчтой 836 м урт шугамын барилга угсралтын ДБИШ-33/2014 дугаартай 980,000,000 төгрөгийн үнэ бүхий шууд гэрээг байгуулан нийслэлийн төсөвт 1,327,800,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

2. Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байхдаа хувьдаа ашиг хонжоо олох зорилгоор албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “ТОСК” ТӨҮГ-ын захирал А.Гтай бүлэглэн түүнд нөлөөлсөнөөр “Буянт-Ухаа 2” орон сууцны хорооллыг барих төслийн ажлыг санхүүжүүлэх зорилгоор 2015 оны 6 дугаар сарын 8-ны өдөр “Хөгжлийн банк” болон “ТОСК” ТӨҮГ-ын хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу олгосон 35,500,000 ам.долларын зээлээс гэрээний 3.1.4, 8.3.1 дэх хэсэгт заасан зээлийн зориулалт болон Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь хэсэгт “Үйлдвэрийн газрын нэрийн өмнөөс эд хөрөнгийг энэ хууль, гэрээнд заасан эрх хэмжээний дотор захиран зарцуулах” гэж, мөн Монгол Улсын Ерөнхий сайд болон “ТОСК” ТӨҮГ-ын захиралтай байгуулсан 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн гэрээний 4.7-д “Захирал нь дараах асуудлуудыг зөвхөн ажил олгогчоос зөвшөөрөл авсны үндсэн дээр холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ”, 4.10-д “Ажил олгогчийн зөвшөөрөлгүйгээр үйлдвэрийн газрын эд хөрөнгөөс хуулийн этгээд, хувь хүнд зээл олгох, хандивлах, бэлэглэх, барьцаалах бусад аж ахуйн нэгжийн хүмүүст хөрөнгийн баталгаа гаргахыг хориглоно”, 5.2-т “Үйлдвэрийн газрын эд хөрөнгийг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, үйлдвэрийн газрын дүрэм, энэ гэрээнд заагдсан эрх хэмжээний дотор захиран зарцуулна” гэж заасан хууль болон гэрээгээр заасан эрх, үүргээ зөрчин ажил олгогчоос зөвшөөрөл авалгүйгээр “ТОСК” ТӨҮГ-ын “Голомт” банк дахь 2205048203 дугаарын данснаас “Бэрэн групп” ХХК-ийн эзэмшлийн “Хаан” банк дахь 5038010168 тоот дансанд 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 5,000,000,000 төгрөг, мөн тус компанийн “Голомт” банк дахь 8140000167 тоот дансанд 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 4,000,000,000 төгрөг, нийт 9,000,000,000 төгрөгийг ямар нэгэн хүү, барьцаагүйгээр шилжүүлүүлж, улмаар “Бэрэн групп” ХХК-иас өөрийн төрсөн хүү Б.Чн “Гранд лайн” ХХК-ийн эзэмшлийн “Төрийн” банкны 341201218159 тоот дансанд 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 2,000,000,000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 3,500,000,000 төгрөг, нийт 5,500,000,000 төгрөгийг шилжүүлэн авч “ТОСК” ТӨҮГ-т 5,500,000,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд хатгагчаар хамтран оролцсон гэмт хэрэгт,

 

А.Г нь:

1. “ТОСК” ТӨҮГ-ын захирлаар ажиллаж байхдаа Нийслэлийн Засаг дарга Э.Бтэй бүлэглэн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “ТОСК” ТӨҮГ-ын хэрэгжүүлж буй “Буянт-Ухаа 2” орон сууцны хороолол барих төслийн ажлыг санхүүжүүлэх зориулалтаар 2015 оны 6 дугаар сарын 8-ны өдөр “Хөгжлийн” банк болон “ТОСК” ТӨҮГ-ын хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу “ТОСК” ТӨҮГ-т олгосон 35,500,000 ам.долларын зээлээс гэрээний 3.1.4, 8.3.1 дэх хэсэгт заасан зориулалт болон Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь хэсэгт заасан “Үйлдвэрийн газрын нэрийн өмнөөс эд хөрөнгийг энэ хууль, гэрээнд заасан эрх хэмжээний дотор захиран зарцуулах” гэсэн зохицуулалт, мөн Монгол Улсын Ерөнхий сайд, “ТОСК” ТӨҮГ-ын захиралтай 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан гэрээний 4.7-д заасан “Захирал нь дараах асуудлуудыг зөвхөн ажил олгогчоос зөвшөөрөл авсны үндсэн дээр холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ”, 4.10-д “Ажил олгогчийн зөвшөөрөлгүйгээр үйлдвэрийн газрын эд хөрөнгөөс хуулийн этгээд, хувь хүнд зээл олгох, хандивлах, бэлэглэх, барьцаалах бусад аж ахуйн нэгжийн хүмүүст хөрөнгийн баталгаа гаргахыг хориглоно”, 5.2-д “Үйлдвэрийн газрын эд хөрөнгийг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, үйлдвэрийн газрын дүрэм, энэ гэрээнд заагдсан эрх хэмжээний дотор захиран зарцуулна” гэсэн заалтуудыг тус тус зөрчин, ажил олгогчоос зөвшөөрөл авалгүйгээр “ТОСК” ТӨҮГ-ын “Голомт” банк дахь 2205048203 дугаарын данснаас “Бэрэн групп” ХХК-ийн эзэмшлийн “Хаан” банк дахь 5038010168 тоот дансанд 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 5,000,000,000 төгрөг, мөн тус компанийн “Голомт” банк дахь 8140000167 тоот дансанд 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 4,000,000,000 төгрөг, нийт 9,000,000,000 төгрөгийг ямар нэгэн хүү, барьцаагүйгээр шилжүүлж, улмаар “Бэрэн групп” ХХК-иас Э.Бийн төрсөн хүү Б.Чн “Гранд лайн” ХХК-ийн эзэмшлийн “Төрийн” банкны 341201218159 тоот дансанд 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 2,000,000,000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 3,500,000,000 төгрөг, нийт 5,500,000,000  төгрөгийг шилжүүлэн өгч “ТОСК” ТӨҮГ-т 5,500,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

2. “Орон сууцны санхүүжилтийн корпораци” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа шунахай сэдэлтээр, ашиг хонжоо олох зорилгоор “ОССК” ХХК-ийн дүрэмд заасан компанийн үндсэн зорилго, үйл ажиллагааны чиглэлд нийцээгүй, өөрөөр хэлбэл “ОССК” ХХК-ийн дүрмийн 2.1-д “компанийн үндсэн зорилго нь хүн амыг орон сууцаар хангах төрийн бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, үл хөдлөх хөрөнгө барьцаалсан зээл, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн цогц үйл ажиллагааг шийдвэрлэхэд оршино”, 6.2-т “компанийн гүйцэтгэх захирал нь компанийн дүрэм болон ТУЗ-тай байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна”, 6.4-д “гүйцэтгэх захирал нь ТУЗ-өөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна” гэж заасныг зөрчиж ТУЗ-өөс эрх олгоогүй байхад “Могул Скай” ХХК-д илт давуу байдал олгон тус компанийн захирал Д.Жы ашиг сонирхлын үүднээс “Могул Скай” ХХК-д 3,000,000,000 төгрөгийн зээлийг нэг жилийн 7 хувийн хүүтэй олгохоор тохиролцон 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Д.Жтай хөрөнгө оруулалтын гэрээг байгуулан гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, улмаар албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүйгээр “ОССК”, “Сангийн яам”-тай байгуулсан дамжуулан зээлдүүлэх гэрээний 3.1-д “Зээлдэгч нь ашигласан зээлийн өрийн үлдэгдэлд жилийн 7,8 хувьтай тэнцэх хүүг төгрөгөөр тухай бүр “Сангийн яам”-анд төлнө”, 5.1-д “Зээлдэгч нь дамжуулан зээлдүүлэх гэрээгээр олгосон хөрөнгийг зөвхөн Засгийн газрын 2009 оны 368 дугаар тогтоолоор баталсан төрийн албан хаагчдыг орон сууцны зээлд хамруулах журамд заасан зориулалтаар ашиглана” гэж заасныг тус тус зөрчиж 4,000 айлын орон сууц төслийн үндсэн төлбөрийн эргэн төлөлтийн эх үүсвэрээс 2013 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр 1,000,000,000 төгрөг, 2013 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 500,000,000 төгрөгийг “Могул Скай” ХХК-д дээрх зээлийн гэрээний урьдчилгаа болгон өгч, улмаар гэрээний үлдэгдэл 1,500,000,000 төгрөгийг олгохын тулд Д.Жаас хээл хахууль өгөхийг тулган шаардаж буюу хясан боогдуулах замаар тус компанийн барьж гүйцэтгэсэн “Могул таун” хотхоны 96 дугаар байр /1С/-ны 108 тоот 66,6 м.кв талбайтай, 166,856,900 төгрөгийн буюу онц их хэмжээний үнэлгээтэй орон сууцыг 2013 оны 6 дугаар сарын 3-ны өдөр өөрийн найз С.Одонтуяагаар дамжуулан хээл хахуульд авч, улмаар гэрээний үлдэгдэл мөнгө болох 1,000,000,000 төгрөгийг 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдөр, 500,000,000 төгрөгийг 2013 оны 7 дугаар сарын 25-ны өдөр тус тус олгосон гэмт хэрэгт,

3. “ТОСК” ТӨҮГ-ын захирлаар ажиллаж байхдаа шунахай сэдэлтээр, ашиг хонжоо олох зорилгоор Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь хэсэгт “Үйлдвэрийн газрын нэрийн өмнөөс эд хөрөнгийг энэ хууль, гэрээнд заасан эрх хэмжээний дотор захиран зарцуулах” гэж заасан зохицуулалт болон Монгол Улсын Ерөнхий сайд, “ТОСК” ТӨҮГ-ын захиралтай байгуулсан 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн гэрээний 4.7-д “Захирал нь дараах асуудлуудыг зөвхөн ажил олгогчоос зөвшөөрөл авсны үндсэн дээр холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ” гэсэн, 4.10-д “Ажил олгогчийн зөвшөөрөлгүйгээр үйлдвэрийн газрын эд хөрөнгөөс хуулийн этгээд, хувь хүнд зээл олгох, хандивлах, бэлэглэх, барьцаалах бусад аж ахуйн нэгжийн хүмүүст хөрөнгийн баталгаа гаргахыг хориглоно”, 5.2-т “Үйлдвэрийн газрын эд хөрөнгийг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, үйлдвэрийн газрын дүрэм, энэ гэрээнд заагдсан эрх хэмжээний дотор захиран зарцуулна” гэсэн заалтуудыг тус тус зөрчин ажил олгогчоос зөвшөөрөл авалгүйгээр “Бэрэн групп” ХХК-д илт давуу байдал олгон тус компанийн захирал Б.Мийн ашиг сонирхлын үүднээс 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдөр “Эрх шилжүүлэх, хамтран ажиллах гэрээ”-г байгуулж, 7 дугаар хорооллын нутаг дэвсгэрт барьж ашиглалтанд оруулах орон сууцны барилга угсралтын ажлын 50 хувиас багагүй хувьд “Бэрэн групп” ХХК-ийг туслан гүйцэтгэгчээр ажиллуулахаар тохиролцсон, мөн 2015 оны 3 дугаар сарын 23, 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдрүүдэд “Бэрэн групп” ХХК-ийн ерөнхий захирал Б.Мтэй “Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооллын “Хангай” хотхоны орон сууцны 10 барилгыг худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж, “Бэрэн групп” ХХК-ийн барьсан тус хотхоны 720 айлын орон сууцны барилгыг худалдан авч үнийг үл маргах журмаар төлөхөөр тохиролцсон зэрэг гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр 2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр өөрийн охин Г.Номингийн “Худалдаа хөгжлийн” банкны 495053525 дугаартай ам.долларын дансаар дамжуулан 12,360 ам.доллар буюу 21,070,092 төгрөгийг хахуульд авсан гэмт хэрэгт,

3. “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын захирлаар ажиллаж байхдаа шунахай сэдэлтээр, ашиг хонжоо олох зорилгоор дэд захирал Д.Оын ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний төлөө 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 650,000 төгрөгийн үнэ бүхий “MONT BLANC” брэндийн бүс 1 ширхэг, 157,500 төгрөгийн үнэ бүхий “Hennesy \/.S.0.Р” брэндийн архи 1 ширхэг буюу нийт 807,500 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг хахуульд авсан,

4. “ТОСК” ТӨҮГ-ын захирлаар ажиллаж байхдаа албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.10-д “Эрх хэмжээнийхээ асуудлаар хууль, тогтоомж, Засгийн газрын шийдвэрийг биелүүлэхийн тулд тэдгээрт нийцүүлэн тухайн үйлдвэрийн газрын хэмжээнд дагаж мөрдөх тушаал, заавар гаргах”, “ТОСК” ТӨҮГ-ын дүрмийн 6 дугаар бүлгийн 6.8.9-д “Ажиллагсдын мэдлэг, мэргэшлийг дээшлүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэх арга хэмжээ авч, тогтвортой бүтээлч хамт олныг бүрдүүлэх” гэснийг тус тус зөрчиж Төрийн өмчийн хорооны 2015 оны 778 дугаар тогтоолоор баталсан “ТОСК” ТӨҮГ-ын 2016 оны эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшингийн үзүүлэлтэд батлагдаагүй 65,000,000 төгрөгийг дэд захирал Д.Оын хүү Г.Түвшинбилэгтийн сургалтын төлбөрт олгох тухай 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн А/66 дугаартай тушаалыг хууль бусаар гаргаж, бусдад давуу байдал бий болгон уг мөнгийг 2016 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Д.Оын эзэмшлийн “Хаан” банкны 5043036804 тоот дансанд шилжүүлэн “ТОСК” ТӨҮГ-т их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

5. “ТОСК” ТӨҮГ-ын захирлаар ажиллаж байхдаа шунахай сэдэлтээр, ашиг хонжоо олох зорилгоор албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 4-д “Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ өөрөө бие даан борлуулах”, Төрийн өмчийн хорооны 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 685 дугаартай тогтоолоор батлагдсан “Төрийн орон сууцны корпораци” Төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Үйлдвэрийн газар нь Монгол Улсын хүн амыг хямд үнэтэй, чанартай орон сууцаар хангах төрийн бодлогыг хэрэгжүүлэх, төрөөс зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах хөнгөлөлтийн бодлогыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй”, 6 дугаар зүйлийн 6.9.3-т “Үйлдвэрийн газрын эд хөрөнгийг Монгол Улсын хууль тогтоомж, байгууллагын үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөө, дотоод журмын дагуу захиран зарцуулах” гэснийг тус тус зөрчин, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн А/533 дугаартай захирамжаар “Буянт-Ухаа 2” хорооллоос үнэ төлбөргүй орон сууц олгох иргэдийн нэрсийн жагсаалтад 2012 онд өөрийн найз Т.Баттөрөөс зээлсэн 30,000,000 төгрөгийг буцаан төлөх үүргээ биелүүлэхийн тулд түүний төрсөн эгч Т.Пүрэвсүрэнгийн нэрийг оруулж, Т.Баттөрөөс нэмж 24,000,000 төгрөгийг 2016 оны 7, 8 дугаар саруудад хувьдаа авсаны хариуд өөртөө болон бусдад давуу байдал бий болгон “Буянт-Ухаа 2” хорооллын 1016 дугаар байрны 4 тоотод байрлах 39.3 м2 талбай бүхий 53,055,000 төгрөгийн үнэлгээтэй орон сууцыг үнэгүй олгуулж “ТОСК” ТӨҮГ-т 53,055,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

6. “ТОСК” ТӨҮГ-ын захирлаар ажиллаж байхдаа шунахай сэдэлтээр, ашиг хонжоо олох зорилгоор албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Т.Гтой бүлэглэн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 4-д “Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ өөрөө бие даан борлуулах”, Төрийн өмчийн хорооны 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 685 дугаартай тогтоолоор батлагдсан “Төрийн орон сууцны корпораци” Төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Үйлдвэрийн газар нь Монгол Улсын хүн амыг хямд үнэтэй, чанартай орон сууцаар хангах төрийн бодлогыг хэрэгжүүлэх, төрөөс зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах хөнгөлөлтийн бодлогыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй”, 6 дугаар зүйлийн 6.9.3-т “Үйлдвэрийн газрын эд хөрөнгийг Монгол Улсын хууль тогтоомж, байгууллагын үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөө, дотоод журмын дагуу захиран зарцуулах” гэснийг тус тус зөрчин, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн А/533 дугаартай захирамжаар “Буянт-Ухаа 2” хорооллоос үнэ төлбөргүй орон сууц олгох иргэдийн нэрсийн жагсаалтад иргэн Ч.Түмэннастын иргэний үнэмлэхийг ашиглан 1006 дугаар байрны 13 тоотод байрлах 68,59 м2 талбайтай, 92,596,500 төгрөгийн үнэлгээ бүхий, 3 өрөө орон сууцныг хувьдаа авч, өөртөө давуу байдал бий болгон “ТОСК” ТӨҮГ-т 92,596,500 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

7. “ТОСК” ТӨҮГ-ын захирлаар ажиллаж байхдаа шунахай сэдэлтээр, ашиг хонжоо олох зорилгоор албан тушаалын байдлаа ашиглаж 2012 онд өөрийн найз Т.Баттөрөөс зээлсэн 30,000,000 төгрөгийг буцаан төлөхийн тулд 2016 оны 7, 8 дугаар саруудад “үнэгүй олгогдох байрнаас өгч байгаа” гэж хэлэлгүй, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 24,000,000 төгрөгийг хуурч мэхлэх аргаар залилан авсан гэмт хэрэгт,

 

Ё.Г нь:

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/927 тоот захирамжаар зорилтод бүлгийн иргэдэд орон сууц үнэ төлбөргүй олгох нэрсийн жагсаалтад өөрийн төрсөн ах Ё.Батчулууны нэрийг оруулж “Буянт-Ухаа 1” хорооллын 719 дүгээр байрны 55 тоот, 42,32 м2 талбайтай, 54,196,600 төгрөгийн үнэлгээ бүхий орон сууцыг үнэ төлбөргүй олгуулж “ТОСК” ТӨҮГ-т их хэмжээний буюу 54,196,600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

 

Т.Г нь:

1. “ТОСК” ТӨҮГ-ын маркетинг, борлуулалтын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа шунахай сэдэлтээр, ашиг хонжоо олох зорилгоор албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 4-д “Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ өөрөө бие даан борлуулах”, Төрийн өмчийн хорооны 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 685 дугаартай тогтоолоор батлагдсан “Төрийн орон сууцны корпораци” Төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Үйлдвэрийн газар нь Монгол Улсын хүн амыг хямд үнэтэй, чанартай орон сууцаар хангах төрийн бодлогыг хэрэгжүүлэх, төрөөс зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах хөнгөлөлтийн бодлогыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй”, 6 дугаар зүйлийн 6.9.3-т “Үйлдвэрийн газрын эд хөрөнгийг Монгол Улсын хууль тогтоомж, байгууллагын үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөө, дотоод журмын дагуу захиран зарцуулах” гэснийг тус тус зөрчин, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн А/533 дугаартай захирамжаар “Буянт-Ухаа 2” хорооллоос  үнэ төлбөргүй орон сууц олгох иргэдийн нэрсийн жагсаалтад өөрийн төрсөн дүү Т.Цолмонгэрэлийн нөхөр Ж.Гантөмөрийн иргэний үнэмлэхийг ашиглан тус хорооллын 1006 дугаар байрны 48 тоот, 68,59 м2 талбайтай, 92,596,500 төгрөгийн үнэлгээ бүхий 3 өрөө орон сууцыг хувьдаа авч өөртөө давуу байдал бий болгон “ТОСК” ТӨҮГ-т 92,596,500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

2. Нийслэлийн Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн А/533 дугаартай захирамжаар “Буянт-Ухаа 2” хорооллоос үнэ төлбөргүй орон сууц олгох иргэдийн нэрсийн жагсаалтад “ТОСК” ТӨҮГ-ын захирал А.Г нь иргэн Ч.Түмэннастын иргэний үнэмлэхийг ашиглан тус хорооллын 1006 дугаар байрны 13 тоот, 68,59 м2 талбайтай, 92,596,500 төгрөгийн үнэлгээ бүхий 3 өрөө орон сууцыг хувьдаа авсан гэмт хэрэг үйлдэхэд хүргэн дүү Ж.Гантөмөрийн төрсөн эх Ч.Түмэннастын иргэний үнэмлэхийг өгч ашиглуулан хамжигчаар хамтран оролцсон гэмт хэрэгт,

3. “ТОСК” ТӨҮГ-ын Маркетинг борлуулалтын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж ерөнхий нягтлан бодогч Ю.Атэй бүлэглэн “Буянт-Ухаа 1” хорооллын 709 дүгээр байрны 40 тоот, 49,72 м2 талбайтай орон сууцыг иргэн Ц.Батсүх нь худалдан авахаар “ТОСК” ТӨҮГ-ын “Хаан” банкны 5099007040 тоот дансанд урьдчилгаа төлбөр 21,000,000 төгрөгийг 2014 оны 8 дугаар сарын 6-ны өдөр төлж, үлдэгдэл 42,641,600 төгрөгийн төлбөрийг төлөөгүй байх үед нь Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр А/927 дугаартай захирамжаар уг орон сууцыг иргэн Ц.Батсүхэд үнэ төлбөргүй олгохоор шийдвэр гарсан байхад 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Ц.Батсүхээр “байрны урьдчилгаа төлбөрт төлсөн 21,000,000 төгрөгийг Хаан банк дахь Ж.Гантөмөрийн 5064535221 тоот дансанд шилжүүлж өгнө үү” гэсэн утга бүхий хүсэлтийг бичүүлэн авч, уг мөнгийг өөрийн төрсөн дүү Т.Цолмонгэрэлийн нөхөр Ж.Гантөмөрийн дээрх дансаар шилжүүлэн авч завшин “ТОСК” ТӨҮГ-т 21,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

4. Нийслэлийн Засаг даргын захирамжаар зорилтот бүлгийн иргэдэд үнэ төлбөргүй олгох “Буянт-Ухаа 2” хорооллын орон сууцны 2 өрөө байранд иргэн Н.Энхбаяр хамрагдахаар болсон боловч 3 өрөө болгож зөрүү мөнгийг “ТОСК” ТӨҮГ-т төлөхөөр тус газрын захирал А.Гтай тохиролцож талбайн зөрүү 17,000,000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ТОСК” ТӨҮГ-ын нярав Н.Ганболдод “1004-43 тоот урьдчилгаа төлбөр” гэсэн утгаар бэлнээр тушаасныг Т.Г нь авч завшин “ТОСК” ТӨҮГ-т 17,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

 

Ш.Г нь:

Гэр хорооллын хөгжлийн газрын даргаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан Э.Б, түүний хүү “Гранд лайн” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан Б.Ч нартай бүлэглэн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, Амгалан орчим /ГХДТ/2013/7 багцын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр “Зуншин”, “Сайрам булган”, “Гранд лайн” ХХК-иудын хамтран ажиллах түншлэл шалгарсан байхад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлйин 3.1 дэх хэсэгт “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад энэ хуулийг дагаж мөрдөнө” гэж заасныг зөрчиж “Гранд лайн” ХХК-тай шууд гэрээ байгуулах тухай зөвлөмжийг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт хүргүүлж, улмаар тус газраас 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Амгалан орчмын дэд бүтцийн барилга байгууламжийн шугам сүлжээний ажил, зураг төсөвтэй түлхүүр гардуулах нөхцөлтэй ДБИШС-07/2013 дугаартай 11,070,000,000 төгрөгийн үнэ бүхий гэрээг байгуулуулж улмаар тухайн гэрээний зарим ажилтай давхцуулан 2014 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах дэд бүтцийн барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний ажлын зураг, төсөв боловсруулах зөвлөх үйлчилгээний ДБИШС-01/2014 дугаартай 347,800,000 төгрөгийн үнэ бүхий шууд гэрээг, мөн 2014 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Дулааны 2ф-500 мм-ийн голчтой 836 м урт шугамын барилга угсралтын ДБИШ-33/2014 дугаартай 980,000,000 төгрөгийн үнэ бүхий шууд гэрээг “Гранд лайн” ХХК-тай тус тус байгуулуулж Нийслэлийн төсөвт онц их хэмжээний буюу 1,327,800,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

 

            Б.Ч нь:

“Гранд лайн” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа төрсөн эцэг болох Нийслэлийн Засаг дарга Э.Б, Гэр хорооллын хөгжлийн газрын дарга Ш.Г нартай бүлэглэн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, Амгалан орчим /ГХДТ/2013/7 багцын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр “Зуншин”, “Сайрам булган”, “Гранд лайн” ХХК-иудын хамтран ажиллах түншлэл шалгарсан байхад уг түншлэлийг бус өөрийн гадаад худалдаа, брокер дилерийн үйл ажиллагаа явуулдаг дээрх төсөл хэрэгжүүлэх боловсон хүчин, туршлага, техник хэрэгсэлгүй “Гранд лайн” ХХК-ийг төсөл хэрэгжүүлэгчээр Нийслэлийн Засаг даргын 2013 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн захирамжаар батламжлуулж, “Гранд лайн” ХХК нь төсөл хэрэгжүүлсэн хугацаанд нэг ч орон сууцны барилга барилгүй Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад энэ хуулийг дагаж мөрдөнө” гэснийг зөрчиж 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Амгалан орчмын дэд бүтцийн барилга байгууламжийн шугам сүлжээний ажил, зураг төсөвтэй түлхүүр гардуулах нөхцөлтэй ДБИШС-07/2013 дугаартай 11,070,000,000 төгрөгийн үнэ бүхий шууд гэрээг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газартай байгуулсан, улмаар тухайн гэрээний зарим ажилтай давхцуулан 2014 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах дэд бүтцийн барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний ажлын зураг, төсөв боловсруулах зөвлөх үйлчилгээний ДБИШС-01-2014 дугаартай 347,800,000 төгрөгийн үнэ бүхий шууд гэрээ, 2014 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Дулааны 2ф-500 мм-ийн голчтой 836 м урт шугамын барилга угсралтын ДБИШ 33/2014 дугаартай 980,000,000 төгрөгиин үнэ бүхий шууд гэрээг  Нийслэлийн Хөрөнгө оруулаптын газартай байгуулан Нийслэлийн төсөвт онц их хэмжээний хохирол буюу 1,327,800,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

 

Д.О нь:

“ТОСК” ТӨҮГ-ын дэд захирлаар ажиллаж байхдаа өөрийн ашиг сонирхлын үүднээс захирал А.Гд албан тушаалтай нь холбогдуулан гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийлгэсний төлөө 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 650,000 төгрөгийн үнэ бүхий “МONT BLANC” брэндийн бүс 1 ширхэг, 157,500 төгрөгийн үнэ бүхий “Неnnеsу \/.S.0.Р” брэндийн архи 1 ширхэг буюу нийт 807,500 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг хахуульд өгсөн гэмт хэрэгт,

 

Б.М нь:

“Бэрэн групп” ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байхдаа өөртөө давуу байдал бий болгох зорилгоор “ОССК” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Гантулгыг гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийлгэхээр албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр түүний охин Г.Номингийн “Худалдаа хөгжлийн” банкны 495053525 дугаартай ам.долларын дансаар дамжуулан түүнд 12,360 ам.доллар буюу 21,070,092 төгрөгийг хахуульд өгсөн гэмт хэрэгт,

 

            Д.Ж нь:

“Могул скай” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа өөртөө давуу байдал бий болгох зорилгоор “ОССК” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Гантулгыг гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийлгэх, албан үүргийнх нь хувьд гүйцэтгэх үүргийг нь хэрэгжүүлэхгүй байлгахаар албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан гэрээний үлдэгдэл 1,500,000,000 төгрөгийг авахын тулд өөрийн компанийн барьсан “Могул таун” хотхоны 96 дугаар байр /1С/-ны 108 тоот 56,6 м2 талбайтай, 166,856,900 төгрөгийн үнэлгээтэй орон сууцыг А.Гд 2013 оны 6 дугаар сарын 3-ны өдөр найз С.Одонтуяагаар нь дамжуулан хахуульд өгсөн гэмт хэрэгт,

 

Ю.А нь:

“ТОСК” ТӨҮГ-ын ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байхдаа тус газрын Маркетинг борлуулалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Т.Гтой бүлэглэн “Буянт-Ухаа 1” хорооллын 709 дүгээр байрны 40 тоотод байрлах 49,72 м2 талбайтай орон сууцыг иргэн Ц.Батсүх нь худалдан авахаар “ТОСК” ТӨҮГ-ын “Хаан” банкны 5099007040 тоот дансанд урьдчилгаа төлбөр гэж 21,000,000 төгрөгийг 2014 оны 8 дугаар сарын 6-ны өдөр тушааж, үлдэгдэл 42,641,600 төгрөгийн төлбөрийг төлөөгүй байх үед нь Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/927 дугаартай захирамжаар уг орон сууцыг иргэн Ц.Батсүхэд үнэ төлбөргүй олгохоор шийдвэр гарсан байхад иргэн урьдчилгаа төлбөрт төлсөн 21,000,000 төгрөгийг түүнд буцаан олгохгүйгээр, 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Ц.Батсүхээр “байрны урьдчилгаа төлбөрт төлсөн 21,000,000 төгрөгийг Хаан банк дахь Ж.Гантөмөрийн 5064535221 тоот дансанд шипжүулж өгнө үү" гэсэн утга бүхий хүсэлтийг бичүүлэн авч, уг мөнгийг Т.Гын хүргэн дүү Ж.Гантөмөрийн дээрх дансруу шилжүүлж Т.Гыг дээрх гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хамжигчаар хамтран оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас Э.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.2 дахь хэсэгт зааснаар,

А.Гантулгын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 256.2 дахь хэсэгт зааснаар, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 256.2 дахь хэсэгт зааснаар, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар,

Ё.Гы үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Т.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар,

Ш.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар,

Б.Чгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар,

Д.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Б.Мийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Д.Жы үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Ю.Аийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Яллагдагч А.Г, Э.Б, Т.Г, Ю.А, Ш.Г, Б.Ч, Ё.Г, Д.О, Б.М, Д.Ж нарт холбогдох эрүүгийн 1702000000024 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих зүйлийг нотлоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж шүүх үзлээ. Үүнд:

1. Прокурорын шатанд 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдөр яллагдагч Д.О, А.Г, Т.Г, Э.Б нарт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Нийслэлийн прокурорын 176, 177, 178, 179 дугаар тогтоолууд,

мөн Э.Б, А.Г нарт холбогдох “Яллагдагчид холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын 92, 93, 94, 95 дугаар тогтоолуудыг тус тус үйлдэж, мөн өдрөө буюу 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдөр яллах дүгнэлт үйлджээ. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Дээрх тогтоолуудыг яллагдагч, тэдгээрийн өмгөөлөгч, болон хохирогч, иргэний нэхэмжпэгчээр тогтоогдсон байгууллагууд эс зөвшөөрвөл тогтоолыг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй бөгөөд оролцогч нарын хуульд заасан эрхийг эдлүүлээгүй, прокурорын тогтоол үйлдсэн өдрөө яллах дүгнэлт үйлджээ.

Яллагдагч, тэдгээрийн өмгөөлөгч нар дээрх тогтоолуудыг хүлээн зөвшөөрөхгүй гэх бөгөөд хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч М.Амартунгалаг 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ “... “ТОСК” ТӨҮГ-аас хууль зөрчиж “Бэрэн групп” ХХК-д олгосон 9,000,000,000 төгрөг, мөн түүнчлэн хууль зөрчиж бусдад олгосон орон сууцнуудын хохирлыг нэхэмжилж байна...” гэжээ.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.7 дугаар зүйлд заасан “Оролцогч хэргийг хэрэгсэхгүй болгосон, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг хүчингүй болгосон прокурорын шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор дээд шатны прокурорт гомдол гаргах эрхтэй. Яллагдагч өөрийн гэм буруугүйг шүүхээр тогтоолгон цагаатгах шүүхийн шийдвэр гаргуулахаар хэрэгсэхгүй болгосон хэргийг сэргээлгэж шалгуулахаар дээд шатны прокурорт  гомдол гаргаж болно” гэснийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.

2. Яллах дүгнэлтэд дурдсан зарим яллагдагч нарт холбогдох хэргийн үйлдэл оролцоог ойлгомжгүй тодорхойлсон. Үүнд: Э.Б нь Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Ш.Г, Б.Ч нартай бүлэглэн ... хохирол учруулсан үйлдэлд хатгагчаар хамтран оролцсон ... гэх мэтээр тодорхойлсон нь гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр буюу хуульд заасан нотолбол зохих байдлыг нотлоогүй байна.

3. Яллах дүгнэлтэд яллагдагч Э.Б, А.Г нарыг бүлэглэн “ТОСК” ТӨҮГ-ын “Голомт” банк дахь 2205048203 тоот данснаас “Бэрэн групп” ХХК-д нийт 9,000,000,000 төгрөгийг ямар нэг хүү, барьцаагүйгээр шилжүүлүүлж улмаар “Бэрэн групп” ХХК-иас төрсөн хүү Б.Чн “Гранд лайн” ХХК-д 5,500,000,000 төгрөгийг шилжүүлж, “ТОСК” ТӨҮГ-т хохирол учруулсан, мөн яллагдагч А.Гантулгыг ажил олгогчийн зөвшөөрөлгүй “Бэрэн групп” ХХК-д илт давуу байдал олгон тус компанийн захирал Б.Мийн ашиг сонирхлын үүднээс 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдөр “Эрх шилжүүлэх гэрээ”, 2015 оны 3 дугаар сарын 23 болон 4 дүгээр сарын 21-ний өдрүүдэд өдрүүдэд “Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооллын “Хангай” хотхоны орон сууцны 10 барилгыг худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, “Бэрэн групп” ХХК-ийн барьсан тус хотхоны 720 айлын орон сууцны барилгыг худалдан авч үнийг үл маргах журмаар төлөхөөр тохиролцсон зэргээр гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр 2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр өөрийн охин Г.Номингийн “Худалдаа хөгжлийн” банкны 495053525 дугаартай ам.долларын дансаар дамжуулан 12,360 ам.доллар буюу 21,070,092 төгрөгийг хахуульд авсан гэж ял сонсгож, яллах дүгнэлт үйлдсэн атлаа “Бэрэн групп” ХХК-ийн ерөнхий захирал Б.Мийн дээрх үйлдлүүдэд оролцсон үйлдэл оролцоонд хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна.

Дээрх ажиллагааг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүйгээс гадна яллагдагч, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан “хэргийн материалтай танилцах боломжоор хангаагүй, үүний улмаас хуульд заасан гомдол, хүсэлт гаргах эрхээ эдлээгүй” гэх хүсэлтийг хүлээн авах үндэслэлтэй байх тул яллагдагч А.Г, Э.Б, Т.Г, Ю.А, Ш.Г, Б.Ч, Ё.Г, Д.О, Б.М, Д.Ж нарт холбогдох эрүүгийн 1702000000024 дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Нийслэлийн прокурорын газарт буцааж, яллагдагч А.Г, Э.Б, Т.Г, Ю.А, Ш.Г, Б.Ч, Ё.Г, Д.О, Б.М, Д.Ж нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжпүүлж шийдвэрлэжээ.

 

Прокурор Д.Ширэндэв бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх эрүүгийн 1702000000024 дугаартай хэрэгт яллагдагч нарын өмгөөлөгчдөөс гаргасан хүсэлтийн дагуу 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулж хэргийг прокурорт буцаах тухай захирамж гаргасан нь үндэслэлгүй байна. Учир нь:

1. Прокуророос эрүүгийн 1702000000024 дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдэх үед зарим яллагдагч нарт холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол гаргаж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарт танилцуулсан.

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд хохирогч, яллагдагч болон тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас прокурорын дээрх шийдвэрийг эс зөвшөөрч байгаа талаар болон тухайн тогтоолуудын хууль зүйн үндэслэлийг хянуулахаар дээд шатны прокурорт гомдол гаргах байсан, прокуророос тухайн эрхийг эдлүүлээгүй гэх асуудлаар ямар нэг гомдол, хүсэлт гаргаагүй байна. Эрүүгийн хэрэгт яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах асуудал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэх үед прокурор өөрчлөлт оруулахаар заасан. Яллах дүгнэлт үйлдэх үедээ зарим яллагдагч нарт холбогдох хэрэгт яллагдагчаар татсан тогтоолд прокуророос өөрчлөлт оруулсан. Үүнд оролцогч нар гомдол гаргах эрх хуульд байхгүй. Тухайн яллагдагч нараас зарим холбогдсон хэргийг хэрэгсэхгүй болгосон асуудалд зөвшөөрөхгүй талаар гомдол гаргах нь зөв эсэхэд шүүх дүгнэлт хийгээгүй.

Оролцогч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.14 дэх заалтын дагуу дээрх асуудлаар оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан тухай гомдлыг гаргах бүрэн боломжтой бөгөөд энэ талаар гомдол гаргаагүй байхад шүүхээс дээрх прокурорын тогтоолд 14 хоногийн дотор гомдол гаргах эрхийг эдлүүлээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

2. Прокурор мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудад үндэслэн Э.Б нарт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан, прокурорын яллах дүгнэлтэд яллагдагч Э.Б нь Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байхдаа Ш.Г болон өөрийн хүү Б.Ч нартай бүлэглэн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Нийслэлийн төсөвт онц их хэмжээний хохирол буюу 1,327,800,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж яллах болсон. Холбогдох нотлох баримтуудыг тусгасан байхад шүүх тухайн баримтуудыг хэрхэн ямар байдлаар үгүйсгэж байгаа талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, мөн хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн “ТОСК” ТӨҮГ-ын захирал А.Г нь “Хөгжлийн” банкнаас “Буянт-Ухаа 2” хорооллын санхүүжилтэнд зориулж олгосон 35,500,000 ам.доллараас 9,000,000,000 төгрөгийг “Бэрэн групп” ХХК-нд шилжүүлж улмаар “Бэрэн групп” ХХК-иас Б.Чн үүсгэн байгуулсан “Гранд Лайн” ХХК-д 5,500,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан гэх үйлдэлд Э.Б нь А.Гд хууль бусаар нөлөөлж гэмт хэрэг үйлдэхэд хатгагчаар хамтран оролцсон гэж дүгнэж, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдсэн.

Гэтэл шүүх, прокурорын үндэслэл болгосон нотлох баримтуудад тодорхой дүгнэлт хийлгүйгээр гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр буюу хуульд заасан нотолбол зохих байдлыг нотлоогүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

Яллагдагч Э.Б, А.Г нар нь бүлэглэн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Хөгжлийн” банкнаас “Буянт-Ухаа 2” хорооллын санхүүжилтэнд зориулж “ТОСК” ТӨҮГ-т олгосон 35,500,000 ам.доллараас 9,000,000,000 төгрөгийг “Бэрэн групп” ХХК-д шилжүүлж улмаар 5,500,000,000 төгрөгийг Э.Бийн хүү Б.Чн үүсгэн байгуулсан “Гранд Лайн” ХХК-д шилжүүлж авсан гэх үйлдэлд “Бэрэн групп” ХХК-ийн ерөнхий захирал Б.Мийн үйлдэл, оролцоонд хууль зүйн дүгнэлт хийгээгүй гэсэн шүүгчийн захирамж үндэслэлгүй байна.

Учир нь тухайн үйлдэлд Б.М нь хамтран оролцсон гэх нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй байхад бусдыг гэмт хэрэгт холбогдуулан шалгах хууль зүйн үндэслэлгүй юм.

Өөрөөр хэлбэл, яллагдагч Б.М нь яллагдагч Э.Б, А.Г нарыг гэмт хэрэг үйлдэж байгааг мэдсээр байж тухайн үйлдэлд ямар нэг байдлаар хамтран оролцсон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Харин “Бэрэн групп” ХХК нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хуулийн этгээд гэж үзэж иргэний хариуцагчаар татан оролцуулсан болно.

Яллагдагч А.Г нь ажил олгогчоос зөвшөөрөл авалгүйгээр “Бэрэн групп” ХХК-нд илт давуу байдал олгон тус компаний захирал Б.Мийн ашиг сонирхлын үүднээс 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдөр “Бэрэн групп” ХХК- ийн ерөнхий захирал Б.Мтэй “Эрх шилжүүлэх, хамтран ажиллах гэрээ”-г байгуулж, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооллын нутаг дэвсгэрт барьж ашиглалтанд оруулах орон сууцны барилга угсралтын ажпын 50 хувиас багагүй хувьд “Бэрэн групп” ХХК-ийг туслан гүйцэтгэгчээр ажиллуулахаар тохирсон;

2015 оны 3 дугаар сарын 23-ны өдөр болон 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр “Бэрэн групп” ХХК-ийн ерөнхий захирал Б.Мтэй “Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооллын “Хангай” хотхоны орон сууцны 10 барилгыг худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж, “Бэрэн групп” ХХК-ийн барьсан тус хотхоны 720 айлын орон сууцны барилгыг худалдан авч үнийг үл маргах журмаар төлөхөөр тохирсон зэргээр гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр 2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр өөрийн охин Г.Номингийн “Худалдаа хөгжлийн” банкны 495053525 дугаартай ам.долларын дансаар дамжуулан 12,360 ам.доллар буюу 21,070,092 төгрөгийг хээл хахуульд авсан гэх хэрэгт “Бэрэн групп” ХХК-ийн ерөнхий захирал Б.Мийн үйлдэл, оролцоонд хууль зүйн дүгнэлт хийгээгүй гэсэн шүүгчийн захирамжийн заалт үндэслэлгүй.

Учир нь, тухайн үйлдэлд Б.Мийг өөрийн эрх, ашиг сонирхлын үүднээс А.Гд 12,360 ам.доллар буюу 21,070,092 төгрөгийн хээл хахууль өгсөн гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдсэн байхад тухайн асуудалд шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэж үзэхээр байна.

Шүүхээс яллагдагч, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан хэргийн материалтай танилцах боломжоор хангаагүй, үүний улмаас хуульд заасан гомдол, хүсэлт гаргах эрхээ эдлээгүй гэх хүсэлтийг хүлээн авах үндэслэлтэй гэсэн нь ойлгомжгүй байна. Яллагдагч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нь хэргийн материалтай танилцаж, энэ тухай баримтанд гарын үсэг зурж баталгаажуулсан байхад шүүх ямар үндэслэл, баримтаар дээрх дүгнэлтийг хийсэн нь тодорхойгүй байна.

Урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан асуудлыг шүүх хянах ёстой. Гэтэл яллагдагч нарын холбогдсон хэргийн үйлдэл оролцоо, гэмт хэрэг гарсан байдал, сэдэлт, санаа зорилгыг урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд шууд тогтоогоод шийдэх нь хууль зүйн үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлах эрхгүй. Нотлох баримтыг шинжлэн судлаагүй атал юунд тулгуурлаж хэргийн санаа зорилго, нотолбол зохих асуудал нотлогдоогүй байна гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна.

Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 221 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон эсэргүүцэл бичсэн...” гэв.

 

Яллагдагч Э.Б, Б.Ч нарын өмгөөлөгч Н.Цэцэгмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж бүхэлдээ хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Үүнтэй холбогдуулан прокурорын бичсэн эсэргүүцэл үндэслэлгүй байгаа тул хүлээн авах боломжгүй гэж үзэж байна. Урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд өмгөөлөгч нар хүсэлт гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.14 дэх заалтад зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан тухай гомдол гаргаагүй гэж эсэргүүцэл бичсэн. Хэргийг урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд хэлэлцүүлэхээр хүсэлт гаргасан гомдлыг урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд хэлэлцэнэ гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. Урьдчилсан хэлэлцүүлэгт хэргийн хэрэгсэхгүй болгосон тогтоол болон эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолуудад нэмэлт өөрчлөлт оруулсан тогтоолыг хэргийн оролцогч нарт танилцуулан оролцогч нарт гомдол гаргах эрхийг нь эдлүүлээгүй талаар яригдсан. Прокурорын эсэргүүцлийн тухайн заалтыг бүхэлд үндэслэлгүй гэж үзэж байна. Э.Б-д прокурорын зүгээс 3 үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгээд яллагдагчаар татсан. Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлсэн гэх үйлдлийг гэмт хэрэгт тооцоогүй. Энэ үйлдлийг хэрэгсэхгүй болгосон 93 дугаартай прокурорын тогтоолд гомдол гаргах боломж олгоогүй. Яллах дүгнэлт үйлдэх үедээ прокурор яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухайд гомдол гаргах хуулийн зүйл заалт байхгүй гэснийг буруу гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.1 дугаар зүйлд заасны дагуу прокурор, мөрдөгчийн шийдвэр, ажиллагаанд хэргийн оролцогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах эрхтэй. Эрүүгийн хэрэгт яллагдагчаар татсан тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулсан прокурорын шийдвэрт гомдол гаргах эрхтэй. Э.Бийн холбогдсон 2002 оны Эрүүгийн хуулийн 264 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосон 78 дугаартай тогтоолд “... дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдож, тогтоогдсон байгаа боловч...” гэмт хэрэгт тооцоогүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Нэг тогтоолд хоёр өөр дүгнэлт оруулсан байгаад гомдол гаргах нь эрхээ болон шүүхэд гэм буруутай эсэх асуудлаа шийдвэрлүүлэх эрхээ хаалгаж болохгүй. Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх гэмт хэрэгт Э.Б-ийг үйлдсэн тогтоолд гомдол гаргахгүйгээр орхигдуулбал гэм хорын асуудал яригдаж, үүнд Э.Б тухайн гэм хорын асуудлыг төлөх эсэх асуудал үүсэх учраас тухайн тогтоол гомдол гаргах эрхийг хааж байгааг буруу гэж үзэж байна. Мөн Э.Б-ийг А.Г-д хууль бусаар нөлөөлж гэмт хэрэг үйлдэх үед хатгагчаар хамтран оролцсон гэж дүгнэж эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн. Үүнд шүүх үндэслэлтэй дүгнэлт гаргасан гэж үзэж байна. Э.Бийн үйлдэл ойлгомжгүй тодорхойлсон бөгөөд “3 гэрээ байгуулж” гэж үзэж байгаа нь батламжилсныг хэлж байгаа эсэх нь ойлгомжгүй. Тухайн гэрээ байгуулсан гэж үзэж байвал хэдэн сарын, хэдний өдөр, ямар үйлдлээ А.Г-д яаж нөлөөлсөн талаар огт байхгүй. Тухайн 3 гэрээний 2 гэрээг нь хооронд нэмж 1,300,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзсэн. Тухайн хохирол бодитоор учирсан гэдгийг тогтоогоогүй. Барилгын хөгжлийн төвийн шинжээчийн дүгнэлтэд тухайн 2 гэрээний нэмсэн гэх дүгнэлт байгаа. Гэтэл тухайн гэрээний дагуу гүйцэтгэлээр мөнгө нь гараад хэрэг хянагдаж байх явцад гэрээний дагуу ажлууд нь хийгдээд явж байгаа. Өнөөдрийн байдлаар ямар байдалтай байгаа талаар үнэлж дүгнээгүй. Хохирол тогтоогдоогүй байхад 1,300,000,000 төгрөг гэснийг шүүх үндэслэлтэйгээр дүгнэсэн. Мөн зүйлчлэлийн хувьд яллагдагчаар татах тогтоол, нэмэлт өөрчлөлт оруулсан тогтоолд 2002 оны Эрүүгийн хуулийн 264 дүгээр “Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх”, мөн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах” хэмээн нэг зүйл ангиар зүйлчилсэн. Гэтэл тогтоолд өөрчлөлт оруулахдаа 2002 оны Эрүүгийн хуулийн 264 дүгээр “Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх” гэж үзэн салгасан. Өөрөөр хэлбэл, Э.Бийн 2 үйлдлийг хоёр өөр зүйл ангиар зүйлчилсэн. А.Г-г төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан гэдэг утгаар зүйлчилсэн байсан. А.Г, Э.Б нарыг яагаад хамтад нь 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлээгүй асуудал яригдана. “Бэрэн групп” ХХК-тай холбоотой асуудалд Э.Бийг А.Г-тай бүлэглэн тухайн компани руу мөнгө шилжүүлэн, түүнээс Б.Чгийн компани руу мөнгө шилжүүлсэн гэх асуудалд хэрхэн шилжүүлсэн талаарх үйлдэл огт байхгүй. Мөн Э.Б-ийг 9,000,000,000 төгрөгийн асуудалд буруутгаж байна уу, эсхүл 5,500,000 төгрөгийн асуудалд буруутгаж байгаа юм уу гэдэг нь ойлгомжгүй. Прокуророос 9,000,000,000 төгрөг шилжүүлсэн нь иргэний эрх зүйн харилцаа учраас гэмт хэрэг биш. Энэ нь хамтран ажиллах гэрээний дагуу авсныг гэмт хэрэг биш гэж үзэж байвал гэрээний дагуу мөнгийг нь шилжүүлсэн талыг яагаад гэмт хэрэг гэж үзэж байгаа нь ойлгомжгүй байна. Нэг эрх зүйн харилцаанд үүссэн 2 талыг нэгийг нь үлдээгээд нөгөө талыг нь ашиг сонирхлын зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэж хэргийг зүйлчилж болохгүй. Хэрэв Д.М гэрээний дагуу мөнгөө авч, тухайн мөнгөнөөс Б.Ч-гийн компанийг худалдаж авсан. Энэ үйлдэлд Б.Ч компаниа зарсан мөнгөө авахад яагаад гэмт хэрэгтэн болж байна вэ. Эдгээр нөхцөл байдлууд эргэлзээтэй байгаа учраас шүүх хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байдаг. 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 23 дугаартай шүүхийн тогтоолоор хэргийг өмнө нь нэмэлт мөрдөн байцаалтад буцааж байсан. Тухайн тогтоолд “Бэрэн групп” ХХК-тай холбоотой эрх зүйн харилцаанд дүгнэлт өгөх асуудлаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж байсан. Гэтэл үүнийг прокурор дүгнээгүй байна. Эдгээр нөхцөл байдлууд байгаа учраас хэргийг шийдвэрлэх нөхцөл байдал үүсээгүй бөгөөд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

 

Яллагдагч Э.Б, Б.Ч нарын өмгөөлөгч  Г.Орхон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Н.Цэцэгмаа өмгөөлөгчийн саналыг дэмжиж байна. Оролцогчийн эрхийг ноцтойгоор хязгаарласан. Хавтас хэрэгтээ танилцуулах, гомдол хүсэлт гаргах эрхийг хязгаарласан. 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр баасан гарагийн орой мөрдөн байцаагч Э.Б, Б.Ч нарт тогтоол танилцуулна гэж дуудсан байдаг. Би мөрдөн байцаалтын шатнаас өмгөөлөгчөөр оролцсон байхад надад мэдэгдээгүй. Мөрдөн байцаагч одоо хавтас хэрэгтээ танилц гэж хэлсэн. Баасан гарагийн үдээс хойш болж байсан бөгөөд хуралтай байсан учраас очиж чадаагүй. “Надад урьдчилж мэдэгдээгүй. Би 1 дэх өдрийн өглөө очиж танилцана” гэж хэлсэн. Э.Бтэй хамт өглөө нь очоод хэрэгтэй танилцах гэтэл хэргийг прокурорт шилжүүлсэн гэж хэлсэн. Ингэхдээ мөрдөн байцаалт дууссаны дараа хэрэгтэй танилцаад хүсэлт, гомдлыг хүлээж авах хуулийн заалтыг зөрчиж хэргийг танилцуулахгүйгээр прокурорт шилжүүлсэн. Прокурорт шилжсэний дараагаар хэрэгтэй танилцах гэтэл 60 хавтас хэрэг байсан. 2015 оноос хойш 2018 хүртэл 3 жилийн хугацаанд хавтас хэрэгтэй танилцах боломж байгаагүй. 60 хавтастай хэрэгтэй нэг өдрийн дотор танилцах боломжгүй гэдгийг прокурорт хэлэхэд “та нарт хангалттай цаг боломж олгоно, одоо би гарах ажилтай байна, хэрэг танилцуулсан баримтад гарын үсгээ зуруулаад явмаар байна” гэж хэлэхэд нь гарын үсгээ зураад 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдөр нэг өдөр хэрэгтэй танилцахдаа эхний 20 хавтас хэрэгтээ танилцсан. Маргааш нь дахин очиж хэрэгтэй танилцах гэтэл хэргийг шүүх рүү шилжүүлсэн гэж хэлсэн. Бид нарыг нэг өдөр нь хэрэгтэй танилцаж байх үед яллах дүгнэлт нь гарсан байсан бөгөөд хүсэлт гаргахад хүлээж авахгүй гэх дотоод итгэл үнэмшилтэй байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд мөрдөн байцаалт дуусахад хэргийг танилцуулах, хүсэлт гомдлыг хүлээн авч шийдвэрлэх тухай хуулийн зохицуулалт хийгдээгүй. Үүнийг зөрчил гэж үзэн анхан шатны шүүх хэргийг буцаасан нь үндэслэлтэй байна...” гэв.

 

Яллагдагч Э.Б, Б.Ч нарын өмгөөлөгч  Н.Ууганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Мөрдөн байцаалтын явц, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах журам зөрчигдсөн. Энэ нь 1,300,000,000 төгрөгийн хохирол учирсан гэж ялласан боловч Нийслэлийн Засаг даргын тамгын газрын мэргэжилтэн Ижилмөрөн гэх хүнээс тулгаж мэдүүлэг авсан нь тогтоогддог. Өөрөөр хэлбэл “танай байгууллагад хохирол учирсан байна, энэ талаараа ярина уу” гэж мэдүүлэг авсан. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн. Прокурор, шүүх хэргийн яллах талын нотлох баримтыг үгүйсгэсэн талаар бичээгүй гэж ярьж байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “... цагаатгасан тохиолдолд цагаатгасан, эсхүл шүүгдэгчийг яллаж байгаа зарим хэргийг хэрэгсэхгүй болгосон бол яллах нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэл, тэдгээрийг нотлох баримтын тогтоолд заана...” гэж байгаа. Гэтэл шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг нь уг асуудлыг тогтоох, дүгнэлт хийх боломжгүй. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан учраас хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 

Яллагдагч А.Г-ын өмгөөлөгч П.Баасанжав тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт оролцогчдын эрхийг зөрчсөн талаар хүсэлт гаргаж хэлэлцүүлсэн. Хууль бус үйл ажиллагаа явагдсан. 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 17 цагт мөрдөн байцаагч “хэргийн материалтай танилц” гэж дуудсан. 1 дэх өдөр нь очиход хэргийг шүүхэд шилжүүлсэн байсан. Прокурорт хандан хэргийн материалтай танилцах тухай хэлэхэд “60 хавтас хэрэг байгаа. Та хэрэгт танилцсан тэмдэглэлд гарын үсэг зурчих. Хэрэг замбараагүй байгаа учраас үдэж цэгцлээд таньд өгнө” гэж хэлсэн. Гарын үсэг зурсны дараа хэрэг танилцах өрөөнд сууж байтал хэргийг шүүхэд шилжүүлнэ гэх асуудал ярьсан. Тухайн прокурорын гаргаж байгаа үйлдэл нь оролцогчийн эрхийг ноцтойгоор зөрчсөн бөгөөд өөрийн ажлын хариуцлага харагдаж байна. Мөн 60 хавтас хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр хүлээж аваад 2018 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр яллах дүгнэлт үйлдсэн байгаа нь урьдчилан бэлтгэсэн байсан гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна...” гэв.

 

Яллагдагч Ю.А-ийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байгаа тул прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. Мөн хэргийн талаар нотолбол зохих асуудлыг бүрэн дүүрэн нотолж чадаагүй. Гэмт хэрэг хэрхэн яаж үйлдэгдсэн, хэргийн оролцоо зэргийг хангалттай нотолж чадаагүй...” гэв.

 

Яллагдагч Ё.Г-ы өмгөөлөгч Ч.Эрдэнэбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг ноцтой зөрчиж, хүсэлт гомдол гаргах эрхийг хязгаарласан. Бусад өмгөөлөгч нарын саналыг дэмжиж оролцож байна...” гэв.

 

Яллагдагч Т.Г-ын өмгөөлөгч Д.Болдбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хүчингүй болгож өгнө үү...” гэв.  

 

Яллагдагч Ш.Г-ийн өмгөөлөгч М.Машбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.7 дугаар зүйл, мөн хуулийн 32.4 дэх хэсэгт заасан хугацааг ноцтой зөрчсөн. Мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нөхцөл тогтооход шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзсэн. 60 хавтас хэрэг бүрдүүлсэн атлаа хохирогч хэзээ, хаана, яаж, хэдэн төгрөгийн хохирол учирсан талаар тодруулаагүй. Хохирогчоос байцаалт авахдаа 1 хуудасны тал нүүр байцаалт авсан байдаг. Шинжээчийн дүгнэлт тухайн хэргийг шийдвэрлэхэд учир дутагдалтай талаар яригдсан. Төсөл одоог хүртэл дуусаагүй байхад яагаад хохирол учирсан гэж дүгнээд байгаа юм бэ. Тухайн үед буюу 3 жилийн өмнө 60 хувийн гүйцэтгэлтэй байсан бөгөөд улсад ямар нэгэн хохирол учраагүй. Одоогийн байдлаар тухайн төсөл дуусаагүй байхад дуусгаад хохирол учруулсан нь ойлгомжгүй байна. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хууль ёсны үндэслэлтэй гэж үзэж байна...” гэв. 

 

Яллагдагч Д.О-ын өмгөөлөгч Д.Нямдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 221 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 

Яллагдагч Д.Ж-ы өмгөөлөгч А.Ариунаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмнө нь энэ хэрэг 2 удаа шүүхээс буцсан. Мөрдөн шалгах ажиллагаа болон прокурорын шатанд оролцогч нарын эрхийг ноцтойгоор зөрчсөн. Учир нь Д.Ж болон өмгөөлөгч надад мөрдөн шалгах ажиллагааг дуусч хэргийн материалтай танилцах боломж олгоогүй, мэдэгдэл огт ирүүлээгүй бөгөөд нэг ч удаа дуудаагүй. Хавтас хэргийн нэг ч хуудастай танилцаагүй. Д.Жыг “Могул Скай” ХХК-ний өмчийг захиран зарцуулах эрх бүхий субъект биш талаарх нотлох баримтыг гаргаж өгөх гэсэн боловч тухайн нотлох баримтыг аваагүй. Прокурор “шүүх дээр очоод танилц, нэмэгдсэн зүйл байхгүй” гэж хэлсэн. Шүүхийн шатанд хэргийн материалтай танилцах нь өөр асуудал. Прокурорын шатанд хэргийн материалтай танилцах гол агуулга нь мөрдөгч, прокурорын шийдвэрт гомдол гаргах эрх байгаа юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.7 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчийн эрх, мөн хуулийн 7.7 дугаар зүйлд заасан яллагдагчийн эрхийг ноцтой зөрчсөн учраас анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.   

 

Яллагдагч Б.М болон иргэний хариуцгач “Бэрэн групп” ХХК-ийн өмгөөлөгч Ч.Шаравнямбуу тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 221 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. Өмгөөлөгчийн зүгээс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд санал гаргаж байсан. Мөн хэргийн материалтай танилцах боломж олгоогүй, мэдэгдээгүй. Энэ асуудалд прокурорт албан ёсоор эрхээ хангуулахаар гомдол гаргасан. Б.М-ийг хээл хахууль өгсөн гэж ялласан үйлдлийг дээд шатны прокурорт гомдол гаргах тухайгаа хэлж байсан боловч эрхийг маань хязгаарласан. 9,000,000,000 төгрөгийн асуудал нь хууль бус үйлдэл биш. Иргэний хэргийн шүүхээр “ТОСК” ТӨҮГ нь нэхэмжлэл гаргаад асуудлаа шийдвэрлүүлж байгаа. Өөрсдөө Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргачихаад Авлигатай тэмцэх газарт хандсан. Талуудын дунд үүссэн барилга хамтран барих гэрээний дагуу 23,000,000,000 төгрөгийг “ТОСК” ТӨҮГ-аас өгч түүнийхээ хүрээнд үнэ нь 1 м2 нь 800,000 төгрөгөөр авах хөнгөлөлттэй нөхцөлөөр, “ТОСК” ТӨҮГ нь өөрийн газраар хөрөнгө оруулалт хийсэн...” гэв.

 

Яллагдагч Б.М болон иргэний хариуцагч “Бэрэн групп” ХХК-ийн өмгөөлөгч Б.Мөнхбаяр тус шүүх хуралдаанд хэлэх зүйлгүй гэв.

 

Иргэний хариуцагч “Бэрэн групп” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ц.Батбаяр тус шүүх хуралдаанд хэлэх зүйлгүй гэв.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэхдээ прокурорын бичсэн эсэргүүцлийн үндэслэлээр хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Э.Б, А.Г, Ё.Г, Т.Г, Ш.Г, Б.Ч, Д.О, Б.М, Д.Ж, Ю.А нарт холбогдох хэргийг хянахад, хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, шалгавал зохих байдлуудыг шалгасан байх тул “... мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн биш хийгдсэн ...” гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй гэж үзлээ. Харин прокурорын шийдвэрт хэргийн оролцогчдыг гомдол гаргах эрхээр хангаагүй, зарим оролцогчид хэрэгтэй танилцах боломж олгоогүй, зарим яллагдагчийн үйлдэлд бодитой хууль зүйн дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглээгүйгээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүсчээ. Тодруулбал:

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Оролцогч хэргийг хэрэгсэхгүй болгосон, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг хүчингүй болгосон прокурорын шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор дээд шатны прокурорт гомдол гаргах эрхтэй” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Яллагдагч өөрийн гэм буруугүйг шүүхээр тогтоолгон цагаатгах шүүхийн шийдвэр гаргуулахаар хэрэгсэхгүй болгосон хэргийг сэргээлгэж шалгуулахаар дээд шатны прокурорт гомдол гаргаж болно” гэж хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын шийдвэрт хэргийн оролцогчоос гомдол гаргах эрхийг хуульчилжээ.  

 

Гэтэл хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалвал, Нийслэлийн прокурорын газрын 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 92, 93, 94, 95 тоот прокурорын тогтоолуудаар яллагдагч Э.Б, А.Г нарт холбогдох зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдэрлээд мөн өдрөө 239 тоот яллах дүгнэлт үйлдэж, 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр яллах дүгнэлтийг гардуулж, 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 5/6258 тоот албан бичгээр хэргийг шүүхэд ирүүлжээ. /60 хх 213-220, 61 хх 1-51/ Үүнээс үзэхэд, хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын шийдвэрт гомдол гаргах хугацаа өнгөрөөгүй байхад хэргийг шүүхэд шилжүүлсэн прокурорын үйлдэл нь хэргийн оролцогчийн гомдол гаргах эрхийг хязгаарласан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд тооцогдох бөгөөд энэ талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.    

 

Харин яллагдагч Д.О, А.Г, Т.Г, Э.Б нарт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулсан Нийслэлийн прокурорын газрын 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 176, 177, 178, 179 дүгээр тогтоолууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журамд нийцжээ.

 

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокурор яллагдагчийг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтад нэмэлт, өөрчлөлт оруулсан ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа цааш үргэлжлэх бөгөөд гэм буруугийн асуудлыг шүүхээр эцэслэн хэлэлцэх учраас прокурорын дээрх шийдвэрт ердийн журмаар хүсэлт, гомдол гаргах эрх нээлттэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар гомдол гаргах журам нь прокурорын шатанд эцэслэн шийдвэрлэсэн асуудалд хуульд заасан хугацааны дотор гомдол гаргах эрхийг хуульчилсан байхад анхан шатны шүүх эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулсан прокурорын 176, 177, 178, 179 дүгээр тогтоолуудад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.7 дугаар зүйлд зааснаар хэргийн оролцогч гомдол гаргах эрхтэй мэтээр прокурорыг буруутгасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.  

 2. Нийслэлийн прокурорын газрын 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 93 дугаар тогтоолоос үзэхэд яллагдагч Э.Бийг эрх мэдлээ хэтрүүлж “Буянт-Ухаа 1”, “Буянт-Ухаа 2” орон сууцны хорооллуудаас 1,899,861,900 төгрөгийн үнэлгээ бүхий 31 орон сууцыг бусдад үнэ төлбөргүй олгож “ТОСК” ТӨҮГ-т их хэмжээний хохирол учруулсан гэх үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 264 дүгээр зүйлийн 264.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж шалгасан боловч шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцохгүй болсон гэсэн дүгнэлт хийж хэрэгсэхгүй болгожээ. /60 хх 213/

Шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон ... хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасныг практикт хэрэглэхдээ тухайн хүний үйлдэл, эс үйлдэхүй шинж нь Эрүүгийн хуульд заасан ямар ч гэмт хэрэгт хамаарахгүй болсныг ойлгоно.

Шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн “...албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж...” гэсэн шинжийг Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.13 дахь заалтад “албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг” гэж зааснаар ойлгох бөгөөд хийх ёсгүй үйлдэлд эрх мэдлээ хэтрүүлэх тухай ойлголт багтаж байна. Үүнээс үзэхэд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 264 дүгээр зүйлд заасан “Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх” үйлдлийг шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцохгүй болсон гэх прокурорын дээрх шийдвэр хууль зүйн үндэслэлгүй гарчээ.

3. А.Г нь “ТОСК” ТӨҮГ-ын захирлаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж Нийслэлийн Засаг дарга Э.Бтэй бүлэглэн “Буянт-Ухаа 2” орон сууцны хороолол барих төслийн ажлыг санхүүжүүлэх зорилгоор “Хөгжлийн” банкнаас зээлсэн 35,500,000 ам.долларын санхүүжилтээс хууль болон гэрээг зөрчин ажил олгогчоос зөвшөөрөл авалгүйгээр “Бэрэн групп” ХХК-д нийт 9,000,000,000 төгрөгийг ямар нэгэн хүү, барьцаагүйгээр шилжүүлж, улмаар “Бэрэн групп” ХХК-иас Э.Б-ийн төрсөн хүү Б.Ч-н “Гранд лайн” ХХК-д 5,500,000,000  төгрөгийг шилжүүлэн өгч “ТОСК” ТӨҮГ-т 5,500,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

“Бэрэн групп” ХХК-д илт давуу байдал олгон тус компанийн захирал Б.М-ийн ашиг сонирхлын үүднээс 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдөр “Эрх шилжүүлэх, хамтран ажиллах гэрээ”-г байгуулсан, мөн 2015 оны 3 дугаар сарын 23, 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдрүүдэд “Бэрэн групп” ХХК-ийн ерөнхий захирал Б.М-тэй “Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооллын “Хангай” хотхоны орон сууцны 10 барилгыг худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж, “Бэрэн групп” ХХК-ийн барьсан тус хотхоны 720 айлын орон сууцны барилгыг худалдан авч үнийг үл маргах журмаар төлөхөөр тохиролцсон гэрээг байгуулсан зэргээр гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний төлөө 2014 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр 12,360 ам.доллар буюу 21,070,092 төгрөгийг хахуульд авсан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн атлаа 9,000,000,000 төгрөгийг өөрийн компаниар хүлээн авч,  “Гранд лайн” ХХК-ийг худалдан авсан нэрээр 5,500,000,000 төгрөгийг Б.Ч-д шилжүүлсэн гэх Б.М-ийн үйлдэлд, дээрх мөнгийг “Гранд лайн” ХХК-аар дамжуулан өөрийн хувийн данснуудад шилжүүлж авсан Б.Ч-н үйлдэлд хууль зүйн дүгнэлт хийгээгүйн гадна хохирлын хэмжээг ямар учир шалтгааны улмаас 5,500,000,000 төгрөгөөр тогтоосон зэрэг нь ойлгомжгүй байна.

 

Түүнчлэн яллагдагч Ю.А, Т.Г нар нь нэг гэмт хэрэгт холбогдсон байхад Ю.Аийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар, Т.Гын үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн, А.Г-ын албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан гэх үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн атлаа Т.Гтой бүлэглэн албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан гэх үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн, зарим яллагдагчийн нэг төрлийн үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн нэг зүйл, хэсэг, заалтаар, зарим яллагдагчийн хувьд үйлдэл тус бүрээр зүйлчилсэн хууль зүйн үндэслэл тус бүрийг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлтэд тодорхой заагаагүй нь прокурор хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн буюу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарна.  

 

Дээр дурьдсан асуудлуудыг шүүхийн шатанд зөвтгөж нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 136 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 221 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Ширэндэвийн бичсэн 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 18 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Т.ӨСӨХБАЯР

                                 ШҮҮГЧ                                                               Л.ДАРЬСҮРЭН

                                 ШҮҮГЧ                                                              М.ПҮРЭВСҮРЭН