| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дорлигийн Лувсандорж |
| Хэргийн индекс | 108/2017/0014/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/16 |
| Огноо | 2017-03-20 |
| Зүйл хэсэг | 098.1., |
| Улсын яллагч | С.Эрдэнэбаяр |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 2017/ШЦТ/16
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Лувсандорж даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,
улсын яллагч С.Эрдэнэбаяр,
шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ган-Эрдэнэ /ҮД:0329/,
шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт *******ийн *******д Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201601080395 дугаар, 108/2017/0009/Э индекстэй хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, *******-ний өдөр хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэргэжилтэй, нд ерөнхий ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт *******, *******, ******* тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн ******* дугаартай, ******* овогт *******ийн ******* нь:
яллах дүгнэлтэд бичигдсэнээр - согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 22 цагийн орчимд төмөр замын ажилчид *******ны нутаг дэвсгэрт байрлах “” гэр амралтанд амарч байх үед хохирогч Ж.ийн хорхог хийсэн аягатай шөлийг нь авна гэж, мөн хамт яагаад бүжиглэдэггүй юм бэ гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, Ж.ийн нүүрэн тус газар гараараа цохиж, түүнийг түлхэж газар унагаасны улмаас баруун хөлийн тахилзуур ясны далд хугарал, шагайн үе нь мултарч бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.******* нь *******ны нутаг дэвсгэрт байрлах гэр амралтанд төмөр замын ажилчдынхаа хамт 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр очиж амрахдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үед нь хохирогч Ж. түүнийг “бүжиглэе” гэж хэлэн гарнаас нь татахад “бүжиглэхгүй, уянгын аян дээр яаж эрэгтэй хүнтэй бүжиглэх юм бэ, дээрээс нь би бүжиглэж чаддаггүй” гэж, мөн 22 цагийн үед Ж.ийн аягатай хорхогны шөлийг авна гэж булаацалдах зэрэг үл ялих зүйлээс болж маргалдан түүнийг хорхог хийж байгаа хүмүүсээс зайдуу аваачин хамар луу нь гараараа нэг удаа цохиж, түлхэж газар унагаасны улмаас баруун тахилзуур ясны далд хугарал, шагайн үений мултрал, нүүрэнд зулгаралт зэрэг бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.*******гийн: “... 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 12 цагийн үед Төмөр замын тээш худалдааны төв байгууллагын хамт олон салхинд гарч, Налайх дүүргийн Тэрэлж мэлхий хадны ойролцоо амралтанд амрахаар явсан. Би 14 цагийн үед орлогч дарга, худалдааны орлогч дарга нарын хамт араас нь амралт руу явсан. Биднийг очиход удирдлагаа хүлээгээд зугаалгын нээлтээ хийгээгүй байсан. Тэгээд нээлтээ хийж өдөр 17-18 цагийн үед хамт олноороо бүжгэнд орсон. Тэр үед Ж. ах намайг уянгын бүжгэнд урихаар нь би “би эрэгтэй хүнтэй бүжиглэхгүй” гэж хэлсэн. Гэтэл Ж. ах миний гарыг өчихөд манай ажлын хүн бид хоёрыг салгасан. Тэгээд орой 17 цагийн үед ноль орох гэж явахдаа Ж. ахтай таарахад “чи надтай яагаад бүжиглэдэггүй юм” гэж хэлээд маргаан үүссэн. Тэгээд Ж. намайг хальт цохиход би өөдөөс нь түлхсэн. Ажлын хүмүүс бид хоёрыг салгасан. Би хохирол төлбөрт 3.400.000 төгрөг төлсөн ...” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад хохирогч Ж.ийн 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр өгсөн: “... 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр манай байгууллагын ажилчид бүгд нийлээд Налайх дүүргийн 6-р хороо ны хажууд байх гэр амралтын газар 11 цагийн үед очиж амарцгаасан. Тэгээд бид хоол ундаа идэж ууцгаагаад бид нар тасаг тасгаараа тус тусдаа нэг нэг гэрт ороод ууж идээд нэгнийхээ гэрээр орцгоогоод байж байтал 16 цагийн үед болов уу бүжгийн тэмцээн болоод бид нар бүжиглэцгээгээд зарим нь гэр гэртээ нэг нэгнийхээрээ ороод байж байтал 19 цагийн үед “хорхог болчихлоо хоолондоо орцгоо” гэхээр нь би ын хэсгийн гэрт ороод хоорондоо юм яриад дуулцгаагаад архи дарс уугаад сууцгааж байтал “махаа идэцгээ” гэхээр нь хоол идэх савнуудаа бариад хорхог хийж байгаа газар очтол олон хүмүүс байсан ба гэр тасаг тасгаараа очоод хорхогоо аваад явцгаасан байсан ба “хорхог дууссан, ахиад хийнэ, дараагийнхаас ирээд авцгаа” гэхээр нь би шөл ууя гэж бодоод ын тасгийн гэрээс ороод шөлний сэнжтэй аяга аваад хорхог хийж байгаа газар очоод хорхог хийсэн бетоноос аягандаа шөл хийх гээд би битон дотроос сэнжтэй аягаараа шөл хутгаж аваад явах гээд эргэтэл ******* “миний аягатай шөлийг авна” гэхээр нь би “өгөхгүй” гэхэд аяганаас бариад авахаар нь би аягатай шөлөө ширээн дээр тавихад миний зүүн суганаас сугадаж аваад хорхог хийж байгаа хүмүүсээс зүүн тийшээ гэрээс зайдуу гараад би хажууд нь дагаад явж байсан ба нэг мэдэхэд би газар хэвтэж байсан, тэгээд Шандын ачигч , ийн ачигч нар ирээд “чамайг хүн зодоод байна гэхээр нь ирлээ” гэхээр нь би босох гэтэл буцаад шууд доошоо ойчсон. Тэгтэл нөгөө 2 миний хөлийг үзээд “хөл чинь бүр мултраад эргэсэн байна шүү дээ” гээд миний хөлийг оролдож байгаад “одоо бос, хөлийг чинь хийчихлээ” гэхээр нь би , нараар түшүүлж босоод манай албаны хөгжим тавьсан машин луу очиж хэвтэхээр очтол түлхүүр байхгүй, хаалга нь цоожтой байхаар нь буцаад Баасанхүү гэдэг ачигчаар түшүүлээд үйлчлэгч нарын гэрт ороод хэвтэж байтал гэх надтай хамт ажилладаг ачигч орж ирээд намайг хараад “нүүр амыг чинь хэн ийм болгочихоо вэ” гэхэд “******* ийм болгочихлоо” гэхэд гарч яваад *******г дагуулж ирээд намайг харуулаад “чи настай хүнийг зодож цохилоо, ийм болголоо” гээд хажуунаас манай үйлчлэгч эмэгтэй “та настай хүнийг зодлоо” гэхэд “чи намайг зодож байхыг харсан юм уу” гээд рүү ******* дайраад байхаар нь “чи намайг ийм болгосон” гэж *******д хэлтэл миний хөнжлийг сөхөж үзэж харчихаад гараад явсан ...” гэх мэдүүлэг /хх-йн 7-8 дугаар тал/,
2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр өгсөн: “... ******* намайг дагуулж яваад гэрийн хойшоо гараад миний хамар луу гараараа нэг удаа цохьсон, тэгэхэд миний хамарнаас цус гараад би унасан. Тэгээд хэсэг ухаан алдсан юм шиг байгаа юм учир нь болсон асуудлыг санахгүй байгаа гэнэт ийн 2 ачигч , нар ирчихсэн дээр зогсож байхаар нь би босох гэтэл хөл эвгүй болоод буцаад унасан. Тэгсэн “хөл чинь эргэсэн байна шүү дээ” гээд миний хөлийг нэг нь оролдож байгаад “оруулчихлаа одоо босоорой” гээд тэр хоёр намайг хоёр талаас түшээд босгоод би шууд хөгжим тавьсан машин дээр очиход хаалга цоожтой байхаар нь буцаад гэрт ирээд амарсан. ... Би хамар луугаа цохиулаад л ухаан алдчихсан, тэрнээс хойш юу болсонг санахгүй байгаа. ... *******тай бүжиглэе гэж хэлсэн хэлээгүйгээ тухайн үед бас би бага зэрэг согтолттой байсан. Тэгээд бүжгийн талбай дээр явж байснаа бол санаад байгаа юм. ... хажууд хүн байгаагүй байх, намайг дагуулаад гэрийн хойшоо хүнгүй газар луу гарсан ...” гэх мэдүүлэг /хх-йн 9-10 дугаар тал/,
Мөрдөн байцаалтад гэрч Г.гийн өгсөн: “... бид хамт олноороо тоглож наадаад орой 18 цагийн үед гадаа талбайн бүжиг болоод байцгааж байсан ба 19 цагийн үед би хөгжим тавьж байтал ******* ах гэрийн ард ахтай маргалдаад зогсож байсан ба би доошоо тонгойгоод хөгжмөө чангалчихаад дээшээ хартал ******* ах ахыг түлхээд унагаагаад байхаар нь гүйгээд очтол ах газар хэвтсэн, ******* ахыг ийн нягтлан очоод татаж салгаад цаашаа аваад явсан ба би ахыг гарнаас нь татаж босгоход ах жолооч тай юм яриад үлдсэн, би ч гэсэн хөгжим рүүгээ явсан. ... ахыг ******* ах цээж байна уу толгой руу нь түлхээд газар унагасан. Тэгээд би гүйж очоод салгасан, ямар нэг зодоон цохион болоогүй. Тухайн үедээ бол зүгээр байсан, би газар унасан байхад нь татаж босгосон ба маргааш өглөө нь ахын хөл нь хавдсан байна, хугарчихсан байж магадгүй гэж хүмүүс ярьцгааж байсан, би яг хараагүй. ... Зүгээр байсан байх би очоод татаж босгоход зүгээр босоод алхаад явсан. ... ах бол нэлээн согтсон, хөл дээрээ гуйваад, хэл ам нь ээдэрсэн байсан, ******* болохоор хөл гар дээрээ гуйвсан, хэл ам нь ээдэрсэн зүйл байгаагүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар тал/,
Мөрдөн байцаалтад гэрч Ц.ийн өгсөн: “... тэгээд бид хоол ундаа идчихээд орой 18 цагийн үед гадаа талбайн бүжиг зохион байгуулсан ба *******, бид 3 юм яриад сууж байтал ах хүрч ирээд ийг “бүжиглэе” гэж уриад бүжиглэхээр явсан ба ******* бид 2 юм яриад сууж байтал удалгүй буцаад ирсэн. Тэгээд дахиад бид 3 юм яриад сууж байтал ах гуай дахиж ирээд *******г “бүжиглэе” гээд гарнаас нь нэлээн ширүүн татаад байсан ба ******* “би ямар гомо юм уу, юу гэж тантай бүжиглэж байдаг юм” гэхэд ах нэлээн согтуу гуйвсан байсан ба гарнаас нь татаад тэвэрч авч татаж байгаад яваад өгсөн, би тухайн өдөр 23 цагийн үед буцаад хот руу явсан ба тэр 2-ыг намайг байх хугацаанд ахиж таарсныг бол огт хараагүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр тал/,
Мөрдөн байцаалтад гэрч Д.ийн өгсөн: “... ******* надад болсон асуудлын талаар ярихдаа “ өчигдөр над дээр байн байн ирээд агсан тавиад гар хөл мушгиад явуулахаар дахиж ирээд янз бүрийн юм яриад байхаар нь би уурлаад нэг түлхэхэд хойшоо эвгүй гишгээд унасан, тэгсэн чинь хөл нь эвгүй болсон юм шиг байна” гэж л хэлсэн. Хөл нь хугарсан гэж хэлээгүй, ******* ч гэсэн хөл нь хугарсан гэж мэдээгүй байсан надад хэлэхдээ. бага зэрэг доголох маягтай алхаад байсан, гэрт орж ирэхдээ болон өдөр хонины дотор мах идэх гээд байж байхад бас л доголох маягтай алхаж явсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар тал/,
Мөрдөн байцаалтад гэрч Э.гийн өгсөн: “... 19 цагийн үед байх бүжгийн талбайгаас гэр лүүгээ очих гээд явж байтал манай гэрийн ард ******* ах, ах 2 өөд өөдөөсөө хараад зогссон, хоорондоо маргалдаад байх шиг байхаар нь дөхөөд очиж явтал ******* ах, ахын нүүр хэсэг рүү байх магасдах маягтай түлхэхэд ах хойшоо алхаад л байгаад л газар унасан. Тэгээд би наанаас нь гүйж очоод ******* ахыг татаж холдуулаад цаанаас хүмүүс ирээд ахыг босгохоор нь би шууд ******* ахыг дагуулаад дарга нарын гэр лүү оруулж өгөөд буцаад гэр лүүгээ явсан. Тэгээд гэртээ хамт олонтойгоо ярьж хоноод маргааш нь 12 цагийн үед бостол ах гэрийн хажуугаар явж байсан. ... Нүүр лүү нь холоос харсан болохоор сайн мэдэхгүй байна ямар ч байсан түлхэхэд хойшоо алхаж байгаад л уначих шиг болсон. Цохиж зодсон юм байхгүй байх. ах маргааш нь манай гэрийн хажуугаар явахдаа жоохон доголох маягтай алхаж явсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19 дүгээр тал/,
Мөрдөн байцаалтад гэрч П.ийн өгсөн: “... 2016 оны 08 дугаар сарын 19-ний өглөө 07 цаг 40 минутад буугаад бид нар тэндээсээ нэгдсэн журмаар автобусанд суугаад гэсэн амралтын газар очсон. Тухайн үед очих үед , , , , хотын сүлжээ дэлгүүрийн ажилчид очсон байсан. ... Тэнд амралтын газар мөн манай ажилчид болон бусад очсон сүлжээ дэлгүүрийн байгууллагын ажилчид архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж хоорондоо тэмцээн уралдаан зохиоцгоосон. ... Харин орой гэгээтэй байх үед хотын сүлжээ дэлгүүрийн , ******* хоёр хоорондоо муудалцацгааж байсан. Би тухайн үед сагсан бөмбөг тоглож байхад ******* ийг ташиж унагаагаад дээрээс нь нүүр лүү нь цохиод дээр нь гараад суучихсан байсан. Би тэгэхээр нь “болиоч ээ” гээд орилох үед ******* ийн дээрээс нь босоод яваад өгсөн. Тэгээд ийг босоод явангуут нь ******* араас нь очоод дахиж ийг ташиж унагаагаад цохиод байсан. Би тэгэхээр нь тай очиж тэр хоёрыг салгасан. Тэгээд би салгах үед “хөл эвгүй болчихлоо, гишгэж чадахгүй байна” гэж хэлж байсан. Тэгээд би ийн хөлийг нь бариад үзтэл зүүн талын хөл нь хавдчихсан байсан. Би тэгээд ийг түшээд ажлынхаа жолооч ачигч нар дээр аваачиж өгсөн. ... Би тэр амралтын газар сагсан бөмбөгийн талбай дээр тоглож байх үед *******, хоёр муудалцаж ******* нь ийг ташиж /хавирч/ унагаагаад байсан. Тухайн үед ******* нь ийг газар унангуут нь нүүрэн тус газар 2-3 удаа цохисон. Би *******, нар дээр явж очих үед ийн хамрын хажуу тал дээр нь халцарсан, хамарнаас нь цус гарсан байсан. ... Би ямар нэгэн хамаатан, төрөл садан, найз нөхдийн холбоо бол байхгүй. ... Тухайн үед *******, тэр хоёр согтолт нь гайгүй байсан. Тэр хоёр хүн өөрсдийгөө бол хянах чадвартай байсан ...” гэх мэдүүлэг /ххийн 97 дугаар тал/,
Мөрдөн байцаалтад гэрч Ц.ын өгсөн: “... 2016 оны 08 дугаар сарын 19-нөөс 21-ний өдрийн хооронд хотын Тээш худалдааны төвийн хамт олон нийт ажилчдаа амраах зорилгоор Тэрэлжид байх амралтын газар луу зугаалсан юм. Тэгээд амралтын газар очсоны дараа үйл ажиллагаа болж дууссан бөгөөд тэр үед буюу 2016 оны 08 дугаар сарын 19-ний орой худалдааны төвд ачигч, жолоочоор ажилладаг , нартай сагсны талбай дээр тоглоод байж байтал бид нараас нэлээд зайтай ертөнцийн зүгээр баруун зүгт байх амралтын гэрийн хажууд ******* нар хоорондоо муудчихсан зодолдож байсан, бид нарыг харах үед ******* нь ийг хавирч 2-3 удаа газарт унагаж байгаа харагдсан. Тэгээд л бид нар сагсны тайлбай дээрээс эдгээр хүмүүс рүү очиж салгасан бөгөөд намайг очиход ийн нүүр нь халцарч урагдчихсан, хамарнаас нь цус гарчихсан байж байсан, мөн газраас босгосон боловч алхаж гишгэж чадахгүй байсан. Тэгэхээр нь бид 2 ийг сугадаж авч яваад түүнтэй хамт ажилладаг жолооч , ачигч нарт хүлээлгэн өгсөн. ... ийг босгоход алхаж гишгэж чадахгүй байсан, тэр үед нь түүний хөлийг үзээд баруун хөл нь шагайгаараа мултарчихсан байна гэж хэлсэн. ... ийн мултарсан гэх хөлийг хэн хэзээ яаж оруулсан болохыг мэдэхгүй, надад энэ талаар мэдэх зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 100-101 дүгээр тал/,
Мөрдөн байцаалтад гэрч М.ын өгсөн: “... *******тай би 2016 оны 07 дугаар сараас хойш одоог хүртэл хамт ажиллаж байна. ******* нь зан байдлын хувьд их нийтэч найрсаг, найзархаг зантай хүн. Архи ууж, тамхи татдаггүй, элдэв муу хорт зуршилгүй, алба ажилдаа сайн, ажил хэрэгч зан чанартай хүн байгаа юм. Мөн их төлөв даруу зантай, хүнтэй маргаж муудалцаад байдаггүй, соёлтой боловсон харьцаатай хүн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр тал/,
Мөрдөн байцаалтад гэрч Д.ын өгсөн: “... Би *******тай 2008 оноос хойш өнөөдрийг хүртэл хамт ажиллаж байна. Манай найз ******* хувь хүний хувьд хүлээцтэй, гэр бүлийн хүмүүжил сайтай, элдэв хорт зуршилгүй, архи тамхи хэрэглэдэггүй. Цуг ажиллаж байх хугацаанд элдэв муу асуудалд орооцолдож байгаагүй. Хүнтэй маргаж муудалцаж байхыг нь би харж байгаагүй. Эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. Том хүүхэд нь 8-р ангид сурдаг, бага хүүхэд нь 4 настай. Гэр бүлдээ хайр халамжтай, ажилдаа сайн чадварлаг боловсон хүчин юм ...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар тал/,
Мөрдөн байцаалтад гэрч Б.ын өгсөн: “... Би *******тай 2016 оны 07 дугаар сараас хойш өнөөдрийг хүртэл нэг газар ажиллаж, найзалж нөхөрлөж байна. ******* даруу төлөв зантай, хүнтэй маргаж муудалцаад байдаггүй. Их тогтвортой төлөв томоотой зантай хүн. Хамт олныхоо дунд нэр хүндтэй, найзархаг, харилцааны соёлтой сайн залуу гэж боддог. Мөн элдэв муу хорт зуршил байхгүй, архи уудаггүй, тамхи татдаггүй, хүнтэй их эелдэг харьцдаг. Маргаж муудалцаад зодолдож цохилцоод байдаг асуудал огт байдаггүй, их ажил хэрэгч, зарчимч хүн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч С.гийн 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №08шэ/431 тоот дүгнэлтэд:
1. Ж.ийн биед баруун тахилзуур ясны далд хугарал, шагайн үений мултрал, нүүрэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. /хх-ийн 28 дугаар тал/,
Мөрдөн байцаалтад шинжээч эмч С.гийн өгсөн: “... дээрх гэмтэл нь баруун шагайн үен дээр цохих, баруун шагайн дээр хальт гишгэж унах үед үүсэх боломжтой. Дээрх гэмтлийг аваад тодорхой хугацаанд алхаад гишгэж явах боломжтой. Гэхдээ гишгэж явахад гэмтэл авсан хөл нь зовиурлана. Дээрх гэмтэл нь баруун шагайн дээр хальт гишгэх үед үүснэ. ийн нүүрэнд үүссэн зулгаралтууд нь цохих, цохигдох үед үүснэ. ийн биед учирсан нүүрэнд зулгаралт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар тал/,
Мөрдөн байцаалтад Д.*******гийн сэжигтнээр 2016.09.19-ний өдөр өгсөн: “... Тэгээд бид 16 цагийн үед хоолондоо ороод гараад 17 цагийн үед хүлээн авалтандаа оролцоод задгай талбайн бүжиг болж байхад гуай над дээр ирээд “бүжиглэе” гэхээр нь би “бүжиглэхгүй, уянгын аян дээр яаж эрэгтэй хүнтэй бүжиглэхэв, дээрээс нь би бүжиглэж чаддаггүй юм” гэхэд “бүжиглэе” гээд миний гарыг өчөөд хажууд байсан эдийн засагч ирээд голоор ороод салгасан. Тэгээд бид дахиад таараагүй байж байгаад дахиад оройн хоолондоо ороод хамт олонтойгоо юм яриад байцгааж байгаад би ганцаараа бие засах гээд гараад явж байтал гэрийн хойно гуай ирээд “чи яахаараа бүжиглэдэггүй юм” гэхээр нь “би угаасаа эрэгтэй хүнтэй бүжиглэхгүй, дээрээс нь би бүжиглэж чаддаггүй юм” гэхэд заамдаж аваад “би чамайг зодмоор байна” гэхээр нь “би хүнд зодуулдаг хүн биш” гэхэд урдаас “тэгвэл чи намайг зод” гэхээр нь “би аав шиг хүнээ зодохгүй” гээд хоорондоо маргалдаад зогсож байтал гуай миний хүзүү рүү хальт нэг удаа цохьсон ба би бултаад зөрүүлээд өөрөөсөө холдуулах гээд нүүр лүү нь мангасдах маягтай түлхсэн чинь хойшоо болохдоо бүдрээд унасан. Тэгтэл хажуунаас тээш худалдааны төвийн ын , төвийн хэсгийн нар ирээд салгаад би шууд гэр лүүгээ орсон. Тэгээд би хамт олонтойгоо наргиад байж байгаад амарсан ба өглөө нь гэрт амарч байхад гуай хөл гар нь зүгээр өөрөө алхаж орж ирээд “уулзъя” гэсэн ба миний хажууд нярав ах байсан ба гуайг аваад гарсан. Тэгээд үдээс хойш 12 цагийн үед хонины гэдэс чанаж байхад дахиад зүв зүгээр алхаад ирсэн ба надтай “уулзъя” гэхээр нь “би согтуу хүнтэй уулзахгүй” гэхэд өөрөө цаашаа алхаад яваад өгсөн. Хөл нь зүгээр л явж байсан. Намайг гэр лүү ороход гуай босоод зогссон байдалтай үлдсэн. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, гэхдээ болсон асуудлыг бүгдийг санаж байна. гуай бол нэлээн согтолттой байсан. Хэл яриа нь ээдэрсэн, их архи үнэртэж байсан. Маргааш нь бас нэлээн согтуу явж байсан. Маргааш нь зүгээр гишгээд явж байсан ба жоохон доголоод алхаад явж байсан байж магадгүй, тэгж санагдаж байна ...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр тал/,
Мөрдөн байцаалтад Д.*******гийн яллагдагчаар 2016.10.26-ны өдөр өгсөн: “... гуай миний хүзүү рүү хальт нэг удаа цохьсон ба би бултахад урдаас шүлсээ үсчүүлээд үглээд дахиад цохих гэхээр нь би өөрөөсөө холдуулах гээд нүүр лүү нь мангасдах маягтай түлхсэн чинь хойшоо болоод чанга чанга “ална аа” гээд орилоод гуйвж хойшоо алхаснаа газар унасан. Тэгтэл ахын орилохыг сонсоод хүмүүс ирээд намайг ын нягтлан татаж холдуулаад салгаад би шууд гэртээ ороод амарсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар тал/,
Д.*******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 26 дугаар тал/,
Хохирлын баримтууд /хх-ийн 43-60 дугаар тал/,
Хохирогч Ж.ийн хөлний гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 65 дугаар тал/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 68 дугаар тал/,
ны тодорхойлолт /хх-ийн 6-70 дугаар тал/,
Д.*******гийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 71-78, 80-84, 99, 102 дугаар тал/,
Хохирогч Ж.ид хохиролд 3.000.000 төгрөг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 119 дүгээр тал/
Хохирогч Ж.ийн тус шүүхэд гаргасан “... Д.*******д холбогдох хэргийн хохирогч Ж. миний бие нь хохирлоо бүрэн барагдуулж авсан, цаашид Д.*******гаас нэхэмжлэх зүйл байхгүй, хохирол гомдолгүй болно. Иймд шүүх хуралдаанд биечлэн суух шаардлагагүй гэж үзэж байна. Намайг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү. Миний өмгөөлөгч Баатарбилэг нь мөн шүүх хуралдаанд суух шаардлагагүй гэж үзэж байна ...” гэсэн хүсэлт /хх-ийн 120 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Д.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч Д.*******г бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Ж. “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Д.*******д ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус авч үзэж,
мөн түүнчлэн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг хэрэглэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ******* овогт *******ийн *******г бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. *******ийн *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Д.*******д оногдуулсан 2 жил хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Д.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Ж. “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Д.*******д оногдуулсан 2 жил хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.
6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Д.*******д урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЛУВСАНДОРЖ